| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2018/00379/И |
| Дугаар | 399 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 399
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ноён сум, Сайран .......................... оршин суух, ******* овогт Д.Т /РД:....................... /
Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1983 оны 09 дүгээр сарын 15-аас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” нэгдлийн Сайран бригадын хана хэсэгт ямаачнаар, мөн 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ноён сумын “*******” ХК-д ямаачнаар ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн эх Ц.Д гээр овоглож явдаг. Тухайн үед аав, ээжийн хамт амьдардаг байсан бөгөөд эх Ц.Д гийн нэрээр малын “А” данс байгааг үндэслэн “*******” ХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Ажилласан жилийг нотлох хөдөлмөрийн дэвтэр байсан боловч гэр түймэрт өртөхөд бүх баримт бичиг шатаж үгүй болсныг манай сумынхан бүгд мэднэ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” нэгдэлд малчин, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” ХК-д малчнаар тус тус ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт:
Дээр дурдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Т нь 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь өөрийн төрсөн эх Ц.Д гээр овоглодог болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байгаа бөгөөд эх Ц.Д тэй өрх тусгаарлалгүй хамт амьдарч, мал тоолуулдаг байсан нь Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 891 дүгээр архивын лавлагаагаар нотлогдож байх тул Д.Т ийг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” ХК-д малчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Д.Т ийг 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” нэгдэлд малчин, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” ХК-д малчнаар тус тус ажилласан байдлыг тогтоож, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан жил нь нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн Д.Т /РД:....................... /-ын Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” нэгдэлд 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчин, Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажилласан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Т ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР