Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/613

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            09           12                                         2022/ШЦТ/613                                

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Ж.Энхжаргал /тээвэр/, шүүгдэгч Ч.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н овогт Ч-ын О-д холбогдох эрүүгийн 22030 0421 0403 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, “Говил” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Н овогт Ч-ын О /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 10-ны шөнө 02 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтийн ам гэх газарт амины орон сууцны гарааш дотор Lexus HS250 маркийн 66-64 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ж.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ч.О-гаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Болсон явдалд харамсаж байна. Алдаагаа ухаарч, цаашид согтууруулах ундаанаас хол байх ёстой гэж бодож байна. Би тэр үед UB Cab дуудах гэсэн боловч хол газар ирэхгүй байсан юм.

Тэгээд өөрийнхөө машиныг жолоодох гэж байгаад ийм асуудал гаргасан. Би хохирогчид эмчилгээний зардал, цаашид гарах зардалд нийт 22.000.000 төгрөг нөхөн төлсөн. Цаашид нэмэлт эмчилгээний зардал гарвал нөхөн төлөхөө илэрхийлж байна.

Надад хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар  дээр маргах зүйл байхгүй, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Болсон явдалд маш их харамсаж байна. Одоо хохирогчийн биеийн байдал тогтвортой байгаа, тухайн үед цаг алдалгүй эмчилгээ хийлгэж 9 хоног эмнэлэгт хэвтсэн. Иргэний нэхэмжлэгчийн хохирлыг мөн төлж барагдуулсан байгаа.“ гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 22030 0421 0403 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 02-03х, 04-06х, 08х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.М-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Оюунчимэг болон хүүхдээ аваад, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейтийн ам гэх газарт амины орон сууцандаа ирээд амарч байсан юм. Баяр наадам дөхөж байсан болохоор найзуудтайгаа утсаар яриад манай гэрт ирэхээр болсон. Манай гэрт О, түүний найз залуу Анхбаяр, Цэвэлмаа, Мөнхзаяа, Дагвасүрэн, И нар ирсэн. Манай гэрт хоол унд идэж, хөзөр тоглоод нэг өдрийг өнгөрөөсөн юм. Бид тодорхой хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.

Тэгээд би шөнө 01 цаг өнгөрч байхад эхнэр, хүүхдүүдээ унтуулчхаад гарсан. Тэр үед манай хэд хөзөр тоглож байхаар нь би тэнд байсан архинаас 3-4 хундага архи нэмж уугаад тасарчихсан байсан ба дараа нь юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд Гэмтэл согог судлалын төвийн Гавал тархины тасагт хэвтээд, маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад ухаан орсон. Гэрийн гаднах гарааш дотор осолд орсон талаар юу ч санахгүй байгаа. Автомашины хаанаас аль талаараа мөргүүлсэн талаар санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12-13 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Иий иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би найз О, Анхбаяр, М, Оюунчимэг, Цэвэлмаа, Мөнхзаяа болон нөхөр Дагвасүрэн нарын хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Кувейтийн аманд байрлах Мын амины орон сууцанд агаарт гарч, тэнд бүгдээрээ архи уусан. Ингээд би нэлээн согтоод, хүүхдүүдээ аваад 23 цагийн үед унтсан. Харин манай найзууд тэндээ уугаад үлдсэн. Ингээд шөнө унтаж байхад хүмүүс хоорондоо хэрэлдээд орилолдож байснаа гараад явчихаар нь би гарааш руу ороход Мын толгойноос цус гарсан байдалтай, миний эзэмшлийн 79-16 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд хэвтэж байсан ба манай найзууд бүгд оччихсон байсан.

Тэгээд юу болсон талаар асуухад О өөрийнхөө машиныг асаагаад ухрахдаа миний машины зүүн талыг шүргээд, Мыг мөргөчихсөн байсан. Огийн машины арын буфер болон урд хэсэг нь эвдрэлтэй харагдаж байсан. Ингээд байж байхад удалгүй эмнэлгийн машин ирж Мыг авч явсан ба араас нь цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Миний машины зүүн талын хаалга, крыло нь зурагдаж, толь нь хагарсан, өөр эвдрэл байхгүй. Машинаа засуулаад авбал өөр гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мөнхзаяагийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр найзуудаараа уулзахаар болоод найз Цэвэлмаагийн хамт 18 цаг өнгөрч байхад Кувейтийн аманд байх амины орон сууцанд очиход М, түүний эхнэр Оюунчимэг, О, Анхбаяр, Дагвасүрэн, түүний эхнэр И нар байж байсан. Тэгээд бид нар баяр болж байсан болохоор хоол унд идэж уугаад, орой болтол сууж архи, пиво уугаад нэлээн орой болсон болохоор Дагвасүрэн, И нар хүүхдүүдээ аваад унтаад өгсөн.

М, Оюунчимэг нар бас хүүхдүүдээ унтуулах гээд өрөөндөө ороод, хэсэг хугацааны дараа М гарч ирээд хамт суусан. Харин О, Анхбаяр нар “айлд хонохгүй, дуудлагын жолооч дуудаад гэртээ харина” гээд байхаар нь би уугаагүй байсан учир “миний машинд дайгдаад хот орчих, маргааш ирээд машинаа авчих” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа О “гэртээ харь лаа” гээд цүнхээ аваад гарахад М араас нь “битгий яваа” гээд гарсан. Би Анхбаярыг “битгий яваарай” гээд зогсож байхад гараашинд юм мөргөх чимээ гарахаар нь яваад очиход О өөрийн машинаараа ухраад, хаалга мөргөсөн байдалтай байсан. Харин М саарал жижиг машины хажууд толгойноос нь цус гараад, доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд Цэвэлмаа түргэн тусламжид дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24 дэх тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Дагвасүрэнгийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр найзуудаараа уулзахаар болоод би эхнэр, хүүхдүүдээ аваад Мын гэрт очиход М эхнэртэйгээ хамт байсан. Удалгүй миний араас Цэвэлмаа, Мөнхзаяа, О, түүний найз залуу болох Анхбаяр нар ирсэн. Баярын өдөр байсан учир бид хоол унд идээд, архи, пиво уугаад хөзөр тоглоод орой болсон. Бүгд амрахаар болоод би эхнэр, хүүхдээ аваад 22 цаг өнгөрч байхад өрөөнд ороод унтаад өгсөн. Үлдсэн хэд юу болсныг мэдээгүй, нам унтаад өгсөн байсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад бие засах гээд гарахад гараажийн тэнд цагдаа нар ирчихсэн байх шиг харагдсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Оюунчимэгийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр найзууд болох Анхбаяр, О, И, Дагвасүрэн, Мөнхзаяа, Цэвэлмаа нар манайд ирж, баяр болж байна гээд бүгдээрээ хоол хийж идээд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Мөн хөзөр тоглоод өдрийг өнгөрөөсөн юм. Шөнө 01 цаг өнгөрч байхад нөхөд бид хоёр хүүхдүүдээ унтуулъя гээд өрөөндөө ороод хэвтсэн. Удалгүй М өрөөнөөс гараад явсан байсан. Би хүүхдүүдээ аваад нам унтсан байсан.

Шөнө 03 цагийн үед И намайг сэрээгээд “гараад ирээ” гэхээр нь гараад очиход цагдаагийн машин ирчихсэн байсан ба гарааш руу ороход цагдаа нар байсан. Саарал өнгийн болон улаан өнгийн хоёр машин хоорондоо шүргэлдсэн байдалтай байсан ба саарал машины урд талын дугуйны орчим шалан дээр цус болчихсон байхаар нь би нөхрөө асуугаад, юу болсон юм бэ гэхэд Мөнхзаяа болсон асуудлыг яриад, бид хоёр шууд Гэмтлийн эмнэлэг рүү явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28 дахь тал),

 

7. ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9801 дугаартай:

1. Ж.М-ын биед гавлын баруун чамархай, суурь, баруун хацар, хоншоор, хамар, баруун нүдний ухархай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чихний дэлбээ, ууц, баруун ташаанд шарх, баруун хацар чамархай, баруун тохой, хоёр даланд зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.  

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 31-32 дахь тал),

 

8. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 811 дугаартай:

1. Lexus HS250 маркийн 66-64 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.”, мөн дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ж.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа (хэргийн 86-87 дахь тал),

 

9. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 228 дугаартай:

“...Тус автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр шууд зардлын дүн 1.045.000 /нэг сая дөчин таван мянга/ төгрөг, шууд бус зардлын дүн 110.000 /нэг зуун арван мянга/, нийт дүн 1.155.000 /нэг сая нэг зуун тавин таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн иргэний нэхэмжлэгч Б.Иий автомашины техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 1-р хавтас 57-58 дахь тал),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Огийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр гарааж дотор М согтуу харагдсан. Тэгээд би машинаа хойш ухраах гэхэд М хаанаас ч юм гараад ирчихсэн байсан. ...Би хохирогч Мын эмчилгээний зардалд одоогийн байдлаар 2.000.000 төгрөгийг өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 102 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 75 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 78 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 81 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 84 дэх тал), бакалаврын дипломын хуулбар /хэргийн 59-60х/, шүүгдэгч Ч.Од өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хэргийн 112 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагааг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээч, мэргэжилтэн гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.  

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ч.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй, хохирогч Ж.М- болон иргэний нэхэмжлэгч Б.И нар нь гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг тус тус хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа тус тус  илэрхийлсэн баримттай, шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 112 дахь тал) 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 127 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Огийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 10-ны шөнө 02 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтийн ам гэх газарт амины орон сууцны гарааж дотор Lexus HS250 маркийн 66-64 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг гарааж дотор байсан иргэн Ж.М-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас Ж.М-ын биед “...гавлын баруун чамархай, суурь, баруун хацар, хоншоор, хамар, баруун нүдний ухархай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чихний дэлбээ, ууц, баруун ташаанд шарх, баруун хацар чамархай, баруун тохой, хоёр даланд зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн мөрөнд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, мөн тухайн гарааш дотор байрлуулсан байсан иргэн Б.Иий эзэмшлийн Toyota Mark X маркийн 79-16 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, түүний эд хөрөнгөд нийт 1.155.000 /нэг сая нэг зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 02-03х, 04-06х, 08х/,

- хохирогч Ж.М- (хэргийн 12-13 дахь тал), иргэний нэхэмжлэгч Б.И (хэргийн 16 дахь тал), гэрч Б.Мөнхзаяа (хэргийн 24 дэх тал), гэрч П.Дагвасүрэн (хэргийн 25 дахь тал), гэрч Г.Оюунчимэг (хэргийн 28 дахь тал) нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9801 дугаартай:

1. Ж.М-ын биед гавлын баруун чамархай, суурь, баруун хацар, хоншоор, хамар, баруун нүдний ухархай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чихний дэлбээ, ууц, баруун ташаанд шарх, баруун хацар чамархай, баруун тохой, хоёр даланд зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 31-32 дахь тал),

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 811 дугаартай:

1. Lexus HS250 маркийн 66-64 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.”, мөн дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ж.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа (хэргийн 86-87 дахь тал),

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 228 дугаартай:

“...Тус автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр шууд зардлын дүн 1.045.000 /нэг сая дөчин таван мянга/ төгрөг, шууд бус зардлын дүн 110.000 /нэг зуун арван мянга/, нийт дүн 1.155.000 /нэг сая нэг зуун тавин таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн иргэний нэхэмжлэгч Б.Иий автомашины техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 1-р хавтас 57-58 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Огийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ч.Огийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 10-ны шөнө 02 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтийн ам гэх газарт амины орон сууцны гарааш дотор Lexus HS250 маркийн 66-64 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчин Ж.М-ыг мөргөж, Ж.М-ын биед “...гавлын баруун чамархай, суурь, баруун хацар, хоншоор, хамар, баруун нүдний ухархай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чихний дэлбээ, ууц, баруун ташаанд шарх, баруун хацар чамархай, баруун тохой, хоёр даланд зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн мөрөнд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хэргийн шүүгдэгч Ч.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Ч.Ог авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

“Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эд эрхтэн хийлгэх, нэмэгдэл хоол тэжээл, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол түүнийг мөнгөөр нөхөн төлөх, мөн хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан байна. 

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

 

Шүүгдэгч Ч.О нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хохирогч Ж.М-ын эмчилгээний зардал болон бусад зардлыг бүрэн барагдуулж нөхөн төлсөн талаар хэрэгт хохирогчоос бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 114х/ авагдсан ба уг хүсэлтэд тэрээр “...Эмчилгээний төлбөрт Ч.Огаас 22.000.000 төгрөг хүлээн авлаа, гомдол санал байхгүй.” гэжээ.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.И нь “автомашины хохиролд Ч.Огаас нийт 1.500.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах баримт бүхий хохирол, хор уршгийн төлбөргүй гэж үзнэ. 

 

Түүнчлэн зам тээврийн осол хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авсан хохирогч Ж.М- нь шаардлагатай гэж үзвэл цаашид хийгдэх эмчилгээ, сувилгааны зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Ч.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 75х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Ч.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн зардлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарах юм.

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх гаргасан хүсэлтийг прокурор хангаж шийдвэрлэн, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тохирсон байх тул шүүх, эрүүгийн хариуцлагын талаар прокурорын гаргасан саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ч.Од

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон эрх хязгаарлах” албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, Ч.Од мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Энэ хэрэгт Ч.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

                                                            ТОГТООХ нь:

 

1. Н овогт Ч-ын О-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Ч.О-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан Ч.О-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон эрх хязгаарлах” албадлагын арга хэмжээ авсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Ч.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт дахин хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйл тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Ч.О нь хохирогч Ж.М-д 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.И-д 1.500.000 төгрөг тус тус нөхөн төлснийг дурдаж, хэргийн хохирогч Ж.М, иргэний нэхэмжлэгч Б.И нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Огийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №967497 дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай. 

 

7. Энэ хэрэгт Ч.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД