| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2018/1587/И |
| Дугаар | 1630 |
| Огноо | 2018-08-28 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 1630
| 2018 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 182/ШШ2018/01630 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С хороонд холбогдох
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон өмгөөллийн хөлсөнд 9,470,131 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т, хариуцагчийн төлөөлөгч Д.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С хороо намайг ажлаас үндэслэлгүй халсны улмаас миний бие С хороонд холбогдуулж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/MA2017/0804 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор хянан шийдвэрлээд, “...Санхүүгийн зохицуупах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т-г С хорооны Захиргаа удирдлагын газрын Бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг С хорооны Ажлын албанд... ” даалгасан билээ.
Гэтэл Монгол улсын дээд шүүхийн шийдвэрийг С Хороо биелүүлээгүй тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийлгүүлж байх үед СЗХ-ны Захиргаа удирдлагын газрын батлагдсан бүтэц орон тоо 26 ажилтан байх боловч 30 гаруй ажилтан ажиллаж байгаа, миний ажлын байран дээр тус газар нэгжийн даргын хамаатан садан ажиллаж байгаа зэрэг хувийн сонирхолын үндсэн дээ^йамайг ажиллах ажлын байр, орчин нөхцөл, боломжоор минь бүрэн хангаж өгөхгүй, цалин хөлс бодож өгөхгүй байсаар, намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаж уламжлаагүй байхад 2018 оны 5 сарын 04-ны өдрийн С Хорооны ажлын албаны даргын 76 тоот тушаалаар “өөрийнх нь хүсэлтийг үндэслэн” хэмээн дахиад үндэслэлгүйгээр намайг ажлаас минь чөлөөллөө.
СЗХ миний 2017 оны 3-р сард бодогдсон цалинг нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийхдээ 2017 оны 3 болон 4-р саруудад хоёр хувааж бичилт хийсэн. Угтаа СЗХ-ны Ажлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлөхөд миний бие 2017 оны 4-р сард СЗХ-нд огт ажиллаагүй учир цалин бодогдохгүй байх байсан. 2017 оны 3-р cap ажлын 21 хоногтой байсан бөгөөд намайг 2017 оны 3 сард 21 хоног бүтэн ажилласан байтал 2017 оны 3-р сарын цалинг 15 хоногоор тооцож, 6 хоногийн цалинг минь дутуу бодож олгосон. Харин миний нийгмийн даатгалын дэвтрийн 2017 оны 4-р cap дээрх бичилт дээр өмнөх 2017 оны 3 сарын дутуу бодож, олгоогүй 6 хоногийн цалинг нөхөн тооцож*олгож, бичилт хийсэн. Тиймээс миний нийгмийн даатгалын дэвтэр дээрх 2017 оны 3 болон 4 сарын бичилт нь угтаа зөвхөн 2017 оны 3-р сарын л цалин маань юм. Тэгэхээр миний тус байгууллагад ажилласан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс маань 45,043 төгрөг болно. СЗХ-ны Ажлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлснөөс хойш Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэр гарах хүртэл хугацаанд нийтдээ 126 ажлын өдөр байсан. Иймээс Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор хянан шийдвэрлэсэн буюу 2017.04.04-с 2017.09.26 дуустал 126 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин, Өмгөөлөгчийн ажлын хөлс 1 сая төгрөг, нийт 10,145,776 төгрөгийг нэхэмжилсэн.
Харин миний бие шүүх хуралдааны явцад шаардлагаа багасган 9,470,131 төгрөг болгосон бөгөөд 2017.04.04-нөөс 2017.09.26-ны өдрийг хүртэлх шүүхийн шийдвэрийн дагуу дутуу олгосон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,028,982 төгрөг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017.09.26-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн томилсон 2018.04.16-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,441,149 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 9,470,131 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тнь С хорооны Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, албаны чиг үүрэгт тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэхдээ хугацаа хэтрүүлсэн зөрчлүүдийг гаргаж, удирдлагаас өгсөн үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул Т-гАжлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалаар нийтийн албанаас халсан.Тнь дээрх тушаалыг үл зөвшөөрөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ажлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхзлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/MA2017/0804 дүгээр магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т-гийнхяналтын журмаар гаргасан гомдлын дагуу Улсын Дээд Шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Т-гС хорооны Захиргаа удирдлагын газрын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүргэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж нэхэмжлэгч Т-долгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг С хорооны Ажлын албанд даалгаж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн дагуу С хорооны Ажлын албаны даргын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дүгээр тушаалаар Т-гЗахиргаа удирдлагын газарт урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-а-д “...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцож 3.646.436 төгрөгийг түүний Хаан банкин дахь 5622045745 тоот дансанд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн ба эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийсэн. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу нөхөн олговорт 7,116,714 төгрөгийг нэхэмжилсэн тухайд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэр. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/MA2017/0804 дүгээр магадлалаар Т-гийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хяналтын шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор анхан. давж заалдах шатны шүүхийн шийдвэр. магадлалыг хүчингүй болгох хүртэл хугацаанд Т-гажилд эгүүлэн томилох үүргийг хүлээгээгүй байсан, мөн нэхэмжлэгч нь дээрх хугацаанд '‘Ази-Фарма" ХХК болон "Номин холдинг” ХХК-д ажил хийж байсан тул хүлээн зөвшөөрөхгүй байна.
Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан өмгөөлөгчийн ажлын хөлс болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд ажилгүй байсан хугацааны урьд цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, өмгөөлөгчийн хөлс гаргуулах, болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дзвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Тнь хариуцагч С хороонд холбогдуулж ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон өмгөөллийн хөлсөнд 10,145,776 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Харин нэхэмжлэгч Тнь шүүх хуралдааны явцад шаардлагаа багасган 9,470,131 төгрөг болгосон бөгөөд үүнийгээ 2017.04.04-нөөс 2017.09.26-ны өдрийг хүртэлх шүүхийн шийдвэрийн дагуу дутуу олгосон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,028,982 төгрөг,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017.09.26-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн томилсон 2018.04.16-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,441,149 төгрөг,
өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг гэж задлан тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон өмгөөллийн хөлсөнд 9,470,131 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж тодруулсны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Улсын дээд шүүхийн тогтоолоор намайг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг хариуцагч тал сайн дураараа биелүүлэхгүй байсан учраас албадан гүйцэтгүүлж ажиллагаа хийлгэж байна, уг шийдвэрт хэдэн төгрөгийн олговор олгох талаар тодорхой заагаагүй байдаг, шийдвэрийн дагуу намайг ажилд авч, олговор олгосон боловч уг олговор нь дутуу учир зөрүүг нь тооцон нэхэмжилж байгаа, мөн намайг ажилд авахгүй удааж, цалингүй хохироосон учир ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх эрхтэй, түүнчлэн хариуцагч байгууллагын намайг ажлаас буруу халсан үйлдэлтэй холбоотой Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, өмгөөлөгч авч, өмгөөллийн хөлс төлж хохирсон тул уг хохирлыг мөн хариуцагч төлөх ёстой гэж тайлбарлав.
Харин хариуцагч тал уг тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийг бид биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд нь авсан, мөнгө олговрыг нь хууль, журамд заасны дагуу тооцон өгсөн, дутуу олгосон зүйл байхгүй, харин шүүхийн шийдвэрийн дараа түүнийг ажилд нь авах хүртэл хугацааны олговрыг олгоогүй, энэ талаар маргаантай байгаа, өмгөөллийн хөлсийг бид хариуцахгүй, нэхэмжлэгч өөрөө хүсэж, сайн дураараа өмгөөлөгч авсан гэж мэтгэлцсэн.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.02.05-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.26-ны өдрийн 701 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.15-ны өдрийн 804 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т-гС хорооны Захиргаа удирдлагын газрын Бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 2017.04.04-ний өдрөөс 2017.09.26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж нэхэмжлэгч Т-долгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т-гажилд нь эгүүлэн тогтоосон, түүний 2017.04.04-ний өдрөөс 2017.09.26-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхой аргачлалаар тооцож, үнийн дүн тавиагүй байх боловч гаргуулж шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
Нэхэмжлэгч Тнь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг хариуцагч С хороонд олгосон байх боловч түүнийг ажилд нь эгүүлэн аваагүй, нэхэмжлэгч Т-гийнхүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэний үр дүнд хариуцагч С хороо нь нэхэмжлэгч Т-г2018.04.16-ны өдөр ажилд нь эгүүлэн томилж, 2018.04.27-ны өдөр түүнд 2017.04.04-ний өдрөөс 2017.09.26-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,646,436 төгрөгийг олгосон байна.
Дээрх үйл баримтууд зохигчдын тайлбар, дурдсан шийдвэр, магадлал, тогтоол, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас, Т-гажилд нь эгүүлэн томилсон С хорооны ажлын албаны даргын 2018.04.16-ны өдрийн 54 дугаартай тушаал, Т-гийнХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй”,
69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Т-дНийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017.09.26-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн томилсон 2018.04.16-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,441,149 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрх үүссэн, хариуцагч С хороо нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацааны эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.02.05-ны өдрийн 51 дүгээр тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.26-ны өдрийн 701 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.15-ны өдрийн 804 дүгээр магадлалд нэхэмжлэгч Т-гийннэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор хэдэн төгрөг болохыг тогтоогоогүй байх боловч шүүх түүний нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцвол нэг сарын дундаж цалин хөлс нь: 2017 оны 01 сард 804,344 төг + 02 сард 772,344 төг + 3 сард 568,817 төг = 2.145.505 төг / 3 = 715,168 төгрөг.
2017.09.26-наас 2018.03.26-ныг хүртэл 6 сар нь 715,168 * 6 = 4,291,008 төгрөг.
2018.03.26-наас 2018.04.16-ныг хүртэл ажлын 15 өдөр нь 715,168 / 21,5 = 33,263 төг * 15 = 498.945 төгрөг. Нийт 4,291,008 төгрөг + 498,945 төгрөг = 4,789,953 төгрөг болов.
Нэхэмжлэгч Төөрийг нь ажлаас халсан нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд 2017.05.30-ны өдөр Легал Полиси ХХН-ийн өмгөөлөгч Ч.Нямцоожтой эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, түүнээс өмгөөллийн үйлчилгээ авч, 1,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байх ба, тэрээр уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар 2018.02.23-ны өдөр Легал Полиси ХХН-ийн Төрийн банкны дансанд 1,000,000 төгрөгийг төлсөн болох нь түүний тайлбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Төрийн банкны орлогын ордероор тогтоогдсон.
Монгол улсын иргэн нь хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргаж бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй болох нь Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т тус тус зохицуулагдсан байна.
Өөрөөр хэлбэл өмгөөллийн хөлс нь нэхэмжлэгч Т-ээсгарч байгаа зардал мөн бөгөөд С хороо түүнийг ажлаас нь халж хууль бус шийдвэр гаргаагүй бол тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнийгээ шийдвэрлүүлэхийн тулд бусдаас хууль зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгч авч, хөлс төлөх шаардлагагүй байсан гэж үзнэ.
Иймд хариуцагч С хорооноос нэхэмжлэгч Т-гийнажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 6 сар 15 өдрийн олговорт 4,789,953 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 5,789,953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-долгож, нэхэмжлэлээс үлдэх 3,689,178 төгрөгийн шаардлагыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагчаас олгосон олговрыг шүүх дутуу гэж үнэлж, дүгнэх боломжгүй, түүнчлэн нэхэмжлэгч дундаж цалин хөсний тооцооллыг буруу хийсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Т-гийнажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 6 сар 15 өдрийн олговор болох 4,789,953 төгрөгөөс шимтгэлийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч С хороонд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.
Нэхэмжлэгч Т-гийнгаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал нэхэмжлэгч Тнь 2018.05.30-ны өдөр 177,282 төгрөг төлсөн байх тул уг хураамжаас түүний өмгөөллийн зардалд нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийн шаардлагад тохирох 28,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 148,732 /177,282 – 28,550/ төгрөгийг нэхэмжлэгч Т-дбуцаан олгох нь зүйтэй.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Лхагвасүрэн нь ээлжийн амралттай байсан шалтгаанаар шүүх хуралдаанд анх удаа ирсэн бөгөөд тэрээр эрх, үүрэг, хэргийн материал танилцаж, хэргийн үйл баримтын талаар мэдэж байгаа, эрхээ хэрэгжүүлэх шаардлагагүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т тус тус зааснаар хариуцагч С хорооноос 5,789,953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-долгож, нэхэмжлэлээс үлдэх 3,689,178 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Т-гийн4,789,953 төгрөгийн олговроос шимтгэл тооцож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч С хороонд үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т-гийнгомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Т-ээстэмдэгтийн хураамжид төлсөн 177,282 төгрөгийн 28,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 148,732 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Т-долгож, хариуцагч С хорооноос 120,139 төгрөгийг гаргуулж, үүнээс 28,550 төгрөгийг нэхэмжлэгч Т-долгож, 91,589 төгрөгийг улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА