Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1675

 

 

 

 

 

 

 

     2018 оны 09 сарын 04 өдөр

      Дугаар 182/ШШ2018/01675

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: У банкинд холбогдох

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,776,825 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ, Т.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч Ц нь 2015.12.21-ний өдөр хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан Убанкны харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар ажиллаж эхлэсэн байдаг. Гэтэл хариуцагч нь 2017.08.09-ний өдөр захиралын №Б\358 тоот тушаалаар ажпаас үндэслэлгүй халсан болохыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.06-ны өдрийн №02113 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.27-ний өдрийн №49 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2018.04.13-ний өдрийн №00603 тоот тогтоолоор тогтоож, нэхэмжлэгч Ц-гажилд нь эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн нөхөн олговорт 2,799,668 төгрөг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасан юм. Гэвч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжпэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсний дүнд хариуцагч 2018.07.18-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон боловч түүнийг ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацааны дундаж цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нөхөн олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан болно. Тийм учраас нэхэмжлэгч Цнь ажилдаа орсноос хойш хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч Цнь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017.11.06-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоогдсон 2018.07.19-ны өдрийг хүртэл нийт 175 ажлын өдөр ажилгүй байсан тул түүний дундаж цалин хөлсийг тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу нэг өдрийн цалин хөлсийг 44,439 төгрөгөөр тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нийт 7,776,825 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна, Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн дүнд нь тохируулан олгоно'’ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Цнь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд банкинд ямар нэгэн ажил, хөдөлмөр хийж гүйцэтгээгүй байх тул дээрх хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Цнь ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаас, хойш ажилд эргэн орох хүсэл зоригоо банкинд илэрхийлээгүй, уг аруудлыг шийдвэрлэх боломжийг банкинд олгоогүй зэрэг ажилд эргэн орох хугацааг өөрөөс хамаарах байдлаар хойшлуулж байсан. Убанк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгч Ц-дажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан хэмжээгээр олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, улмаар 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон. Ажилд эгүүлэн тогтоох тухай тушаал гарч, нэхэмжлэгч Ц-тэйХөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар цалин хөлсийг олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байна. Тэгээд ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

        Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Цнь хариуцагч У банкинд холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2017.11.06-наас 2018.07.18-ны өдрийг хүртэл 7,776,825 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагаа түүнийг ажилд нь эгүүлэн авсан 2018.07.18-ны өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсны улмаас бид шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандсан, энэ ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц-г2018.07.18-ны өдөр ажилд авсан, ингээд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд орох хүртэлх хугацааны олговроо авья гэхэд хариуцагч Убанк олгох боломжгүй гэсэн хариу хэлсэн учир шүүхэд хандсан гэж тайлбарлав.

 

          Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд ажил хөдөлмөр эрхлээгүй хүнд цалин хөлс олгох боломжгүй, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь авч, заасан олговрыг олгосон, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж мэтгэлцсэн.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.06-ны өдрийн 2113 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ц-гУбанкны Хамгаалалтын албаны хамгаалалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,799,668 төгрөгийг хариуцагч Убанкнаас гаргуулж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хүчин төгөлдөр болжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц-гажилд нь эгүүлэн тогтоосон, түүний нэг сарын дундаж цалин хөлсийг 955,444 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 44,439 төгрөгөөр тус тус тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

Нэхэмжлэгч Цнь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг хариуцагч Убанкинд олгосон байх боловч түүнийг ажилд нь эгүүлэн аваагүй, тэрээр шүүхэд хандаж албадан гүйцэтгэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн, үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж хариуцагч Убанк нь нэхэмжлэгч Ц-г2018.07.18-ны өдөр ажилд нь эгүүлэн томилж, 2,799,668 төгрөгийн олговрыг олгосон болох нь зохигчдын тайлбар, дурдсан шийдвэр, магадлал, тогтоол, ажилд эгүүлэн томилсон тушаал зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй”,

 

69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.

 

Иймд нэхэмжлэгч Цнь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017.11.06-ны өдрөөс түүнийг ажилд нь эгүүлэн томилсон 2018.07.18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,776,825 төгрөгийг хариуцагч Убанкнаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч Убанк нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017.11.06-ны өдрөөс түүнийг ажилд нь авсан 2018.07.18-ны өдрийг хүртэл буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

 

Хариуцагч Убанк нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ажиллаагүй хүнд цалин хөлс олгохгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тэрээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд нэхэмжлэгч Ц-гажилд нь авсан бол ажил хөдөлмөрөө эрхлэн цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Ц-гийнажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр /1 өдрийн дундаж цалин хөлс 44,439 төгрөг/ гарсан 2017.11.06-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2018.07.18-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, нийт 175 ажлын өдрийн олговорт 7,776,825 төгрөг /44,439 * 175/ -ийг хариуцагч Убанкнаас гаргуулж нэхэмжлэгч Ц-долгох үндэслэлтэй байна.

 

Дээрх олговроос шимтгэлийг тооцон нэхэмжлэгч Ц-гийннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Убанкинд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч Ц-гийнгаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр тэмдэгтийн хураамжид 2018.08.02-ны өдөр 139,380 төгрөгийг төлсөн байх тул уг 139,380 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц-долгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Батжаргал нь 2018.09.04-ний өдөр буюу шүүх хуралдааны өдөр эрх, үүрэг, хэргийн материал танилцсан байх боловч хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлэх шаардлагагүй, хэргийн талаар мэдэж байгаа гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Убанкнаас 7,776,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц-долгосугай.   

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, Ц-гийннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Убанкинд үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц-гийнгомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 139,380 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц-долгож, хариуцагч Убанкнаас 139,380 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.   

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Т.ЭНХТУЯА