Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/984

 

                          

 

 

 

 

      2018          11             15                                        984

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.Х..........р,

шүүгдэгч Э.Э..........г, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Б.............ганы Энхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

- Бор адуу овогт Б..........ны Х..........рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0279 80706 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Б.............ганы Э..........г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 18 настай, суурь боловсролтой, ..........................,

2. Бор адуу овогт Б..........ны Х..........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ......................6.

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Х..........р Э.Э..........г нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Магнай Трейд” шатахуун түгээх станцын 125-р салбарын ажлын байранд П.Б.............мын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг жи-3 маркийн гар утсыг дээрэмдэн авч 250.000 төгрөгийн “Магнай Трейд” ХХК-ний эзэмшлийн самсунг жи-5 маркийн гар утсыг дээрэмдэн авч 380.000 төгрөгийн нийт 630.000 төгрөгийн хохирол учруулсан,

Дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа яллагдагч Б.Х..........р нь хохирогч П.Б.............мын эрүүл мэндэд баруун гарын бугалга, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Х..........р нь 2018 оны 03  дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.М...........рийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.Х..........р мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Э.Э..........г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Дээрэмдэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

1. Хохирогч П.Б.............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр...хамт үүрэг гүйцэтгэдэг Р.Х..........нтай ээлжийн ажлаа хийж байсан. 00 цагийн орчим би Р.Х..........н хандаад “Эгчийх нь толгой жаахан өвдөөд байна. Хэсэг унтмаар байна. Чи түгээлт хийж байгаарай” гэж хэлээд шатахуун түгээх станцынхаа өрөөнд ширээ дэрлээд хэвтсэн. Р.Х..........н эрхэлэгчийн ширээн дээр сууж байснаа гараад явсан. Тэгээд чимээ байхгүй болохоор нь хэсэгхэн хугацаанд зүйрмэглээд унтаж байтал хаалга онгойгоод хөлийн чимээ гарахаар нь Р.Х..........нг орж ирж байна гэж бодоод босоод суутал үл таних малгайтай цамц өмсөөд нүүрээ халхалсан 2 залуу орж ирсэн. Түрүүлж орж ирсэн залуу нь шууд над дээр ирээд “мөнгөө өг” гэж хэлээд заамдаж аваад сандал дээрээс түлхэж унагаагаад “мөнгөө өг” гээд орилохоор нь би “аа” гээд орилсон. Тэгтэл тэр эрэгтэй “дуугүй бай чулуугаар цохиод алчихна шүү” гэж хэлсэн. Тэр залуу баруун гартаа чулуу барьсан байсан...тэгээд нөгөө залуудаа хандаж мөнгө хай, мөнгө хай гээд байсан. Нөгөө залуу нь юм олчихлоо гаръя гэж хэлээд миний дээрээс дарсан байсан залуугаа араас нь татаад тэр хоёр ар араасаа гараад гүйсэн...Тэгээд би араас нь гарч харахад хаашаа гүйсэн нь харагдаагүй, тэгэхээр нь буцаж орж ирээд ширээн дээр байсан гар утаснуудаа хартал байхгүй болсон байхаар нь зүүн талын цонх онгойлгоод Х..........н гээд хэд хэдэн удаа орилсон. Удалгүй хамгаалагч орж ирээд “яасан” гэж асуухаар нь “2 залуу орж ирээд чулуу барьж айлгаад, миний болон ажлын гар утсыг аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл хамгаалагч гараад гүйсэн, нэг их удалгүй буцаж орж ирээд болсон асуудлын талаар асуухаар нь би хэлж өгсөн...Эхлээд орж ирсэн малгайтай цамцтай залуу намайг заамдаад сандал дээрээс татаж хойш нь унагаасан энэ үед би ар талын паарыг баруун талын гарын булчин хэсгээрээ мөргөж, унасан, тэр залуу чулуу бариад далайгаад “ална шүү” гэж айлгасан түүнээс чулуутай гараараа бол цохиогүй. Миний баруун талын гарын булчин хэсэгт хөхөрсөн, заамдаж унагаагаад дарахад цээжин хэсэгт цус хурсан байсан. Мөн цээж хэд хоног хөндүүрлэж өвдсөн...миний гар утас бол хар саарал өнгөтэй, дэлгэцний шилэн наалт нь цуурсан, хоёр сим карт ордог, Самсунг маркийн гар утас байсан...утсаа 300.000 төгрөгөөр үнэлнэ... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21)

- “...би алдагдсан Samsung G3 маркийн гар утсыг бүрэн буцааж авсан. Тиймээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

- “...Намайг...түшлэгтэй сандал дээр суугаад ширээ дэрлээд хэвтэж байхад...эхлээд орж ирсэн залуу нь...заамдаж аваад сандалын хажуу талд байсан паарлуу түлхэж унагаасан. Тэгэхэд би баруун гарынхаа бугалга хэсгээр паарны ирмэг дээр цохиод, заамдалтанд нь цээж хөндүүр орж цус хурсан. ...намайг жижиг дугараг бор царайтай, өндөр дүү хамартай залуу түлхсэн. Одоо зургийг нь харвал таньж магадгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 197-198),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7309 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун бугалганы гадна ар гадаргууд 8х8см, цээжний урд хэсэгт 7х5см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. ДҮГНЭЛТ

1. П.Б.............мын биед баруун гарын бугалга, цээжинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64),

 

3. Хохирогч З.С.......яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо ...авто сургуулиас Толгойт явах чиглэлд байдаг “Магнай трейд” ХХК-ын шатахуун түгээх 125 дугаар салбарт эрхлэгч ажилтай. ...2018 оны 6 дугаар сарын 07-ны шөнө 00 цаг өнгөрч байхад миний гар утас руу...манай ажлын хамгаалагч Х..........н залгаад колонк дээр халдлага болсон талаар хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс лавлаж асуухад тэрээр “2 эрэгтэй хүн орж ирээд 2 ширхэг гар утас аваад явчихлаа” гэхээр нь би ажил дээрээ хүрч ирсэн. ...Ажил дээрээ ирээд юу болсон талаар Б.............м, Х..........н хоёроос асуухад “гаднаас нүүрээ халхалсан 2 эрэгтэй хүн орж ирээд гар утаснууд дээрэмдээд явсан” гэсэн. Тэр үед Б.............м гар өвдөөд байна гэхээр нь “гараа яасан юм” гэхэд тэр хоёр залуу паар луу түлхчихсэн гэж хэлсэн. ...Манай шатахуун түгээх станцаас НӨАТ-ын баримт хэвлэхэд ашигладаг Самсунг Ж-5 маркийн хар саарал өнгийн дугааргүй гар утас алдагдсан. Тухайн гар утсыг 2017 оны 10 сард албан хэрэгцээнд тавьж өгч байсан 480.000 төгрөгний үнэлгээтэй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

- “...Манай шатахуун түгээх станцаас алдагдсан албаны Самсунг Ж-5 маркийн гар утсыг бүрэн бүтээн буцааж авсан. Тиймээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх 125 дугаар станцын улсын бүртгэлийн гэрчилгээ (хавтаст хэргийн 23), “Магнай трейд” ХХК-ийн иргэний нэхэмжлэгч, хохирогч томилсон албан бичиг (хавтаст хэргийн 24)

 

4. Гэрч Р.Х..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо...авто сургуулиас Толгойт явах чиглэлд байдаг “Магнай трейд” ХХК-ын шатахуун түгээх 125 дугаар салбарт харуул хамгаалалтын алба хаагч, түгээгчийн ажил хийдэг. ...2018 оны 6 дугаар сарын 07-ны шөнө 00 цаг 13 минутын орчим хүндээр бие засахаар ажлын байрнаасаа гараад ертөнцийн зүгээр баруун хойд талд байдаг бие засах газар орж хүндэрсэн. Намайг бие засаж байхад хамт үүрэг гүйцэтгэж байсан П.Б.............м миний нэрээр “Х..........н” гээд хэд хэдэн удаа орилж дуудсан. Тэгэхээр нь би гараас ажлын байрлуугаа ортол Б.............м эгч “2 танихгүй залуу чулуу барьж орж ирээд ширээн дээр байсан гар утаснууд аваад явчихлаа” гэхээр нь би “аль зүгт гүйсэн бэ” гэхэд тэрээр “хойшоо гараад зам дагаад гүйсэн” гэсэн. Тэгээд би ажлын байрнаасаа гараад газраас чулуу аваад ертөнцийн зүгээр хойшоо гүйсэн. Гүйж байхдаа би замд таарсан бор өнгийн “Prius-20 болон “Prius-11” маркийн машинуудаас “2 залуу гүйж өнгөрсөн эсэх” талаар асуусан. “Prius-20” маркийн машины жолооч “өндөр хүчдэлтэй худагтай гудамж руу орсон гэж,  “Prius-11” маркийн машины жолооч “худгийн ар талаар гудамжаар ороод гүйсэн” гэж хэлсэн. ...Тэгээд би араас нь хөөхөө болиод ажлын байрандаа ирээд Б.............м эгчээс юу болсон талаар асуухад тэрээр “чамайг гараад явсны дараа 2 залуу орж ирсэн. Нэг нь гартаа чулуу барьж орж ирээд намайг заамдаад дарж унагаагаад хоолой боогоод “мөнгөө гаргаж өг” гэж орилж айлгаад, мөнгө байхгүй гэсэн чинь хамт орж ирсэн залуу нь “юм авчихлаа гаръя” гэж хэлээд нөгөө залуугаа араас нь татаад гараад гүйсэн” гэхээр нь би...цагдаад дуудлага өгсөн. ...Манай байгууллагаас шатахуун түгээх станцын НӨАТ-ын баримт хэвлэх үйлчилгээнд ашигладаг Самсунг Ж-5 маркийн хар өнгийн гар утас, мөн Б.............м эгчийн гар утсыг авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34)

5. Гэрч Б.Батчөдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “Арвайн үндэс” ХХК-ын ойролцоо машинтайгаа явж байтал 2 залуу замын эсрэг талд байсан Атила баарны үүдэнд гар өргөхөөр нь очоод авсан. Тэр 2 залуу миний машинд суугаад 25 дугаар эмийн сан орно гэхээр нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд 25 дугаар эмийн сангийн тэнд очиход  нэг залуу нь бид хоёр согтуу байгаа болохоор ломбард бид хоёрт үйлчлэхгүй та тус болоод бичиг баримтаараа гар утас тавиад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын замын эсрэг талд байсан “Эрдэнэ” ломбарданд орж 2 гар утсыг нийтэд нь 220.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд тэр хоёрт мөнгийг нь өгөхөд Өргөөгийн шөлөндөө гэх цайны газар хүргүүлээд надад 10.000 төгрөг өгсөн. ...Тухайн хоёр залуугийн нэг нь 165см өндөртэй бор царайтай, хар өнгийн богино халимаг үстэй, хар өнгийн савхин куртиктэй. Харин нөгөө залуу нь миний машины арын суудал дээр хэвтээд унтаад яваад байсан болохоор сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

6. Иргэний нэхэмжлэгч Б.Шийлэгцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай зээлийн төвд Ж.Бат-Орших гээд манай ажилтан ажиллаж байсан. Тухайн өдөр манай зээлийн төвөөр Б.Батчөдөр гэх хүн үйлчлүүлж Самсунг Ж-5, Самсунг Ж-3 гар утасуудыг нийтэд нь 220.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32),

- “Эрдэнэс” ломбардны барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 8),

 

7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6), эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9), хураан авсан эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-15), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 202-204),

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 202 дугаар шинжээчийн дүгнэлт

“...Samsung G-5 гар утас цэнхэр өнгөтэй хэвийн ажиллагаатай, сим картгүй ...380.000 төгрөг, Samsung G-3 гар утас цэнхэр өнгийн гадаргуутай хэвийн ажиллагаатай, Unitel, G Mobile-ийн 2 сим карттай...250.000 төгрөг. Нийт 630.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 70-71), Эд зүйлийн үнэлгээний шинжээч Д.Амгалангийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 200-201),

 

8. Шүүгдэгч Э.Энхтулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед найз Х..........р намайг гэрээс...дуудаж хамтдаа гарсан. Тэгээд Х..........р бид хоёр гудамжинд ярилцаж сууж байгаад Х..........рын 14.000 төгрөгөөр том савтай хоёр пиво...авч уусан. Пиво ууж дуусаад Мийгаа ахтай утсаар яриад...бид хоёр 22 цагийн үед Мийгаа ахтай уулзсан. Тэгээд Х..........р дахиад нэг том савтай пиво аваад бид гурав...62 дугаар сургуулийн сааданд ууж дуусгасан. Тэгтэл Мийгаа ах харьлаа гэхээр нь бид хоёр түүнийг 21 дүгээр хорооллын буудал руу 00 цагийн үед дөхүүлж өгөөд замдаа Мийгаа ахаар дахин нэг том савтай пиво авахуулаад бид хоёр эмнэлгийн хашаанд орж уусан. Бид хоёр тэгээд гэртээ харихаар МТ шатахуун түгээх станцын хажуугаар 01 цагийн орчим явж байхад...колонкийн ажилчин байдаг байр харанхуй байсан. Тэгэхээр нь би Х..........рыг хамтдаа колонкийн байр руу оръё гээд хаалгыг нь би нээхэд Х..........р эхэлж ороод орон дээр унтаж байсан эмэгтэй хүний дээрээс дарахаар нь би ширээн дээр байсан...2 ширхэг ухаалаг гар утсыг...нь аваад Х..........рыг гаръя гэж хэлээд гарсан. Бид хоёр тэндээс гараад замаас гарч гудамж руу орсон. Тэгээд явган гудамжаар явж байгаад “Арвайн үндэс” худалдааны төвийн урдаас такси бариад 25 дугаар эмийн сангийн “Эрдэнэс” ломбард орж колонкоос авсан 2 ширхэг гар утсаа...ломбарданд тавьсан. Тэндээсээ бид хоё шөлөндөө хоолны газар орж хоол идсэн. ...Шатахуун түгээх станц руу орох санааг би гаргасан. Би шатахуун түгээх станц дотор хэн нэгэнд гар хүрсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 215-220),

9. Шүүгдэгч Б.Х..........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр...Э..........г бид хоёр пиво уугаад нэлээд согтсон. Тэгээд харих гээд явж байхдаа 01 цагийн үед манай гэр лүү явах замд байдаг МТ шатахуун түгээх станцын...хажуугаар явтал...колонкийн ажилчин байдаг байр нь харанхуй байсан. Тэгтэл Э..........г колонко руу хамт оръё гээд хаалгыг нь нээгээд бид хоёр ороход харанхуй байсан бөгөөд орон дээр унтаж байсан нэг хүн босоод ирэхээр нь би түлхэж орон дээр хэвтүүлээд Э..........г мөнгө хайж байснаа миний араас татахаар нь бид хоёр гараад зугтаасан. Би хаагуур явснаа сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Шөлөндөө гэдэг хоолны газар сэрээд хоол идсэн. ...Би шатахуун түгээх станц дотор байсан хүнийг зодоогүй босоод ирэхээр нь түлхсэн. Шатахуун түгээх станц руу орох санааг Э..........г гаргасан. ...би машинд ороод унтаад өгсөн ба ломбард орсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 225-227),

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:

1. Хохирогч Н.М...........рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр...22 цагийн орчим гэрийнхээ гадаа эхнэр Золбоо, найз Отгонболд, Мөнхбаатар нарын хамт машин дотор юм яриад 2.5л том пиво хувааж уугаад сууж байтал манай ээж залгаад “ирж ав” гэсэн. Тэгэхээр нь би эхнэрээ гэртээ үлдээгээд машинаа Мөнхбаатараар бариулаад ээж дээрээ очоод ээжийгээ Мөнхбаатартай цуг явуулаад би өөрөө хамаатныхаа айлд үлдсэн. Удалгүй Мөнхбаатар ээжийг буулгачихаад буцаж намайг ирж авахдаа Х..........ртай цуг ирсэн. Тэгээд Мөнхбаатар машин бариад Отгонболд, Х..........р, Баагий бид хэд машинд суугаад явж байтал Х..........р гэнэт Мөнхбаатарыг “зогсож бай” гэхээр нь би түүнийг буух гэж байна гэж бодсон. Тэгтэл Х..........р миний сууж явсан талын машины хаалгыг онгойлгоод шууд чулуугаар миний толгой руу цохисон. Би толгойгоо хамгаалаад гараараа хаатал дахиад миний баруун гар луу чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134)

2. Гэрч С.Номинхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн орчим ахынхаа...гэрт сууж байтал манай хүү Н.М...........р гаднаас нүүр ам нь цус болчихсон “би найздаа зодуулчихлаа” гэж орж ирсэн. Тэгээд...эмнэлэг рүү очиж үзүүлэхэд баруун гарын сарвуу хэсгээрээ хугаралтай, толгойдоо 4 оёдол тавиулсан.... М...........рийн ярьж байгаагаар машинд найзтайгаа юм яриад сууж байсан чинь гэнэтхэн тоосгоор Х..........р нь толгой руу нь цохисон гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135-136),

3. Гэрч Б.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр...М...........р, Чингүүнээ, Мөнхбаатар бид дөрөв...машинтайгаа уруудаад явж байтал Х..........р таараад М...........рийн сууж байсан жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод М...........р тэр хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгтэл Х..........р М...........рийн толгой руу чулуугаар нэг удаа цохисон. ...Гадаа харанхуй байсан болохоор өөр хаана нь цохиж зодсныг мэдэхгүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139),

4. Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхбаатар буцаж ирээд Отгонбаатар, Чингүүнээ, М...........р бид хэд машиндаа суугаад М...........рийн гэр лүү явах замд Х..........р таараад машины ард суусан. Тэр үед М...........р жолоочийн хажууд сууж явсан. Тэгээд хэсэг явж байтал Х..........р гэнэт зогс гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаатар машинаа зогсоотол Х..........р машинаас буугаад шууд жолоочийн хажууд сууж явсан М...........рийн талын хаалгыг онгойлгоод чулуугаар М...........рийн толгой руу 2-3 удаа цохисон. ...Тухайн үед М...........р, Х..........р хоорондоо маргалдаагүй. Энэ хоёр өмнө нь маргалдсан байсан байх би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3857 дугаар шинжилгээнд

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун хацарт 1.1х1см зулгаралттай. Зулайн зүүн орой хэсгийн хуйханд 3см оёдол тавигдсан шархтай. Баруун гарын шуу, сарвуунд гөлтгөнөн аравч тавигдсан. КТГ-ын хариуд: ...тархины бор цагаан эдийн ялгарал буурсан бага зэрэг хавантай. ...Зүүн талд зулайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн хавантай гэжээ. КТГ болон зүүн шуу сарвууны гэх зургуудыг уншуулахаар явуулсан хариуд: Зүүн гарын алганы 5 дугаар яс хугарч зөрсөн. ...Зүүн зулай орчим зөөлөн эд хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. Н.М...........рийн биед зүүн гарын 5 дугаар савх ясны хугарал, тархи доргилт, толгойн хуйханд шарх, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 143),

 

6. Шүүгдэгч Б.Х..........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай найз охин Оюунбилэгийг явж байхад М...........р араас нь дуудсан байсан. Манай найз охин түүний дуудсаныг нь тоохгүй явж байхад тэрээр араас нь “хөөе гичий минь Золоо дуудаад байна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд би тэр явдлыг нь сонсчихоод орой нь...Анхаагийнд очиход М...........р машин дотроо Отгонбаатар, Баагий, Мөөгий, Анхаа нар архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би М...........р дээр очоод “яагаад найз охин Оюунбилэгийг хэл амаар доромжилсон юм бэ” гэхэд тэрээр “зайлаа пизда минь” гэхээр нь гараараа нэг удаа цээж рүү нь цохьтол М...........р машинаас бууж ирээд бид хоёр зодолдсон. ...тэгэхээр нь газраас чулуу аваад түүний чихнийх нь тэр хавьд 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-154),

7. Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 122), Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 76, 83), Баривчлагдсан сэжигтнийг суллах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 80, 87),

8. Шүүгдэгч Э.Энхтулгын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 108, 107), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 110), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолт (хавтаст хэргийн 109), нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэлд “Б.............ган овогтой Э..........г нь ...2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 17 нас 7 сар 9 хоногтой байна...” гэх баримт (хавтаст хэргийн 16),

- Шүүгдэгч Б.Х..........рын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 104, 103), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 160), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолт (хавтаст хэргийн 105, 166) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Энхтулгыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

- шүүгдэгч Б.Х..........рыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Э..........г, Б.Х..........р болон тэдний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Э..........г, Б.Х..........р нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Э.Э..........г, Б.Х..........р нар нь 2018 оны 6 дугаар сарын 06-ноос 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооллын уулзвараас Толгойт чиглэлд явах зам дагуу байрлах “Магнай трейд” ХХК-ийн 125 дугаар шатахуун түгээх станцын ажлын байрлуу мөнгө олох шунхайн сэдэлтээр нэвтэрч улмаар тухайн шатахуун түгээх станцад албан үүргээ гүйцэтгэж байсан түгээгч П.Б.............мыг түлхэн унагааж, цээжин дээр нь дарж хүч хэрэглэж, шууд санаатай үйлдлээр бүлэглэн 630.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утасуудыг дээрэмдсэн,

Мөн дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа Б.Х..........р нь шууд санаатай үйлдлээр, хохирогч П.Б.............мд хүч хэрэглэн эрүүл мэндэд нь баруун гарын бугалга, цээжинд цус хуралттай бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь;

-Хохирогч П.Б.............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр...хамт үүрэг гүйцэтгэдэг Р.Х..........нтай ээлжийн ажлаа хийж байсан. 00 цагийн орчим би Р.Х..........н хандаад “Эгчийх нь толгой жаахан өвдөөд байна. Хэсэг унтмаар байна. Чи түгээлт хийж байгаарай” гэж хэлээд шатахуун түгээх станцынхаа өрөөнд ширээ дэрлээд хэвтсэн. ...хэсэгхэн хугацаанд зүйрмэглээд унтаж байтал хаалга онгойгоод хөлийн чимээ гарахаар ....сэртэл...үл таних малгайтай цамц өмсөөд нүүрээ халхалсан 2 залуу орж ирсэн. Түрүүлж орж ирсэн залуу нь шууд над дээр ирээд “мөнгөө өг” гэж хэлээд заамдаж аваад сандал дээрээс түлхэж унагаагаад “мөнгөө өг” гээд орилсон. ...тэр эрэгтэй “дуугүй бай чулуугаар цохиод алчихна шүү” гэж хэлсэн. Тэр залуу баруун гартаа чулуу барьсан байсан...тэгээд нөгөө залуудаа хандаж мөнгө хай, мөнгө хай гээд байсан. Нөгөө залуу нь юм олчихлоо гаръя гэж хэлээд миний дээрээс дарсан байсан залуугаа араас нь татаад тэр хоёр ар араасаа гараад гүйсэн... Миний баруун талын гарын булчин хэсэгт хөхөрсөн, заамдаж унагаагаад дарахад цээжин хэсэгт цус хурсан байсан. Мөн цээж хэд хоног хөндүүрлэж өвдсөн...миний гар утас бол хар саарал өнгөтэй, дэлгэцний шилэн наалт нь цуурсан, хоёр сим карт ордог, Самсунг маркийн гар утас байсан...утсаа 300.000 төгрөгөөр үнэлнэ... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21)

- “...Намайг...түшлэгтэй сандал дээр суугаад ширээ дэрлээд хэвтэж байхад...эхлээд орж ирсэн залуу нь...заамдаж аваад сандалын хажуу талд байсан паарлуу түлхэж унагаасан. Тэгэхэд би баруун гарынхаа бугалга хэсгээр паарны ирмэг дээр цохиод, заамдалтанд нь цээж хөндүүр орж цус хурсан. ...намайг жижиг дугараг бор царайтай, өндөр дүү хамартай залуу түлхсэн. Одоо зургийг нь харвал таньж магадгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 197-198),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7309 дугаар дүгнэлт “... П.Б.............мын биед баруун гарын бугалга, цээжинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64),

-Хохирогч З.С.......яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо ...авто сургуулиас Толгойт явах чиглэлд байдаг “Магнай трейд” ХХК-ын шатахуун түгээх 125 дугаар салбарт эрхлэгч ажилтай. ...Манай шатахуун түгээх станцаас НӨАТ-ын баримт хэвлэхэд ашигладаг Самсунг Ж-5 маркийн хар саарал өнгийн дугааргүй гар утас алдагдсан. Тухайн гар утсыг 2017 оны 10 сард албан хэрэгцээнд тавьж өгч байсан 480.000 төгрөгний үнэлгээтэй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

 

- Гэрч Р.Х..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг бие засаж байхад хамт үүрэг гүйцэтгэж байсан П.Б.............м миний нэрээр “Х..........н” гээд хэд хэдэн удаа орилж дуудсан. Тэгэхээр нь би гараад ажлын байрлуугаа ортол Б.............м эгч “2 танихгүй залуу чулуу барьж орж ирээд ширээн дээр байсан гар утаснууд аваад явчихлаа”...гэсэн. ...Манай байгууллагаас шатахуун түгээх станцын НӨАТ-ын баримт хэвлэх үйлчилгээнд ашигладаг Самсунг Ж-5 маркийн хар өнгийн гар утас, мөн Б.............м эгчийн гар утсыг авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34)

- Гэрч Б.Батчөдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “Арвайн үндэс” ХХК-ын ойролцоо машинтайгаа явж байтал 2 залуу замын эсрэг талд байсан Атила баарны үүдэнд гар өргөхөөр нь очоод авсан. Тэр 2 залуу миний машинд суугаад 25 дугаар эмийн сан орно гэхээр нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд 25 дугаар эмийн сангийн тэнд очиход нэг залуу нь бид хоёр согтуу байгаа болохоор ломбард бид хоёрт үйлчлэхгүй та тус болоод бичиг баримтаараа гар утас тавиад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын замын эсрэг талд байсан “Эрдэнэ” ломбарданд орж 2 гар утсыг нийтэд нь 220.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- Иргэний нэхэмжлэгч Б.Шийлэгцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай зээлийн төвд Ж.Бат-Орших гээд манай ажилтан ажиллаж байсан. Тухайн өдөр манай зээлийн төвөөр Б.Батчөдөр гэх хүн үйлчлүүлж Самсунг Ж-5, Самсунг Ж-3 гар утасуудыг нийтэд нь 220.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32),

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9), хураан авсан эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-15), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 202-204),

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 202 дугаар шинжээчийн дүгнэлт “...Samsung G-5 гар утас...380.000 төгрөг, Samsung G-3 гар утас...250.000 төгрөг. Нийт 630.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 70-71),

- Шүүгдэгч Э.Энхтулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 06-ны орой 00 цагийн үед...бид хоёр тэгээд гэртээ харихаар МТ шатахуун түгээх станцын хажуугаар 01 цагийн орчим явж байхад...колонкийн ажилчин байдаг байр харанхуй байсан. Тэгэхээр нь би Х..........рыг хамтдаа колонкийн байр луу оръё гээд хаалгыг нь би нээхэд Х..........р эхэлж ороод орон дээр унтаж байсан эмэгтэй хүний дээрээс дарахаар нь би ширээн дээр байсан...2 ширхэг ухаалаг гар утсыг...нь аваад Х..........рыг гаръя гэж хэлээд гарсан. Бид хоёр...“Арвайн үндэс” худалдааны төвийн урдаас такси бариад 25 дугаар эмийн сангийн “Эрдэнэс” ломбард орж колонкоос авсан 2 ширхэг гар утсаа...ломбарданд тавьсан. ...Шатахуун түгээх станц руу орох санааг би гаргасан. Би шатахуун түгээх станц дотор хэн нэгэнд гар хүрсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 215-220),

- Шүүгдэгч Б.Х..........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Э..........г бид хоёр пиво уугаад нэлээд согтсон. Тэгээд харих гээд явж байхдаа 01 цагийн үед манай гэр лүү явах замд байдаг МТ шатахуун түгээх станцын...хажуугаар явтал...колонкийн ажилчин байдаг байр нь харанхуй байсан. Тэгтэл Э..........г колонко руу хамт оръё гээд хаалгыг нь нээгээд бид хоёр ороход харанхуй байсан бөгөөд орон дээр унтаж байсан нэг хүн босоод ирэхээр нь би түлхэж орон дээр хэвтүүлээд Э..........г мөнгө хайж байснаа миний араас татахаар нь бид хоёр гараад зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 225-227) зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч Б.Х..........р нь 2018 оны 3 дугаар сарын 18-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бат-Эрдэнэ, Мөнхбаатар Отгонбаатар, Чингүүнээ, М...........р нарын хамт тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа М...........ртэй “найз охиныг хэл амаар доромжиллоо” гэх сэдэлтээр маргалдаж улмаар түүнийг тээврийн хэрэгслээс буулган зодолдох явцдаа шууд санаатай үйлдлээр түүний толгой, гарт чулуугаар цохьж эрүүл мэндэд нь зүүн гарын 5 дугаар савх ясны хугарал, тархи доргилт, толгойн хуйханд шарх, хацарт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь;

- Хохирогч Н.М...........рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр...Мөнхбаатар машин бариад Отгонбаатар, Х..........р, Баагий бид хэд машинд суугаад явж байтал Х..........р гэнэт Мөнхбаатарыг “зогсож бай” гэхээр нь би түүнийг буух гэж байна гэж бодсон. Тэгтэл Х..........р миний сууж явсан талын машины хаалгыг онгойлгоод шууд чулуугаар миний толгой руу цохисон. Би толгойгоо хамгаалаад гараараа хаатал дахиад миний баруун гар луу чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134)

- Гэрч С.Номинхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү Н.М...........р гаднаас нүүр ам нь цус болчихсон “би найздаа зодуулчихлаа” гэж орж ирсэн.... М...........рийн ярьж байгаагаар машинд найзтайгаа юм яриад сууж байсан чинь гэнэтхэн тоосгоор Х..........р нь толгой руу нь цохисон гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135-136),

- Гэрч Б.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М...........р, Чингүүнээ, Мөнхбаатар бид дөрөв...машинтайгаа уруудаад явж байтал Х..........р таараад М...........рийн сууж байсан жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод М...........р тэр хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгтэл Х..........р М...........рийн толгой руу чулуугаар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139),

- Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхбаатар ...Отгонбаатар, Чингүүнээ, М...........р бид хэд машиндаа суугаад М...........рийн гэр лүү явах замд Х..........р таараад машины ард суусан. ...Тэгээд хэсэг явж байтал Х..........р гэнэт зогс гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаатар машинаа зогсоотол Х..........р машинаас буугаад шууд жолоочийн хажууд сууж явсан М...........рийн талын хаалгыг онгойлгоод чулуугаар М...........рийн толгой руу 2-3 удаа цохисон. ...Энэ хоёр өмнө нь маргалдсан байсан байх би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3857 дугаар дүгнэлтэд “...1. Н.М...........рийн биед зүүн гарын 5 дугаар савх ясны хугарал, тархи доргилт, толгойн хуйханд шарх, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 143),

- Шүүгдэгч Б.Х..........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчим ...манай найз охин Оюунбилэгийг...М...........р ...“хөөе гичий минь Золоо дуудаад байна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд би тэр явдлыг нь сонсчихоод орой нь...Анхаагийнд очиход М...........р машин дотроо Отгонбаатар, Баагий, Мөөгий, Анхаа нар архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би М...........р дээр очоод “яагаад найз охин Оюунбилэгийг хэл амаар доромжилсон юм бэ” гэхэд тэрээр “зайлаа пизда минь” гэхээр нь гараараа нэг удаа цээж рүү нь цохьтол М...........р машинаас бууж ирээд бид хоёр зодолдсон. ...тэгэхээр нь газраас чулуу аваад түүний чихнийх нь тэр хавьд 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-154) зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Тиймээс энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтуудыг хууль зүйн хувьд дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Э..........г, Б.Х..........р нар нь бүлэглэн, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг,

- Шүүгдэгч Б.Х..........р нь дээрэмдэх гэмт хэрэг бүлэглэн үйлдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд шууд санаатай үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахын зэрэгцээ тэрээр хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хохирогч Н.М...........рийн эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж үзнэ.  

Иймд улсын яллагчаас;

- Шүүгдэгч Э.Энхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2,

- Шүүгдэгч Б.Х..........рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас П.Б.............м, З.С.......яа нарын эд хөрөнгөд 630.000 төгрөгний, П.Б.............мын эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алим, нурууны цус хуралт, хүзүү, баруун тохой, шууны зулгаралт бүхий хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Шийлэгцэрэнд 220.000 төгрөгийн хор уршиг, хохирогч Н.М...........рийн эрүүл мэндэд зүүн гарын 5 дугаар савх ясны хугарал, тархи доргилт, толгойн хуйханд шарх, хацарт зулгаралт бүхий хохирол, хор уршиг учирсан байна.

Шүүгдэгч Э.Э..........г, Б.Х..........р нар нь хохирогч П.Б.............м, З.С.......яа нарт учруулсан 630.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож эд зүйлсийг “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газраас хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн (хавтаст хэргийн 13-15) байна. Мөн “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч иргэний нэхэмжлэгч Б.Шийлэгцэрэнд шүүгдэгч нараас 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 143.000 төгрөг (2 хавтаст хэргийн 5), 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 143.000 төгрөг (2 хавтаст хэргийн 6) буюу нийт 286.000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн шүүгдэгч Б.Х..........р нь хохирогч Н.М...........рд 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөгийг төлж (2 хавтаст хэргийн 4) барагдуулан нотариатаар баталгаа гаргуулсан байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас бусдад учруулан хохирлыг төлж барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Харин шүүгдэгч нарын иргэний нэхэмжлэгч Б.Шийлэгцэрэнд учруулсан хор уршгаас илүү төлөлт хийсэн байгааг тэмдэглэхийн сацуу хохирогч П.Б.............м нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж ирүүлээгүй байх тул энэ талаарх асуудлыг шийдвэрлэх боломжгүй, мөн хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй талаараа мөрдөн байцаалтад мэдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас

- Шүүгдэгч Э.Э..........гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих,

- Шүүгдэгч Б.Х..........рт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 480 цагийн, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргаж. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” хорих ялын 1 хоногт шилжүүлж шүүгдэгч Б.Х..........рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулахаар дүгнэлт гаргасан 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногоор, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулахаар дүгнэлт гаргасан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 90 хоногоор тус тус тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулахаар дүгнэлт гаргасан 2 жилийн хорих ял дээр нийт 150 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох дүгнэлтийг,

- Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс:

Шүүгдэгч Б.Х..........р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, амьдралын хувьд амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд зааснаар 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байдаг. Тиймээс түүнд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулахаар дүгнэлт гаргасан эрүүгийн хариуцлагыг мөн зүйлийн хамгийн доод хэмжээгээр тогтоож түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн багаар тогтоох боломжтой эрүүгийн хариуцлагыг 2 дахин багасгаж өгнө үү эсхүл мөн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагыг хойшлуулж өгнө үү. Мөн Б.Х..........рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулахаар дүгнэлт гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд зааснаар зүйл анги тус бүрт 120 цагийн хугацаагаар тогтоох хууль зүйн боломжтой,

Шүүгдэгч Э.Энхтулгын хувьд гэмт хэрэг үйлдэхдээ сэтгэхүй хувьд хүүхдийн сэтгэхүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж болно гэж зааснаар түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан эрүүгийн хариуцлагыг мөн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагыг хойшлуулж болно гэж заасан тул ялыг хойшлуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүх шүүгдэгч Э.Э..........г, Б.Х..........р нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.          

Шүүгдэгч Б.Х..........рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа...учруулсан хохирлыг төлсөн” буюу дээрмийн гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлыг төлсөн, “хохирогчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг үйлдсэн” буюу хохирогч Н.М...........рийн зүй бус үйлдлийг улмаас гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа дахин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгч Э.Э..........гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа...учруулсан хохирлыг төлсөн” буюу дээрмийн гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Э.Э..........г, Б.Х..........р нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгч нарын хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шүүгдэгч нарт ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын нас бие, ёс суртахуун, нийгэмд өөрийн байр суурийг олох, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасан байна. Тиймээс шүүгдэгч Э.Э..........г нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр санаачилсан байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Х..........рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Х..........рт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх хүнд ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 540 цагийн хугацаагаар тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э..........гд оногдуулсан 1 жил 1 сарын, шүүгдэгч Б.Х..........рт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг (хавтаст хэргийн 76-79) тэдний эдлэх ялд оруулан тооцож тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн бол...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байна. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Х..........рын эрх зүйн байдлыг дээрдүүлэх, удаан хугацаагаар нийгмээс тусгаарлахгүй байх үүднээс түүнд оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын хэн аль нь хуульд зааснаар 18 насанд хүрсэн байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан зүйл, хэсэг заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

IV. Бусад асуудлын талаар.

Эрүүгийн 1808 0279 80706 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Магнай Трейд” шатахуун түгээх станцын камерын бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хадгалах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Б.............ганы Энхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Бор адуу овогт Б..........ны Х..........рыг;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Э..........гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч Б.Х..........рт;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х..........рт 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 540 цагийн хугацаагаар тогтоож, мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх 540 цагийн ялаас тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э..........г, Б.Х..........р тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Б.Э..........г, Б.Х..........р нарын тус бүр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 2 (хоёр) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Шүүгдэгч Б.Х..........рт оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х..........р нь шүүхээс тогтоосон 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Х..........р, Э.Э..........г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

   12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МӨНХЗУЛ