Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 2022/ШЦТ/227 |
Дугаар | 2022/ШЦТ/227 |
Огноо | 2022-08-30 |
Зүйл хэсэг | 22.1.1., |
Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: Ц.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Цдвын Цд холбогдох 2112.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа, Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ................хот Б дүүрэг, 6 дугаар хороо 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Цдондовын Ц /РД:А*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц нь ...................аймгийн М газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчин 2019 оны 08 сарын 28-ны өдөр иргэн Ц.Бээс нийт 760.000 төгрөгөөр 4 ширхэг дугуйг худалдан авсан атлаа тус дугуйг “Х” компаниас 1.156.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж бусдад давуу байдал бий болгон тус байгууллагад 396.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн тэрээр албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчин өөрийн хамаарал бүхий зарлага гаргах эрхтэй “Х" компанитай Архангай аймгийн Э сумын 46 дугаар байрны В1 давхрын 3 автомашины дулаан зогсоолыг түрээслэх гэрээ байгуулж Архангай аймгийн М газрын албаны автомашинуудыг байрлуулаагүй атлаа тус компанийн дансанд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгон мөн байгууллагад 2.172.600 төгрөгийн хохирол учруулсан,
- Албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчин “Х” компаниар Архангай аймгийн Э сумын 46 дугаар байрны В1 давхрын 3 автомашины дулаан зогсоолыг түрээслэх гэрээг Архангай аймгийн М газрын даргатай байгуулж албаны автомашинуудыг байрлуулаагүй атлаа тус компанийн дансанд 2020 оны 03 сарын 23-ны өдөр 1.571.400 төгрөг, мөн 09 дүгээр сарын 09-ний өдөр 1.047.600 төгрөгийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгон байгууллагад 2.619.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2112.................. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:
Гэрч Н.Гын өгсөн:... Би Архангай аймгийн Э сумын 2-р сургуулийг 1994 онд төгссөн. 1994-1998 оны хооронд Улаанбаатар хотод Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг зураач, зураг хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн. 1998-2001 оны хооронд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харьяа Архангай аймгийн Багшийн Сургуульд зураг, хөдөлмөрийн багш, 2001-2004 онд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд мэргэжилтэн, 2004 оноос хойш хэвлэл, хаяг рекламын “Ялгуун” урлан нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2010 онд би өөрөө “Оюут билгүүн” компанийг байгуулж өргөжүүлэн одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Би Архангай аймгийн М газрын даргаар ажиллаж байсан Н.Цийг нэг аймгийн хүмүүс болохоор аймгийн захиргаанд ажиллаж байх үеэс нь танина. Энэ хүнтэй найз нөхөд хамаатан садангийн холбоо байхгүй. Архангай аймгийн М газрын даргаар ажиллаж байсан Н.Ц нь 2019 оны 9, 10 сарын үед тус М газрын албаны ****АРХ улсын дугаартай Тоёота Ланд крузьер 105 маркийн хар өнгийн автомашинд иж бүрэн засвар үйлчилгээ хийх нэрээр “А” ХХК-тай гэрээ байгуулж байгууллагаас 20.942.000 төгрөгийг гаргаж өөртөө завшсан. Уг машинд ямар ч засвар үйлчилгээ тухайн үед хийгдээгүй, одоо ч хийгдээгүй. Тухайн автомашинд засвар үйлчилгээ хийгээгүй талаар нь аймгийн М байгууллагын ажилчид болон жолооч нь мэднэ. Энэ автомашин нь одоо тус байгууллагад ашиглагдаж байгаа. Миний мэдэж байгаагаар энэ ажилд ямар нэгэн тендер явуулаагүй шууд гэрээ байгуулсан байх гэж бодож байна. Мөн 2020 оны 02 дугаар сард хөл хорионы үед дээрх автомашинаар ажил гүйцэтгээгүй, ажилд гараагүй байж сумууд руу явсан мэтээр замын хуудас хуурамч баримт бүрдүүлж хувьдаа ашигласан. Тухайн үед явсан баримтуудыг харахад ойролцоогоор 3.800.000 төгрөгийн хуурамч баримт бүрдүүлсэн байж магадгүй гэж бодож байна. “А” компани нь Улаанбаатар хотын компани бөгөөд байршлыг нь харахад Сүхбаатар дүүргийн 2-р хороо “Гарудай” төвийн 504 тоотод үйл ажиллагаа явуулдаг компани байсан захирал нь Б.Баяраа гэх хүн байсан бөгөөд энэ хүн Н.Цтой найз нөхдийн холбоотой байж магадгүй учраас мөнгийг нь гаргаж өгсөн байх. Тус компанийн үйл ажиллагааны чиглэлийг би сайн мэдэхгүй байна. Би энэ талаар жолооч Болдоо гэх хүнээс сонсож байсан яг хэдэн төгрөг төсөвлөсөн эсэхийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан 20 гаруй сая төгрөгөөр засвар хийхээр болсон гэж байсан. Албаны ланд 105 маркийн автомашины Форсункийг 4 сая төгрөгөөр солино гэж байсан солигдоогүй, түлшний апаратур 8 сая төгрөгөөр солино гэсэн боловч солигдоогүй, хөдөлгүүрийн бүрэн ээлжийг 5 сая төгрөгөөр хийнэ гэсэн боловч хийгдээгүй, 4 дугуй солино гэсэн боловч солигдоогүй. Харин тос маслыг нь сольсон гэж байсан. Бусад жижиг засвар үйлчилгээнүүдийг хийлгэсэн байх. Эдгээр хийгдсэн ажлуудыг нь дээрх компани хийгээгүй өөр газруудаар хийлгэсэн байх гэж бодож байна. Дээрх мөнгөн дүнгүүд гэрээн дээр заагдсан байгаа. Мөн гэрээ байгуулчихсан байж автомашиныг хүлээн авсан акт байхгүй. Тухайн үед жолооч нь өөрөө яваагүй гэж ярьж байсан. Яг хэн явж дээрх машинд засвар хийлгэсэн талаар мэдэхгүй байна. Машин яваагүй ч байж магадгүй. Дээрх автомашин 2016 оноос хойш Архангай аймагт ашиглагдаж байгаа бөгөөд өөр аймгаас авчирсан санагдаж байна. Н.Ц нь дээрх баримтуудыг 2020 оны 06, 7 сарын үед сонгуульд өрсөлдөх гээд ажлаа хүлээлгэж өгөх үедээ нөхөж үйлдсэн. 2020 оны 02 дугаар сард автомашин ажилд яваагүй учраас уг бензинийг өөртөө л зарцуулсан. Уг баримтуудыг байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц нь даргынхаа шахалтаар үйлдсэн байх гэж бодож байна. Засвар үйлчилгээ хийсэн бол хуучин сэлбэгүүдийг нь байгууллагын няравт хүлээлгэж өгөх ёстой, нярав Боос нь асуухад машинаа ч хүлээж аваагүй, хуучин сэлбэг хүлээж аваагүй гэж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16 хуу/
Гэрч Д.Бын өгсөн: ... Би Архангай аймгийн Э сумын 1-р сургуулийг 1973-1981 оны хооронд 8-р анги төгссөн, тус аймгийн Техник мэргэжлийн дунд сургуулийг 3 жилээр 1981-1984 оны хооронд төгссөн, 1984-1987 оны хооронд цэргийн алба хаасан, 1987 оноос Архангай аймгийн төвд эрчим хүчний үйлдвэр, техник хангамжийн удирдах газар, зам анги зэрэг байгууллагуудад ажиллаж байгаад 2013 оны 4 сараас хойш одоог хүртэл аймгийн М газарт жолоочоор ажиллаж байна. Би Архангай аймгийн М газрын даргаар ажиллаж байсан Н.Цийг байгууллагын дарга байсан болохоор нь танина. Үүнээс өмнө таньдаггүй байсан. Надад энэ хүнтэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Манай М газар намайг ажилд орсноос хойш нэг жолоочтой 3 тээврийн хэрэгсэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Намайг анх ажилд орох үед 2 жолоочтой байсан боловч нэгийг нь цомхотгосон юм. 3 тээврийн хэрэгслийг би өөрөө ээлжилж жолооддог юм. Манай байгууллага Ланд Крузьер 105 маркийн ****АРХ улсын дугаартай автомашинтай бөгөөд уг машиныг 2016 оны үед Баянхонгор аймгаас авчирч байсан одоо ашиглагдаж байгаа, Ланд Крузьер 78 маркийн **** АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2015 онд М ерөнхий газраас ирж байсан одоо ашиглагдаж байгаа. 2019 онд шинээрээ ирсэн ****АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөн одоо ашиглагдаж байгаа. Эдгээр 3 машиныг би ээлжилж жолоодон ажилладаг. Намайг ажиллаж байх хугацаанд ойр зуурын жижиг зүйл авч байсан. Харин 2019 онд намайг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхоны постонд үүрэг гүйцэтгэж байх хооронд Тоёота Ланд Крузьер 105 маркийн ****АРХ улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээ хийлгэхээр аваад явсан байсан. Засварыг Улаанбаатар хотод хийсэн гэсэн яг ямар газар гэдгийг нь мэдэхгүй байна. Яг ямар засвар үйлчилгээ хийлгэсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2019 оны сүүлээр машиныг засаад 2020 оны 1 сарын үед машиныг аймагт авчирсан байсан. Ингээд би тухайн үед уг автомашиныг огт жолоодоогүй бөгөөд 2020 оны 9 сараас эхлээд тус машиныг жолоодож ажил үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед машиныг арай гэж асаагаад унаад явахад хүч муутай, утаа хаядаг, кабин дотор угаар их орж байсан. Тэгээд одоо хүртэл яг хэвээрээ байгаа. 2020 оны 7 сард наадмын үеэр манай байгууллагын нягтлан бодогч Ц **** АРХ машиныг унаад Цэнхэр сумын Халуун ус гэх газарт явж байсан бөгөөд уулзахад уг машин хар утаа хаяад хүч байхгүй явахгүй юм гэж ярьж байсан. 2020 оны эхээр санагдаж байна машин хотоос ирсний дараахан машины хаалганы жийрэг резин нурсан, таван бул, урд кардон 1 ширхэг, 1 ширхэг их гэрэл зэрэг зүйлүүдийг машин дотор байсныг нярав надад авч өгсөн. Өөр хуучин эд ангиуд байхгүй байсан. Солигдсон зүйлүүд нь хаана байгаа талаар мэдэхгүй байна. Тухайн техникийн дүгнэлтэд бичигдсэн зүйлүүд үнэн зөв бичигдсэн байна. Тухайн үед Ж.Б надаас энэ машины талаар асууж байсан. Тэгээд ер нь машин муудсан гэдгийг хэлж байсан. Харин тус дүгнэлтэд зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг биш байна. Тус дүгнэлтийн хавсралтад бичигдсэн үнийн талаар бол мэдэхгүй байна. Ямар ч байсан машиныг муудсан болохоор энэ талаар би саналаа хэлж байсан. Би энэ талаар мэдэхгүй. Би хэн хаана хүлээж авсан талаар нь мэдэхгүй байна. Намайг хөдөө ажлаар яваад ирэхэд байгууллагын гадаа ирчихсэн байсан. Манай байгууллагын удирдлагаас жолоочийн нэг орон тоотой бөгөөд шалгалтаар олуулаа явах тохиолдол нэг машиныг заавал ажилтан жолоодох шаардлага гардаг юм. Зарим тохиолдолд ажил гарсан үед ажилтан болон дарга нар намайг байхгүй үед өөрсдөө унаад явчихдаг юм. Намайг ээлжийн амралттай үед ч гэсэн шаардлагатай тохиолдол өөрсдөө унаад явдаг. Би бол 2020 оны 2 дугаар сард уг машиныг барьж хөдөлгөөгүй, дарга зарим ажилд өөрөө явсан байж магадгүй. Тухайн үед байгууллагын дарга зур гээд зурж байсан тохиолдлууд байгаа. Бусад хүмүүсийн явсан жолоочийн тооцооны хуудсыг ч гэсэн би гаргадаг. Би 2020 оны 02, 03 дугаар сарын шатахууны тайланг 2020 оны 12 дугаар сард нөхөж гаргасан юм. Тухайн үед нягтлан бодогч тайлангаа өг дутуу байна гээд байхаар нь гаргаж өгсөн юм. Фургон маркийн автомашиныг 2019 оны 11 сараас 2020 оны 3 сар хүртэл Дүүрэн ундарга ХХК -ийн грашт байрлуулсан. Миний мэдэхээр өөр бусад машинуудыг грашт байрлуулж байгаагүй. ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-111 хуу/
Гэрч Ө.Бийн өгсөн:... Би Архангай аймгийн Э сумын 10 жилийн сургуулийг 1986 онд төгссөн. 1986-2011 оны хооронд Э сумандаа ажиллаж байгаад 2011 онд аймгийн төв рүү орж ирээд 1 жил Ануд дэлгүүрт ажиллаад 2012 оны 10 сард М газарт жижүүрээр ажилд орсон. Улмаар курст суралцан 2014 онд тус газрын няравын ажилд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би Архангай аймгийн М газрын даргаар ажиллаж байсан Н.Цийг хамт ажиллаж байсан болохоор танина. Харин тухайн хүнтэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Яг ямар компани тус автомашинд засвар үйлчилгээ хийснийг нь мэдэхгүй байна. 2019 оны 10 сард манай албаны **** АРХ улсын дугаартай автомашиныг засахаар болж Улаанбаатар хот руу ачиж авч явсан. Тухайн үед би өөрөө хамт явсан бөгөөд Улаанбаатар хотод Да хүрээ гэх газрын ойролцоо нэг засварын газар очсон би хот сайн мэдэхгүй болохоор газрынх нь нэрийг буруу хэлж байж магадгүй. Би өөрөө хотод машинаа дагаж очоод 5 хоносон. Энэ хугацаандаа машинд засвар үйлчилгээ хийж байхад нь хараад хяналт тавьж байсан юм. Тухайн үед Тоёота Ланд крузьер маркийн машины моторыг сольсон, тахир гол, чагтан голыг нь сольсон, чулакыг нь эд ангитай нь сольсон, нэлээд юм солиод байсан. Мөн тос маслыг нь сольсон, рулийн эд ангиудыг янзалсан, наклад сольсон ер нь л зөндөө юм солиод байсан. Миний хувьд энэ машинд яг хэдэн төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэснийг мэдэхгүй байна. “А” компанийг би огт мэдэхгүй. Би дээрх комисст орж ажилласан. Тухайн үед **** АРХ улсын дугаартай автомашин эвдэрчихсэн явахгүй байсан бөгөөд ачиж авч явсан. Манай М газрын байцаагч Б уг техникийн дүгнэлтийг бичээд би танилцаад гарын үсэг зурсан. Тухайн дүгнэлтэд бичигдсэн зүйл үнэн зөв бичигдсэн байсан, уг машин эвдрээд явахгүй байсан юм. Харин би тус дүгнэлтийн хавсралт хэсгийг нь анзаараагүй, уг мөнгөн дүнг би гаргаагүй. Миний мэдэж байгаагаар 14 хоног бол болсон. Үүнээс ч урт хугацаанд байсан байж магадгүй. Ямар ч байсан 2019 оны 10 сард ачиж авч явсан санагдаж байна. Би машины засварт хяналт тавьж 5 хоног хотод байсан бөгөөд энэ хугацаанд Ц дарга хамт өдөрт ирж хянаад байсан. Тэгээд би түрүүлээд ирсэн дарга Улаанбаатар хотод үлдсэн. Тухайн үед машиныг хүлээн авахад комисс ажилласан эсэхийг мэдэхгүй байна Машиныг хэн авчирсан эсэхийг би мэдэхгүй байна. Машин ирсний дараа харахад будаг хийсэн байсан, бүх гэрлийг нь сольсон, хаалганы резин солигдсон байсан манайхан харчихаад гоё болсон байна гэж байсан. Кабин дотор нь доторлогоо хийсэн байсан. Миний хувьд автомашиныг хүлээн авах комисст албан ёсоор ажиллаагүй гарын үсэг зураагүй. Энэ талаар тодорхой мэдэхгүй байна. Хуучин сэлбэгүүдийг нь би тухайн засварын газарт нь бөөгнүүлээд үлдээгээд ирсэн. Манай байгууллагад 2019 оны 12 дугаар сард Лабораторийн ажлын гутал, тусгай маск, ханцуйвч, нөмрөг, нэг удаагийн бээлий, нэг удаагийн маск зэрэг зүйлс нийлүүлэгдэж байсан. Үүнийг нягтлан бодогч Ц авчирч өгч байсан. Эдгээр зүйлсийг би өөрөө тоолж аваад дараа нь олгож байсан. Манай байгууллага 3 машинтай бөгөөд граш байхгүй. Энэ талаар жолооч Б сайн мэднэ. Би яг оныг нь санахгүй байна 2019 онд байж магадгүй Ланд 76 маркийн машинд 4 ширхэг шинэ дугуй авч тавьж байсан. Хуучин дугуйнуудыг жолооч мэдэх байх. М газрын Ланд 105 маркийн **** АРХ улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээ хийлгэх тендер сонгон шалгаруулалтад зарагдсан эсэхийг мэдэхгүй байна. 2019 оны 10 сард би Архангай аймгаас машинаа ачуулаад хөдөлсөн бөгөөд Ц дарга Улаанбаатар хотод байсан юм. Тэгээд Улаанбаатар хотод орж ирэхэд дарга Ц уг газрыг зааж өгч **** АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авчруулсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 02-03 хуу/
Гэрч Д.Дагвынхоролын өгсөн: ...Би Архангай аймгийн Цэнхэр сумын 10 жилийн сургуулийг 2009 онд төгссөн. 200-2015 онд Улаанбаатар хотод Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуульд суралцан автозамын инженер мэргэжлээр төгссөн. 2015-2017 оны хооронд хувиараа ажиллаж, амьдарч байсан. 2017 оны 04 сарын 03-ны өдрөөс Архангай аймгийн М газарт автозамын хяналтын улсын байцаагчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би Архангай аймгийн М газрын даргаар ажиллаж байсан Н.Цийг хамт ажиллаж байсан манай дарга байсан гэдгээр нь танина. Харин тухайн хүнтэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би тушаалын дагуу үнэлгээний хороонд орсон. Гэхдээ уг тендерийн ажил сонгон шалгаруулалт яаж явагдсан эсэхийг мэдэхгүй байна. Тендерийг цахимаар зарласан эсэх, компаниудад үнийн санал хүргүүлсэн эсэхийг мэдэхгүй байна, ямар компаниас үнийн санал ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Дээрх ажилд “А” компани хэрхэн шалгарсан эсэхийг мэдэхгүй байна. Би дээрх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан гэдгээ саяхан буюу 2021 оны 4, 5 сарын үед аудитын газраас манай байгууллагад ирсэн шалгалтаар мэдсэн юм. Гэхдээ тухайн үед ****АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засуулахаар болсон гэж байсан бөгөөд нэг баримт дээр би гарын үсэг зурж байсан. “А” компанийг би огт мэдэхгүй анх удаа сонсож байна. Уг компани хаана ямар үйл ажиллагаа явуулдаг талаар нь мэдэхгүй байна. Дээрх тэмдэглэлд тусгагдсан зүйлийг би хэлээгүй, би “А” компанийн талаар мэдэхгүй энэ компанийг сонгож байна гэж мэдээгүй. Миний хувьд энэ ажлыг яг хэдэн төгрөгөөр хийж гүйцэтгэх болсныг ч мэдэхгүй байна. Ямар ч байсан 2019 онь намар машин засварт явах гэж байгаа 20 гаруй сая төгрөгийн засвар хийлгэсэн гэж байсан яг хэн нь ярьж байсныг би одоо санахгүй байна. Зөвлөмжид зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна уг гарын үсгийг тухайн үед нь зурсан байх хэн зуруулсан эсэхийг тодорхой санахгүй байна. Би сайн уншиж танилцаагүй гарын үсгээ зурчихсан. Тухайн үед ****АРХ улсын дугаартай автомашиныг үзэж санал бодлоо хэлж байсан үүний дагуу дээрх дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд би гарын үсэг зурсан. Дээрх албаны автомашин тухайн үед нэлээд муудсан мотор муу хүч муу, дугуй муу, утаа хаядаг, гадна үзэмж ч гэсэн муу болсон байсан. ****АРХ улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээ хийгдсэн. 2019 оны 10 сарын 20-ны үеэр санагдаж байна албаны Ланд крузьер 105 маркийн ****АРХ улсын дугаартай автомашиныг Улаанбаатар хот руу ачуулж авч яваад засвар үйлчилгээ хийлгэсэн. Яг хэд хоногийн хугацаанд засвар үйлчилгээ хийсэн эсэхийг мэдэхгүй байна ер нь 1 сар гаруй болсон байж магадгүй. Уг машинд засварыг яг хаана ямар газарт хийлгэснийг нь тодорхой мэдэхгүй байна машин засахад манай нярав Б гэж хүн хамт явсан. Машин засварлагдсаны дараа харахад гадна кузовыг ямар ч байсан будсан бусад зүйлийг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед машин засвараас ирээд хүч нь гайгүй болсон байсан бөгөөд 2020 оны хавраас эхлээд буцаад хүчгүй болчихсон байсан одоо хэвээрээ байгаа. Өөр яг ямар эд ангиудыг нь сольсон эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед машиныг хүлээн авах комисс ажилласан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан ирэх үед би гарч харж байсан. Би тухайн үед машин хүлээн авсан актад гарын үсэг зураагүй санагдаж байна. Дээрх ****АРХ улсын дугаартай автомашин намайг ажилд орох үед байсан. Энэ талаар тодорхой мэдэхгүй байна. Хуучин сэлбэгүүд нь хаана байгаа талаар мэдэхгүй байна. Манай байгууллагад 2019 оны 12 дугаар сард Лабораторийн ажлын гутал, тусгай маск, ханцуйвч, нөмрөг, нэг удаагийн бээлий, нэг удаагийн маск зэрэг зүйлс нийлүүлэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Манай байгууллага 3 машинтай бөгөөд грааш байхгүй. Манай байгууллагын Ланд 77 маркийн цагаан авто машиныг граашт тавьдаггүй. Харин нөгөө 2 машин буюу Фургон машин Ланд 105 хоёрыг өвлийн улиралд грааш түрээсэлж тавьдаг гэж жолооч Б ярьж байсан. Би өөрөө бол дээрх машинуудыг граашт тавьсан байхыг нь хараагүй. Энэ талаар жолооч Б сайн мэднэ. Яг оныг нь санахгүй байна. 2019 онд байж магадгүй. Зун байсан санагдаж байна. Барилгын материал ачсан ачааны машин дээрээс 4 ширхэг шинэ усан хээтэй дугуй авч байсан. Би тухайн үед нягтлан Цтэй хамт очиж авч байсан. Одоо тухайн дугуйтай хэвээрээ байгаа байх...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 05-06 хуу/
Гэрч Ч.Аын өгсөн:... Би Архангай аймгийн Э сумын 2-р арван жилийн сургуулийг 1985 онд төгссөн. 1985-1987 оны хооронд Улаанбаатар хотод Ангаах Ухааны их сургуулийн сувилагчийн сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн. 1987 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт сувилагчаар ажиллаж байна. Би Архангай аймгийн М газрын даргаар ажиллаж байсан Н.Ц болон тус газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Ц нарыг танихгүй, дээрх хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би Архангай аймгийн Э сумын 1-р багийн нутаг дэвсгэрт цагаан давааны 25-1 тоотод 2004 оноос хойш хүнсний дэлгүүрийн ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд 2016 онд өргөжин “Х” компанийг би өөрөө байгуулаад захирлаар нь манай нөхөр Д.А ажиллахаар болсон. Тус компанийн дансыг нээлгэхдээ би өөрөө гүйлгээ хийх эрхтэйгээр нээлгэсэн юм. Манай “Х” компанийн данснаас би болон манай нөхөр Д.А нар л мөнгө авах эрхтэй бөгөөд би өөрөө ихэвчлэн авдаг. Манай нөхөр Д.А нь тус компанийн захирлаар явдаг боловч үйл ажиллагаанд оролцдоггүй би үйл ажиллагааг нь явуулдаг юм. Би орлого орсон үед эсхүл бараа захиалах үедээ компанийнхаа данснаас мөнгөө банк орж бэлнээр авчихдаг юм. Би энэ талаар огт санахгүй байна. Манай компани 2019 онд дугуй зардаггүй байсан, Архангай аймгийн М газарт жийп автомашины дугуй огт нийлүүлж байгаагүй санагдаж байна. Манай компани жийп машины дугуй худалдаалдаггүй. Би 4 дугуй хүлээлгэж өгч байгаагүй. Энэ ямар учиртай мөнгө эсэхийг үнэхээр мэдэхгүй байна, бодоод олохгүй, санахгүй байна. 1.156.000 төгрөгийг хэн нэгэн гаргуулж авсан эсэхийг би үнэхээр санахгүй байна. Энэ мөнгийг юунд зарцуулж юунд ашигласан эсэхээ санахгүй байна. Архангай аймгийн М газар манай компаниас ямар нэг зүйл авч байгаагүй, өр зээл тавьж байгаагүй санагдаж байна. Манайхаас талхны үйлдвэрүүд л гурил авдаг, зээлээр авдаг тэгээд бэлнээр өгдөг юм. Би энэ гэрээг огт харж байгаагүй, тус гэрээнд зурагдсан гарын үсэг манай нөхөр Д.Аийн гарын үсэг биш байна. Манайх ер нь М газар дугуй нийлүүлж байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 08-09 хуу/
Гэрч Д.Аийн өгсөн: ...Би Архангай аймгийн Э сумын 2-р сургуульд 8-р анги төгсөөд Улаанбаатар хот Налайхын ТМС-д 3 жил суралцаад 1985 онд төгссөн. 1985-1987 болон 1989-1991 оны хооронд Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад 1987-1989 оны хооронд цэргийн алба хаасан. 1991 оноос хойш Архангай аймгийн Э суманд хувиараа ажиллаж, амьдарч байна. Манайх Архангай аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагаан давааны 25-01 тоотод 2004 оноос хойш хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд 2016 онд өргөжин “Х” компанийг байгуулж би захирлаар нь ажиллахаар болсон. Тус компанийн дансыг нээлгэхдээ манай эхнэр гүйлгээ хийх эрхтэйгээр нээлгэсэн юм. Манай “Х” компанийн данснаас би болон манай эхнэр Ч.А мөнгө авах эрхтэй. Би Д.А нь тус компанийн захирлаар явдаг боловч үйл ажиллагаанд оролцдоггүй. Манай эхнэр үйл ажиллагааг нь явуулдаг юм. Манай эхнэр компанийн данснаас орлогоо авдаг би авдаггүй. Би өөрөө хот хооронд том машинаар ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. Би Архангай аймгийн М газрын даргаар ажиллаж байсан Н.Ц болон тус газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Ц нарыг танихгүй, дээрх хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Тус газрын жолооч Болдоо гэх хүнийг танина. Миний санаж байгаагаар манай компани аль ч албан газарт Ланд крузьер 76 маркийн автомашины 4 дугуйг нийлүүлж байгаагүй. Би энэ талаар мэдэхгүй байна. Ерөнхийдөө компанийн үйл ажиллагаа манай эхнэр явуулдаг юм. Хэн нэгэн гаргуулж авсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Надаас бол ямар нэгэн хүн гуй гаргуулж авч байгаагүй. Архангай аймгийн М газар манай компаниас ямар нэг зүйл авч байгаагүй, өр зээл тавьж байгаагүй. Манай компани нь хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг. Хажуугаар нь 2020 оны хавраас эхлээд суудлын автомашины дугуй худалдаалдаг болсон гэхдээ аймгийн М газар манайхаас дугуй авч байгаагүй. Би энэ гэрээг огт харж байгаагүй, тус гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. М газар манайхаас дугуй авна гэж байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-12 хуу/
Гэрч Ж.Бгийн өгсөн: ... Би Архангай аймгийн Э сумын арван жилийн сургуулийг 1979 онд төгссөн. 1979-1984 оны хооронд Улаанбаатар хотод Монгол Улсын их сургуулийн авто инженер мэргэжлээр төгссөн. 1984-1997 оны хооронд Архангай аймгийн авто тээврийн удирдах газарт ажиллаж байсан. 1997-2006 оны хооронд тус аймгийн авто замын байгууллагад грашийн даргаар, 2006 оноос 2021 оны 01 сар хүртэл хугацаанд Архангай аймгийн М газрын тээврийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт байгаа. Би Архангай аймгийн М газрын даргаар ажиллаж байсан Н.Ц болон тус газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Ц нартай хамт ажиллаж байсан болохоор танина. Дээрх хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Даргын тушаалаар үнэлгээний хорооны дарга томилогдоно. Үнэлгээний хорооны дарга тухайн үед дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Би энэ талаар огт юу ч санахгүй байна. А гэх компанийн нэрийг нь сонссон санагдаж байна. Тендер сонгон шалгаруулалт нь ямар аргаар явагдсан эсэхийг санахгүй байна харьцуулалтын аргаар явагдсан гэж бодож байна. “А” компанийг сайн мэдэхгүй байна. Уг компани хаана ямар үйл ажиллагаа явуулдаг талаар нь мэдэхгүй байна. Би дээрх машинд техникийн комиссын дүгнэлт гаргаж байсан. Уг машин үнэхээр муудсан байсан. Дээрх зүйлийг би хэлсэн байх ямар ч байсан энэ талаар дүгнэлт гаргаж байсан. Би дээрх дүгнэлтийг гаргаж өгч байсан. Тус дүгнэлтэд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Дүгнэлтийн хавсралтыг би өөрөө үйлдсэн. Би тухайн үедээ сэлбэг борлуулдаг компаниудын хаягаар “гүүглээс”-ээс хайж орж үнийг нь судалсан. Тэгээд дундаж үнийг нь санал болгож байгаа байдлаа хүснэгтээр гаргаж өгсөн. Байгууллагаас тус машинд шаардагдах сэлбэг, хэрэгслийн зардлыг гаргаад өгөөч гэсэн болохоор гаргаж өгсөн. Миний санаж байгаагаар "Хурд" компаниас үнэ судалсан бас өөр газруудаас үнийн судалгаа авсан санагдаж байна. Энэ автомашиныг хэн яг хаана хэзээ засуулсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан хот руу ачигдаж яваад засвар үйлчилгээ хийгдээд ирсэн. Хүлээн авах комисс ажиллаагүй байх, би яг хүлээж авч бичиг баримт үйлдээгүй санаж байна. Автомашины хөдөлгүүрийн бүрэн ээлж хийсэн гэсэн, гадна будаг хийлгэсэн байсан. Мөн олон зүйлүүд хийлгэсэн гэж байсан. Хуучин сэлбэгүүд нь хаана байгаа талаар мэдэхгүй байна. Манай байгууллага 3 автомашинтай. Ихэнхдээ байгууллагын гадаа байсан. Яг өвлийн цагт сайн машинуудаа Фургон, 105 маркийн автомашиныг граашт түрээсээр байрлуулдаг байсан. Миний хувьд яг аль граашт хэдэн төгрөгийн түрээсээр тавьдаг байсныг нь мэдэхгүй байна. Манайх 1 жолоочтой бөгөөд албан ажлын шаардлагаар байцаагч нар түр жолоодох үе гардаг. Дугуйг нь хаанаас авсан эсэхийг нь мэдэхгүй байна 2 жилийн өмнө нэг сольсон санагдаж байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-24 хуу/
Гэрч Ц.Мын өгсөн:... Би Архангай аймгийн Э сумын 1 дүгээр арван жилийн сургуулийг 1999 онд төгссөн. 1999-2004 оны хооронд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн Их сургуулийн инженер, технологич мэргэжлээр төгссөн. 2004 оны 2 сараас эхлэн Архангай аймгийн М газарт хяналтын Улсын байцаагчаар ажиллаж эхэлсэн. ажиллаж эхэлсэн. 2006 оноос тус газартаа байгаль орчны улсын хяналтын байцаагч, 2015 онд одоогийн албан тушаалд буюу хэлтсийн дарга, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би Архангай аймгийн М газрын даргаар ажиллаж байсан Н.Цийг 10 жилд нэг сургуульд байсан болохоор ерөнхийдөө танина, харин Ц.Ц А.Д нартай хамт ажиллаж эхэлснээсээ хойш таньдаг болсон. Эдгээр хүмүүстэй хамаатан садангийн холбоо байхгүй, хамт ажиллаж байсан болохоор танина. 2019 онд үнэлгээний хороо байгуулагдаад тендер сонгон шалгаруулалт явуулж уг албаны автомашиныг засвар үйлчилгээнд оруулсан. Уг ****АРХ улсын дугаартай автомашин сүүлийн 3 жилийн хугацаанд Цэнхэр сумын Орхон багт хяналт тавих ажилд их явсан бөгөөд маш их эвдрэлтэй, явахаа болиод зогссон байсан юм Энэ байдлыг буюу үүрэг гүйцэтгэх машингүй болчихлоо гэж би өөрөө газрын дарга Цид танилцуулсан үүнийг газрын дарга Ерөнхий газарт танилцуулсан бөгөөд шинэ машин өгөх боломжгүй гээд засварын мөнгө шийдэж өгсөн юм шиг байсан. Газрын дарга нь надад хэлэхдээ чамайг үнэлгээний хороонд оруулсан энэ машинд засварын төсөв, зардлыг гарга гэж хэлсэн. Үүнийх нь дагуу би нягтлан бодогчоос зөвлөгөө авсан, мөн машины эвдрэлүүдийг нь манай техникийн комисс ажиллаад солих шаардлагатай эд ангиудыг тодорхойлж өгсөн. Харин уг эд ангиудын үнийг яаж тогтоосон эсэхийг тодорхой мэдэхгүй байна. Ингээд тендер сонгон шалгаруулалтаар А гэх Улаанбаатар хотын компани шалгарсан, тухайн үед бусад газруудаас үнийн санал ирүүлсэн бөгөөд урилга өгсөн газруудаасаа бүгдээс нь хариу авсан, энэ шалгаруулалтад манай аймгийн компаниуд ч орсон бөгөөд хотоос сэлбэг авч үнэ нэмж зарж нийлүүлэн засах юм яриад байсан, кузов засвар хийхгүй гэж байсан. Машиныг ямар ч байсан Улаанбаатар хот руу ачуулаад нярав Б хамт явсан. Машиныг засаж байх хугацаанд нярав Б байсан бөгөөд юу юуг нь сольсон эсэхийг өөрөө харж хяналт тавьж байсан. Ингээд тухайн засуулж байх үедээ одоо моторыг нь сольж байна, ийм зүйлийг нь сольж байна гээд зураг аваад дундын чатад мэдээлэл оруулсан байсан. Би яг он сар өдрийг нь санахгүй байна. Миний мэдэхээр **** АРХ улсын дугаартай автомашины кузовыг будсан, гэрэл дохио, мотор хроп сольсон гэж байсан, урд салхины шил хагархай байсныг нь сольсон, урд тэнхлэг солигдсон байсан. Мөн шал тааз хаалганы хавтаснууд, хаалганууд хүрээ резинүүд солигдсон, иж бүрэн цахилгааны монтаж хийж бүх цонх нь онгойдоггүй байсан нь засагдсан байсан. “А" компанийг би огт мэдэхгүй. Тендер шалгаруулж байх үедээ олоод урилга хүргүүлж байсан юм. Тухайн үед хүлээн авах комисс ажиллаагүй санагдаж байна. Тухайн засвар хийж байх хугацаанд нярав өөрөө байсан бөгөөд засвараа хийж дуусгасан гээд Улаанбаатар хотоос аваад ирсэн байсан. Машиныг хэн авчирсан эсэхийг мэдэхгүй байна. 2020 оны 2 дугаар сард машин засагдаж ирээд ажилд гарч байсан, яг ажлуудад гарч байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Тухайн үед ажилд томилолтууд, шатахууны зардал зэрэг нь байгаа үүнээс ажилласан эсэх нь тодорхой харагдана. Хуучин сэлбэгүүд нь засвар хийсэн газартаа үлдсэн байх гэж бодож байна. Энэ талаар нярав сайн мэднэ. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Манай байгууллага 3 машинтай бөгөөд байгууллагын грааш байхгүй. Манай байгууллагын Фургон машин өвлийн цагт граашд байдаг. Яг хаана байрлалтай грааш гэдгийг нь мэдэхгүй байна. Захиргаа удирдлагын хэлтсийнхэн жолооч энэ талаар сайн мэднэ. Миний мэдэхээр Ланд 76 маркийн машинд 4 дугуйг нь сольж байсан, обудыг нь бас сольж байсан. Би яг оныг нь санахгүй байна жолооч Б дугуй ирсэн дугуй сольсон гэж ярьж байсан. Би дараа нь харахад обуд нь солигдсон байсан. Энэ дугуйг хаанаас хэзээ авсан талаар бол би мэдэхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49-50 хуу/
Гэрч Ц.Бийн өгсөн:... Би 1996 онд Нийслэлийн 00-р сургуулийг төгссөн. 1998-1999 оны хооронд цэргийн алба хаасан. 1999-2000 хооронд хөдөө орон нутгаар жижиг алтны уурхайнуудад ажиллаж байсан. 2010 оноос хойш одоог хүртэл “Оюу толгой” ХХК-д уулын мастер, уулын ахлах ажилтан зэрэг албан тушаалд ажиллаж байна. Би ямар нэгэн компани эрхэлдэггүй. Би 2019 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үл таних хүнээс 4 ширхэг Ланд крузьер 76 маркийн автомашины нарийн дугуйг обудтай нь нэг бүрийг нь 150.000 төгрөгөөр авч байсан. Ингээд энэ дугуйнуудыг машиндаа тавих гэтэл таарахгүй байсан учраас зарахаар шийдээд цахимаар буюу Фэйсбүүк орчимд Жийп обуд, дугуй гэсэн группт дээрх дугуйнуудыг зарахаар зар байршуулсан зарын дагуу үл таних хүн надтай холбогдож дээрх 4 ширхэг дугуйг худалдан авахаар болсон. Би тэр хүнд дээрх 4 ширхэг дугуйг нь нэг бүрийн 170.000 төгрөгөөр зарсан санагдаж байна. Магадгүй 180.000 төгрөгөөр зарсан байхыг үгүйсгэхгүй. Нийт 680.000 эсхүл 720.000 төгрөгөөр зарсан санагдаж байна. Би үнэхээр ямар хүн авсныг нь мэдэхгүй байна, Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газраас дугуй авч байна гэж мэдээгүй. Дээрх дугуйнуудыг хаана өгөлцөж авалцсанаа санахгүй байна. Мөнгөө бэлнээр эсхүл дансаар авсан эсэхээ санахгүй байна. Би өөрөө олон дугуй, машин худалдаалж байсан юм. Би Архангай аймгийн М газраас ямар ч албан тушаалтан танихгүй. Дугуйгаа бол зарын дагуу л зарсан. Би өөрөө хувь хүн учраас нэхэмжлэх, баримт падаан өгөөгүй. Би зургийг харсан миний зарсан 4 ширхэг Ланд крузьер 76 маркийн машины дугуй мөн байна. Дугуйны хувьд бол шинэ дугуй байсан бөгөөд банк зээлийн ханшаар зарсан. Тухайн үед яг ийм обудтай дугуй нэг нь 200.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байсан санагдаж байна. Би дээрх дугуй худалдахдаа ямар нэг гэрээнд гарын үсэг зураагүй дугуйны мөнгийг би өөрийн Хаан банкны 000000000 данснуудыг нэгээр авсан байж магадгүй. Ямар хүнээс юу гэсэн утгаар мөнгө шилжүүлсний санахгүй байна. Ямар ч байсан зараад мөнгөө бол авсан яг ямар хэлбэрээр авснаа тодорхой санахгүй байна. Миний санаж байгаагаар би хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгч байгаагүй. Хүн ирж авсан байх гэж бодож байна. Миний бодлоор нисэхийн тойргийн орчимд хэд хэдэн дугуй, зарсан эд зүйлүүдийг хүргэж байсан тэнд хүргэж өгсөн байж магадгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104 хуу/
Гэрч Ц.Мын өгсөн: ... Би Архангай аймгийн Ихтамир суманд 2003 онд арван жилийн сургууль төгссөн, 2003-2007 оны хооронд Улаанбаатар хотод Санхүү мэдээлэл зүйн дээд сургуулийн банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, 2007-2012 оны хооронд Улаанбаатар хотод хувиараа ажиллаж амьдарч байсан. 2013 оны намар Архангай аймгийн Төрийн банканд теллер, 2017, 2018 оны үеэр би тус банкандаа Вип теллер болж 2021 оны 02 сар хүртэл ажилласан. Түнээс хойш тус аймгийн Авто тээврийн төвийн ахлах нягтлан бодогчоор томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Архангай аймгийн М газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ц.Цг нэг аймагт байдаг гэдэг утгаараа зүс мэднэ. Энэ хүнтэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. 2019 оны 12 сарын 23-ны өдөр Цдондов овогтой Ц нь “Х компанийн 3000000 тоот данснаас 2.400.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан байна. Цдондов овогтой Ц нь “Х” компанийн данснаас мөнгө гаргуулж авах, захиран зарцуулах эрхтэй учраас авсан байна. Банкнаас мөнгийг эрхгүй хүнд бол олгохгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 81 хуу/
Гэрч Н.Цийн өгсөн: ...Би Архангай аймгийн Э сумын 1-р сургуулийг 2000 онд төгссөн. 2000-2004 оны хооронд Хөдөө аж ахуйн их сургуулийг Экологич мэргэжлээр төгссөн. 2005-2006 оны хооронд Удирдлагын Академийг Төрийн удирдлагын магистраар сурч төгссөн. 2004-2005 оны хооронд Архангай аймгийн Засаг даргын туслах, 2005-2012 оны хооронд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, төрийн захиргааны удирдлагын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан. 2012-2020 оны 08 сар хүртэл 2020 оны 08 сар хүртэл Архангай аймгийн М газрын даргаар ажилласан. 2020 оны 08 сараас хойш одоог хүртэл Архангай аймгийн Э сумандаа хувиараа ажиллаж амьдарч байна. Тус төлбөрийн хүсэлт дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Тухайн төлбөр нь грааш түрээсийн зогсоолын төлбөр гэж төлөгдсөн. Тус грааш нь хаана байрлалтай ямар грааш гэдгийг нь тухайн үедээ би мэдээгүй байсан. Байгууллагад бүртгэлтэй 3 албаны автомашин байдаг бөгөөд тухай ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Улмаар тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг нь хэвийн явуулахын тулд дулаан граашид байрлуулах гэрээ хийсэн юм. Тухайн үед ид өвлийн хүйтэн үе байсан. Манай байгууллага нь өөрийн граашгүй учраас төсөвт грааш түрээсийн төлбөр гэж тусгагдан суудаг бөгөөд тухайн зардлаар грааш түрээсэлсэн юм. Би “Х” компанийг Ц.Цгийн компани гэж огт мэдээгүй. Архангай аймагт грааш түрээслэх газар ховор байдаг. Тухайн үед би нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Цг грааш олж тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах талаар үүрэг өгсөн юм. Үүний дагуу Ц.Ц нь "Х компанийг сонгож олоод гэрээний төслөө өөрөө бэлдээд авч орж ирээд надаар гарын үсэг зуруулсан. Би бол өөрөө албаны автомашинуудыг “Х” компанийн граашид байрлуулж байгаагүй. Хаана байдгийг нь мэдэхгүй. Манай бусад алба хаагч байрлуулж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үед бол байгууллагын автомашинуудын бүрэн бүтэн байдал хангагдаж байсан. Би машинууд яг граашид тавигдаж байсан эсэхийг нь бол мэдээгүй. Тэр үед надад машин тавигдахгүй байгаа эсхүл грааш байхгүй гэсэн гомдол санал ирж байгаагүй учраас би граашид тавигдаж байгааг байх гэж ойлгосон. Би энэ талаар огт мэдэхгүй байна.Би энэ гэрээг байгуулаад Д.Бт хэлж байснаа санахгүй байна. Д.Быг мэдэж байгаа байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 137 хуу/
Гэрч Ц.Мын дахин өгсөн: ... Би Архангай аймгийн Ц хотын 1-р арван жилийн сургуулийг 1999 онд төгсөж ерөнхий боловсрол эзэмшсэн, 1999-2003 онд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн их сургуулийг газар тариалангийн инженер технологич мэргэжлээр төгссөн. 2004 оны 1 сараас эхлэн Архангай аймгийн М байцаагч, 2006 оноос тус газарт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2014 онд ахлах байцаагч, байцаагч, хэлтсийн дарга болж одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд 2010-2012 онд Улаанбаатар хотод Эко Ази дээд сургуулийг байгаль хамгаалах, экологич мэргэжлээр суралцан төгссөн. Манай байгууллага албаны 3 автомашинтай, 2018 оноос хойш улиралд Фургон машинаа граашд байдаг байсан. Гэхдээ яг хаана байрлалтай граашд байдаг байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Энэ талаар жолооч Болбаатар мэднэ. Миний хувьд хэнтэй хэдэн төгрөгөөр ямар гэрээ байгуулаад байсныг нь мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2019 оны 11, 12 сард байх 2 удаа ланд крузер 105 маркийн ****АРХ улсын дугаартай автомашин Э сумын 46-р байрны В1 давхарт Ц.Цгийн зогсоолд Ц.Ц асууж байгаад тавьж байсан. Ц.Ц нь зогсоол нь хоосон үед албаны болон миний хувийн машиныг тавихыг зөвшөөрдөг байсан. Би тухайн үеэр өөрийнхөө хувийн машиныг ч гэсэн тус зогсоолд тавьж байсан. Өвөл албаны ****АРХ улсын дугаартай автомашиныг угаалгаад хөлдчих байх гээд дээрх Ц.Цгийн байгууллагын зогсоолд хонуулж байсан. Мөн би өдрийг нь тодорхой санахгүй байна маргааш хөдөө явах ажилтай байсан учраас өмнөх өдөр нь ****АРХ машиныг зогсоолд тавьж хонуулж байсан. Би өөрөө бол ийм байдлаар 2 удаа тус зогсоолд албаны машиныг хонуулж байсан. Ингэж хонуулах үедээ тухай бүрд нь Цгээс дулаан грааш байна уу гэж асууж байгаад тавьж байсан. Би дээрх 46-р байрны граашийг Архангай аймгийн М газар гэрээгээр түрээсэлдэг байсныг нь мэдээгүй. Тус граашид би 2020 он гарснаас хойш албаны машин байрлуулж байгаагүй. Би хаяа ажил гарсан үед албаны ****АРХ улсын дугаартай машиныг л барьдаг байсан. Миний мэдэхээр бол албаны фургон машин өвөл граашд байдаг гэж ойлгосон. Харин нөгөө 2 машин нь граашгүй байнга байгууллагын гадаа байдаг байсан. Манай байгууллага одоо хаана грааш түрээсэлдэг эсэхийг нь мэдэхгүй байна. 2021 оны хавар би нэг удаа жолоочийн хамт прокурорын ажилчдын байрны В1 давхрын зогсоолоос Фургон машиныг очиж авч байсан. Миний ажлын чиг үүрэг өөр болохоор би хэдэн төгрөгөөр ямар грааш түрээсэлж байгааг мэддэггүй.юм...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 191 хуу/
Гэрч Д.Бын дахин өгсөн: ... “Маяти” маркийн машинд ачаад Улаанбаатар хот руу явсан гэсэн бөгөөд машин нь эвдрээд хээр хонож байсан юм яригдаад байсан. Тухайн Маяти машины талаар би мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар одоо бодоход 2019 оны 11 сарын сүүлээр 12 сарын эхээр уг автомашиныг Улаанбаатар хот руу авч явсан тэгээд он гараад ирчихсэн байсан санагдаж байна. Би машиныг Улаанбаатар руу ачих үед Цэнхэр сумын Орхон багт постод 14 хоногоор үүрэг гүйцэтгэж байсан. Би постод гараад 2 хонож байхад ****АРХ машиныг ачиж явах гээд байна. Түлхүүр нь хаана байна гэж асууж байсан. Ингээд би ирээд 4-5 хонож байтал ****АРX машиныг хотод засварт оруулаад авчирсан. Тухайн үедээ дарга Ц надтай яриад Б бид хоёрыг гэрийнхээ гадаа дуудсан. Очиход гэрийнх нь гадаа ****АРХ улсын дугаартай машин ирчихсэн байсан. Тэгээд дарга бид 3 шууд ажил руу ирээд ард нь байсан хаалганы резинүүд, урт богино 2 ширхэг 5 бул, урд их гэрэл хэдэн ширхэг байсныг буулгуулсан. Тэр үед харахад ****АРХ машин будагт орчихсон, нүүр болон 2 их гэрэл нь солигдсон, хаалганы жийрэг резинүүд солигдсон байсан. Мотор хропыг нь хараагүй тэр үед нь би унаж явж шалгаж үзээгүй. Би өөрөө нөгөө 2 машинаараа ажил үүрэг гүйцэтгээд ****АРХ машиныг унах боломж гараагүй. Түүнээс биш намайг ****АРХ машиныг жолоодохыг хориглосон асуудал байхгүй. Тухайн үед би засвараас ирэнгүүт нь автомашиныг шалгаж үзэж чадаагүй, мотор хроп, апаратур зэрэг нь солигдсон эсэхийг шалгаж чадаагүй. Яг тэр үеэр ажил ихтэй байсан юм. Тухайн машиныг засвараас Улаанбаатар хотоос Ц дарга авчирсан гэсэн Пүрэвнямбуу хамт ирсэн гэж ярьж байсан. ****АРХ автомашин осолд орсон зүйл бол байхгүй. 2019 оны намар ажлаар явж байгаад шаварт суугаад 5 бул нь эвдэрсэн тэгээд мостыг нь хээр задалж салгаад ажлын гадаа авчирч тавьсан байсан юм. Тухайн асуудлаас болоод мотор хроп нь эвдрэх эсэхийг би мэдэхгүй байна. Ингээд байрлуулсан байхад хот руу ачиж явсан байсан. Тэр үед цонх нь онгойдог байсан. 2018 онд Ланд 105 маркийн машиныг 2 сарын хугацаанд байрлуулж байсан, харин уг машиныг 2019 онд бол тус граашд огт байрлуулаагүй, харин Фургон машиныг нь бол байрлуулж байсан. 2019 оны 11 сарын 1-ээс 2020 оны 03 сарын 01-ний өдрийн хооронд Фургон машиныг бол байрлуулж байсан. Би анх 2018 онд машинаа граашд тавих хэрэгтэй байна, Тэрхийн граашд буюу Рэнцэнхандын грааш байна энд тавьчихмаар байна гэж би өөрөө Цид санал болгосон. Эд нар хоорондоо ямар гэрээ хийсэн эсэхийг мэдэхгүй байна ямар ч байсан за ярьчихлаа машинаа хийчих гэж хэлсэн. Тэгээд тус граашд нь 2018-2019 онд шилжих өвөл ****АРХ автомашиныг байрлуулсан, 2019-2020 онд шилжих өвөл Фургон машиныг тус граашд байрлуулсан. Би тус граашд 2 машиныг зэрэгцүүлж хийж байсан удаа байхгүй. Дандаа нэг нэгээр нь хийж байсан. Архангай аймгийн М газрын албаны 3 автомашин байдаг бөгөөд энэ 3 машинаас Фургон машиныг 2019-2020 оны өвөл “Дүүрэн Ундарга” компанийн граашд байрлуулсан. Харин 2019-2020 оны хооронд албаны автомашинаас алийг нь ч 46-р байрны доод талын граашд байрлуулж байгаагүй. Энэ 46-р байр нь хаана байдгийг ч би мэдэхгүй байна. Байрны доор зогсоолд албаны машин байрлуулж байгаагүй. Манай бусад ажилчид байрлуулж байгаагүй. Би өөрөө тухайн өвөлжингөө гадаа гал түлж хуучин 2 машинаа асаадаг байсан. Яг явах үе гарвал асаадаг байсан. Миний санаж байгаагаар 2019 онд 77 маркийн машинд шинээр дугуйг авч тавьж байгаагүй. Харин 2018 онд 4 ширхэг обудтай шинэ дугуй тавьж байсан бөгөөд одоо тэр дугуй нь хэвээрээ байгаа. 77 машины дугуй бол нарийн дугуй харин 105 маркийн машины дугуй нь өргөн дугуй байгаа юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 57-58 хуу/
Гэрч А.Дын өгсөн: ... Би Архангай аймгийн Э сумын 2-р сургуулийг 1994 онд төгссөн. 1994-1998 оны хооронд Улаанбаатар хотод Монгол улсын боловсролын их сургуулийг Монгол хэл, Уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 2008-2010 оны хооронд Улаанбаатар хотод Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг боловсролын ухааны магистр, 1998-2009 оны хооронд Архангай аймгийн Э сумын Хүмүүн цогцолбор 1-р сургуульд багш, 2009-2015 оны хооронд тус сумын 1-р сургуулийн сургалтын менежер, 2015 оноос 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Архангай аймгийн М газрын Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оны 07 сарын 28-ны өдрөөс тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би 2020 оны 07 сарын 28-ны өдөр Архангай аймгийн Мэргэжлийн- хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй байсан. Тухайн 2020 оны 09 сарын 09-ний өдөр байх би өрөөндөө байхад байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Ц нь тус төлбөрийн хүсэлтийг барьж орж ирээд Н.Ц даргын үед хийгдсэн гэрээний дагуу тухайн байгууллагад төлбөр төлөх ёстой гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Тухайн үед бодохдоо 3-р улиралд ажил авсан болохоор аливаа гэрээнүүд оны эхэнд байгуулагдсан байгаа тийм учраас гэрээтэй гэхээр нь гарын үсэг зурсан төлбөрийн хүсэлт нь граашны төлбөр гэж байсан. Би хаана байрлалтай ямар грааш гэдгийг нь мэдээгүй. Би байгуулагдсан гэрээний дагуу төлбөр төлөх ёстой юм гэж ойлгоод граашны төлбөрт дээрх 1.047.600 төгрөгийг шилжүүлсэн төлбөрийн хүсэлт дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Төлбөрийн хүсэлтийн үндэслэх бичиг баримтын нэр хэсэгт гэрээний хуулбар бичигдсэн байгаа бөгөөд энэ нь өмнөх гэрээний хуулбар гэсэн үг юм. Миний хувьд “Х” компанитай гэрээ байгуулж байгаагүй. Би “Х” компани нь манай нягтлан бодогчоор ажиллаж байгаад Ц.Цгийн компани гэдгийг мэдээгүй. Би тус компанийн зогсоолд албаны тээврийн хэрэгсэл байрлуулдаг эсэхийг очиж үзээгүй, Цгийн тайлбарласнаар гэрээний дагуу шилжүүлэх ёстой төлбөр гэсэн учраас шилжүүлсэн. Тус төлбөрийн хүсэлт дээр 8, 9 сар гэж бичигдсэн байгаа. 8 сар гэдэг нь тухайн 2020 оны 4 сараас хийх төсөв дээр тавигдсан граашны төлбөр гэж надад Ц хэлсэн. Харин 9 сарынх нь болохоор тухайн албаны машинуудыг одоо байрлуулна гэж хэлж тайлбарлаад гарын үсэг зуруулсан юм. 2020 оны 9, 10 сард албаны автомашины төлөвлөгөөт шалгалтаар их явж байсан учраас зогсоолд байрлуулж байсан эсэхийг шалгах боломжгүй байсан. Дээрх гэрээнд Э сумын 46-р байрны зогсоолд 3 автомашины зогсоол гэж заасан байсан бөгөөд энэ зогсоолыг би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 208 хуу/
Гэрч Д.Бын өгсөн: ...Би Архангай аймгийн М газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Ц, даргаар ажиллаж байсан Н.Ц, одоо тус газрын даргаар ажиллаж байгаа А.Д нартай хамт ажиллаж байсан болохоор танина. Эдгээр хүмүүстэй би хамаатан садангийн холбоо байхгүй. Төрийн банкны 000000 тоот данс нь миний данс байгаа юм. Ойролцоогоор 2011 оноос хойш би ашиглаж байгаа юм. Би 2020 оны 04-р сард Архангай аймгийн М газарт ажилладаг байсан юм . Тухайн үед манай эхнэр, хүүхэд өвдөөд Улаанбаатар хотод эмнэлгээр явж байсан бөгөөд мөнгөний хэрэг гараад ажлын газрын нягтлан бодогч Ц.Цгээс ахдаа мөнгө зээлээч гэж гуйхад 300.000 төгрөг байна гээд над руу шилжүүлсэн. Би тэр үед Ц.Цтэй утсаар ярьж байгаад дансны дугаараа өгөөд зээлж авсан юм. Дээрх 300.000 төгрөг нь Архангай аймгийн М газар буюу байгууллагаас өгсөн мөнгө биш, харин Ц.Цгээс би хувиас нь түр авсан мөнгө байгаа юм. Би үүнийг дараа нь Ц.Цд төлсөн одоо бидний хооронд өр авлагын асуудал байхгүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 219 хуу/
Ц.Цгийн яллагдагчаар өгсөн:... Би Архангай аймгийн прокурорын 2022 оны 06 сарын 23-ны өдрийн 2212000000222 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Надад одоогоор тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Дээрх гүйлгээнүүд нь граашны төлбөр байгаа юм. Тухайн үед байгууллагын удирдлагаас ковидын үед бэлэн байдал хангаж ажиллах шаардлагатай дулаан грааш ол гэсэн үүрэг өгсөн учраас би өөрийн “Х компаниар грааш түрээслэх гэрээ байгуулсан юм. Тухайн үед Архангайд түрээслэх грааш, дулаан зогсоол огт байгаагүй учраас өөрийн хувийн эзэмшлийн зогсоолыг “Х” компанийнх мэтээр танилцуулж гэрээ байгуулсан. Энэ гэрээ Н.Цтой байгуулсан бөгөөд яг миний компани гэж мэдээгүй байх. Улмаар гэрээ хийчихсэн учраас нэхэмжлэх гаргаад төлбөрийн хүсэлтийг бэлдэж байгууллагаас мөнгийг шилжүүлж байсан. Төлбөрийн хүсэлт дээр байгууллагын даргаар гарын үсэг зуруулахдаа граашны гэрээний төлбөр гэж хэлээд зуруулдаг байсан. Дээрх Х” компанийн дансанд орж ирсэн мөнгийг би хувийн хэрэгцээнд болон байгууллагын өр төлбөрт зарцуулсан санагдаж байна. Яг хэдэн төгрөгийг нь яг хэнд өгч, яаж зарцуулснаа тодорхой санахгүй байна. Яг хэдэн төгрөгийг нь хувийн хэрэгцээнд зарцуулснаа санахгүй байна. Энэ талаар ямар ч баримт байхгүй. Би дээрх Х” компани руу шилжүүлсэн мөнгөнөөс бэлнээр болон бэлэн бусаар Н.Ц, А.Д нарт өгч байсан асуудал байхгүй. Уг мөнгийг компанийн данснаасаа би өөрөө бэлнээр авч байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 234 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /3-р хх-ийн 103 хуу/
Шүүгдэгч Ц.Цгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3-р хх-ийн 51-59 хуу/
Голомт банкны дансны хуулга /2-р хх-ийн 32-40 хуу/
Автомашин сэлбэг, хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /2-р хх-ийн 41-44хуу/
Х ХХК-ний харилцах дансны хуулга, Төрийн банкны албан тоот, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 14-15, 3-р хх-ийн 140-159 хуу/
Хаан банкны албан тоот, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 163-184 хуу/
Зарлагын баримтууд /2-р хх-ийн 26-27, 3-р хх-ийн 194-198 хуу/
Автомашины грааш түрээслэх гэрээний хуулбар, төлбөр төлсөн баримтын хуулбар /3-р хх-ийн 210-217 хуу/
Үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 59-73/
Архангай аймгийн Э сумын 3-р баг 46 байрны авто зогсоол өмчлөгчдийн жагсаалт /2-р хх-ийн 101 хуу/
Хос Тамирын Уянга ХХК-тай хийсэн гэрээний хуулга, төлбөр төлсөн баримт /2-р хх-ийн 124-137хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Ц.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн 2112................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ц нь .......... аймгийн М газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчин 2019 оны 08 сарын 28-ны өдөр иргэн Ц.Бээс нийт 760.000 төгрөгөөр 4 ширхэг дугуйг худалдан авсан атлаа тус дугуйг “Х” компаниас 1.156.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж бусдад давуу байдал бий болгон тус байгууллагад 396.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тэрээр албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчин өөрийн хамаарал бүхий зарлага гаргах эрхтэй “Х" компанитай Архангай аймгийн Э сумын 46 дугаар байрны В1 давхрын 3 автомашины дулаан зогсоолыг түрээслэх гэрээ байгуулж Архангай аймгийн М газрын албаны автомашинуудыг байрлуулаагүй атлаа тус компанийн дансанд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгон мөн байгууллагад 2.172.600 төгрөгийн хохирол учруулсан, албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчин “Х” компаниар Архангай аймгийн Э сумын 46 дугаар байрны В1 давхрын 3 автомашины дулаан зогсоолыг түрээслэх гэрээг Архангай аймгийн М газрын даргатай байгуулж албаны автомашинуудыг байрлуулаагүй атлаа тус компанийн дансанд 2020 оны 03 сарын 23-ны өдөр 1.571.400 төгрөг, мөн 09 дүгээр сарын 09-ний өдөр 1.047.600 төгрөгийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгон байгууллагад 2.619.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь Архангай аймгийн М газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчин 2019 оны 08 сарын 28-ны өдөр иргэн Ц.Бээс нийт 760.000 төгрөгөөр 4 ширхэг дугуйг худалдан авсан атлаа тус дугуйг “Х” компаниас 1.156.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж бусдад давуу байдал бий болгон тус байгууллагад 396.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тэрээр албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчин өөрийн хамаарал бүхий зарлага гаргах эрхтэй “Х" компанитай Архангай аймгийн Э сумын 46 дугаар байрны В1 давхрын 3 автомашины дулаан зогсоолыг түрээслэх гэрээ байгуулж Архангай аймгийн М газрын албаны автомашинуудыг байрлуулаагүй атлаа тус компанийн дансанд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгон мөн байгууллагад 2.172.600 төгрөгийн хохирол учруулсан, албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчин “Х” компаниар Архангай аймгийн Э сумын 46 дугаар байрны В1 давхрын 3 автомашины дулаан зогсоолыг түрээслэх гэрээг Архангай аймгийн М газрын даргатай байгуулж албаны автомашинуудыг байрлуулаагүй атлаа тус компанийн дансанд 2020 оны 03 сарын 23-ны өдөр 1.571.400 төгрөг, мөн 09 дүгээр сарын 09-ний өдөр 1.047.600 төгрөгийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгон байгууллагад 2.619.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутай болох нь: гэрч Н.Цийн: Ц.Ц нь "Х компанийг сонгож олоод гэрээний төслөө өөрөө бэлдээд авч орж ирээд надаар гарын үсэг зуруулсан...гэх мэдүүлэг /3-ийн 137 хуу/, гэрч Ч.Мын: 2019 оны 12 сарын 23-ны өдөр Цдондов овогтой Ц нь “Х компанийн 3410000220000 тоот данснаас 2.400.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан байна. Цдондов овогтой Ц нь “Х” компанийн данснаас мөнгө гаргуулж авах, захиран зарцуулах эрхтэй учраас авсан байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 81 хуу/, гэрч Х.Дын: ...2020 оны 09 сарын 09-ний өдөр байх би өрөөндөө байхад байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Ц нь тус төлбөрийн хүсэлтийг барьж орж ирээд Н.Ц даргын үед хийгдсэн гэрээний дагуу тухайн байгууллагад төлбөр төлөх ёстой гэж хэлээд гарын үсэг зуруулсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 208 хуу/, Х ХХК-ний харилцах дансны хуулга, Төрийн банкны албан тоот, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 14-15, 3-р хх-ийн 140-159 хуу/, Зарлагын баримтууд /2-р хх-ийн 26-27, 3-р хх-ийн 194-198 хуу/, Хаан банкны албан тоот, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 163-184 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Цгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй байхыг ойлгох бөгөөд хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Ц нь Архангай аймгийн М газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчин 2019 оны 08 сарын 28-ны өдөр иргэн Ц.Бээс нийт 760.000 төгрөгөөр 4 ширхэг дугуйг худалдан авсан атлаа тус дугуйг “Х” компаниас 1.156.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж бусдад давуу байдал бий болгон тус байгууллагад 396.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тэрээр албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчин өөрийн хамаарал бүхий зарлага гаргах эрхтэй “Х" компанитай Архангай аймгийн Э сумын 46 дугаар байрны В1 давхрын 3 автомашины дулаан зогсоолыг түрээслэх гэрээ байгуулж Архангай аймгийн М газрын албаны автомашинуудыг байрлуулаагүй атлаа тус компанийн дансанд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгон мөн байгууллагад 2.172.600 төгрөгийн хохирол учруулсан, албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчин “Х” компаниар Архангай аймгийн Э сумын 46 дугаар байрны В1 давхрын 3 автомашины дулаан зогсоолыг түрээслэх гэрээг Архангай аймгийн М газрын даргатай байгуулж албаны автомашинуудыг байрлуулаагүй атлаа тус компанийн дансанд 2020 оны 03 сарын 23-ны өдөр 1.571.400 төгрөг, мөн 09 дүгээр сарын 09-ний өдөр 1.047.600 төгрөгийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгон байгууллагад 2.619.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Б овогт Цдондовын Цг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.Цгийн үйлдлийн улмаас Архангай аймгийн М газарт 5.187.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс 5.187.600 төгрөг гаргуулж Архангай аймгийн М газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлж, шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /4-р хх-ийн 30 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ц.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ц.Цгийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналыг хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Цд торгох ял оногдуулсан тул түүний оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Цгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цдондовын Цг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5500/ таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 5500/ таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Ц.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Ц.Цгээс 5.187.600 /таван сая нэг зуун наян долоон мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Архангай аймгийн М газарт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн
өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ