Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2021/0078/З/Т |
Дугаар | 128/ШШ2021/0394 |
Огноо | 2021-06-04 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2021/0394
2021 06 04 128/ШШ2021/0394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК, “И” ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга
Гуравдагч этгээд: БНХАУ-ын “Э” ХХК, Хятадын хөгжлийн банк, “Б” ХХК, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: ...”Б” ХХК-ийн эзэмшлийн МV-***** дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, АМГТГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн Хятадын хөгжлийн банк, “Э” ХХК холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах;
“И” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг хүчингүй болгохыг даалгах
"Б" ХХК-ийн эзэмшлийн МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн АМГТГ-ын КХ-ийн даргын 2012 оны 01 сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, АМГТГ-ын КХ-ийн даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, АМГТГ-ын КХ-ийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн Хятадын хөгжлийн банк, “Э” ХХК-д холбогдох хэсэг, “И” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV- дугаартай тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн АМГТГ-ын КХ-ийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд БНХАУ-ын “Э” ХХК банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Э.Ж, өмгөөлөгч Н.Б, гуравдагч этгээд Хятадын хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б., өмгөөлөгч П.Ц, Н.Б, Т.С, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...”Б” ХХК болон “И” ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 7 сарын 17-ны өдрийн******* дугаар, 1/3222 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн эзэмшлийн MV-***** дугаартай тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын "“Э” ХХК" банк болон Хятадын хөгжлийн банкинд барьцаалсан, “И” ХХК-ийн эзэмшлийн,малтмал ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын "“Э” ХХК" банкинд барьцаалсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 6249 дугаартай захирамжид заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах шаардлагын хүрээнд 2020 оны 9 сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулан өөрчилж байна
Нэг. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан, үндэслэл
1.1. “Б” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч бөгөөд хариуцагч байгууллагаас уг тусгай зөвшөөрлийг барьцаалахтай холбоотойгоор дараахь шийдвэрүүдийг гаргаж байсан.
БНХАУ-ын "“Э” ХХК" банктай 2011 оны 10 сарын 11-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээг 2011 оны 10 сарын 18-ны өдөр бүртгэж тусгай зөвшөөрлийн хавсралтад хийсэн тэмдэглэл,
Хятадын хөгжлийн банкинд барьцаалсныг бүртгэсэн Геологи уул уурхай Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр,
"“Э” ХХК" банктай 2011 оны 10 сарын 11-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээ, 2011 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээ, Хятадын хөгжлийн банкны 2011 оны 12 сарын 19-ний өдрийн барьцааны гэрээнүүдийн бүртгэсэн Геологи уул уурхай Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 02 сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр,
"“Э” ХХК" банк болон Хятадын хөгжлийн банкийг барьцаалагчаар хэвээр үлдээсэн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 4 сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэр.
1.2.”И” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч бөгөөд эдгээр тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын "“Э” ХХК" банктай 2011 оны 10 сарын 11-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу барьцаалсныг Геологи уул уурхай Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрээр бүртгэж 2011 оны 11 сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн.
Гэтэл БНХАУ-ын "“Э” ХХК" банктай 2011 оны 10 сарын 11-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу олгогдсон зээл нь “Б” ХХК болон “И” ХХК-д олгогдоогүй, эдгээр компаниудын хэрэгжүүлсэн төсөлд зарцуулагдаагүй, энэ өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад аливаа хэлбэрээр хөрөнгө оруулалт болж орж ирээгүй. Мөн Хятадын хөгжлийн банктай 2011 оны 12 сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу олгогдсон зээл “Б” ХХК-д олгогдоогүй, компанийн хэрэгжүүлсэн төсөлд зарцуулагдаагүй, өнөөдрийг хүртэл Монгол Улсад аливаа хэлбэрээр хөрөнгө оруулалт болж орж ирээгүй.
Б*******" XXК болон “И” ХХК ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө барьцаалуулахдаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Бын уурхай болон уурхайн дэд бүтцийг бүтээн байгуулах төсөлд олох хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх шаардагдах санхүүжилт зорилготой байсан боловч харамсалтай нь зээл өөр хуулийн этгээдэд олгогдож, дээрх төсөлд хамааралгүй зүйлд зарцуулагдсан байсан. Үүний улмаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд "барьцааны зориулалтын бус" үүрэг /бусдын өр төлбөр/-ийн гүйцэтгэлд зарцуулагдах үр дагаварт хүрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Үүний зэрэгцээ “Б” ХХК-ийн эзэмшлийн МV-******* дугаартай тусгай зөвшөөрөл, “И” ХХК-ийн эзэмшлийн MV-*****, XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсан БНХАУ-ын "“Э” ХХК" банк, “Б” ХХК-ийн эзэмшлийн MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсан Хятадын хөгжлийн банк зэрэг хуулийн этгээдүүд нь Монгол Улсад банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх аваагүй. Мөн гадаад улсын эдгээр хуулийн этгээдүүд Монгол улсын банк болон банк бус санхүүгийн байгууллагыг барьцааны агент /төлөөлөгч/-аар сонгож барьцааны гэрээг хийгээгүй байхад Ашигт малтмалын газар барьцааг бүртгэсэн байдаг.
Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газарт хандан Ашигт малтмал тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасан: "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих" чиг үүргээ хэрэгжүүлж, хүсэлтэд дурдсан acуудлыг хянан үзэж, барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан. Гэвч тус газар хуульд заасан чиг үүргээ үл хэрэгжүүлж, “Б” ХХК болон “И” ХХК-аас гаргасан хууль ёсны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлгүй татгалзсан хариу өгсөн учраас ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт: "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн дангаараа барьцааны зүйл болохгүй" гэж заасан.
Хуулийн эл зохицуулалтаар тусгай зөвшөөрлийг барьцаалах зорилго, 3ээлийн зориулалтыг тодотгон зохицуулсан бөгөөд зөвхөн тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах буюу тухайн төсөлд хөрөнгө оруулалт олоход л барьцаалж болохыг зөвшөөрсөн юм. Өөрөөр хэлбэл тухайн зээл Монгол Улсад тэр дундаа барьцаалж буй тусгай зөвшөөрлийг барьцаалж болохоор заасан.
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д: "банк" гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол байгууллагад барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь зөвшөөрөлд хамаарах төсөлд зориулагдахаар байвал тусгай банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт: "Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол улсын болон гадаадын хуулийн этгээд эрхэлж болно" гэж заасан. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан: "...банк, банк бус санхүүгийн байгууллага... гэдэгт Банкны тухай хууль болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан шаардлага хангасан хуулийн этгээд хамаарахаар байна.
Хэрэв Монгол Улсад банк болон банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх аваагүй гадаад улсын хуулийн этгээд Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан зориулалтаар зээл олгож тусгай зөвшөөрөл барьцаалах тохиолдолд Монгол Улсад банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагатай барьцааны агентын гэрээ байгуулах байдлaap хуулийн эл зохицуулалт хэрэгжиж байгаа. Энэ нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан зээлийн зориулалтын дагуу барьцаалуулсан эсэхэд хяналт тавих цаашилбал тусгай зөвшөөрлийг өөр бусад зүйлийн төлбөрийн хэрэгсэл болгохоос сэргийлэх, Монгол улсад хөрөнгө оруулалт орж ирсэн эсэхийг хянах зорилготой болно.
Дээрх хууль тогтоомжийн зохицуулалт ёсоор бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах буюу тухайн төсөлд хөрөнгө оруулалт олох зориулалтаар, Монгол Улсад банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд барьцаалахаар байгаа юм.
Нэхэмжлэгч хоёр компани барьцааг бүртгүүлэх талаар хариуцагч байгууллагад өөрсдөө хандан бүртгэл хийлгэсэн боловч тухайн зээл "Б*******" XXK болон “И” ХХК-д олгогдоогүй, эдгээр компаниудын хэрэгжүүлсэн төсөлд зарцуулагдаагүй, энэ өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад аливаа хэлбэрээр хөрөнгө оруулалт болж орж ирээгүй, орж ирэхгүй нь тодорхой болсон тул барьцааны бүртгэлийн үр дагаврыг арилгаж хүчингүй болгуулах шаардлагатай байгаа болно.
Тиймээс “Б” ХХК болон “И” ХХК-иуд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн*******, 1/3222 дугаартай албан бичгээр барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэл, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн болно.
Ийнхүү нэхэмжлэгч нараас дээрх асуудлыг хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэн, хариуг зохих журмын дагуу аваад 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно гэжээ.
Нэхэмжлэгчийн компаниуд нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Тус шүүхээр шийдвэрлэгдэж буй “Б” ХХК болон “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна.
1. "Б" ХХК-ийн эзэмшлийн МV-******дугаартай тусгай
зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн АМГТГ-ын КХ-ийн даргын 2012 оны 01 сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, АМГТГ-ын КХ-ийн даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, АМГТГ-ын КХ-ийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн Хятадын хөгжлийн банк, “Э” ХХК-д холбогдох хэсэг;
2. “И” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV- дугаартай тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн АМГТГ-ын КХ-ийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох.
3. Нэхэмжлэгч нараас Монгол Улсад банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх аваагүй гадаадын хуулийн этгээдэд барьцаалсныг бүртгэсэн гэсэн үндэслэлээр маргаж байгаа бөгөөд Монгол банкны 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б-10/1019 дугаартай албан бичгээр БНХАУ-ын "“Э” ХХК болон Хятадын хөгжлийн банк нь Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоогүй байна гэсэн хариу ирүүлсэн. Мөн хариуцагч АМГТГ болон гуравдагч этгээд тус газрын Кадастрын хэлтсийн даргаас Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Монгол Улсад банк болон банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдэд барьцаалах ёстой гэсэн агуулга бүхий хариу тайлбар ирүүлсэн байна.
4. Энэ нь АМГТГ-ын КХ-ийн даргын 2012 оны 01 сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, АМГТГ-ын КХ-ийн даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, АМГТГ-ын КХ-ийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийн тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
5. АМГТГ-ын КХ-ийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэр /барьцааны бүртгэлийг хэвээр үлдээсэн/-ийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үндэслэлд хамаарах илт хууль бус захиргааны акт болно.
Нэхэмжлэгч компаниудаас дээрх маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан хүсэлт гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 07 сарын 17-ны өдрийн*******, 1/3222 дугаар шийдвэрээр барьцааны бүртгэл хийгдсэн шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгсөн тул илт хууль бус болохыг тогтоолгох энэ шаардлагатай холбоотойгоор дахин урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгаатай холбогдуулан гуравдагч этгээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргыг хариуцагчаар татан оролцуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...”Б” ХХК болон “И” ХХК-аас хамтран Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн******* дугаар, 1/3222 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МY-****** дугаартай тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын "“Э” ХХК" банк болон Хятадын хөгжлийн банканд барьцаалсан, “И” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МY- дугаартай тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын хайгуулын XY- дугаартай тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын "“Э” ХХК" банканд барьцаалсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
"Б" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын "“Э” ХХК" банктай 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу барьцаалсныг 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгэж тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэл хийсэн байх бөгөөд Хятадын хөгжлийн банканд барьцаалсныг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэрээр бүртгэсэн байна. Улмаар "Эка" банктай 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээ, Хятадын хөгжлийн банкны 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн барьцааны гэрээнүүдийн бүртгэлийг хэвээр үргэлжлүүлсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, "“Э” ХХК" банк болон Хятадын хөгжлийн банкийг барьцаалагчаар хэвээр үлдээсэн кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрүүдийг тус тус гаргасан байна.
Мөн “И” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MY- дугаартай тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын хайгуулын ХY- дугаартай тусгай зевшөөрлийг БНХАУ-ын "“Э” ХХК" банктай 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу барьцаалсныг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрээр бүртгэсэн байна.
"Б" XXК, “И” ХХК-иуд дээр дурдсан тусгай зевшөөрлүүдийн барьцааны бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар хусэлт гаргасныг тус газраас 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн******* дугаар, 1/3222 дугаартай албан тоотоор хариу өгсөн боловч шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлд холбогдуулан тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт авагдсан баримт материалуудыг нэг бүрчлэн шалгаж үзээд дараах үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлан 2006
оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн "Ашигт малтмалын тухай хууль" / шинэчилсэн найруулга /-ийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх ашиглах уйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг барьцаалж болох" зохицуулалт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн төсөлд хөрөнгө оруулах буюу Монгол Улсад орох хөрөнгө оруулалтыг өсгөн нэмэгдүүлэх зорилгоор барьцаалж болох зохицуулалт юм. Тиймээс эдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг барьцаалж олгогдсон зээлийн мөнгө Монгол Улсад аливаа хөрөнгө оруулалт байдлаар орж ирсэн эсэх, дээр дурдсан тусгай зөвшөөрөлд хамааралтай зүйлд зарцуулагдсан эсэх нь тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгэл хуулийн хүчин төгөлдөр эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг...банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж болох-оор заасан. Хуулийн энэ заалтад тусгагдсан банк, банк бус санхүүгийн байгууллагад" гэдэгт "Банкны тухай хууль", "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль"-д заасан шаардлага хангасан хуулийн этгээд хамаарахаар байна. Тухайлбал "Банкны тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт болон "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус зааснаас харахад банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол банкнаас авсан, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан хуулийн этгээдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалахыг зөвшөөрсөн байна.
Дээрх шаардлагад нийцээгүй байхад барьцааг бүртгэсэн байх боловч нэгэнт бүртгэсэн барьцааг манай байгууллага өөрөө хүчингүй болгох буюу дуусгавар болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд Хятадын хөгжлийн банкны өмгөөлөгч П.Ц нь нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..."Б" XXK, “И” ХХК-уудаас тус шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Хятадын хөгжлийн банк энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүхий байна гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Тодруулбал:
Нэгдүгээрт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмын хэрэглэх боломжтой" гэж заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журам нь захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх процесс хэрхэн явагдах, түүнд ямар шаардлага тавигдах талаар зохицуулсан бөгөөд ялангуяа 94 дүгээр зүйл нь иргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэхтэй холбоотой хугацааны талаарх шаардлага байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 94-р зүйлийн 94.1-т "Захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөн ба хүндэтгэн үзэх шалтгаан бий тохиолдолд уг хугацааг 3 сарын дотор нөхөн сэргээх боломжийг мөн хуульчилжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад “Б” ХХК болон "И" ХXК-ууд нь 2020 оны 7 сарын 9-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт тодорхой актуудыг хүчингүй болгуулахаар хандсан байна.
Хүчингүй болгуулахыг хүссэн акт буюу бүртгэлүүд нь:
a. ГУУКХ-ийн даргын 2011 оны 10 сарын 26-ны өдрийн;
b. ГУУКХ-ийн даргын 2012 оны 1 сарын 17-ны өдрийн
с.КХ-ийн даргын 2014 оны 2 сарын 21-ний өдрийн;
d.KX-ийн даргын 2019 оны 4 сарын 23-ны өдрийн шийдвэрээр баталгаажсан бүртгэлүүд байна.
Эдгээр актуудыг нэхэмжлэгч нар нь тухай бүрт мэдсэн буюу өөрсдөө хүсэлт гаргаж, бүртгэлүүдийг хийлгэсэн байдаг. Гэвч 2020 оны 7-р сарын 9-ны өдөр хүчингүй болгуулахаар хандана гэдэг нь хамгийн ихдээ 9 жил, хамгийн багадаа 1 жил 3 сарын өмнөх бүртгэл, шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн хэрэг юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-т ч мөн захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах хугацаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явагдсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой гэсэн байдаг.
Эндээс харахад нэхэмжлэгч нар Захиргааны ерөнхий хуулийн 94-р зүйлийн 94.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг 1 жил 3 сараас 9 жилийн хугацаагаар хэтрүүлсний дараа гомдол гаргаж байгаа уйл баримт нь тодорхой байх бөгөөд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх нь өөрөө шүүхийн процессын урьдчилсан нөхцөл болдог тул уг үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна.
Хоёрдугаарт:
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга нь тусгай зөвшөөрлийг барьцаалсныхаа дараа нэр бүхий банкууд төсөл хөтөлбөрт нь зориулж зээл олгоогүй, дансаар нь мөнгө, хөрөнгө оруулалт орж ирээгүй учир бусдын өр төлбөрийн үүргийг гүйцэтгэхгүй, дурдсан бүртгэлүүд нь ийм эрсдэлд оруулахаар байна гэжээ. Үүгээр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээний үүргийг биелүүлэх ёсгүй гэсэн асуудлыг хөндөж байгаа гэж ойлгож байна.
Захиргааны хэргийн шүүх нь тодорхой нийтийн эрх зүйн хүрээний маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй. Харин нэхэмжлэгч компаниуд болон Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импорт банк нарын хооронд байгуулсан тусгай зөвшөөрлийн барьцааны эрх үүрэг хэрхэн хэрэгжих, түүнийг хүчингүй болгох, ямар үр дагавар үүсэх зэрэг нь нийтийн эрх зүйн асуудал биш. Энэхүү харилцааг захиргааны шүүх дүгнэх боломжгүй, тухайн барьцааны гэрээ, зээлийн харилцааг шинжлэн судалж шийдвэр гаргах эрх хэмжээ үгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.1-т заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байгаа гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109-р зүйлийн 109.2-т "Энэ хуулийн 54.1-т заасан үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдвол шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэж заасан. Дээр дурдсан 2 үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх явцад цугларсан нотлох баримтуудаар тодорхой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109-р зүйлийн 109.2-т заасны дагуу, 54-р зүйлийн 54.1.1 болон 54.1.3-т заасан үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...Илт хууль бусад тооцуулах шаардлагын хувьд захиргааны акт илт алдаатай, эсхүл илэрхий алдаатай байвал хууль бусад тооцдог. Хэн ч харсан ойлгомжтой байхыг илэрхий алдаа гэж үзэх буюу хуульч биш хүн ч харахад алдаатай байгааг мэдэх нь илэрхий алдаа юм. Мөн хуулийн агуулгаас өөр захиргааны актыг эрх зүйн хувьд илэрхий алдаатай гэж үздэг. 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтыг Улсын дээд шүүхээс тайлбарласан. Энэхүү тайлбараас харахад Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалахтай холбоотой харилцааг үндэслэж гарсан байх тул хуулиар зохицуулаагүй харилцаа буюу Улсын дээд шүүхийн тайлбартай нийцэхгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг нэхэмжлэгчээс дурддаг. Энэ хуулийн заалт нь 2016 оны Захиргааны ерөнхий хуульд заасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр 2019 онд гарсан. Энэ нь Банк оф чайна /Хонг Конг/ Лимитед банкийг бүртгэсэн шийдвэр байдаг. Нэхэмжлэгчийн хувьд Банк оф чайна /Хонг Конг/ Лимитед банкыг бүртгэсэн хэсэгт маргахгүй байж, яагаад тус захиргааны актыг илт хууль бусад тооцуулах гэж байгаа нь ойлгомжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийг эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах агуулгатай. Хэрэв иргэн, хуулийн этгээдийг эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол илт хууль бус байхаар заасан. Тухайн акт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна. Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн эерэг нөлөөлөл бүхий акт. Иймд дээрх хуулийн зохицуулалтыг баримтлах боломжгүй юм. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ уг шаардлагыг гаргасан. Тухайн үед бид даалгах шаардлагын хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзэж байгаа.
Ерөнхийдөө илт хууль бус, хүчингүй болгуулах шаардлага нь хамт явах боломжгүй. Нэг захиргааны актын хувьд хоёр өөр нэхэмжлэлийн шаардлага орсон учир даалгах шаардлагын хүрээнд мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа.
Нэхэмжлэгчээс гадаад улсын банк тул бүртгэх боломжгүй гэж тайлбарладаг. Иргэн, хуулийн этгээд нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх замаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хандана. Шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрлийн хүрээнд даалгах шаардлага нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тул хууль бус болохыг тогтоож өгөхийг хүссэн, ингэж тогтоосноор захиргааны байгууллагаас тодорхой шийдвэр гаргуулахыг хүссэн байдаг. Нэхэмжлэгч нарын хүчингүй болгоогүй татгалзсан хариу нь хууль бус болохыг тогтоолгох гэсэн анхны шаардлага байсан. Тус нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авахаас татгалзсан байдаг. Эс үйлдэхүйг нь орхиод даалгах боломжтой юм уу гэхээр мөн л боломжгүй мэт харагдаж байгаа. Хүчингүй болгох боломжгүй гэсэн нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ямар хууль зөрчиж байгаа нь ойлгомжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлсон байдаг. Дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д зааснаар бүртгэлийг хөтлөх чиг үүрэгтэй ба үүнийг 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар дээрх чиг үүргийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хариуцна.
Нэхэмжлэгчээс хариуцагч нь хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд хүчингүй болгох ёстой гэж тайлбарласан. Нэгдсэн хяналт тавих гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар геологийн асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл эцсийн хяналт тавих чиг үүрэг нь тус этгээдэд байгаа буюу Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болго гэсэн даалгавар өгч болохгүй байна. Ингэж хүчингүй болгуулах шаардлага байж болно гэж бодоход нэхэмжлэгч нь мөн гадны банк барьцаалахгүй гэж тайлбарладаг. Хэрэв тийм бол яагаад гадаад улсын банктай байгуулсан гэрээгээ хүчингүй болгуулахгүй байгаа юм бэ?
Ашигт малтмалын тухай хууль банк гэсэн агуулгыг олон ашигласан байдаг. Монгол банкаар зөвшөөрөл авсан арилжааны банк гэж тусгаагүй зөвхөн банк гэснийг тодруулахаар Улсын Их хурлын чуулганы тэмдэглэлийг авсан.
Тусгай зөвшөөрлийг барьцаалахтай холбоотойгоор Улсын Их хурлын гишүүдийн тайлбараас харахад барьцаалсан бүртгэлийг хийх ёстой гэсэн байгаа юм. Тэмдэглэлээс харахад Г.Б гишүүн 16 дугаар хуудас дээр шууд бүртгэх ёстой шүү гэж дэмжсэн ба санал хурааж гишүүд дэмжсэн байна.
Жил бүрийн статистик баримтаас харахад 2015 оноос хойш гадны банк тусгай зөвшөөрөл барьцаалж байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн хувьд ямар эргэлзээгүйгээр гадны банкыг бүртгэж болохгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Дараагийн асуудал нь мөнгө орж ирээгүй гэсэн асуудал. Нэхэмжлэгч нар нь барьцааны бүртгэлийг хүчингүй болгоод өг гэдэг. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөрөнгө оруулалт орж ирсэн талаар шалгах боломжгүй. Тийм хуулиар олгогдсон эрх байхгүй. Иймд тусгай зөвшөөрлийг барьцаалсан нь буруу, барьцааны гэрээг бүртгэхгүй гэж шууд татгалзах, бүртгэлээс татгалзах нь туйлын ойлгомжтой асуудал.
Хэрэв хөрөнгө оруулалт орж ирээгүй асуудал байгаа бол иргэний журмаар маргах ёстой. Захиргааны шүүх, захиргааны байгууллагын шийдвэрлэх асуудал бус иргэний эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлэх асуудал юм. Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг зөрчиж үйлдэгдсэн гэж байгаа ч гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал яригдана. Гэрээг хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгуулах боломжтой. Энэ нь тогтоогдоогүй байхад бүртгэл буруу гэж үзэх ямар ч боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д зааснаар гэрээ хийгдсэн л бол бүртгэнэ. Мөнгө нь орж ирсэн эсэх асуудал нь захиргааны хэргийн шүүхэд ямар ч хамааралгүй. Энэ талаар мэдэхгүй байна. Нөгөөтэйгүүр барьцааны гэрээний нэг талд төрийн захиргааны байгууллага байсан бол барьцааны гэрээ хийх ёсгүй байсан гэж ярьж болох юм. Түүнээс биш хувийн хэвшлийн байгууллага хийсэн гэрээг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй. Захиргааны хэргийн шүүх гэрээтэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэх ямар ч боломжгүй. Иргэний хэргийн шүүхээр гэрийн хүчин төгөлдөр бусад тогтоогдсон тохиолдолд тогтоох боломжтой. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д барьцааны гэрээ, 51.3-т гэрээ хийсэн бол барьцааг бүртгэхээр заасан. Энэ нь төрийн захиргааны байгууллагад үүрэг хүлээлгэж байгаа асуудал биш. Төрийн байгууллагаас зөвхөн бүртгэлийг хийж байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн зохицуулалтаас харахад захиргааны байгууллагаас гаргасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг таван жилийн дотор хүчингүй болгож болохоор заасан. Энэ нь хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим болон хөөн хэлэлцэх хугацаатай хамааралтай асуудал. Хугацааны хувьд хуульд зааснаар таван жилийн дотор хүчингүй болгож болохоор заасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг харахад 2011, 2012 оны асуудлыг ярьдаг. 2019 оны нэг л асуудал байдаг нь Банк оф Чайна /Хонконг/ Лимитед банкийг бүртгэсэн бүртгэлтэй холбоотой. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах таван жилийн хугацаа дууссан байхад захиргааны байгууллага ч тэр, захиргааны хэргийн шүүх ч тэр хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд дээрх хуулийн зохицуулалтаас харахад Захиргааны хэргийн шүүхээс бүх асуудлын хувьд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна. Өмнө нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа нэхэмжлэгчээс иргэний журмаар маргах талаар тайлбарлаж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Хятадын хөгжлийн банкны өмгөөлөгч Т.С нь нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр дараах нэхэмжлэлийг гаргажээ. Тухайлбал:
1. “Б” ХХК-ийн эзэмшлийн MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн АМГТГ-ын КХ-ийн даргын 2012 оны 1 сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, 2014 оны 2 сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, 2019 оны 4 сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн холбогдох хэсгүүдийг;
2. “И” ХХК-ийн эзэмшлийн MV- дугаартай ашиглалтын тусгай зевшөөрөл, XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн АМГТГ-ын КХ-ийн даргын 2011 оны 10 сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тус тус тогтоолгох гэсэн байна.
Эдгээр актуудыг илт хууль бус гэж үзэж байгаа хууль зүйн үндэслэлээ 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт зааснаар "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэдгээр тодорхойлж, барьцааны бүртгэл хийх ёсгүй байсан гэжээ. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Захиргааны акт илт хууль бус байх үндсэн шинж нь тухайн актын алдаа нь "илэрхий бөгөөд ноцтой" байх юм.
2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсгийн "эрх зүйн үндэслэл байгаагүй", Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийн "....хуульд заасан үндэслэл байгаагүй" гэдэг ойлголтууд нь захиргааны байгууллагад тухайн актыг гаргах, бүртгэлийг хийх хуулиар олгогдсон эрх байгаагүй болон тийм эрх хэмжээ олгогдсон байх боломжгүй байх явдал юм. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага өөрт байхгүй эрх хэмжээгээр шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан, түүнээс шалтгаалж иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг зөрчсөн байх ёстой.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт ... эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах гэдэг нөхцөл нь сөрөг нөлөөлөл бүхий актын хүрээнд хэрэглэгдэх нөхцөл болно. Нэхэмжлэгчийн маргаж буй актууд нь эерэг нөлөөлөл бүхий актууд байх тул энэ шинжээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалттай нийцэхгүй.
Илт хууль бусад тооцуулахыг хүссэн Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрөл барьцаалсныг бүртгэсэн шийдвэрүүд нь Ашигт малтмальн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 болон 51.3 дахь хэсгүүдийг үндэслэн гарсан байдаг. Эдгээр заалтуудаар тусгай зөвшөөрлийг барьцаалж болох, барьцаалсан бол түүнийг төрийн захиргааны байгууллагаас бүртгэх талаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, тусгай зевшөөрлийг барьцаалсан гэрээ байгуулсан бол төрийн захиргааны байгууллага тухайн барьцааны гэрээг бүртгэхийг Ашигт малтмальн тухай хуулиар зохицуулж байгаа нь энэ харилцааны хууль зүйн үндэслэл болж байгаа юм. Мөн эдгээр барьцааны гэрээ бүртгэсэн бүртгэлд ямар нэгэн илэрхий, ноцтой алдаа, гажуудал байхгүй.
Хариуцагчийг тухайн бүртгэлүүдийг хийхийг Ашиг малтмалын тухай хуулиар зөвшөөрсөн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид чиглэсэн сөрөг нөлөөлөл бүхий акт гаргаагүй, актуудад илэрхий, ноцтой зөрчилгүй тул илт хууль бусад тооцогдох боломжгүй байна.
Цаашлаад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг "Банк оф чайна /Хонгконг/ Лимитед" 19 банкинд нэмж барьцаалсан байдаг ба нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй маргахгүй гэж байгаа нь өөрсдийн нэхэмжлэлийн үндэслэлээ үгүйсгэж байгаа явдал юм.
Aшигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн гаргасан тусгай зевшөөрлийн барьцааг бүртгэсэн бүртгэлүүд нь илт хууль бус актын шинжийг aгyулахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд, нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Томоохон хэмжээний төслийн санхүүжилт нь шууд шилжүүлэх байдлаар хийгддэггүй. Олон шат дамжлагаар явсны эцэст санхүүжилт нь хийгддэг. Энэ харилцааны хувьд хэн нь үүргээ зөрчсөн эсэх, үүргийн зөрчил байгаа эсэх талаар Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй.
Нэхэмжлэгч нараас хөрөнгө оруулалтаа зориулалтын дагуу аваагүй тул Ашигт малтмал, газрын тосны газраас энэ асуудал дээр хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан гэж тайлбарлаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т "Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ" гэж тодорхой заасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын барьцааг бүртгэхтэй холбоотой асуудалд л хяналт тавихаар заасан. Үүнээс өөр ашигт малтмалтай холбоотой асуудалд хяналт тавих чиг үүргийг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр заасан гэжээ.
Гуравдагч этгээд БНХАУ-ын “Э” ХХК банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхэд “Б” ХХК, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захирraаны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК, "И" ХXK-ууд нь:
1. АМГТГ-ын КХ-ийн даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн******* тоот шийдвэр, АМГТГ-ын КХ-ийн даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, АМГТГ-ын КХ-ийн даргын 2019 оны 04 дугаар сарын 23-ний өдрийн 203 тоот шийдвэрийн******* банк,******* холбогдох хзэсэг,
2. АМГТГ-ын КХ-ийн даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээд *******Банкнаас хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Манай зүгээс зээл авч байгаа хүний мөнгө хаашаа орж байгааг хянах боломжгүй байдаг. Энэ асуудал нь гэрээний эрх зүйн маргаан. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар барьцааны гэрээ, тусгай зөвшөөрөл бүртгэхийг хүссэн өргөдөл байхад л барьцааны гэрээг бүртгэнэ. Энэ бол төрийн захиргааны байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, бүртгэж байгаа асуудал. Нэхэмжлэгчийн хувьд даалгах шаардлагын хүрээнд хариуцагч байгууллага нь ямар хууль зүйн үндэслэлтэйгээр хүчингүй болгох ёстой талаар тодорхой үндэслэлтэй тайлбар хэлсэнгүй. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэх асуудлыг маш тодорхой зааж өгсөн. Барьцааны гэрээ дуусгавар болсон талаар төрийн захиргааны байгууллагууд холбогдох баримтын хамтаар гаргаж өгснөөр төрийн захиргааны байгууллага нь дуусгавар болсон талаар бүртгэлийг хийнэ. Энэ асуудлын тухайд барьцааны гэрээний зориулалтын талаарх асуудал яригдахгүй юм. Нэхэмжлэгчээс Монголд нэг ч төгрөг орж ирээгүй гэж тайлбарлаад байна. Хэрэв ийм маргаан байгаа бол барьцааны гэрээтэй холбоотой маргааныг иргэний журмаар хянан шийдвэрлүүлснээр магадгүй барьцааны гэрээг хүчингүй болгосноор тус бүртгэлийг хүчингүй болгуулахаар төрийн захиргааны байгууллагад хандах ёстой. Төрийн захиргааны байгууллагаас харин бүртгэлийг хүчингүй болгохгүй гэсэн тохиолдолд өнөөдөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа маргаан үүсэх боломжтой байсан. Ийм асуудал огт болоогүй. Манай зүгээс өмнө гаргасан тайлбаруудаа дэмжиж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд БНХАУ-ын “Э” ХХК банкны өмгөөлөгч Х.Б нь нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь өөрийн тусгай зөвшөөрлийг барьцаалж Байгааг мэдэхгүйгээр өөрөө хүсэлтээ гаргаагүй байхад барьцааны гэрээг бүртгэх боломжгүй. Нэхэмжлэгч компанийн захирал, удирдлагууд нь тухайн зээл олгогдсон, олгогдоод хаашаа шилжиж байгааг мэдсэн. Өөрсдөө тусгай зөвшөөрлөө барьцаалуулж байгаагаа мэдсэн. Тиймдээ ч тусгай зөвшөөрлийг барьцаалсан барьцааны гэрээг бүртгүүлэх хүсэлтээ өгсөн. Иймдээ ч барьцааны зориулалтын дагуу ашиглагдсан эсэх асуудлыг өнөөдөр ярих нь зохимжгүй юм. Мөн тусгай зөвшөөрөл, баялаг хоёрыг хооронд нь хольж болохгүй. Баялаг бол төрийн өмч бөгөөд ард түмний мэдэлд байна. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг заасан. Үүнийг тухайн лицензтэй хамт байх ашигт малтмалыг эрэх, хайх, олборлох, тайлан мэдээ мэдээлэлтэй хамт барьцаалдаг. Түүнээс биш газар доор байгаа баялгийг барьцаалж байгаа асуудал биш. Хуулиар хориглоогүй барьцааны зүйлийг шилжүүлэх, санал гаргах эрхийг барьцаалагч этгээд бүгд эдэлдэг. Барьцааны гэрээг дуусгавар болгоогүй гээд бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн 21 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, бодит байдалд нийцэхүйц байхаар заасан. Гэтэл нэхэмжлэгчээс шүүхээс хуульд үндэслээгүй шийдвэр гаргахыг шаардаж байна. Барьцааны гэрээ дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгчийн үндсэн эрх нь энэ шийдвэр гарснаар сэргэхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь бүртгэлийн байгууллага. Харин хянах чиг үүрэг бүхий байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар мэргэжлийн хяналтын байгууллага байна. Тэгэхээр нэхэмжлэгч нь хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээдэд хуульд заасны дагуу гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх ёстой юм биш үү. Хуульд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нь хоёр төрлийн шийдвэрийг гаргадаг. Энэ нь бүртгэх, эсхүл дуусгавар болгох юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар захиргааны акт нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шийдвэр байна. Гэтэл нэхэмжлэгчээс хэвээр үлдээсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д гомдлоо 30 хоногийн дотор гаргах ёстой гэж заасан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа шийдвэрээ аль аль нь дээрх хугацаа өнгөрсөн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан эсэхийг шүүхээс шаардсан. Гэтэл нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хуульд заасан хугацааны дотор хандаагүй. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэжээ.
Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхээс “Б” ХХК, "И" ХХК нарын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 07 сарын 17-ны өдрийн******* дугаар, 1/3222 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн эзэмшлийн MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын “Э” ХХК банк болон Хятадын хөгжлийн банканд барьцаалсан, И ХХК-ийн эзэмшлийн, ашигт малтмал ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрөл, хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын “Э” ХХК банканд барьцаалуулсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа билээ.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 203 тоот захиргааны актаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн MV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн барьцаалагчаар “Э” ХХК,******* Банк, Банк оф Чайна /Хонг Конг/ Лимитед болсныг бүртгэсэн.
Банк оф Чайна (Хонг Конг) Лимитед нь Хонг Конгын хуулийн дагуу байгуулагдаж банкны үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд бөгөөд тус шүүхээс хянан шийдвэрлэж байгаа “Б” ХХК, "И" ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс ханган шийдвэрлэж холбогдох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгосноор манай компанид сөрөг үр дагавар үүсэж болзошгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд Банк оф чайна /Хонг Конг/ Лимитед банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай зүгээс гуравдагч этгээд нарын тайлбартай ижил байр суурьтай байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны актыг илт хууль бусад тооцоолох үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. Дээрх хуулийн зохицуулалт нь зөвхөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарна. Гэтэл маргаан бүхий барьцааны бүртгэлийг нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасан хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт тул илт хууль бусад тооцоолох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь өөрсдийн эрх хэмжээний асуудал. Нэгэнт нэхэмжлэгчээс захиргааны актыг илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан байх тул илт хууль бусад тооцох үндэслэл байгаа эсэхийг хянаж үзнэ. Ийм үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд хөрөнгө оруулалт орж ирээгүй асуудал нь өөрсдийнх нь бодитоор хийж байгаа үйлдэл болон шүүхэд гаргаж байгаа тайлбарын зөрүүтэй байна гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчээс манай банкны барьцаалсан бүртгэлтэй маргаагүй гэж тайлбарлаж байгаа боловч гадаад улсын банк нь Монгол Улсад барьцаа хийх ёсгүй байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс бүртгэж авсан үйлдэл нь буруу гэж тайлбарлаж байгаа. Энэ нь манай барьцааны бүртгэлийг бүртгэсэн бүртгэлтэй маргаагүй гэсэн тайлбарыг үгүйсгэж байна. Түүнчлэн Монгол Улсад санхүүжилт орж ирсэн эсэх асуудал нь манайд хамааралтай биш боловч зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй холбоотой асуудал нь хувийн эрх зүйн харилцаа юм. Зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал нь олон улсын маргаан байна гэж харж байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул бид барьцаа өгөхгүй гэж маргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй. Өөрсдөө тийм эрхээ хэрэгжүүлээгүй байж барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлтэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ бүртгэл нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хийгдсэн. Нэхэмжлэгчээс уг бүртгэлтэй холбоотой хүсэлтээ 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж, цаашдаа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж явсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэдгээ мэдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж харж байгаа. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлгүй, тайлбар илт зөрүүтэй, захиргааны шүүх хянан шийдвэрлэх асуудал биш гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас
- Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Б” ХХК-ийн эзэмшлийн МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн Хятадын хөгжлийн банк, “Э” ХХК холбогдох хэсгийн хүчингүй болгохыг даалгах,
- Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Б” ХХК-ийн эзэмшлийн МҮ-***** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн Хятадын хөгжлийн банк, “Э” ХХК холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох
2. Нэхэмжлэгч "И" ХХК-иас
- Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан "И" ХХК-ийн эзэмшлийн МҮ-******, МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг хүчингүй болгохыг даалгах,
- Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан "И" ХХК-ийн эзэмшлийн МҮ-*****, МҮ-***** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх маргааны үйл баримтыг тодруулж хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Б” ХХК-ийн эзэмшлийн МҮ-***** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн Хятадын хөгжлийн банк, “Э” ХХК холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, И ХХК-ийн эзэмшлийн МҮ-*****, МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсан 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын
- 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Х нэртэй 1507.89 га талбай бүхий ХҮ-016814 /ХҮ-, ХҮ- болж хуваагдан өөрчлөгдсөн/ тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "И" ХХК-ийн зүгээс “Э” ХХК-д;
- 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Б нэртэй 1405.41 га талбай бүхий МҮ-****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-ийн зүгээс “Э” ХХК, Хятадын хөгжлийн банк-д;
- 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 51.5-д заасныг тус тус баримтлан МҮ-****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн барьцааг бүртгэсэн дээрх 2012 оны******* тоот шийдвэртэй барьцааны нэгдсэн гэрээнээс “Э” ХХК банктай 2012 оны 10 дугаар сарын 11, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус байгуулсан барьцааны гэрээ, Хятадын хөгжлийн банктай 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хэвээр үлдээж, “Э” ХХК банктай 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээг дуусгавар болсныг;
- 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3-д заасныг үндэслэн дээрх МҮ-****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-ийн Банк оф Чайна Хонгконг Лимитед-д давхар барьцаалсныг тус тус бүртгэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй, 51.3-д Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэж, уг бүртгэлд тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч болон тусгай зөвшөөрөл барьцаалагчийн нэр, хаягийг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг барьцаалагчид хадгалуулна гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нарын зүгээс маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг гэж заасан шаардлагыг гуравдагч этгээд “Э” ХХК, Банк оф Чайна Хонгконг Лимитед нар хангаагүй, Монголбанкнаас зөвшөөрөл аваагүй учир тусгай зөвшөөрөл барьцаалах эрхгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1.6-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасныг баримтлан тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Учир нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно гэж зааснаас үзэхэд Банкны тухай хуульд хэрэглэсэн нэр томъёог Ашигт малтмалын тухай хуульд заасан банк гэх нэр томъёотой адилтган хэрэглэх боломжгүй юм. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэн батлах үеийн чуулганы хуралдааны нэгдсэн тэмдэглэл болон үзэл баримтлал зэргээс дүгнэхэд уг хуульд заасан банк гэх нэр томъёог 2 янзаар тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд, 47.3.2-т Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд худалдсан алтанд ногдох нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байх бөгөөд энэ хуулийн 47.5-д заасан хувиар нэмэгдүүлж тооцохгүй, 47.10-д Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө гэх зэргээр заасан байх тул Ашигт малтмалын тухай хууль дахь банк гэх ойлголтыг Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банк, банк гэж ялгаатайгаар хэрэглэсэн, энэ талаарх гуравдагч этгээдүүдийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нарын зүгээс өөрсдийн хүсэлтээр маргаан бүхий тусгай зөвшөөрлийн барьцааг бүртгүүлэх өргөдөл гаргасан, нөгөөтэйгүүр “Э” ХХК, Банк оф Чайна Хонгконг Лимитед, Хятадын хөгжлийн банк нь хадгаламж хүлээн авах, хөрөнгийн шилжүүлэг (төлбөр тооцоо) болон зээл олгох санхүүжүүлэлт, вексель, чек хэвлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт байхад Монголбанкнаас эрх аваагүй гэх шалтгаанаар банк биш гэж үзэж маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бусад тооцуулахаар маргасан нь үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2-10 жилийн хугацаанд хариуцагчид хандаж байгаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэж, уг бүртгэлд тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч болон тусгай зөвшөөрөл барьцаалагчийн нэр, хаягийг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг барьцаалагчид хадгалуулна гэж зааснаар тусгай зөвшөөрлийн барьцааг бүртгэх эрхийг хариуцагчид хуулиар олгосон байхад маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр илт хууль бусад тооцох нь үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Б” ХХК-ийн эзэмшлийн МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн Хятадын хөгжлийн банк, “Э” ХХК холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, И ХХК-ийн эзэмшлийн МҮ-******, МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсан 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Б” ХХК-ийн эзэмшлийн МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн Хятадын хөгжлийн банк, “Э” ХХК холбогдох хэсгийн хүчингүй болгохыг даалгах, "И" ХХК-ийн эзэмшлийн МҮ-******, МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20/265 дугаар албан бичгээр, "И" ХХК-ийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20/22 дугаар албан бичгээр тус тус Ашигт малтмал, газрын тосны газарт маргаан бүхий актуудаар бүртгэгдсэн тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах-аар хандсан байна.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/3222,******* дугаар албан бичгээр нэхэмжлэгч нарт ...тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгэл нь Ашигт малтмалын тухай хуульд нийцэж байх тул хүчингүй болгох боломжгүй... гэсэн хариуг өгсний дагуу тус шүүхэд хандсан байна.
Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчдийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах хүсэлтийг 2 удаа гаргасан бөгөөд дээр дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/3222,******* дугаар албан бичгээр нэхэмжлэгч нарын гомдолд хариу хүргүүлсэн байхад дахин урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх үндэслэлээр татгалзах шаардлагагүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно, 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч нарын зүгээс өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хандсаны хариуд хариуцагчаас дээрх 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/3222,******* албан бичгээр татгалзсаныг эс зөвшөөрч гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасанд тус тус нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн*******, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцох бус, дээрх бүртгэлийг хүчингүй болгохоор 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хандахад хууль бусаар татгалзсан эс үйлдэхүй-тэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааг тооцож ойлгоно.
Нөгөөтэйгүүр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдүүдийн энэ асуудлаар хандаж гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийг барьцаалж хүсэх зээл нь зөвхөн ашигт малтмал эрэх, хайх ашиглах үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготойгоор олгогдохыг хуулийн зохицуулалтаар шаардсан байна.
Хэдийгээр гуравдагч этгээдүүдийн зүгээс ... зээл нь зөвхөн мөнгөөр биш тоног төхөөрөмж бусад байдлаар олгогддог... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах хэдий ч энэ талаарх нотлох баримт, тодруулбал зээл олгосон баримтыг шүүхэд огт гаргаж өгөөгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.
Харин нэхэмжлэгч нарын зүгээс өөрсдийн компанийн депозит дансны хуулга болон гаалийн мэдүүлгийг Байгууллагын нууцын тухай хуульд заасан шаардлагыг ханган шүүхэд гаргаж өгсөн бөгөөд дээрх баримтуудад мөнгөн болон бусад хэлбэрээр зээл олгогдсон талаарх баримт байгаагүй болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т Төрийн нийтийн зориулалттай өмчид дараахь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна: газрын хэвлий, түүний баялаг, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн, 11 дүгээр зүйлийн 11.1.14-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд төрийн захиргааны байгууллага гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь Монгол улсад үйл ажиллагаа явуулахаар ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих үүрэгтэй байна.
Түүнчлэн 51 дүгээр зүйлийн 51.3-д Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэж, уг бүртгэлд тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч болон тусгай зөвшөөрөл барьцаалагчийн нэр, хаягийг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг барьцаалагчид хадгалуулна гэж зааснаар тусгай зөвшөөрлийн барьцааг бүртгэсэн хэдий ч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалагдсаны дараа Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр 11.1.14-д заасан ..хяналт тавих... чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчид 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ....манай компанид “Э” ХХК, Хятадын хөгжлийн банк-наас зээл олгогдоогүй... гэх гомдлыг гаргахад түүнийг нягтлан шалгалгүйгээр ажлын 2 хоногийн дараа ...нэгэнт барьцаалсан тул хүчингүй болгох боломжгүй гэх хариуг өгсөн нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн тусгай зөвшөөрөл, цаашлаад төрийн өмч болох байгалийн баялаг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу бусдад шилжих эрсдэл үүссэн эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалах, энэ талаарх хариуцагчийн эс үйлдэхүй, хууль бус татгалзалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй тул гуравдагч этгээдүүдийн ...иргэний журмаар зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байхад захиргааны хэргийн шүүх өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргаж байна... гэх тайлбар нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл энэхүү шүүхийн шийдвэр нь захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээний агуулга-ыг дүгнэх бус хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр, эс үйлдэхүйг дүгнэж шийдвэрлэсэн болно.
Нөгөөтэйгүүр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 206 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/3222,******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд Ашигт малтмалын газрын тосны газар нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, нэгдсэн хяналт тавиагүйн улмаас төрийн өмчид хохирол учрах эрсдэл үүссэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу “Б” ХХК-ийн эзэмшлийн МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн Хятадын хөгжлийн банк, “Э” ХХК холбогдох хэсгийг, "И" ХХК-ийн эзэмшлийн МҮ-******, МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК, "И" ХХК-иудаас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Б” ХХК-ийн эзэмшлийн МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн Хятадын хөгжлийн банк, “Э” ХХК холбогдох хэсгийг, "И" ХХК-ийн эзэмшлийн МҮ-******, МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Б” ХХК-ийн эзэмшлийн МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн******* тоот шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот шийдвэрийн Хятадын хөгжлийн банк, “Э” ХХК холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, "И" ХХК-ийн эзэмшлийн МҮ-******, МҮ-****** дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсан 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн*******тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА