Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар   2022/ШТ/229

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж, 
Улсын яллагч: Э.Оргилбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.
Шүүгдэгч: Т.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас хяналтын прокурор Э.Оргилбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Довогт Тгийн Ж /РД:****/-т холбогдох 2212000000254 дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Ө сумын Б багийн нутагт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Тгийн Ж /РД:****/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ж нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Э.Эын үхэр сүрэг дотроос 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны сарлагийн 4 настай хязаалан эр үхэр хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 2212000000254 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч Э.Эын өгсөн: “...Манайх Архангай аймгийн Ө сумын ******* багийн З гэх газар нутагладаг. 2022 оны 06 дугаар 28-ний өдөр би үхрээ бүртгэсэн чинь Жгийн үхэрт байсан. Манай цайвардуу цагаан хөх зүсмийн сарлагийн 4 настай хязаалан эр үхэр байхгүй байсан. Би 2 өдөр ойр хавиараа хайгаад нутгийн хүмүүсээс сураглаад сураг нь гарахгүй байсан. Манай эхнэр Н хадам аав Э рүү утсаар яриад үхрээ асуухад хадам аав, Э Зоос хөх зүсмийн үхэр ачсан байсан тэрийг нь сурахгүй юу гэсэн байсан. 2022 оны 07 дугаар сарын 03-ны өглөө манай эхнэр бид хоёр Э ах руу утсаар яриад. Та Зоос хөх зүсмийн үхэр авсан юм уу гэсэн чинь Э ах Жгаас хөх зүсмийн үхэр авсан сүүл, чих хоёрдоо хөх өнгийн даавуутай хязаалан насны үхэр байсан ах нь тэр үхрийг нь С гэх залууд зарсан. Хашаанд нь байсандаа очоод үз гэсэн. Би С гэх хүнтэй нь уулзах гээд ирсэн чинь хурим найр хийгээд завгүй байсан. Би Э ах руу яриад та хэлээд өг үхрийн ширийг нь үзэх гэсэн чинь завгүй байна гэсэн чинь Э ах ширийн хаясан гэж байна гэсэн. Би тэр өдрийн өглөө нь үхрийн шир үзэх гээд сумын төв явах замдаа Жтай уулзах гээд гэрт очиход Ж гэртээ байхгүй малдаа явсан эхнэр нь байсан. Би эхнэрээс нь та хоёр Э ахад үхэр ачуулсан уу гэсэн чинь Ж нэг үхэр ачуулсан би ямар үхэр ачуулсныг нь мэдэхгүй байна гэхээр нь чи гаднаасаа үхэр ачуулж байхад яагаад мэддэггүй юм, манай үхрийг ачуулсан юм биш үү гэсэн. Мэдэхгүй байна Ж надад хэлэхдээ бор үхэр ачуулсан гэж л байсан гэсэн. Би үхэр хайж байх үедээ хоёр ч удаа гэрт очиж Жгаас хөх зүсмийн үхрээ асуухад манай үхэрт байсан үхэр рүүгээ орсон байхаа манай үхэртэй уруудаад явж байсан гээд байсан. Би сумын төвд байхдаа Жгийн утас руу залгаад холбогдохгүй байхаар нь, чи манай үхрийг Э ахад ачуулсан байна хүрээд ир учраа ольё гээд мессеж бичсэн чинь хариу найз нь ачуулсан та хоёрт хэлэх гээд хэлж чадаагүй юм манайд хүрээд ир уулзъя гэсэн байсан. Би буцах замдаа Жтай уулзсан чинь найз нь орныхон үхрийг өгье гэж байсан. Цайвар хөх зүсмийн зүүн чих, сүүлэнд нь цэнхэр өнгийн хадаг уясан. 2021 оны 03 дугаар сард шүдлэн настай байхад нь хүнээс авч байсан. ямар имтэй байсныг нь санахгүй байна. Би хөх зүсмийн хязаалан үхрээ 1.000.000 / нэг сая / төгрөгөөр үнэлж байна. Тухайн үхэр нь тарга тэвээрэг сайтай үхэр байсан. Манай хоёрынх хоорондоо 4 километр орчим л зайтай. Манай хоёрын үхэр бэлчрээрээ нийлдэг, манай хөх зүсмийн хязаалан эр үхэр Жгийн үхэрт байсан. Би Жд харж байгаараа наадмын дараа авъя гээд захиж байсан. Ж миний хохирлыг барагдуулаагүй...”   гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,
    Гэрч Э.Нгийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр бид хоёр үхрээ бүртгэчхээд, Жгийн үхэрт байсан цайвар хөх зүсмийн хязаалан эр үхрээ Жгийн үхрээс авах гээд очсон чинь манай үхэр байхгүй байсан. Тэгээд бид хоёр Жгаас манай хөх зүсмийн хязаалан эр үхэр танай үхэрт байсан хаачсан юм бол гэсэн чинь Ж хөх үхэр чинь байсан даа үхэр лүүгээ орсон юм бол уу гээд байхаар нь бид хоёр үхрээ бүртгэсэн чинь байхгүй байна. Ж энэ хавийн айлуудын үхэрт орсон юм болов уу гэж байсан. Тэгээд манай нөхөр 2 өдөр тэр хавиар хайгаад айлуудаас асуугаад сураг гарахгүй байсан. Би 2022 оны 07 дугаар сарын 1,2-ны үед л санагдаж байна өөрийн аав руу залгаад хөх зүсмийн үхрээ асуусан чинь Э хөх зүсмийн үхэр Зоос авсан гэсэн тэрийн асуудаа гэсэн. Нөхөр бид хоёр Э ах руу утсаар яриад та Зоос үхэр авсан юм уу, хэнээс авсан юм бэ гэсэн чинь Э ах Жгаас авсан хөх зүсмийн хязаалан насны эр үхэр байсан чих, сүүлэндээ хөх өнгийн давуутай байсан. Тэр үхрийг ах нь С гэх залууд зарсан гэж байсан. Нөхөр бид хоёр Жтай уулзахаар гэрт нь очиход Ж гэртэй байгүй эхнэр У нь байсан. Уээс танайх үхэр ачуулсан юм уу гэж асуусан чинь ачуулаагүй гээд байсан. Тэгэхээр нь танайх Э ахад үхэр ачуулсан юм биш үү гэсэн чинь өө тийн Э гэдэг хүн юм уу би үнээгээ сааж байхад манай хүн явж ачуулсан гэхээр нь ямар үхэр ачуулсан юм гэсэн чинь би ямар үхэр ачлуулсныг нь мэдэхгүй байна Ж надад бор үхэр ачуулсан гэж байсан гэсэн. Тэгээд бид хоёр сумын төвд ирээд С гэх хүнтэй уулзах гэсэн чинь найр хийгээд завгүй байсан. Э ах руу яриад та С гэх хүн рүү яриад хөх үхрийн ширийг нь үзье гээд байна гээд хэлээд өгөөч гэсэн. Э ах асуугаад үхрийн шийрийг нь хясан гэж байна гэсэн.Тэгээд бид хоёр сумын төвд байхдаа Ж руу мессеж бичээд танайх манай үхрийг ачуулсан байна сумын төвд ирээд учраа ол гэсэн чинь хариу танай үхрийг ачуулсан байна. Та хоёрт хэлэх гээд чадаагүй байна уучлаарай манайд хүрээд ир учраа ольё гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Тэгээд бид хоёр буцах замдаа Жтай уулзсан чинь танай үхрийг ачуулсан уучлаарай орны үхрийг нь өгье гээд байсан. Цайвар хөх зүсмийн 4 настай хязаалан эр үхэр. Чих, сүүлэндээ хөх өнгийн даавуутай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,

    Гэрч Г.Сын өгсөн: “...Би Э ахаас 2022 оны 06 дугаар 29,30 үеэр л санагдаж байна хөх зүсмийн хязаалан эр үхэр 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үхрийг Э ах өөрөө манайд ачиж ирж өгсөн. Би авч ирж өгсөн өдөр нь нядалж янзалсан. 2022 оны 07 дугаар сарын 03-ны орой Э ах нар руу утсаар яриад миний зарсан үхрийн арьс шир нь байна уу гээд асуугаад байсан. Би үхрийн арьсыг нь үнэр ороод байхаар нь хогийн цэг дээр хясан тухайн үед хогийн цэг дээр хог шатаж байсан шатсан хог руу нь хясан. Хөх зүсмийн эр үхэр байсан им ,тэмдгийг хараагүй. Би хэний үхрийн мэдэхгүй Э ах л надад зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,

    Гэрч Л.Эын өгсөн: “...Ө сумын Б багийн иргэн Тгийн Ж гэх залуу 4,5 жилийн өмнө ноолуур өгнө гээд надаас мөнгө зээлж аваад тэрийгээ өгөөгүй байсан. Тэгээд тэрнийхээ оронд үхэр аваараа гэсэн. 2022 оны 06 дугаар сарын 28.29 үед л байх би Жгийнд үхрээр авахаар өглөө эрт 07 цагийн үед очсон чинь Жгийн үхрүүд үхрийн зэлэн дээрээ байсан. Ж үхэр дотроосоо хөх зүсмийн хязаалан эр үхэр барьж өгсөн. Би тэрийн ачиж ирээд сумын төвд С гэх залууд 1.000.000 / нэг сая / төгрөгөөр зарсан. Тухайн үед С хуримаа хийх гэсэн юм та нэг үхэр олоод өгөөч гээд байсан. 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн үед Эын эхнэр нь над руу утсаар яриад та Жгаас үхэр авсан уу ямар зүсмийн үхэр авсан юм бэ гэж асууж байсан. Би Жгаас хөх зүсмийн хязаалан насны эр үхэр авсан сүүл, зүүн чих хоёрдоо цэнхэр өнгийн даавуутай байсан гэж хэлсэн. Эын эхнэр Ж манай үхрийг танд өгсөн байна гэхээр нь ах нь сумын төвд С гэх залууд өгсөн ширийн хашаан дээрээ тавьсан харагдаж байсан очоод хар гэсэн. 11 цагийн үед Эын эхнэр над руу ахиж яриад С гэх айлын гадаа ирсэн байна хуримтай байна. Та асуугаад өгөөч гэхээр нь би С луу залгаад чиний гаргасан үхрийн шир байна уу гэсэн чинь байхгүй үнэр ороод байхаар нь хаясан гэж байсан. Цайвар хөх зүсмийн хязаалан настай эр үхэр. Сүүл, зүүн чих хоёрт нь цэнхэр өгийн даавуу уясан байсан, имийн анзаарч хараагүй. Би Жгийн үхэр гэж бодсон. Ж өөрийн үхэр дотроос надад барьж өгсөн. Хоорондоо 4 орчим километр зайтай байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/,

Т.Жгийн яллагдагчаар өгсөн: “...Манайх Архангай аймгийн Ө сумын Баян гол багийн нутаг З гэх газар амьдардаг юм. Харин Э.Эынх Б багийн нутаг Зуун модны ам гэх газар амьдарч байгаа юм. Манай хоёр хооронд 4-5 км орчим зайтай байдаг манай хоёрын үхэр сүрэг бэлчээр нэг байдаг юм. 2022 оны 06 дугаар сарын 28-ны үед манай үхэр дотор Эын хөх зүсмийн сарлагийн хязаалан насны үхэр нийлчихсэн байсан юм энэ талаар би Эод өмнө хэлж байсан юм. Би Э гэх хүнд эртэй байсан учраас мөнгөний оронд нь үхэр өгөхөөр болсон, Эод өгөх миний үхэр бие жижигтэй байсан болохоор Эын хөх зүсмийн хязаалан насны үхрийг егөөд явуулсан юм. Тэгээд би энэ талаараа Эод хэлж амжаагүй боломж гарахгүй, баяр наадам гээд яваад өгсөн байсан. Тэгсэн чинь Э үхрээ хайгаад хэд хоног явчихсан юм байна лээ. Тэгээд сүүлд Э намайг үхэр ачуулсан гэдгийг мэдээд -адтай ирж уулзсан тэгээ би тухайн үхрийг ачуулсан талаараа хэлсэн чинь тийм юм бол -адад хэлээд ачуулахгүй яасан юм гэж хэлж байсан. Э Улсын баяр наадам гээд сумын төв рүү явчихсан байсан, Э ирсэн үед би хөдөө мал руу яваад бид хоёр таарахгүй байсан юм. Би Эод үхэр өгөхдөө миний үхэр байгаа юм гэж хэлээд өгсөн юм. Би Эод 2022 оны 06 дугаар сарын 28-ны үед ачуулсан тэгээд Э .122 оны 07 дугаар сарын 13-ны үед намайг үхэр ачуулсан гэдгийг мэдэж ирсэн юм. Би Эод хохирлыг барагдуулсан ачуулсан үхэртэй ижил насны үхэр г:өн. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн санал гомдол байхгүй болсон. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 хуу/,
*Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн АЦ22-73 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-22 хуу/
* Архангай аймгийн Ө сумын Б багийн засаг даргын тодорхойлолт, мал тооллогын хуулбар /хх-ийн 35-36 хуу/
 *Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 49 хуу/,
 *Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 хуу/,
 *Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 53-54 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Т.Жд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ж нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Э.Эын үхэр дотроос 1 тооны сарлагийн хязаалан эр үхрийг хулгайлсан буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

Эрүүгийн 2212000000254 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Ж нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Э.Эын үхэр дотроос 1 тооны сарлагийн хязаалан эр үхрийг хулгайлан түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Э.Эын: “...эхнэр Н хадам аав Э рүү утсаар яриад үхрээ асуухад хадам аав, Э Зоос хөх зүсмийн үхэр ачсан байсан тэрийг нь сурахгүй юу гэсэн байсан. 2022 оны 07 дугаар сарын 03-ны өглөө манай эхнэр бид хоёр Э ах руу утсаар яриад. Та Зоос хөх зүсмийн үхэр авсан юм уу гэсэн чинь Э ах Жгаас хөх зүсмийн үхэр авсан сүүл, чих хоёрдоо хөх өнгийн даавуутай хязаалан насны үхэр байсан ах нь тэр үхрийг нь С гэх залууд зарсан...Би сумын төвд байхдаа Жгийн утас руу залгаад холбогдохгүй байхаар нь, чи манай үхрийг Э ахад ачуулсан байна хүрээд ир учраа ольё гээд мессеж бичсэн чинь хариу найз нь ачуулсан та хоёрт хэлэх гээд хэлж чадаагүй юм манайд хүрээд ир уулзъя гэсэн байсан. Би буцах замдаа Жтай уулзсан чинь найз нь орныхон үхрийг өгье гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, гэрч Э.Нгийн: “...Нөхөр бид хоёр Э ах руу утсаар яриад та Зоос үхэр авсан юм уу, хэнээс авсан юм бэ гэсэн чинь Э ах Жгаас авсан хөх зүсмийн хязаалан насны эр үхэр байсан чих, сүүлэндээ хөх өнгийн давуутай байсан...Тэгээд бид хоёр сумын төвд байхдаа Ж руу мессеж бичээд танайх манай үхрийг ачуулсан байна сумын төвд ирээд учраа ол гэсэн чинь хариу танай үхрийг ачуулсан байна. Та хоёрт хэлэх гээд чадаагүй байна уучлаарай манайд хүрээд ир учраа ольё гэсэн утгатай мессеж бичсэн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/, гэрч Л.Эын: “...2022 оны 06 дугаар сарын 28.29 үед л байх би Жгийнд үхрээр авахаар өглөө эрт 07 цагийн үед очсон чинь Жгийн үхрүүд үхрийн зэлэн дээрээ байсан. Ж үхэр дотроосоо хөх зүсмийн хязаалан эр үхэр барьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн АЦ22-73 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-22 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оаас шүүгдэгч Т.Жгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 
Иймд шүүгдэгч Т.Жг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эод 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн АЦ22-73 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-22 хуу / тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Э.Э нь Т.Жгаас ор насны үхрийг авч хохирлоо барагдуулсан учир гомдол санал байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн гэж үзэж энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв. 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Т.Ж нь бусдын малыг хулгайлсан  байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 62 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”…гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..”гэж мөн хуулийн 1.3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар тус тус заажээ.
 Иймд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жг нь 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жд тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Т.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, , хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Довогт Тгийн Жг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Т.Жд 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Т.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл прокурорын саналыг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч Т.Жд тэнссэн болон үүрэг хүлээсэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
 
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  

7.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ