Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/220

 

 

 

 

 

 

 

 

 

    2020        09           11                                       2020/ШЦТ/220

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглылийг нарийн бичгийн дарга Б.О-р хөтлүүлж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Гын Б-д холбогдох 2012...................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ............... аймгийн ............сумын ......... дугаар баг, ................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Ш овогт Гын Б, /РД:.............../,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед ........... аймгийн ............ сумын ............... дугаар багийн нутаг ......................тоотод О.Тын нүүрэн тус газар нь цохиж, нүдний зөөлөн эдэд няцрал, ухархайн гадна ирмэгт цууралт, салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Эрүүгийн 2012............. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч О.Тын өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 17-ны 22 цаг өнгөрч байхад манайх гэрэлгүй болчихсон. Тэгэхээр нь хажуу айл буюу 07-22 тоотод оршин суух залууг хашаанаасаа дуудаад гэрэл байна уу гэж асуутал намайг ороод ир гэсэн. Яваад ортол хажуу айлын хашааны залуу, эхнэр нь, бас нэг залуугийн хамт архи уугаад сууж байсан. Надад тухайн үед идээ авч өгөөд архи хийж өгөхөөр нь 3 хундага уучхаад гарах гэтэл хажуу айлын залуу намайг шууд гараараа зүүн шанаа орчим цохиод авсан. Би архи уудаггүй болохоороо 3 хундага архинд нь нэлээн согтсон байсан. Тэр айлд байсан танихгүй залуу тасраад унасан байсан учир болсон асуудлыг мэдэхгүй байх, эхнэр нь гайгүй байсан. Тэгээд би гэртээ орсон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Миний биед зүүн талын нүд хавдаж, хөхөрсөн, нүдний аяга яс цуурсан гэсэн. Өөр гэмтэл учраагүй. Ямар ч шалтгаан байхгүйгээр намайг зодсон. Согтуудаа л тэгсэн байх гэж бодож байна. Тухайн үед ямар ч хэрүүл маргаан болоогүй. Би хажуу айлын залууг танихгүй, өмнө нь орж гарч байгаагүй, манайх тэр хашаанд нүүж очоод 2 жил болж байгаа. Хажуу айлын залууг зүс танихаас цаашгүй. Тухайн үед хажууд нь эхнэр нь байсан өөр хүн байгаагүй. Би тухайн үед хэн нэгнийг цохиж зодсон асуудал байхгүй. Улаанбаатар хот руу явж нүдээ үзүүлэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Өөр зүйл байхгүй. Эмчилгээтэй холбоотой зардал нэхэмжилнэ. Одоогоор баримт байхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 07-10 хуу/, 

Гэрч Г.Бийн өгсөн: “...Тухайн өдөр би хөдөөгөөс ирээд гэртээ байж байтал хажуу хашааны ах /зүс танина/ архи уучихсан байдалтай 2 хашааны хоорондын хамар дагуулж хураасан түлээний модон дээр зогсож байсан. Тэгээд мэнд мэдээд байж байснаа танайхаар сонин сайхан юу байна гэхзэр нь манайхаар ор гэж хэлээд оруулсан. Тухайн үед би гэртээ эхнэр, бас Аюуш гэдэг дүүгийн хамт 2 лааз пиво уугаад 1 том савтай пиво талдаа ортол уусан байсныг Т гэх ахтай хувааж уусан. Т гуай тухайн үед манайд орж ирэхдээ согтуу байсан болохоор пивоо ууж дуусаад ах гэртээ орж амар гээд гарах явцдаа жаахан маргаж үг сөрсөн. Тэр үед намайг түлхээд авахаар нь би зүүн талын гарынхаа ар хэсгээр Т гуайн нүүр хэсэг рүү нь савж цохичхоод гэр гэртээ орцгоосон. Би өөр гар хүрээгүй. Тэрнээс хойш уулзаагүй, ямар гэмтэл учирсан гэдгийг нь мэдэхгүй байна. Маргааш өглөө нь уулзах гээд хашааны хаалгыг нь нүдсэн чинь хүн байхгүй байх шиг байсан. Тэгээд л би хөдөө явсан учир дахиж таараагүй. Т гуай нэлээн согтуу гуйваад байхаар нь ах уначив, хөл гайгүй юм гэж хэлсэн чинь ахыгаа таяг тулсан өвгөн гэж бодоо юу гэх мэтээр маргаж эхэлсэн. Хашаанаас гарах гэж явахдаа миний зүүн шанаа руу түлхээд би хашааны хаалга мөргөсөн. Тэгээд уурандаа нэг удаа гарын араар цохиж орхиод явсан. Нүүрний аль хэсэгт цохисон гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан нүүр лүү нь цохиж авсан. Тэр үед харанхуй болсон байсан. Миний биед гэмтэл учраагүй, гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй. Тухайн үед би Т гуайг хашаанаас гаргаж өгөх гээд явж байсан учир харсан хүн байхгүй. Би зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй. Би тухайн үед согтоогүй байсан. Тухайн үед Т гуайг орж ирэхийн өмнө тог тасарч, Т гуайг дагуулаад гэрт орох үед тог ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/, 

Гэрч А.Шын өгсөн: “...Б нь миний 2 дахь хүү бөгөөд 8 дугаар анги төгссөн. Зан байдлын хувьд жаахан хөнгөн, цагаан цайлган, архи ууж мэдэгдэхгүй, тамхи татдаг, өнгөрсөн жил эхнэртэйгээ муудалцаад шүүхээр торгууль төлсөн. Өөр хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Төлөв даруу хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/, 

Гэрч Т.Оын өгсөн: “...Би Бтэй 2012 онд танилцаж, гэр бүл болсон. Бид ам бүл 5, гэхдээ эхний 2 хүүхэд нь миний буюу Бий дагавар хүүхэд байгаа юм. Б нь жаахан түргэн ууртай, архи уухаараа хааяа  агсам тавьдаг байсан боловч сүүлийн үед больсон. Хүнд тусархаг, яриа хөөрөө сайтай, ажилсаг хүн байгаа юм. Тухайн үед байсан залууг би танихгүй, манай нөхөр танина. Хэрэг болох үед тэр залуу согтсон байсан учраас манай гэрээс гараагүй, тийм учраас хэргийн талаар мэдэхгүй. Одоо тэр залуу Улаанбаатар хотод байгаа учраас би хаана байгаа талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/, 

Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 хуу/, 

 

Хохирогч О.Тын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 428 дугаартай

  1. О.Тын биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн гадна ирмэгт цууралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбээний урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
  3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. Зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн гадна ирмэгт цууралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбээний урд хэсэгт зулгаралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэх дүгнэлт /хх-ийн 16 хуу/, 

Яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн тэмдэглэл, рентгэн зураг /хх-ийн 17-20 хуу/, 

Ял шийтгэгдэж байсан талаарх лавлагаа /хх-ийн 36 хуу/, 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-41 хуу/, 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-60 хуу/, 

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 61-62 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед ......... аймгийн .............. сумын ............ дугаар багийн нутаг ............... тоотод О.Тын нүүрэн тус газар нь цохиж, нүдний зөөлөн эдэд няцрал, ухархайн гадна ирмэгт цууралт, салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Б үйлдсэн болох нь:

Хохирогч О.Тын өгсөн: “...Надад тухайн үед идээ авч өгөөд архи хийж өгөхөөр нь 3 хундага уучхаад гарах гэтэл хажуу айлын залуу намайг шууд гараараа зүүн шанаа орчим цохиод авсан. Би архи уудаггүй болохоороо 3 хундага архинд нь нэлээн согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-10 хуу/, Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 хуу/, хохирогч О.Тын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 428 дугаартай гэх дүгнэлт /хх-ийн 16 хуу/, 

Яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн тэмдэглэл, рентгэн зураг /хх-ийн 17-20 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч О.Тыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн гадна ирмэгт цууралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбээний урд хэсэгт зулгаралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 428 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

 

Шүүгдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч Г.Б нь хүлээн зөвшөөрч /хх-ийн 64-65 хуу, 66-67 хуу/ гарын үсэг зуржээ.  

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Г.Бөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй áîëîõûã òóñ òóñ äóðäàæ, ãýìò õýðýã ¿éëäñýí íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бөд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтлэг аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч О.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтыг гаргаж өгөөгүй боловч 20 хоногийн дотор 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг өгөхөөр болсон тул гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 65 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Гын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтлэг аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Г.Б