Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/221

 

 

 

 

 

 

 

 

 

     2020         09            14                                        2020/ШЦТ/221

                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.А даргалж, шүүгч Б.О, шүүгч П.Г нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: С.Б

Иргэдийн төлөөлөгч: Г.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: С.Н

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ё.Э

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Н.Н

Гэрч Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Сын Нд холбогдох 1912................... дугаартай хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, 1 нас 7 сартай хүү Н.Бийн хамт, ............ аймгийн ..........сумын ........... багийн нутаг дэвсгэр .гэх газар орши..............н суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай, Н овогтой Сын Н,/ РД:........./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Н нь 2019 оны 11дүгээр сарын 01-ны өдөр 18цагийн үед ........ аймгийн ........... сумын ......... багийн нутаг, .............. гэх газар иргэн Б.Хтай”...эхнэр чинь хүнтэй суугаад хаяад явсан...”гэж хэлсний улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь толгойн хэсгийн хуйхан доорх болон ясны хальсан доорх хар хүрэн цус хуралт, хуйх нь хуулагдсан гүнзгий шархнууд, хуйханд цоохортсон мэт бүдэг хөхөлбөр цус хуралт баруун хөмсөгний дээд хэсэг, гадна хэсэг, баруун нүдний гадна хэсэг, болон улаан хүрэн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн уг асуудлын улмаас түүний хүзүү, хоолойг суран бүсээр нь боомилж алсан гэх гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ё.Эгийн шүүх хуралдаанд өгсөн: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Э: 11 дүгээр сарын 01-ний өдөр хүн амины хэрэг гарахад С.Н манай хүний амь насыг хөнөөхөд архи уусан гэж мэдүүлсэн байна. С.Н Чгийн хүү Х гэдэг айлд үд болтол унтаж байгаад манай хүнийг хонио аваачиж өгөхөд эрүүл, агаа би ямааг чинь тоолж өгъе гээд ямаа хамт тоололцсон. Тэгээд агаа би хонин дээрээ замаараа буучихъя гээд манай хүнтэй хамт сундлаад айлаас зайлуулаад амь насыг нь хөнөөсөн байсан. Чгийн эхнэр Чг худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэж худлаа мэдүүлэг өгвөл хуульд юу гэж заасан байдаг тэрийг шалгаад дахин мэдүүлэг авч өгнө үү гэж хүсэж байна. С.Нг архи уугаагүй гэдгийг Ч мэдүүлсэн гэрчтэй, би ярьсан зүйлийг нь хуулбарлаад авсан байгаа тухайн үед С.Н эрүүл байсан. Тухайн үед С.Н ямаа хамт тоололцсон, энэ талаар би өөрөөс нь асууж болох уу хамт ямаа тоололцоод амь насыг нь хороосон. С.Н 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймагт хүний найран дээр байсан, 31-ний өдөр С.Б хонины хулгай хийсэн хэргээр 29-ны өдөр баригдсан. Тэгээд 12-ны өдөр ах нь хонь хулгай хийгээд би 16-ны өдөр С.Н дээр очоод чи  ахтайгаа хамт хонь хулгай хийж, хонь ачсан байна гэж хэлэхэд С.Н Б ахтай очоод уулзъя гэхэд  манай бүрлэгчийн нэрийг хэлээд та хариад байж бай гэхээр нь би маргааш Б ахтай хамт очъе гэхээр нь  утсаараа яриулчих гэхэд миний утас нэгжгүй, цэнэггүй гээд сандраад байсан. Яагаад Бтэй уулзана гэхэд С.Н тэгж сандраад байсан бэ Быг өдрөөр согтуу хонь хариулж явахад Н өдрөөр орой Бийг хонь хулгай хийгээд ачихад Н гэртээ Бтэй хамт байсан. Бийг тодруулах гээд очиход Н Б ах байхгүй Баян-Цагаан руу айлын найр руу явсан гэж надад худлаа хэлсэн. Найрруу явсныг нь мэдэх хүнээс нь асууж утасдъя гэхэд сандарч тэвдээд байдаг нь ямар учиртай вэ. Хүн амьны хэрэг малын хулгайгаас үндэслэлтэй гэж бодож байна. 30-ны өдөр Б ах нь хадам дүү Бг яаралтай аваад ир гэж дуудуулсан байсан нь ямар учиртай вэ? 30-ны өдөр согтуу найрнаас ирээд 31-ний өдөр архи уугаад 01-ний өдөр Х гэдэг айлд эрүүл унтаж манай хүнийг отож байгаад очиход нь ямаанаас нь тоолж өгөөд санаатай хүн амьны хэрэг үйлдсэн байсан. Олон удаагийн үйлдлээр боомилж алсан байсан. Уулын энгэрт манай хүнийг хороосон юм уу зодсон. Тэр газар гал гаргагч болон Нгийн утас байсан, түүнээс доош 10 гаруй клометр газар чирсэн байсан. Манай хүний бүсэлж явсан бүс нь хоёр хэсэг болсон чирсэн байдалтай хөнөөсөн байсан. Хамгийн гол нь хүн амьны хэрэг малын хулгайгаас үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үед Бээс газар дээр нь мэдүүлэг аваагүй. Б Эт хотод цэргийн алба хаасан боловсролтой, гэтэл малын А дансан дээр бага боловсролтой гэсэн гарын үсэг зурсан байсан. Гэтэл яагаад бага боловсролтой гэж мэдүүлэг аваагүй гомдолтой байна. Би маш их хохиролтой байна. Малаа маллах насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй, өнөөдөр би хүнээр малаа маллуулж байна, жилдээ 3 000 000-4000 000 төгрөгөөр малаа маллуулж байна. Би өөрөө ганцаараа малаа маллаж чадахгүй нь ойлгомжтой. Би малаа маллахгүй гээд хэдэн нялхаараа байгаа хэдэн хүүхдийнхээ сургуулийн төлбөр мөнгийг юугаараа хийх вэ? охиныхоо сургалтын төлбөрийг би мал хардаг хүндээ зориулж байна. Би маш их хохиролтой гомдолтой байна. Хамгийн гол нь  худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Агаа би ард чинь сундлаад явъя гээд мордоод тэр айлаас зайлуулж, уулын энгэрт аваачаад амь насыг нь хороосон зохион байгуулалттай ч гэх юм уу санаатай олон удаагийн үйлдлээр амь насыг нь хороосонд гомдолтой байна гэв.

 

Гэрч Н.Эгийн шүүх хуралдаанд өгсөн: Надруу утсаар залгаж бие нь муу байна гэсэн байдлаар дуудлага ирсэн. Тархи толгой хагаралттай, дотор ухаангүй тэр талын нүүр мэдэгдэхгүй зулгаралттай. Тархи хага яралттай, дагз гэмтэлтэй байсан. Миний ах ямар ч хүнтэй харилцах чадвартай. Төлөв даруу хөдөлмөрч хүн байсан. Ид хийх насан дээрээ байсан.

 

Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. Б энэ хүнийг би чиний хулгай хийснйиг мэднэ гэж эгэл жирийн хүн байсан.

 

 

Эрүүгийн 1912................ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Эгийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр Д.Х маань Ш гэх айлд хонио аваачиж хариулуулахаар гэрээсээ гараад Нд алуулсан байсан. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шиг санагдаад байна. Б буюу Б нь манай хотны Төрөө, Н, Б нарт архи аваачиж өгөөд өдөржин архи уулгасан. Тэгээд тэр шөнөө 02 цагийн үед Нбын гэрт ороод Б нь би найртай учир одоо ингээд явлаа гээд тэдний гэрээс гарсан гэсэн. Тэгэж гарахдаа манай хотноос 8 хонь хулгай хийж яваад Архангай аймгийн Эбулган сумын Цагаан давааны постон дээр баригдсан байсан гэсэн. Уг постонд Архангай аймаг дахь цагдаагийн газарт ажилладаг манай хүргэн С маань тэнд үүрэг гүйцэтгэж байгаад хонио таниад бид нарт хонио бүртгээрэй гэж хэлсэн. Манай хотны хүмүүс хонио бүртгээд саяхан байсан хонь алга байна гэж мэдэцгээсэн. Тэр үед Бийн ачиж явсан манай хотныхдын хонины зураг бол байсан. Хүргэн С маань зураг дарсан. Энэ дарсан зураг нь манай хотноос алдагдсан хоньтой им будаг бүх содон шинжээрээ таарч байсан. Энэ хонийг хулгайлсан хэргээс болоод Х Брүү яриад манайд хүрээд ир гэж хэлээд дуудуулаад чи манай хонийг хулгайлсан байна. Энэ хонь хулгайлсан үйлдлээ хэлээд хэргээ ярь гэтэл энэ хонь П шүүгчид өгөх гэсэн хонь байгаа юм. Би энэ хонийг Ө гэх ахынхаа гэрээс ачсан гэж хэлж байсан. Энэ талаар ярьж байхад манай хотны Э, түүний хүү Б, түүний хүргэн Нб болон би байсан. Бид хэд тэр үед манай 8 хонийг төлж өг гэтэл Б би явдаг юмандаа явна гэтэл манай нөхөр Х Б-д хандаад чи энэ Согоотынхныг явгалсан. Би чиний өмнөх хэргийг чинь мэднэ шүү гэж хэлсэн. Тэгээд манай хотныхон Архангай аймгийн Эбулган сум орж цагдаад хандаж мэдүүлэг өгнө, бүгдээрээ явна гэтэл Б миний 3000 хонь эзгүй байна. Та нар хариуцах юмуу гэж хэлсэн. Бид нар Архангай аймгийн төврүү явах гэж байснаа Бэд хандаад чи хонио хотлуул, морио аргамж гэж хэлээд 5 минутын дараа араас нь гараад гэрт нь очтол хонио хотлуулчихсан, морио идүүлээгүй еөрөө алга болсон байсан. Тэгээд өвөлжөөн дээрээ байх түүний эхнэр Ж гэх эмэгтэй дээр нь очтол Б хонь хулгайлсан байна гэтэл гэртээ ирээгүй байна гэж хэлсэн байсан. Би гэртээ үлдээд манай нөгөөдүүл Архангай аймгийн төврүү явж байгаад Нбыг буцааж гэрлүү нь явуулаад гэрт нь очоод мэдэгдээрэй гэж хэлсэн гэсэн. Архангай аймгийн Ихтамир сум орж байхад Нбын утсаар Ж гэх эмэгтэй манай нөхөр Хруу залгаад Б надруу залгаад амиа хорлоно гэж хэлсэн. Амиа хорлосон байвал амь насыг нь та нараас нэхнэ шүү гэж хэлсэн гэсэн. Манай хүргэн С, Х нар Б амиа хорлоно гэсэн байна гэж дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгөөд маргааш өглөө нь хонь хулгайлсан гэмт хэргийг хэсгийн төлөөлөгчид нь мэдэгдсэн байсан. Энэ асуудлуудаас болоод манай нөхөр Хг Нг алсан байна гэж үзэж байна. Бийг хулгай хийдэг байсан талаар Х мэддэг юм шиг байна лээ. Бэд хандаад чиний өмнөх хэргийг чинь мэднэ шүү гэж хэлж байсан. Өмнө Б Б гэх хүнээс манай 2 адууг хулгайлж байсан гэсэн. Энэ талаар Б гэх /Өндөр Улаан сумын Хануй багийн Согоотын цагаан байшинд/ хүн хэлж байсан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэмт хэргийнх нь талаар мэдэхгүй байна. Манайх адуунаасаа 2018 оны 11 дүгээр сард шүдлэн үрээгээ алдаад манай нөхөр Х Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгчид хэлж тэмдэглүүлсэн. Хэсгийн төлөөлөгч нь М байсан. Энэ шүдлэн үрээ маань 2019 оны 05 дугаар сард адуундаа гүйж ирж нийлсэн байсан. Энэ үрээгээ манай нөхөр таньсан. Манай нөхөр Х үрээ маань адуундаа байж байг хэн ирж авахыг нь хараад байж байтал нэг өдөр манай адуу Бийн өвөлжөөрүү яваад нөхөр Х маань адуундаа яваад иртэл Б хашсан байсныг олж харсан. Очоод Бийнд очтол Б гэртээ байхгүй Бийн хүү нь байж байхаар нь манай нөхөр энэ миний үрээ байгаа юм. Танай аав манай адууг хашсан байна. Яагаад манай адууг хашсан байгаа юм бэ, аавыгаа уулз гэж хэлээрэй гээд үрээгээ аваад ирсэн байсан. Тэр хугацаанд Б бид нартай ирж уулзаагүй. Энэ зун зусландаа бууцгаагаад адуугаа хашиж байхад Бийг ирэхээр нь манай нөхөр чи миний үрээг яагаад авч байгаа юм бэ гэж хэлэхэд Б энэ миний үрээ гэж хэлэхээр нь Х цагдаад мэдэгдээд энэ чиний үрээ гэж байгаа бол шинжилгээ өгүүлээд мөн бишийг тогтоолгоод аваарай гэсэн байсан. Түүнээс хойш Б энэ адууны талаар юу ч хэлээгүй. Би хулгайлсан гэж бодож байгаа. Манай үрээ өөрийнхөө адуунаас тасардаггүй, манай нөхөр үрээгээ нэг их эрж хайж байгаагүй, алдчихлаа гэж бодоод байсан юм. Бэлчээрээр нийлсэн болон Б өөрийнхөө адуунд холбосон эсэхийг мэдэхгүй байна. С.Н манай нөхөр Д.Хг алсан. Түүний дараа Нг манай нутгийн хүмүүс ахынх нь гэрт хүргэж өгөхөд Н нь Брүү хандаад чамаас болоод би хүн алчихлаа шүү гэж хэлээд орилсон байсан. С гэх Бийн эгчтэй нь хамт байдаг энэ эмэгтэй надад энэ талаар хэлсэн. Би С гэх 40 гаран настай эмэгтэйгээс сонссон. Манай нөхөр Х 1969 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт төрсөн. Д гэх хүний 10 хүүхдийн 6 дахь хүү нь болон мэндэлсэн. Айлын ганц хүү 9 эмэгтэй хүнтэй хамт өссөн. Тэр нь эгч дүү нар нь байсан. Манай нөхөр архи уудаггүй, тамхи татдаггүй шударга, аливаа зүйлийг ил хэлдэг. Хүүхдүүдийнхээ сайн эцэг байсан. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй, зам тээврийн осол гаргаж байсан. Манай нөхөр хүнтэй зодолдоод байхгүй, зүүн гартаа оёдолтой 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар алдаж байсан. Нарийн ажил хийж чаддаггүй, биеэ хамгаалах чадваргүй хүн байсан. Миний нөхөр их намхан биетэй, 152 см өндөртэй байсан. 2 жил хөдөлмөрийн чадвар алдаж группд байсан. Группээс 2012 онд гарсан шиг санагдаж байна. Гараа хүнд сүхдүүлж байсан гэсэн. Гэхдээ хуруу гар нь бүтэн мэдрэл нь муу шөрмөс залгуулж байсан. П гэж шүүгч байсан хүн байдаг. Одоо өмгөөлөгч хийдэг. Бийн хамаатан, төрсөн эгч дүү нарын хүүхэд нь байгаа юм. Яагаад Б өмгөөлөгч хүний нэрийг бариад байна вэ? гэдэг бас их сонин байгаад байна. Надад учирсан хохирол одоогоор 17, 18 сая төгрөг болсон байна. 49 хоногийг нь дуусч байгаад баримтуудыг гаргаж өгнө. Миний ар амьдрал хэцүү байна. Би их гомдолтой байна. Би энэ хэрэгт Б нь Нгээр Хг алуулсан гэж үзээд байна. Б манай хотноос хонь хулгайлсан хэрэгт Нг холбоотой гэж би үзэж байна. Б Н нар намаржаан дээрээ хонио хардаг. Б намаржаан дээрээсээ хонио машин дээр ачаад явахад Н нь хонио хараад үлдэж байгаа. Би өөрийн нөхөр Хгийн бие муу байна гэж хэлэхээр нь цагдаа, эмнэлэгт дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Манай А нь эгч Стайгаа амь хохирогчийн дүү Этэй ярьсан. Би насанд хүрээгүй 2 жоохон хүүхэдтэй байна. Би өөрөө малаа маллаж чадахгүй, асуудал их байна. Манай хүү А Улаанб хотод нярав ажилтай байхад нь ажлаас нь гаргаад аваад ирсэн байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-26 ху/,

Гэрч Ё.Эгийн өгсөн: “...Д.Х нь миний нөхөр байгаа юм. С.Н бол нэг нутгийн хүн. Төрөл садангийн холбоогүй. Би мэдүүлэг өгнө татгалзах зүйл байхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр Д.Х өөрийнхөө гэрээс хойш хонио туугаад морио унаад Шгийнд очиж хонинд нь хонио тавихаар явсан. Манай нөхөр 18 цаг гээд ирнэ гээд гүүгээ тавих гэж байсан. Би 18 цагийн үед ирэхгүй болохоор нь би өөрийн охин Атай хамт гүүгээ тавихаар болоод гартал миний нөхрийн ирэх зүгээс унаж явсан хонгор алаг зүсмийн морь нь эмээлтэйгээ давхиад ирсэн. Би охин Атайгаа нөхрийнхөө унаж явсан морийг нь барьж уяад доод талынхаа айл болох Эгийнд очоод Нүдээ гэж дууддаг Нбыг гуйгаад Хг хайхаар болсон. Бид хоёр Нбын мотоциклиор бид хоёр замаар явж байтал Х таараагүй Ш-н байгаа гэррүү нь явж байтал Цагаан хөтөлийн тэнд цЭэр өнгийн Бонго маркийн машин гарч ирэхээр нь уг машин дээр очтол Э, Н, С, Д дөрөв хамт явж байсан. Э надад Н наад машинд сууж явна. Х Н нь намаржааны чинь тэнд цохиж унагаасан гэж хэлсэн гэсэн. Тэгээд бид нар намаржааныхаа зүүн талд очтол Н нь тэд нартаа Хг цохиж унагаасан гэх газрыг зааж өгсөн. Тэнд нь яваад очтол Х ухаангүй, нас барсан гэмээр байдалтай нүүр ам, тархи толгой нь цус болсон, цус нь нөжирсөн байсан. Хгийн гар, хөл нь тэнд байхад хөрсөн байсан. Н өөрийн гэрлүүгээ урагшаа явж машин авч ирээд Х манай гэрт хүргэж өгөөд явсан. С.Н Э өөрийнхөө машинаар ахад нь хүргэж өгөөд явсан. Би гэртээ орж ирээд нөхрийнхөө нүүрийг цэвэрлэтэл Хгийн өмдний бүсээр /тэлээгээр/ хоолойг нь боогоод чангалаад хаасан байсан. Би Нг миний нөхөр Хг боож алсан гэж бодож байна. Энэ бол үнэн. С.Нгийн төрсөн ах Б нь манай хотны 8 хонийг /3 айлын/ хулгайлж яваад баригдсан. Тэр асуудлын тал дээр маргалдсан гэж би үзэж байна. Өөрөөр бие биенийгээ ална гэж заналхийлсэн асуудал байхгүй. Хазаар, ногт, цулбуур, жолоо, олом, жирэм тасраагүй бүтэн байсан. Миний нөхөр ганцхан орос цэргийн эмээлтэй. Миний нөхөр Хг толгойг нь ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэлэтэй, хөл нь баруун тийш чиглэлтэй, өөрөө дээш харсан байдалтай, хөл гар нь сарвайсан байсан. Толгойн доороос нь их хэмжээний цус гоожсон. Өөр тэнд ямар ч эд зүйл байгаагүй. Миний нөхөр Х морь сайн унадаг хүн. Өөрөө хэргийн үед мориноос унаагүй. Миний бодлоор баримжаалахад Нгийн гэр манай гэрээс 5 км зайтай байх. Шгийн гэрээс наана байдаг. Манайхаас Шгийн гэрт очих замд Нгийн гэр байдаг. Би гомдолтой байна. Хүний амь нас хохирлоо. Би тухайн үед анзаараагүй. Гэртээ ирээд өмд тэлээлсэн мэт өмдний бүсээр нь хүзүүг нь чангалаад боож алсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-32 ху/,

Гэрч Х.Сгийн өгсөн: “...С.Нг танина. Нэг нутгийн хүн, айл саахалт, Д.Х миний төрсөн эцэг байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний орой манай аав Х С.Нд зодуулаад ухаангүй байна гэж манай төрсөн дүү А хэлсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад аав Нтэй таараад зодуулаад ухаангүй байна. Ээж аавыг олж ирсэн гэж хэлсэн байна. Би эмнэлэг дуудсан уу? Бие нь ямар байгаа вэ гэж асуухад эмнэлэг дуудсан ухаангүй байна, эмч ирж байгаа гэж хэлсэн. Би бие нь ямар байна вэ гэж асуухад эмчийг ирэхээр болъё гэж хэлээд гарсан. Удалгүй эмч ирээгүй байна, та одоо ирэх юм уу гэхээр нь би өөрийн нөхөртэйгээ хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багруу яваад аавын гэрт очтол манай аав Хгийн нүүр нь аймар болсон, ухаангүй, үхчихсэн цогцос болсон байсан. Би жоохон тайвшраад өөрийн дүү А-с асуухад аав өдөр хонио айлд очиж тавихаар 15 цагийн үед гараад оройн 19 цагийн үед морь нь давхиж ирсэн гэсэн. Ээж тэгэхээр нь морийг нь аргамжаад гүүгээ тавичихаад хажуугийн алын хүнтэй уулзаад мотоциклоороо аавыг хайж яваад олсон гэсэн. Манай аавын нүүр царай нь аймар хүн харахын авралгүй болсон байсан. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Нэг их таарамжгүй харилцаа байхгүй, ах аа эгч ээ гээд явдаг хүн байгаа юм. Манай аав Нгийн төрсөн ах Бтэй таарамжгүй харилцаатай. Сүүлд манай гэрээс 8 хонийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байгаа. Энэ асуудал дээр маргаантай байсан. Б гэх хүн 8 хонины гэмт хэрэг үйлдээд энэний цаана гэмт хэрэг байсан болохоор өөрийн төрсөн дүүгээрээ миний аавыг захиалж алуулсан байна гэдгийг нь шалгуулмаар байна. Минийхээр зүгээр зодолдсон хүмүүс бие биенийгээ ийм айхтар гэмтэл учруулахгүй байх гэж үзэж байна. Хүн аллаа гэж Б гэх айлд Н очсон байсан. Энэ үед Б Нг Бийн гэрт аваачиж өгөхөд Н Брүү би чамаас болж хүн алчихлаа гэж хэлээд орилсон байсан. Энэ талаар Со гэж дууддаг эгч хэлсэн. Энэ эгч тэр өдөр Бийн гэрт байгаагүй, харин анх хүргэж өгсөн Б нь С-д би чамаас болж хүн алсан гэж Н Б хандаад хэлсэн шүү гэж хэлсэн гэсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35 ху/,

Өсвөр насны гэрч Х.Агийн өгсөн: “...Би С.Нг танина. Манайхтай нэг нутагт байдаг. Д.Х миний төрсөн эцэг байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед гэрээсээ 200 гаран тооны хонийг туугаад айлд аваачиж тавихаар яваад ирэхгүй байсан. Би ээжтэйгэ гүүгээ тавих гээд байтал манай аавын морь давхиж ирсэн. Морь эмээл хазаартайгаа байсан. Тэгээд ээж бид 2 морийг нь аваачиж тавиад Нб ахтай явж аавыг хайна гээд гарсан. Оройн 20 цагийн үед Даааням, С, Э, Нб ахтай аавыг ухаангүй байдалтай оруулж ирсэн. Манай аавын нүүр нь зулгарсан, цус нөжтэйгөө холилдсон байсан. Мөн манай аавыг хоолойг н өмдний тэлээгээр боож алсан юм шиг байналээ. Надад миний аавыг харгисаар алсан мэт харагдсан. Нас барсан юм шиг байсан. Яагаад гэхээр би аавынхаа хөлийг барихад цэл хүйтэн байсан. Тэгээд ээж эгчдээ нас барсан байна гэж болохгүй ир гэж хэлээрэй гэж надад хэлээд би эгчтэйгээ утсаар ярисан. Шогшоод цулбуурнаасаа үргэсэн байдалтай ирсэн. Манай аав хонгор зүсмийн дэл 4 хөл нь цагаан морьтой байсан. Алаг гэмээр морь байсан. Эцэж цуцсан гэмээр зүйл анзаарагдаагүй. Хөлс их гарсан үгүй нь харагдаагүй, гадаа бүрЭий болсон байсан. Амь хохирогч Д.Х, С.Н нар хоорондоо таарамжгүй гэмээр харилцаа байхгүй байна. Манай хотныхон өмнө Б гэх ахад хонио алдаж байсан. Би хэдэн сарын хэдний өдөр хонио алдаж байсан болохыг санахгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Бсүрэн манай гэрт ирсэн. Тэгэхэд манай гэрт С, С эгч, манай ээж Э, Э, Нб, Б ах нар байсан. Энэ үед аав Бсүрэнг чи манайхаас хонь хулгай хийсэн байна. Алдсан хонийг минь төлөөд өгчихвөл нэр нүүрийг чинь бодоод Цагдаад хандахгүй гэж хэлтэл Б шалгуулна шалгуулаад буруу нь тогтоогдвол явдаг газраараа явна гэж хэлсэн. Аав тэгэхээр нь Архангай аймгийн Эбулган сумын төв орж цагдаа дээр очъё гэж хэлтэл манай хонь хотлоогүй гээд байгаа гэхээр нь аав Б ахыг хонио хотлуулчихаад гэртээ байж бай гэж хэлээд С ах, аав Х, С эгч нар явсан. Би ээжтэй хамт гэртээ үлдсэн. Ээж аавтай утсаар яриад байгаа бололтой Б гэртээ байхгүй байна гээд Б гэх айлынхаас ярисан. Би өөр зүйлийг нарийн сайн мэдэхгүй байна. Манай гэрт байсан дээрх нэр бүхий хүмүүс бүгд сонссон. Эдгээр хүмүүс Б ахтай хамт гарах нь гарсан. Зарим нь гарсаны дараа гараад явцгаасан. Манай аав Х нэг үрээ алдагаад Б ах тэр үрээг адуундаа хоргоосон байсан гэж би сонссон. Энэ зун тэр үрээг хэнийх болохыг нь тогтоох гээд маргасан байсан. Би хараагүй. Аавын ярианаас сонссон. Өөр маргаантай зүйл байхгүй байх миний мэдэж байгаа бол энэ. Аав Б ахад энэ намар хандаад цагдаа орно гэж байгаа бол би өмнөх хэргүүдийг чинь илчилнэ шүү гэж хэлж байсан. Би өмнө нь Б ах ямар хэрэг үйлдсэн болохыг аав ямар хэргийг нь мэдэж байсныг аав яагаад ингэж хэлсэн болохыг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-38 ху/,

Гэрч М.Сын өгсөн: “...С.Н-г танина. Нэг нутгийн хүн айл саахалт, Д.Х миний хадам эцэг байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний орой манай хадам аав Х С.Нд зодуулаад ухаангүй байна гэж манай эхнэр Х.С надад хэлсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад аавтай Н таараад ухаангүй болтол нь зодсон байна гэж хэлсэн. Үүнийг манай эхнэр надад хэлсэн. Тэгээд би Архангай аймаг дахь цагдаагийн газрын 7033102-тоот утсанд дуудлага хүн зодуулсан байна гэж дуудлага өгсөн. Бие нь ямар байгаа гэнэ эмнэлэг дуудсан уу гэж эхнэрээсээ асуухад эмнэлэг дуудсан ухаангүй байна эмч ирж байгаа гэж хэлсэн. Эхнэр Х.Стай хамт Архангай аймгийн Өгийнуур сумаас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багруу гарахаасаа өмнө бие нь ямар байна вэ гэж хадам ах Г-с асуухад эмч ирээгүй байна та хоёр болгоомжтой яваад ирээрэй гэж хэлсэн. С.Бтэй /Б/ утсаар яриад наана чинь юу болоод байгаа юм бэ? гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн тэгэхээр нь танай дүү Н хаана байгаа юм бэ? гэж асуухад энд сууж байна гэж хэлсэн. Би Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоотын Бургаст гэх газарт хадам аавын гэрт ороход хадам аав Х нь зүүн талынхаа орон дээр нас барсан байдалтай байсан. Ойртоод очтол толгойруу нь юмаар цохисон байдалтай толгойны баруун хойд хэсгээр цус гарсан нүүрний баруун хэсгийн арьс нь хуулраад цус гарсан хүзүүнд нь өөрийнх нь өмдний тэлээ нь зүүлттэй байсан. Манай эхнэр хадам дүү Агаас юу болсон талаар асуухад аав өдөр хонио айлд очиж тавихаар 15 цагийн үед гараад оройн 19 цагийн үед морь нь давхиж ирсэн гэсэн. Ээж тэгэхээр нь морийг нь аргамжаад гүүгээ тавичихаад хажуугийн алын хүнтэй уулзаад мотоциклоороо аавыг хайж яваад олсон гэсэн. Хадам аавын нүүр царай нь аймар хүн харахын авралгүй болсон байсан нас барсан байдалтай олдсон гэсэн. Намайг харахад ч нүүр ам толгой нь их гэмтэл шархтай байсан. Нэг нутгийн хүмүүс гэдгээр нь мэднэ. Тэрнээс өр авлага өш хонзонтой асуудлыг мэдэхгүй. Би энэ асуудлыг мэднэ. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар намайг Өгийнуур сумаас Архангай аимгиин Эбулган сумын төвд шөниин эргүүлиин үүрэг гүицэтгүүлэхээр томилгоо хийсэн байсан. Тухайн үед цагаан давааны постон дээр 06 цагийн үед олон нийтийн цагдаа Эболдтой байж байхад Архангай аймгийн Хануй багийн Согоот гэх газраас Б гэх жолооч хөх өнгийн Портер маркийн машин дээр 8 тооны амьд хонь ачиж орж ирсэн. Үүнийг зогсоогоод шалгаад би жолооч Бээс та юун хонь хаанаас очсон бэ? Малын гарал үүслийн бичиг яагаад аваагүй вэ? гэж хэлэхэд би оройтсон болохоор гарал үүслийн бичиг аваагүй гэж хэлсэн. Энэ талаар Архангай аймгийн Цагдаагийн газрын ерөнхий жижүүрт хэлэхэд малын зургийг нь аваад явууулчих одоогоор мал алдсан дуудлага ирээгүй байна гэж хэлсэн. Би өөрийнхөө торгуулийн төхөөрөмжин дээр ачиж явсан хонины зургийг дарсан. Зураг дарахад манай хадам аав Хгийн хонинуудтай хондлой дээр нь түрхсэн хар өнгийн хөө их адил харагдсан. Би уг хөөг өөрөө хадам аавтай хамт түрхэлцэж байсан. Манай хадам аавынх жил бүр уг хөөгөөр хонио буддаг. Би тэгээд маргааш өглөө нь Архангай аймгийн ЦЭэр сумын Орхон багруу уул уурхайн хамгаалалтанд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр явсан. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн ЦЭэр сумын Орхон багийн уул уурхайн хамгаалалтнаас бууж ирээд байж байтал хадам Ё.Э надтай утсаар яриад С.Бийн ачиж явсан хонины зураг байгаа юу байвал аваад ирээч С.Б хадам ахынхаасаа ачиж явсан гээд байна гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн Өндөр- Улаан сумын Хануй багийн Согоот гэх газарлуу эхнэр Х.Сгийн хамт явах замдаа Нб, Э гэх хоёр хүнтэй уулзаад тухайн 8 тооны хонины зургийг харуулахад хонио танисан тэгээд Нб, Э хоёрыг замдаа аваад хадам аавынд очиход С.Б хадам аавын гэрт байж байсан. Тэгээд би С.Бэд нөгөө ачиж явсан хонины зургийг үзүүлэхэд С.Б миний ачиж явсан хонь мөн байна гэхдээ би хулгай хийгээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь хадам аав С.Бэд хандаад Баа хэдүүлээ эндээ учраа ололцъё гэхэд С.Б үгүй би явдаг юмандаа явна гэж хэлсэн. Тэгэхээр нь хадам аав С.Бд хандан эндээ учраа олж чадахгүй бол би чиний бүх хулгайн хэргийг чинь одоо очиж элчилнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч Мэд энэ хэргийн талаарх нөхцөл байдлыг танилцуулахад Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч би аймагт байна наад хүмүүсээ Архангай аймгийн төвд аваад ир гэсэн. Тэгээд хадам аав С.Б хоёрыг аваад Архангай аймагруу явах гэтэл С.Б манай дүү Архангай аймагруу найранд явсан мал дээр хүн байхгүй гээд гэртээ очоод малаа хотлуулад хүлээгээд байж байя гэж хэлээд явсанаа гэртээ байхгүй байсан морио унаад алга болсон байсан. Тэгээд бид хэд шууд Архангай аймгийн Эбулган сумын төврүү хэсгийн төлөөлөгч М дээр ирсэн. Бид нарыг ирж байхад Бийн эхнэр нь Н-н гар утсаар миний дугаарлуу залгаад Б амиа хорлоно гээд яваад өглөө шүү үхэж янз бүр болвол та нар хариуцлагыг нь хүлээнэ шүү гэж хэлж байсан. Би энд ирээд хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан. Үг дуу цөөтэй. Даруу төлөв зантай, хүн амьтантай муудалцаж байгаагүй. Энгийн хүн байсан. Би өөр хувийн зан байдлынх нь талаар сайн мэдэхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41 ху/,

Гэрч З.Аийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр надад Э гэх хүнээс Хануй багийн Согоотод хүн ухаангүй байна гэх дуудлага ирсэн. Уг дуудлаганд би хувийнхаа машинаар очсон. Дээрх дуудлага 21 цаг 08 минутанд ирсэн. Уг дуудлаганд 22 цагийн үед очиход Х гэх хүн ухаангүй байсан. Үзлэг хийхэд артерийн даралт, сатурас, пульс, бүгд унасан, нас барсан болох нь тодорхой байсан. Хгийн эхнэр хүүхдүүд нь тариа хийгээч тусламж үзүүлээч гээд орилоод байхаар нь анальгин, демодрол, иробоксин тариагаар хийсэн. Хгийн эхнэр Э нь мөн хямраад даралт нь ихсээд байхаар нь анальгин, демодрол, иробоксин, витамин Ц судсаар хийж өгсөн. Намайг 22 цагт очиход хөшчихсөн байсан. Миний бодлоор нас бараад 3 цаг болсон байсан гэж бодож байна. Талийгаач Хгийн нүүр чих шалбарсан ар нуруу нь халцарсан гэмээр харагдах шарх сорви байсан. Амь хохирогч Х, С.Н нарын хооронд таарамжгүй харьцаа байсан талаар мэдэхгүй. Би хүнд зодуулаад Хг биедээ гэмтэл авсан байна гэж бодсон. Өөрөө унах үед үүсэхээр гэмтэл биш байсан. Миний бодлоор Х, С.Н нарын гэрийн хооронд 7-8 км зайтай байдаг байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44 ху/,

Гэрч С.Агийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед бүрэний тасарч байхад Н манай гэрт ирээд гаднаас би хүн алчихлаа гээд явган ирсэн. Гартал бүс барьсаар орж ирсэн. Хэнийг алчихваа гэтэл Х-г алчихлаа гэж хэлсэн. Манай нутгийн хүмүүс Хг Х гэж дууддаг. Н нь хувхай цайчихсан, хүн алчихлаа гэж хэлээд манай нөхрийг аваад гарсан. Би сандраад өөр зүйл анзаараагүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 ху/,

Гэрч Д.Г-н өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр21 цагийн үед амь хохирогч Д.Хгийн хүүхдүүд утсаар залгаад аавын бие муу байна, хүнд зодуулсан юм шиг байна гэж хэлээд би Архангай аймгаас Эбулган сумын төвөөс Өндөр-Улаан сумын Согоот гэх газарт Хгийн гэрт ирсэн. Эхнэр бид хоёрыг ирэхэд Х ухаангүй байдалтай гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байсан. Намайг харахад Х нас барсан байсан. Би нас барсан болохыг мэдээд байсан. Биднийг ирэхэд эмч ирж үзлэг хийгээд нас барсан болохыг хэлсэн. Д.Хгийн толгойны ар хэсгээс цус гарсан юм шиг нүүр шалбарч, халцарсан байдалтай байсан. Би өөр нарийн сайн анзаараагүй. Би хараагүй болохоор хэн зодсон болохыг мэдэхгүй байна. Би Х, С.Н нарын хооронд таарамжгүй харьцаа байсан талаар сайн мэдэхгүй. Х нь ам бүл 6, эхнэр, 4 хүүдийн хамт амьдардаг байсан. Том охин нь хүнтэй суух гэж байгаа. Х Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Согоот гэх газар амьдраад 5-6 жил болсон. Мал малладаг, зан харилцааны хувьд эелдэг, зөөлөн, аливаа зүйлд уриалгахан, даруу төлөв тамхи татдаггүй, архи дарс хааяа нэг уудаг хүн байсан. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-50 ху/,

Гэрч Д.Сын өгсөн:”..Х нь миний ээжийн төрсөн дүү, Н нь нутгийн хүн байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө багийн төвийн эмчээс дуулаад Хгийн гэрт очсон чинь багийн төв рүү шинжилгээ хийнээ гээд аваад явчихсан байсан. Эхнэр нь ч гэсэн байхгүй байсан. Хамт багийн төв рүү явсан гээд гэрт нь нэг охин нь хэдэн хүмүүсийн хамт байсан. Хг өнгөрчихсөн гэж би маргааш нь дуулсан. Тэгэхээр тэр орой юу болсон талаар би мэдэхгүй. Би ийм зүйл яриагүй. Хэн ингэж яриад байгааг би мэдэхгүй юм. Би Х, С.Н нарын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байсан эсэхийг мэдэхгүй. Бийнх голынхоо урд, манайх голынхоо хойно байдаг. Багцаагаар 8-10 км орчим байх. Би Бийнд очиж байгаагүй болохоор яг хэдэн км гэж хэлж мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 ху/,

Гэрч Н.Эгийн өгсөн ”...Д.Х нь миний төрсөн ах байгаа юм. С.Нг нутгийн хүүхэд гэдгээр нь танина. Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байсан. Гэтэл 21 цаг дөнгөж өнгөрч байхад миний утас дуугарч миний ах Д.Хгийн хүүхэд Х.А залгаж аав ухаангүй байна, түргэн тусламж аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд утас нь тасарсан. Эргүүлээд залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгээд би Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиж хүсэлт тавьсан. Тэгтэл сумруугаа ярь гэсэн. Тэгээд би Өндөр-Улаан сумын эмнэлэг рүү залгаж хүсэлт тавихад багийнхаа эмч рүү ярь гэсэн. Тэгээд би Хануй багийн эмч рүү ярьтал дуудлаганд явсан байна гэж ярьсан. Тэгээд би шууд гэрээсээ гараад эгч Цг аваад шууд Хгийн гэррүү явсан. Тэгээд 23 цагийн орчимд Д.Хгийнд очсон. Гэрт ортол гэрийн зүүн талын орон дээр нүүр ам нь хөхөрч шалбарсан байдалтай бас хөрсөн, хөшсөн байдалтай байсан. Би арай үхээгүй дотор ухаантай байгаа байх гэж би горьдсон. Тэр үед Хануй багийн эмч ирээд анхан шатны тусламж үзүүлсэн. Даралт унасан байдалтай байсан. Тариа хийгээд судас нь ерөөсөө олдохгүй байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн. Миний ах Д.Х нь 1969 оны 03 дугаар сарын 02-нд айлын 6 дахь хүүхэд болж мэндэлсэн. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газар эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний ах гэм хоргүй, хүнтэй тэрсэлддэггүй, даруу төлөв зан ааштай, архи тамхи хэрэглэдэггүй, хүн амьтанд тустай, нутагтаа нэр хүндтэй мал хуй хаана явааг нь дуулсан бол хэлж өгч тусс болдог, хүн амьтантай хаана ч гэсэн хэл ололцоод явчихдаг хүн байсан. Д.Х нь морь сайн унадаг, морь малд сайн хүн байсан. Би Д.Хгийн унаж явсан гэх морийг ааш зан догшин эсэхийг мэдэхгүй. Д.Х нь С.Нгийн ах Бийг мал хулгайлаад байгааг мэддэг байсан юм шиг байгаа юм. Тэгээд манай ах тэр бүгдийг мэдсэний улмаас өс санасан байх гэж бодож байна. Бусдаар бол би Д.Х С.Н нарын хоорондох харилцааг сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 54-56 ху/,

Гэрч Ё.Эийн өгсөн ”...Д.Х нь миний төрсөн дүү Эийн нөхөр, миний хүргэн юм аа. Харин С.Нг танина. Зүгээр нутгийн хүүхэд гэж зүс танина. Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байсан. Гэтэл 20 цаг 40 минут болж байхад миний утас дугарч авахад Д.Хгийн охин Х.А залгаж аав ухаан алдаад уначихлаа, хурдан эмнэлэг аваад хүрээд ир гэж хэдсэн. Тэгээд би Хануй багийн эмч болох З.Аийг аваад 22 цагийн орчимд Д.Хгийнд очсон. Тэгээд ороод хартал Д.Х нь гэрийн зүүн талын орон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд эмч үзэж байгаад нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд хамаатан садангуудаа дуудсан. Миний мэдэхийн С.Нгийн ах Б буюу Бийг манай малыг хулгайлаад дээрлэхээд байх юм гэж ярьж байсан. миний бодлоо энэ мал хониноос болж өс хонзон санасан байх гэж бодож байна. Миний хүргэн Д.Х нь ааш зан сайтай, архи, тамхи хэрэглэдэггүй, их ажилсаг хүн байсан. Миний дүүтэй гэрлээд 27-28 жил болж байна. Д.Х-н морь хир их ааштай, догшин талаар мэдэхгүй. Д.Х нь морь мал сайн мэддэг, сайн унадаг хүн байсан. Би С.Нгийн талаар сайн мэдэхгүй. Манай нутгийн хүүхэд гэж зүс танина. Надад маш их гомдолтой байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59 ху/,

Гэрч Т.Э-н өгсөн: ”...Д.Х нь миний ээжийн төрсөн ахын өргөмөл хүүхэд, С.Н нь нэг нутгийн хүн. Төрөл садангийн холбоогүй. Би болсон хэргийг сайн мэдэх гэрч байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрЭий тасарч байхад 19 цагаас хойш байх гэж бодож байна. Би гүүгээ тавьчихаад морио аргамжаад гэртээ орох гэж байхад манай гэрийн урд хүн байна уу гээд нэг эрэгтэй хүн дугарах шиг болсон. Тэгээд гэртээ ортол нохой хуцаад гэрийн хаалга онгойхоор нь гэрэл гаргаад хүн ороод ирсэн. Би хэн бэ гэж бодоод хартал С.Н гэх залуу бүсээ бариад дурангаа хүзүүндээ зүүсээр орж ирээд ахаа би хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би сандраад юу яриад байгаа юм гэж асуутал би Х буюу Хш алчихлаа гэж хэлсэн. Би гэрээсээ гараад машинаа асаагаад Нгийн төрсөн ах Б буюу Бийн гэррүү явсан. Бт очоод Н Хг алчихлаа гэж байна гэтэл Бий эхнэр хямраад ухаан алдах дөхөж, шоконд орсон. Бийн гэрт ортол Д, С хоёр сууж байсан болохоор юу болсныг нь мэдэхээр би бонго маркийн аа дугаартай машинаараа тэндээс тэдний хамт Бийн гэр болох Өндөр-Улаан сумын Хануй баг, Дөрвөн цохионоос Согоотруу чиглэлтэй Цагаан хөтөлөөр даваад уруудаад явж байтал Нб мотоциклио уначихсанар талд нь Э суугаад явж байсан. Э мотоциклиос бууж ирээд надаас та хаагуур ирэв манай нөхөр Хг харав уу гэж асуусан. Тэгэхээр нь би Н энд сууж явна, Хг танай намаржааны тэнд цохиод унагачихсан гэж байна гээд хэлсэн. Э уйлаад Нбын мотоциклийн ард суугаад явж байсан. Би хаана уг асуудал болсон байна вэ гэж асуутал Н тэл багцаа гээд замынхаа ертөнцийн зүгээр зүүн талд уулынхаа бэлрүү заахаар нь би зүглээд машинаараа гэрэлтүүлээд явтал гэрэлд унасан хүн харагдсан. Миний араас явж байсан Нб, Э нар давхиад ирсэн. Намайг хартал Нгийн хэдгээр Хг алсан мэт харагдахаар нь би С, Д нарыг үлдээгээд Нг амиа хорлочихно гэж бодоод Бийнд хүргэж өгөөд би гэрлүүгээ хариад удалгүй гэрээсээ гараад Хгийнд очсон. Очихдоо Нбыг гэрээс нь аваад очсон. Намайг очиход Х гэртээ нас барсан байсан. Манай гэрээс гараад би ахынх нь гэрлүү явж байтал Нгийн хацарт цус наалдсан байсан. Гар нь цус болсон байсан. Би тэрийг хараад л Хг алсан нь үнэн юм байна гэж бодож дотроо арай үгүй байлгүй дээ гэж бодож явсан. Машины гэрэлд Х нь дээшээ харсан байдалтай, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Х Н нар нь хоорондоо таарамжгүй байсан гэсэн. 2019 оны намраас хоорондоо таарамжгүй болсон гэсэн. Өөр зүйл мэдэхгүй, айхтар өс хонзон гэх зүйл байхгүй байгаа юм. Х, Н бид нар нь нэг нутгийн хүмүүс, аль аль нь давгүй зан араншинтай, гэмгүй сайхан нутгийн ах дүү нар байгаа юм. Манай гэр буюу Согоотын эргийн бууц гэх газраас Хгийн нас барсан гэх газар хүртэл 3 орчим км зайтай. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-63 ху/,

Гэрч Т.Эбын дахин өгсөн:”...Би Д.Х, С.Н нарыг танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Би хэн хэнтэй нь төрөл садангийн холбоо байхгүй. Би Хгийн холын хамаатан гэж сонсож байсан. Бид төрөл садан гэж явдаггүй юм. ...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 ху/,

Гэрч Э.Нбын өгсөн:”... Манай нутагт С гэх эмэгтэй байдаг. Би тэр эмэгтэйтэй хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уулзсан. Тэрнээс өмнө бол уулзаагүй Бийн дүү Агийнхтай ойролцоо саахалт байдаг. 2 км зайтай байдаг санагдаж байна. Анх намайг Нг Бийн гэр лүү нь аваачиж өгөхөд уг гэрт Б, түүний эхнэр Ж, С, Д нар байсан. Өөр ямар хүн байгаагүй. Со гэх эмэгтэй байгаагүй. Хгийн эхнэр Э манай гэрт ирээд надаас Н таниар Бийнд хүргүүлж орохдоо Б рүү би чамаас болоод хүн алчихлаа гэж хэлээд орилж орсон уу гэж асуусан. Би тийм зүйл болоогүй гэдгийг хэлсэн. Тэгтэл заза нутгийн хүмүүс энэ талаар яриад байна гэж хэлсэн. Тэгээд надаас өөр зүйл асуугаагүй гарсан.Үгүй огт тийм зүйл хэлээгүй. Би Бэд хандаад Н Хг алчихсан гээд байна гээд байна гэтэл Н өөрөө би хүн алчихлаа гэтэл Б дүүгээ ааруулын модоор цохисон. Дахиж зодоогүй. Н гараад гүйхээр нь би одоо явъя гээд гараад явсан. Тэгээд би С, Д нартай явсан. С.Бсух мал хулгайлах гэмт хэрэг үйлддэггүй. Би лав хулгай хийдэг гэж сонсож байгаагүй. Би хулгай хийж байхыг нь хараагүй. Б, Д.Х нар өр авлага өш хонзонтой зүйл байхгүй.С.Н надад ямар учраас хүн алсан гэдгээ хэлээгүй. Би хүн алчихлаа гэж хэлээд дуугүй л миний хажууд уйлаад сонин царайлаад яваад байсан....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-69 ху/,

Гэрч Э.Нбын дахин өгсөн:”...Би 2012 оны намар өөрийнхөө адуунаас 1 тооны адуу зарж байсан. Би уг морийг тухайн үед айл амьтнаас сурч байсан. Хүмүүс харж үзээгүй гэж хэлж байсан. Би Хгаас дуулаагүй. Надад Хгийн морийг хэн авсан, яасан талаар хэлээгүй. Б хулгайлаагүй. Бийг хулгайн гэмт хэрэг хийж байсныг сонсоогүй. Миний хулгайд алдсан морь 7 настай, хүрэн зүсмийн 2 жил унагдаагүй морь байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70 ху/,

Гэрч Д.Шгийн өгсөн:”... Би талийгаач Хг нутгийн хүн гэдгээр нь танина. С.Н нь миний эхнэрийн төрсөн ахынхан хүүхэд байгаа юм. Надтай төрөл садангийн холбоогүй. 2019 оны 11 сарын эхээр санагдаж байна. Манайх Архангай аймгийн Өндөр- Улаан сумын Хануй багийн Согоотын Мухар гэх газарт өвөлжиж байсан юм. Манай гэрийн хажууд байдаг Дандарынх хүүхдийн үсний найр хийсэн бөгөөд би өглөө 07 цагийн үед хонинд яваад өдөр гэртэй иртэл манай гэрт Х, Н 2 архи уусан бололтой согтуу байсан. Н нь манай гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Х нь сэрүүн байсан. Тэгээд Х нь Нг сэргээгээд ах нь чамайг хонин дээр чинь хүргээд өгье гээд унтаж байхад нь сэрээгээд аваад гарсан. Манай гэрээс гарч явах үед Х нь бага зэрэг согтуу харин, Н нь нэлээн их согтуу байгаа бололтой байсан. Х өөрийн унаж явсан хонгор алга зүстэй морин дээрээ Нгээ хойд талдаа сундлаад манай гэрийн хойд тал руу буюу Нгийн гэрийн чигт явж байсан. Би тэр хоёрыг морин дээр нь мордуулж өгөөгүй бөгөөд өөрсдөө морио унаад явчихсан байсан. Би тэр хоёрыг сундлаад явж байхын харсан. Тэгээд маргааш өглөө гэртээ байж байтал Хг Н нь алчихсан байна гэнэ ээ гэсэн яриа гараад эхэлсэн. Би хэргийн талаар өөр зүйл мэдэхгүй. Н, Х нар намайг байхад л хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Н нэлээн их согтуу байсан. Х нь халамцуу гэмээр согтуу байсан. Би ойролцоогоор 15 цаг өнгөрсөн байх үед хонин дээрээс гэртэй ирсэн. Ойролцоогоор 16 цагийн үед явсан байх. Би гэртээ ирээд цай унд уучхаад үхэр тугал эргүүлж байхад тэр 2 морио сундалж унаад явж байсан. Би цаг мэднэ, би наро1н багцаагаар цагаа тооцоолдог болохоор өөрийн багцаагаар л цагийг хэлж мэдүүллээ....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-73 ху/,

Гэрч А.Чгийн өгсөн:”.. Би талийгаач Хг нутгийн хүн гэдгээр нь танина. С.Н нь миний төрсөн ахын хүүхэд бөгөөд надтай ойрхон төрөл садангийн холбоотой. Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоотын Мухар гэх газарт байдаг бөгөөд 2019 оны 11 сарын эхээр манай гэрийн хажууд байдаг айл болох Дандарынх хүүхдийн үсний найр хийсэн юм. Өдрийн 14 цагийн үед санагдаж байна манай төрлийн Н нь Х гэдэг нутгийн залуутай хамт манай гэрт орж ирсэн. Н надад ярихдаа үсний найранд ороод нэлээн их архи уулаа, толгой өвдөөд байна гэж надад хэлэхээр нь би Нд уурлаж байсан юм. Нг харахад нэлээн согтуу байсан Х нь нээх их согтоогүй бололтой байсан. Тэр 2 манай гэрт нэлээн хууч хөөрсөн бөгөөд сүүлдээ Н унтаад өгсөн ойролцоогоор нэг цаг гаран хугацаанд унтсан байх. Х нь надтай хууч хөөрөөд янз бүрийн юм яриал сууж байсан. Тэгтэл гаднаас манай нөхөр Ш нь хониноосоо ирсэн бөгөөд цай унд уучхаад үхэр тугалдаа явсан юм. Тэгээд Нг унтаж байхад нь Х сэрээгээд явъя гээд манайхаас аваад гарсан. Би тийм л зүйл сонссон. Маргааш өглөө нь Хг нас барсан гэдгийг сонсож мэдсэн. Би ямар хэрэг болсон талаар өөр зүйл мэдэхгүй. Н, Х нар манай гэрт хэрэлдэж маргалдаж ам зөрөөгүй. Би болон манай нөхөр 2 бид хүүхдийн үсний найранд ороогүй. Манай дүү Н нэлээн их согтуу байсан бөгөөд хөл дээрээ тогтож чадахгүй гэрт орж ирээд газар унаад байсан. Х нь бага зэрэг л согтуу байсан. Ойролцоогоор 17 цагийн үед явсан. Манай дүү Н ийм хэрэг хийчихээр ийм муу хүн биш бөгөөд цайлган цагаан сэтгэлтэй залуу байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-76 ху/,

Гэрч Б.Сын өгсөн: ”...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Дөрвөн цохио гэх газарт байх Бийнд байхад Эб Н нар гэрт орж ирээд Эб нь Бэд хандаад Н манайд Хг алчихлаа гэж хэлээд гүйж ирлээ гэтэл би Б нь эхнэртэйгээ сандраад унасан. Гэтэл Эб нь миний машинтай явъя гэж хэлсэн. Тэгээд би Дтай хамт Н, Эб нартай ямар хэрэг болсон талаар мэдэхээр явсан. Цагаан хөтөлөөр даваад явж байтал Нб, Э нар нь мотоцикльтой явж байсан. Эд Эб нь Н Хг цохисон байна гээд хэлтэл уйлаад мотоцикль дээрээ суусан юм. Тэгээд явж байтал Согоот, Тарвагатай эрүү гэх газарт очтол Н нь энд энд гээд зам заагаад байсан. Заасан замаар нь яваад байтал гэрэлд нь унасан хүн харагдсан. Тэгээд бид нар машинаараа очтол Нб, Э нар хамт ирсэн. Тэгээд бид буутал Эб, Нг аваад яваад өгсөн. Би буугаад Х-руу ойрттол аль хэзээний нас барсан байсан. Эхнэр нь Хг тэвэрч уйлаад ухаан алдаж унасан. Нб урагшаа гарлүүгээ яваад _???_машинаараа _???_ ирээд бид нар Хгөргөөд машинд хийж гэрт нь хүргэж өгсөн. Би гэрт нь оруулаад гэрээс нь гараад явсан. Дахин гэрт нь ороогүй. Би тэрийг сайн анзаарч хараагүй. Талийгаач дээд талаараа хар куртиктай, даавуун куртек, доогуураа бор гуталтай байсан. Хгийн хүзүүнд бүс байсан талаар би огт анзаарч хараагүй. Х, Н нарын хооронд өс хонзонгийн асуудал байсан талаар би мэдэхгүй. Хэргийн газарт цус их гоожсон байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-79 ху/,

Гэрч Ө.Гийн өгсөн: ”...Д.Х нь миний хүргэн, С.Н нь нэг нутгийн найз. Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед баги йн төвөөс эмч аваад ир гэж манай дүү охин А хэлсэн Тэгээд би Өндөр-Улаан сумын Хануй багийн эмч Аыг аваад Д.Хгийнд очсон тэгээд гэрлүү нь ороод хартал Д.Х нь амьсгал нь бол зогссон, орон дээрээ хэьтэж байсан. Тэгээд би ах дүү нарт нь утсаар хэлсэн. Би 2019 оны 11 дүгээр сарын 01-нд Д.Хгийн очоод хаматан садангуудаасаа тэр хоёрын хооронд өмнө нь хонь малны хэрүүл маргаантай байсан гэж хэлсэн. Үүнээс өөр маргааны талаар мэдэхгүй. Миний мэдэхийн Д.Х нь морь сайн унадаг, түүний хонгор алаг морь нь номхон морь байдаг. Д.Х нь миний  мэдэхийн архи дарс нэг их хэрэглэдэггүй. Найр наадам, Бр ганц нэг уудаг. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуугай, дуу дуулаад л сууж байдаг. Дуулах дуртай хүн байсан. Д.Х нь даруу, төлөв зантай, малын мөр хөөсөн, малдаа яваад байж байдаг. С.Н нь эхнэр авсан, салсан гэж сонсож байсан. архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байна гэж нутгийн хүмүүсээс хааяа сонсдог. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ надтай таарч байгаагүй. Хааяа таарахаараа дажгүй ааштай, мэдний зөрүүтэй өнгөрдөг. Миний сонссоноор одоо ээж, охин хоёртойгоо амьдардаг гэж сонссон. Манай нутгийнхан С.Нг нэг ч их муугаар ярьдаггүй. Үүнээс өөр зүйл мэдэхгүй байна. Би багийн төвд байдаг болохоор ойролцоогоор С.Нтэй тааралдаж уулзаагүй 1 жил болж байх шиг байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-82 ху/,

Гэрч Я.Дын өгсөн:”... Д.Х, С.Н нарыг танина. Нутгийн хүмүүс, садан төрлийн холбоо байхгүй. Би 2019 оны 11 дүгээр сарын 01-нд С.Бийнд Сын хамт очоод сууж байтал гаднаас Эб Нгийн хамт орж ирээд Эб Бэд танай дүү Хг цохичихсон юм байна гэж хэлсэн. Тэгээд Эб Хг олъё гэж хэлээд Н, С, Эб бид дөрөв Эбын машинд суугаад гадуур Д.Хг хайж явтал өөдөөс мотоциклийн гэрэл гарч ирээд зогсоод уулзтал Нб болон Д.Хгийн эхнэр Э хоёр явж байсан. Тэгээд уулзаад цугтаа хайж эхэлсэн. Тэгээд хайгаад явж байтал Тарвагатай эрүүний бэлд явж байтал машины гэрэлд нэг бүрсгэр юм харагдсан. Тэгээд очоод хартал Д.Х уулын зүг толгой нь чиглэсэн, дээшээ хараад хэвтэж байсан. Нүүр нь бол битүү цус болсон, маш их цус алдсан, амьсгалахгүйүхсэн, бие нь хөрчихсөн байсан. Тэгээд Эб Нг зугтчихаж магадгүй гээд Бийнд аваачиж өгөх гээд яваад өгсөн. Тэр зуур С, Нб, Э бид дөрөв Хг хараад үлдсэн. Тэгэхэд Нб гэнэт би яваад машин аваад ирье гэж хэлээд яваад машин аваад ирсэн. Тэгээд буцаад ирэхдээ Нб хадам аавтайгаа цуг ирсэн. Д.Хг Нб, С, Э, Э бид тав машинд оруулж хэвтүүлээд гэрт нь аваачиж орон дээр тавьсан. Тэгээд Э Хг нүүрийг нь цэвэрлэж байгаад хүзүүнд нь тэлээ байхаар нь тэлээгээх боож алсан байна ш дээ гээд орилоод тэлэээг нь тайлсан. Тэгээд байж байгаад эмч, цагдаа нар ирсэн. Д.Х болон С.Нгийн ах С.Б нарын хооронд хонь, малны асуудал байсан. Өөр асуудал байхгүй. Д.Х болон С.Н нар нь дажгүй хөөрхөн ааштай залуус байсан. Д.Х нь архи, тамхи хэрэглэдэггүй, тусархуу, буруу аашгүй хүн байсан. Харин С.Н нь хааяа нэг архи уучихдаг, гэхдээ муу асуудалгүй, зөв хүүхэд байсан. Д.Х нь морь сайн унадаг, харин морь нь их номхон, дөлгөөхөн морь...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-85 ху/,

Гэрч Д.Эийн өгсөн:”...Өчигдөр орой 19 цагийн үед манай гэрт Э ирээд  манай нөхөр Х хонио айлд хүргэхээр явсан, морь хүрээд ирлээ. Өөрөө алга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн дүү Эбыг Этай хамт яваад хайлцаад өг гээд явуултал 20 цагийн үед Нб нь орж ирээд Х ах нэг их хачин болчихсон байна, ааваа хоёулаа явъя гэж хэлэхээр нь би хамт явсан. Манай гэрээс хойш 1 км гаран явсан. Тэгээд би машиныхаа дотор хийе гээд гаранд нь хүртэл хүйтэн байсан. Тэгэхээр нь гэрлүү чинь аваад явъя гээд машиндаа хийгээд явсан. Х өөрөө сууж чадахгүй, ухаангүй байсан болохоор бид нар өргөж машиндаа хийгээд гэрт нь аваачсан юм. Гэртээ орохоосоо өмнө хээр нас барсан болох нь тодорхой байсан. Би хүзүүнд нь тэлээ байсан талаар анзаараагүй. Хг гэрт нь өргөж оруулаад гараад явсан. Д.Х С.Н нар нь хоорондоо тоороамжгүй харьцаатай эсэх талаар мэдэхгүй. Би сумын төвд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт явуулдаг юм...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-88 ху/,

Гэрч С.Бийн өгсөн:”...Миний төрсөн дүү 1991 онд С гэх хүний 4 дэх хүү болон мэндэлсэн. Миний төрсөн дүү намайг дагаад мал маллахаар хөдөө гарсан. Манай дүү болон манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануйн гаралтай айлууд байгаа юм. Н бол цочир ууртай. С.Н эхнэр 2019 оны 06 дугаар сард хаяад явсан. Б гэх эмэгтэй байгаа. Нгийн хүүхэд Б нь 1 нас 1 сартай, Архангай аймгийн Эбулган сумын төвд манай ээж Дтэй хамт байдаг. Н ганц хөдөө ганц гэрээрээ байдаг. 2010 онд Эт хотод цэргийн алба хаасан. Ажил төрөлд их сайн, мал хуйгаа их сайн хардаг. Өөр зүйл нэмж мэдүүлмээргүй байна....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 ху/,

Гэрч С.Бийн дахин өгсөн:”.. Хгаас би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Хгийн 8 толгой хонийг хулгайлсан нь үнэн. Тэрнээс өмнө би Хгаас мал хулгайлж байгаагүй Би хээр шүдлэн үрээтэй. Бараг халтар үрээ наадуул чинь зүсийг нь буруу хэлээд байна. Энэ бол миний халтар азарганы унага, эх нь мөн халтар гүү байсан. Энэ үрээг булаацалдаад байхаар нь би малын эмч нарт хэлж байсан. Шинжилгээ өгүүлмээр байна гээд малын эмчтэй уулзтал 400,000-500,000 төгрөг болно. Улаанб хотруу явуулна удна гэсэн. Тэгэхээр нь уг шүдлэн үрээг би хаячихсан. Одоо Хгийн адуунд байгаа. Бид 2 өр авлага гэхээр зүйл байхгүй, би 8 хонь хулгай хийсэн. Цагдаагаар шалгуул хонийг чинь авсан нь үнэн гэж хэлсэн. Эхнэр Э нь манай нутгаар Б Хг дүү Нгээрээ алуулсан байна гэж хэлээд яваад байна лээ. Э Эб ахаас Н Брүү хандаад чамаас болоод би хүн алчихлаа гэж хэлсэн үү? гэж асуугаад ингээд хэлчихвэл болох гээд байна гэх зүйлүүдийг яриад байна гэсэн. Үгүй огт тийм зүйл байхгүй. Эб надад Н хүн Хг алчихлаа гэж хэлээд байна гэтэл Н ахаа би Хг алчих шиг болсон гэхээр нь би цохиж авдаад зодоод одоо яв хаана байгаа юм бэ? Үнэн юм уу үзээд ир гэж хэлээд гэртээ байсан С, Д, Эб, Н нарыг явуулсан. Би өөрөө гэртээ эхнэртэйгээ үлдсэн. Манай гэрт өөр хүн байгаагүй....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 ху/,

Гэрч С.Бийн дахин өгсөн:”... Хг танина. Нэг нутгийн хүмүүс Н бол миний төрсөн дүү байгаа юм. Би 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баруунаас хаа аваагүй би гэртээ байсан миний Баруунаас хаа авсан өдөр нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байсан тэгэхэд би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хануй багийн Баруун гэх газарт 07:00 цагийн орчимд очоод манай нэг монголын бяруу намар 09 дүгээр сард үлдсэн байсан тэрийгээ ачиж аваад явж байтал Барууны гармын дээд талд айлын зуслан дээр адууны хашаанд шувуу эргэлдээд байхаар нь би очоод үзтэл 4 гэдэс нэг сээртэй хаа байсан тэгэхээр нь би энд мал шулчхаж гэж бодоод нэг хааг хаяад яах вэ гэж бодоод нохойндоо аваачиж өгий гээд хааг ачаад аваад явсан гэхдээ би нохойдоо өгөөгүй одоог хүртэл манай амбаарт байгаа тэгээд би зам зуураа таарсан хүмүүст хэлээд яриад явсан. Би гэртээ байсан тухайн өдөр би хониндоо явсаар байгаад орой болсон тэгээд би орой болоход бүрлээч Д.Х нь намайг дуудсан тэгэхээр нь би очсон чинь хүргэн С нь ирээд намайг хулгайч энэ тэрээ гээд авч явна гэртээ очоод байж бай гэж хэлсэн тэгэхээр би гэртээ хариагүй голын хойшоо яваад Болдоо гэх айлд очиж тэднийд архи ууж хоноод өглөө нь хүн ирж байна гэхээр нь би Д.Хн хүргэн нь ирж байна гэж бодоод орон доогуур нь нуугдсан тэгээд гарж ирээд асуутал нөгөө адуугаа алдсан айлын 2 хүн мотоциклтой явсан тэгээд манай хадам дүү машинтайгаа ирээд би машинд нь суугаад харьсан. Би тухайн өдөр эхнэр болон хадам дүүгийн хамт явж байсан тэгээд аваад явах гэж байхад тэр Болдоо гэдэг айлын малчин хүн ирсэн тэрийг би танихгүй тэр намайг хааг авч байхыг харсан....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 ху/,

Гэрч С.Мгийн өгсөн:”... С.Н миний төрсөн дүү байгаа юм. Хтай нэг нутгийн хүмүүс учир танина. Хг алсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа болсон хэргийг би хараагүй. Миний төрсөн дүү Н маань С гэх хүний 4 дэх хүү буюу отгон хүү нь болон мэндэлсэн юм. Миний дүү багаасаа мал маллаж өссөн. Бид мөн аав ээжийгээ дагаад мал дээр гарсан. Миний дүү даруу төлөв зантай. Архи, тамхи хэрэглэдэггүй байсан юм. Гэрээсээ нэх их гараад гадуур тэнээд яваад байдаггүй. Байнга гэртээ малаа хариулдаг, малд нүд их сайтай, 2018 онд Б гэх Их Тамир сумын гаралтай нэг эмэггэйтэй гэр бүл болсон хэдий ч 2019 оны 07 дугаар сард хүүхдээ үзүүлнэ гэж хэлээд Архангай аймгийн Эбулган сумын төвд орхиж яваад өдийг хүртэл ирээгүй Нгээс салсан юм. С.Н, Д.Х нарын дунд өр авлага, өш хонзон байхгүй....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 ху/,

Гэрч Н.Бийн өгсөн: ”...С.Н нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед үсний найранд ирсэн. Тэгээд хоноод 2019 оны 11 дүгээр сарын 01-ний 12 цагийн орчимд ирсэн. С.Н нь манай ирээд найранд ирсэн хүмүүстэй архи уусан. Тэгээд хоноод 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө гарахдаа архи уугаагүй, шартаад байна гэж хэлсэн. Найран дээр ажил ихтэй байсан учраас С.Н нь Нбтай барилдсан эсэх талаар би мэдэхгүй. Манай гэр С.Н, Д.Х нарын гэрээс хол байдаг учраас хоорондоо таарамжгүй харьцаатай эсэх талаар би мэдэхгүй. Миний бодлоор С.Н нь даруу төлөв зантай, ам бүл хоёр, хүүхдийн хамт амьдардаг, гэхдээ эхнэрээсээ салсан, хүүхэд нь эхнэр дээр нь байдаг гэсэн. Цэргийн алба хааж байсан, улсаас авсан гавьяа шагнал байхгүй. Н манайхаас гараад хаачсан талаар мэдэхгүй. Гэхдээ орой сураг сонсоход бол Ш ахынд байсан сурагтай байсан. Тэгээд Д.Х ахтай таарсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98 ху/,

Гэрч С.Пгийн өгсөн:”... С.Нгийн ээж Д нь миний ээжийн ахын хүүхэд байгаа юм. Д.Х гэж нэрийг сайн мэднэ. Зүс мэдэхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5 дахь өдөр байсан. Тиймээс би өөрийн нөхрийн хамт Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багаар байх өөрийн төрөл садан, ах дүү нарынхаараа орохоор яваад 22 цагийн үед Бийн гэрт очтол миний урдаас Б Н, Хг алчихлаа гэж хэлэхээр нь би итгэсэнгүй гэрт байсан 2 хүнтэй хамт байсан газарт нь очиж үзээд ир арайч алчихаагүй биз гээд явуулчихлаа гээд байж байсан. Тэгээд би тэдний гэрт аяга цай уугаад идээ идээд байж байтал удалгүй Н гаднаас Эбын хамт орж ирсэн. Тэгээд Н юу ч ярилгүй гэрийн зүүн талд очоод суусан. Эб нь ер нь дуусчихсан юм шиг Д ах судас нь цохилоод байна гэсэн гэтэл Б дүүрүүгээ гэртээ байсан ааруулны модыг бариад дайрсан. Би тэгэхээр нь одоо тайван бай гэж хэлээд цагдаа дуудсан уу гээд асуутал цагдаа дуудаагүй гэж байсан. Тиймээс би Архангай аймгийн Цагдаагийн газрын 7033102 дугаарт залгаж Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багийн Согоот гэх газарт хүн амины хэрэг гарсан байна танай байгууллагад дуудлага ирсэн үү гэтэл хүн амины гэмт хэргийн талаарх дуудлага ирээгүй гэж хэлээд миний дуудлагыг хүлээж авсан. Надад Б хонь авч ирж өгөөгүй. Би Бтэй хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын эхээр уулзсан. Тэрнээс хойш уулзалдаагүй. С.Н нь С гэх хүний хүүхэд төлөв, түвшин уур уцааргүй, малд их нүд сайтай, малаа маллаж амьдардаг завгүй өдөр шөнөнгүй л малынхаа араас явж байдаг хүн байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын сүүлээр С.Нг эхнэр нь хүүхэдтэй нь хамт хаяад явчихсан. Улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл байхгүй....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 ху/,

Гэрч Б.Бхүүгийн өгсөн:”... С.Нг танина. Миний найз байгаа юм. Н хүн цохиж алсан гэсэн. Энэнээс өөр ямар нэгэн мэдээлэл алга байна. Нтэй би Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багт 2010 оноос хойш нэг газарт саахалт байсан. Н үг дуу цөөтэй, даруу төлөв зантай, онгироо зан байхгүй, зөв бодолтой сайн залуу, ажилсаг сайн залуу. С.Н, Д.Х нарын дунд өр авлага өш хонзон байсан талаар би мэдэхгүй....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102 ху/,

Гэрч Б.Дгийн өгсөн:”... С.Н миний төрсөн хүү байгаа юм. Амь хохирогч Хг зүс танина. Би С.Нг яг ямар хэрэг хийсэн болохыг мэдэхгүй байна. Н нь 1991 онд төрсөн миний 4 дэх хүү байгаа юм. Миний хүү архи дарс нэх их хэрэглээд байдаггүй. Би архи дарс ууж байхыг ч хараагүй. Их томоотой хүүхэд байсан. Миний ажилсаг их томоотой, тусархуу хүн ална гэж даанч санасангүй. Айл амьтанд их тус дэмтэй байсан. Малд их зүс сайтай. Н нэг хүүтэй, хүүг нь би одоо харж асарч байна. Эхнэр нь энэ зун нөхөр хүүхдээ хаяад явсан. Талийгаачтай С.Н нь өс хонзонгийн зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104 ху/,

Гэрч Л.Жы өгсөн: ”...Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн орчимд С.Н, Эб нарын хамт гэрт орж ирсэн. Тэгээд С.Н нь би хүн алчихлаа гэсэн. Тэгээд би арай ч тэгээгүй байлгүй дээ гээд ухаан алдаж унасан. Тэгээд босч ирээд гэрт байсан С, Д, Эб, Н нарыг эргээд очоод үзээтэх гээд явуулсан. Тэгээд Н, Эб хоёр 21 цагийн үед эргэж орж ирээд өнгөрчихсөн юм шиг байна гээд зөрөөд С.Н, С.Б нар эргээд дахиад үзье гээд гарсан. Би хониндоо яваад үлдсэн. Тэгээд хажуу гэр хоносон. С.Н нь Сын 4 дэх хүүхэд болж 1991 онд төрсөн. Б гэдэг эхнэртэй байсан, нэг хүүхэдтэй. Эхнэр нь 2019 оны 06 дугаар сард салсан. 2010 онд Эт хотод цэргийн алба хаасан. Цочмог ууртай, айхтар хөдлөөд байхгүй. Хааяа нэг уурладаг, уг нь бол лут ажил төрөлтэй, архи ууж харагдаж байгаагүй, гэр орондоо согтуу ирж байгаагүй. Гадуур архи уугаад байна гэж сонсогддог. 2019 оны 06 дугаар сард эхнэр нь салж яваад сэтгэл санаагаар их унасан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106 ху/,

Гэрч С.Бийн өгсөн: ”... С.Нг миний авга дүү байгаа юм. Хг танина. Нэг нутгийн хүмүүс байсан. Хг алсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. Н нь 1991 онд Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багт С гэх хүний хүү болж мэндэлсэн. Би Нгийн төрсөн эгч Мтай 2003 онд гэрлээд тэр цагаас авхуулж Нг мэддэг болсон. Н бол хар ажилд сайн, ээж болон ах дүү бид нартаа тус дэмтэй сайн хүүхэд байсан. Даруу төлөв зантай, үнэнч шударга, нэр хүнд сайтай, малд нүд сайтай, хүний малаа олохгүй бол малыг нь таарсан газраас нь хөөгөөд ирдэг байсан. Одоо нэг хүүтэй. Хүү нь 1 нас гарантай. С.Н, Д.Х нарын дунд өр авлага өш хонзон байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108 ху/,

Гэрч А.Б-н өгсөн:”... С.Н-г миний авга дүү байгаа юм. Хг танина. Нэг нутгийн хүмүүс байсан. Хүн алсан гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Н 1991 онд Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багт төрсөн. Н багаасаа мал дээр гарсан. Сургуульд суугаагүй, бичиг үсэг мэдэхгүй, даруу төлөв зантай, цэргийн алба хаасан, эхнэр хүүхэдтэй байж байгаад салсан юм. Н даруу төлөв зантай, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. .Н, Д.Х нарын дунд өр авлага өш хонзон байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 ху/,

Гэрч С.Агийн өгсөн:”... С.Нг танина. Миний төрсөн дүү байгаа юм. Д.Хг би танина. Нэг нутгийн хүмүүс гэдгээр нь мэднэ. Төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. Хүнийг алсан гэх хэрэгт шалгагдаж байгаа гэсэн. Би энэ талаар мэдүүлэг авахгүй. Миний төрсөн дүү Н маань С гэх хүний 4 дэх хүүхдийн хамгийн бага нь байгаа юм. Дээрээ нэг ах, 2 эгчтэй багаасаа Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багтаа мал малласан бичиг үсэг мэдэхгүй, боловсрол эзэмшээгүй. Миний аав нас барсан би хэдэн онд нас барсан болохыг нь мэдэхгүй байна. ЭэжЖижээ бол амьд байдаг. Н маань даруу төлөв зантай, Н маань нэг хүүхэдтэй 1 настай манай ээжтэй хамт байдаг. Нгийн эхнэр Б нь 2019 оны 07 дугаар сард нөхөр хүүхдээ хаяад явсан. Түүнээс хойш Н нь зан ааш нь эвдэрч байгаа уур, уцаартай болсон. Н цэргийн алба хааж байсан. Өөр би дүүгийнхээ талаар хэлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112 ху/,

Гэрч Л.Згийн өгсөн: ”...Намайг нутгийн хүмүүс З гэж дууддаг. Манайх 2012 оны хавьд 2 адуугаа алдаж байсан. Одоо бол санахгүй байна. Миний адууг Б авсан гэж сонсоогүй. Гадуур сураглаж үзсэн боловч сураг гараагүй. Уг адуунууд нь нас нийлсэн, халиун зүсмийн зүүн талын гуян дээрээ хас тамгатай, хонгор морь нь нас нийлсэн,зүүн талын гуян дээрээ хас тамгатай. Тухайн үед энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, сумын хэсгийн төлөөлөгчид утсаар мэдэгдэж байсан. Манай адууг авсан хүнийг мэдэхгүй. 2012 оны 11 дүгээр сарын үед буюу идэшний цагаар алдаж байсан. Адууныхаа талаар огт сураг сонсоогүй, өмнө нь миний адуу адуу алга болж байгаагүй. С.Б хулгай хийж байсан талаар мэдэхгүй. Х адуугаа алдсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна, манай нөхөр сураглаж явсан. Тухайн үед Х нь нүүж ирээгүй байсан. Мал нь Согоотод байдаг байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-116 ху/,

Гэрч Д.Бы өгсөн:”...Намайг нутгийн хүмүүс Б гэж дууддаг байсан. Цагаан байшинд байдаг гэдгээр нь мэднэ. 2012 онд би нас нийлсэн халиун, хонгор зүсмийн зөв талын гуян дээрээ хас тамгатай адуунуудаа бэлчээрээс нь алдаж  байсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч Н-д энэ талаар утсаар мэдэгдэж байсан. Дээрх адуунууд нь хулгайлагдсан болохыг мэдээгүй. Уг адуунууд нь 11 дүгээр сард идэшний үеэр алдагдаж байсан. Миний 2 морь ийм тийм зүйлгүй, унаа морьдууд байгаа юм. Адуун сүргээсээ тасрахгүй байсан. Энэ талаар би нутгийнхаа хүмүүсээс сурагласан. Хгаас сураглаагүй. Тухайн үед Х аймгийн төв дээр байсан санагдаж байна. С.Б хулгай хийж байсан талаар сонсоогүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-119 ху/,

Гэрч Б.Гийн өгсөн:”...Манай ахыг Г гэж дууддаг. Г гэж Г гэх хүнийг хэлдэг. Г ах адуугаа алдаж байгаагүй. Харин би 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр адуунаасаа сартай хүрэн морь, шар хонгор морь, ташаан дэрээ гурвалжин цагаантай 4 хөл алаг морь, хээр зүсмийн сувай гүү алдаж байсан. Энэ асуудлыг Г, Г, Б адуу алдагдсан гээд яриад байгаа. Энэ бол миний 4 тооны адуу алдсан асуудал байгаа. Миний адуунуудыг нутгийн хүмүүс Б хулгайлсан гэнэ. Анх энэ адуунуудыг сэгэн дээр Б очиж харсан гэж ярьж байсан. Б уг адуунуудын нэг хаа болон сээрийг нь ачаад явж байсан гэж нутгийнхан ярьсан байна. Хэн харсан болохыг мэдэхгүй байна. Энэ адуунуудыг Б хулгайлсан талаар Х мэдээгүй. Нутгийн хүмүүсийн дам яриаг Х сонсоод Б хулгайлсан юм гэж ярьсан байх. Х манай адууг хулгайлсан гэх Баруут ам гэх газараас Хгийн гэх нилээн хол байдаг юм. Дам яриаг Х сонссон байх. Манай Хануй багийн хүмүүс цуу яриаг дэврээж ярьсан байх. Би Х, Н нартай мэндийн зөрүүтэй, хувийн зан байдлын талаар мэдэхгүй....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-122 ху/,

Гэрч А.Бгийн өгсөн:”... С.Н бол миний нөхөр байгаа юм. Би Х гэх хүнийг нэг удаа харж байснаас сайн танихгүй. Би С.Нтэй харьцаагаа таслаад нилээн удаж байгаа болохоор ямар асуудал болсон талаар огт мэдэхгүй байна. С.Н бид хоёр 2018 оноос эхлэн нэг гэрт орж хамт амьдарч байгаад 2019 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын сүүлээс эхлэн 2 тийшээ болоод хамт амьдрахаа болсон. Би 2019 оны 08 дугаар сард нэг удаа С.Нтэй ярьснаас хойш огт холбоо бариагүй. Би С.Нгээс албан ёсоор гэрлэлтээ цуцлаагүй байгаа. С.Н нь архи согтууруулах ундаа нэг их хэрэглээд байдаггүй, хааяа нэг найз нөхөдтэйгөө гэртээ архи уух үе байсан, гэхдээ агсам согтуу тавьж янз бүрийн ааш авир гаргаж байгаагүй, ер нь төлөв даруу зантай хүн байгаа юм. Надтай хамт амьдарч байхдаа надад гар хүрч зодож байсан удаа байхгүй, хүүхэдтэй болоод зан ааш зөөлрөөд улам сайхан ааштай болсон. Бид 2 хувийн зан байдлын шалтгаанаас болоод хамт амьдрахаа болиод салсан. Бид 2-ын салсан шалтгаан нь надаас болсон юм. Нгийнх мал хуй ихтэй, сааль сүүг нь хүчрэхгүй болохоор нь би хүүхдээ Нд үлдээчихээд салаад явсан. С.Н өөрөө адуу, малынхаа араас 2,3 хоногоор эрэлд явчихдаг байсан. Би өөрөө ажил төрөл хийх гэхээр хүүхдээ харж хандах хүнгүй, тэжээж чадахгүй гэж бодоод хүүхдээ үлдээсэн. Миний хүү одоо Нгийн өндөр настай ээж дээр байгаа С.Нг нутгийн хүмүүс нь даруу төлөв зантай ажилд сайн гэж ярьдаг байсан...”гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22-23 ху/,

Шинжээч С.Хгийн өгсөн:”...Миний тухайн цаг хугацаанд гаргасан дүгнэлт үнэн зөв. Уг гэмтлүүд нь амьд байхдаа үүсэн гэмтлүүд юм. Тухайн гэмтлүүд нь буюу оношийн 3.А-д тусгагдсан гэмтлүүд нь цаг хугацааны шинж байдлаар амьд байхад нь үүсэн шинэ гэмтлүүд байна. Тухайн гэмтлүүд нь зулгаралт, цус хуралт гэмтэл юм. Зовуурь, шаналгаа үүсгэнэ. Шүүх эмнэлгийн оношийн 1 дүгээрт хэлэн доорх ясны зүүн эврийн хугарал, зөөлөн эдийн цус хуралт гэж тусгагдсан. Ховч ясыг өөрөөр хэлэн доорх яс гэж албан ёсоор нэрлэдэг юм. ...”гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43-44 ху/,

С.Нн яллагдагчаар өгсөн:”..Би өмгөөлөгч Г.Э-н хамт мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-154 ху/,

С.Нн дахин яллагдагчаар өгсөн мэдүүлэг:”...Уг тогтоол миний үйлдэлтэй тохирч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би болсон үйл явдлын талаар мэдэүүлэг өгнө. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өндөр-Улаан сумын Хануй багийн Мухар гэх газарт  талийгаач Хтай тааралдаж, Согоот гэх газарруу хамт явсан. Тэгээд хамт явж байгаад маргалдаж, муудалцсан. Х намайг эхнэр чинь хүнтэй суугаад хаяад явсан биз дээ гэж хэлэхээр нь маргалдаж, би Хтай зодолдсон. Тэгээд сүүлд нь нэг мэдэхэд Х миний хажууд хэвтэж байсан. Би тэгээд Б гэх айлд очсон. Тэгэхдээ гэртээ харьсан. Тэндээсээ би гэрлүүгээ харьсан. Гэртээ хариад би талийгаачийг авахаар яваад даваан дээр эхнэртэй нь таараад талийгаачийн байсан газрыг зааж өгсөн юм. Би энэ хүний үхэлтэй холбоотой. Х надад чиний эхнэр чинь хүнтэй суугаад явсан гэсэн. Би зун аймаг руу хүргэж өгсөн гэхээр нь танд ямар хамаатай юм бэ гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би ноцолдож байснаа санаад бусдыг нь санахгүй байна. Би Хгийн хоолойг юугаар боосноо мэдэхгүй байна. Би толгойд нь ямар гэмтэл учруулснаа мэдэж байна. Би ахдаа хандаж чамаас болоод хүн алчихлаа гэж хэлээгүй. Би нэг мэдэхэд ухаан орсон байсан. Ахынхаа гэрт очоод би хүн алчихлаа гэж хэлээд тамхи таттал чи хүн алихаад яахаараа тамхи татдаг юм бэ гэж хэлээд ааруул өрж тавьсан модоор намайг цохиод яв гэж хэлээд С, Эб, Далий гэж дууддаг хүмүүстэй ирсэн машинаараа явсан. Тэгээд яваад Хгийн эхнэр болон Нб нартай таарсан. Хануй багт С гэх эмэгтэй байхгүй. Мухарт Охиноо гэх эмэгтэй байдаг. Миний суран бүс угаасаа тасрах дөхөж байсан. Согоот, Мухар гэх газар тасарсан. Би гэрлүүгээ Хгийн мориор сундалдаад явж байсан. Миний ах Б Хгийн хонийг хулгайлж байсан талаар мэдэхгүй. Би энэ зун Архангай аймгийн төвд хүүхдээ өсгөх гээд байсан. Ш, эхнэр Чимэгээ, нэг танихгүй хүн байсан. Алтанхуяг бас байсан. Батбаярын гэрт Ганбаа бид 2 хоёр шил архи уусан. Шгийн гэрт 1 шил архи уусан. Хэн хэн уусныг санахгүй байна. Хануй багийн Мухар гэх газар байдаг Туваанбууг Ганбаа гэдэг. Би 200 гаран толгой малтай, 20 үхэртэй. Хураасан эд хөрөнгө байхгүй. Хохирол мөнгийг малаасаа зарж байгаад барагдуулна. Би алдана алдана гэхэд хүний амь насыг хохироочихлоо. Маш их харамсаж байна. Хохирлоо төлж барагдуулна. Миний хүү Б 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Хүүхдийн ээж орхиод явсан учир ээж Д маань харж, өсгөж байгаа...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-161 ху/,

С.Нн дахин яллагдагчаар өгсөн мэдүүлэг:”...Миний үйлдэлтэй тохирч байна. Би өмгөөлөгч Г.Эбаярыг сонгон авсан тул өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг ярьсан. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 79-82 ху/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 103 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаач Д.Хгийн цогцост, оношны З.А-д тусгагдсан шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

2. Гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүснэ

3. Зулай, баруун чамархай. дагзны хэсгээр хуйхан доорхи болон ясны хальсан доорхи хар хүрэн, баруун чамархайн зажлуурын булчингийн хальсан доор хар хүрэн цус хуралт, баруун чамархайн урд хэсэгт, хойд хэсэгт, дагзны баруун талд, зүүн дээд хэсэгт хуйх нь хуулагдсан гүнзгий шархнууд, баруун чамархайн орчмоор хуйханд цоохортсон мэт бүдэг хөхөлбөр цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэг, гадна хэсэг, баруун нүдний гадна хэсэг, баруун хацрын гадна хэсэг, доод эрүүний баруун хойд хэсгийг хамарсан хар хүрэн болон улаан хүрэн даргар гадаргуутай зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар беийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, төвөнх орчмын цус хуралт, зулгаралтын улмаас амьсгал бүтсэн нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3.3.9-д зааснаар амь тэнссэн байдалд оруулж үхэлд хүргэсэн амь насанд аюултай хүнд гэмтэл байна.

Баруун чихний урд даргар хүрэн гадаргуутай, баруун чихний гэдсэнд улаан хүрэн даргар гадаргуутай, орчиндоо хүрэн ягаан болон хөхөлбөр цус хуралт бүхий зулгаралтууд, баруун чихний дэлбэн, баруун чихний урд хэсэг, дээд, доод уруул, зүүн шанаа, зүүн зовхины гадна дээд хэсэг, зүүн хацар яс орчим цоохортсон маягийн хөхөлбөр болон хүрэн ягаан цус хуралтууд, хамрын нурууны голд хөхөлбөр цус хуралтын доод хэсэгт зулгаралт, зүүн эгэмний гадна дээд, гадна доод болон дунд хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зүүн эгэмний дотор хэсгээс дээш зулгаралтууд, зүүн эгэмний гадна хэсэгт зурагдсан мэт ташуу байрлалтай өнгөц зулгаралтуудыг тойроод хар хүрэн цус хуралт, зүүн эгэмний гадна доод хэсэгт ж:ижиг өнгөц зулгаралт гэмтлүүд нь биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгуй.

4. Д.Хгийн хүзүү хоолойд боомилсоны улмаас амьсгал бүтэж, тархины цусан хангамж алдагдан, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа гэнэт зогссоны улмаас нас баржээ.

5. 2019.11 02-ний 11 цагийн үед, нас баралтын шалтгаан тогтоох шинжилгээнд ороход илэрч байсан шинж тэмдэгүүдээр нас бараад 20-22 орчим цаг болсон байх боломжтой байсан.

  1. Шинжилгээгээр оношны З.В-д бичигдсэн архаг хууч өвчин, эмгэг тогтоогдсон ба үхлийн шалтгаан болоогүй байна.
  2. Талийгаач Д.Хгийн цусанд спиртийн агууламж илрээгүй нь нас барах үедээ согтолтгүй байсаныг харуулж байна.
  3. Амь хохирогчын биед үүссэн гэмтлүүд нь зодуулсан болон боомилсоны улмаас үүссэн байна....” гэх дүгнэлт /1-р хх-ийн 125-128 ху/,

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай нэмэлт дүгнэлт:

1. Архангай аймгийн ШША-ны шинжээч эмч С.Х миний 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 103 дугаартай дүгнэлт үндэслэлэтэй боловч хэт богино хугацаа шаардсан тул шинжилгээгээр илэрсэн зарим гэмтлүүд орхигдсон байна.

2.Оношийн 1-рт тусгагдсан бамбай мөгөөрс хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.9-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь Д.Хгийн боомилогдох үед амьд байхад нь үүссэн шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 87-89 ху/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын  2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн магадлагаа:

1. Шинжлүүлэгч С.Н нь сэтгэцийн хувьд эрүүл байна.

2. Шинжлүүлэгч С.Н нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан.

3. Шинжлүүлэгч С.Н нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай.

4. Шинжлүүлэгч С.Н нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, тул албадан эмчилгээ хийлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 147 дугаар тал/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай нэмэлт дүгнэлт:

1. Бор өнгийн хүрэмд 9х8 см, 27смталбайд үүссэнгэмтэл нь хуучин урагдалт байна. Бор өнгийн хүрэмд 4х5, 11х4 см талбайд үүссэн гэмтэл нь шинэ урагдал байна. Бор өнгийн хүрэмд 9см талбайд үүсэн гэмтэл нь шинэ ханзралт байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн хүрэмд үүссэн урагдал, ханзралтууд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Бор өнгийн хүрэмд 4х5, 11х4 см талбайд үүссэн гэмтэл нь шинэ урагдалт байна. Бор өнгийн хүрэмд 9см талбайд үүсэн гэмтэл нь шинэ ханзралт байна...”гэх дүгнэлт /1-р хх-ийн 138 ху/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 06-09 ху/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-15, 128-131, 139-140, 235-238 ху/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн16 ху/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 132-133 ху/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 176 ху/,

Батлан хамгаалахын төв архивын лавлагаа /1-р хх-ийн 178 ху/,

С.Нн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 182дугаар тал/

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 231 ху/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 232 ху/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 233 ху/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтын үед хохиролтой холбоотойгоор гаргаж өгсөн баримтууд /2-р хх-ийн 57-67 ху/,

Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл/ 2-р хх-ийн 104-106 ху/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн үед ......... аймгийн ....... сумын ......... багийн нутаг, ............ гэх газар иргэн Б.Хтай”...эхнэр чинь хүнтэй суугаад хаяад явсан...”гэж хэлсний улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь толгойн хэсгийн хуйхан доорх болон ясны хальсан доорх хар хүрэн цус хуралт, хуйх нь хуулагдсан гүнзгий шархнууд, хуйханд цоохортсон мэт бүдэг хөхөлбөр цус хуралт баруун хөмсөгний дээд хэсэг, гадна хэсэг, баруун нүдний гадна хэсэг, болон улаан хүрэн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн уг асуудлын улмаас түүний хүзүү, хоолойг суран бүсээр нь боомилж алсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Н үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Эгийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр Д.Х маань Ш гэх айлд хонио аваачиж хариулуулахаар гэрээсээ гараад Нд алуулсан байсан.... Архангай аймгийн Ихтамир сум орж байхад Нбын утсаар Ж гэх эмэгтэй манай нөхөр Х руу залгаад Б над руу залгаад амиа хорлоно гэж хэлсэн. Амиа хорлосон байвал амь насыг нь та нараас нэхнэ шүү гэж хэлсэн гэсэн. Манай хүргэн С, Х нар Б амиа хорлоно гэсэн байна гэж дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгөөд маргааш өглөө нь хонь хулгайлсан гэмт хэргийг хэсгийн төлөөлөгчид нь мэдэгдсэн байсан. Энэ асуудлуудаас болоод манай нөхөр Хг Нг алсан байна гэж үзэж байна. Бийг хулгай хийдэг байсан талаар Х мэддэг юм шиг байна лээ. Бэд хандаад чиний өмнөх хэргийг чинь мэднэ шүү гэж хэлж байсан.С.Н манай нөхөр Д.Хг алсан. Түүний дараа Нг манай нутгийн хүмүүс ахынх нь гэрт хүргэж өгөхөд Н нь Б рүү хандаад чамаас болоод би хүн алчихлаа шүү гэж хэлээд орилсон байсан. С гэх Бийн эгчтэй нь хамт байдаг энэ эмэгтэй надад энэ талаар хэлсэн. Би С гэх 40 гаран настай эмэгтэйгээс сонссон. Манай нөхөр Х 1969 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт төрсөн. Д гэх хүний 10 хүүхдийн 6 дахь хүү нь болон мэндэлсэн. Айлын ганц хүү 9 эмэгтэй хүнтэй хамт өссөн. Тэр нь эгч дүү нар нь байсан. Манай нөхөр архи уудаггүй, тамхи татдаггүй шударга, аливаа зүйлийг ил хэлдэг. Хүүхдүүдийнхээ сайн эцэг байсан. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй, зам тээврийн осол гаргаж байсан. Манай нөхөр хүнтэй зодолдоод байхгүй, зүүн гартаа оёдолтой 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар алдаж байсан. Нарийн ажил хийж чаддаггүй, биеэ хамгаалах чадваргүй хүн байсан. Миний нөхөр их намхан биетэй, 152 см өндөртэй байсан. 2 жил хөдөлмөрийн чадвар алдаж группд байсан. Группээс 2012 онд гарсан шиг санагдаж байна. Гараа хүнд сүхдүүлж байсан гэсэн. Гэхдээ хуруу гар нь бүтэн мэдрэл нь муу шөрмөс залгуулж байсан. Надад учирсан хохирол одоогоор 17, 18 сая төгрөг болсон байна. 49 хоногийг нь дуусч байгаад баримтуудыг гаргаж өгнө. Миний ар амьдрал хэцүү байна. Би их гомдолтой байна. Би насанд хүрээгүй 2 жоохон хүүхэдтэй байна. Би өөрөө малаа маллаж чадахгүй, асуудал их байна. Манай хүү А Улаанб хотод нярав ажилтай байхад нь ажлаас нь гаргаад аваад ирсэн байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-26 хуу/,Гэрч Х.Сгийн өгсөн: “...Д.Х миний төрсөн эцэг байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний орой манай аав Х С.Нд зодуулаад ухаангүй байна гэж манай төрсөн дүү А хэлсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад аав Нтэй таараад зодуулаад ухаангүй байна. Ээж аавыг олж ирсэн гэж хэлсэн байна. Би эмнэлэг дуудсан уу? Бие нь ямар байгаа вэ гэж асуухад эмнэлэг дуудсан ухаангүй байна, эмч ирж байгаа гэж хэлсэн. Би бие нь ямар байна вэ гэж асуухад эмчийг ирэхээр болъё гэж хэлээд гарсан. Удалгүй эмч ирээгүй байна, та одоо ирэх юм уу гэхээр нь би өөрийн нөхөртэйгээ хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багруу яваад аавын гэрт очтол манай аав Хгийн нүүр нь аймар болсон, ухаангүй, үхчихсэн цогцос болсон байсан. Би жоохон тайвшраад өөрийн дүү Апимаагаас асуухад аав өдөр хонио айлд очиж тавихаар 15 цагийн үед гараад оройн 19 цагийн үед морь нь давхиж ирсэн гэсэн. Ээж тэгэхээр нь морийг нь аргамжаад гүүгээ тавичихаад хажуугийн алын хүнтэй уулзаад мотоциклоороо аавыг хайж яваад олсон гэсэн. Манай аавын нүүр царай нь аймар хүн харахын авралгүй болсон байсан. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Нэг их таарамжгүй харилцаа байхгүй, ах аа эгч ээ гээд явдаг хүн байгаа юм. Манай аав Нгийн төрсөн ах Бтэй таарамжгүй харилцаатай. Сүүлд манай гэрээс 8 хонийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байгаа. Энэ асуудал дээр маргаантай байсан. Б гэх хүн 8 хонины гэмт хэрэг үйлдээд энэний цаана гэмт хэрэг байсан болохоор өөрийн төрсөн дүүгээрээ миний аавыг захиалж алуулсан байна гэдгийг нь шалгуулмаар байна. Минийхээр зүгээр зодолдсон хүмүүс бие биенийгээ ийм айхтар гэмтэл учруулахгүй байх гэж үзэж байна. Хүн аллаа гэж Б гэх айлд Н очсон байсан. Энэ үед Б Нг Бийн гэрт аваачиж өгөхөд Н Б рүү би чамаас болж хүн алчихлаа гэж хэлээд орилсон байсан. Энэ талаар Со гэж дууддаг эгч хэлсэн. Энэ эгч тэр өдөр Бийн гэрт байгаагүй, харин анх хүргэж өгсөн Б нь Сод би чамаас болж хүн алсан гэж Н Б рүү хандаад хэлсэн шүү гэж хэлсэн гэсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35 хуу/,Өсвөр насны гэрч Х.Агийн өгсөн: “...Д.Х миний төрсөн эцэг байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед гэрээсээ 200 гаран тооны хонийг туугаад айлд аваачиж тавихаар яваад ирэхгүй байсан. Би ээжтэйгээ гүүгээ тавих гээд байтал манай аавын морь давхиж ирсэн. Морь эмээл хазаартайгаа байсан. Тэгээд ээж бид 2 морийг нь аваачиж тавиад Нб ахтай явж аавыг хайна гээд гарсан. Оройн 20 цагийн үед Даааням, С, Э, Нб ахтай аавыг ухаангүй байдалтай оруулж ирсэн. Манай аавын нүүр нь зулгарсан, цус нөжтэйгөө холилдсон байсан. Мөн манай аавыг хоолойг н өмдний тэлээгээр боож алсан юм шиг байналээ. Надад миний аавыг харгисаар алсан мэт харагдсан. Нас барсан юм шиг байсан. Яагаад гэхээр би аавынхаа хөлийг барихад цэл хүйтэн байсан. Тэгээд ээж эгчдээ нас барсан байна гэж болохгүй ир гэж хэлээрэй гэж надад хэлээд би эгчтэйгээ утсаар ярисан. Шогшоод цулбуурнаасаа үргэсэн байдалтай ирсэн. Манай аав хонгор зүсмийн дэл 4 хөл нь цагаан морьтой байсан. Алаг гэмээр морь байсан. Эцэж цуцсан гэмээр зүйл анзаарагдаагүй. Хөлс их гарсан үгүй нь харагдаагүй, гадаа бүрЭий болсон байсан. Амь хохирогч Д.Х, С.Н нар хоорондоо таарамжгүй гэмээр харилцаа байхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Бсүрэн манай гэрт ирсэн. Тэгэхэд манай гэрт С, С эгч, манай ээж Э, Э, Нб, Б ах нар байсан. Энэ үед аав Бсүрэнг чи манайхаас хонь хулгай хийсэн байна. Алдсан хонийг минь төлөөд өгчихвөл нэр нүүрийг чинь бодоод Цагдаад хандахгүй гэж хэлтэл Б шалгуулна шалгуулаад буруу нь тогтоогдвол явдаг газраараа явна гэж хэлсэн. Манай аав Х нэг үрээ алдагдаад Б ах тэр үрээг адуундаа хоргоосон байсан гэж би сонссон. Энэ зун тэр үрээг хэнийх болохыг нь тогтоох гээд маргасан байсан. Аавын ярианаас сонссон....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-38 ху/,Гэрч М.Сын өгсөн: “...С.Нг танина. Нэг нутгийн хүн айл саахалт, Д.Х миний хадам эцэг байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний орой манай хадам аав Х С.Нд зодуулаад ухаангүй байна гэж манай эхнэр Х.С надад хэлсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад аавтай Н таараад ухаангүй болтол нь зодсон байна гэж хэлсэн. Үүнийг манай эхнэр надад хэлсэн. Тэгээд би Архангай аймаг дахь цагдаагийн газрын 7033102-тоот утсанд дуудлага хүн зодуулсан байна гэж дуудлага өгсөн. Бие нь ямар байгаа гэнэ эмнэлэг дуудсан уу гэж эхнэрээсээ асуухад эмнэлэг дуудсан ухаангүй байна эмч ирж байгаа гэж хэлсэн. Эхнэр Х.Стай хамт Архангай аймгийн Өгийнуур сумаас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг руу гарахаасаа өмнө бие нь ямар байна вэ гэж хадам ах ГанХс асуухад эмч ирээгүй байна та хоёр болгоомжтой яваад ирээрэй гэж хэлсэн. С.Бтэй /Б/ утсаар яриад наана чинь юу болоод байгаа юм бэ? гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн тэгэхээр нь танай дүү Н хаана байгаа юм бэ? гэж асуухад энд сууж байна гэж хэлсэн. Би Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоотын Бургаст гэх газарт хадам аавын гэрт ороход хадам аав Х нь зүүн талынхаа орон дээр нас барсан байдалтай байсан. Ойртоод очтол толгой руу нь юмаар цохисон байдалтай толгойны баруун хойд хэсгээр цус гарсан нүүрний баруун хэсгийн арьс нь хуулраад цус гарсан хүзүүнд нь өөрийнх нь өмдний тэлээ нь зүүлттэй байсан. Манай эхнэр хадам дүү Агаас юу болсон талаар асуухад аав өдөр хонио айлд очиж тавихаар 15 цагийн үед гараад оройн 19 цагийн үед морь нь давхиж ирсэн гэсэн. Ээж тэгэхээр нь морийг нь аргамжаад гүүгээ тавичихаад хажуугийн алын хүнтэй уулзаад мотоциклоороо аавыг хайж яваад олсон гэсэн. Хадам аавын нүүр царай нь аймар хүн харахын авралгүй болсон байсан нас барсан байдалтай олдсон гэсэн. Намайг харахад ч нүүр ам толгой нь их гэмтэл шархтай байсан.....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41 ху/,Гэрч З.Аийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр надад Э гэх хүнээс Хануй багийн Согоотод хүн ухаангүй байна гэх дуудлага ирсэн. Уг дуудлаганд би хувийнхаа машинаар очсон. Дээрх дуудлага 21 цаг 08 минутанд ирсэн. Уг дуудлаганд 22 цагийн үед очиход Х гэх хүн ухаангүй байсан. Үзлэг хийхэд артерийн даралт, сатурас, пульс, бүгд унасан, нас барсан болох нь тодорхой байсан. Хгийн эхнэр хүүхдүүд нь тариа хийгээч тусламж үзүүлээч гээд орилоод байхаар нь анальгин, демодрол, иробоксин тариагаар хийсэн. Хгийн эхнэр Э нь мөн хямраад даралт нь ихсээд байхаар нь анальгин, демодрол, иробоксин, витамин Ц судсаар хийж өгсөн. Намайг 22 цагт очиход хөшчихсөн байсан. Миний бодлоор нас бараад 3 цаг болсон байсан гэж бодож байна. Талийгаач Хгийн нүүр чих шалбарсан ар нуруу нь халцарсан гэмээр харагдах шарх сорви байсан. Би хүнд зодуулаад Хг биедээ гэмтэл авсан байна гэж бодсон. Өөрөө унах үед үүсэхээр гэмтэл биш байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44 ху/,Гэрч С.Агийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед бүрэний тасарч байхад Н манай гэрт ирээд гаднаас би хүн алчихлаа гээд явган ирсэн. Гартал бүс барьсаар орж ирсэн. Хэнийг алчихваа гэтэл Хг алчихлаа гэж хэлсэн. Манай нутгийн хүмүүс Хг Х гэж дууддаг. Н нь хувхай цайчихсан, хүн алчихлаа гэж хэлээд манай нөхрийг аваад гарсан.. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 ху/,Гэрч Д.Ганбын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр21 цагийн үед амь хохирогч Д.Хгийн хүүхдүүд утсаар залгаад аавын бие муу байна, хүнд зодуулсан юм шиг байна гэж хэлээд би Архангай аймгаас Эбулган сумын төвөөс Өндөр-Улаан сумын Согоот гэх газарт Хгийн гэрт ирсэн. Эхнэр бид хоёрыг ирэхэд Х ухаангүй байдалтай гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байсан. Намайг харахад Х нас барсан байсан. Би нас барсан болохыг мэдээд байсан. Биднийг ирэхэд эмч ирж үзлэг хийгээд нас барсан болохыг хэлсэн. Д.Хгийн толгойны ар хэсгээс цус гарсан юм шиг нүүр шалбарч, халцарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-50 хуу/,Гэрч Д.Сын өгсөн:”... 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө багийн төвийн эмчээс дуулаад Хгийн гэрт очсон чинь багийн төв рүү шинжилгээ хийнэ гээд аваад явчихсан байсан. Эхнэр нь ч гэсэн байхгүй байсан. Хамт багийн төв рүү явсан гээд гэрт нь нэг охин нь хэдэн хүмүүсийн хамт байсан. Хг өнгөрчихсөн гэж би маргааш нь дуулсан....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 ху/,Гэрч Н.Эгийн өгсөн ”...Д.Х нь миний төрсөн ах байгаа юм. Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байсан. Гэтэл 21 цаг дөнгөж өнгөрч байхад миний утас дуугарч миний ах Д.Хгийн хүүхэд Х.А залгаж аав ухаангүй байна, түргэн тусламж аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд утас нь тасарсан. Эргүүлээд залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгээд би Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиж хүсэлт тавьсан. Тэгтэл сум руугаа ярь гэсэн. Тэгээд би Өндөр-Улаан сумын эмнэлэг рүү залгаж хүсэлт тавихад багийнхаа эмч рүү ярь гэсэн. Тэгээд би Хануй багийн эмч рүү ярьтал дуудлаганд явсан байна гэж ярьсан. Тэгээд би шууд гэрээсээ гараад эгч Цг аваад шууд Хгийн гэр рүү явсан. Тэгээд 23 цагийн орчимд Д.Хгийнд очсон. Гэрт ортол гэрийн зүүн талын орон дээр нүүр ам нь хөхөрч шалбарсан байдалтай бас хөрсөн, хөшсөн байдалтай байсан. Би арай үхээгүй дотор ухаантай байгаа байх гэж би горьдсон. Тэр үед Хануй багийн эмч ирээд анхан шатны тусламж үзүүлсэн. Даралт унасан байдалтай байсан. Тариа хийгээд судас нь ерөөсөө олдохгүй байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн. Миний ах Д.Х нь 1969 оны 03 дугаар сарын 02-нд айлын 6 дахь хүүхэд болж мэндэлсэн. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газар эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний ах гэм хоргүй, хүнтэй тэрсэлддэггүй, даруу төлөв зан ааштай, архи тамхи хэрэглэдэггүй, хүн амьтанд тустай, нутагтаа нэр хүндтэй мал хуй хаана явааг нь дуулсан бол хэлж өгч тус болдог, хүн амьтантай хаана ч гэсэн хэл ололцоод явчихдаг хүн байсан....” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 54-56 ху/,Гэрч Ё.Эийн өгсөн ”...Д.Х нь миний төрсөн дүүгийн нөхөр, миний хүргэн юм аа. Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байсан. Гэтэл 20 цаг 40 минут болж байхад миний утас дугарч авахад Д.Хгийн охин Х.А залгаж аав ухаан алдаад уначихлаа, хурдан эмнэлэг аваад хүрээд ир гэж хэдсэн. Тэгээд би Хануй багийн эмч болох З.Аийг аваад 22 цагийн орчимд Д.Хгийнд очсон. Тэгээд ороод хартал Д.Х нь гэрийн зүүн талын орон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд эмч үзэж байгаад нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд хамаатан садангуудаа дуудсан. Надад маш их гомдолтой байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59 ху/,Гэрч Т.Эбын өгсөн: ”...Д.Х нь миний ээжийн төрсөн ахын өргөмөл хүүхэд. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрЭий тасарч байхад 19 цагаас хойш байх гэж бодож байна. Тэгээд гэртээ ортол нохой хуцаад гэрийн хаалга онгойхоор нь гэрэл гаргаад хүн ороод ирсэн. Би хэн бэ гэж бодоод хартал С.Н гэх залуу бүсээ бариад дурангаа хүзүүндээ зүүсээр орж ирээд ахаа би хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би сандраад юу яриад байгаа юм гэж асуутал би Х буюу Хг алчихлаа гэж хэлсэн. Би гэрээсээ гараад машинаа асаагаад Нгийн төрсөн ах Б буюу Бийн гэррүү явсан. Бт очоод Н Хг алчихлаа гэж байна гэтэл Бийн эхнэр хямраад ухаан алдах дөхөж, шоконд орсон. Бийн гэрт ортол Д, С хоёр сууж байсан болохоор юу болсныг нь мэдэхээр би бонго маркийн аа дугаартай машинаараа тэндээс тэдний хамт Бийн гэр болох Өндөр-Улаан сумын Хануй баг, Дөрвөн цохионоос Согоотруу чиглэлтэй Цагаан хөтөлөөр даваад уруудаад явж байтал Нб мотоциклио уначихсанар талд нь Э суугаад явж байсан. Э мотоциклиос бууж ирээд надаас та хаагуур ирэв манай нөхөр Хг харав уу гэж асуусан. Тэгэхээр нь би Н энд сууж явна, Хг танай намаржааны тэнд цохиод унагачихсан гэж байна гээд хэлсэн. Э уйлаад Нбын мотоциклийн ард суугаад явж байсан. Н тэр багцаа гээд замынхаа ертөнцийн зүгээр зүүн талд уулынхаа бэл рүү заахаар нь би зүглээд машинаараа гэрэлтүүлээд явтал гэрэлд унасан хүн харагдсан. Намайг хартал Нгийн хэлдэгээр Хг алсан мэт харагдахаар нь би С, Д нарыг үлдээгээд Нг амиа хорлочихно гэж бодоод Бийнд хүргэж өгөөд би гэрлүүгээ хариад удалгүй гэрээсээ гараад Хгийнд очсон. Намайг очиход Х гэртээ нас барсан байсан. Манай гэрээс гараад би ахынх нь гэрлүү явж байтал Нгийн хацарт цус наалдсан байсан. Гар нь цус болсон байсан. Би тэрийг хараад л Хг алсан нь үнэн юм байна гэж бодож дотроо арай үгүй байлгүй дээ гэж бодож явсан. Машины гэрэлд Х нь дээшээ харсан байдалтай, хөдөлгөөнгүй хэвтэж байсан.Манай гэр буюу Согоотын эргийн бууц гэх газраас Хгийн нас барсан гэх газар хүртэл 3 орчим км зайтай. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-63 ху/,Гэрч Д.Шгийн өгсөн:”...2019 оны 11 сарын эхээр санагдаж байна. Манайх Архангай аймгийн Өндөр- Улаан сумын Хануй багийн Согоотын Мухар гэх газарт өвөлжиж байсан юм. Манай гэрийн хажууд байдаг Дандарынх хүүхдийн үсний найр хийсэн бөгөөд би өглөө 07 цагийн үед хонинд яваад өдөр гэртэй иртэл манай гэрт Х, Н 2 архи уусан бололтой согтуу байсан. Н нь манай гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Х нь сэрүүн байсан. Тэгээд Х нь Нг сэргээгээд ах нь чамайг хонин дээр чинь хүргээд өгье гээд унтаж байхад нь сэрээгээд аваад гарсан. Манай гэрээс гарч явах үед Х нь бага зэрэг согтуу харин, Н нь нэлээн их согтуу байгаа бололтой байсан. Х өөрийн унаж явсан хонгор алга зүстэй морин дээрээ Нгээ хойд талдаа сундлаад манай гэрийн хойд тал руу буюу Нгийн гэрийн чигт явж байсан. Би тэр хоёрыг морин дээр нь мордуулж өгөөгүй бөгөөд өөрсдөө морио унаад явчихсан байсан. Би тэр хоёрыг сундлаад явж байхын харсан. Тэгээд маргааш өглөө гэртээ байж байтал Хг Н нь алчихсан байна гэнэ ээ гэсэн яриа гараад эхэлсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-73 ху/,Гэрч А.Чгийн өгсөн:”.. Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоотын Мухар гэх газарт байдаг бөгөөд 2019 оны 11 сарын эхээр манай гэрийн хажууд байдаг айл болох Дандарынх хүүхдийн үсний найр хийсэн юм. Өдрийн 14 цагийн үед санагдаж байна манай төрлийн Н нь Х гэдэг нутгийн залуутай хамт манай гэрт орж ирсэн. Н надад ярихдаа үсний найранд ороод нэлээн их архи уулаа, толгой өвдөөд байна гэж надад хэлэхээр нь би Нд уурлаж байсан юм. Нг харахад нэлээн согтуу байсан Х нь нээх их согтоогүй бололтой байсан. Тэгээд Нг унтаж байхад нь Х сэрээгээд явъя гээд манайхаас аваад гарсан.Маргааш өглөө нь Хг нас барсан гэдгийг сонсож мэдсэн.Н, Х нар манай гэрт хэрэлдэж маргалдаж ам зөрөөгүй.. ...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-76 ху/,Гэрч Б.Сын өгсөн:”...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Дөрвөн цохио гэх газарт байх Бийнд байхад Эб Н нар гэрт орж ирээд Эб нь Бэд хандаад Н манайд Хг алчихлаа гэж хэлээд гүйж ирлээ гэтэл би Б нь эхнэртэйгээ сандраад унасан. Тэгээд би Дтай хамт Н, Эб нартай ямар хэрэг болсон талаар мэдэхээр явсан. Цагаан хөтөлөөр даваад явж байтал Нб, Э нар нь мотоцикльтой явж байсан. Эд Эб нь Н Хг цохисон байна гээд хэлтэл уйлаад мотоцикль дээрээ суусан юм. Тэгээд явж байтал Согоот, Тарвагатай эрүү гэх газарт очтол Н нь энд энд гээд зам заагаад байсан. Заасан замаар нь яваад байтал гэрэлд нь унасан хүн харагдсан. Тэгээд бид нар машинаараа очтол Нб, Э нар хамт ирсэн. Би буугаад Х руу ойрттол аль хэзээний нас барсан байсан. Эхнэр нь Хг тэвэрч уйлаад ухаан алдаж унасан. Нб урагшаа гэр лүүгээ яваад өөрийнхөө машинаараа ирээд бид нар Хг өргөөд машинд хийж гэрт нь хүргэж өгсөн. Би гэрт нь оруулаад гэрээс нь гараад явсан. Хэргийн газарт цус их гоожсон байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-79 ху/,Гэрч Ө.Гийн өгсөн: ”... Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед багийн төвөөс эмч аваад ир гэж манай дүү охин А хэлсэн Тэгээд би Өндөр-Улаан сумын Хануй багийн эмч Аыг аваад Д.Хгийнд очсон тэгээд гэрлүү нь ороод хартал Д.Х нь амьсгал нь бол зогссон, орон дээрээ хэвтэж байсан. ..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-82 ху/,Гэрч Я.Дын өгсөн:”... Би 2019 оны 11 дүгээр сарын 01-нд С.Бийнд Сын хамт очоод сууж байтал гаднаас Эб Нгийн хамт орж ирээд Эб Бэд танай дүү Хг цохичихсон юм байна гэж хэлсэн. Тэгээд Эб Хг олъё гэж хэлээд Н, С, Эб бид дөрөв Эбын машинд суугаад гадуур Д.Хг хайж явтал өөдөөс мотоциклийн гэрэл гарч ирээд зогсоод уулзтал Нб болон Д.Хгийн эхнэр Э хоёр явж байсан. Тэгээд хайгаад явж байтал Тарвагатай эрүүний бэлд явж байтал машины гэрэлд нэг бүрсгэр юм харагдсан. Тэгээд очоод хартал Д.Х уулын зүг толгой нь чиглэсэн, дээшээ хараад хэвтэж байсан. Нүүр нь бол битүү цус болсон, маш их цус алдсан, амьсгалахгүй үхсэн, бие нь хөрчихсөн байсан. Тэгээд Эб Нг зугтчихаж магадгүй гээд Бийнд аваачиж өгөх гээд яваад өгсөн. Тэр зуур С, Нб, Э бид дөрөв Хг хараад үлдсэн. Тэгэхэд Нб гэнэт би яваад машин аваад ирье гэж хэлээд яваад машин аваад ирсэн. Тэгээд буцаад ирэхдээ Нб хадам аавтайгаа цуг ирсэн. Д.Хг Нб, С, Э, Э бид тав машинд оруулж хэвтүүлээд гэрт нь аваачиж орон дээр тавьсан. Тэгээд Э Хг нүүрийг нь цэвэрлэж байгаад хүзүүнд нь тэлээ байхаар нь тэлээгээр боож алсан байна ш дээ гээд орилоод тэлэээг нь тайлсан. Тэгээд байж байгаад эмч, цагдаа нар ирсэн....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-85 ху/,Гэрч Д.Эийн өгсөн:”...Өчигдөр орой 19 цагийн үед манай гэрт Э ирээд  манай нөхөр Х хонио айлд хүргэхээр явсан, морь хүрээд ирлээ. Өөрөө алга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн дүү Эбыг Этай хамт яваад хайлцаад өг гээд явуултал 20 цагийн үед Нб нь орж ирээд Х ах нэг их хачин болчихсон байна, ааваа хоёулаа явъя гэж хэлэхээр нь би хамт явсан. Манай гэрээс хойш 1 км гаран явсан. Тэгээд би машиныхаа дотор хийе гээд гаранд нь хүртэл хүйтэн байсан. Тэгэхээр нь гэрлүү чинь аваад явъя гээд машиндаа хийгээд явсан. Х өөрөө сууж чадахгүй, ухаангүй байсан болохоор бид нар өргөж машиндаа хийгээд гэрт нь аваачсан юм. Гэртээ орохоосоо өмнө хээр нас барсан болох нь тодорхой байсан....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-88 хуу/, гэрч С.Бийн дахин өгсөн: ”.. Хгаас би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Хгийн 8 толгой хонийг хулгайлсан нь үнэн. Эхнэр Э нь манай нутгаар Б Хг дүү Нгээрээ алуулсан байна гэж хэлээд яваад байна лээ. Э Эб ахаас Н Брүү хандаад чамаас болоод би хүн алчихлаа гэж хэлсэн үү? гэж асуугаад ингээд хэлчихвэл болох гээд байна гэх зүйлүүдийг яриад байна гэсэн. Үгүй огт тийм зүйл байхгүй. Эб надад Н Хг алчихлаа гэж хэлээд байна гэтэл Н ахаа би Хг алчих шиг болсон гэхээр нь би цохиж аваад зодоод одоо яв хаана байгаа юм бэ? Үнэн юм уу үзээд ир гэж хэлээд гэртээ байсан С, Д, Эб, Н нарыг явуулсан....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 хуу,Гэрч Н.Бийн өгсөн: ”...С.Н нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед үсний найранд ирсэн. Тэгээд хоноод 2019 оны 11 дүгээр сарын 01-ний 12 цагийн орчимд ирсэн. С.Н нь манай ирээд найранд ирсэн хүмүүстэй архи уусан. Тэгээд хоноод 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө гарахдаа архи уугаагүй, шартаад байна гэж хэлсэн. Манай гэр С.Н, Д.Х нарын гэрээс хол байдаг учраас хоорондоо таарамжгүй харьцаатай эсэх талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98 ху/, гэрч С.Пгийн өгсөн:”...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5 дахь өдөр байсан. Тиймээс би өөрийн нөхрийн хамт Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багаар байх өөрийн төрөл садан, ах дүү нарынхаараа орохоор яваад 22 цагийн үед Бийн гэрт очтол миний урдаас Б Н, Хг алчихлаа гэж хэлэхээр нь би итгэсэнгүй гэрт байсан 2 хүнтэй хамт байсан газарт нь очиж үзээд ир арайч алчихаагүй биз гээд явуулчихлаа гээд байж байсан. Тэгээд би тэдний гэрт аяга цай уугаад идээ идээд байж байтал удалгүй Н гаднаас Эбын хамт орж ирсэн. Тэгээд Н юу ч ярилгүй гэрийн зүүн талд очоод суусан. Эб нь ер нь дуусчихсан юм шиг Д ах судас нь цохилоод байна гэсэн гэтэл Б дүүрүүгээ гэртээ байсан ааруулны модыг бариад дайрсан. Би тэгэхээр нь одоо тайван бай гэж хэлээд цагдаа дуудсан уу гээд асуутал цагдаа дуудаагүй гэж байсан. Тиймээс би Архангай аймгийн Цагдаагийн газрын 7033102 дугаарт залгаж Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багийн Согоот гэх газарт хүн амины хэрэг гарсан байна танай байгууллагад дуудлага ирсэн үү гэтэл хүн амины гэмт хэргийн талаарх дуудлага ирээгүй гэж хэлээд миний дуудлагыг хүлээж авсан. Надад Б хонь авч ирж өгөөгүй. Би Бтэй хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын эхээр уулзсан. Тэрнээс хойш уулзалдаагүй. С.Н нь С гэх хүний хүүхэд төлөв, түвшин уур уцааргүй, малд их нүд сайтай, малаа маллаж амьдардаг завгүй өдөр шөнөнгүй л малынхаа араас явж байдаг хүн байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын сүүлээр С.Нг эхнэр нь хүүхэдтэй нь хамт хаяад явчихсан. Улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл байхгүй....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 ху/,Гэрч Б.Бхүүгийн өгсөн:”... С.Нг танина. Миний найз байгаа юм. Н хүн цохиж алсан гэсэн. Энэнээс өөр ямар нэгэн мэдээлэл алга байна. Нтэй би Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багт 2010 оноос хойш нэг газарт саахалт байсан. Н үг дуу цөөтэй, даруу төлөв зантай, онгироо зан байхгүй, зөв бодолтой сайн залуу, ажилсаг сайн залуу. С.Н, Д.Х нарын дунд өр авлага өш хонзон байсан талаар би мэдэхгүй....”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102 ху/,Гэрч Б.Дгийн өгсөн:”... С.Н миний төрсөн хүү байгаа юм. Амь хохирогч Хг зүс танина. Би С.Нг яг ямар хэрэг хийсэн болохыг мэдэхгүй байна. Н нь 1991 онд төрсөн миний 4 дэх хүү байгаа юм. Миний хүү архи дарс нэх их хэрэглээд байдаггүй. Би архи дарс ууж байхыг ч хараагүй. Их томоотой хүүхэд байсан. Миний ажилсаг их томоотой, тусархуу хүн ална гэж даанч санасангүй. Айл амьтанд их тус дэмтэй байсан. Малд их зүс сайтай. Н нэг хүүтэй, хүүг нь би одоо харж асарч байна. Эхнэр нь энэ зун нөхөр хүүхдээ хаяад явсан. Талийгаачтай С.Н нь өс хонзонгийн зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104 ху/,Гэрч Л.Жы өгсөн: ”...Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн орчимд С.Н, Эб нарын хамт гэрт орж ирсэн. Тэгээд С.Н нь би хүн алчихлаа гэсэн. Тэгээд би арай ч тэгээгүй байлгүй дээ гээд ухаан алдаж унасан. Тэгээд босч ирээд гэрт байсан С, Д, Эб, Н нарыг эргээд очоод үзээтэх гээд явуулсан. Тэгээд Н, Эб хоёр 21 цагийн үед эргэж орж ирээд өнгөрчихсөн юм шиг байна гээд зөрөөд С.Н, С.Б нар эргээд дахиад үзье гээд гарсан. Би хониндоо яваад үлдсэн. Тэгээд хажуу гэр хоносон. С.Н нь Сын 4 дэх хүүхэд болж 1991 онд төрсөн. Б гэдэг эхнэртэй байсан, нэг хүүхэдтэй. Эхнэр нь 2019 оны 06 дугаар сард салсан. 2010 онд Эт хотод цэргийн алба хаасан. Цочмог ууртай, айхтар хөдлөөд байхгүй. Хааяа нэг уурладаг, уг нь бол лут ажил төрөлтэй, архи ууж харагдаж байгаагүй, гэр орондоо согтуу ирж байгаагүй. Гадуур архи уугаад байна гэж сонсогддог. 2019 оны 06 дугаар сард эхнэр нь салж яваад сэтгэл санаагаар их унасан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106 ху/,Гэрч С.Бийн өгсөн: ”... С.Нг миний авга дүү байгаа юм. Хг танина. Нэг нутгийн хүмүүс байсан. Хг алсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. Н нь 1991 онд Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багт С гэх хүний хүү болж мэндэлсэн. Би Нгийн төрсөн эгч Мтай 2003 онд гэрлээд тэр цагаас авхуулж Нг мэддэг болсон. Н бол хар ажилд сайн, ээж болон ах дүү бид нартаа тус дэмтэй сайн хүүхэд байсан. Даруу төлөв зантай, үнэнч шударга, нэр хүнд сайтай, малд нүд сайтай, хүний малаа олохгүй бол малыг нь таарсан газраас нь хөөгөөд ирдэг байсан. Одоо нэг хүүтэй. Хүү нь 1 нас гарантай. С.Н, Д.Х нарын дунд өр авлага өш хонзон байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108 ху/,Гэрч А.Батбын өгсөн:”... С.Нг миний авга дүү байгаа юм. Хг танина. Нэг нутгийн хүмүүс байсан. Хүн алсан гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Н 1991 онд Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багт төрсөн. Н багаасаа мал дээр гарсан. Сургуульд суугаагүй, бичиг үсэг мэдэхгүй, даруу төлөв зантай, цэргийн алба хаасан, эхнэр хүүхэдтэй байж байгаад салсан юм. Н даруу төлөв зантай, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. .Н, Д.Х нарын дунд өр авлага өш хонзон байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 ху/,Гэрч С.Агийн өгсөн:”... С.Нг танина. Миний төрсөн дүү байгаа юм. Д.Хг би танина. Нэг нутгийн хүмүүс гэдгээр нь мэднэ. Төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. Хүнийг алсан гэх хэрэгт шалгагдаж байгаа гэсэн. Би энэ талаар мэдүүлэг авахгүй. Миний төрсөн дүү Н маань С гэх хүний 4 дэх хүүхдийн хамгийн бага нь байгаа юм. Дээрээ нэг ах, 2 эгчтэй багаасаа Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багтаа мал малласан бичиг үсэг мэдэхгүй, боловсрол эзэмшээгүй. Миний аав нас барсан би хэдэн онд нас барсан болохыг нь мэдэхгүй байна. Ээж бол амьд байдаг. Н маань даруу төлөв зантай, Н маань нэг хүүхэдтэй 1 настай манай ээжтэй хамт байдаг. Нгийн эхнэр Б нь 2019 оны 07 дугаар сард нөхөр хүүхдээ хаяад явсан. Түүнээс хойш Н нь зан ааш нь эвдэрч байгаа уур, уцаартай болсон. Н цэргийн алба хааж байсан. Өөр би дүүгийнхээ талаар хэлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112 ху/,Гэрч А.Бгийн өгсөн:”... С.Н бол миний нөхөр байгаа юм. Би Х гэх хүнийг нэг удаа харж байснаас сайн танихгүй. Би С.Нтэй харьцаагаа таслаад нилээн удаж байгаа болохоор ямар асуудал болсон талаар огт мэдэхгүй байна. С.Н бид хоёр 2018 оноос эхлэн нэг гэрт орж хамт амьдарч байгаад 2019 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын сүүлээс эхлэн 2 тийшээ болоод хамт амьдрахаа болсон. Би 2019 оны 08 дугаар сард нэг удаа С.Нтэй ярьснаас хойш огт холбоо бариагүй. Би С.Нгээс албан ёсоор гэрлэлтээ цуцлаагүй байгаа. С.Н нь архи согтууруулах ундаа нэг их хэрэглээд байдаггүй, хааяа нэг найз нөхөдтэйгөө гэртээ архи уух үе байсан, гэхдээ агсам согтуу тавьж янз бүрийн ааш авир гаргаж байгаагүй, ер нь төлөв даруу зантай хүн байгаа юм. Надтай хамт амьдарч байхдаа надад гар хүрч зодож байсан удаа байхгүй, хүүхэдтэй болоод зан ааш зөөлрөөд улам сайхан ааштай болсон. Бид 2 хувийн зан байдлын шалтгаанаас болоод хамт амьдрахаа болиод салсан. Бид 2-ын салсан шалтгаан нь надаас болсон юм. Нгийнх мал хуй ихтэй, сааль сүүг нь хүчрэхгүй болохоор нь би хүүхдээ Нд үлдээчихээд салаад явсан. С.Н өөрөө адуу, малынхаа араас 2,3 хоногоор эрэлд явчихдаг байсан. Би өөрөө ажил төрөл хийх гэхээр хүүхдээ харж хандах хүнгүй, тэжээж чадахгүй гэж бодоод хүүхдээ үлдээсэн. Миний хүү одоо Нгийн өндөр настай ээж дээр байгаа С.Нг нутгийн хүмүүс нь даруу төлөв зантай ажилд сайн гэж ярьдаг байсан...”гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22-23 хуу/,Шинжээч С.Хгийн өгсөн:”...Миний тухайн цаг хугацаанд гаргасан дүгнэлт үнэн зөв. Уг гэмтлүүд нь амьд байхдаа үүсэн гэмтлүүд юм. Тухайн гэмтлүүд нь буюу оношийн 3.А-д тусгагдсан гэмтлүүд нь цаг хугацааны шинж байдлаар амьд байхад нь үүсэн шинэ гэмтлүүд байна. Тухайн гэмтлүүд нь зулгаралт, цус хуралт гэмтэл юм. Зовуурь, шаналгаа үүсгэнэ. Шүүх эмнэлгийн оношийн 1 дүгээрт хэлэн доорх ясны зүүн эврийн хугарал, зөөлөн эдийн цус хуралт гэж тусгагдсан. Ховч ясгы өөрөөр хэлэн доорх яс гэж албан ёсоор нэрлэдэг юм. ...”гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43-44 хуу/,С.Нн дахин яллагдагчаар өгсөн мэдүүлэг:”...Уг тогтоол миний үйлдэлтэй тохирч байна. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өндөр-Улаан сумын Хануй багийн Мухар гэх газарт  талийгаач Хтай тааралдаж, Согоот гэх газарруу хамт явсан. Тэгээд хамт явж байгаад маргалдаж, муудалцсан. Х намайг эхнэр чинь хүнтэй суугаад хаяад явсан биз дээ гэж хэлэхээр нь маргалдаж, би Хтай зодолдсон. Тэгээд сүүлд нь нэг мэдэхэд Х миний хажууд хэвтэж байсан. Би тэгээд Б гэх айлд очсон. Тэгэхдээ гэртээ харьсан. Тэндээсээ би гэрлүүгээ харьсан. Гэртээ хариад би талийгаачийг авахаар яваад даваан дээр эхнэртэй нь таараад талийгаачийн байсан газрыг зааж өгсөн юм. Би энэ хүний үхэлтэй холбоотой. Х надад чиний эхнэр чинь хүнтэй суугаад явсан гэсэн. Би зун аймаг руу хүргэж өгсөн гэхээр нь танд ямар хамаатай юм бэ гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би ноцолдож байснаа санаад бусдыг нь санахгүй байна. Би Хгийн хоолойг юугаар боосноо мэдэхгүй байна. Би толгойд нь ямар гэмтэл учруулснаа мэдэж байна. Би ахдаа хандаж чамаас болоод хүн алчихлаа гэж хэлээгүй. Би нэг мэдэхэд ухаан орсон байсан. Ахынхаа гэрт очоод би хүн алчихлаа гэж хэлээд тамхи таттал чи хүн алихаад яахаараа тамхи татдаг юм бэ гэж хэлээд ааруул өрж тавьсан модоор намайг цохиод яв гэж хэлээд С, Эб, Далий гэж дууддаг хүмүүстэй ирсэн машинаараа явсан. Тэгээд яваад Хгийн эхнэр болон Нб нартай таарсан. Хануй багт С гэх эмэгтэй байхгүй. Мухарт Охиноо гэх эмэгтэй байдаг. Миний суран бүс угаасаа тасрах дөхөж байсан. Согоот, Мухар гэх газар тасарсан. Би гэрлүүгээ Хгийн мориор сундалдаад явж байсан. Миний ах Б Хгийн хонийг хулгайлж байсан талаар мэдэхгүй. Би энэ зун Архангай аймгийн төвд хүүхдээ өсгөх гээд байсан. Ш, эхнэр Чимэгээ, нэг танихгүй хүн байсан. Алтанхуяг бас байсан. Батбаярын гэрт Ганбаа бид 2 хоёр шил архи уусан. Шгийн гэрт 1 шил архи уусан. Хэн хэн уусныг санахгүй байна. Хануй багийн Мухар гэх газар байдаг.Хохирол мөнгийг малаасаа зарж байгаад барагдуулна. Би алдана алдана гэхэд хүний амь насыг хохироочихлоо. Маш их харамсаж байна. Хохирлоо төлж барагдуулна...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-161 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 125-128 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай нэмэлт дүгнэлт/2-р хх-ийн 87-89 ху/,Шүүх сэтгэц гэм судлалын  2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн магадлагаа /1-р хх-ийн 147 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай нэмэлт дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 06-09 ху/,Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-15, 128-131, 139-140, 235-238 ху/,Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн16 ху/,Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 132-133 ху/,зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Нн үйлдэл  нь хохирогч Б.Хтай маргалдан улмаар, түүнийг зодож, биед нь толгойн хэсгийн хуйхан доорх болон ясны хальсан доорх хар хүрэн цус хуралт, хуйх нь хуулагдсан гүнзгий шархнууд, хуйханд цоохортсон мэт бүдэг хөхөлбөр цус хуралт баруун хөмсөгний дээд хэсэг, гадна хэсэг, баруун нүдний гадна хэсэг, болон улаан хүрэн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэргийн мөн түүний хүзүү, хоолойг суран бүсээр нь боомилж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байна.

         

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Нг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн  хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч С.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ”... энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байх тул шүүгдэгч С.Нн нэг удаагийн үйлдлийн улмаас хохирогч Б.Хтай маргалдан улмаар, түүнийг зодож, биед нь толгойн хэсгийн хуйхан доорх болон ясны хальсан доорх хар хүрэн цус хуралт, хуйх нь хуулагдсан гүнзгий шархнууд, хуйханд цоохортсон мэт бүдэг хөхөлбөр цус хуралт баруун хөмсөгний дээд хэсэг, гадна хэсэг, баруун нүдний гадна хэсэг, болон улаан хүрэн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн түүний хүзүү, хоолойг суран бүсээр нь боомилж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнд тус тус тооцож буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч С.Н нь өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2дахь хэсэгт заасан хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй юм. Өөөөр хэлбэл онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийг зайлшгүй давхар шаардах ёстой байдаг мөн өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор алсан гэдэг нь өөрийн болон бусдын үйлдсэн, үйлдэхээр бэлтэж байгаа гэм хэргийг гэрчлэх буюу эрх бүхий байгууллагад мэдээлж болзошгүй, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд учирч болох саадыг арилгах төгс үйлдэхэд шаардлагатай нөхцөл бүрдүүлэх зэрэг шалтгаанаар хүнийг алсан байхыг ойлгох бөгөөд тухайлбал гэмт хэрэг үйлдэж байсан гэрчийг болон байгууллагын манаачийг алах зэрэг юм.

Харин шүүгдэгч С.Нд холбогдох хэргийн хувьд онц харгис хэрцгийгээр,мөн өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор алсан гэж хүндрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Харин шүүгдэгч С.Нн үйлдэл нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, мөн хуулийн  508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж мөн хуулийн 508 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт”бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл тэтгэвэр тогтоолгохоор хуульчилсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2008 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Хгийн Алтангэрэлд 16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18нас/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс  тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгээр сар бүр шүүгдэгч С.Нгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Э нь амь хохирогчийн оршуулгын  зардалтай холбоотой гаргасан нийт 21.899.083 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан хайрцаг 600.000төрөг /2хх-ийн 55хуу/, зан үйлд 2020.000 төгрөг,/2хх-ийн 56 хуу/ буяны ажилд 3.393.660 төгрөг, шатахуун 1.895.000 төгрөг,/2хх-ийн 59хуу/  зээл 4183.562 төгрөг, хоол хүнс 2350.661 төгрөг  нийтдээ 14.442.883 төгрөгийн хохиролыг шүүх хохиролд тооцсон бөгөөд харин өмгөөлөгчийн хөлс 3.216.200 төгрөг, малчны хөлс 3.840.000 төгрөг зэрэг нийт 7.056.200төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 49 хоногийн зан үйлд 400.000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаа ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхисон болно. Шүүгдэгч С.Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 16.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсан байна. Харин шүүгдэгч С.Нн үйлдлийн улмаас хохирогч Б.Хн биед нь толгойн хэсгийн хуйхан доорх болон ясны хальсан доорх хар хүрэн цус хуралт, хуйх нь хуулагдсан гүнзгий шархнууд, хуйханд цоохортсон мэт бүдэг хөхөлбөр цус хуралт баруун хөмсөгний дээд хэсэг, гадна хэсэг, баруун нүдний гадна хэсэг, болон улаан хүрэн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг зүйлчлэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.

Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж нэмэлт өөрчлөлт орсон байх бөгөөд уг хууль нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байх хэдий ч  тухайн гэмт хэрэг нь өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр үйлдэгдсэн байх тул эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх буюу эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдал дэЭ гэж үзлээ.

Шүүгдэгч С.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн гэж заасан боловч шүүгдэгч С.Нн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь аравдугаар бүлэг буюу хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг  бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь арван нэгдүгээр бүлэг буюу Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд хоёр өөр бүлэгт заасан гэмт хэрэг байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,  2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож нийт 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 10 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 10жил 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4дэх хэсэгт  зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Шүүгдэгч С.Нн 2019  оны 11дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон  нийт 245 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өмдний суран тэлээ /бүс/ нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Нд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нь ам бүл 2, түүний 1 нас 7 сартай хүү Н.Б нь эмээгийнхээ амрамжинд байдаг эхнэр А.Б нь тусдаа амьдардаг гэж мэдүүлсэн байх хэдий ч гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан эсэх талаарх баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй, байх тул хүүхдийн асрамж буюу төрсөн ээж А.Б байгааг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Н овогт Сын Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд 10 /арав / жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь  хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох  ялын 15/ арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10/ арав/  жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 10 / арав/ жил 30 /гуч/  хоногийн хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 10 /арав/ жил 30 / гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нн 2019  оны 11дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 245 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан суран бүс 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 1.4, 510 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Эгийн нэхэмжлэлээс 7.056.200 /долоон сая тавин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурдаж,  2008 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Хн А 16 /арван зургаа/ нас, суралцаж байгаа бол 18 /арван найм/ нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэээгүй, шүүгдэгч С.Нн бичиг баримт шүүхэд ирээгүй,шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Эд 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Нд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  1. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

                         

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Р.А

 

                                           ШҮҮГЧ                                         Б.О

 

                                           ШҮҮГЧ                                         П.Г