Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ 

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галзуут овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000278 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын инженер мэргэжилтэй, “******* *******” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* 9-0 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Галзуут овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч Б.******* нь Дорнод аймгийн суманд тус сумын ХААН салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд албан тушаалын байдлаа ашиглаж, 23,300,000 /хорин гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг хувьдаа завшиж 23,300,000 /хорин гурван сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч байгууллагын төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сумын тооцооны төвийг шалгах гэж очиж үйл ажиллагааг нь шалгаад касс тоолоход бэлэн мөнгө дутсан зөрчил гарсан. Ингээд дотоод аудитын газартаа мэдэгдэхэд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ш.Отгонбаяр, О.С*******энхордорж нар ирж шалгаад тооцооны төвийн эрхлэгч ******* нь 23,300,000 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдож зарим мөнгөн дүнг төлөөд яг шалгах үед 12,000,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байсан. ...Ингээд ******* нь хувьдаа завшснаа хүлээн зөвшөөрөхөөр нь манай банкнаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төл гэсэн боловч одоог х*******тэл төлөөгүй. ******* нь , , , , нарын данс руу нийт 22,000,000 төгрөг, Н.Мөнх-Эрдэнэ гэх хүний данс руу 1,000,000 төгрөгийг ахлах теллер эрхээр шилжүүлж 300,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь тогтоогдсон. Нэг ёсондоо тооцооны төвд орж ирээгүй мөнгийг өөр хүний данс руу шилжүүлж байна гэсэн үг юм. Үлдэгдэл 12,000,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 9-13/

Санхүүгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот “...Дорнод аймгийн сумын салбарын эрхлэгчээр ажиллаж байсан ******* нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны хооронд 23,300,000 төгрөгийг хуурамч баримт үйлдэн хувьдаа ашигласнаас хавтаст хэрэгт хавсаргасан мэдүүлгүүдээс 11,300,000 төгрөгийг төлж одоо төлөх үлдэгдэл 12,000,000 төгрөг болох нь хавтаст хэрэгт хавсаргасан мэдүүлэг, баримтаар нотлогдож байна...” гэх дүгнэлт /хх-ийн 41-43/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сараас эхэлж мөнгөний хэрэг гараад хүмүүсийн данс руу мөнгийг шилжүүлээд өөртөө авсан. Би таньдаг хүнээрээ дамжуулаад огт танихгүй гэх хүний данс руу 2,100,000 төгрөг шилжүүлж түүнийгээ өөр хүний данс руу шилжүүлсэн. Мөн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэх хүний данс руу 15,000,000 төгрөг шилжүүлээд зээлээ төлүүлсэн. Мөн энэ өдөр гийн данс руу 4,000,000 төгрөг шилжүүлээд өөрөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ын данс руу 300,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ын данс руу 600,000 төгрөг тус тус шилжүүлээд өөрөө авсан. Би нийт 23,300,000 төгрөгийг хүний данс руу хийгээд өөрөө авсан. 11,300,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл мөнгийг нь төлнө...” гэжээ. /хх-ийн 51-54/

          дотоод аудитын газрын дүгнэлт /хх-ийн 19-20/

          орлогын мэдүүлгүүд /хх-ийн 21-23/

          банк ******* нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 24-28/

          салбарын захирлын тушаал /хх-ийн 29-30/

          *******ийн оршин суугаа газрын хаягийн болон хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх-ийн 57-58

          *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 59/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал б*******ээс нь нягт нямбай, б*******эн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн х*******ээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Галзуут овогт ******* ******* нь Дорнод салбарын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс албан тушаалын байдлаа ашиглаж хуурамч баримт үйлдэн  23,300,000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2022 оны 03 дугаар сараас эхэлж мөнгөний хэрэг гараад хүмүүсийн данс руу мөнгийг шилжүүлээд өөртөө авсан. Би таньдаг хүнээрээ дамжуулаад огт танихгүй гэх хүний данс руу 2,100,000 төгрөг шилжүүлж түүнийгээ өөр хүний данс руу шилжүүлсэн. Мөн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэх хүний данс руу 15,000,000 төгрөг шилжүүлээд зээлээ төлүүлсэн. Мөн энэ өдөр гийн данс руу 4,000,000 төгрөг шилжүүлээд өөрөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ын данс руу 300,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ын данс руу 600,000 төгрөг тус тус шилжүүлээд өөрөө авсан. Би нийт 23,300,000 төгрөгийг хүний данс руу хийгээд өөрөө авсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сумын тооцооны төвийг шалгаад касс тоолоход бэлэн мөнгө дутсан зөрчил гарсан. Ингээд дотоод аудитын газартаа мэдэгдэхэд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ш.Отгонбаяр, О.С*******энхордорж нар ирж шалгаад тооцооны төвийн эрхлэгч ******* нь 23,300,000 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдож зарим мөнгөн дүнг төлөөд яг шалгах үед 12,000,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байсан. ...******* нь , , , , нарын данс руу нийт 22,000,000 төгрөг, Н.Мөнх-Эрдэнэ гэх хүний данс руу 1,000,000 төгрөгийг ахлах теллер эрхээр шилжүүлж 300,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь тогтоогдсон. Нэг ёсондоо тооцооны төвд орж ирээгүй мөнгийг өөр хүний данс руу шилжүүлж байна гэсэн үг юм...” гэх мэдүүлэг, санхүүгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот дүгнэлт, дотоод аудитын газрын дүгнэлт, орлогын мэдүүлгүүд, банк ******* нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, салбарын захирлын тушаал болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт х*******гэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ. Мөн түүнчлэн шүүгдэгч ******* нь 23,300,000 төгрөгийг завшихдаа хуурамч орлогын мэдүүлэг үйлдэн тооцооны төвд орж ирээгүй мөнгийг бусдын данс руу ахлах теллерийн эрхээр шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот дүгнэлт, дотоод аудитын газрын дүгнэлт, орлогын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 23,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 11,300,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал б*******ээс нь харгалзан үзсэн бөгөөд шүүгдэгч *******ийн хувийн байдлын тухайд 30 настай, эмэгтэй, ам бүл 2, найман настай охины хамт өрх толгойлон амьдардаг ганц бие эх, одоо “******* *******” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас банкинд 23,300,000 төгрөгийн хохирол учирсан болох нь санхүүгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот дүгнэлт, дотоод аудитын газрын дүгнэлт, орлогын мэдүүлгүүд, шүүгдэгч, хохирогч байгууллагын төлөөлөгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь Дорнод салбарт гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 11,300,000 төгрөгийг төлж үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 12,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод салбарт олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр *******гэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт х*******гүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Галзуут овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшиж 23,300,000 /хорин гурван сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод салбар //-т олгохоор тогтоосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт х*******гүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр *******гэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу х*******гүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА