Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 347

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд, 

шүүгдэгч Д.Дорж, З.Цэрэннамжил нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дашдондогийн Дорж, Зандаагийн Цэрэннамжил нарт холбогдох эрүүгийн 201619000786 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, хувираа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 2 дугаар хороо 67-2-12 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Зандаагийн Цэрэннамжил /РД:НН83112073/ гэв.

           

            Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Төв  аймгийн Заамар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, экскеваторын оператор мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Төв аймгийн Заамар сум 3-11 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Огтор дүрвэд овогт Дашдондогийн Дорж /РД:НН91050317/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Дорж нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчим Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Уул далайн баялаг” ХХК-ны ээлжийн мастер ажилтай З.Цэрэннамжилыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч З.Цэрэннамжил нь 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчим Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Уул далайн баялаг” ХХК-ны ажилтан Д.Доржийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Дорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: З.Цэрэннамжилтай эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч З.Цэрэннамжил нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Доржтой эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хохирогч  З.Цэрэннамжил хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө би ээлжинд гарч байгаа хүмүүсээ ахлаад гарч байсан юм. Тэгээд буун дээр гагнуур хийх болоод гагнуурчинг авахаар кемпрүү ирэхэд гагнуурчин байхгүй байсан. Тэгээд тухайн өдөр амарч байсан буучин Доржтой хамт усанд орохоор гарсанг санаад гагнуурчингийхаа утас руу залгасан чинь утсаа авахгүй болохоор нь би хамт явсан гэх Доржийн утас руу нь залгахад бас утсаа авахгүй байсан. Тэгээд дахин гануурчин руугаа залгахад утсаа аваад “Би совын төвд явж байна, хаана явж байгаагаа мэдэхгүй байна, та намайг ирээд авах уу” гэсэн тэгээд би гангуурчин Холбоог аваад кемп дээр буулгасан гагнуур хийх ямар ч чадваргүй байсан. Тэгээд байж байтал Дорж залгаад “юу болсон бэ” гэж асуухаар нь би чиний ажил багадаад байна уу, ажилтай хүнийг уруу татлаа гээд ажил хэргийн шаардлага тавихад уурлаад утасаа салгачихсан. Намайг буун дээр очоод байж байхад Дорж над руу хүний утсаар залгаад “Би кемп дээр ирчихлээ Холбоо гануур хийх чадвартай л байна ш дээ, юундаа сүржигнээд байгаа юм бэ, худлаа гэвэл чи ирээд харахгүй юу” гэхээр нь би кемп рүү ирээд Доржийн амардаг вагончик руу ороод “Дорж гуай яагаад олон юм яриад байгаа юм бэ” гэтэл “харин чи өөрөө сүртэй сүртэй юм яриад байгаа биз дээ гэхээр нь Пизда минь давраад байгаарай гээд хоёулаа муудалцаж эхэлсэн. Дорж шууд миний нүдний шил рүү цохисон тэгээд бид 2 харилцан цохилцсон. Тэгээд вагончикноос гараад дахин зодолдож, салж гар нүүрээ угаачихаад Сансартай уулзаж “Дорж согтуу хэрүүл маргаан үүсгээд байна” гэж хэлсэн. Энэ хооронд Дорж ирээд бид 3 ойлголцох санаатай би гараа гозойлгоод чи ингэлээ тэглээ гээд болсон асуудлын талаар ярьж байсан чинь Дорж “гарыг чинь хугална шүү” гэхээр нь би нүүр лүү нь мөргөчихсөн. Тэгээд дахин барицалдаж аваад бие биенийгээ цохиж зууралдаж байгаад Дорж хажуу талын гэрлүү гүйж ороод ямар ч байсан гартаа хутга мэт зүйл бариад гүйж ирэхээр нь би сандарсандаа нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд байж байтал Сансар дундуур орж ирээд салгасан тэгээд хэсэг хугацааны дараа хөл хүйтэн оргиод байхаар нь хартал цус гарч байхаар нь хутгалуулсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

           

Хохирогч Д.Дорж хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө амарч байсан тул кемпээс гадуур хонож байсан ба Цэрэннамжил над руу залгаад “буун дээр гагнуур хийх хэрэгтэй боллоо, гагнуурчин чамтай хамт байна уу гэхэд нь би “гагнуурчин гагнуур хийх боломжгүй байна, өөрөө ирээд хар гэсэн. Тэгээд кемьп дээрээ унтаж байхад Цэрэннамжил миний амарч байсан гэрт орж ирээд намайг “Пизьда минь” гээд дуудаж босгосон  ба би “ чи яахаараа хүн пизьда гэдэг” юм гээд хоорондоо маргалдсан. Тэгээд бид 2 вагончикон дотор маргалдаж ноцолдоод мөн гарч ноцолдсон. Ингээд байж байхад уурхайн дарга Мөнхсансар гэрч ирээд салгаад Цэрэннамжил, уурхайн дарга Мөнхсансар бид 3 вагончикондоо орсон. Тэгээд ороод байж байхад Цэрэннамжил над руу хуруугаараа чичлээд “давраад байгаарай” гэх мэт хэрүүлийн шинж чанартай үгс хэлээд байхаар нь би “гарыг чинь хугалана шүү” гээд боссон чинь миний нүүрэнд мөргөсөн. Тэгээд би тэндээс гүйж гараад цохих юм хайгаад хжуу талын гэрлүү ороход гэрийн аяга таваг хийдэг шкафны хажууд байсан ногоон иштэй жижиг хутгыг аваад буцаж очоод 2 удаа хутгатай гараараа цохих гэж оролдсон. Тэгсэн уурхайн дарга Мөнхсансар салгасан. Салгасны дараа Цэрэннамжилын хөлөнд зүссэн байсан” гэх мэдүүлэг /хх-17 тал/,  

           

            - З.Цэрэннамжилын Төв аймгийн Заамар сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-03 тал/,

            - Д.Доржийн Төв аймгийн Заамар сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-4 тал/,

            - Эд мөрийн баримтаар тооцож үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10 тал/,

 

            - Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №14324 дугаар шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

            1. Д.Доржийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт% зүүн бугалга, цээж, баруун мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

 5. Д.Доржийн биед архаг хууч өвчин сэдэрсэн зүйлгүй гэжээ /хх-22-23 тал/,

 

- Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №14246 дугаар шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

1. Ц.Цэрэннамжилийн биед баруун гуя, зүүн шуунд шарх, зүүн даланд цус хуралт, баруун эрүү, гуя, чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-26 тал/,

           

-шүүгдэгч З.Цэрэннамжилийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр /хх-39-40 тал/, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар /хх-40-41 тал/ байцаасан тэмдэглэл,

 

-шүүгдэгч Д.Доржийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр /хх-43 тал/, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар /хх-44 тал/ байцаасан тэмдэглэл,

 

-шүүгдэгч Д.Доржийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-57-59 тал/,

 

-шүүгдэгч З.Цэрэннамжилийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-60 тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Дорж нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчим Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Уул далайн баялаг” ХХК-ны ээлжийн мастер ажилтай З.Цэрэннамжилыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч З.Цэрэннамжил нь 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчим Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Уул далайн баялаг” ХХК-ны ажилтан Д.Доржийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь: хохирогч З.Цэрэннамжил, Д.Дорж нарын мэдүүлэг, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №14246 дугаар, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №14324 дугаар шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актууд, шүүгдэгч З.Цэрэнамжил, Д.Дорж нарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч З.Цэрэнамжил, Д.Дорж нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

            Шүүгдэгч З.Цэрэнамжил, Д.Дорж нарт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч З.Цэрэнамжил, Д.Дорж нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

            Хохирлын талаар:

            Хохирогч З.Цэрэнамжил, Д.Дорж нар нь “хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан” талаархи эвлэрлийн гэрээг шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 289, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Зандаагийн Цэрэннамжил, Огтор дүрвэд овогт Дашдондогийн Дорж нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар З.Цэрэнамжил, Д.Дорж нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19 см урттай ногоон өнгийн зүйлээр ишийг нь бүрсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

4.Цэрэнамжил, Д.Дорж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.З.Цэрэнамжил, Д.Дорж нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Цэрэнамжил, Д.Дорж нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ