Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/254

 

  

 

 

 

 

 

 

 

  2020        10             07                                       2020/ШЦТ/254

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Луусан овогт Бийн Бд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Баахан булаг гэх газарт оршин суух хаягтай, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000/зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Л овогт Бийн Б. РД:.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Дэл гэх газраас иргэн Б.Ггийн 5 тооны адууг хулгайлж, 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 1912006680026 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Б.Ггийн өгсөн: “...Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Дэл гэдэг газар 2018 оны 05 дугаар сарын 23-нд адуугаа бэлчээрт гаргаад 2 хоносон. Би Архангай аймагруу ажил гараад маргааш нь буюу 24-нд яваад аймагт байхад манай дүү Э надруу утсаар яриад таны адуунаас 3 адуу алга болчихсон байна гэсэн. Тэгээд хэд хоноод ирээд адуугаа бүртгэхэд өсгий цагаан сартай хээр гүү, охин хээр унагатай, сартай хээр гүү охин хээр унагатай, гэдсэндээ хээлтэй сартай бор хээр гүүгээ алдсан байсан. буйлан багийн нутгаар хайгаад 5 тооны адуугаа олоогүй. Сураг гараагүй байж байгаадь 2019 оны 01 сард Архангай аймгийн Цагдаагийн газарт алдсан адуугаа тэмдэглүүлэх гэхэд Өвөрхангай аймгийн Хужирт суманд айлын адуунд байгаа сураг гараад Өвөрхангай аймгийн Хужирт сумын цагдаа М надруу яриад Хужиртад ирээд адуугаа ирж үз гэж хэлсэн. Би Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөс Өвөрхангай аймгийн Хужирт сумруу явсан. М цагдаатай ярихад 2019 оны 03 сарын 07 Хужирт сумын Хүрмийн чулуу гэх газар адуун дунд адуугаа хайж бай араас чинь би очно гэсэн. Тэгээд би дүү Эын хамтаар уг газар очоод адуугаа хайж байтал нэг хээр азаргатай адуунд миний 2 унагатай гүү дүрээрээ байсан. Алдсан адуугаа олоод байж байтал М цагдаа Өвөрхангай аймгийн төвөөс ирээд гүүгээ танилаа гэхэд Б гэдэг айлд дагуулж очсон. Миний адуу байна гэж Бд М цагдаа хэлэхэд өө наад 2 унагатай гүү, нэг хээлтэй сартай бор хээр гүүтэй хамт миний хонгор халзан морины оронд Цэнхэр сумын харьяат Б гэдэг залуу надад авчирч өгөөд явсан. Бор хээр хээлтэй гүүг нь 2-3 өдөр холбож байгаад гүйлгээд алдсан гэж ярьж байсан. Б энэ хавийн хүмүүс бүгд гэрчилнэ. Манайхыг 2018 оны 05 сарын сүүлээр зусландаа бууж байхад Б нэг залуутай хоёулаа машинаар авчирч өгсен, миний хонгор халзан морийг өмнө нь аваад явсан байсан гэж хэлсэн. Тэгээд Б гэх залуу Бруугаа утсаар яриад чиний хонгор халзан морины оронд авчирч өгсөн 2 даагатай гүүг эзэн нь ирээд авах гэж байна гэхэд Б урдаас нь наадахыг нь хүлээхгүй шүү чи өөрөө наад хэргээ хүлээгээрэй гэж хариулаад утсаа тасалсан. Дахиад залгахад Бгийн эхнэр утсыг нь авснаа Б архи уугаад шал согтуу мотоцикль унаад явчихлаа гээд байсан. Дахиж Б нь яриагүй хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед Бд хээлтэй бор хээр гүүг чинь гүйлгэчихлээ очсон уу гэхэд Б за яахав ах танд оронд нь хязаалан байдас өгье гэсэн гэж Б ярьсан. Миний 2 даагатай гүүг Б гэх залуу өгөхгүй Бгаас хонгор халзан морио авч байж өгнө гэхэд М цагдаа хүний малыг өгөөч гэсэн чинь миний 2 унагатай гүүг Б өгсөн. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумаас портер машин хөлслөөд 2 унагатай гүүгээ ачиж авч ирсэн. Б нь М цагдаа би өөрөө 2 унагатай гүүг манайд ирсэн гэж бүртгүүлсэн шүү гээд байсан. 2019 оны 07 сард Буйлан нуурт хонио хужирлаад явж байхад Б над дэзр ирээд мэнд усаа мэдснээ би танай адууг таниагүй энд нэг хүрэн халзан азаргатай адуу Зг хулгай хийгээд ирсэн юм байх гэж бодоод 2 унагатай гүү, нэг хээр гүү аваад Бд аваачиж өгсөн. Харин Б сатай бор хээр гүүг нь алдчихсан гэж байсан. Таны сартай бор хээр гүү Хужирын голд сураг гарсан шүү, би танд олж өгнө өө хохиролгүй болгоно гээд олж өгөөгүй. Дараа нь нэг тааралдсан надтай мэнд зөрөөд өөр юм яриагүй. Миний азарга Сүхбаатар аймгийн Уул баян суманд бага насандаа хурдан давхиж байгаад соёолонд нь хурдан азарга гэж 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр худалдаж авч байсан азарганы 2 төл байгаа юм. Миний алдсан 3 гүү хурдан удамтай гүүнүүд байгаа юм. 2 унагатай гүүгээ тус бүр 2 сая, нийт 4 сая төгрөг. Сартай бор хээр гүүгзэ адилхан 2 сая төгрөгөөр үнэлж байна. Би Б.Бг танина, нэг нутгийн хүмүүс. Буйлан багт голын хойно урд ойрхон нутагладаг байсан юм. Би Бгаар хохирлоо барагдуулж аваагүй. Би гомдолтой байна. Хулгайд алдсан малын 2 даагатай гүүгээ олж авсан. Нөгөө сартай бор хээр гүүгээ олж авч хохирлоо барагдуулж авмаар байна. Хужирт явсан машин хөлсөлсөн бензиний зардал зэргийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,

Гэрч Б.Эын өгсөн: “...Би Г гэдэг хүнийг танин миний төрсөн ах байгаа юм. Би 2018 оны 05 сарын 23-нд адуугаа бэлчээрт гаргаад хоёр хоногийн дараа адуугаа хураасан чинь Г ахын адуунаас унагатай гүү хоёр унагалах гээд харуулсан гүү нэг нийт 3 тооны адуу алга болсон, хайгаад олоогүй байсан чинь 2019 оны хавар Г ах Өвөрхангай аймгийн Хужирт суманд айлын адуунд байгаа сураг гараад байна хоёулаа Өвөрхангай аймаг ханиндаа явах уу? гэхээр нь би хамт Г ахын суудлын авто машинаар Хужирт сумын төвөөс дээшээ яваад нэг айлд очсон чинь тэр айлын гадаа нь хээр азаргатай адуунд Г ахын хоёр хээр гүү хоёр унагатайгаа байсан. Хээр азрагтай адууны эзнийг Б гээд байх шиг байсан, би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Нэг унагалах гэж байсан хээр гүүг нь гүйлгээд алдсан гэж Б гэдэг хүн ярьж байсан. Г ахын хоёр унагатай гурван гүүг Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн иргэн Б гэдэг хүнээс авсан. Б манайд авчирч өгсөн гэж Б гэдэг хүн ярьж байсан. Б.Г ах бид хоёр Хархориноос портер машин хөлсөлж Хоёр гүүгээ унагатай нь ачиж авчирсан. Би Б гэдэг хүнтэй уулзаагүй. Г ах Бтай уулзсан уу, яасан би сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,

Гэрч Ч.Бийн өгсөн: “...Би Б гэдэг хүнийг танина. Сдан төрлийн хоолбоо байхгүй. 2018 оны 06 дугаар сард Б гэдэг хүнд хонгор халзан морь зарсан чинь миний морины үнэ 2.100.000 төгрөгийн үнэ болох 3 тооны адууг надад Б.Б надад авчирч өгсөн. Б.Б нь нэг адуугаа 700.000 төгрөгөөр бодож гурван адуу авчирч өгсөн. Б.Б нь хээр зүсний 3 тооны адууг Портер машинаар ачиж авчирч өгөөд надаас авсан хонгор халзан зүсний морио машиндаа ачаад аваад явсан. Би Б.Бгийн машины өнгө, улсын дугаарыг нь санахгүй байна. Уг авчирч өгсөн 3 адуу нь гүүнүүд байсан. Зөв талын гуян дээрээ өлзий тамгатай, тамга нь бүдэг байсан. Надад зарсан 3 гүүний 2 хээр гүү нь 2 хээр унагатай, нэг хээр гүү нь унагагүй байсан. Эдгээр гүүнүүдийг М цагдаа 4-5 хүнтэй ирээд манай адуунууд байна гээд унагатай 2 хээр гүүг нь ачаад аваад явсан. Нэг хээр гүү нь ирснийхээ маргааш адуун дотроос гүйгээд яваад өгсөн. Хоёр хоног хайгаад олоогүй. Би Б.Бгаас хохирлоо барагдуулж авсан. Одоо бидний  хооронд авцаа, өгцөөний асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/,

Гэрч Л.Оийн өгсөн: “...Б.Б миний нөхөр байгаа юм. Би Б.Бтай 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна. Бид хоёр 3 хүүхэдтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Баахан булаг гэх газар мал малалж байгаа. Миний нөхөр Б нь Б гэх айлын том хүүхэд эхээс дөрвүүлээ, цэргийн алба хаагаагүй, 7 дугаар анги төгсөөд мал маллаж эхэлсэн юм. Зан аашийн хувьд аливаа зүйлд зөөлөн ханддаг, хүнлэг энэрэгүй, тусч зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи хааяа нэг татдаг хүн юм. 2014 онд малын хулгайн гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан, 2019 онд зодооны хэргээр ял шийтгүүлж байсан. Одоо манай нөхөр ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй, засарч хүмүүжсэн, зодооны хэрэгт шийтгүүлснээс хойш архинаас гарах эмчилгээ хийлгэж архи огт уухгүй болсон. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,

Гэрч Т.Сийн өгсөн: “...Би танина. Б.Б бид хоёр багаасаа айл аймаг байсан сайн танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Би Бг 2004 оноос хойш мэднэ. Б нь эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Баахан булаг гэх газар амьдардаг. Бага байхын төлөв томоотой хүүхэд байсан. 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сантехникчийн ангид 4 сар орчим суралцаж байгаад аав нь нас бараад мал маллах хүн байхгүй гээд хөдөө амьдраад 2014 онд хүнтэй сууж тусдаа гарсан юм. Зан аашийн хувьд хүнд тусархаг залуу. 2015 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд шоронд сууж гарч ирээд нэг хэсэг архи их уусан. Одоо архинаас гарах эмчилгээнд яваад огт архи уухгүй сайн засарч хүмүүжсэн, сайн залуу байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,

Гэрч С.Бын өгсөн: “...Би Бг танина. Б бид хоёр 2004 оноос хойш адилхан хурдан морь мал сонирхдог болохоор танил болсон юм, төрөл садангийн холбоо байхгүй зүгээр найзууд байгаа юм. Мөн Бг танина. Манай Төвшрүүлэх сумын хүргэн байгаа юм. 2018 оны хавар Б Өвөрхангай явж Багаас авсан морины наймааны өртгийг өгөх гэсэн юм, намайг хамт яваад өгөөч гэхээр нь би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу Бтай хамт явсан. Б тухайн өдөр өглөө эрт манай гэрт цагаан өнгийн портер машинтай 3 адуу ачиж ирээд намайг зам заагаад өг гэж гуйхаар нь би хамт явсан юм. Б бид хоёр өдөртөө Бат-Өлзий сум ороод Бат-Өлзийн сумын төвийн ойролцоо байдаг хадан дотор балгас шиг газар өвөлжиж байсан Ба дээр очиж уулзаад тэдний өвөлжөөний байран дээр Төвшрүүлэх сумаас ачиж ирсэн 3 тооны адуугаа буулгаад оронд нь Бгаас хонгор халзан зүсмийн морь аваад тэрийгээ ачаад Төвшрүүлэх суманд буцаад ирсэн. Ачиж явсан адууны им, тамгыг нь сайн санахгүй байна, гурвуулаа хээр, халтар зүсмийн адуунууд байсан. Хоёр нь унагатай гүү, нэг нь унагагүй 3 тооны гүү байсан. Б надад манай ахын адуу байгаа юм би оронд нь Багаас хонгор халзан морь авч өгч байгаа юм гэж хэлсэн. Тэр хонгор халзан морь одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Б аваад явсан. Тухайн үед яг морио ачиж ирээд Бгийн гэрийн гадаа буулгаж байхад Төвшрүүлэх сумын нам цохионы өвөрт нь нутагладаг Дугар малд явж байна гээд ирж байсан, замдаа өөр хүнтэй таараагүй. Тухайн асуудал 2018 оны 5 дугаар сар гарсан байсан өдрийг нь санахгүй байна. Багийн айл, саахалт айлууд бид хоёрыг адуу ачиж очсон талаар мэдэж байгаа өдөр очсон болохоор хүмүүс харсан байх. Цагаан өнгийн портер машин байсан. Улсын дугаар зэргийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Архангайн дугаартай байсан. Бгийн өөрийн машин нь гэсэн. Ба өмнө нь хонгор зүсмийн хурдан морио зарна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/,

Шинжээч Э.Дгийн өгсөн: “...Тухайн үнэлгээг би 2018 оны 05 дугаар сарын байдлаар малын зах зээлийн ханшаар үнэлсэн юм. Нас гүйцсэн хээлгэй гүүг 1.500.000 төгрөгөөр, нас гүйцсэн гүүг 1.500.000 мянган төгрөгөер үнэлсэн. Учир нь нас гүйцсэн хээлтэй гүүг нас гүйцсэн гүүний нэгэн адил үнэлдэг юм. Хэрэв тухайн гүү унагалсан бол унага тусдаа үнэлэгддэг юм. 2018 оны 05 дугаар сарын малын үнэ ханшийн судалгааг сумдаар болон аймгийн дунджаар гаргасан. Аймгийн статистикийн мэдээлэл, Эрдэнэбулган Цэнхэр, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт сумдын тухайн үеийн малын зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг үндэслэж гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,

Яллагдагч Б.Бгийн өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 10-ны үед манайх Цэнхэр сумын харьяат хошного хочтой Б гэх хүн ахдаа унааны нэг номхон морь зарчих, хүүхдэдээ унуулах гэсэн юм гэхээр нь би надад зарах морь байхгүй. Өвөрхангай аймгийн Хужирт сумын Б гэдэг хүн 3 адуугаар гайгүй уяж сойдог морь зарна гэж манай сумын хув хочтой Г гэдэг хүн ярьж байна лээ гэж хэлсэн. Тэгээд Б ахынхан хэд гурван гүү хүний адуунд байдаг юм. Хэд хоногоос олоод ирье гэж хэлээд явсан. 2018 оны 05 дугаар сарын 27-28-ны хооронд, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Б шөнө 12 цагийн үед 3 тооны гүү, 2 тооны унага, нийт 5 тооны адуу мотоциклиор тууж ирсэн. Ирэхдээ айлуудаар яваад оройтчихлоо, энэ гүүнүүдээр нөгөө морио аваад өгчих гэж гуйсан. Тэгээд би маргааш нь 12 цагийн үед тухайн 5 тооны адууг өөрийн эзэмшлийн цагаан өнгийн портер маркийн хх улсын дугаартай эхнэр Л.Оийн хамт ачаад Төвшрүүлэх сум ороод хув хочит Г гэх хүнийг авч Б гэх хүнийг заалгахаар хоёулаа хамт явсан. Өдөр 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, нэрийг нь мэдэхгүй байна, Б гэх айлыг олж ирсэн юм. Тухайн үед Б эхнэрийн хамт байсан. Тэгээд адууны наймаа хийх гэж явна гэхэд Б нь зарах гэж байгаа адууныхаа зургийг харуулсан. Хонгор халзан зүсмийн морь байсан. Тухайн морио 2.000.000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд Г бид 2 ачиж ирсэн адуунуудаа буулгаад унагатай гүү тус бүхийг 700.000 төгрөгөөр үнэлээд наймаа хийхээр болсон. Удалгүй Б гэх хүний хүүхэд нь хониноос ирээд адуундаа яваад ирэхэд азаргагүй хэсэг адуу тууж ирээд хонгор халзан зүсмийн морь барьж өгсөн. Тэгээд Г бид 2 ачиж аваад 2-3 хоног унаж байгаад буцаагаад танай адуунд байж байг гээд үлдээгээд явсан.Тухайн адуу одоо болтол манай адуунд байгаа.Тухайн үед Б гэх хүн зөв талын гуяндаа өлзий хээ тамгатай 3 тооны хээр зүсмийн гүү, нэг нь хээлтэй, нөгөө хоёр гүү нь 2 хээр унагатай байсан. Ямар нэгэн им байсан эсэхийг мэдэхгүй байна. Би бусад содон шинж тэмдгийг нь сайн анзаараагүй. Багаас авсан хонгор халзан адуу нь зөв гуяндаа ширээтэй саран тамгатай, имгүй, нас гүйцсэн морь байсан. Б гэх хүн 2019 оны 12 дугаар сарын эхээр өвчнөөр нас барсан юм. Эхнэр Т нь хоёр хүүхдийн хамт Цэнхэр сумын төвд амьдардаг юм. Г Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд галч хийж байгаа. Б Хужирт сумандаа байгаа байх. Би Гг танина. Нэг нутгийн хүмүүс. Би 2012-2014 оны хооронд Цэнхэр суманд амьдарч байсан. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Б.Ггийнх манайхаас 40-550 км зайтай байдаг. Би адууг нь танихгүй. Би Б.Гтэй 2019 оны 05 дугаар сард шиг санагдаж байна. Яг хэдэн сар гэдгийг нь санахгүй байна. Цэнхэр сумын Буйлан нууран дээр уулзсан. Уулзахдаа Г гэх хүнд хандаж таны адуу гэдгийг мэдээгүй авсан гэж хэлэхэд би зүстэй адуугаа зүсээр нь авна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Таны олдоогүй хээр зүсмийн гүүг чинь сураглаж өгнө өө гэж хэлсэн. Тэгээд тус тусын малруугаа явсан. Тухайн үед наймаа хийснээс хойш Б гэх хүнтэй 2019 оны өвөл 2 дугаар сарын үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын хэсгийн төлөөлөгч М байна, Б гэх хүнтэй ярь, чиний авчирч өгсөн адуу чинь хулгайн замаар ирсэн адуу байна гэж утсаар хэлсэн. Хэн гэдэг хүн тэгж байгаа юм, эзэн нь яг мөн юм уу гэхэд Архангай аймгийн Цэнхэр сумын Г гэдэг хүн байна гэсэн. Тэгээд би тэгвэл өгөөд явуул гэж хэлсэн. Өөр Б гэх хүнтэй уулзсан зүйл байхгүй. Туханй үед унаж явсан хх улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай гэрийн гадна байгаа. Гэхдээ моторын доод анги нь эвдэрсэн учраас явахгүй байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 хуу/,

Гэрч Б.Бийн өгсөн: “...Б.Гг танина миний төрсөн дүү байгаа юм. Б.Бг танихгүй манай нутгийн хүүхэд гэж сонсож байсан. Би мэднэ адууны зөв гуяан дээр өлзий хээ тамгатай, имийг сайн мэдэхгүй байна. 2 тооны унагатай гүү, нэг тооны хээлтэй гүү нийт 5 тооны адуу хулгайд алдсан гэж манай дүү Б.Г эрэлд яваад байсан. 5-6 тооны азарга адуутай байсан байх сайн мэдэхгүй байна. хээр зүсмийн хурдан удмын азаргатай басйан. 2005 онд хээр азаргаа худалдаж аваад 2006, 2007 онуудад Цэнхэр сум болон бусад наадмуудад сайн давхиж түрүүлж айрагдаж байсан юм яг ямар ямар наадамд оролцсон талаар мэдэхгүй байна манай дүү сайн мэдэж байгаа баримтууд нь ч байгаа байх. өмнө ямар наадамд ямар амжилт үзүүлсэн талаар мэдэхгүй байна. 2008 оны үед хөлийг нь гэмтээгээд уяж сойхоо больж адуундаа гүү хураалгаж байсан юм. манай нутгийн хүмүүс Ггийн хээр азарга гэвэл андахгүй. Тухайн хээр азарганы төлүүдийг тасад нь ялгаад өөр хүрэн халзан азарганд хураалгаж байсан юм. тухайн алдсан 3 тооны гүү бол Хээр азарганы төл мөн, хүрэн халзан азарганд хураалгаж байсан гүүнүүд юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 хуу/,

Гэрч С.Мы өгсөн: “...Б.Г манай хүргэн ах байгаа юм. Б.Бг танина нэг нутгийн малчин хүмүүс юм. Манайх Б.Ггийнхтэй айл саахалт амьдраад 20 гаруй жил болж байна. Б.Ггийн адууг өлзий хээ тамгатай аль гуяндаа байдгыг сайн санахгүй байна. ямар имтэй эсэхийг мэдэхгүй байна. Тухайн цаг хугацаанд адуугаа алдсан гээд эрэлд яваад байсан хурдан хээр азарганы төл гүүнүүдийг авчихсан байна гэж байсан. 3-4 тооны азарга адуутай байсан хээр зүсмийн хурдан удмын уяж сойдог азарга байсан тухайн азаргыг Архангай аймгийн төвөөс авч байсан юм. 2006 он шиг санагдаж байна Цэнхэр сумын улсын баяр наадмаар аман хүзүүдэж байсан, 2007 онд ямар наадамд оролцсон эсэхийг мэдэхгүй байна медалтай ирж байсан, 2008 Батцэнгэл сумын баяр наадам явж ирэхдээ хөлийг нь гэмтээчихлээ гэж байсан тэрнээс хойш уралдуулаагүй юм. өмнө ямар наадамд ямар амжилт үзүүлсэн талаар мэлэхгүй байна. манай нутгийн хүмүүм Б.Ггийн хээр азарга хурдтай шүү гэж ярилцацгаадаг юм. Б.Г ярихдаа хулгайд алдсан гүүнүүдээ хурдан хээр азарганы төл байсан юм, дандаа сайн азарганы төл хулгай хийх юм хэцүү юм гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127 хуу/,

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Дгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай хохирогч Б.Ггийн хулгайд алдсан гэх адуунуудын зах зээлийн үнэлгээг гаргасан дүгнэлт /хх-ийн 27 хуу/,

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 301 дугаартай албан бичгээр ирүүлсэн Луусан овогт Бийн Б /РД:АО/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46-47 хуу/,

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөхсүм багийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24, 25 дугаартай тодрхойлолтууд /хх-ийн 48-49 хуу/,

Луусан овогт Бийн Б /РД:АО/-ийн ял шийтгэлийн талаарх лавлагаа /хх-ийн 53 хуу/,

Луусан овогт Бийн Б /РД:АО/-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/149, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 56-97 хуу/,

Хохирогч Б.Ггийн 2018, 2019 оны малын А дансны хуулгууд /хх-ийн 99-102 хуу/,

Хохирогч Б.Ггээс гаргаж өгсөн хурдан морины шагнал гэх материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хуулбарууд /хх-ийн 128-137 хуу/,

Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаартай дүгнэлт /хх-ийн 140 хуу/,

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 113-114 хуу/,

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 144-145 хуу/,

Б.Бгийн хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 151 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалв.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Дэл гэх газраас иргэн Б.Ггийн 5 тооны адууг хулгайлж, 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Ггийн өгсөн: “...2019 оны 01 сард Архангай аймгийн Цагдаагийн газарт алдсан адуугаа тэмдэглүүлэх гэхэд Өвөрхангай аймгийн Хужирт суманд айлын адуунд байгаа сураг гараад Өвөрхангай аймгийн Хужирт сумын цагдаа М надруу яриад Хужиртад ирээд адуугаа ирж үз гэж хэлсэн. Би Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөс Өвөрхангай аймгийн Хужирт сумруу явсан. М цагдаатай ярихад 2019 оны 03 сарын 07 Хужирт сумын Хүрмийн чулуу гэх газар адуун дунд адуугаа хайж бай араас чинь би очно гэсэн. Тэгээд би дүү Эын хамтаар уг газар очоод адуугаа хайж байтал нэг хээр азаргатай адуунд миний 2 унагатай гүү дүрээрээ байсан. Алдсан адуугаа олоод байж байтал М цагдаа Өвөрхангай аймгийн төвөөс ирээд гүүгээ танилаа гэхэд Б гэдэг айлд дагуулж очсон. Миний адуу байна гэж Бд М цагдаа хэлэхэд өө наад 2 унагатай гүү, нэг хээлтэй сартай бор хээр гүүтэй хамт миний хонгор халзан морины оронд Цэнхэр сумын харьяат Б гэдэг залуу надад авчирч өгөөд явсан. Бор хээр хээлтэй гүүг нь 2-3 өдөр холбож байгаад гүйлгээд алдсан гэж ярьж байсан. Б энэ хавийн хүмүүс бүгд гэрчилнэ. Манайхыг 2018 оны 05 сарын сүүлээр зусландаа бууж байхад Б нэг залуутай хоёулаа машинаар авчирч өгсен, миний хонгор халзан морийг өмнө нь аваад явсан байсан гэж хэлсэн. Тэгээд Б гэх залуу Бруугаа утсаар яриад чиний хонгор халзан морины оронд авчирч өгсөн 2 даагатай гүүг эзэн нь ирээд авах гэж байна гэхэд Б урдаас нь наадахыг нь хүлээхгүй шүү чи өөрөө наад хэргээ хүлээгээрэй гэж хариулаад утсаа тасалсан. Дахиад залгахад Бгийн эхнэр утсыг нь авснаа Б архи уугаад шал согтуу мотоцикль унаад явчихлаа гээд байсан. Дахиж Б нь яриагүй хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед Бд хээлтэй бор хээр гүүг чинь гүйлгэчихлээ очсон уу гэхэд Б за яахав ах танд оронд нь хязаалан байдас өгье гэсэн гэж Б ярьсан. Миний 2 даагатай гүүг Б гэх залуу өгөхгүй Бгаас хонгор халзан морио авч байж өгнө гэхэд М цагдаа хүний малыг өгөөч гэсэн чинь миний 2 унагатай гүүг Б өгсөн. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумаас портер машин хөлслөөд 2 унагатай гүүгээ ачиж авч ирсэн. Б нь М цагдаа би өөрөө 2 унагатай гүүг манайд ирсэн гэж бүртгүүлсэн шүү гээд байсан. 2019 оны 07 сард Буйлан нуурт хонио хужирлаад явж байхад Б над дэзр ирээд мэнд усаа мэдсэнээ би танай адууг таниагүй энд нэг хүрэн халзан азаргатай адуу Зг хулгай хийгээд ирсэн юм байх гэж бодоод 2 унагатай гүү, нэг хээр гүү аваад Бд аваачиж өгсөн. Харин Б сатай бор хээр гүүг нь алдчихсан гэж байсан. Таны сартай бор хээр гүү Хужирын голд сураг гарсан шүү, би танд олж өгнө өө хохиролгүй болгоно гээд олж өгөөгүй. Дараа нь нэг тааралдсан надтай мэнд зөрөөд өөр юм яриагүй. Миний азарга Сүхбаатар аймгийн Уул баян суманд бага насандаа хурдан давхиж байгаад соёолонд нь хурдан азарга гэж 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр худалдаж авч байсан азарганы 2 төл байгаа юм. Миний алдсан 3 гүү хурдан удамтай гүүнүүд байгаа юм. 2 унагатай гүүгээ тус бүр 2 сая, нийт 4 сая төгрөг. Сартай бор хээр гүүгзэ адилхан 2 сая төгрөгөөр үнэлж байна. Би Б.Бг танина, нэг нутгийн хүмүүс. Буйлан багт голын хойно урд ойрхон нутагладаг байсан юм. Би Бгаар хохирлоо барагдуулж аваагүй. Би гомдолтой байна. Хулгайд алдсан малын 2 даагатай гүүгээ олж авсан. Нөгөө сартай бор хээр гүүгээ олж авч хохирлоо барагдуулж авмаар байна. Хужирт явсан машин хөлсөлсөн бензиний зардал зэргийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,Гэрч Б.Эын өгсөн: “...Хужирт сумын төвөөс дээшээ яваад нэг айлд очсон чинь тэр айлын гадаа нь хээр азаргатай адуунд Г ахын хоёр хээр гүү хоёр унагатайгаа байсан. Хээр азаргатай адууны эзнийг Б гээд байх шиг байсан, би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Нэг унагалах гэж байсан хээр гүүг нь гүйлгээд алдсан гэж Б гэдэг хүн ярьж байсан. Г ахын хоёр унагатай гурван гүүг Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн иргэн Б гэдэг хүнээс авсан. Б манайд авчирч өгсөн гэж Б гэдэг хүн ярьж байсан. Б.Г ах бид хоёр Хархориноос портер машин хөлсөлж Хоёр гүүгээ унагатай нь ачиж авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,Гэрч Ч.Бийн өгсөн: “...Уг авчирч өгсөн 3 адуу нь гүүнүүд байсан. Зөв талын гуян дээрээ өлзий тамгатай, тамга нь бүдэг байсан. Надад зарсан 3 гүүний 2 хээр гүү нь 2 хээр унагатай, нэг хээр гүү нь унагагүй байсан. Эдгээр гүүнүүдийг М цагдаа 4-5 хүнтэй ирээд манай адуунууд байна гээд унагатай 2 хээр гүүг нь ачаад аваад явсан. Нэг хээр гүү нь ирснийхээ маргааш адуун дотроос гүйгээд яваад өгсөн. Хоёр хоног хайгаад олоогүй. Би Б.Бгаас хохирлоо барагдуулж авсан. Одоо бидний  хооронд авцаа, өгцөөний асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/, гэрч С.Бын өгсөн: “...Ачиж явсан адууны им, тамгыг нь сайн санахгүй байна, гурвуулаа хээр, халтар зүсмийн адуунууд байсан. Хоёр нь унагатай гүү, нэг нь унагагүй 3 тооны гүү байсан. Б надад манай ахын адуу байгаа юм би оронд нь Багаас хонгор халзан морь авч өгч байгаа юм гэж хэлсэн. Тэр хонгор халзан морь одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Б аваад явсан. Тухайн үед яг морио ачиж ирээд Бгийн гэрийн гадаа буулгаж байхад Төвшрүүлэх сумын нам цохионы өвөрт нь нутагладаг Дугар малд явж байна гээд ирж байсан, замдаа өөр хүнтэй таараагүй. Тухайн асуудал 2018 оны 5 дугаар сар гарсан байсан өдрийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/, Яллагдагч Б.Бгийн өгсөн: “...Тухайн үед наймаа хийснээс хойш Б гэх хүнтэй 2019 оны өвөл 2 дугаар сарын үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын хэсгийн төлөөлөгч М байна, Б гэх хүнтэй ярь, чиний авчирч өгсөн адуу чинь хулгайн замаар ирсэн адуу байна гэж утсаар хэлсэн. Хэн гэдэг хүн тэгж байгаа юм, эзэн нь яг мөн юм уу гэхэд Архангай аймгийн Цэнхэр сумын Г гэдэг хүн байна гэсэн. Тэгээд би тэгвэл өгөөд явуул гэж хэлсэн. Өөр Б гэх хүнтэй уулзсан зүйл байхгүй. Тухайн үед унаж явсан хх улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай гэрийн гадна байгаа. Гэхдээ моторын доод анги нь эвдэрсэн учраас явахгүй байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 хуу/, мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай хохирогч Б.Ггийн хулгайд алдсан гэх адуунуудын зах зээлийн үнэлгээг гаргасан дүгнэлт /хх-ийн 27 хуу/,зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Ггийн 5 тооны адууг хулгайлж, 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бгийн бусдын мал хулгайлсан үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

2015 оны Эрүүгийн хуулинд олон тооны мал гэдэгт “хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно...”, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эрүүгийн хуулиар олон тооны мал гэдэгт ”...найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно...”гэж тус тус тайлбарлажээ.

 

Харин шүүгдэгч Б.Бгийн уг үйлдэл нь 2018 оны 05 дугаар сарын 23-наас 25-ны хооронд хохирогч Б.Ггийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлсан байх тул 2020 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө нь үйлдэгдсэн мөн 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хууль буцаан хэрэглэж, ял оногдуулах нь шүүгдэгч Б.Бгийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн тус тус зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гд 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь “ХАС үнэлгээ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Дгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Г нь хохирлоо төлүүлж авсан нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 238, 240 ху/ байх тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт тохижилт нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л овогт Бийн Бг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Бг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.О