Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/270

 

 

 

 

 

 

 

 

 

2020             10          21                                      2020/ШЦТ/270

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Д-р хөтлүүлж,

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А,

Шүүгдэгч: Э.З нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Эгийн Зод холбогдох 2012000000174 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16-330 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Эгийн З /РД:ФА/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.З нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах оюутны байранд хохирогч Х.Дийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, биед нь доод эрүүний ооч болон зүүн үений сэртэнгийн зөрөөтэй хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

*Хохирогч Х.Дийн өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд тус аймгийн Ш гэх хүний захиалгаар баригдах гэж байгаа барилга дээр ажил хийхээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас ганцаараа ирээд тус аймгийн 4 дүгээр багт байрлах оюутны байранд арваннэгүүлээ байрласан. Намайг уг нь дуудахдаа барилгын ажил эхэлсэн байгаа гэсэн боловч ажил нь эхлээгүй байсан учраас байрандаа амарцгаасан. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр барилгын ажил хийхээр ирсэн хүмүүс бүгдээрээ хамт Архангай аймгийн Ихтамир сумын нутагт байх Тайхар чулууны жуулчны бааз дээр очиж амарцгаасан. Бид тэр өдрөө 21 цагийн үед буцаад аймгийн төвд ирээд байрандаа ирээд өрөө өрөөндөө нэг нэг шил архи уусан. Бид 2 өрөөнд хуваагдаад байрлаж байсан юм. Ихтамир сум явж ирчихээд би өөрийн өрөөний Т, З, З, П нартай 0,75л-тэй Хараа нэртэй архи хувааж уучихаад нөгөө өрөөрүү ганцаараа орсон. Тэдний өрөөний хаалга түгжээтэй байхаар нь нүдэж байгаад онгойлгуулж орсон. Би ороод хаалга үүдээ яагаад түгжчихдэг юм бэ, юу хийж байгаа юм бэ гэсэн. Тэгсэн тэнд байсан хүмүүсийн нэг нь таньд ямар хамаатай юм бэ гэхээр нь өрөөнд шүлсээ нулимчихсан юм. Тэгсэн З гэдэг залуу босч ирээд миний зүүн талын шанааруу 1 удаа, мөн эрүүний доод хэсгээр дээш нь чиглэлтэй нэг удаа цохьсон. Тэгээд байж байтал З Т 2 орж ирээд намайг салгаж аваад өрөөрүү оруулсан. Би тэгээд өөрөөндөө унтаж амарсан. Маргааш нь миний эрүү хөндүүрлэж өвдөөд байхаар нь жаахан гэмтчихсэн юм байх л гэж бодоод тоохгүй яваад байсан. Нөгөөдөр нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн чинь эрүүний яс 2 хугарсан байна гэсэн. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос мэс заслын эмч дуудаад Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хагалгаанд орсон юм. Би 2020 оны 04 дүгээр сарын 21-нд ирээд Зтой танилцсан. Намайг ирэхэд бүгд түрүүлж ирээд байрлачихсан байсан. Манай найз Төмөрбаатар, Т 2 намайг ирж ажиллаач гээд дуудсан юм. Надад Зтой ямар нэгэн өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. Туханй үед З намайг цохихыг оюутны байранд байрлаж байсан хүмүүс бүгд л харсан. Маргааш өглөө нь З надаас уучлал гуйгаад цагдаад битгий өгөөрэй тохиролцъё гээд байсан. Миний эрүүний яс 2 хугарсан, доод талын 2 үүдэн шүд хугарсан. Би 6 сарын дараа Улаанбаатар хотод дахин хагалгаанд орно. Мөн энэ хугацаанд ажил хийх боломжгүй болсон. Би эмчилгээний зардалд 7,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 хуу/,

*Хохирогч Х.Дийн дахин өгсөн: “...Тухайн үед Зийн байрлаж байсан өрөөнд яваад ороход З орон дээр сууж байсан. Бас нэрийг нь мэдэхгүй хоёр залуу орондоо орчихсон байсан. Ямар ч байсан тэр хүмүүс юм яриагүй, босож ирээгүйг бодоход унтаж байсан байх. Тийм учраас дээр хүмүүс намайг Зод зодуулахыг мэдээгүй байсан. Харин К гэдэг залуу мэдсэн байсан. Би Кгийн бүтэн нэрийг мэдэхгүй. Намайг шүлсээ хаяснаас болоод З зодсон талаар яриад байсан. Намайг цохих үед З, Т 2 миний хажууд байгаагүй, би З, Т нартай нэг өрөөнд байрлаж байсан. Зодоон болсноос хойш намайг Зтой маргалдаад өөрийнхөө байрлаж байсан өрөөнд ороход З, Т 2 орондоо орсон байсан, намайг унт гэж унтуулсан. З, Т 2 зодооныг салгаагүй учир намайг хэрхэн цохиж зодсон талаар мэдэхгүй. Би нэлээн архи уусан, бүгд уусан байсан. Гэхдээ би болсон асуудлын талаар хагас хугас мэдэж байгаа, зодуулснаас хойших юмаа заримыг нь санахгүй байгаа. З тухайн өдөр Тайхар чулууны бааз явахад машин барьж явсан учир архи уугаагүй, харин орой амрах дотуур байранд ирээд архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Намайг эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох зардал төлсөн байх, хэдэн төгрөг төлсөн гэдгийг мэдэхгүй байна, би эмчилгээний зардал төлөөгүй, мөн манай гэрийнхнийг Баянхонгор аймгаас ирэх зардалд 300,000 төгрөг өгсөн. Надад эм тарианы 50,000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Миний зүүн талын шанаа руу нэг удаа цохиж, дараа нь эрүүн доороос нэг удаа өлгөж гараараа цохиж авсан. Намайг нийт 2 удаа цохиж авсан. Би өрөөнд нь орж шүлсээ хаясан гэсэн, шүлс хаясан талаараа мэдэхгүй байгаа. Тэрнээс болж намайг цохиж авсан. Өөр намайг цохих шалтгаан байхгүй. Зийн өрөөнд барьцалдаж аваад, манай өрөөнд орж цохисон байх гэж бодож байна, би бас эргэлзээд байгаа. К гэж хочилж дууддаг М мэдэж байгаа байх. З гэмтэл авсан асуудал байгаагүй. Эмчилгээний зардал төлчихвөл гомдол санал гэхгүй, уг нь 7 сая төгрөг надад өгнө гэж харилцан тохирсон. Өргөдлөө З өөрөө бичсэн. Гарсан зардлаа баримтаар нэхэмжилнэ. Өөр санал хүсэлт байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-18 хуу/,

*Гэрч Ц.Гын өгсөн: “...Х.Д бол миний эхнэрийн төрсөн дүү нь байгаа юм. З гэх хүнийг бол огт танихгүй. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөдөө явчихаад ирсэн чинь Дийг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд ороод гарсан байна гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгаас Архангай аймагруу гараад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн Биднийг ирэхэд Х.Д нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж байсан. Эрүүний хагалгаанд орсон гэж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хамт ажилладаг хүмүүстэйгээ Ихтамир сумын Тайхар чулууруу яваад архи ууцгаасан. Тэгээд тэндээсээ ирээд ажилчидынхаа байдаг өрөөнд орцгоосон. Тухайн үед Д өөрөө жаахан согтуу байсан юм шиг байна лээ. Тэгээд тэр З гэх залуу өрөөндөө орж унт гэж хэлээд эрүүрүү нь цохьсон гэж байсан. Бид 2020 оны 04 дүгээр 30-ны өглөө ирээд эмчилгээ хийсэн эмчтэй нь уулзсан. Дийн эрүү нь 2 хугарсныг хадсан гэж байсан. Эрүүний гол хэсгээр хугарсан учраас үүдэн 2 шүд нь суларсан тийм учраас авахаас өөр ямар ч арга байгаагүй гэж байсан. Эрүүг нь дээд эрүүтэй нь багалаад бэхэлчихсэн байгаа 21 хоног иймэрхүү байдалтай байна гэж байсан. Д нь Баянхонгор аймгийн Шинэ жинст суманд эхнэр 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Том хүү нь тусдаа гарчихсан, аавынхтайгаа айл малыг хараад байж байдаг. Дынх цөөн тооны малтай амьдралын боломж тааруухан хаврын хаварт барилгын ажил хийж амьралдаа нэмэр болгодог юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/,

*Гэрч Э.Згийн өгсөн: “...Би цохиж зодохыг нь хараагүй, харин надад З ярихдаа өрөөнд орж ирээд нулимаад, муухай хараад байхаар нь өрөөнд нь оруулж унтуулах гэсэн чинь нүүр лүү нь тохойлдсон гэсэн, тэгэхээр нь нэг удаа цохиж авсан гэж хэлсэн. Өөр юм яриагүй, би хэргийн талаар нарийн мэдэхгүй учир мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. З хүнтэй эвсэг ,найзархаг, уруу татамтхай, ажлаа тууштай сайн хийдэг, худал яриад байдаггүй, архи дарс уудаггүй, томоотой залуу байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/,

*Гэрч Ц.Эын өгсөн: “...Бид Тайхар чулууны бааз руу агаарт гарчихаад буцаж ирээд амрах гэж байтал Д гаднаас орж ирээд өрөөнд шүлсээ хаяад яах гэж байгаа нь мэдэгдэхгүй агсрах гээд байсан. Тэр үед З яагаад өрөөнд шүлсээ хаяад байгаа, өрөөндөө орж унт гээд аваад гарсан. Тэр өрөөнд М, З бид 3 байсан, өөр хүн байгаагүй, М бид 2 орондоо орсон, З ороо засаж байсан. Тэгээд удаагүй З орж ирээд унтсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Гэтэл маргааш өглөө нь З манай өрөөнөөс гаргаж өрөөнд оруулах үедээ Дийг цохиж гэмтээсэн талаар мэдсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. Манай өрөөнд орж ирээд шүлсээ хаяад байсан, оруулаад унтуулах гэсэн чинь Д өөрөө Зийг тохойлдсон, дахиж цохих гэхээр нь З зөрүүлээд Дийг цохиж авсан гэж З ярьж байсан. Би бол хараагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/,

*Гэрч З.Мын өгсөн: “...Би Э.Зтын хамт барилгын ажил хийхээр Улаанбаатар хотоос Архангай аймагт ирээд нийтийн байранд нэг өрөөнд хамт байрласан. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 21-22 цагийн орчим бид хоёрыг өрөөндөө унтах гээд байж байхад Д архи уусан согтуу манай өрөөнд орж ирээд өрөөний шалан дээр шүлсээ нулимаад байсан Э.З та яагаад өрөөнд орж ирээд нулимаад байгаа юм бэ, өрөөндөө орж амар гэсэн боловч Д Э.Зтын үгэнд ороогүй. Э.Зт Дыг амраахаар өрөөнөөс аваад гарсан. Хэсэг хугацааны дараа Э.Зт өрөөнд орж ирээд Дийг нэг цохисон талаараа ярьсан. Манай өрөөнд бид гурваас өөр хүн байгаагүй, Э.Зт Дийг цохих үед хэн байсныг мэдэхгүй байна. Д бид хоёр архи уусан байсан. Э.Зт автомашин жолоодсон тул архи уугаагүй байсан. Д хэр хэмжээний согтсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Д манай өрөөнд орж ирээд өрөөний шалан дээр шүлсээ хаяад байсан манай өрөөнд маргалдаагүй, маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Э.Зт өрөөндөө орж ирээд Дийг нэг цохисон талаараа ярьсан ямар учир шалтгаанаар цохисон болохыг мэдэхгүй байна. Маргааш өдөр нь Э.Зт надад ярихдаа би Дийн эрүүг хугалчихсан байна яана аа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,

*Шинжээч С.Хгийн өгсөн: “...Дийн биед учирсан гэмтлийг өөрийг нь үзэж, эмнэлэгийн бичиг баримт үндэслэн дүгнэлт гаргасан. Дийн эрүүгийн ооч ясны хугарал, зүүн эрүүний үений сэртэнгийн хугарал гэмтэл учирсан байсан, эдгээр гэмтэл нь 1 удаагийн цохих үйчлэлээр үүсэх боломж байхгүй, харин 2 ба түүнээс удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ооч яс нь урдаас эсвэл доороос нь цохих үед үүсэх боломжтой, харин сэртэнгийн хугарал нь зүүн хажуугаас цохих үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/,

*Э.Зийн яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-67 хуу/,

* Э.Зийн яллагдагчаар дахин өгсөн: “...Намайг өрөөнд нь оруулж өгөх гээд явж байхад намайг тохойлдсон юм. Тэгэхээр нь би ах яаж байна аа гэтэл дахиад тохойлдох гэхээр нь баруун гараараа нэг удаа Дийн эрүүний зүүн хэсэгт цохисон. Би Архангай аймагт барилгын ажил хийх гэж ирээд Дийг таньдаг болсон. Д тухайн үед надаа өөр хүнтэй маргалдаж, муудалцаагүй. Би түүнийг 1 удаа цохисон. Харин 2 удаа бол цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-71 хуу/,

*Хохирогч Х.Дийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182 дугаартай

  1. Х.Дийн биед доод эрүүний ооч болон зүүн үений сэртэнгийн зөрөөтэй хугарал гэмтэл учирчээ.
  2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна.
  4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
  5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүдийн улмаас доод эрүүний ооч болон зүүн үений сэртэнг хадаж бэхлэх, чиг тавих мэс засал хагалгаанд оржээ гэх дүгнэлт /хх-ийн 35 хуу/,

*Хохирогч Х.Дийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд /хх-ийн 39-54хуу/,

*Х овогт Эгийн З /РД:ФА/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74 хуу/,

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуу/,

*Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулах “Буянтхиц” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0165 дугаартай тодорхойлолт /хх-ийн 83 ху/,

*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 87-88 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Зод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Э.З нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Архангай  аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах оюутны байранд хохирогч Х.Дийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, биед нь доод эрүүний ооч болон зүүн үений сэртэнгийн зөрөөтэй хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.З үйлдсэн болох нь:

Хохирогч Х.Дийн өгсөн: “...Тэгсэн З гэдэг залуу босч ирээд миний зүүн талын шанааруу 1 удаа, мөн эрүүний доод хэсгээр дээш нь чиглэлтэй нэг удаа цохьсон. Тэгээд байж байтал З Т 2 орж ирээд намайг салгаж аваад өрөөрүү оруулсан. Би тэгээд өөрөөндөө унтаж амарсан. Маргааш нь миний эрүү хөндүүрлэж өвдөөд байхаар нь жаахан гэмтчихсэн юм байх л гэж бодоод тоохгүй яваад байсан. Нөгөөдөр нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн чинь эрүүний яс 2 хугарсан байна гэсэн. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос мэс заслын эмч дуудаад Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хагалгаанд орсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 хуу/, хохирогч Х.Дийн дахин өгсөн: “...Миний зүүн талын шанаа руу нэг удаа цохиж, дараа нь эрүүн доороос нэг удаа өлгөж гараараа цохиж авсан. Намайг нийт 2 удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-18 хуу/, гэрч Ц.Гын өгсөн: “...Биднийг ирэхэд Х.Д нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж байсан. Эрүүний хагалгаанд орсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/, гэрч Ц.Эын өгсөн: “...Гэтэл маргааш өглөө нь З манай өрөөнөөс гаргаж өрөөнд оруулах үедээ Дийг цохиж гэмтээсэн талаар мэдсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. Манай өрөөнд орж ирээд шүлсээ хаяад байсан, оруулаад унтуулах гэсэн чинь Д өөрөө Зийг тохойлдсон, дахиж цохих гэхээр нь З зөрүүлээд Дийг цохиж авсан гэж З ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/, гэрч З.Мын өгсөн: “...Хэсэг хугацааны дараа Э.Зт өрөөнд орж ирээд Дийг нэг цохисон талаараа ярьсан. Э.Зт Дийг цохих үед хэн байсныг мэдэхгүй байна. Д бид хоёр архи уусан байсан. Э.Зт өрөөндөө орж ирээд Дийг нэг цохисон талаараа ярьсан ямар учир шалтгаанаар цохисон болохыг мэдэхгүй байна. Маргааш өдөр нь Э.Зт надад ярихдаа би Дийн эрүүг хугалчихсан байна яана аа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/, шинжээч С.Хгийн өгсөн: “...Дийн эрүүгийн ооч ясны хугарал, зүүн эрүүний үений сэртэнгийн хугарал гэмтэл учирсан байсан, эдгээр гэмтэл нь 1 удаагийн цохих үйчлэлээр үүсэх боломж байхгүй, харин 2 ба түүнээс удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ооч яс нь урдаас эсвэл доороос нь цохих үед үүсэх боломжтой, харин сэртэнгийн хугарал нь зүүн хажуугаас цохих үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/, яллагдагч Э.Зийн өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-67 хуу/, яллагдагч Э.Зийн дахин өгсөн: “...Намайг өрөөнд нь оруулж өгөх гээд явж байхад намайг тохойлдсон юм. Тэгэхээр нь би ах яаж байна аа гэтэл дахиад тохойлдох гэхээр нь баруун гараараа нэг удаа Дийн эрүүний зүүн хэсэгт цохисон. Д тухайн үед надаа өөр хүнтэй маргалдаж, муудалцаагүй. Би түүнийг 1 удаа цохисон. Харин 2 удаа бол цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-71 хуу/,хохирогч Х.Дийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 хуу/зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Зийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан байхыг ойлгоно гэж заасан байх бөгөөд хохирогч Х.Дийн биед доод эрүүний ооч болон зүүн үений сэртэнгийн зөрөөтэй хугарал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Зийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгч Э.Зийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Х.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд 250.000 төгрөг, /хх-ийн 83хуу/, 7700төгрөг, 24500төгрөг, 188.00төгрөг /хх-ийн 84хуу/, 60.000төгрөг, 80850 төгрөг, 385.000 төгрөг /хх-ийн 85хуу/, мөн шүүхэд гаргаж ирүүлсэн 130900 төгрөг нийтдээ 1.126.950төгрөгийн баримтыг нотлох баримтад үнэлж шүүгдэгч Э.Зийн хохирогч Х.Дид өгсөн 1026.150 төгрөгийг хасч, шүүгдэгч Э.Зс 100800 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Дид олгож хохирогч нь цаашид гарах эмчилгээний баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Э.З нь энэ хэрэгт 1 /нэг/ хоног цагдан хоригдсон  хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй áîëîõûã òóñ òóñ äóðäàæ, ãýìò õýðýã ¿éëäñýí íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зод 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээа авах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                            

ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Х овогт Эгийн Зийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зод оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаас хасч тооцсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Зс 100.800 /нэг зуун мянга найман зуу/ төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын 2 дугаар баг Т гэх газарт оршин суух Т овогт Х-н Д /РД:вс/-д  олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд ø¿¿ãäýã÷, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар  ãàðäàí àâñан өдрөөс õîéø, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйл заасны дагуу хүргүүлснээс хойш 14 õîíîãèéí äîòîð Àðõàíãàé àéìãèéí Ýð¿¿, Иргэний õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé áîëîõûã äóðäñóãàé.
  8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.О