Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/272

 

 

 

 

 

 

 

 

 

    2020         10           21                                      2020/ШЦТ/272

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж,

Улсын яллагч: Ц.С

Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ховогт Эын Бд холбогдох 2012................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ........... аймгийн ............ сумын .................баг, ................. тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 08 дугаар зүйлийн 15-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялаас 3 жилийг өршөөн хассан, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Эын Б /РД:АЮ/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 06 дугаар сарын 05-чы өдөр ........... аймгийн .............. сумын ........ дугаар баг, ............... тоотод байрлах гэрт нь иргэн Д.Эыг зодож, улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн талд суганы урд шугамаар 9, 10-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Эын өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үдээс хойш Б ганцаараа манайд орж ирээд мөнгө байна уу, байвал 3000 төгрөг өгөөч гэхээр нь өөрт байсан 3000 төгрөгөө өгөөд явуулсан. Гэтэл нэг их удаагүй сахалтай танихгүй залуугийн хамт манайд орж ирээд архи гаргаж ирсэн. Хамт архиа уугаад сууж байтал хамт орж ирсэн сахалтай залуу нь гараад явсан. Б бид 2 архиа удалгүй ууж дуустал Б агсрах гээд байсан. Би тухайн үед нь чи одоо яагаад байгаа юм бэ гэж асуутал дэргэд байсан 4 төмөр савтай усаар миний зүүн талын шанаа руу цохиж авсан. Би тэр дороо ухаан алдаж унасан байсан. Тэр хооронд хавирга хугалсан, гэрт байсан 2 аяга, архины шил, цонх, угаалтуурын тосгуур зэргийг хагалж, 2 ширхэг жижиг модон сандал, сэрүүцүүлэгч сэнс эвдэж хаясан байсан. Би ухаан ороод босож галдаа мод хийж байтал Б дахиж орж ирээд миний нүдний шил хаана байна гээд хайж байснаа намайг түлхсэн. Би түлхэхэд нь баруун гараараа гал дээр унаж гараа түлсэн. Би тэр оройноос хойш бие өвдөөд босож чадахгүй хэвтэж байтал маргааш нь Б шал согтуу гадаа ирээд цонх нүдээд, хаалга нүдээд, өшиглөөд дуудаад, хагархай цонхоор гараа оруулж хөшиг татаж байгаад буцаад явсан. Би тэр өдрөө буюу 06 сарын 06-ны өдөр босож чадаагүй, харин тэр орой нь бие засахаар арай гэж гараад бие засаж байхдаа хартал манай хашааны явган хаалга задгай, газар унасан, эвдэрсэн байсан. Би үед нь арай гэж хэвтээгээр нь хаалгаа хаасан болсон. 06 сарын 07-ны өглөө бие засах гэж гарахдаа гудамжаар явсан хүн гуйж явган хаалгаа босгож нугас руу нь хийлгэж хаалгаа хааж дотор талаас нь модоор тулж орхисон. Тэрнээс хойш бие өвдөөд 10 гаран хоног хэвтэж байгаад бие жаахан гайгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Сүүлд нь мэдуүлэг өгөхдөө Сэнгэсамбуубаатар мөрдөгч намайг хамт хэрэгтэн болно, эндээс салахгүй шүү гээд байхаар нь хотоос ирэх дүү, хүүхэд нартай хамт байхаа бодож өөрөө унасан, бусдад зодуулаагүй, гараа өөрөө түлсэн гэж хэлсэн. Бусад зүйлийг нь огт хэлээгүй байсан учир сүүлд нь прокурорын газарт хүсэлт гаргаж болсон асуудлын талаар бүгдийг нь хэлж байна. Би Бгээс гомдол саналгүй гээд салсны дараа Б манай хашаагаар дахиж орж ирээд архи нэхээд байхаар нь байхгүй гэж хэлсэн чинь гарахдаа үүдний амбаараас хүрз аваад гарахаар нь хөөе юу аваад явчив гэсэн чинь надад харуулахгүй нууж авч явсан. Дараа нь гэрээсээ түр гараад ирэх хооронд хүрз авч ирж хашаанд хаяад дахиж цонх хагалаад явсан байсан. Нийтдээ цонхны 4 шил буюу 1 цонхыг давхраар нь, 2 цонхыг дангаар нь хагалсан. Савтай усаар зүүн шанаа руу цохиж авснаас болж миний зүүн талын нүдний хараа муудаж, муу харж байна, толгой их өвдсөн, 2 хавирга хугарсан, баруун гарын шууны гадна хэсэг түлэгдсэн байсан. Б бид хоёроос өөр хүн байгаагүй учир мэдэх хүн байхгүй. Би рентгенд харуулсан. Гэхдээ зураг гаргаж өгөөгүй, мэс заслын эмч хамт харж байсан учир мэс заслын эмч 1 бичиг хийж өгсөн. Тэр бичиг нь шинжээчийн дүгнэлттэй хамт байгаа, Өөр ямар ч баримт байхгүй. Э.Бд намайг зодох шалтгаан байхгүй. Би гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилнэ. Эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй байна. Мөн эвдэрсэн эд зүйлсийг гараар бичиж жагсаалт гаргасан байгаа, жагсаалтаар нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-43 хуу/,

Гэрч Д.Эын өгсөн: “...урд гудамжны дүү Э.Бтэй архи хамт ууж байгаад маргалдсан юм маргалдсан асуудлаасаа болоод түүнд зодуулсан гэж цагдаагийн байгууллагад хандсан. 2020 оны 06 дугаар сарын эхээр бид хоёр хамт архи ууж байгаад манай гэрээс гараад явсан хойгуур би зуухан дээрээс дарж унаад баруун гарын шуу хэсгээ түлсэн байсан. Тухайн үед би архи уугаад нилээн согтсон байсан.  Тэр үедээ би намайг цохиж зодсон байна гэж бодоод нилээн хэд хоногийн дараа түүнд зодуулсан байх гэж бодоод дуудлага өгсөн. Миний биед баруун гарын шуу хэсэг түлэгдсэн, өөр надад учирсан гэмтэл байхгүй. Миний биед учирсан гэмтлийг би өөрөө гэрийнхээ халуун зуухан дээрээс дарж унаад гараа түлж өөрөө өөртөө гэмтэл учруулсан. Миний биед хэн нэгэн гэмтэл учруулаагүй. Бид хааяа архи хувааж уугаад сууж байдаг. Надтай манай гэрт архи хувааж уугаад гараад явсан хойгуур би гэрийнхээ халуун зуухан дээрээс дарж унаад өөрийн баруун гарын шуу хэсгээ түлсэн байсан. Архи ууснаас болоод гараа түлсэн. Тэгээд би архи уусан үедээ намайг зодсон байна гээд дараа түүнээс хойш 14 хоногийн дараа цагдаад дуудлага өгсөн. Миний санаж байгаагаар 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Бтэй архи хувааж уусны дараа гараа түлсэн байсан, би санаж байна. Тухайн өдөр бид хоёр архи согтууруулах ундаа уусан үедээ хэрүүл маргаан хийсэн болохоос ямар нэг байдлаар зодолдоогүй. Би Бгийн биед гэмтэл учруулаагүй. Тухайн үед надтай уулзах үед түүний биед гэмтэл учирсан эсэх талаар би мэдэхгүй. Бид архи хувааж уучихаад манай гэрээс яваад өгсөн. Бид 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт нэг шил архи хувааж уугаад салсан. Тэрнээс хойш бид хоёр таараагүй. Одоо надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 08-11 хуу/,

Э.Бгийн гэрчээр өгсөн: “...Миний биед хоёр нүдний дунд, духны хэсгээр газар унаад духаа хагалсан байсан. Өөр надад ямар нэг гэмтэл учраагүй. Миний биед учирсан гэмтлийг би өөрөө өөртөө учруулсан. Хөдөө морь унаж яваад мориноос унаад духаа хагалж өөрөө өөртөө энэ гэмтлийг учруулсан. Бид хааяа архи хувааж уудаг. Нилээн дээр бага зэрэг маргалдсан болохоос хоорондоо зодоон хийгээгүй. Би түүнийг цохиж зодсон зүйл надад байхгүй. Миний санаж байгаагаар 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Онгоны аманд хөдөө морь унаж яваад мориноос унаад духаа хагалж сорвитой болсон. Тухайн өдөр Д.Э бид хоёр архи согтууруулах ундаа уусан үедээ хэрүүл маргаан хийсэн болохоос ямар нэг байдлаар зодоон хийгээгүй. Би Д.Эын биед гэмтэл учруулаагүй. Тухайн үед надтай уулзах үед түүний биед гэмтэл учирсан эсэх талаар би мэдэхгүй. Бид хоёр архи хувааж уучихаад би тэдний гэрээс гараад яваад өгсөн. Бид 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Э ахын гэрт нэг шил архи хувааж уугаад салсан тэрнээс хойш бид хоёр таараагүй. Надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,

Гэрч Ц.Ч-н өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр амралтаа авч 16-ны өдрөөс шинээр эмч болсон Н миний оронд ажилласан. Би 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажил хүлээлгэж өгөхдөө Э гэх хүний биед хальт ил үзлэг хийгээд Рентгенд харуулаач, тодорхойлолт бичиж өг гэж Н-д хэлсэн. Н миний нэрээр тодорхойлолт бичиж өгсөн. Би өөрөө тэмдэг дарсан. Баруун гарын шууны гадна хэсэгт түлэгдсэн гэмтэл тав тогтсон, цээжээр хөндүүрлэсэн зовуурьтай байсан. Онош батлахын тулд рентген зураг авуулахаар явуулахад зураг авч ирээгүй, рентгенд харуулсан гэж Н хэлж байсан. Зүүн нүд бүрэлзэнэ, зүүн шанаа өвдөнө гэсэн зовуурьтай байсан. Гэхдээ ил харагдах гэмтэл мэдэгдээгүй. Зүүн нүдээ нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн зөвлөгөө өгсөн. Үзүүлсэн эсэхийг мэдэхгүй. Надад хэлсэн зүйл байхгүй, би хальт үзээд орхисон, Н үргэлжлүүлээд үзэж тодорхойлолт бичсэн, Нид гэмтэл авах болсон шалтгааны талаар хэлсэн байх гэж бодож байна. Юу гэж хэлсэн талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/,

Гэрч Б.Н-н өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Д.Э нь ирж үзүүлсэн тухайн үед биеийн байдал цээж хөндүүрлэнэ, баруун шуу өвдөнө, зүүн нүд шанаа өвдөнө гэсэн зовуурьтай, баруун шуу ил харагдах түлэгдэлтэй, тав тогтсон, өөр ил харагдах гэмтэлгүй байсан. Нүд өвдөөд гэхэд нь нүдний эмчид үзүүл гэж зөвлөсөн, харин цээж өвдөөд гэхэд нь рентгенд харуулахад зүүн талын 5-6 дугаар хавирганд хугаралтай байна гэж байсан учир тодорхойлолт бичиж өгөөд явуулсан. Ер нь бол тухайн үед Ч эмч үзэж, би дагуулж яваад рентгенд харуулан, бичгийг нь өөрт нь өгсөн. Харин дараа нь 2020 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдөр Д.Эыг 2 дахиж рентгенд харуулж, зураг авуулахад 5-6 дугаар хавирга биш, харин 9-10 дугаар хавирга хугарсан байсан. Өмне нь рентгенд харахад алдаа гарсан юм шиг байна лээ. Хамт архи ууж байсан хүндээ зодуулсан, гал руу түлхсэн гэж хэлж байсан. Зүүн шанаа руу цохиж авсан гэж хэлж байсан. Юугаар хэрхэн цохиж авсан талаараа тодорхой зүйл хэлээгүй. Хэн зодсон талаар тодорхой хүний нэр хэлээгүй, цагдаагаас үзүүлээд бичиг хийлгээд ир гэж хэлсэн гэж байсан учир цагдаад хандсан юм байна гэж ойлгосон. Ер нь бол үзлэгийг Ч эмч хийсэн, би Ч эмчийн удирдлага дор хамт үзэж, түүний хэлснээр бичиж, Ч эмч тэмдгээ өөрөө дарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/,

Яллагдагч Э.Бгийн өгсөн: “...Би хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнд ямар нэг гэмтэл учруулаагүй. Энэ хүн өөрөө өөртөө гэмтэл учруулсан. 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өглөөгүүр Д.Э надтай өглөөгүүр таараад тал шил архи мөнгө байна уу гэсэн. Тэгэхээр нь  дэлгүүрээс бид хоёр нэг шил архи авч уугаад байж байсан чинь архи уугаад согтоод намайг хэл амаар доромжлоод байсан. Би нэлээн согтсон байсан. Удалгүй уусан архины шилээр миний толгойн ар дагз хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би дээрээс нь дараад авсан чинь архины шилээр миний хоёр нүдний гол хэсэг рүү ахиад цохисон. Тэгэхээр нь би түүний хоолойг гараараа шахаж байгаад нүүр лүү нь гараараа 2-3 н удаа гараараа цохисон. Тэгээд би цус гоожоод байхаар нь гэртээ орсон. Гэрт аав байсан. Аав миний шархыг цэвэрлэж өгсөн. Тэгээд би аавд Д.Э гэрт архи уугаад сууж байсан намайг цохиод гэмтэл учруулсан талаар хэлсэн. Би иргэн Д.Эын биед гэмтэл учруулаагүй. Түүний биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлийг хэн хэзээ учруулсан талаар би мэдэхгүй, өөрөө өөртөө энэ гэмтэл учруулсан. Би өөрөө энэ хүний хавирга сүвээ рүү цохиж өшиглөсөн удаа нэг ч байхгүй, энэ хүн худлаа яриад байгаа. Намайг гал руу түлхсэн гэдэг нь худлаа. Өөрөө хоолоо хийж идэх гээд пилитка асааж байгаад гал руу унах явцдаа өөрөө өөртөө гэмтэл учруулж хавирга хугалсан. Би иргэн Д.Эын гэрийн эд зүйл болох байшингийн цонх хагалсан. Өөр ямар нэг эд зүйлсийг би устгаж гэмтээгээгүй. Тухайн үед миний бие тааруу байсан учраас би эмнэлэг явж чадаагүй. Маргааш өдөр би эмнэлэг орж үзүүлж 14 оёдол тавиулсан. Миний хоёр нүдний дундах шарх нэлээн гүнзгий шарх байсан. Би өдөр он сарыг мэдэхгүй байна. Би олон жил айл аймаг байсан. Миний аавын насны хүн байна гээд цагдаад хэлээгүй өнгөрсөн. Одоо миний нүүр хэсэгт их муухай сорви тогтсон. Би энэ сорвины улмаас ажилд орж чадаагүй. Сорвины улмаас би ажилд орж чадаагүй, хүний харагдах байдалд эвгүйгээр нөлөөлсөн. Би нойронд муу байгаа. Толгой өвдөөд байгаа. Би иргэн Д.Э намайг архи шилээр цохих гэхээр нь би газар түлхэж унагаагаад түүний дээр мордож суугаад хоёр гар бариад та намайг архи шилээр цохисон талаар хэлээд би өөрийн баруун гараараа түүний нүүр шанаа хэсэг рүү 2, 3-удаа гараараа цохисон чинь зөрүүлээд ахиад архи шилээр миний хоёр нүдний завсар цохисон. Би Д.Эын 9,10 дугаар хавирга хугарал гэмтлийг учруулаагүй. Энэ хүн байнга өөрөө архи согтууруулах ундаа уудаг. Өөрөө архи ууж байгаад юм руу унаж өөрөөр өөртөө гэмтэл учруулсан байх. Энэ хүн ганцаараа амьдардаг. Манай дэнж тэр хавиар байдаг хүмүүс энэ хүний гэр орноор орж байнга архи согтууруулах ундаа уудаг. Би энэ хүнд ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би энэ хүнийг газар түлхэж унагаагаад дээр нь мордож суугаад түүний нүүр шанаа хэсэг рүү 2, 3-удаа баруун гараараа цохисон өөр ямар ч гэмтэл учруулаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 92-95 хуу/,

Яллагдагч Э.Бгийн дахин өгсөн: “...Надад хэргийн талаар мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-98 хуу/,

Э.Бгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 291 дугаартай дүгнэлтэнд

  1. Э.Бгийн биед хөмсөгний голд няцарсан шарх, духны зүүн дэд хэсэгт цайвар сорви гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх шарх, сорви гэмтлүүд нь 10-с дээш хоногийн өмнө үүсэх боломжтой. 2020 оны 06 дугаар сарын 05-нд үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй.
  4. Дээрх няцарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

Духны сорви гэмтэл нь учирсан тухайн үедээ 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 21 хуу/,

Д.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 455 /нэмэлт/ дугаартай дүгнэлтэнд

1. Д.Эын биед цээжний зүүн талд суганы урд шугамаар 9,10-р хавирганы хугарал /бороолж буй/, баруун шууны гадна дунд хэсэгт 2-р зэргийн түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Түлэгдсэн шарх гэмтэл нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь 10-с дээш хоногийн өмнө үүсэх боломжтой. 2020 оны 06 дугаар сарын 05-нд үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. Цээжний зүүн талд суганы урд шугамаар 9,10-р хавирганы хугарал гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

4. Зүүн талын 9,10-р хавирганы хугарал гэмтэл нь учирсан тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Баруун шууны гадна дунд хэсгийн түлэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Д.Э нь зүүн нүдний эхэлж буй болор цайлт, элгэнд олон тооны уйланхайт өөрчлөлт, элэгний архаг үрэвсэл, нойр булчирхайн архаг үрэвсэл, сэдрэлийн үе, цөсний хүүдийн их биеийн нугаларалт архаг хууч өвчтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 55 хуу/,

Д.Эын амболаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 61-66 хуу/,

Рентгэн зураг /хх-ийн 67-69 хуу/,

Д.Эын эзэмшлийн эд хөрөнгөд учирсан эвдрэлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 710 дугаартай дүгнэлт /хх-ийн 71 хуу/,

Д.Эын эзэмшлийн гэх эвдэрсэн эд хөрөнгийн талаарх зурган үзүүлэлтүүд /хх-ийн 74 хуу/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 77-78 хуу/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 хуу/,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-82 хуу/,

Ховогт Эын Б /РД:АЮ/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 87 хуу/,

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 106-107 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Э.Б нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ........... аймгийн ............... сумын ........... дугаар баг, ................ тоотод байрлах гэрт нь иргэн Д.Эыг зодож, улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн талд суганы урд шугамаар 9, 10-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.Бд үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Эын өгсөн: “...Би тухайн үед нь чи одоо яагаад байгаа юм бэ гэж асуутал дэргэд байсан 4 төмөр савтай усаар миний зүүн талын шанаа руу цохиж авсан. Би тэр дороо ухаан алдаж унасан байсан. Тэр хооронд хавирга хугалсан, гэрт байсан 2 аяга, архины шил, цонх, угаалтуурын тосгуур зэргийг хагалж, 2 ширхэг жижиг модон сандал, сэрүүцүүлэгч сэнс эвдэж хаясан байсан. Би ухаан ороод босож галдаа мод хийж байтал Б дахиж орж ирээд миний нүдний шил хаана байна гээд хаяж байснаа намайг түлхсэн. Би түлхэхэд нь баруун гараараа гал дээр унаж гараа түлсэн. Би тэр оройноос хойш бие өвдөөд босож чадахгүй хэвтэж байтал маргааш нь Б шал согтуу гадаа ирээд цонх нүдээд, хаалга нүдээд, өшиглөөд дуудаад, хагархай цонхоор гараа оруулж хөшиг татаж байгаад буцаад явсан. Бусад зүйлийг нь огт хэлээгүй байсан учир сүүлд нь прокурорын газарт хүсэлт гаргаж болсон асуудлын талаар бүгдийг нь хэлж байна. Би Бгээс гомдол саналгүй гээд салсны дараа Б манай хашаагаар дахиж орж ирээд архи нэхээд байхаар нь байхгүй гэж хэлсэн чинь гарахдаа үүдний амбаараас хүрз аваад гарахаар нь хөөе юу аваад явчив гэсэн чинь надад харуулахгүй нууж авч явсан. Нийтдээ цонхны 4 шил буюу 1 цонхыг давхраар нь, 2 цонхыг дангаар нь хагалсан. Савтай усаар зүүн шанаа руу цохиж авснаас болж миний зүүн талын нүдний хараа муудаж, муу харж байна, толгой их өвдсөн, 2 хавирга хугарсан, баруун гарын шууны гадна хэсэг түлэгдсэн байсан. Б бид хоёроос өөр хүн байгаагүй учир мэдэх хүн байхгүй. Би рентгенд харуулсан. Гэхдээ зураг гаргаж өгөөгүй, мэс заслын эмч хамт харж байсан учир мэс заслын эмч 1 бичиг хийж өгсөн. Тэр бичиг нь шинжээчийн дүгнэлттэй хамт байгаа, Би гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилнэ. Эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй байна. Мөн эвдэрсэн эд зүйлсийг гараар бичиж жагсаалт гаргасан байгаа, жагсаалтаар нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-43 хуу/,гэрч Ц.Чын өгсөн: “...Баруун гарын шууны гадна хэсэгт түлэгдсэн гэмтэл тав тогтсон, цээжээр хөндүүрлэсэн зовуурьтай байсан. Онош батлахын тулд рентген зураг авуулахаар явуулахад зураг авч ирээгүй, рентгенд харуулсан гэж Н хэлж байсан. Зүүн нүд бүрэлзэнэ, зүүн шанаа өвдөнө гэсэн зовуурьтай байсан. Зүүн нүдээ нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн зөвлөгөө өгсөн. Н үргэлжлүүлээд үзэж тодорхойлолт бичсэн, Нид гэмтэл авах болсон шалтгааны талаар хэлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/, Гэрч Б.Нийн өгсөн: “...Хамт архи ууж байсан хүндээ зодуулсан, гал руу түлхсэн гэж хэлж байсан. Зүүн шанаа руу цохиж авсан гэж хэлж байсан. Юугаар хэрхэн цохиж авсан талаараа тодорхой зүйл хэлээгүй. Хэн зодсон талаар тодорхой хүний нэр хэлээгүй, цагдаагаас үзүүлээд бичиг хийлгээд ир гэж хэлсэн гэж байсан учир цагдаад хандсан юм байна гэж ойлгосон. Ер нь бол үзлэгийг Ч эмч хийсэн, би Ч эмчийн удирдлага дор хамт үзэж, түүний хэлснээр бичиж, Ч эмч тэмдгээ өөрөө дарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/,Д.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 455 /нэмэлт/ дугаартай дүгнэлт /хх-ийн 55 хуу/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан байхыг ойлгоно гэж заасан байх бөгөөд хохирогч Д.Эын биед биед цээжний зүүн талд суганы урд шугамаар 9,10-р хавирганы хугарал /бороолж буй/, баруун шууны гадна дунд хэсэгт 2-р зэргийн түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Түлэгдсэн шарх гэмтэл нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь 10-с дээш хоногийн өмнө үүсэх боломжтой Цээжний зүүн талд суганы урд шугамаар 9,10-р хавирганы хугарал гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Зүүн талын 9,10-р хавирганы хугарал гэмтэл нь учирсан тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 455 /нэмэлт/ дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Бгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгч Э.Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 90 хуу/ гарын үсэг зуржээ.  

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Хохирогч Д.Эад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 120.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Б нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Бгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй áîëîõûã òóñ òóñ äóðäàæ, ãýìò õýðýã ¿éëäñýí íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Эын Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг ø¿¿ãäýã÷, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар  ãàðäàí àâñан өдрөөс õîéø эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйл заасны дагуу хүргүүлснээс хой ш 14 õîíîãèéí äîòîð Àðõàíãàé àéìãèéí Ýð¿¿, Иргэний õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé áîëîõûã äóðäñóãàé.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.О