Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/301

 

 

 

 

 

 

 

 

 

    2020         11           13                                      2020/ШЦТ/301

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж,

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н овогт Мын Бд холбогдох 2010018660360 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “Фидес девелофмент” ХХК-д ажилладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 08-3Б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н овогт Мын Б /РД:ЛЮ/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн сум, Төвшрүүлэх сумын Уран толгой багийн нутагт байрлах Нам цохио гэх газарт иргэн Г.Аыг иргэн М.Отай маргалдлаа хэмээн цохиж, түүний биед дух, зүүн доод зовхи, хамар, дээд уруулд зулгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Аын өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би Архангай аймаг Төвшрүүлэх суманд таньдаг ахын унага тамгалах найранд очсон юм. Тэгээд тухайн газар найр болж, ууж идэцгээсэн. Тэр үед араас буюу Улаанбаатар хотоос Б болон манай найз Оын хамт ирж тухайн найранд оролцсон. Тэгээд орой 22 цагийн орчим бид хоёр тамхи татаад зогсож байтал Б нь Отай муухай харьцлаа гэж бодоод намайг эргэж хараад явахад араас толгойн тус газар нэг удаа цохитол би шууд газар нүүрээрээ уначихсан. Тэгээд би босож ирээд байж байтал О тухайн Б гэх залууг авч цаашаа явсан. Тэгээд шууд тэд хоёр жолоочтойгоо Улаанбаатар хотруу явчихсан. Б нь намайг Отай муухай харьцлаа гэж араас толгойн тус газар нэг удаа цохиж газар унагаасан. Бид хоёрын хажууд О байсан, утас нь 99080497. Одоогоор ямар нэгэн эмнэлэгээр эмчилгээ хийлгээгүй байгаа, 45 хоногийн дараа сорви арилгах гоо сайхны эмчилгээ хийлгэх ёстой гэж байсан. Сорви арилгах эмчилгээний зардал нэхэмжилмээр байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,

Гэрч М.Бын өгсөн: “...2020 оны 09 сарын 05-ны өдөр би захирлын хамтаар Архангай аймгийн Төвшрүүлэх суманд айлын тамганы найранд очсон. Тэгээд би гэрийн гадаа гараад гэрийн хойно байж байтал А нэг хүнтэй маргалдаад байх шиг байхаар би очиж та одоо ямар ядаргаатай юм бэ гэж хэлтэл чи тэгээд яах гээд байгаа юм бэ гэж хэлээд ойртсон. Тэгэхээр би намайг цохих гэж байна гэж бодоод нэг удаа цохичихсон чинь газар унаад өгсөн. Тэгээд байж байтал Аын эхнэр гэх эмэгтэй ирж намайг цохиж алгадсан. Би тухайн үед уучлаарай эгчээ, ингээд байсан учраас цохичихлоо гэж тайлбарлаж хэлсэн. Тэгсэн А одоо хоёулаа үзье гээд дайраад байсан ба Аыг О барьж аваад болио гэж хэлээд барьж салгасан. Тэгээд байж байгаад би О ахын хамт Өвөрхангайд ирж айлд хоносон. Хүнтэй маргалдаад байхаар нь боль гэж хэлтэл чи тэгээд яах гээд байгаа юм гээд ойртоод хүрээд ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод нэг удаа л цохичихсон. Тухайн үед хажууд яг хэн хэн байсныг санахгүй байна. Тухайн айлын найранд байсан танихгүй хүмүүс байсан байх. Өмнө нь надтай ярихдаа эмчилгээний зардал болох 4 сая гаран төгрөг болох юм байна, тэрийг өгчих, тэгээд гомдол санал байхгүй ээ гэж хэлж байсан. Тэгээд тухайн үед боломж байхгүй байсан учраас өгөөгүй байсан ба эмчилгээгээ хийлгэх үедээ надад хэлчихээрэй гэж байсан. Тэгтэл цагдаад өгчихсөн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,

Гэрч М.Оын өгсөн: “...2020 оны 09 сарын 05-ны өдөр би Бын хамтаар Архангай аймгийн Төвшрүүлэх суманд айлын тамганы найранд очсон. Тэгээд тухайн айлдаа очтол манай найз болох А түрүүлээд оччихсон байсан ба бид тухайн найран дээр ууж идэцгээж нилээн согтсон байсан ба би Аын эхнэртэй гэрийн урд ойр зуурын юм яриад зогсож байтал гэрийн хойно Б А тухайн найранд байсан хэсэг хүмүүс байсан. Тэгтэл А миний хажууд ирээд Б намайг цохичихлоо гэж хэлсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор нүүр ам нь сайн харагдаагүй. Тэгээд А эхнэрийнхээ хамтаар гэрлүүгээ орж нүүрээ харсан. Тэгээд гарч ирээд миний нүүрийг аймар болгочихсон байна гэж хэлээд Б руу дайрж, одоо үзье хоёулаа нэгийн эсрэг нэг үзчихье гэж хэлээд дайраад байсан. Би тухайн үед Аыг барьж боль гэж хэлээд байж байсан. Тэр үед Аын эхнэр М Быг цохиж миний нөхрийн нүүрийг аймар болгочихсон байна гэж орилж байсан. Анх найранд очиход Аын нүүр зүгээр байсан. Бид бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Айлын найран дээр байсан учраас. Ямар шалтгааны улмаас маргалдсан болохыг би сайн мэдэхгүй байна. Хоёулаа согтуу байсан учраас яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Тухайн орой харанхуй байсан учраас яг царайг харж чадаагүй. Маргааш нь эхнэр нь чатаар зурийг явуулж байсан тэр үед харахад нүүр нь зулгарчихсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,

М.Бын яллагдагчаар өгсөн: “...Бид нар Бын гэрт суугаад унага тамгалах найранд оролцоод бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууцгааж байсан гэхдээ бид нар тэр өдрийн орой нь Өвөрхангай аймаг явах төлөвлөгөөтэй байсан учраас их хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн үед А ах Бын гэрт сууж байсан хүмүүстэй маргалдаад, үг хаяад хэрүүл хийгээд байхаар нь би гадаа тамхи татаж байхдаа Аод хандаж “Та битгий хүмүүстэй маргалдаад бай, айлд сууцгааж байж яагаад хүмүүстэй маргалдаад байгаа юм бэ аятайхан ууж, идэж чадахгүй бол эртхзн амар гэж хэлсэн гэтэл А надруу уурлаж “Чамд ер нь ямар хамаатай юм бэ ?, Чи тэгээд яах юм бэ ?” гээд надруу дайраад миний урд дөхөөд хүрээд ирэхээр нь би А ахыг намайг цохих гэж байна гэж дотроо бодоод нүүр хэсэг газарт нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон гэтэл А газарт нүүр хэсгээрээ харуулдаад уначихсан. Өөр байдлаар А бид хоёрын хооронд зодолдсон, маргалдсан зүйл байхгүй би Аыг нэг удаа цохисон нь үнэн тухайн цохисон үйлдэл Архангай аймгийн Төвшрүүлэх сумын малчин Бын гэрийн гадаа болсон. Тухайн үед А надтай маргалдах үедээ нүүр ам нь зүгээр хэвийн байдалтай байсан намайг цохиход газар нүүрзэрээ унаад эдгээр гэмтлүүд учирсан байх дээрх гэмтлүүдийг би нэг удаа гараараа цохиод учруулсан. А бид хоёрын дунд болсон зодоон цохион гэх юм бол би Аыг нэг удаа гараараа цохисон А намайг цохиогүй мөн тухайн үед байсан хүмүүс болон бид хоёрын дунд өөр байдлаар маргалдсан, хэрэлдсэн, зодолдсон зүйл болоогүй. Бын гэрт сууж байхад А хүмүүстэй маргалдаад бусад хүмүүст үг хаяад байхаар нь би Аод хандаж “Хүн амьтантай битгий маргалдаад бай та ямар ядаргаатай юм бэ ?” гэж хэлсэн үүнээс болоод бид хоёр маргалдсан өөр маргалдах шалтгаан байгаагүй. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна өөрийн гэм бурууг ойлгож байна. Би хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуу/,

Гэрч Б.Жийн өгсөн: “...Б ах нь бусадтай эелдэг зөөлөн харьцдаг, аливаад тууштай хүн юм. Б ёслолын үеэр архийг тохируулж хэрэглэдэг. Гэр бүлдээ халамжтай, сайн хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/,

Хохирогч Г.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10493 дугаартай

  1. . Г.А биед дух, зүүн доод зовхи, хамар, дээд уруулд зулгаралт, доод уруулын зөөлөнх эдийн няцрал, дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. . Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 07-08/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 37 хуу/,

Н овогт Мын Бын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 38-43 хуу/,

“Синдерелла клиник” ХХК-ны 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2/45 дугаартай эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 61 хуу/,

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 66-67 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч М.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн сум, Төвшрүүлэх сумын Уран толгой багийн нутагт байрлах Нам цохио гэх газарт иргэн Г.Аыг иргэн М.Отай маргалдлаа хэмээн цохиж, түүний биед дух, зүүн доод зовхи, хамар, дээд уруулд зулгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Б үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Аын өгсөн: “...Тэгээд орой 22 цагийн орчим бид хоёр тамхи татаад зогсож байтал Б нь Отай муухай харьцлаа гэж бодоод намайг эргэж хараад явахад араас толгойн тус газар нэг удаа цохитол би шууд газар нүүрээрээ уначихсан. Тэгээд би босож ирээд байж байтал О тухайн Б гэх залууг авч цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/, гэрч М.Оын өгсөн: “...Тэгтэл А миний хажууд ирээд Б намайг цохичихлоо гэж хэлсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор нүүр ам нь сайн харагдаагүй. Тэгээд А эхнэрийнхээ хамтаар гэрлүүгээ орж нүүрээ харсан. Тэгээд гарч ирээд миний нүүрийг аймар болгочихсон байна гэж хэлээд Б руу дайрж, одоо үзье хоёулаа нэгийн эсрэг нэг үзчихье гэж хэлээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/, М.Бын яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна өөрийн гэм бурууг ойлгож байна. Би хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуу/,

Хохирогч Г.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10493 дугаартай гэх дүгнэлт /хх-ийн 07-08/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

 

Шүүгдэгч М.Б нь хохирогч Г.Аыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд дух, зүүн доод зовхи, хамар, дээд уруулд зулгаралт, доод уруулын зөөлөнх эдийн няцрал, дотор салстад шарх гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлүүд нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10493 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас М.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

 

Шүүгдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 71 хуу/ гарын үсэг зуржээ.  

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй áîëîõûã òóñ òóñ äóðäàæ, ãýìò õýðýã ¿éëäñýí íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Хохирогч Г.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтыг гаргаж өгсөн бөгөөд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг өгсөн баримтыг хэрэгт хавсаргасан, хавтаст хэргийн материалтай танилцах үед гомдол саналгүй, мөн өөрт учирсан хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаараа хүсэлт гаргасныг хэрэгт бэхжүүлсэн /хх-ийн 66, 69 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Мын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан  торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.О