Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 110/2023/0059/З |
Дугаар | 221/МА2024/0316 |
Огноо | 2024-05-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2024/0316
“М*******” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, Ж.Н*******
Нэхэмжлэгч: “М*******” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Е*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н*******, Х.Н*******, хариуцагчийн өмгөөлөгч С.С*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 110/2023/0059/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “М*******” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаартай захирамжаар байгуулсан ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “М*******” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны гэрээний хагас жилийн хэрэгжилтэд өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүлгийн 1.1.1 дэх шалгуур үзүүлэлтийн 7.7 оноог, 1.1.3 дахь шалгуур үзүүлэлтийн 1 оноог, 1.1.6 дахь шалгуур үзүүлэлтийн 3.75 оноог, 1.2.2 дахь шалгуур үзүүлэлтийн 0 оноог, 1.2.3 дахь шалгуур үзүүлэлтийн 3.5 оноог, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүлгийн 67.05 оноог, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох ажлын хэсгийн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүлгийн 1.1.4 дэх шалгуур үзүүлэлтийн 4.6 оноог хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хоёр. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, Ж.Н******* нар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
2.1. “..."Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.2-т "... Журмын Дөрвийн 4.5.1-д "Үр дүнтэй"-зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 90-100% буюу 5 оноо" гэж заасан ба дээрх байдлаар нэхэмжлэгч шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ийн 3.1-ийн 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь гэсэн үзүүлэлтийг 100 хувь хэрэгжүүлсэн байхад ажлын хэсгийн гишүүнээс 1 оноо өгснийг үндэслэлгүй гэж үзлээ", "... Ажлын хэсгийн гишүүнээс дээрх нотлох баримтуудыг үндэслэн 3.1, 3.2 дахь хэсгийн үзүүлэлтийн хэрэгжилтийг бодитойгоор дүгнэхгүйгээр 3.1-ийн 1 дэх хэсэгт тайлан дээрээ 67 хувь гэж тусгасан нь 43.6 эсвэл 47.5 хувьтай гарсан учраас 3.1-ийн 2, 3 дахь хэсэгт тусгасан 32, 87 хувь гэдэг нь өөрөө буруу гэж үзээд дээрх үзүүлэлтүүдийг тус тус 0 оноогоор дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ", Журмын Дөрвийн 4.5.1-д "Үр дүнтэй"-зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 90-100% буюу 5 оноо" гэж заасан ба дээрх байдлаар нэхэмжлэгч шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ын 3.2-ын 1. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан өсвөр насны хүүхдийн хувь авсан үзүүлэлтийг 98.7 хэрэгжүүлсэн байхад 3 оноо авсан нь үндэслэлгүй гэж үзлээ", "энэ тохиолдлыг 3.2-ын 2, 3 дахь хэсгийн шалгуур үзүүлэлтийн зорилтод түвшинд хүрсэн хувийг журмын Дөрөвт зааснаар үнэлж дүгнэхгүйгээр 3.2-ын 2, 3 дахь хэсгийн үзүүлэлтүүдэд шууд 0 оноо өгснийг буруу гэж дүгнэлээ. Түүнчлэн 3.2-ын 3 дахь үзүүлэлтийн хувьд өвчтэй илэрсэн хүүхдийн тоо 150 байхад 504 хүүхдийг эмчилсэн гэж үзэх боломжгүй нь тодорхой бөгөөд техникийн алдаанаас 54 гэдэг тоо 504 гэж тайлан дээрээ тусгагдсан нөхцөл байдлыг өрхийн эмчээс ажлын хэсгийн гишүүнд тайлбарласан байхад эмчлэн эрүүлжүүлэх арав хэмжээ авагдсан хүүхдийн тоог 504 гэж буруу бичсэн гэх үндэслэлээр 0 оноо өгч ажилласан нь хууль бус байна" гэжээ.
2.3. Ажлын хэсэг гэрээний хэрэгжилтийн хагас жилийн үнэлгээгээр М******* ӨЭМТ-д очиж хяналт үнэлгээ хийх үед нэхэмжлэгчээс шалгуур үзүүлэлтийн 1.1.3-ын "мэдээллийн эх сурвалж"-д заасан урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах төлөвлөгөө, арга хэмжээний тайлан байхгүй, өсвөр насны хүүхдийн бүртгэл, үзлэг шинжилгээнд хамруулах төлөвлөгөө арга хэмжээний тайлан дутуу, шаардлага хангахгүй эх сурвалж үзүүлсэн. Ийнхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзэж журмын 4.5-д заасны дагуу үнэлгээ өгсөн. Гэтэл анхан шатны шүүгч хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдааны шатанд хэлсэн тайлбарыг үл ойшоож зөвхөн тоон хэмжээгээр үнэлгээ өгөх ёстой мэт тайлбарлаж, үнэлгээ хийсэн байна. Жишээлбэл журмын 4.5.1-д "зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 90-100% буюу 5 оноо" гэж заасан. Харин анхан шатны шүүгч 1.1.3-ын 1 дэх хэсэгт нийт 15329 хүн амаас 6726 буюу 43.8%-ийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Шалгуур үзүүлэлтэд бүтэн жилийн хугацаанд 70-аас дээш хувь хамруулах ёстой бол хагас жилийн байдлаар 35-аас дээш хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байвал зохино. М******* ӨЭМТ нь хагас жилийн байдлаар 43.8 хувь буюу 6726 иргэнийг урьдчилсан үзлэгт хамруулсан нь 100% буюу 5 оноо авах ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл төлөвлөгөө гаргаад, тухайн төлөвлөгөөндөө хүрсэн, үр дүн гарсан бол 100% гэж үзэж 5 оноо өгөх ёстой байтал журмыг буруу тайлбарлаж байгаа нь хууль бус болсон байна.
2.4. Мөн дээрээс нь нэхэмжлэгч М******* ӨЭМТ-ийн эмч, ажилчид гэрээний хэрэгжилтийн хагас жилийн үнэлгээ хийх үед тайлангаа хамгаалж чадахгүй, маш их техникийн алдаатай, байхгүй, мэдэхгүй зэрэг тайлбар хэлж байсан. Тийм учраас тухайн үед оноог нь бүрэн өгөөгүй. Гэтэл дараагаар нь буюу шүүх хуралдааны шатанд ажлын хэсгийн гишүүд санаатайгаар үзүүлсэн нотлох баримтуудыг шаардлага хангахгүй гэж үзээгүй мэтээр тайлбарласан. Бид нар байхгүй байсан, үзүүлээгүй зүйлийг яаж нотлох вэ гэдгийг мэдэхгүй, ойлгохгүй байна.
2.5. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан журмын 4.5.1-д "зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 5 оноо" өгнө, шалгуур үзүүлэлтийн 1.1.6-ийн 6.1-ийн "Мэдээллийн эх сурвалж"-д "ахмад настны судалгаа, хэрэгжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө, тайлан-г шалгаж оноо өгөхөөр заасан. Нэхэмжлэгч талаас хагас жилийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед ахмад настны судалгааг гаргаж өгөөгүй, ахмад настны бүртгэл гаргаж өгсөн. Энэхүү судалгаа нь байснаар тухайн үеийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан ахмад насны хувийг гаргах боломжтой болно. Гэтэл нэхэмжлэгч талаас өнөөдрийг хүртэл уг ахмад настны судалгааг гаргаж өгөөгүй. Ахмад настны бүртгэл гаргаж өгсөн бөгөөд уг бүртгэлд 752 ахмад настныг бүртгэсэн буюу статистикийн хэлтэст өгсөн судалгаанаас зөрүүтэй, дутуу. мөн урд оны судалгаа байсан нь ажлын хэсгийн гишүүний шүүхэд гаргасан тайлбараас харагдаж байна. Иймд нэхэмжлэгч нь мэдээллийн эх сурвалжаа бүрэн гүйцэд гаргаж өгч чадаагүй нь журмын 4.5.1-д заасны дагуу зорилтот түвшиндээ бүрэн хүрч чадаагүй байх тул ажлын хэсгийн гишүүний тавьсан оноо нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.
2.6. Анхан шатны шүүгч "Нэхэмжлэгчээс үйлчлэх хүрээний хүн амын өвчлөлөөр нь 5 бүлгээр ангилсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, хүүхдийн судалгаа, бүртгэлүүд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн бүртгэлүүдийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагчаас гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед холбогдох зарим нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй гэх боловч уг тайлбараа нотолж чадаагүй болно" хэмээн үзжээ. Энэ хэргийг хянан шийдвэрлэж буй ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар бус, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар явагдаж байна. Иргэний журмаар шийдэгдэж буй хэрэгт хэргийн оролцогч тайлбараа өөрөө нотлох үүргийг хүлээдэг. Харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байтал хэргийн оролцогчийн тайлбартай холбоотой нөхцөл байдлыг шүүх тодруулалгүйгээр, харин түүнийг нотолж чадаагүй гэж буруутгасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа мөн гэж үзэж байна.
2.7. Шүүх хуралдааны шатанд болон нотлох баримт цуглуулах шатанд энэ талаар хэд хэдэн удаа тайлбар өгсөн боловч шүүгч хариуцагчийн тайлбарыг шийдвэр гаргахад огт авч хэлэлцэж, үнэлээгүй. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дүгээр тушаалын дагуу харьяаллын бүх иргэдийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж, өвчлөлийн байдлаар нь эрүүл мэндийн 5 бүлэгт хувааж, түүний 3, 4, 5 дугаар бүлгийн иргэдэд АМ-11 хяналтын карт нээсэн байх ёстой. Харин М******* ӨЭМТ-ийн хувьд дээрх бүлгүүдийн иргэдэд нэг ч хяналтын карт нээгээгүй гэдгийг шүүхээс мэдүүлэг авах үед өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчээс шүүхэд хяналтын картын талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүгч "холбогдох зарим нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй гэх боловч уг тайлбараа нотолж чадаагүй болно" гэжээ. Байхгүй зүйлийг нотолсонгүй хэмээн ажлын хэсгийн гишүүний үнэлгээг "Үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд болон журамд нийцээгүй" хэмээн хүчингүйд тооцсон нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх "Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд"-ийн 1.1.3 дахь хэсгийн 3.1-ийн 1,2,3 дахь шалгуур үзүүлэлтэд хамааралтай "Мэдээллийн эх сурвалж" хэсэгт заасан урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах төлөвлөгөө, арга хэмжээний тайлан үзээгүй болох нь хариуцагч ажлын хэсгийн гишүүний өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна" гэжээ. Энэ нь бодит байдалд нийцэхгүй тайлбар болсон байна. Яагаад гэвэл байхгүй төлөвлөгөө, тайланг ажлын хэсгийн гишүүн үзэх боломжгүй юм.
2.8. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.5-д "... Гэтэл хариуцагч дээрх холбогдох баримт бичгүүдийг шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг хянах явцад үзээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шалгуур үзүүлэлтийн 1.2.2-т хамааралтай дээрх баримт бичгүүдийг үндэслэн эрүүл мэндийн 3, 4 дүгээр бүлгийн хүн амын тусламж үйлчилгээнд хамруулсан, эрүүл мэндийн 5-р бүлгийн хүн амын хөнгөвчлөх болон гэрийн эмчилгээнд хамрагдсан хувийг тодорхойлж, улмаар журамд заасан аргачлалаар үнэлээгүй, өөрөөр хэлбэл үнэлгээ өгөхөд шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй буюу холбогдох баримт бичгүүдийг үзэхгүйгээр, холбогдох ажилтнаас тайлбар, тодруулга авахгүйгээр тухайн арга хэмжээний хэрэгжилтэд 0 оноо өгсөн нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй байна" гэжээ.
2.9. Шүүхийн нотлох баримт цуглуулах болон шүүх хуралдааны шатанд хариуцагч ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс удаа дараа өгсөн тайлбарт 1.2.2-ын 8.1 дэх хэсэгт заасан "мэдээллийн эх сурвалж"-д заасан нотлох баримтыг хариуцсан эмч байхгүй байсан тул үзүүлээгүй талаар мэдүүлсэн байхад үүнийг нотлох баримтаар баримтжуулаагүй гэж тодотгож, онцолсон нь шууд, санаатайгаар ажлын хэсгийн үнэлгээг үгүйсгэх санаа, зорилготойгоор дүгнэлт, шийдвэр гаргасан гэж хардахаар байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 110/ШШ2024/0010 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" А/391 дүгээр захирамжаар "Өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг дүгнэх ажлын хэсэг"-ийг баталж, уг ажлын хэсэг нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “М*******” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг хагас жилээр дүгнэж 70,4 хувийн үнэлгээ өгч “Ажил сайжруулах” гэж дүгнэсэн бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-аар “өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гурван талт гэрээг дуусгавар болсныг мэдэгдсэн байна.
3. Нэхэмжлэгчээс дээрх үнэлгээ болон мэдэгдлийг эс зөвшөөрч аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар батлагдсан Ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “М*******” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гуравласан гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох буюу цуцлах тухай мэдэгдлийг, Ажлын хэсгийн “М*******” өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гуравласан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
4. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Энэ хуулийн 14.2.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төв, нийслэлд, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь сум, тосгонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ", 5.4-т "Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална", 5.5-д "Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ" хэмээн,
5. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн "Журам. гэрээний загвар, шалгуур үзүүлэлт батлах тухай" А/104 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам"-ын 3.1-т "Гэрээний хэрэгжилтийг жил бүрийн зургаадугаар, арван хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор дүгнэнэ", 3.2-т "Гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан талуудын төлөөлөл оролцсон 7-9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ил тод, шударга, нээлттэй зарчмыг баримтлан тэгш эрхтэй оролцон дүгнэх ба гэрээний гүйцэтгэл, үр дүнг үйлчлэх хүрээний хүн амд танилцуулна",
3.3-т "Гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг нь дараах албан тушаалтны төлөөлөлтэй байна:", 3.3.1-т "Ажлын хэсгийн ахлагч: Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга /эсхүл Нийгмийн бодлогын хэлтсийн дарга/, 3.3.2-т Гишүүдэд, 3.3.2.7 Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү эдийн засгийн хэлтсийн албан тушаалтан, 3.3.2.8 Өрхийн анагаахын чиглэлийн ба үйлдвэрчний эвлэлийн төрийн бус байгууллагын 2-оос доошгүй төлөөлөл" гэж тус тус заажээ.
6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" А/391 дүгээр захирамжаар "Өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг дүгнэх ажлын хэсэг"-ийн бүрэлдэхүүнийг томилохдоо Эрүүл мэндийн сайдын баталсан "Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам"-ын 3.3.2.7-д зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, эдийн засгийн хэлтсийн албан тушаалтныг томилох ёстой байсан боловч аймгийн Эрүүл мэндийн газрын санхүү эдийн засаг хариуцсан мэргэжилтэнг, журмын 3.3.2.8-д зааснаар Өрхийн анагаахын чиглэлийн ба Үйлдвэрчний эвлэлийн төрийн бус байгууллагын 2-оос доошгүй төлөөллийг томилох байтал өрхийн эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргыг тус тус томилсон байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг даргаас дээрх алдаагаа залруулж, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжаар гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан болох нь,
7. Улмаар шинэчлэн баталсан ажлын хэсэг “М*******” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны гуравласан гэрээний бүтэн жилийн биелэлтэд хяналт үнэлгээ хийж, 73,06 оноо буюу “Ажил сайжруулах” гэж дүгнэсэн,
8. Уг дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Илтгэх хуудас” болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан ажлын хэсгийн “М*******” өрхийн эрүүл мэндийн төвийн гуравласан гэрээний бүтэн жилийн биелэлтэд хийсэн “Хяналт үнэлгээний дүнгийн хуудас” нь тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Хэргийг тусгаарлах тухай” 0048 дугаар захирамжаар дээрх нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг тусгаарласан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1-01/96 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Хэргийг тусгаарлах тухай” 0048 дугаар захирамж болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ.
10. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч "М*******” өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан "Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээ" 01 дугаартай гуравласан гэрээний хагас жилийн биелэлтийг дүгнэсэн “Ажлын хэсэг”-ийг хууль бус бүрэлдэхүүнтэй байгуулсан болохоо Баян-Өлгий аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрч хуульд нийцүүлэн шинээр ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэг нь "М*******” өрхийн эрүүл мэндийн төвийн “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээ" 01 дугаартай гуравласан гэрээний 2023 оны бүтэн жилийн биелэлтийг дүгнэсэн үнэлгээний хуудастай нэхэмжлэгч маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр нэмэгдүүлсэн шаардлага бүхий хэргийг тусгаарлаж, гэрээний хагас жилийн биелэлтийг дүгнэсэн үнэлгээнд дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
11. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан гэх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамж, уг захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн М*******” өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан "Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээ" 01 дугаартай гуравласан гэрээний бүтэн жилийн биелэлтийг дүгнэсэн үнэлгээний хуудас хэрэгт нотлох баримтаар авагдаагүй ба гэрээний бүтэн жилийн биелэлтийг дүгнэж ямар үндэслэлээр 73.06 хувийн үнэлгээ өгсөн, уг үнэлгээг гаргахад гэрээний хагас жилийн үнэлгээг хэрхэн ямар байдлаар тусгасан зэргийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
Иймд анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан нөхцөл байдлыг тодруулж, хэргийн үйл баримтад бүрэн дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүхээс үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН