| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2018/00355/И |
| Дугаар | 409 |
| Огноо | 2018-09-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 409
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, ................................ оршин суух, Тайж овогт Д.Д /регистрийн дугаар: .................... /
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, ............................... оршин суух, Тайж овогт О.С /регистрийн дугаар: .................... /
Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , хариуцагч О.С , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д нь 2016 оноос хойш одоог хүртэл БНСУ-д ажиллаж амьдарч байгаа ба миний бие Д.Д тай хамт амьдарч байсан О.С гаас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргахаар Д.Д ыг төлөөлөн оролцож байгаа билээ. Д.Д , О.С нар нь 2012 онд танилцан 2013 оны 07 дугаар сарын 12-нд хүү Д.Э ыг төрүүлж, 2014 оны 6 сард гэрлэлтээ бүртгүүлэн амьдарч байсан. Одоо хүү Д.Э ээж О.С гийн асрамжинд байгаа. Д.Д , О.С нар нь 2012 оноос 2015 онуудад хамт амьдарсан бөгөөд хоорондын үл ойлголцол болон зан харьцаа үзэл бодол таарч тохирохгүйн улмаас бие биеэсээ хөндийрч 2015 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь тусдаа амьдрал зохион эргэж хамт амьдрах боломжгүй болсон тул О.С гаас гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Д.Д , О.С нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эвлэрэх хүсэлт байхгүй гэв.
Хариуцагч О.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Д аас О.С нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оноос эхлээд тусдаа амьдарсан. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлгүй байгаа. Саяхан Солонгосоос ирээд явсан. 2 жилийн дараагаас эхлээд хүүхдийн сургалтын тэтгэлэг бүх зүйлийг өгнө гэсэн. Д.Д хашаа байшин өгсөн боловч тэр байшин нь хүн амьдрах боломжгүй. Би өөрийнхөө гэрт амьдардаг гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Д.Д аас Э.Н д олгосон итгэмжлэл, 4601000047 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, 0000908859 дугаартай 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Д.Э ын төрсний гэрчилгээний хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Д.Д нь О.С д холбогдуулан гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Д , О.С нар нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлж, батлуулсан нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүү Д.Э төрсөн болох нь талуудын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2016 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч дээрхи ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, талууд цаашид хамтран амьдрах хүсэлгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчдийн дундаас 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Д.Э ыг хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч дассан орчин зэргийг харгалзан төрүүлсэн эх О.С гийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.С нь “...Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлгүй байгаа. Саяхан Солонгосоос ирээд явсан. 2 жилийн дараагаас эхлээд хүүхдийн сургалтын тэтгэлэг бүх зүйлийг өгнө гэсэн...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Д.Д нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Д.Д аас тэтгэлэг гаргуулан хүү Д.Э ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Тайж овогт Д.Д , Тайж овогт О.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Д.Э ыг төрүүлсэн эх О.С гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг ...................................... тоотод оршин суух үндсэн хаягтай одоо БНСУлсад ажиллаж байгаа Тайж овогт Д.Д /регистрийн дугаар: .................... /-аас 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Д.Э ыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Д.Д аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Д.Д , О.С нарын гэрлэлтийг цуцалж, нэг хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Мухлайд даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүү Д.Э ыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Д.Д т, эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх О.С д даалгасугай.
7. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С гаас 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Д.Д т олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР