Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/224

 

                                                                         

 

 

 

 

 

 

 

                                                                            2020/ШЦТ/224

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж,

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Суман овогт Дын Бд холбогдох 2012000000256 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт, Архангай аймгийн .............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Суман овогт Дын Б /РД:АЙ............./,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Н багийн нутаг дэвсгэр Хөх давааны ам гэх газарт хохирогч Г.Сг түүний нөхөртэй маргалдаж байхдаа модоор цохиж, эрүүл мэндэд нь баруун сүвээнд цус хуралт, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн А.Шын эзэмшлийн Приүс-10 загварын автомашин болон Монгол гэрийн хаалга зэрэг эд зүйлсийг модоор цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эвдэж, нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Эрүүгийн 2012000000256 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Г.Сгийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 27-ны орой 23 цаг 00 минут өнгөрч байхад манай нөхөр А.Ш хүргэн Б.Ба болон манай 01-08 насны 3 хүүхдийн хамт гэртээ байсан. Гаднаас А.Б, Б.Д нар манайд орж ирсэн. Миний нөхөр А.Ш, А.Б нар өдөр нь муудалцсан юм шиг байна гэж би ойлгосон. Яагаад гэвэл А.Б ганаас орж ирэхдээ А.Шыг ална гээд байсан. Гэтэл А.Ш ахдаа юмтай ирсэн үү гэж асуусан чинь А.Б өвөрөөсөө нэг шил 0,5-тай нэг архи гаргаж А.Шт өгсөн, тэнд байсан хүмүүс хувааж ууцгаасан. Мөн хоорондоо А.Б, А.Ш нар маргалдаад байсан. Б.Ба дундуур нь ороод өөр юм яриад маргааныг нь болиулах гээд байгаа бололтой байсан чинь А.Б, А.Ш нар босож ирээд барьцалдаад авсан. Тэгэхээр нь А.Бг салгаад гэрээс гаргасан чинь А.Б манай гэрийн хаалгыг эвдээд А.Ш гэрээс гарсан, би араас нь дагаад гарсан чинь А.Б урт мод барьсан зогсож байсан. Гэтэл миний баруун талын 1-4 хавирганы орчимд модоор цохиод, мөн баруун талын гарлуу модоор нэг удаа цохиж намайг газарт унах үед манай хүргэн Б.Ба намайг өргөж гэрт оруулсан. А.Б, А.Ш нар гэрийн гадна хөөцөлдөөд зодолдоод А.Б гартаа барьсан модоор гэр нүдээд гадна байсан машин нүдээд байсан. А.Б, А.Ш нар хоорондоо садан төрлийн холбоотой гээд биенийхээ гэрээр орж гараал яваад байдаг шүү дээ. Би ямар шалтгааны улмаас маргалдсан болохыг сайн мэдэхгүй байна, урд өмнө ингэж зодолдож маргалдаж байгаагүй. Одоо миний баруун талын 1-4 хүртэлх хавирга өвчтөй, хөхөрсөн, хөндүүр байна. Баруун тохойны доод хэсэгт хөхөрч зулгаралт үүсэн, мөн гарын бугуйн дээд хэсэгт хөхөрч улайж зулгаралт өгч хөндүүрлэсэн, биеийн хэвлий хэсгээр маш их өвдөж байна. Би 4-н сартай жирэмсэн тул тоонуус өгсөн байна гэж хэлсэн. Би Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчид үзүүлж шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтийг гаргуулна. Би А.Б гэдэг хүнийг урд өмнө таньдаг байсан. Бид хоёрын дунд урдын өс хонзонгийн асуудал байхгүй гэж бодож байна. Би гомдолтой байна биеээ үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна. Мөн гэрийн эвдсэн хаалга, машинд учируулсан эвдэрэл хохиролыг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 ху/,

Хохирогч Г.Сгийн дахин өгсөн: “...Одоо миний баруун талын гарын ууны яс жаахан хөндүүр байна өөр өвдөж байгаа зүйл байхгүй байна. Д.Б миний эмчилгээний зардал гэж нийт 287,000 төгрөг өгсөн. Д.Б миний авто машины хохиролын үнэлгээний дагуу хохирлын мөнгө гэж 370,000 төгрөгийг өгч хохиролыг барагдуулсан. Мөн манай гэрийн хаалганы эвдэрсэн самбарыг шинээр сольж хийж өгсөн Одоо надад гомдол санал байхгүй, Нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 ху/,

Хохирогч А.Шын өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 28-ны орой гэртэй байж байтал манай нутгийн залуу Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай гэрт орж ирээд хэрүүл маргаан хийж байгаад манай 5-н ханатай монгол гэрийн хаалгыг хөлөөрөө өшиглөж эвдсэн. Манай хаалганы өндөр нь 1.20 см өндөртэй 1 метрийн өргөнтэй хаалга байгаа. Манай гэрт 14 жил ашиглаж байгаа хуучин хаалга байгаа юм. Би тухайн үед 40,000 /дөчин мянган/ төгрөгөөр авч байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 ху/,

Гэрч Б.Дгийн өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 28-нд шилжих шөнө гэрээсээ сумын төв орох гээд мотоциклтой явж байхад гудамжны үзүүрээс Д.Б гэдэг ах дуудаад яваад очсон чинь хоёулаа энд айлд очно, чи дөхүүлөөд өг гэхээр нь би мотоцикль дээрээ суулгаад урагшаа яваад А.Ш гэдэг ахынд очсон. Гэрт А.Ш гэдэг ах нэг шилтэй 0,5-тай архи бариад задлаагүй сууж байсан. Тэнд Б.Ба, Энээ, Г.С гэдэг эгч, хоёр хүүхэд нь байсан. Тэнд нэг шил архи хувааж ууж байгаад Д.Б, А.Ш нар хоорондоо маргалдаад хэрэлдээд барьцалдаад авсан. Б.Ба ах бид нар Д.Б, А.Ш нарыг салгах гээд хүчрэхгүй байсан. Гэтэл А.Ш ах Д.Бгийн толгой руу гараараа цохиод авсан. Тэр үед Д Б, А.Ш ахыг зодоод А.Ш ах зугтаагаад гэрээсээ гүйгээд гарсан чинь Д.Б араас нь гарахдаа гэрийх нь хаалгыг өшиглөөд, самбрыг нь салгаад, гэрээс гараад А.Шинэбаяыг олоогүй. Гэтэл Г.С эгч гүйж ирээд чи боль л доо, яагаад дээрэлхээд байгаа юм гэж хэлсэн чинь гартаа барьж байсан унины модоор Г.С гэдэг эгчийн баруун талын хавирганд нь цохиод тэгээд Г.С эгч уйлаад газарт суусан гэтэл Б.Ба ах Г С эгчийг барьж аваад гэрт нь оруулсан. Намайг харж байхад Д.Б А.Шын машины шилрүү гартаа барьж байсан модоор цохиж хагалсан. Д.Бг А.Ш ах Булгаа чи их баян хулгайч гэсэн чи өнөөдөр юутай юм бэ? Булгаа бөөсөө ха ха ха гээд чанга чанга инээгээд хөхрөөд байсан. Мөн Булгаа бөөсөө чамд хүүхэдтэй хүүхнээс өөр хүүхэн олдохгүй гэж хэлээд хэрүүл маргаан зодоондоо хүрсэн. Би А.Ш ах Б ах нарыг сайн танин садан төрлийн холбоо байхгүй. Би өгсөн архинаас амссан эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 ху/,

Гэрч Б.Бын өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө А.Ш гэдэг айлд хонож байсан. Намайг 2020 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө А.Ш ахынд хонох гээд сууж байхад гаднаас Д.Б, Б.Дгийн хамт орж ирээд Д.Б нэг шил архи гаргаж ирээд задлаад тойруулаад ууж байгаад Д.Б, А.Ш нар хоорондоо маргалдаад хэрэлдээд барьцалдаад авсан. Тэр үед би салгаад Д.Бг гэрээс гаргахад А.Ш араас нь гарсан. Тэгээд Г.С эгч гараад би араас нь гарсан чинь Г.С эгч газарт унасан, би барьж аваад гэрт оруулаад юу болов оо та гэж асуусан чинь Д.Б урдаас цохичихлоо гэж хэлсэн. Би дахин гэрээс гараад Д.Бг барьж аваад болиулах гэсэн боловч үгэнд ороогүй А.Шын машины шил, толь болон бусад газарт гартаа барьсан модоор нүдээд байсан. Тэр үед А.Ш байхгүй байсан зугтаасан байх гэж бодож байна. Намайг харж байхад Д.Б А.Шын машины шилрүү гартаа барьж байсан модоор цохиж байгаа харагдсан. Д.Бг А.Ш ах чамд хүүхэдтэй хүүхнээс өөр хүүхэн олдохгүй гзж хэлээд хэрүүл маргаан зодоондоо хүрсэн. Би А.Ш ахыг сайн танин бид хоёр нэг айлын эгч дүү хоёрыг авч суусан базууд байгаа юм. Бг сайн танин садан төрлийн холбоо

байхгүй. Би өгсөн архинаас амссан уугаагүй эрүүл байсан. Д.Б, А.Ш нар архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн согтуу байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 ху/,

Гэрч А.Шын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 28-нд шилжих шөнө гэртээ хоолоо идээд унтан гэж бодоод Б.Ба, Энэбиш /Энээ/ бид гурав нэг шил архи уух гээд сууж байсан эхнэр С хоол хийж байсан чинь гаднаас Д.Б, Б.Д нар манайд 1 шил архитай ирсэн тэгээд Д.Бгийн авч ирсэн 0,5-тай “X” гэдэг архийг хувааж ууж байгаад Би Д.Бтай маргалдаж зодолдоод хүүхдүүд айчин гэж бодоод гэрээс гараад гүйсэн гэтэл Д.Б манай гэрийн хаалганы самбарыг өшиглөж эвдээд гэрээс гарч ирээд намайг хайгаад явж байгаад нь эхнэр Г Сгийн баруун талын сүвээний 3-н хавирганд гартаа барьж байсан модоороо цохиод миний эзэмшилд байдаг Приүс-10 маркын цагаан өнгийн авто машины урд салхины шилийг модоор цохиж хаглаад жолооч талын толины суурийг хугалаад зүүн талын крыло дээд хэсэгт цохиж цөмлөсөн байсан. Д.Б бид нар хууч хөөрч ярьж сууж байгаад маргалдаад зодолдсон үнэн. Энэ үнэн миний хэлсэн үгнээс болж хэрүүл маргаандаа хүрсэн би хэлсэн үгээ хүлээн зөвшөөрч байна. Би Д.Б гэдэг хүнийг сайн танина, ээжийн талаар садан төрлийн холбоотой. Д.Б бид хоёрт урдын өс хонзонгийн асуудал байхгүй. Миний биед учирсан гэмтэл бэртэл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 ху/,

Гэрч Ч.Нн өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 27-ны орой Б.Ба, А.Ш нартай 21 цаг 40 минутын үед гудамжинд таарсан чинь манайд хамт оч гэхээр нь А.Шынд очоод Б.Ба, А.Ш бид нар нэг шил архи уух санаатай сууж байсан. Эхнэр Г.С нь хоол хийж байсан. Хоёр хүүхэд нь гэртээ тоглож байсан. Тэр үед гаднаас Д.Б, Б.Д хоёр гэрт орж ирээд амар мэнд мэдэлцээд тэнд нэг шил архи хувааж ууж байхад А.Ш цагаан подволктой хоймроо суугаад Булгаа чи их баян гэлүү хүний хөрөнгөн дээр сагаж байгаа биз дээ бөөс минь гэж хэл амаар маргалдаж муудалцаад байснаа босоод барьцалдаад авсныг нь салгасан. А.Шынд анх Д.Б ирэхдээ их согтуу байсан. Б.Д архи уугаагүй эрүүл байсан. А.Ш Д.Бгийн нүүрэнд 2-3 удаа гараараа цохиод авсан тэгээд бид нар салгаад А.Ш гэрээс гараад явсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Би гэрт байсан чинь гадаа А.Шын эхнэр нь уйлаад эхлэхээр нь гараад очсон чинь Д.Б модоор цохисон гэж Г.С хэлсэн. А.Ш Бн толгойг хагалсан гэж бодож байна учир нь тэнд Д.Булганхангй, А.Ш нар хоорондоо маргалдаж зодолдсон өөр хүн хэрүүл маргаан хийгээгүй. А.Ш нь Булгаа чи их баян хулгайч гэсэн чи өнөөдөр юутай юм бэ Булгаа бөөсөө ха ха ха гээд чанга чанга инээгээд хөхөрөөд Булгаа бөөсөө чамд хүүхэдтэй хүүхнээс өөр хүүхэн олдохгүй чи Амарсайханы дагвар хүүхэд нь биздээ гэж хэлээд хэрэлдэж, маргалдаж, зодолдсон. Д.Б, Г.С нар хэрэлдэж маргалдаж байгаагүй. А.Ш, Д.Б, Г.С, Б.Д, Б.Ба, бид нар байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 ху/,

Гэрч Д.Бн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын үед Б.Дэлгэрбат гэдэг найзтайгаа тааралдаад 1 шил архи аваад хувааж уух санаатай Баярын талбайруу орсон чинь араас А.Ш Б.Ба нар хүрж ирээд нэг Сэрүүн гэсэн 2,5 л пиво дунд нь ортол уусан үлдсэнийг нь гартаа барьсан байсан. Манай найз Б.Дэлгэрбат надад хандаж би А.Штай ууж идэхгүй бид хоёр хоорондоо таардагүй учир чи наад хоёрыгоо явуулчаад араас хүрээд ирээрэй гээд нөгөө архийг надад үлдээгээд яваад өгсөн. А.Ш, Б.Ба бид гурав тал савтай пиво ууж дуусаад би Б.Ба та хоёр явчих гэсэн чинь Б.Ба суулгахгүй гээд , А.Ш Б.Бын мотоцикль дээр суухгүй байхаар нь би А.Шыг гэрт нь хүргэж өгөх санаатай унаж явсан мотоциклийнхаа араар суулгаад өгсөөд явж байгаад Дэлгэрэнгүй хорооллын гудамжинд замын хонхорт тогтсон усан дотор мотоциклийн гиж мултарсан тул буугаад мотоцикпоо уснаас түрж гаргаад хэвтүүлээд гинжийг нь хийх гэж байсан чинь А.Ш намайг чи баян хүн байж ийм сэг унаж явахаар хаяаач гэж хэлсэн би хариуд нь энэ миний хөрөнгө шүү гэж хэлсэн чинь хоёлаа үзчих үү гээд өдөөд хэл амаар доромжлоод байхаар нь би түлхсэн чинь газарт унсанаа буцаж босож ирээд дээгүүрээ өмссөн бүх хувцасаа тайлаад хоёлаа үзчих үү гээд миний цээж рүү хоёр удаа цохиод авсан би урдаас нь барьцалдаад авсан хэрэлдэж байгаад салсанаа надаас зугтааж холдож зогсоод чи Амарсайханы дагвар хүүхэд чамд хүүхэдтэй хүүхнээс өөр юу олдох юм бэ гэж доромжлоод орилоод байсан. Тэр үед А.Шын эхнэр Г.С ирсэн би энэ А.Шын хувцас нь шүү гээд тайлаад үлдээсэн хувцаснуудыг нь өгсөн танай нөхөр намайг хэл амаар доромжлоод байна гэж хэлсзн Г.С надаас А.Ш хаана байна гэж асуусан би хойшоо гудамж руу гүйгээд явсан гэж хэлсэн Г.С А.Шыг олоод аваад явсан би салж явж байгаад хүнд доромжлуулсандаа гутарч жаахан сууж байгаад ганцаараа өвөрт байсан нэг шил архийг ууж дуусаад явах гэж байсан чинь Б.Д явж байхаар нь дуудсан хүрээд ирсэн би Б.Дгөөр нэг шил архи авуулаад Б.Дгөөр гэртээ хүргүүлэх гэж явж байгаад А.Шынд ирээд гэрт орсон тэнд Б.Ба, А.Ш, Энэбиш /Энээ/ нар нэг шил архи уух санаатай сууж байсан эхнэр Г.С нь хоол хийж байсан хоёр хүүхэд нь гэртээ тоглож байсан Б.Д бид хоёр гэрт орж амар мэнд мэдэлцээд тэнд нэг шил архи хувааж ууж байхад А.Ш цагаан подволктой хоймироо суугаад намайг Булгаа чи их баян гэлүү хүний хөрөнгөн дээр сагаж байгаа биздээ бөөс минь гэж хэл амаар доромжлоод бид хоёр маргалдаж муудалцаад байсанаа муухан санаж байна. Би өмнө нэг шил архи ганцаараа уусан байсан болохоор их муудсан зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн А.Ш миний нүүрэнд хоёр удаа гараараа цохиод авсан тэгээд бид хоёр барьцалдаж аваад салсаныг санаж байна. А.Ш гэрээс гараад гүйсэн би нэг мэдсэн гэрийн гадна гартаа уньны мод бариад явж байхад цагаан подволктой хүн ирэхлээр нь А.Шыг ирж байна гэж бодоод гартаа барьж байсан модоор хоёр удаа цохиод авсан Г.С эгчийг цохисон байна. Цаашид юу болсоныг санахгүй байна миний ухаан санаа орж гараад байсан. А.Ш намайг гэрээс гарах үед толгой руу цохисон юугаар цохисоныг мэдэхгүй цус гоожоод байсан би цусаа хараад уурандаа машины шилийг модоор цохиод зогсож байсан дахиад сэргэсэн цагдаатай хамт байсан цаашид юу болсоныг санахгүй байна. Би А.Штай өдөр таарч хэлсэн үгэнд нь гомдоод намайг очихоор уучлалт гуйгаад цайрна гэж бодож нэг шил архитай очсон чинь урдаас хэл амаар доромжлоод маргалдаад зодолдсон үнэн. А.Ш Булгаа чи их баян хулгайч гэсэн чи өнөөдөр юутай юм бэ Булгаа бөөсөө ха ха ха гээд чанга чанга инээгээд хөхөрөөд Булгаа бөөсөө чамд хүүхэдтэй хүүхнээс өөр хүүхэн олдохгүй чи Амарсайханы дагвар хүүхэд нь биздээ гэж хэлээд хэрүүл маргаан зодоондоо хүрсэн. Г.С бид хоёрын хооронд урдын ёс хонзонгийн асуудал байхгүй. Би гэрийн хаяанд байсан уньны модыг аваад А.Шыг хайж явж байгаад нэг мэдсэн машины цонхыг гартаа барьж явсан модоор цохиод зогсож байхад хажуугаас цагаан подволктой хүн гүйгээд ирэхлээр нь А.Шыг байна гэж бодоод гартаа барьж байсан модоор хоёр удаа цохисон А.Ш биш Г.С эгч байсан байна лээ бид хоёр урд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй. Би А.Ш гэдэг хүнийг сайн танин ээжийн талаар садан төрлийн холбоотой үелүүд байгаа юм. А.Ш бид хоёрт урдын өс хонзонгийн асуудал байхгүй. Миний амьсгаа авахад хэцүү байна хоёр нүд хөхөрч хамрын зүүн хэсэгт болон хөмсөгны дээр зулгаралт өгсөн, толгой хоёр хэсэг газарт хагарсан эмнэлэг үзээд оёдол тавиул гэсэн би тавиулаагүй, доод үүдэн шүд эмтэрсэн байна, өөр гэмтэл бэртэл байхгүй. Би Шүүхийн шинжэлгээний албаны шинжээч эмчид үзүүлж шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт гаргуулна....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 ху/,

Гэрч П.Гантулгын өгсөн: “...Тоёота Приүс маркийн 75-45 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг ч Хангай сумын иргэн А.Шын эзэмшил өмчлөлд байдаг автомашин юм. А.Ш нь хөдөөний хүн болохоор итгэмжлэл хийлгэж аваад явсан. Одоогоор нэрээ шилжүүлээгүй болохоор миний нэр дээр тухаин тээврийн хэрэгслийн мэдээлэл гарч ирж байгаа байх. Надад дээрх тээврийн хэрэгсэлтэй холбогдуулан нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 ху/,

Яллагдагч Д.Бн өгсөн: “...Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-68 ху/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04 хуу/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06 хуу/, 

Эд мөрийн баримтын хураан авах тухай мөрдөгчийн санал, Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 07-08 хуу/, 

Хохирогч Г.Сгийн биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаартай

  1. Г.Сгийн биед баруун сүвээнд цус хуралт, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
  3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ.
  4. Дээрх гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 37 ху/,

Хохирогч А.Шын эзэмшлийн 75-45 УНМ улсын дугаартай Тоёота Приүс 10 маркийн автомашинд учирсан эвдрэлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 184 дугаартай дүгнэлт /хх-ийн 48 ху/,

Хохирогч А.Шын эзэмшлийн монгол гэрийн хаалганд учирсан эвдрэлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 195 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 ху/,

Архангай аймгийн Хангай сумын Н аймгийн засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4/06 дугаартай тодорхойлолт /хх-ийн 69 ху/,

Суман овогт Дын Б /РД:АЙ96011238/-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 7 2ху/,

Д.Бн 2019 оны мал тоолуулсаэ талаарх тодорхойлолт /хх-ийн 74 ху/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 хуу/,

75-45 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа /хх-ийн 81 хуу/,

Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 85-87 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2020 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Н багийн нутаг дэвсгэр Хөх давааны ам гэх газарт хохирогч Г.Сг түүний нөхөртэй маргалдаж байхдаа модоор цохиж, эрүүл мэндэд нь баруун сүвээнд цус хуралт, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн А.Шын эзэмшлийн Приүс-10 загварын автомашин болон Монгол гэрийн хаалга зэрэг эд зүйлсийг модоор цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эвдэж, нийт 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Сгийн өгсөн: “...Тэгэхээр нь А.Бг салгаад гэрээс гаргасан чинь А.Б манай гэрийн хаалгыг эвдээд А.Ш гэрээс гарсан, би араас нь дагаад гарсан чинь А.Б урт мод барьсан зогсож байсан. Гэтэл миний баруун талын 1-4 хавирганы орчимд модоор цохиод, мөн баруун талын гарлуу модоор нэг удаа цохиж намайг газарт унах үед манай хүргэн Б.Ба намайг өргөж гэрт оруулсан. А.Б, А.Ш нар гэрийн гадна хөөцөлдөөд зодолдоод А.Б гартаа барьсан модоор гэр нүдээд гадна байсан машин нүдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 ху/, хохирогч Г.Сгийн дахин өгсөн: “...Д.Б миний эмчилгээний зардал гэж нийт 287,000 төгрөг өгсөн. Д.Б миний авто машины хохиролын үнэлгээний дагуу хохирлын мөнгө гэж 370,000 төгрөгийг өгч хохиролыг барагдуулсан. Мөн манай гэрийн хаалганы эвдэрсэн самбарыг шинээр сольж хийж өгсөн Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 ху/, хохирогч А.Шын өгсөн: “...Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай гэрт орж ирээд хэрүүл маргаан хийж байгаад манай 5-н ханатай монгол гэрийн хаалгыг хөлөөрөө өшиглөж эвдсэн. Манай хаалганы өндөр нь 1.20 см өндөртэй 1 метрийн өргөнтэй хаалга байгаа. Манай гэрт 14 жил ашиглаж байгаа хуучин хаалга байгаа юм. Би тухайн үед 40,000 /дөчин мянган/ төгрөгөөр авч байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 ху/, гэрч Б.Дгийн өгсөн: “...Тэр үед Д Б, А.Ш ахыг зодоод А.Ш ах зугтаагаад гэрээсээ гүйгээд гарсан чинь Д.Б араас нь гарахдаа гэрийх нь хаалгыг өшиглөөд, самбарыг нь салгаад, гэрээс гараад А.Шинэбаяыг олоогүй. Гэтэл Г.С эгч гүйж ирээд чи боль л доо, яагаад дээрэлхээд байгаа юм гэж хэлсэн чинь гартаа барьж байсан унины модоор Г.С гэдэг эгчийн баруун талын хавирганд нь цохиод тэгээд Г.С эгч уйлаад газарт суусан гэтэл Б.Ба ах Г С эгчийг барьж аваад гэрт нь оруулсан. Намайг харж байхад Д.Б А.Шын машины шилрүү гартаа барьж байсан модоор цохиж хагалсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 ху/, гэрч Б.Бын өгсөн: “...Тэгээд Г.С эгч гараад би араас нь гарсан чинь Г.С эгч газарт унасан, би барьж аваад гэрт оруулаад юу болов оо та гэж асуусан чинь Д.Б урдаас цохичихлоо гэж хэлсэн. Би дахин гэрээс гараад Д.Бг барьж аваад болиулах гэсэн боловч үгэнд ороогүй А.Шын машины шил, толь болон бусад газарт гартаа барьсан модоор нүдээд байсан. Тэр үед А.Ш байхгүй байсан зугтаасан байх гэж бодож байна. Намайг харж байхад Д.Б А.Шын машины шилрүү гартаа барьж байсан модоор цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 ху/, гэрч А.Шын өгсөн: “...Д.Б манай гэрийн хаалганы самбарыг өшиглөж эвдээд гэрээс гарч ирээд намайг хайгаад явж байгаад нь эхнэр Г.Сгийн баруун талын сүвээний 3-н хавирганд гартаа барьж байсан модоороо цохиод миний эзэмшилд байдаг Приүс-10 маркын цагаан өнгийн авто машины урд салхины шилийг модоор цохиж хаглаад жолооч талын тольны суурыг хугалаад зүүн талын кирло дээд хэсэгт цохиж цөмөлсөн байсан. Д.Б бид нар хууч хөөрч ярьж сууж байгаад маргалдаад зодолдсон үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 ху/, гэрч Ч.Нн өгсөн: “...Би гэрт байсан чинь гадаа А.Шын эхнэр нь уйлаад эхлэхээр нь гараад очсон чинь Д.Б модоор цохисон гэж Г.С хэлсэн. А.Ш Бгийн толгойг хагалсан гэж бодож байна учир нь тэнд Д.Б, А.Ш нар хоорондоо маргалдаж зодолдсон өөр хүн хэрүүл маргаан хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 ху/, гэрч П.Гантулгын өгсөн: “...Тоёота Приүс маркийн 75-45 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг ч Хангай сумын иргэн А.Шын эзэмшил өмчлөлд байдаг автомашин юм. Надад дээрх тээврийн хэрэгсэлтэй холбогдуулан нэхэмжпэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 ху/,

Яллагдагч Д.Бн өгсөн: “...Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-68 ху/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06 хуу/, 

Хохирогч Г.Сгийн биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 ху/,

Хохирогч А.Шын эзэмшлийн 75-45 УНМ улсын дугаартай Тоёота Приүс 10 маркийн автомашинд учирсан эвдрэлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 184 дугаартай дүгнэлт /хх-ийн 48 ху/,

Хохирогч А.Шын эзэмшлийн монгол гэрийн хаалганд учирсан эвдрэлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 195 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Г.Сг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун сүвээнд цус хуралт, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаартай дүгнэлт, хохирогч Г.Шын эзэмшлийн эд хөрөнгийг санаатайгаар сүйтгэн, хохирогчид 450.000 /дөрвөн зуун тави мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулах, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргүүдийн шинжийг тус тус хангаж байна.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.

Хохирогч Г.Сгийн биед баруун сүвээнд цус хуралт, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна гэх шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаартай дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бн хүний мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм.

Мөн хохирогч Г.Шын эзэмшлийн монгол гэрийн хаалга болон Тоёота Приүс маркийн 75-45 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн урд талын крыло, баруун хажуу талын толь зэргийг эвдсэний улмаас хохирогчид нийт 450.000 /дөрвөн зуун тави мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээх гэмт хэргийг тус тус үйлдсэн байна гэж дүгнэв.

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бн үйлдлүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж нэмэлт өөрчлөлт орсон байх бөгөөд уг хууль нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсноос хойш тухайн гэмт хэрэг нь үйлдэгдсэн байх тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн зүгээс хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 94 хуу/ гарын үсэг зуржээ.  

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Хохирогч Г.С, Г.Ш нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирлоо бүрэн төлүүлсэн тул ямар нэгэн гомдол саналгүй талаар тус тус илэрхийлсэн байх /хх-ийн 16-18, 21-23 хуу/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Бн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй áîëîõûã òóñ òóñ äóðäàæ, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хугархай унь буюу 2 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, ãýìò õýðýã ¿éëäñýí íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгт нэмж нэгтгэн, нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж, 900.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Суман овогт Дын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгт нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Бг нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялын 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хугархай унь буюу 2 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНЦЭЦЭГ