Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын туслах прокурор Б.Эрхэмбаяр,

                 - хохирогч С.Минжбаатар,

                 - шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгаль,

                 - шүүгдэгч О.Хишиг-Очир, З.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

            Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очирын Хишиг-Очир, Загдхоролын Гантуяа нарт холбогдох эрүүгийн 2014260005974 дугаартай 2 хавтас хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 5 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19б-32 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Иөншөөбүү овогт Очирын Хишиг-Очир /РД:НБ64053012/ гэв.

 

 Монгол улсын иргэн, 1966 оны 03 сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний багш мэргэжилтэй, ам бүл 3, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 2 дугаар хороо 26-32 тоотод оршин суух хаягтай,  хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ханхөгшин овогт Загдхорлоогийн Гантуяа /РД:НБ64053012/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

  Шүүгдэгч О.Хишиг-Очир, З.Гантуяа нар нь бүлэглэн 2012 оны 06 дугаар сарын 6-наас 2012 оны 06 дугаар арын 08-ны өдөр иргэн С.Минжбаатараас 2 метр урттай 2,5 см зузаантай 300 метр куб мод бэлтгэн нийлүүлж өгнө гэж хуурч мэхлэн, гэрээ байгуулж итгэл эвдэх аргаар залилан мэхлэж 12 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Хишиг-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул өршөөлд хамруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч З.Гантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өршөөлд хамруулж өгнө үү. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Минжбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр миний бие З.Гантуяа, О.Хишигбаяр нартай 24 сая төгрөгөөр банз худалдах худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаанд 12 сая төгрөгийг өгөөд модоо нийлүүлж эхлэнгүүтээ үлдэгдэл 12 сая төгрөгийг өгөхөөр тохирсон. Урьдчилгаа 12 сая төгрөгийг би 2 сая, 10 саяаар нь 2 хувааж төлсөн. Мод бэлтгэн нийлүүлэх гэрээ хийсний дараа эдгээр хүмүүс гэрээний үүргийн биелүүлж надад нэг ширхэг банз, түлээний  мод ч өгөөгүй. Шүүгдэгч нар хохирол төлбөрт 1 сая төгрөг төлж бид гурав 2017 оны эхээр шүүгдэгч нар надад хохирол төлбөрт 11 сая төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан би гомдол саналгүй гэв.

Гэрч Д.Ганбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..Хишиг-Очир, Гантуяа нар нь Мөнгөн суварга нэртэй сайн дурын ойн нөхөрлөлийн гишүүд байгаа. Энэ нөхөрлөл тэдний ах дүү нарын нөхөрлөл байгаа юм. Ахлагч нь Хишиг-Очирын дүү нь байгаа юм. Жил бүр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ойг цэвэрлэх зориулалтаар мод бэлтгэх төлөвлөгөө гаргаж хуваарь гаргадаг... Манай суманд үйлдвэрлэлтийн зориулалтаар мод бэлтгэх мэргэшсэн 3 аж ахуйн нэгж байдаг. Манай сум жилдээ 8000 куб метр мод бэлтгэх төлөвлөгөөтэй... Мод бэлтгэхийг хориглосон захирамж гаргадаг... 2012 онд Хишиг-Очирын дүү нь билүү эгч нь билүү модны захыг засаг даргын захирамжаар гаргуулж авсан. Мөн түлээний зах ажиллуулахаар сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээл авч байсан. Одоо уг зах үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Ямар ч байсан хашаагаа барьчихаад байж байгаа гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-148-149 тал/,

 

Гэрч Ш.Цогтбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ Төв аймгийн Батсүмбэр сумын “Мөнгөн суварга” ой нөхөрлөл нь 2010 оны 10 сарын 28-ны өддрийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 тоот тогтоолоор байгууллагдсан. Батсүмбэр сумын 2 дугаар баг Хужиртын ам гэх газрын 1477 га ойн сан бүхий газрыг гэрээгээр эзэмшиж байгаад 2014 онд ойн сан бүхий газрыг эзэмших гэрээ нь дууссан. 2012 оноос хойш ойгоос мод бэлтгэсэн эсэхийг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-204-205 тал/,

 

Гэрч Д.Ганболд мөрдөн байцаалтын  шатанд мэдүүлэхдээ: “2012 оноос өмнө ойн нөхөрлөлүүд нь цэвэрлэгээний огтлол нэрийдлээр ойд мод /хэрэглээний мод/ бэлтгэн иргэдэд мод нийлүүлдэг байсан юм. 2012 оноос хойш тэр үйл ажиллагаа нь зогссон. Ингээд ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг 2014 оны 12 дугаар сарын хуралдаанаар ойн нөхөрлөлүүдийн эрхийг түдгэлзүүлсэн. Хишиг-Очирын дүү Алтанбагана, Мөнгөнбагана нар  нь мод бэлтгэдэг байсан гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-206-207 тал/,

 

Гэрч Ж.Энхцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “.. Би Минжбаатарыг гэрийн шал хийх банз мод хэрэгтэй байна гээд байхаар нь Төв аймгийн Батсүмбэр суманд ойн нөхөрлөлтэй Хишиг-Очир, З.Гантуяа хоёрыг танилцуулсан. Төв аймгийн Батсүмбэр суманд Минжбаатар бид хоёр очоод хоёр ихэрийн гэрт гал зуухных нь өрөөнд 10.000.000 төгрөг гаргаж өгөхөд Хишиг-Очир аваад цаад өрөөрүүгээ орсон юм. Гэхдээ Минжбаатарт банз мод нийлүүлж өгнө гээд Хишиг-Очир, Гантуяа нар бүгдээрээ л ярилцаад сууж байсан.

Минжбаатар банз хэрэгтэй байна гэхээр нь би Төв аймгийн Батсүмбэр суманд банз мод бэлтгэдэг байсан учраас Хишиг-Очирруу утсаар яриад банз мод бэлтгээд өгөөч гэхэд Хишиг-Очир эхлээд дургүйцэж чадахгүй байхаа гэж хэлж байсан дараа нь ганц нэг хөрөө рамм ажиллаж байна хүрээд ир гэхээр нь Минжбаатарыг дагуулж очсон юм гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-225-227 тал/, ... би тухайн үеийн үйл явдалыг нэг бүр санахгүй байна. Минжбаатараас 10.000.000 төгрөгийг Хишиг-Очир хүлээж аваад цаад өрөөндөө орсон хэн хэнтэй орсоныг үнэндээ анзаараагүй. Энэ үйл явдалыг Минжбаатар маш сайн мэдэж байгаа. Гантуяаг Хишиг-Очироос тухайн үед мөнгийг нь хүлээж авч тоолсон үгүйг мэдэхгүй байна. Уг сиди дээрх Минжбаатар бид хоёрын яриа мөн байна. Би ярихдаа Хишиг-Очир, Гантуяа нар мөнгө авсан нь үнэн гэж хэлсэн. Яс яман дээр нэг гэр бүлийн эхнэр, нөхөр авсан юм чинь наад мөнгийг нь тэр хоёр төлөх нь үнэн гэж Минжбаатарт хэлсэн юм. Би хэлж байгаа үгээ утга найруулгын хувьд гүйцэт ойлгуулж чадахгүй байна гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-37 тал/,

 

Гэрч О.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Манай Мөнгөн суварга ойн нөхөрлөл нь ойгоос цэвэрлэгээний огтлолтоос гарсан модыг зүсүүлж банз мод болгодог байсан. Манай тэр ажлыг О.Хишиг-Очир л хийдэг байсан юм. 2012 оноос өнөөдрийг хүртэл Ойн нөхөрлөлд хэрэглээний мод бэлтгэх эрх олгоогүй. Тийм учраас манай ойн нөхөрлөл нь 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл ойгоос мод бэлтгээгүй гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-228 тал/, ..Гарал үүслийн бичиг баримт аваад хууль ёсны дагуу 2012 он хүртэл Улаанбаатар хотын хангай зах, бусад газруудад зөвшөөрөлтэй нийлүүлж байсан. Тухайн үедээ манай нөхөрлөлийн хэн ч гэсэн хариуцаад аваад явж борлуулдаг байсан. Бид нар бүгдээрээ ах дүүгээрээ 13 айл өрхийн 29 гишүүн бахдсан байдаг юм. Харин 2012 оноос хойш тэр үйл ажиллагаа зогссон гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-247 тал/, ...Бид нар 2012 оны 06 сард зөвшөөрөөлтэй ажиллаж байхад Хишиг-Очир хүнтэй гэрээ байгуулан ажиллах гэж байсан. Тэгээд байж байтал тухайн үед өөр нөхөрлөлүүдээс модны хулгай гараад Батсүмбэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг Засаг дарга захирамж гаргаж хаасан юм гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-127 тал/,

 

Гэрч Л.Дэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..тэгээд би өөрийн охин Мягмаржавд хэлж Мягмаржав, Хишиг-Очир нар хоорондоо бэлэглэлийн гэрээ байгуулан тус хаяг дээр байрлах 000072350 газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-2203007102 улсын бүртгэлийн дугаар бүхий 700 кв.м газрыг хариу төлбөргүй түр зуур шилжүүлж газраа буцааж 2014 оны 11 сарын 12-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Харин хувийн сууцаа авах гэсэн боловч Хишиг-Очир, Гантуяа нар Батсүмбэр суманд орон нутгийн хөгжүүлэх санд барьцаанд тавьсан гээд одоогоор буцаан шилжүүлж өгөөгүй байгаа болно. Y-2203016880 дугаартай хувийн сууц нь эд хөрөнгийн бүртгэлийн хувьд Хишиг-Очирын нэр дээр явж байгаа боловч үнэн хэрэгтээ манай охин Мягмаржавын эзэмшлийн хөрөнгө байгаа юм гэсэн мэдүүлэг /1-р хавтас хх-250 тал/, 

 

Гэрч О.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ ...Хишиг-Очир бол манай төрсөн дүү бөгөөд Гантуяа бол түүний эхнэр нь байгаа юм. Минжбаатар манай эхнэр Энхцэцэгтэй уулзаж “Та банз мод олоод өгөөч” гэж хэлж байсан. Тухайн үед Минжбаатар гэрийн мод билүү шал хийнэ гэж ярьж байсан. Нэг шөнө орой болсон хойно банк хаахаас өмнө 10.000.000 төгрөг авна гээд манай эхнэрийг дагуулаад явсан юм. Орой нь Минжбаатар, Энхцэцэг нар гэрт ирээд “хойшоо Батсүмбэр явах болчихлоо, намайг хамт явъя гэж байсан. Тухайн үед шөнө орой болсон тул би та нар яах гээд байгаа юм бэ, шөнө орой болсон хойно өглөө эрт дээргүй юу гэж байсан. Тэгээд эхнэр бид хоёр, Минжбаатар түүний нэг найзтай хамт машинд суугаад замаараа дүү Бат-Эрдэнийг аваад Батсүмбэр сум руу оройхон орсон, тухайн үеийн өдөр, цагийг тодорхой санахгүй байна. Батсүмбэр суманд очиход Алтанбаганы гэрт Хишиг-Очир, Гантуяа нар байж байсан. Минжбаатар түүний найз залуу, Хишиг-Очир, Бат-Эрдэнэ нар хоорондоо мод чулууныхаа асуудлыг ярилцаж тохирч байсан. Тэр үед манай эхнэр та нар нэгэнт мөнгө төгрөг авалцаж байгаа бол гэрээ байгуулаарай гэж хэлсэн  гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-35-36 тал/,

 

Гэрч О.Алтанбагана мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ ...№0398208 дугаартай газар дээр бид нар хамтарч үйл ажиллагаа явуулах гэж байсан юм. Хишиг-Очир ах 2012 онд тус 80 метр*150 метр 2 тал төмөр хашааны төмөр хашааг нь гаргасан, харин хашааны шон болон дайг нь би өөрөө гаргасан юм гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-126 тал/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ

-Бэлтгэн нийлүүлэх гэрээ / 1 дүгээр хх-12-13 тал/,

- О.Хишиг-Очирын иргэний үнэмлэхний лавлагаа / 1 дүгээр  хх-27 тал/, 

- З.Гантуяагийн иргэний үнэмлэхний лавлагаа / 1 дүгээр  хх-28 тал/, 

- Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны гүйлгээний хуулга / 1 дүгээр хх-42 тал/,

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1 дүгээр хх-43 тал/,

- Грэйп банкны депозит дансны гүйлгээний хуулга / 1 дүгээр хх-44 тал/,

- Голомт банкны харилцах дансны гүйлгээний хуулга / 1 дүгээр хх-45 тал/,

- “Мөнгөн суварга” ойн нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө / 1 дүгээр хх-46-77 тал/,

- Ойн санг эзэмших гэрээ / 1 дүгээр хх-78-80 тал/,

- Мод бэлтгэх гэрээ / 1 дүгээр хх-81-84 тал/,

- Мод бэлтгэлийн талбай тусгаарласан материал / 1 дүгээр хх-85-96 тал/,

- Батсүмбэр сумын засаг даргын байгаль орчны ойн газарт хандсан өргөдөл /1 дүгээр хх-101-102 тал/,

- “Мөнгөн суварга” нөхөрлөлийн танилцуулга / 1 дүгээр хх-103-106 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн б/148 дугаар захирамж / 1 дүгээр хх-107 тал/,

- Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ / 1 дүгээр хх-108 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/299 дугаар захирамж /1 дүгээр хх-109 тал/,

- Мөнгөн суварга нөхөрлөлийн 2014 оны тайлан / 1 дүгээр хх-110 тал/,

- Бэлтгэн нийлүүлэх гэрээ /1 дүгээр хх-111 тал/,

- Орлогын мэдүүлгүүд /1 дүгээр хх-113-116 тал/,

- Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын Прокурорын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эрүүгийн хэргийг харъялалын дагуу шилжүүлэх тухай 519 дугаартай тогтоол /1 дүгээр хх-118 тал/,

- Худалдаа хөгжлийн банкны орлогын мэдүүлэг /1 дүгээр хх-126 тал/,

- О.Хишиг-Очирын төрийн банкны дансны хуулга /1 дүгээр хх-133 тал/,

- З.Гантуяагийн төрийн банкны дансны хуулга /1 дүгээр хх-134 тал/,

- С.Минжбаатарын төрийн банкны дансны хуулга /1 дүгээр хх-135-136 тал/,

- О.Хишиг-Очирын хаан банкны дансны хуулга /1 дүгээр хх-138-140 тал/,

- З.Гантуяагийн хаан банкны дансны хуулга /1 дүгээр хх-141 тал/,

- С.Минжбаатарын хаан банкны дансны хуулга /1 дүгээр хх-142-144 тал/,

- С.Минжбаатарын голомт банкны дансны хуулга /1 дүгээр хх-147 тал/,

- Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын Прокурорын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай 85 дугаартай тогтоол /1 дүгээр хх-153 тал/,

- улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 01 сарын 15-ны өдрийн 6/569 тоот албан бичиг /1 дүгээр хх-159 тал/, 

- Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын  тодорхойлолт / 1 дүгээр хх-160 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/45 дугаар захирамж /1 дүгээр хх-161 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/38 дугаар захирамж /1 дүгээр хх-161 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/42 дугаар захирамж /1 дүгээр хх-163-164 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/43 дугаар захирамж /1 дүгээр хх-165 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/62 дугаар захирамж /1 дүгээр хх-166- тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/49 дугаар захирамж /1 дүгээр хх-167-168 тал/,

- Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит 2 сарын хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө /1 дүгээр хх-169-173 тал/

- Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн байцаалтын болон хяналтын харъялал тогтоолгох тухай 5/1307 дугаартай тогтоол /1 дүгээр хх-177-178 тал/,

- Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5/75 дугаартай тогтоол /1 дүгээр хх-179-180 тал/,

- Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт /1 дүгээр хх-198 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай тогтоол /1 дүгээр хх -208-209 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай тогтоол /1 дүгээр хх -210--211 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай тогтоол /1 дүгээр хх -212-213 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай тогтоол /1 дүгээр хх -214-216 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн а/316 дугаартай тогтоол /1 дүгээр хх -217 тал/,

            - Төв аймгийн Байгаль орчны газрын харъяа Батсүмбэр сум дундын ойн ангийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаартай албан бичиг / 1 дүгээр хх-219 тал/,

            - Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05/102 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-220 тал/,

            - Байгал орчныг хамгаалах нөхөрлөлүүдийн нэгдсэн холбооны 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар тодорхойлолт /1 дүгээр хх-221 тал/,

- Сэлэнгэ аймгийн сум дундын нэгдүгээр прокурорын гакрын Прокурорын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5/28 дугаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай тогтоол /1 дүгээр хх-235/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-239-244 тал/,

- Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0201808 дугаар гэрчилгээ / 1 дүгээр хх-249 тал/,

- 2013 оны 05 сарын 20-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ /2 дугаар хх-1, 2 тал/,

- 2014 оны 11 сарын 12-ны өдрийн газар бэлэглэлийн гэрээ / 2 дугаар хх-3 тал/,

- Г-2203007102 дугаар бүхийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ / 2 дугаар хх-4 тал/,

- Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 4743 дугаартай тогтоол /2 дугаар дүгээр хх-5 тал/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2015 оны 07 сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2 дугаар хх-7 тал/,

- хөрөнгө битүүмжилсэсн тэмдэглэл /2 дугаар хх-8 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хх-9 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-10 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5/13 дугаартай Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай тогтоол /2 дугаар хх-18 тал/,

- сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / 2 дугаар хх-30 тал/,

- эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол / 2 дугаар хх-31 тал/,

- гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0398208 дугаартай гэрчилгээ /2 дугаар хх-34 тал/,

- Мөрдөн байцаагчийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 112 тоот албан даалгавар / 2 дугаар хх-65 тал/,

- 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 112 тоот албан даалгаврын биелэлтийн танилцуулга, гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хх-66-67 тал/,

- гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / 2 дугаар хх-99 тал/,

- хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл / 2 дугаар хх-122 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-123 тал/,

- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / 2 дугаар хх-124 тал/,

- хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / 2 дугаар хх-125 тал/,

- Төв аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын Батсүмбэр сум дундын ой ангийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот албан бичиг / 2 дугаар хх-134 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын 2013 оны 4 сарын 18-ны өдрийн 10 дугаар тогтоол / 2 дугаар хх-135 тал/,

- Мөнгөн суварга нөхөрлөлийн гишүүн О.Ганзоригийн 2013 оны модны зах төсөл / 2 дугаар хх-136-143 тал/,

- шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол / 2 дугаар хх-152 тал/,

- эд зүйлийн үнэлгээ / 2 дугаар хх-153 тал/,

- Төв аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 45/02-592 тоот албан бичиг / 2 дугаар хх-161 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 03 сарын 25-ны өдрийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 34 дугаартай тогтоол / 2 дугаар хх-166 тал/,

- мөнгөн шилжүүлэгийн баримт / 2 дугаар хх-176 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 08 сарын 04-ний өдрийн түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай 238 дугаартай тогтоол / 2 дугаар хх-178 тал/,

 

Шүүгдэгч О.Хишиг-Очирын ял шийтгэлийг шалгах тэмдэглэлд “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа  / 1 дүгээр хх -24  тал/, тодорхойгүй гэх лавлагаа / 2 дугаар хх-38 тал/,

-Шүүгдэгч З.Гантуяагийн ял шийтгэлийг шалгах тэмдэглэлд “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа / 1 дүгээр хх-25  тал/, тодорхойгүй гэх лавлагаа / 2 дугаар хх-39 тал/,

 

Шүүгдэгч О.Хишиг-Очирыг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хх-38 тал/, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хх-124-125 тал/, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-157 тал/, 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-158 тал/, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-203 тал/, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл / 2 дугаар хх-132 тал/, 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл / 2 дугаар хх-160 тал/,

 

 Шүүгдэгч З.Гантуяаг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хх-194 тал/, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-202 тал/, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-230 тал/, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /2 дугаар хх-6 тал/, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл / 2 дугаар хх-133 тал/, 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл / 2 дугаар хх-159 тал/,

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.    

              Шүүгдэгч О.Хишиг-Очир, З.Гантуяа нар нь бүлэглэн 2012 оны 06 дугаар сарын 6-наас 2012 оны 06 дугаар арын 08-ны өдөр иргэн С.Минжбаатараас 2 метр урттай 2,5 см зузаантай 300 метр куб мод бэлтгэн нийлүүлж өгнө гэж хуурч мэхлэн, гэрээ байгуулж итгэл эвдэх аргаар залилан мэхлэж 12 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч С.Минжбаатар, гэрч Ж.Энхцэцэг, О.Алтанбагана, О.Ганзориг нарын мэдүүлэг болон Бэлтгэн нийлүүлэх гэрээ, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, мөнгөн шилжүүлэгийн баримт зэрэг болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Хишиг-Очир, З.Гантуяа нарыг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүлйин 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх боловч шүүгдэгч О.Хишиг-Очир, З.Гантуяа нарын холбогдсон хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн нь мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан заасан өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хамаарагдахгүй байх тул шүүгдэгч О.Хишиг-Очир, З.Гантуяа нарыг өршөөлд хамааруулах үндэслэл болж байх тул шүүгдэгч нарыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл хэсэгт хамааруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахдаа шүүгдэгч О.Хишиг-Очир, З.Гантуяа нар нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт  энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийсэн байна гэж зааснаар хүсэлтээ бичгээр шүүхэд илэрхийлсэн байх тул энэ хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар О.Хишиг-Очир, З.Гантуяа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирлын талаар

Шүүгдэгч О.Хишиг-Очир, З.Гантуяа нар нь хохирогч С.Минжбаатарт 1.000.000 төгрөгийг хохирлоо нөхөн төлсөн, үлдэх 11.000.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Битүүмжилсэн эд хөрөнгийн талаар

2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Хишиг-Очирын нэр дээрх Сүхбаатар дүүргийн 18-р хороо бэлхийн 48-р гудамж 222 тоот эрхийн бүртгэлийн Y-2203016880 дугаартай 1 ширхэг хувийн сууцыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг,

2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Хишиг-Очирын эзэмшлийн Төв аймгийн Батсүмбэр сумын төвд байрлалтай 170 метр*80 метр хэмжээтэй 2 тал хашаа болон газрыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

 Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар 2 минут 51 секундийн бичлэгтэй 1 ширхэг шар өнгийн СД хураагдан ирсэн, шүүгдэгч О.Хишиг-Очир, З.Гантуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 10.10 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Иөншөөбүү овогт Очирын Хишиг-Очир, Ханхөгшин овогт Загдхорлоогийн Гантуяа нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, итгэл эвдэх аргаар олж авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Хишиг-Очир, З.Гантуяа нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хишиг-Очир, З.Гантуяа нар нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрч 11.000.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүйг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 минут 51 секундийн бичлэгтэй 1 ширхэг шар өнгийн СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 15.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн шүүгдэгч О.Хишиг-Очирын нэр дээрх Сүхбаатар дүүргийн 18-р хороо бэлхийн 48-р гудамж 222 тоот эрхийн бүртгэлийн Y-2203016880 дугаартай 1 ширхэг хувийн сууцыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг,

2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 19.882.000 төгрөгөөр үнэлэгдсэн шүүгдэгч О.Хишиг-Очирын эзэмшлийн Төв аймгийн Батсүмбэр сумын төвд байрлалтай 170 метр*80 метр хэмжээтэй 2 тал хашаа болон газрыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгосугай.

 

        7. О.Хишиг-Очир, З.Гантуяа нарт асван бусдын батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж О.Хишиг-Очир, З.Гантуяа нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА