| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 180/2022/0193/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/54 |
| Огноо | 2022-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч С.П нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын П-д холбогдох эрүүгийн 2239001720251 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай тогтоолын дагуу харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн .. сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 365 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Хэнтий аймгийн шүүхийн Эрүүгийн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай Б овогт С-ын П .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн .. сум ..дүгээр баг ... тоотод байх өөрийн гэртээ М.Б-ыг "дуулсан, чимээгүй байсангүй" гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь 1 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.П шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Маш их гэмшиж байна” гэв.
2239001720251 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн .. сумын .. дүгээр багийн нутаг ... тоотод байх өөрийн гэртээ Б гэх залуугийн нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиж биед нь гэмтэл шарх учруулсан, би урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьчихсан учир одоо ахиад тэр талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж бодож байна, би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Б гэх залуу гэрт маань байсхийгээд л дуулаад байсан, тэгэхээр нь би Б гэх залууд хандан дуулахаа боль, чимээгүй бай гэж хэлсэн, тэгэхэд Б гэх залуу миний үгэнд орохгүй, дуулаад л байсан, тэгэхээр нь миний уур хүрээд л Б гэх залуугийн нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохичихсон юм. Би тухайн үед ерөнхийдөө дунд зэргийн л согтолттой байсан, би тухайн үед болсон бүх асуудлуудыг санаж мэдэж байгаа. Үгүй ээ, би гэмт хэрзг үйлдэхдээ ямар нэгэн зүйл ашиглаагүй, би Б гэх залуугийн биед гараараа л гэмтэл шарх учруулсан. Уг гэмтлийг би учруулсан, өөр ямар нэгэн хүн Б-ийн биед гэмтэл шарх учруулаагүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй.” гэх мэдүүлэг. /хх-ийн 58-60-р хуудас/
Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Золжигүүр дэлгүүрийн үүдэн байж байхад найз П ирээд бид хоёр юм яриад зогсож байхад П-г таньдаг ах хүү ирэн П-г дагуулан Золжигүүр дэлгүүр орсон. Харин П гарч ирэхдээ нэг шил 0,75 граммын архи авч гарч ирэн надруу хандаж хоёулаа манай гэрт очиж ганц шил архи хувааж уухуу гэж хэлсэн. Тэгэхлээр нь би за тэгье гэж хэлээд нөгөө П-г дагуулан дэлгүүр орсон ах хүүгийн машинд суугаад П-н гэрт очоод нөгөө жолооч ах хүү бид хоёрыг гэрт оруулчаад яваад өгсөн. Харин П бид хоёр нөгөө дэлгүүрээс авсан 0,75 граммын шилтэй архиа хувааж ууж дуусаад би газар сууж байхад гэнэт л П зүүн орон дээрээс бос ч ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр миний хамар хэсэгрүү гараараа нэг удаа хүчтэй цохисон тэгтэл миний хамраас цус гарсан. Тэгээд би хамрынхаа цусыг арчаад гэрээс нь гараад гэрлүүгээ явж байхад манай эхнэр О замд тааралдаад юу болсон талаар асуухаар нь би П миний хамар хэсэг рүү цохичихлоо гэж хэлсэн чинь манай эхнэр О цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ингээд би эмнэлгийн байгууллагад очиж өөрийн хамар хэсэг ээ үзүүлэхэд миний хамар хэсэг хугарсан байна гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө нэг шил архи хувааж уугаад тэр архиндаа халсан байсан болохоор П-г босож ирээд миний нүүрэнд цохих үед нүүр халуу дүүгээд нүд юм харахгүй болсон тэр үед би П-г мөргөлөө гэж бодсон. Тэрнээс биш намайг П гараараа хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Би тухайн үед П-гийн гэрт зодуулсан П-гийн гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй байна. Намайг П зодох үед бид хоёрын хажуу талд хэнч байхгүй байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/
Гэрч У.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны үдээс хойш Золжигүүр дэлгүүрийн ойролцоо явж байхад манай нөхөрийн унадаг дугуй Золжигүүрийн үүдэнд байхаар би аваад ойр орчмоор нь нөхөр Б-ийг хайсан чинь харагдахгүй байсан. Тэгэхлээр нь би худаг дээр очин худгаа хаачаад эргээд нөхрөө хайхаар гарсан чинь манай нөхөр Золжигүүрийн урд талд нүүр ам нь тэр чигтэй цус болсон байдал байсан. Тэгээд би нөхөр Б-ээс юу болсон талаар асуухад манай нөхөр Б намайг П зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хаана зодсон юм бэ гэж асуухад манай нөхөр П-ийн гэрт зодсон гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Удаагүй цагдаа ирэн манай нөхөр бид хоёрыг дагуулан П-гийн гэрт очсон тэнд очиход шалны алчуур тэр чигтэй цус болсон байсан. Ингээд бид хэд эмнэлгийн байгууллага орж Б-ийг үзүүлэхэд хамар нь хавдаад дотор нь цус хурсан мөн хугарсан байна гэж хэлсэн. Манай нөхөр Б-ийг П л зодсон. Ер нь бол П манай нөхөрийг удаа дараа зодож байгаа өмнө нэг зодоод цагдаагийн байгууллагаар шалгагдаад торгуулийн арга хэмжээ авч байсан. Тэгээд манай нөхөрийг байнга дарамталж байдаг П цагдаад өглөө гээд таарах болгондоо хэл амаар доромжилж дарамталж байдаг. Би бол гомдолтой байна манай нөхөр Б-ийг удаа дараа байнга зодоод хэл амаар доромжлоод дарамтлаад байх юм бол хэцүү байна. Мөн нөхөр Б хамарын хагалгаанд орох шаардлагатай тул хагалгааны зардал мөнгө 1,000,000 нэг сая төгрөг хэрэгтэй гэсэн тийм болохоор П-гаас 1,000,000 нэхэмжилж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй, Миний ярьсан бүхэн үнэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/
Гэрч Т.М-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Золжигүүр дэлгүүрын үүдэнд очиход тэнд П зосгож байсан. Тэгэхлээр нь би П-тай мэнд устай хуурай дүү гэж явдаг болохоор П-г дагуулан Золжигүүр дэлгүүр авч ороод нэг шил 0,75 граммын шилтэй архи авч өгсөн. Тэгээд би П-г хаашаа хүргүүлэх юм бэ гэж асуусан чинь гэртээ очно гэж хэлсэн. Ингээд бид хоёр дэлгүүрээс гарсан чинь үүдэнд нэг залуу байсан тэрийг П аваад машинд хамт суусан. Тэгээд би тэр хоёрыг П-гийн гэрт буулган гэрт нь орсон чинь П-гийн гэрт хэнч байхгүй байсан. Тэгээд би тэр хоёрыг тэнд нь үлдээгээд буцаад яваад өгсөн. Би тухайн үед юу болсон талаар нь мэдээгүй харин өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 29-ны өдөр П над дээр очоод дээр танир гэртээ буулгуулсан өдөр би Б-ийг цохисон юм гэж хэлж байсан. Тэрнээс би яг юу болсон талаар нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн ... сум ... дүгээр баг ... тоотод байх өөрийн гэртээ М.Б-ыг "дуулсан, чимээгүй байсангүй" гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь 1 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч М.Б-ийн “...Харин П бид хоёр нөгөө дэлгүүрээс авсан 0,75 граммын шилтэй архиа хувааж ууж дуусаад би газар сууж байхад гэнэт л П зүүн орон дээрээс бос ч ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр миний хамар хэсэгрүү гараараа нэг удаа хүчтэй цохисон тэгтэл миний хамраас цус гарсан. Тэгээд би хамрынхаа цусыг арчаад гэрээс нь гараад гэрлүүгээ явж байхад манай эхнэр Отгонтуул замд тааралдаад юу болсон талаар асуухаар нь би П миний хамар хэсэг рүү цохичихлоо гэж хэлсэн чинь манай эхнэр О цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг,
Хохирогч У.О-ын “...Тэгэхлээр нь би худаг дээр очин худгаа хаачаад эргээд нөхрөө хайхаар гарсан чинь манай нөхөр Золжигүүрийн урд талд нүүр ам нь тэр чигтэй цус болсон байдал байсан. Тэгээд би нөхөр Б-эс юу болсон талаар асуухад манай нөхөр Б намайг П зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хаана зодсон юм бэ гэж асуухад манай нөхөр П-гийн гэрт зодсон гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 313 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.П нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч М.Б-ийн нүүрэн тус газар гараараа цохисоны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч М.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд “Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч С.П-гийн хувийн байдлын талаар гэрч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би П-г багаас нь мэднэ, П нь зан байдлын хувьд даруу төлөв, ажил хөдөлмөр хийхдээ сайн, ерөнхийдөө хар, бор ажлыг сайн хийдэг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь бол харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйлийг бол нилээн хэрэглэчихдэг, гэхдээ архи уусан ч гэсэн мөрөөрөө л байдаг, лав надад ямар нэгэн муухай зан энэ тэр огт гаргаж байгаагүй, тамхи татдаг, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаасан, миний мэдэхийн урьд өмнө яг ямар хэрэг болохыг нь бол хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан нэг хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байсан, мал маллах сонирхолтой, гэхдээ өөрт нь бол ямар нэгэн мал хөрөнгө гэх зүйл байхгүй, айл, айлын мал л харж явдаг, айхтар гоц гойд авъяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн хувьд эхнэр нь нас барчихсан бөгөөд нас бараад одоо бараг 2 жил болчихсон байх гэж бодож байна, ганц хүүтэй, хүү нь бол том болчихсон, гэхдээ хүү нь нас барсан ээжийнхээ ах дүү, хамаатан саднаар байдаг ба П-тай нээх айхтар ойр дотно харьцаагүй, одоо П нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн сууринд ганцаараа оршин суудаг, ер нь П нь даруу төлөв, ажилсаг л хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-н 41-42-р хуу/,
Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би П-г багаас нь мэднэ, миний хуурай дүү болох П нь зан байдлын хувьд даруу төлөв, мөрөөрөө, ажилсаг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав П-г хүнтэй маргалдаж муудалцаж байхыг нь бол харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйлийг яахав хэрэглэх нь хэрэглэчихдэг. Гэхдээ тийм айхтар ихээр бол хэрэглэж энэ тэр болоод байдаггүй, тамхи татдаг, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаасан эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна, би энэ талаар нь асууж байгаагүй юм байна, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг түвэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, гэхдээ би энэ талаар нь бол сайн хэлж мэдэхгүй байна, мал маллах сонирхолтой, гэхдээ өөрт нь бол мал энэ тэр бол байхгүй, хүний малыг цалин хөлсөөр л хардаг, гэр бүлийн хувьд эхнэр нь нас барчихсан гэсэн, би эхнэрийг нь яг хэзээ нас барсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна, мөн би П-г хүүхэдтэй эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна, би энэ талаар нь асууж байгаагүй юм байна, одоо П нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн сууринд байх гэртээ ганцаараа оршин суудаг, ер нь П нь даруу төлөв, мөрөөрөө, ажилсаг л хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-н 44-45-р хуу/-ийг тус тус өгчээ.
Шүүхээс шүүгдэгч С.П-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, мэдүүлэг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-д 600 нэгтжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР