Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б ,

шүүгдэгч Х.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А д холбогдох эрүүгийн 2213000000168 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.А , 1979 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 43 настай, яс үндэс Казах, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн: (1) 2006 оны 07 дугаар сарын 03-ны 64 дугаартай захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, холбогдох хэргийн өршөөн хэлтрүүлсэн, (2) 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, (3) 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял, (4) 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, (5) 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, (6) 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял; Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн: (1) 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, (2) 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:БЭ79000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.А  нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний үүрээр Баян-Өлгий аймгийн Ө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “D” авто засварын гаднах зогсоол дээр байрлуулсан хохирогч З.Д ы эзэмшлийн Hundai H-1 загварын автомашины салхины шилийг хагалж, дотроос нь “Кызыл май” 100 мл тос 1 ширхэг, “Кызыл май” эмчилгээний лаа 1 хайрцаг, цэнхэр өнгийн даавуун хүүхдийн майк шорт 1, “С соком” нэртэй Казахстан улсад үйлдвэрлэсэн 500 грамм чихэр, Казах үндэсний эмэгтэй дээл 4 ширхэг, цэнхэр өнгийн хар судалтай палаж 1 ширхэг, ягаан өнгийн палаж 1 ширхэг, цагаан өнгийн хуучин майк 1 ширхэг, сааран өнгийн хуучин эмэгтэй хүний цамц 1 ширхэг, шаргал өнгийн юбка 1 ширхэг, цагаан өнгийн юбка 1 ширхэг, хар өнгийн савхин юбка 1 ширхэг, цэнхэр өнгийн “Nike” брэндийн цүнх 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 653.500 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Х.А оос мэдүүлэхдээ: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч З.Д д гэмт хэргийн хор уршиг 410.000 төгрөгийг төлж өгнө гэв.   

2. Эрүүгийн 2213000000168 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Иргэн З.Д аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

2.3. Хулгайд алдагдсан “Кызыл май” 100 мл тос 1 ширхэг, “Кызыл май” эмчилгээний лаа 1 хайрцаг, цэнхэр өнгийн даавуун хүүхдийн майк шорт 1, “С соком” нэртэй Казахстан улсад үйлдвэрлэсэн 500 грамм чихэр, Казах үндэсний эмэгтэй дээл 4 ширхэг, цэнхэр өнгийн хар судалтай палаж 1 ширхэг, ягаан өнгийн палаж 1 ширхэг, цагаан өнгийн хуучин майк 1 ширхэг, сааран өнгийн хуучин эмэгтэй хүний цамц 1 ширхэг, шаргал өнгийн юбка 1 ширхэг, цагаан өнгийн юбка 1 ширхэг, хар өнгийн савхин юбка 1 ширхэг, цэнхэр өнгийн “Nike” брэндийн цүнх 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг” зэрэг эд зүйлийг иргэн А.Б аас хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-12 дахь тал/

2.4. Хулгайд алдагдсан дээрх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

2.5. Хохирогч З.Д д ““Кызыл май” 100 мл тос 1 ширхэг, “Кызыл май” эмчилгээний лаа 1 хайрцаг, цэнхэр өнгийн даавуун хүүхдийн майк шорт 1, “С соком” нэртэй Казахстан улсад үйлдвэрлэсэн 500 грамм чихэр, Казах үндэсний эмэгтэй дээл 4 ширхэг, цэнхэр өнгийн хар судалтай палаж 1 ширхэг, ягаан өнгийн палаж 1 ширхэг, цагаан өнгийн хуучин майк 1 ширхэг, сааран өнгийн хуучин эмэгтэй хүний цамц 1 ширхэг, шаргал өнгийн юбка 1 ширхэг, цагаан өнгийн юбка 1 ширхэг, хар өнгийн савхин юбка 1 ширхэг, цэнхэр өнгийн “Nike” брэндийн цүнх 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг” зэрэг эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,

2.6. Яллагдагч Х.А ын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх ногоон өнгийн малгайтай цув 1 ширхэг, саарал өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, урт түрийтэй хос гутал зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 31 дэх тал/,

2.7. Хохирогч З.Д ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дэх тал/,

2.8. Гэрч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

2.9. Шинжээч “А” ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн БӨА-22-0188 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 52-58 дахь тал/,

2.10. Яллагдагч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

2.11. Шүүгдэгч Х.А ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 85-122 дахь тал/ болон хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Х.А  нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний үүрээр Баян-Өлгий аймгийн Ө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “D” авто засварын гаднах зогсоол дээр байрлуулсан хохирогч З.Д ы эзэмшлийн Hundai H-1 загварын автомашины салхины шилийг хагалж, дотроос нь “Кызыл май” 100 мл тос 1 ширхэг, “Кызыл май” эмчилгээний лаа 1 хайрцаг, цэнхэр өнгийн даавуун хүүхдийн майк шорт 1, “С соком” нэртэй Казахстан улсад үйлдвэрлэсэн 500 грамм чихэр, Казах үндэсний эмэгтэй дээл 4 ширхэг, цэнхэр өнгийн хар судалтай палаж 1 ширхэг, ягаан өнгийн палаж 1 ширхэг, цагаан өнгийн хуучин майк 1 ширхэг, сааран өнгийн хуучин эмэгтэй хүний цамц 1 ширхэг, шаргал өнгийн юбка 1 ширхэг, цагаан өнгийн юбка 1 ширхэг, хар өнгийн савхин юбка 1 ширхэг, цэнхэр өнгийн “Nike” брэндийн цүнх 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт, хэргийн байдал дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн З.Д аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, /хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

3.1.3. Хулгайд алдагдсан “Кызыл май” 100 мл тос 1 ширхэг, “Кызыл май” эмчилгээний лаа 1 хайрцаг, цэнхэр өнгийн даавуун хүүхдийн майк шорт 1, “С соком” нэртэй Казахстан улсад үйлдвэрлэсэн 500 грамм чихэр, Казах үндэсний эмэгтэй дээл 4 ширхэг, цэнхэр өнгийн хар судалтай палаж 1 ширхэг, ягаан өнгийн палаж 1 ширхэг, цагаан өнгийн хуучин майк 1 ширхэг, сааран өнгийн хуучин эмэгтэй хүний цамц 1 ширхэг, шаргал өнгийн юбка 1 ширхэг, цагаан өнгийн юбка 1 ширхэг, хар өнгийн савхин юбка 1 ширхэг, цэнхэр өнгийн “Nike” брэндийн цүнх 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг” зэрэг эд зүйлийг иргэн А.Б аас хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-12 дахь тал/

3.1.4. Хулгайд алдагдсан дээрх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

3.1.5. Хохирогч З.Д д ““Кызыл май” 100 мл тос 1 ширхэг, “Кызыл май” эмчилгээний лаа 1 хайрцаг, цэнхэр өнгийн даавуун хүүхдийн майк шорт 1, “С соком” нэртэй Казахстан улсад үйлдвэрлэсэн 500 грамм чихэр, Казах үндэсний эмэгтэй дээл 4 ширхэг, цэнхэр өнгийн хар судалтай палаж 1 ширхэг, ягаан өнгийн палаж 1 ширхэг, цагаан өнгийн хуучин майк 1 ширхэг, сааран өнгийн хуучин эмэгтэй хүний цамц 1 ширхэг, шаргал өнгийн юбка 1 ширхэг, цагаан өнгийн юбка 1 ширхэг, хар өнгийн савхин юбка 1 ширхэг, цэнхэр өнгийн “Nike” брэндийн цүнх 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг” зэрэг эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,

3.1.6. Хохирогч З.Д ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “D” авто засварын газрын ажилчин болох Х тэй холбогдоод тээврийн хэрэгслээ засуулахаар тохиролцоод 19 цагаас 20 цагийн орчимд хүргэж, тус засварын гаражид тээврийн хэрэгсэл байсан ба миний тээврийн хэрэгслийг гадна зогсоолд хонуулаад маргааш засвар үйлчилгээ хийхээр болоод би тээврийн хэрэгслээ цоожилж засварын гадна үлдээгээд явсан.

Харин маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн орчимд засварчин Х  утсаар холбогдож “таны машины урд талын хаалганы шилийг хагалсан байна. Цагдаад дуудлага өгөөд шалгуулах” талаар хэлэхэд очиж тээврийн хэрэгслээ үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Хагарсан шил нь ойролцоогоор 300.000 төгрөг болно. Харин тээврийн хэрэгсэл дотроос цэнхэр өнгийн Nike гэсэн бичвэртэй гар тээшний жижиг цүнх алдагдсан байна. Уг цүнхэнд “Кызыл май” 100 граммын хэмжээтэй тос 1 ширхэг, “кызыл май” эмчилгээний лаа 1 хайрцаг, цэнхэр өнгийн даавуун хүүхдийн XL размерын майк шорт хослол 1 ширхэг, “С соком” гэх 500 граммын Казахстан улсын чихэр, Казах үндэсний эмэгтэй дээл 4 ширхэг, цэнхэр өнгийн хар судалтай палаж 1 ширхэг, эмэгтэй хүний хуучин урт ягаан өнгийн палаж 1 ширхэг, цагаан өнгийн урдаа саатай хээтэй хуучин майк 1 ширхэг, сааран өнгийн хуучин эмэгтэй хүний цамц 1 ширхэг, шаргал өнгийн урдаа товчтой хуучин юбка 1 ширхэг, цагаан өнгийн хуучин юбка 1 ширхэг, хар өнгийн савхин юбка 1 ширхэг, хуучин цэнхэр өнгийн “Nike” брэндийн цүнхтэйгээ дээрх эд зүйл алдагдсан.

...би тэр өдөр хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн олж авсан.

...Энэ гэмт хэргийн улмаас миний тээврийн хэрэгслийн шил хагарсан. Би Улаанбаатар хотоос шинээр шилийг 250.000 төгрөгөөр  худалдаж авсан. Түүнийг аймагт автобусаар авч ирэхэд 50.000 төгрөгийн зардал төлсөн. Мөн засварын газарт очиж уг шилийг машинд хийлгэхэд 70.000 төгрөг төлсөн. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргуулахад үнэлгээний компанид 40.000 төгрөг төлсөн. Энэ гэмт хэргийн улмаас надад 410.000 төгрөгийн хохирол учирсан. Миний эд зүйлийг хулгайлсан залуу надад учирсан хохирол болох 410.000 төгрөгийг бэлэн төлж өгсөн тохиолдолд миний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

3.1.7. Гэрч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Эд зүйлсийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өглөөний үүрийн 05 цагаас 06 цагийн хооронд гэрийн цонх, хаалгыг эрэгтэй хүн цохиод байхаар нь очоод хаалгаа онгойлгоход А  байсан. Гартаа цэнхэр өнгийн хуучин цүнхтэй эд зүйлсийг барьчихсан зогсож байсан ба эд зүйлийг манай дэлгүүрт барьцаанд тавих гэсэн юм гэж хэлэхээр нь надад тийм их мөнгө байхгүй гэж хэлээд гэрийн үүдний амбаарт оруулж гэрэлтэй газар эд зүйлсийг цүнхнээс нь гаргаад үзэхэд “Кызыл май” 10 граммын хэмжээтэй тос 1 ширхэг, Цэнхэр өнгийн даавуун хүүхдийн ХL размерын шинэ майк, шорт хослол 1 ширхэг, С соком гэх 500 граммын хэмжээтэй Казахстан улсад үйлдвэрлэсэн чихэр, Казахстан улсад оёсон казах үндэсний шинэ эмэгтэй хүний дээл 4 ширхэг, Савхин гэртэй машинд цэнэглэдэг сахлын машин 1 ширхэг, хуучин эдэлгээний сэвтэй эмэгтэй хүний хуучин цэнхэр өнгийн хар судалтай урт палаж 1 ширхэг, мөн эмэгтэй хүний хуучин урт ягаан эмэгтэй хүний хуучин урт ягаан өнгийн палаж 1 ширхэг, цагаан өнгийн хуучин юбка 1 ширхэг, хар өнгийн савхин хуучин юбка 1 ширхэг байсныг үзээд хэдэн төгрөгөөр өгөх бэ гэж А оос асуухад 200.000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн тул надад тийм их мөнгө байхгүй, чи 150.000 төгрөгөөр барьцаанд үлдээчих 50.000 төгрөг өгье. Харин 100.000 төгрөгөнд дэлгүүрээс эд зүйл аваарай гэж хэлээд 50.000 төгрөг бэлнээр өгөөд хүүхдийн тоглоом 4 ширхэг, 2.800 төгрөгийн 1 хайрцаг тамхи өгөөд явуулаад, эд зүйлсийг нь аваад дэлгүүрийн лангууны доод талд хадгалж байсан.

Х.А  манайд ирэхдээ ганцаараа ирсэн ба хийморь нэртэй 0.33 граммын хэмжээтэй архи халааснаасаа гаргаж ирээд уух гэж байхад нь уулгаагүй. Тийм ч их согтуу байгаагүй, хэл ам нь зүгээр байсан. Эд зүйлсээ өөрийнхөө эд зүйл гэж хэлсэн ба Казахстан улсаас зочид ирээд мөнгөний хэрэг гарч байна гэж хэлээд гуйгаад аваад явсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

3.1.8. Шинжээч “А” ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн БӨА-22-0188 дугаартай “2022 оны 7 дугаар сарын байдлаар тогтоолд дурдагдсан бэлэн шинэ болон хуучин хувцаснууд мөн бусад эд зүйлсийн үнийг хүснэгтэд оруулан нэг бүрчлэн гаргав. Нийт зах зээлийн үнэлгээ нь 903.500 /есөн зуун гурван мянган таван зуун/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 52-58 дахь тал/,

3.1.9. Яллагдагч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ямар ч байсан архи ууж явж байгаад Ө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “D” авто засварын газрын зогсоолд байсан эзэнгүй Hyundai Н-1 загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, дотор нь байсан нэг цүнхтэй эд зүйлийг хулгайлж аваад Ө сумын 3 дугаар багт байдаг Б  гэх хүний дэлгүүрт аваачиж барьцаанд тавьсан байна. ...Би архи ууж явж байгаад хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ маш их харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.А ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч Х.А  нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг  гаргасан болно.   

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

6.2. Шүүгдэгч Х.А ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна.

6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан.

6.4. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Х.А  нь иргэн З.Д ы эзэмшлийн Hundai H-1 загварын автомашины салхины шилийг хагалж, дотроос нь “Кызыл май” 100 мл тос 1 ширхэг, “Кызыл май” эмчилгээний лаа 1 хайрцаг, цэнхэр өнгийн даавуун хүүхдийн майк шорт 1, “С соком” нэртэй Казахстан улсад үйлдвэрлэсэн 500 грамм чихэр, Казах үндэсний эмэгтэй дээл 4 ширхэг, цэнхэр өнгийн хар судалтай палаж 1 ширхэг, ягаан өнгийн палаж 1 ширхэг, цагаан өнгийн хуучин майк 1 ширхэг, сааран өнгийн хуучин эмэгтэй хүний цамц 1 ширхэг, шаргал өнгийн юбка 1 ширхэг, цагаан өнгийн юбка 1 ширхэг, хар өнгийн савхин юбка 1 ширхэг, цэнхэр өнгийн “Nike” брэндийн цүнх 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн бөгөөд дээрх эд зүйлст үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг 653.500 төгрөгөөр тогтоогдсон байна.

6.5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.А ын шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

8. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

8.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

8.2. Шүүгдэгч Х.А  нь хохирогч З.Д ы “Кызыл май” 100 мл тос 1 ширхэг, “Кызыл май” эмчилгээний лаа 1 хайрцаг, цэнхэр өнгийн даавуун хүүхдийн майк шорт 1, “С соком” нэртэй Казахстан улсад үйлдвэрлэсэн 500 грамм чихэр, Казах үндэсний эмэгтэй дээл 4 ширхэг, цэнхэр өнгийн хар судалтай палаж 1 ширхэг, ягаан өнгийн палаж 1 ширхэг, цагаан өнгийн хуучин майк 1 ширхэг, сааран өнгийн хуучин эмэгтэй хүний цамц 1 ширхэг, шаргал өнгийн юбка 1 ширхэг, цагаан өнгийн юбка 1 ширхэг, хар өнгийн савхин юбка 1 ширхэг, цэнхэр өнгийн “Nike” брэндийн цүнх 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг зэрэг 653.500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан нь гэмт хэргийн хохиролд тооцогдох бөгөөд уг эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Д д бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн байна.

8.3. Харин хохирогч З.Д ы гэмт хэргийн хор уршигт тээврийн хэрэгслийн салхины шилийн үнэ 250.000 төгрөг, автобусны зардал 50.000 төгрөг, ажлын хөлс 70.000 төгрөг, шинжээчийн зардал 40.000 төгрөг, нийт 410.000 төгрөг нэхэмжилсэн нь эрүүгийн хавтас хэргийн 28-30 дахь талд авагдсан тодорхойлолт, 41-43 дахь талд авагдсан хохирогчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байгаа, мөн шүүгдэгч Х.А  шүүх хуралдаанд уг 410.000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Х.А оос 410.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Д д олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх” дүгнэлтийг,

шүүгдэгч Х.А оос “ял хөнгөрүүлж өгөх” хүсэлтийг тус тус гаргасан болно. 

2.2. Шүүхээс шүүгдэгч Х.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.3. Шүүгдэгч Х.А  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар 7 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.4. Шүүгдэгч Х.А  нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, үүнээс 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ялын тооцооны хуудсаар тогтоогдож байна.

2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Х.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.А д Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 25 хоногийг хорих ялын нэг хоногтой тооцож, 25 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 2 жил 25 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А д оногдуулсан 2  жил 25 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

2.6. Шүүгдэгч Х.А  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн гарын мөрийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ногоон өнгийн малгайтай цув 1 ширхэг, саарал өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, урт түрийтэй хос гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.А д буцаан олгож, шүүгдэгч Х.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.А д Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 25 хоногийг хорих ялын нэг хоногтой тооцож, 25 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 2 жил 25 хоногийн хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А д оногдуулсан 2  жил 25 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.А оос гэмт хэргийн хор уршигт 410.000 төгрөг гаргуулан хохирогч З.Д д олгосугай.

6. Шүүгдэгч Х.А  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн гарын мөрийг 2213000000168 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ногоон өнгийн малгайтай цув 1 ширхэг, саарал өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, урт түрийтэй хос гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.А д буцаан олгохыг шүүгчийн туслах Т.Айбект даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ