Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

2022       07         19                                          2022/ШЦТ/47

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.М-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Л-ийн Б-т холбогдох эрүүгийн 224.......дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ө аймгийн Д суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, Хэ аймгийн Б сумын 5 дугаар баг, “Хэрмийн булаг” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ч овогт Л-ийн Б. /Регистрийн дугаар: ........

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ловогтой Бнь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Б сумын 5 дугаар баг Шивээний бор толгой гэх газар Ч.Б-ын нүүрэн тус газар гараараа цохиж, чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, толгойн зүүн чамархайн хэсгийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацар, шанаа, доод эрүүний зүүн хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдал, хохиролтой холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

1.Шүүгдэгч Л.Бг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “2022 оны 01 дүгээр сарын 14-нд хүүтэйгээ хонио хариулж байхад Б 12 цагийн алдад нөхөр, хүүхдүүдийн хамт ирээд мэнд мэдээд явсан. 14 цагийн үед Б талаас цагаан машин давхиж гарч ирээд хонь дээр ирээд хонийг учиргүй үргээж хөөгөөд гэр рүүгээ явсан. Тэгээд буцаад гэрийн гаднаасаа хөдлөөд ...Бор-Өндөр явах замаасаа гараад манай хонины толгой талаар ирсэн. ...Тэгээд машинаасаа буугаад эхлээд Б өшиглөөд байсан. ...Тэгээд Б чулуу аваад  далайхаар нь би сандрахдаа газар самардаад гарт тааралдсан юмаараа юу ч бодолгүй Батлахын зүүн талын шанаа хэсэгт чулуутай гараар цохьсон.  ...Бид малын бэлчээрээс болж өмнө нь муудалцаж байсан. ...Б тухайн өдөр тэгж ирээгүй бол би өнөөдөр энд яллагдагч гэсэн нэр томъёотой зогсохгүй л байх байсан. Энэ асуудлаас болоод хүүхдүүдийн маань санаа зовоод байгаа, надад ч хүнд байна. Б намайг цагаачин, миний дошин дээр гэж ирээд л дарамталдаг. ...Би Б-ын хамар дээр үнэхээр цохиогүй. Зүүн шанаанд нь бол цохьсон, түүнийгээ хүлээн зөвшөөрнө...” гэв.

2.Хохирогч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Багахан дээрэлхээрэй гээд миний хамар, хацар хоёрын хооронд цохьсон. Тэгэхээр нь түлхсэн. Тэгээд Бтүрүүлж өшиглөсөн, би бас өшиглөсөн. Би гартаа чулуу бариагүй. ...Би эхэлж биед нь халдаагүй. Гараа атгаад намайг хоёр цохьсон. Би өмнө нь өөр хүнд цохиулж үзээгүй. ...Тухайн өдөр 5 дахь өдөр байсан. Толгой өвдөөд, нүүр чинэрээд өвчин намдаах эм, тариа хийсэн. Хөдөлгөөнгүй хэвтээрэй гэсэн. Тухайн үед арьсны далд юу болж байгааг би мэдэхгүй, би тухайн үед хамар хугарсан гэж мэдэхгүй, би эмч биш. ...Нүүр толгой тэр чигээрээ чинэрээд өвдөөд байсан өвдөлтөө үзлэг хийхэд хэлсэн. Би өмнө нь чих, хамар, хоолойн эмчид үзүүлж байгаагүй... Хавтаст хэрэгт хохирлын баримтууд гаргаж өгсөн. Түүнээс Б-ийн надад өгсөн 500,000 төгрөгийг хасаж, үлдсэн хохирлыг гаргуулж авмаар байна. ...Надад хохирол учруулаагүй бол надад хот явах, буудалд хонох шаардлага байхгүй. Би тухайн үед ганцаараа явж чадахгүй байдалд байсан. Би гэмтлийн улмаас хараа муутай болчихоод шил зүүчихээд байна. Би нүдээ үзүүлсэн, түүнтэй холбоотой гарсан мөнгөнүүдийг энэ хүнээс нэхээгүй... ” гэв.

3.Шинжээч эмч Ж.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шинжээч томилсон. Зүүн чамархай хэсэгт шархтай. Үзлэгээр шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд тогтоогдсон. Хамар нүд хоёрын хооронд цохиход хамар хугарах боломжтой. Хамарны яс хугарсан үед хамраас заавал цус гарна гэсэн ойлголт байхгүй. Би өөрийн биеэр үзсэн. Нүүр тэр чигтээ хавдсан байсан. Мөн анх үзсэн эмчийн тодорхойлолт, мэс заслын эмчийн, Лазермед, 1 дүгээр эмнэлгийн үзлэг болон өөрийн үзлэгийг үндэслэж шинэ гэмтэл гэсэн дүгнэлт гаргасан. Тухайн цаг үед үүсэх боломжтой гэдгийг дүгнэлт дээрээ тусгасан. ...Полип нь гэмтэлтэй хамааралгүй ойлголт. Полипыг чих, хамар, хоолойн бие даасан өвчин гэж үзэхгүй. Полиптой байлаа гээд хамар ясны хугаралд хамаарахгүй. Полип гэдэг нь ургацаг гэсэн үг. Полипын үед зовиур илэрч  болно, илрэхгүй байж ч болно. Хүнээсээ шалтгаална. Зүүн шанаанд цохиход хамар хугарахгүй гэж 3 шинжээч хэлсэн гэсэн асуултад хариулахад мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хамар яс мөгөөрс учраас боломжтой. Хуучин гэмтэл бол компьютер томографын шинжилгээгээр харагдана, их нарийн гардаг. ...Хохирогчийн нүүр тийм байдалтай байгаа тохиолдолд хамрын өвдөлтийн зовиураа мэдрэхгүй байж болно...” гэв.

4.Гэрч Г.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Б нь ээжийг машинаасаа бууж ирээд үгийн зөрүүгүй цохиод авсан. Бэлчээрээс болж маргасныг сонсож байсан. Гараараа ээжийн нүүрэнд нь хоёр удаа цохьсон. Болорцэцэгийн хүүхэд машинаас бууж ирээд хашгираад намайг загнаад байсан. Ээжийг чулуугаар цохиход би машинаас буусан...” гэв.

5.Насанд хүрээгүй гэрч Т.Ошүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Машинаас зэрэг буусан, тэгээд би гүйж очсон. Бэгч эхлээд өшиглөсөн. Газраас болж хэрэлдсэн байх. Ээж зөрүүлээд өшиглөсөн. Ээж Б эгчийг чулуугаар энд нь /шанаа хэсэг заав/ нэг л удаа цохьсон. Бэгчийн нүүрэнд ямар нэгэн гэмтэл байгаагүй, хэн нэгэн надад нүдний шил өгөөгүй.” гэв.  

6.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Болорцэцэгээс 1 хуудас хохирол төлсөн баримт гаргаж өгөв.

Эрүүгийн 224........ дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Ч.Б нь бусдад цохиулсан гэх гэрэл зургууд /1-р хх-ийн 37-41 дүгээр хуудас/

2.Хохирогч Ч.Б-ын ...зөрүүлээд түлхсэн. Тэгсэн газраас чулуу барьж аваад миний зүүн талын нүдний зүүн талд цохисон. Намайг цохисноос хойш гарыг нь харсан баруун гартаа хавтгай чулуу барьчихсан байсан. Бид хоёрыг анх ноцолдох үед Г.А, Э нар голоор орж салгасан. Г.А эхлээд та яаж байгаа юм гээд түлхсэн. Эрдэнэчулуун та согтуу байна, цагдааруу явъя гэж хэлсэн. Л.Б архи уугаагүй эрүүл байсан. Би эрүүл хүн намайг газраас чулуу аваад цохичихно гэж бодоогүй. Тэгээд цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн... Х аймгийн сумын 5 дугаар баг Шивээний бор толгой гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 14-ний 14 цаг өнгөрч 15 цагийн үед болсон. Манай гэрээс баруун галд 50 орчим метр зайд болсон. Л-ийн гэр урагшаа 2-3 км газар байгаа. Л.Б Хэрмийн булаг гэх газар амьдардаг. Яагаад миний биед халдсан гэдгийг нь мэдэхгүй байна, хонийг нь хөөсөн гэж бэлчээрийн маргаанаас л болж миний биед халдсан байх...Миний зүүн нүдний нүүд чамархайд зөөлөн эд няцарч, зулгарсан. Өөр гэмтэл шарх байхгүй. Би Л.Б-ийг цааш нь нэг удаа түлхсэн. Намайг чулуугаар цохихоор нь хөл рүү нь өшиглөсөн. Өөр биед нь халдаагүй. Би гомдолтой байна. Намайг гэрийн гадаа ирээд зодчихлоо. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.

...Миний хамрын яс өмнө нь хугарч байгаагүй, толгой ч өвддөггүй байсан одоо толгой өвдөнө, даралт ихсэж байна. Л.Б намайг цохисноос болж хамрын яс хугарсан. Одоо хамрынхаа ясанд хагалгаа хийлгэх шаардлагатай байна. Бчулуугаар миний хамар луу цохиогүй, эхэлж машинаасаа бууж ирээд гараараа хоёр удаа нүүр лүү цохисон. Тэр үед л миний хамар хугарсан байх. Намайг хоёр удаа нүүр лүү цохиод авахаар нь би түлхсэн. Тэрнээс хойш газраас чулуу аваад миний зүүн талын чамархай руу нэг удаа цохисон юм. Би хамрын яс хугарсан гэдгээ мэдээгүй байсан, тэрнээс хойш нүүр битүү хавдаад хөхрөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн шинээр хугарсан гэмтэл байна гэж хэлсэн. Чулуугаар цохисноос болоод л ингээд хавдаад байна гэж бодсон хамар хугарчихаад тэгсэн байна лээ....Би хамарны хагалгаанд орох үед 3,000,000 төгрөг шаардлагатай, Би Улаанбаатар хот орж "Сонгдо" эмнэлэгт очиж үзүүлэхэд хагалгаанд орох үед 3,000,000 төгрөг шаардлагатай  гээд нэхэмжлэхийг нь авч хавтаст хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Мөн Улаанбаатар хот руу хоёр удаа очиж эмнэлэгт үзүүлэх үед гарсан зардал болох 1,354,065 төгрөгийг нэхэмжлэхээр баримтуудыг гаргаж өгсөн. Ингээд нийт эмчилгээ хийлгэсэн, хийлгэхээр явсан, одоо хийлгэх нийт зардлуудыг нийлүүлээд 4,354,065 төгрөг нэхэмжилнэ.

...Би тухайн өдөр хөдөөнөөс цагдаа нартай хамт ирээд Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт шууд очиход Э.Г эмчид үзүүлсэн. Э.Г эмч үзээд рентген зургаа авхуулчихаад хүрээд ир гэхээр нь рентген зураг авдаг Солонго дээр очиж зургаа авхуулсан. Зургаа авхуулчихаад буцаад Э.Гэмч дээр очсон яаралтай ажил гарчихлаа гээд хоёр эм бичиж өгчихөөд нэг дэхь өдөр ирээд үзүүлчих гэж хэлсэн. Тэгээд би эмнэлгээс гараад цагдаа дээр очиж мэдүүлэг өгчихөөд гэртээ харьсан. Гэртээ харьсны дараа орой толгой өвдөөд болохгүй болохоор нь шөнө 21 цаг өнгөрч байх үед нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр ирж үзүүлсэн. Үзүүлээд дусал хийлгээд буцаж харьж амарсан. Тэгээд гэртээ байх үед 01 сарын 15-ны орой 00 цагийн үед толгой эргээд, нүд бүрэлзээд байхаар нь      Бор-Өндөр нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр мөн очиж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгээд гайгүй болохоор нь харьж амарсан. Тэгээд 01 сарын 17-ны өдөр нэгдсэн эмнэлэг дээр очиж Э.Г эмчид үзүүлсэн Улаанбаатар хотруу явж үзүүл гээд яаралтай бичиг хийж өгөөд явуулсан. Би тэр оройдоо хот руу яваад 01 сарын 18-ны орой Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд томографикийн зураг авахуулаад эмчилгээ заалгаад нэгдүгээр эмнэлэг рүү яв гээд явуулсан. Би нэгдүгээр эмнэлэг дээр очиж үзүүлсэн өвчин намдаах тариа хийж өгөөд маргааш ахиад Гэмтлийн эмнэлэг дээрээ очиж үзүүлээрэй гэж хэлсэн. Буцаад гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн хэвтрийн дэглэм сахиад эм тарианууд уу гээд баахан эм тариа бичиж өгсөн. Хавантай байгаа болохоор хагалгаа хийх боломжгүй хавангаа буулгаж ирээд хагалгаанд ороорой гэж хэлсэн. Би тэгээд Бор-Өндөр суманд буцаж ирсэн. Бор-Өндөр суманд 01 сарын 19-ний өдөр ирээд ахиад хамар өвдөөд янгинаад, хамар битүүрээд, амьсгалын дутагдалд ороод болохгүй болохоор нь ахиад Улаанбаатар хот явж хувийн эмнэлэгт үзүүлээд ирсэн. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хотод очоод байх үед миний бие өвдөөд бас гуравдугаар эмнэлэгт үзүүлж яаралтай эмчилгээ хийлгэсэн. Одоо хамрын хагалгаа хийлгээгүй байгаа тул амьсгалын дутагдалтай байгаа, иймээс толгой эргэх, толгой их хүчтэй өвдөлт өгч байна. Толгой өвдсөнөөс болж даралт ихсээд байна. Цаашид их эмнэлгээр явж  байж л миний бие гайгүй болох юм шиг байна. Би нэг дэх өдөр Улаанбаатар хот ороод мэргэжлийн эмчээр нарийн томографикийн зураг авахуулсан байсан учраас Бор-Өндөр суманд авхуулсан рентген зургийг тоохгүй байсан юм. Хамрандаа хагалгаа хийлгэх 3,000,000 төгрөг, лазер мэд эмнэлэгт томографикийн зураг авхуулсан 120,000 төгрөг, "Уянга" буудалд хоёр хоносон 90,000 төгрөг, эмийн сангаас Амоксиклав авсан 34,500, "Баялаг-Ундраа" худалдааны төвөөс 70,000 төгрөгөнд түрхлэг авсан, би түрхлэгний нэрийг нь санахгүй байна, "Чойр" дээрээс 100,700 төгрөгөнд А-92 бензин авсан тэнд үнэ нь арай бага болохоор замдаа авсан. Багшийн дээд дээр хоолонд орсон 69,900 төгрөг, Бор-Өндөр сумаас гарахдаа 20,000 төгрөгөнд бензин авсан, машинд 1 ширхэг 6,400 төгрөгний мобиль авсан, "Ургах нар" буудалд байхдаа 5,565 төгрөгөнд ундаа авсан, Улаанбаатараас ирж байх замдаа Чойр дээрээс 21,000 төгрөгөнд бензин авсан, Цайз дээрээс 3 литр масло авч машинд хийсэн 36,000 төгрөг, Улаанбаатар хотод явж байхдаа 25,000 төгрөгөнд бензин авсан, Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд өвчин намдаах лаа авсан 25,800 төгрөг, эмчийн жороор авсан 81,600 төгрөг, Зоогондоо хоолны газар орсон 31,000 төгрөг, зам ашигласан 1000 төгрөг, Сонгдо эмнэлэгт хамраа үзүүлсэн 43,000 төгрөг, Дашмаг -Эх ХХК эмнэлэгт үзүүлсэн төлбөр 40,500 төгрөг, Улаанбаатар хотоос сүүлд ирэхдээ Чойр дээрээс бензин авсан 80,000 төгрөг, зогсоолын 1500, хоол идсэн 67,000 төгрөг, эм авсан 19,300 төгрөг, Бор-Өндөр сумаас 40,000 төгрөгөнд бензин авсан, эмийн жороор авсан 117,750 төгрөг, Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот орохдоо Чойр дээрээс авсан 80,000 төгрөг, сүүлд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар явахад хэрэглэсэн Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот орох замдаа 18 дээрээс авсан 97,220 төгрөг, гуравдугаар эмнэлэгт үзүүлсэн 36,000 төгрөг, Намар буудлаас ус ундаа авсан 19,500 төгрөг, Бор-Өндөр сумаас гарахдаа 20,000 төгрөгөнд бензин авсан, эм авсан 9,800 төгрөг, Намар буудалд хоносон 60,000 төгрөг, хоол идсэн 29,250 төгрөгийг нийт нэхэмжилнэ. Энэ нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүнг нийлүүлж бодохоор 4,463,285 төгрөг нэхэмжилнэ. Би баримт гаргаж өгөхдөө эрүүл мэндийн даатгал төлсөн баримтаа оруулсан байсан. Хүүхэд наахдаа оруулаад наачихсан байна лээ тэрийг нэхэмжлэхгүй. Би Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй, хамар гэмтэлтэй бие өвдөөд байсан учраас эхний удаа явахдаа эгч Наранцэцэгийг дагуулж явсан, хоёр дахь удаагаа явахдаа хүргэн Э-ыг дагуулж явсан, хамгийн сүүлийн удаа явахдаа эгч Н-эй явсан. Эрдэнэчулуун ADVAN маркийн тээврийн хэрэгсэлтэй, эгч НПриус-11-тэй явсан. Би гомдолтой байна, ганц ч удаа миний биеийг асуугаагүй, хүний хамар цохиж хугалж, нүүрэнд хохирол учруулчихаад цохиогүй гэж гүрийгээд байгааг маш их гайхаж байна. гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 05-06, 58-59, 152-153 дугаар хуудас/

3.Гэрч Б.А-ын ...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед ээж Ч.Б, дүү Г.А, 9 настай дүү Б.М, 0-5 насны гурван хүүхдийн хамт ээжийн өвөлжөө орж мах авч бууз хийх гээд бөөндөө явцгаасан. Хөдөө өвөлжөө рүүгээ явж байх үед манай хаваржаанаас зүүн хойд талд ойрхон дэрсэн дунд Л.Б эгчийн хонь байсан. Бид нар хонийг нь харчихаад өвөлжөө рүү явсан. Өвөлжөөн дээр очиж юмаа авчихаад 14 цагийн үед буцаад хаваржаа руугаа явсан. Хаваржаан дээрээ ирэх үед Л.Б эгч гэрийн зүүн талын овоон дээр машинтайгаа зогсчихсон, хонь нь манай гэрийн гадаа ирчихсэн хонь нь баруун тийшээ чиглэлтэй явж байхаар нь Б.М-ээр цааш нь хөөлгөсөн. Би Б.М-ийг дуудаад машиндаа бөөндөө сууцгаагаад хөдөлцгөөсөн. Бид нарыг явж байх үед Л.Б эгч машинтайгаа давхиж ирээд хонио машины урдуур хөөхөөр нь би сигналдсан. Тэгсэн Л.Бэгч машинтайгаа давхиж ирээд урд хөндөлсөөд зогссон. Урд ирээд зогсоод Л.Бэгч машинаасаа буугаад ирсэн. Манай ээж Ч.Б уулзчихаад ирьө гээд машинаасаа буугаад очсон. Ээж машинаас буугаад Л.Б эгч ээжийг шууд хоёр удаа цохиод авсан ээж түлхээд, нэг удаа өшиглөхөөр нь би цонхоо доошлуулаад та яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн машинаас Г. буусан. Ээж машины араар тойрч арын хаалгаар суух гэж байгаа бололтой машин тойрсон. Тэгсэн машины ар талд гарсан түр тар гээд явчихсан манай нөхөр буусан. Нөхөр буугаад голоор нь орж салгаад цагдаа явъя гэсэн явахгүй гээд цагдаа дуудсан. Би машинаас бууж хараагүй болохоор машины ард юу болсон таяаар мэдэхгүй байна. Манай нөхөр А.Э, манай төрсөн дүү Г.А нар голоор нь орж салгасан. Ээжийг анх хоёр удаа цохисны дараа түлхээд нэг удаа өшиглөсөн гэсэн...Тухайн үед Л.Бэгчийг архи уучихсан согтуу байна гэж бодсон. Тэгсэн Л.Бархи уугаагүй эрүүл байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй байсан.... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 11-12 дугаар хуудас/

4.Гэрч Г.А-ийн ...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед ээж Ч.Б, эгч Б.А, 9 настай дүү Б.М, 0-5 насны гурван хүүхдийн хамт ээжийн өвөлжөө орж мах авч бууз хийх гээд бөөндөө явцгаасан. Өвөлжөөн дээр очиж юмаа авчихаад 14 цагийн үөд буцаад хаваржаа руугаа явсан. Хаваржаан дээрээ ирэх үед Л.Б эгч гэрийн зүүн талын овоон дээр машинтайгаа зогсчихсон, хонь нь манай гэрийн гадаа ирчихсэн байсан. Хонь нь манай гэрийн гадаа ирчихсэн байхаар нь Б.М-ээр хонийг нь баруун тал руу хөөлгөсөн. Тэгээд бид нар хаваржаан дээрээс юмаа авчихаад бүгдээрээ машиндаа суугаад Бор-Өндөр сумруу хөдөлцгөөсөн. Бид нарыг явж байх үед Л.Б эгч машинтайгаа давхиж ирээд хонио машины урдуур хөөхөөр нь эгч Б.А машин барьж явж байгаад сигналдсан. Тэгсэн Л.Б эгч машинтайгаа давхиж ирээд урд хөндөлсөөд зогссон. Урд ирээд зогсоод Л.Б эгч машинаасаа буугаад ирсэн манай ээж Ч.Батлах уулзчихаад ирье гээд машинаасаа буугаад очсон. Тэр хоёр машинаас буугаад Л.Болорцэцэг эгч ээжийг шууд хоёр удаа цохиод  авсан хадам ээж түлхээд, нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаас бууж очоод голоор нь ороод салгах гээд хорьсон дийлдэхгүй  байсан. Намайг хорьж байсан Л.Бэгч цаашаа явахаар нь би больчихлоо гэж бодоод ээжийн ар талд гарчихсан байсан буцаж ирээд ээжийн зүүн талын нүдний зүүн талд гартаа чулуу барьж ирээд нэг удаа цохисон. Ээжийг цохиод авсан машинаас хүргэн А.Э бууж ирээд эмэгтэй юм байж та ямар аймаар юм бэ гээд машинд суучих цагдаа оръё гээд араас нь түлхсэн. Тэгсэн Л.Б эгч машинд суухгүй гэхээр нь тэгвэл цагдаа дуудлаа гээд цагдаа дуудсан. Л.Бэгч ээжийг цохисон хавтгай чулуугаа гартаа барьж байгаад газар хаячихаар нь би авсан.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/ 

            5.Гэрч А.Э-ы ...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед хадам ээж Ч., эхнэр Б.А, эхнэрийн дүү Б.А, эхнэрийн 9 настай дүү Б.М манай 0-5 насны гурван хүүхдийн хамт хадам ээжийн өвөлжөө орж мах авах гээд бөөндөө явцгаасан...Өвөлжөөн дээр очиж юмаа авчихаад 14 цагийн үед буцаад хаваржаа руугаа явсан. Хаваржаан дээрээ ирэх үед Л.Бэгч гэрийн зүүн талын овоон дээр машинтайгаа зогсчихсон, хонь нь манай гэрийн гадаа ирчихсэн байсан. Б.Мхонийг нь баруун тал руу хөөсөн. Тэгээд бид нар хаваржаан дээрээс юмаа авчихаад бугдээрээ машиндаа суугаад Бор-Өндөр сум руу хөдөлцгөөсөн. Хаваржаан дээрээс хөдлөөд хониных нь хойгуур гарахдаа манай эхнэр Б.Амашин барьж явж байгаад сигналдсан. Тэгсэн Л.Бэгч машинтайгаа овоон дээрээс давхиж ирээд урд хөндөлсөөд зогссон. Урд ирээд зогсоод Л.Б эгч машинаасаа буугаад ирсэн хадам ээж Ч.Б машинаасаа буугаад очсон. Тэр хоёр машинаас буугаад Л.Б эгч хадам ээжийг шууд хоёр удаа цохиод  авсан хадам ээж түлхээд араар орсон. Тэгсэн машины ард орчихоод түс гээд дуугархаар нь би машинаас буугаад очсон, машины ард талд хадам ээжийн зүүн нүдний зүүн талаас цус гараад хавдчихсан байсан. Л.Б эгч баруун гартаа хавтгай чулуу барьчихсан байхаар нь би чулууг нь авах гэсэн чулуугаа хаяхгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа чулуугаа газар хаячихсан. Би тэгээд та яаж байгаа юм бэ гэсэн Л.Б эгч яадаг юм, та нар намайг яагаад байгаа юм гээд бэлчээр яриад орилоод байхаар нь та адилхан эмэгтэй хүн цохидог нь яаж байгаа юм гэсэн яадаг юм, алсан ч яадаг юм гэхээр нь та эмэгтэй хүн байж хүн алвал шоронд сууна шдээ гэсэн тэр хамаагүй гээд нүүр нь улайгаад шүлс нь үсчээд байхаар нь би согтуу байна гэж бодоод та машинд суучих согтуу байгаа юм уу гээд машинд суулгах гээд татсан би явахгүй гээд байхаар нь цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/ 

6.Насанд хүрээгүй гэрч Т.О-ын ...Би cypryyль амраад хөдөө гэртээ ээж дээрээ очоод амарч байсан. Тухайн өдөр 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12:00 цагиин үед ээжийнхээ хамт хонио хариулаад "Хар толгой" гэх газар машинтай явж байтал саахалт айл болох Ч.Б, О, тэдний хүүхдүүд хамт 3-4 хүн цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирээд ээж бид хоёртой мэнд ус мэдээд хөдлөөд явсан. Бид 2 тэгээд хөдлөөд зүүн талын "Хар толгой" гэх газар дээр гараад сууж байхад манай хонины баруун хойд зүгээс 3 хүн цагаан машинаас бууж ирээд манай хонийг элдээд байхаар нь бид хоёр машинаа асаагаад хөдлөөд очих хооронд хөдлөөд гэрлүүгээ яваад өгсөн. Бид хоёр хонин дээрээ очоод хонио бөөгнүүлээд дэрс рүү нь шахаад явж байтал нөгөө цагаан машин буцаад бид хоёрын хажуугаар явах гэж байгаан байна гэж бодтол манай хонь руу чиглээд яваад ирэхээр нь манай ээж машинтайгаа шууд хониныхоо урд талд нь гараад зогссон. Би тэгээд хониныхоо захад явган хонио түуж явж байгаад орхиод ээж рүүгээ иртэл ээж, Б эгчтэй хэрэлдээд муудаад байсан. Тэгтэл манай ээжийг Б эгч хөлрүү чь өшиглөөд байсан. Бас хажууд нь байсан нэг эгч бас өшиглөөд, нүүр лүү нь цохичих гээд байсан. Тэгсэн чинь Б эгч газраас чулуу аваад манай ээж рүү далайсан. Тэгсэн  манай ээж газраас чулуу аваад нүднийх нь хажууд цохисон. Нээх удаагүй хавдаад шалбараад цус гарсан байсан....Бэлчээрийн асуудлаас л муудсан юм шиг байна лээ.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-63 дугаар хуудас/

7.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн:

“-Ч.Б-ын биед хамар ясны далд хугарал, толгойн зүүн чамархай хэсгийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацар, шанаа, доод эрүүний зүүн хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл  тогтоогдлоо.

 -Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 -Дээрх гэмтлүүд нь тухайн хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 21-23 дугаар хуудас/

8.Гэрч Б.-ын ...Шивээний бор толгой" гэх газар нь улсын тусгай хамгаалалттай бүсэд орж байсан учраас хүнд эзэмшүүлээгүй, тэнд Ч.Б нь өөрөө эзэмшихгүйгээр малаа маллаад амьдардаг...Намайг ажил авснаас хойш Л.Б нь Ч.Бнь малаа манай өвөлжөө рүү оруулаад байна гэж дуудлага өгч байсан. Төв дээр бол хоорондоо муудаад байгаа юм харагддаггүй, хөдөө малын бэлчээрээсээ болж л хоорондоо муудсан байх. Миний мэдэхээр 4-5 жил хоорондоо муудалцаж байгаа хүмүүс. Манай багийн иргэн Л.Б нь Хэрмийн булгийн ус руу мал оруулахгүй хөөгөөд байна гэсэн дуудлага нилээн хэдэн удаа ирж байсан. Өмнөх багийн даргад бас нилээн ирж байсан л юм байна лээ. Л.Б хөдөө ганцаараа шахуу л байдаг, төвөөс хүүхдүүд нь хааяа очдог, өрх толгойлсон ээж, ойролцоогоор 600 орчим малтай, Хэрмийн булаг гэх газар хэдэн жил амьдарч байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Их огцомдуу ааштай хүн, гайгүй байж байгаад гэнэт огцом ааш авир гаргадаг...Ч.Бнь би сайн мэдэхгүй, манай багийн хүн биш. Хааяа нэг таарахад инээгээд л явж байдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-69 дугаар хуудас/ 

9.Шинжээч эмч Ж.А-ийн ...Ч.Б гэдэг хүн надад 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн биеэрээ үзүүлсэн. Ч.Ба нь 01 дүгээр сарын 14-ний өдөр бусдад зодуулсан гэж байсан. Ч.Б-ын биед хийсэн хэсэг газрын үзлэгээр "Зүүн чамархай хэсэгт 1.5x0.2 см улаан хүрэн өнгийн язарсан шархтай, тэмтрэхэд эмзэглэлтэй. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдэд хөхөлбөр өнгийн цус хуралттай, хавдсан. Зүүн нүдний алимны салстад улаан хүрэн цус хуралттай. Хамрын нуруу хэсэг болон зүүн хацар, шанаа, доод эрүүний зүүн хэсгүүд тус тус хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, тус хэсгүүдэд хөхөлбөр өнгийн цус хуралттай" байсан. Мөн Лазер-Мед эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээнд "...Хамрын ясны зүүн хажуу хана бага зэрэг зөрөөтэй хугаралтай. Зүүн хоншоорын хөндийн суурь хэсэгт 0.8x1.0 см хэмжээтэй полиптой... Духны урд хэсэг, 2 талын нүд, хацар хамрын эргэн тойрны болон зүүн талын шанааны зөөлөн эдэд хаван хавдартай, зүүн шанааны зөөлөн эдэд 1.3x1.4x1.2 см хэмжээтэй цус хуралттай" гэж эмч Э.Соёлмаа тусгасан байсан. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт: 2022.01.17-нд зовиур, хамар, нүд орчим эмзэглэлтэй, хөхөрч хавдана. Онош: Хамар ясны далд хугарал гэсэн байсан.

Ч.Б-ын хамар яс хугарсан болох нь Лазер-Мед эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээгээр тодорхой гарч ирсэн. Тухайн хугарал нь шинэ болох нь Лазер-Мед эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээнд "Зүүн хоншоорын хөндийн суурь хэсэгт 0.8x1.0 cm хэмжээтэй полиптой... Духны урд хэсэг, 2 талын нүд, хацар хамрын эргэн тойрны болон зүүн талын шанааны зөөлөн эдэд хаван хавдартай" гэсэн үзлэг мөн намайг үзэхэд хамрын нуруу хэсэг болон зүүн хацар, шанаа, доод эрүүний зүүн хэсгүүд тус тус хавдсан, тус хэсгүүдэд хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан нь тухайн хамар ясны далд хугарал нь шинэ болохыг нь илтгэж байгаа юм. Хамар ясны далд хугарал нь шинэ хугарал байгаа учраас хамар ясны эргэн тойронд хаван, хавдар, цус хуралтууд үүссэн байгаа. Хуучин гэмтэл байсан бол ийм хаван хавдар үүсэхгүй. Толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээ хийхэд тухайн гэмтэл нь хуучин байвал хуучин гэмтэл байна гэдгийг тодорхой тусгаж бичдэг. Ч.Б-ын хамар ясны далд хугарал нь шинэ гэмтэл байсан. Ч.Б-ын биед учирсан хамар ясны далд хугарал нь хуучин гэмтэл байгаад Л.Б дахин сэдрээсэн бол яг ийм шинж тэмдгүүд нь илрэхгүй, томографийн шинжилгээгээр хуучин бороолж эдгэсэн гэдгийг нь тусгаж өгнө... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 74-75 дугаар хуудас/

10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 209 дугаартай  бүрэлдэхүүнтэй шинжээчдийн

-Ч.Б-ын биед хамрын ясны хугарал, зүүн чамархай хэсэгт язарсан шарх, зулгаралт, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, шанаа, эрүүний зүүн доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Хамрын ясны зүүн хажуу ханын хугарал гэмтэл нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн шинэ гэмтэл байх ба 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хамрын рентген зураг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн "Лазермед"

эмнэлгийн компьютер томографийн зураг, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн

Улсын 1-р төв эмнэлгийн чих, хамар, хоолойн эмчийн үзлэг зэргээр оношлогдсон байна.

-Хамрын яс хугарсан үед хамар орчим өвдөх, хавдах, цус хуралт үүсэх, хамар битүүрэх, хамраас цус гарах зэрэг зовиур, шинж тэмдгүүд гэмтэл авсан даруйд илэрнэ.

-Хамрын ясны хугарал нь хамрын хэсэгт цохих үед үүсэх ба зүүн чамархайд цохих үед үүсэхгүй. Ч.Б-ын биед зүүн чамархайн хэсэгт язарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдсон болно.

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 01-р сарын 14-ний өдөр авахуулсан гэх хохирогч Ч.Батлахын гавлын эгц байрлалын рентген зургийг дахин уншуулахад хамрын ясны зүүн хажуу хананд сэлтэрсэн хугарал тогтоогдсон болно.

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.А-гийн 2022 оны 01-р сарын 20-ны өдрийн №33 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 123-128 дугаар хуудас/

11.Хохирогч Л.Б-ын “Лазер мед” эмнэлэгт үзүүлсэн  өвчний түүх, гэрэл зургууд /1-р хх-ийн 133-141 дүгээр хуудас/

12.Хохирогчоос гаргасан хохирлын задаргаа, хохирлын баримтууд /1-р       хх-ийн 86-91, 170 дугаар хуудас/

13.Шүүгдэгч Л.Б-ийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /1-р хх-ийн 98 дугаар хуудас/

14.Гэрч Э.Г-ын “:...Б гэдэг хүн тэр өдөр үзүүлсэн. Зүүн талын чамархайдаа бусдад цохиулсан гэж ирсэн. Зүүн чамархайд хаван эмзэглэлтэй байсан. Би Ч.Б-ыг үзээд рентгэн зураг авахуул гээд рентгэнд цахимаар илгээсэн. Рентгэн зураг авахуулдаг нь гавал ясны гэмтэл харах гэж зураг авахуулсан. Рентгэн зураг авахуулаад ирэх үед нь би нэг дэх өдөр давтан үзье гээд явуулсан. Нэг дэх өдөр буюу 01 дүгээр сарын 17-ны өдөр ирээд нүд нь хөхөрчихсөн, нүүр  нь хавантай, хаван буугаагүй, цохиулсан чамархай хаван бага зэрэг буусан байсан. Толгой өвдөөд зовиур багасгахгүй байна гэхээр нь Улаанбаатар хот руу ГССҮТ-д 13/А маягтаар толгойн компьютер томографи хийлгэ гэж илгээсэн.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 146 дугаар хуудас/

15.Яллагдагч Л.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багт хониноосоо 500 орчим метрийн зайд "Хэрмийн хар толгой" гэдэг газар хонио хараад хүү Т.О-ын хамт машин дотроосоо хонио хараад байж байсан. Бид хоёрын зогсож байсан газраас баруун хойд талд дэрсэнд бэлчиж байсан. Тэгээд зогсож байх үед Бор-Өндөр сумаас цагаан өнгийн суудлын автомашин ирээд шууд манай хонин дээр ирээд 3 хүн машинаас буугаад хонь үргээхээр нь машинтайгаа хонь руугаа хөдөлсөн. Би хонин дээрээ очих үед хонин дээр буусан хүмүүс Ч.Б-ын хөдөө гэрийн гадаа очсон байсан. Манай хонь Ч.Батлахын гэрээс баруун хойд талд 100 гаран метр зайд л байсан. Тэгэхээр нь би хонио бөөгнүүлээд хонио хойш нь буцаагаад дэрс рүү нь тууж байсан Ч.Б-ын гадаа зогсож байсан цагаан машин хөдлөөд замаар явж байгаад замаасаа гараад манай хонины зүүн талаас үргээхээр нь би хонио хамгаалаад машиных нь урдуур машинтайгаа ороод цагаан машиныг зогсоосон. Би машинтайгаа зогсоод машинаасаа буусан, цагаан машинаас Ч.Б эхэлж бууж ирээд араас нь Абууж ирээд А нь намайг тэнэг хүүхэн машин хөндөлсөж зогслоо гэж хэлсэн. Би та нар яагаад манай хонийг хөөж байгаа юм гэж хэлсэн Ч.Б миний хаваржааны газрыг идлээ гээд бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдаж байсан Ч.Б миний хөл рүү өшиглөсөн. Ч.Б намайг өшиглөсөн А бас миний хөлрүү өшиглөсөн. Тэр хоёр миний хөлрүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Ч.Батлах миний хөлрүү өшиглөснийхөө дараа гартаа чулуу барьчихсан намайг цохих гээд далайсан. Намайг өшиглөөд араас нь газраас чулуу бариад байхаар нь би газар самардаад газраас юм аваад шууд Ч.Б-ын зүүн талын чамархайруу нь нэг удаа гартаа барьж байсан чулуугаараа цохисон. Би Ч.Б-ыг цохиод цохисон чулуугаа газар хаясан, дахиж чулуунд гар хүрээгүй. Тэрний дараа Алтанзаяа нь миний хоолойг гараараа шахаад байсан. ...Тухайн үед айж сандраад өөрийгөө хамгаалж цохисон. Газар самардсан миний гарт чулуу баригдхаар нь шууд тэр чулуугаараа цохисон. Би газраас чулуу авъя гэсэн санаа байхгүй байсан...Би чамархайн хэсэг дээр нь чулуугаар нэг удаа л цохисон. Өөр газар нь цохисон асуудал надад байхгүй.

Надад учруулсан гэмтлүүдээс хүзүүний баруун хажуу хэсгүүдийн зулгаралтыг Алтанзаяа учруулсан, зүүн нүдний доод хэсгийн зулгаралтыг Ч.Б учруулсан, зүүн шилбэний гадна дунд хэсгийн цус хуралтыг А, Ч.Б хоёр хоёулаа л өшиглөөд байсан... Өмнө нь бэлчээрийн маргаанаас болж маргалдацгааж байсан. Намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан, Цагаачин, ангалздаг амыг чинь ангалздаггүй болгоноо гэх мэтчилэн заналхийлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-55 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгч Л.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв  гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л. нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Бор-Өндөр сумын 5 дугаар баг “Шивээний бор толгой” гэх газар Ч.Б-ын нүүрэн тус газар гараараа цохиж, чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, толгойн зүүн чамархайн хэсгийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацар, шанаа, доод эрүүний зүүн хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Ч.Б-ын  “...зөрүүлээд түлхсэн. Тэгсэн газраас чулуу барьж аваад миний зүүн талын нүдний зүүн талд цохисон. Намайг цохисноос хойш гарыг нь харсан баруун гартаа хавтгай чулуу барьчихсан байсан. Бид хоёрыг анх ноцолдох үед Г.А, Э нар голоор орж салгасан. Г.А эхлээд та яаж байгаа юм гээд түлхсэн. Эрдэнэчулуун та согтуу байна, цагдааруу явъя гэж хэлсэн. Л.Бархи уугаагүй эрүүл байсан. Би эрүүл хүн намайг газраас чулуу аваад цохичихно гэж бодоогүй...

...Миний хамрын яс өмнө нь хугарч байгаагүй, толгой ч өвддөггүй байсан одоо толгой өвдөнө, даралт ихсэж байна. Л.Бнамайг цохисноос болж хамрын яс хугарсан. Одоо хамрынхаа ясанд хагалгаа хийлгэх шаардлагатай байна. Б чулуугаар миний хамар луу цохиогүй, эхэлж машинаасаа бууж ирээд гараараа хоёр удаа нүүр лүү цохисон. Тэр үед л миний хамар хугарсан байх. Намайг хоёр удаа нүүр лүү цохиод авахаар нь би түлхсэн. Тэрнээс хойш газраас чулуу аваад миний зүүн талын чамархай руу нэг удаа цохисон юм. Би хамрын яс хугарсан гэдгээ мэдээгүй байсан, тэрнээс хойш нүүр битүү хавдаад хөхрөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн шинээр хугарсан гэмтэл байна гэж хэлсэн. Чулуугаар цохисноос болоод л ингээд хавдаад байна гэж бодсон хамар хугарчихаад тэгсэн байна лээ...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 05-06, 58-59, 152-153 дугаар хуудас/

-гэрч Б.А-ын ...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед ээж Ч.Б, дүү Г.А, 9 настай дүү Б.М, 0-5 насны гурван хүүхдийн хамт ээжийн өвөлжөө орж мах авч бууз хийх гээд бөөндөө явцгаасан. ... Ээж машинаас буугаад Л.Бэгч ээжийг шууд хоёр удаа цохиод авсан ээж түлхээд, нэг удаа өшиглөхөөр нь би цонхоо доошлуулаад та яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн машинаас Г.А буусан. Ээж машины араар тойрч арын хаалгаар суух гэж байгаа бололтой машин тойрсон. Тэгсэн машины ар талд гарсан түр тар гээд явчихсан манай нөхөр буусан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 11-12 дугаар хуудас/

-гэрч Г.А-ийн ...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед ээж Ч.Б, эгч Б.А, 9 настай дүү Б.М, 0-5 насны гурван хүүхдийн хамт ээжийн өвөлжөө орж мах авч бууз хийх гээд бөөндөө явцгаасан. ... Тэр хоёр машинаас буугаад Л.Б эгч ээжийг шууд хоёр удаа цохиод  авсан ...Намайг хорьж байсан Л.Б эгч цаашаа явахаар нь би больчихлоо гэж бодоод ээжийн ар талд гарчихсан байсан буцаж ирээд ээжийн зүүн талын нүдний зүүн талд гартаа чулуу барьж ирээд нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/ 

            -гэрч А.Э-ны ...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед хадам ээж Ч.Б, эхнэр Б.А, эхнэрийн дүү Б.А, эхнэрийн 9 настай дүү Б.М манай 0-5 насны гурван хүүхдийн хамт хадам ээжийн өвөлжөө орж мах авах гээд бөөндөө явцгаасан... ...Тэр хоёр машинаас буугаад Л.Б эгч хадам ээжийг шууд хоёр удаа цохиод  авсан хадам ээж түлхээд араар орсон. Тэгсэн машины ард орчихоод түс гээд дуугархаар нь би машинаас буугаад очсон, машины ард талд хадам ээжийн зүүн нүдний зүүн талаас цус гараад хавдчихсан байсан. Л.Б эгч баруун гартаа хавтгай чулуу барьчихсан байхаар нь би чулууг нь авах гэсэн чулуугаа хаяхгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа чулуугаа газар хаячихсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/ 

-насанд хүрээгүй гэрч Т.О-ын...Би cypryyль амраад хөдөө гэртээ ээж дээрээ очоод амарч байсан. Тухайн өдөр 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12:00 цагиин үед ээжийнхээ хамт хонио хариулаад "Хар толгой" гэх газар машинтай явж байтал саахалт айл болох Ч.Б, О, тэдний хүүхдүүд хамт 3-4 хүн цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирээд ээж бид хоёртой мэнд ус мэдээд хөдлөөд явсан. ...Тэгсэн  манай ээж газраас чулуу аваад нүднийх нь хажууд цохисон. Нээх удаагүй хавдаад шалбараад цус гарсан байсан. ...Бэлчээрийн асуудлаас л муудсан юм шиг байна лээ.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-63 дугаар хуудас/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 21-23 дугаар хуудас/

-шинжээч эмч Ж.Ар-ийн ...Ч.Батлах гэдэг хүн надад 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн биеэрээ үзүүлсэн. Ч.Батлах нь 01 дүгээр сарын 14-ний өдөр бусдад зодуулсан гэж байсан. Ч.Б-хын биед хийсэн хэсэг газрын үзлэгээр "Зүүн чамархай хэсэгт 1.5x0.2 см улаан хүрэн өнгийн язарсан шархтай, тэмтрэхэд эмзэглэлтэй. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдэд хөхөлбөр өнгийн цус хуралттай, хавдсан. Зүүн нүдний алимны салстад улаан хүрэн цус хуралттай. Хамрын нуруу хэсэг болон зүүн хацар, шанаа, доод эрүүний зүүн хэсгүүд тус тус хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, тус хэсгүүдэд хөхөлбөр өнгийн цус хуралттай" байсан. Мөн Лазер-Мед эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээнд "...Хамрын ясны зүүн хажуу хана бага зэрэг зөрөөтэй хугаралтай. Зүүн хоншоорын хөндийн суурь хэсэгт 0.8x1.0 см хэмжээтэй полиптой... Духны урд хэсэг, 2 талын нүд, хацар хамрын эргэн тойрны болон зүүн талын шанааны зөөлөн эдэд хаван хавдартай, зүүн шанааны зөөлөн эдэд 1.3x1.4x1.2 см хэмжээтэй цус хуралттай" гэж эмч Э.Соёлмаа тусгасан байсан. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт: 2022.01.17-нд зовиур, хамар, нүд орчим эмзэглэлтэй, хөхөрч хавдана. Онош: Хамар ясны далд хугарал гэсэн байсан.

Ч.Б-ын хамар яс хугарсан болох нь Лазер-Мед эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээгээр тодорхой гарч ирсэн. Тухайн хугарал нь шинэ болох нь Лазер-Мед эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээнд "Зүүн хоншоорын хөндийн суурь хэсэгт 0.8x1.0 см хэмжээтэй полиптой... Духны урд хэсэг, 2 талын нүд, хацар хамрын эргэн тойрны болон зүүн талын шанааны зөөлөн эдэд хаван хавдартай" гэсэн үзлэг мөн намайг үзэхэд хамрын нуруу хэсэг болон зүүн хацар, шанаа, доод эрүүний зүүн хэсгүүд тус тус хавдсан, тус хэсгүүдэд хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан нь тухайн хамар ясны далд хугарал нь шинэ болохыг нь илтгэж байгаа юм. Хамар ясны далд хугарал нь шинэ хугарал байгаа учраас хамар ясны эргэн тойронд хаван, хавдар, цус хуралтууд үүссэн байгаа. Хуучин гэмтэл байсан бол ийм хаван хавдар үүсэхгүй. Толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээ хийхэд тухайн гэмтэл нь хуучин байвал хуучин гэмтэл байна гэдгийг тодорхой тусгаж бичдэг. Ч.Батлахын хамар ясны далд хугарал нь шинэ гэмтэл байсан. Ч.Б-ын биед учирсан хамар ясны далд хугарал нь хуучин гэмтэл байгаад Л.Б дахин сэдрээсэн бол яг ийм шинж тэмдгүүд нь илрэхгүй, томографийн шинжилгээгээр хуучин бороолж эдгэсэн гэдгийг нь тусгаж өгнө... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 74-75 дугаар хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 209 дугаартай  бүрэлдэхүүнтэй шинжээчдийн “...Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.А-гийн 2022 оны 01-р сарын 20-ны өдрийн №33 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 123-128 дугаар хуудас/

-хохирогч Л.Ба-ын “Лазер мед” эмнэлэгт үзүүлсэн  өвчний түүх, гэрэл зургууд /1-р хх-ийн 133-141 дүгээр хуудас/

-гэрч Э.Г-ын “:...Батлах гэдэг хүн тэр өдөр үзүүлсэн. Зүүн талын чамархайдаа бусдад цохиулсан гэж ирсэн. Зүүн чамархайд хаван эмзэглэлтэй байсан. Би Ч.Б-ыг үзээд рентгэн зураг авахуул гээд рентгэнд цахимаар илгээсэн. Рентгэн зураг авахуулдаг нь гавал ясны гэмтэл харах гэж зураг авахуулсан. Рентгэн зураг авахуулаад ирэх үед нь би нэг дэх өдөр давтан үзье гээд явуулсан. Нэг дэх өдөр буюу 01 дүгээр сарын 17-ны өдөр ирээд нүд нь хөхөрчихсөн, нүүр  нь хавантай, хаван буугаагүй, цохиулсан чамархай хаван бага зэрэг буусан байсан. Толгой өвдөөд зовиур багасгахгүй байна гэхээр нь Улаанбаатар хот руу ГССҮТ-д 13/А маягтаар толгойн компьютер томографи хийлгэ гэж илгээсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146 дугаар хуудас/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:

-шүүгдэгч Л.Б-гийн “...Зүүн шанаанд нь чулуугаар цохьсон үйлдлээ хүлээн зөвшөөрнө...” гэх,

-хохирогч Ч.Б-ын “...миний хамар, хацар хоёрын хооронд цохьсон, гараа атгаад хоёр удаа цохьсон, өмнө нь өөр хүнд цохиулж үзээгүй. Нүүр толгой тэр чигээрээ чинэрээд өвдөөд байсан, би тэрийгээ л хэлсэн, арьсны далд юу болж байгааг би мэдэхгүй, тухайн үед хамар хугарсан гэдгийг ч би мэдэх боломжгүй, би эмч биш...” гэх,

-шинжээч эмч Ж.А-гийн “...Үзлэгээр шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд тогтоогдсон. Хамар нүд хоёрын хооронд цохиход хамар хугарах боломжтой, хамрын яс хугарсан үед хамарнаас заавал цус гарна гэсэн юм байхгүй, ...мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хамар яс мөгөөрс учраас зүүн шанаанд чулуугаар цохиход хамарны яс хугарах боломжтой, ...хуучин гэмтэл бол компьютер томографын шинжилгээгээр харагдана /их нарийн гардаг/ гэх,

-гэрч Г.А-гийн “...гараараа нүүрэнд нь хоёр удаа цхьсон, ээжийг чулуугаар цохиход би машинаас буусан...” гэх,

-насанд хүрээгүй гэрч Т.О-ын “...Ээж Б эгчийг чулуугаар нэг л удаа цохьсон, Бгэдэг хүний нүүрэнд ямар нэгэн гэмтэл байгаагүй...” зэрэг мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 209 дугаартай  бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт тодорхойгүй, асуултад бүрэн хариулаагүй үндэслэлээр шүүх хэргийг прокурорт буцааж байсан ба Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ДШМ/32 дугаартай магадлалаар  “...хамрын ясны хугарлын үед ямар шинж илрэх зэргийг шинжээчийг  шүүх хуралдаанд оролцуулан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.” гэжээ.

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд шинжээч эмчээр Ж.А-г оролцуулахаар гаргасан хүсэлтийн дагуу шүүгдэгч Л.Бо-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шинжээч эмч Ж.А-г оролцуулав.

 

Шүүгдэгч Л.Б-ийн “...би Б-ын хамар руу нь цохиогүй, хамар ясны хугарал гэмтлийг учруулаагүй” гэх мэдүүлэг нь дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч эмч Ж.А-ийн “...хамрын яс хугарсан үед хамарнаас заавал цус гарна гэсэн юм байхгүй, тухайн хүнээсээ шалтгаална, ...мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хамар яс мөгөөрс учраас зүүн шанаанд чулуугаар цохиход хамарны яс хугарах боломжтой, ...хуучин гэмтэл бол компьютер томографын шинжилгээгээр харагдана /их нарийн гардаг/” гэх мэдүүлэг  болон хохирогч Ч.Б, гэрч Г.А нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, ...шүүх хуралдаанд оролцсон шинжээч боломжтой гэж хариулж байна. Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 209 тоот дүгнэлтийн 4-т “хамрын яс хугарсан үед хамар орчим өвдөх, хавдах, цус хуралт үүсэх, хамар битүүрэх, хамраас цус гарах зэрэг зовиур, шинж тэмдгүүд гэмтэл авсан даруйд илэрнэ.”, 5-д “хамрын яс хугарал нь хамрын хэсэгт цохих үед үүсэх ба зүүн чамархайд цохих үед үүсэхгүй” гэж тодорхой заасан. ...шинжээчийн дүгнэлт эргэлзээ дагуулж байна...” гэх тайлбар нь шүүгдэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ж.Ариунзаяагийн мэдүүлэг, гэрэл зургууд /хх-ийн 37-41 ху/, хохирогч Ч.Батлахын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Болорцэцэгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Л.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч Ч овогт Л-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын урт хугацааны үргэлжилсэн шинжтэй бэлчээрийн асуудлаас үүдэлтэй хоорондын таарамжгүй харилцаа нөлөөлсөн байна гэж үзэв.  

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х овогт Ч-ийн Б /РД............/-ын эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, толгойн зүүн чамархайн хэсгийн язарсан шарх, зүүн нүдний алимны салст болон баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацар, шанаа, доод эрүүний зүүн хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Ч.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хохирол учирсан ба эмчилгээ хийлгэхэд гарсан зардлыг хавтаст хэрэгт бүрдүүлсэн баримтын хэмжээнд нэхэмжилж байгаа ба үүнээс шүүгдэгч Л.Б-ийн хохиролд өгсөн 500,000 төгрөгийг хасаж үлдэгдлийг гаргуулж авах хүсэлт байна.” гэж тайлбарлав.

Хохирогч Ч.Б нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ 4,463,285  төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн /хх-ийн 152-153-р хуу/, яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Ч.Б нь эмчилгээний зардалд 4,463,285 төгрөг нэхэмжилсэн гэж бичсэн /хх-ийн 180-р тал/ ба шүүх хэргийн 86-89, 170 дугаар хуудсанд авагдсан бүх баримтуудын дүнг нэмэхэд 4,644,885 төгрөг болж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, нотлогдсон байдлыг харгалзан хэргийн материалд авагдаж нотлох баримтаар нотлогдсон 1 дүгээр хавтаст хэргийн 86-88, 170 дугаар хуудсанд авагдсан дараах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1. “Лазер мед” эмнэлэгт үзүүлсэн 120,000 төгрөг,

2. “Барсукор” эмийн сан 34,500 төгрөг,

3. “Алхана трэйд” ХХК, ШТС 100,700 төгрөг,

4. “НИК” ХХК 6400 төгрөг,

5. “МТ” ШТС 20,000 төгрөг,

6. “Ургах нар” 5,565 төгрөг,

7. “МТ” ШТС 25,000 төгрөг,

8.  “НИК” ХХК 13,000төгрөг,

9. Ойн бирж-21,000 төгрөг

10. Цайз бөөний төв-36,000 төгрөг,

11. “Сити фарм” 81,600 төгрөг,

12.УБ Сонгдо эмнэлэгт үзүүлсэн 43,000 төгрөг,

13.Дашмаг-Эх ХХК, Чих, хамар, хоолойн эмнэлэг 40,500 төгрөг,

14.Болор зоог 67,000 төгрөг,

15. 1010 эмийн сан 19,300 төгрөг,

16.Төлбөртэй зогсоол 1,500 төгрөг,

17. Хишиг ойл 40,000 төгрөг,

18.Шатахуун 80,000 төгрөг,

19. 1010 эмийн сан-117,750 төгрөг,

20. Шатахуун-97,220 төгрөг,

21.Клиникийн 3-р эмгэлэгь үзүүлсэн 36,000 төгрөг,

22. Хишиг ойл 20,000 төгрөг,

23. Амина эмийн сан 4,500+9,800 төгрөг, нийт 1,040,335 төгрөгөөс шүүгдэгч Л.Б-ийн 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Ч.Б-д шилжүүлэн өгсөн 500,000 төгрөгийг хасаж, үлдэх 540,335 төгрөгийг шүүгдэгч Л.Б-ээс гаргуулж, хохирогч Ч.Б-д олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй шүүх  гэж үзлээ.

Хохирогч Ч.Б нь гэмтлийн улмаас үүссэн хамрын хагалгаа, эмчилгээ болон гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар хуульчилсан байна.

           Шүүгдэгч Л.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, хохирогчид 500,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Л.Б-ийн насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамт  өрх толгойлон мал маллан амьдардаг гэх хувийн байдал болон гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэв.

           Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б-т нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын оршин суух хаягаас явахыг хориглох үүрэг хүлээлгэхээр санал, дүгнэлт гаргасан ба энэхүү ял нь  шүүгдэгчийн насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамт  өрх толгойлон мал маллан амьдардаг хувийн байдалтай нийцэхгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9,3*7,8 хэмжээтэй хүрэн бор өнгийн дээд тал нь хэлбэр дүрс тодорхойгүй, доод хэсэг хавтгай чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгав.

           Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч овогт Л-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч овогт Л-ийн Б-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Шүүгдэгч Л.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ээс 540,335 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Б-д олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ч.Б нь гэмтлийн улмаас үүссэн хамрын хагалгаа, эмчилгээ болон гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9,3*7,8 хэмжээтэй, хүрэн бор өнгийн дээд тал нь хэлбэр дүрс тодорхойгүй, доод хэсэг хавтгай 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

8.Шүүгдэгч Л.Болорцэцэгт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ