Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

      2022        07        29                                         2022/ШЦТ/50

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Г.Д, О.Н нарын өмгөөлөгч Д.Г

Шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгч О.О, Г.Д, О.Н нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ч-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт О-гийн О, Б овогт Г-ийн Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Х овогт -ийн Ннарт холбогдох эрүүгийн 223......... дугаартай хэргийг  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс харъяалал тогтоож шилжүүлсэнийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 19... оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, боловсролгүй,  мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Х аймгийн Х сум, Б- 3 дугаар баг, 6-42 тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт О-ийн О /РД:000000000006/.

2.Монгол Улсын иргэн, 19... оны 05 дугаар сарын 03-ны өдөр Х аймгийн суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Б сумын 4 дүгээр баг Ө- 12-05 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Г-ийн Д /РД:............./.

3.Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Х  аймгийн Б суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой,  малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Оорцог гэх газар оршин суух, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт -ийн Н /РД:......................

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч О.О, Г.Д нар нь бүлэглэн Х аймгийн     Б сумын 2 дугаар багийн нутаг “Хөлийн хар чулуут” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө машин механизм буюу улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль ашиглан Ш.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс ташаан дээрээ гурвалжин тамгатай 14 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, түүнд 14,200,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулайлсан” гэмт хэрэгт,

2.Шүүгдэгч О.Н нь шүүгдэгч О.О, Г.Д нарын хулгайлсан 14 тооны үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдсээр байж, Х аймгийн Б сум 3 дугаар багийн хөдөө хэсэг "Оорцог" гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ягаан зүсмийн эр үхрийг өвлийн идшиндээ хэрэглэсэн, мөн Х аймгийн Б сум 3 дугаар багийн хөдөө хэсэг "Оорцог" гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улаан халзан зүсмийн үнээний махыг Б.Э-т 600,000 мянган төгрөгөөр зарж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

1.Хохирогч Ш.Гшүүхийн хэлэлцүүлэгт “...Би 14,200,000 төгрөгний үнэлгээ бүхий 14 үхрээ алдсан. Үүнээс нэг нь 400,000 төгрөг, нийт 800,000 төгрөгний үнэлгээтэй 2 тугалаа буцааж авсан. Г.Д, О.Н хоёр 8,200,000 төгрөгөнд тооцож мал өгч хохирол төлсөн. Үлдсэн 5,200,000 төгрөгийг О.О төлнө гэсэн боловч төлөөгүй байгаа. Хохирол төлчихвөл болно доо, өөр гомдол санал байхгүй.” гэв.

Эрүүгийн 223..........  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Ш.Г-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 41-42 дүгээр хуудас/

2.Хохирогч Ш.Г-ын “..Би Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг "Хөлийн хар чулуут гэх газар эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд өөрийн мал сүргээс 14 тооны үхэр алдаад хайгаад олоогүй ямар нэгэн сураг гараагүй учраас цагдаагийн байгууллагад хандсан юмаа. Миний алдсан 14 тооны үхрүүд:

1.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай хар халзан зүсмийн үнээ.

2.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай бэдэртэй хүрэн зүсмийн мухан үнээ,

3.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай хойд хөл нь цагаан улаан зүсмийн үнээ.

4.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай бэдэртэй хүрэн зүсмийн үнээ.

5.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай улаан халзан зүсмийн тугал.

6.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай улаан халзан зүсмийн тугал.

7.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай бэдэртэй хүрэн зүсмийн тугал.

8.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай улаан эрээн зүсмийн тугал.

9,Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай сартай ногоон зүсмийн бяруу.

10.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай улаан халзан зүсмийн бяруу.

11.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай сэрвээ цагаан хар зүсмийн .бяруу.

12.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай хар зүсмийн соёолон эр үхэр.

13.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай хөх ягаан зүсмийн эр шүдлэн

үхэр.

14.Зөв талын ташаан дээр гурвалжин тамгатай улаан үнээ зүсмийн хөхүүл үнээ. Би алдсан малаа зах зээлийн ханшаар 15,668,000 төгрөгөөр үнэлнэ.

...Би 2 тооны үхрээ Баян-Адрага сумын хэсгийн төлөөлөгчөөс амьдаар нь хүлээж авсан. Д-ийн ар гэрийнхнээс өөрийн алдсан үхэрнийхээ оронд 4 тооны үхэр авсан, одоо үлдэгдэл 8 тооны үхрээ О, Д нараас нэхэмжилж байна... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 41-42, 45-46 дугаар хуудас/

            3.Гэрч В.Э-ын “...Би 2021 оны 12 дугаар сарын эхээр өөрийн "Facebook" хаягаар Б  сумын нэгдсэн зарын групп дээр тугалан бяруу худалдаж авна гэсэн зар тавьсан юм.Тэгтэл зар тавьснаас хойш хэд хоногийн дараа        Б сумын Д гэдэг охин хоёр тугал зармаар байна гэж утсаар ярьсан тухайн үед би Д- нд хоёр тугалаа аваад ир гэж хэлсэн тэгтэл 5 хоногийн дараа зөв талын ташаан дээрээ гурвалжин тамгатай сэрвээ цагаан улаан халзан зүсмийн эр тугал, мөн адил тамгатай улаан халзан зүсмийн охин тугал тууж ирж надад зарсан, би нэгийг нь 350,000 мянгаар, нэг нь арай биеэр жижиг байсан учраас 330,000 мянгаар худалдаж аваад мөнгийг нь Дуламсүрэнгийн дансаар шилжүүлж өгсөн. Д-гийн зарсан зөв талын ташаан дээрээ гурвалжин тамгатай сэрвээ цагаан улаан халзан зүсмийн эр тугал, мөн адил тамгатай улаан халзан зүсмийн охин тугал одоо манай хашаанд байгаа... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 54-55 дугаар хуудас/

            4.Гэрч Г.У-ийн “..Нөхөр бид хоёр 2021 оны оны 01 дүгээр сараас эхлэн одоог хүртэл тухайн үеийнх нь ханшаар мал, мах авч байна.Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын эхээр Б сумын иргэн Дуламсүрэн гэдэг эмэгтэй нэг үхрийн мах өгсөн. Тухайн үед үхрийнх нь арьс, толгой шийр байгаагүй. Тухайн үед Дуламсүрэнгийн өгсөн махны гарал үүслийн бичиг Д-гийн өөрийнх нь нэр дээр байсан шиг санаж байна. Надад өгөхдөө сувай үнээний мах гэж хэлж өгсөн. Д-гийн өгсөн үхрийн мах 260 гаран кг татаж байсан, миний санаж байгаагаар 2,100,000 мянган төгрөг болж байсан. Мөнгөө өөрийнхөө дансаар авсан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 58-59 дугаар хуудас/

            5.Гэрч Ц.-ийн “...Миний өргөмөл охин Д нь 2021 оны 04 дүгээр сард нөхөртэй болж байгаа гээд Б сумын И багийн харьяат О-ийн Огэдэг залуутай гэртээ ирээд хамт амьдрах болсон. Би тэр үед О , Д нарыг хүүхдүүдийн хамт хөдөө мал дээр амьдар гээд Б сумаас хойшоо 40 орчим км нутагладаг том хүү Н-ын хаяанд гэр барьж өгөөд ахынхаа мал ахуйд нь тус дэм болоод амьдар гэж хэлсэн.     Тэрнээс хойш 6 сарын дараа буюу 2021 оны 11 сарын эхээр манай хүү Нямбадам надад хэлэхдээ О, Д хоёр И рүү яваад 3-4 хоноод ирэхдээ 10 гаран тооны үхэр туугаад ирлээ гэж надад хэлсэн.Би О Д нараас юун үхэр туугаад гэж асуухад Онадад хэлэхдээ би гэртээ хариад ирлээ, манай гэрээс надад тасалж өгсөн мал байгаа юм миний мэдлийн мал гэж хэлсэн... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 67-69 дугаар хуудас/

            6.Гэрч А.Г-ийн “...Тухайн үед би Б сумын төвд хүүхдээ хардаг манай нөхөр Н хөдөө гэртээ мал дээрээ ганцаараа байдаг. Хажуу талд нь манай нөхрийн хүргэн дүү О гэртээ ганцаараа байдаг байсан юм. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сард хэдний өдөр гэдгийг нь хэлж мэдэхгүй байна ямар ч байсан амралтын өдөр байсан санагдаж байна. Би Б сумаас хөдөө гэртээ нөхөр дээрээ очоод байсан юм. Тэгтэл манай нөхрийн хүргэн дүү Оргодол нь би идшээ идмээр байна гээд манай үхэрнүүдээс том эвэртэй хөх зүсмийн эр үхэр барьж аваад манай нөхөр Н, О нар төхөөрсөн. Би гэдсийг нь арилгаж өгсөн юм. Манай нөхөр Н, О нарын ажилласан хөх зүсмийн эр үхрийн мах одоо манай хөдөө гэрийн амбаарт байгаа, талыг нь манайх идшиндээ идсэн. О, Н нарын төхөөрсөн үхэр им тэмдгийг нь хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан том эвэртэй хөх зүсмийн эр үхэр байсан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/

7.Гэрч Г.Ба-ы “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай найз Ннь 16 цагийн орчимд утсаар яриад найз нь нэг үхэр Э-т идшинд өгч явуулах гэсэн юм, тэгээд Б сумын захиргаанаас миний нэр дээр гарал үүслийн бичиг гарах боломжгүй гээд байна, чиний нэр дээр нэг үхрийн гарал үүслийн бичиг гаргах гэсэн юм найздаа туслаач гэхээр нь би за гэж хэлсэн юм.. гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 76-77 дугаар хуудас/

            8.Гэрч С.Су-гийн “...Би 2021 оны 06 дугаар сараас эхлэн Б сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлгийн тасагт тархвар зүйчээр ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Намайг ажиллаж байх үед буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг 00 минутын орчимд Б сумын 3 дугаар багийн иргэн Г овогтой Д нь 1 тооны үхэр Х аймгийн төвд борлуулахаар гэж гарал үүслийн бичиг авсан. Д өөрийнхөө нэр дээр эрээн нүүртэй, хар зүсмийн буруу чих цуулбар, зөв чих урдаасаа ухам имтэй 1 тооны үхрийн гарал үүслийн бичиг авсан. ...Намайг ажиллаж байх үед буюу 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цаг 21 минутанд тус сумын 3 дугаар багийн иргэн О.Н нь ажил дээр орж ирээд Б-хаас 2 үхэр гэсэн бичиг аваад гарсан. Тухайн үед О.Н нь Х аймгийн төвд борлуулахаар гэж гарал үүслийн бичиг авсан. Н нь Баярсайхан гэх хүний нэр дээр хар эрээн бяруу, нөгөөх нь улаан эрээн бярууны бичг авсан, им нь буруу чих араасаа догол имтэй 2 тооны үхрийн гарал үүслийн бичиг авсан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 92-93, 96-97 дугаар хуудас/

            9.Гэрч Б.Э-ын “..Би 2021 оны 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос Х аймгийн Б суманд өөрийн найз Н-ын хөдөө гэрт нь ирсэн. Н-ын адуунд миний өөрийн нэртэй 10 орчим тооны адуу байдаг түүнээ эргэж тойронгоо Ня-ын гэрт нь 2-3 хоног хоносон. Энэ хугацаанд би Н-аас өвлийн идшинд идэх үхэр байна уу гэж асуухад Н болно биз дээ гэж хэлсэн. Мөн манай гэрт нядалсан 1 тооны үхэр байна, энэ үхрийг аваад яв, харин манай хүргэн О-оос асуу гэж хэлсэн. Тэгээд Н О-с тэр үхрийг Э-т өгч болох юм уу гэж асуухад О тэгээ гэж хэлсэн. Тэгээд би тэр үхрийг өөрийн машиндаа ачаад аваад явсан. Миний авч явсан үхрийн зүс улаан халзан үнээ байсан. Тэр үхрийн толгой арьс махыг нь авч явсан үхрийн гэдсийг нь бол би авч яваагүй. Махны гарал үүслийн бичгийг нь Нямбадамын дүү Д-ээр Баян-Адарга сумын төвөөс малын эмчээс нь авахуулсан. Тэгээд би Улаанбаатар хот орсон. Харин би сүүлд 2022 оны 01 дүгээр сард цагдаа надруу утсаар яриад та хулгайн үхэр ачиж явсан байна цагдаа дээр ирж мэдүүлэг өгнө шүү гэж хэлсэн. Тэгэхлээр нь за гэж хэлээд өөрийн найз Нруу утсаар залгаад цагдаагаас надруу ярьж байна, хулгайн үхэр авч явсан байна гээд гэж хэлсэн чинь Н харин тиймээ О манай дээр үхрээ авчраад тэрнээс нь чамд өгч явуулсан улаан халзан үнээ нь хулгайн үхэр байсан байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би хулгайн үхэр Н-аас авсан байна гэдэг талаар мэдсэн. Тэрнээс өмнө би хулгайн үхэр гэдгийг нь мэдээгүй байсан.

Би Н-аас улаан халзан үнээг 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Би О-д 2022 оны 02 дугаар сарын сүүлээр 60,000 төгрөг дансанд нь хийсэн тэрнээс өөр мөнгө өгөөгүй... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 100-101 дугаар хуудас/

            10.Гэрч Я.Ц-ын “..2021 оны 4 дүгээр сарын эхээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Миний эхнэр утсаар яриад Он эхнэр Д 350,000 мянгаар бяруу зарна гэнээ авах уу, яах уу гэхээр нь эхнэр бид хоёр хоорондоо ярилцаж байгаад 2 бяруу авахаар болж эхнэрлүүгээ хоёр бярууны мөнгө болох 700,000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш 7, 8 хоногийн дараа шиг санаж байна Д нь дахиад бяруу зарна гэж манай эхнэр лүү ярьсан байсан, тэгээд эхнэр маань надруу залгаж асуу гэж хэлсэн байсан. Тэгээд Д нь надруу залгаад мөнгөний хэрэг гараад байна бяруу зарах гэсэн юм гэхээр нь би авъя гэж хэлээд дансруу нь 350,000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд эхнэр бид хоёр Д -ээс 3 бярууны авлагатай болоод 2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө бяруунуудаа авахаар Аймгийн төвөөс Б сумруу явж 09 цагийн орчимд Б суманд очиж Д-тэй уулзсан. Тэгээд Днь бид хоёрыг дагуулаад хөдөө гэрлүүгээ явж очиход түүний нөхөр Оргодол нь ганцаараа байж байсан. Тэгээд бид хоёрыг гэртээ орхиод үхрээ тууж ирнэ гээд явсан, тэгтэл эргэж ирээгүй алга болсон, тэгээд эхнэр бид хоёр гэрт нь байж байтал Д -гийн ах Н ирсэн. Бид хоёр ямар ажлаар яваа талаараа хэлсэн тэгтэл Н нь гаднаа ирсэн байсан үхрүүдээс хоёр тооны бяруу зааж зүслэж өгөөд наад хоёрыгоо аваад явдаа холоос ирсэн хүмүүс яаж хоосон буцахав гээд зааж өгсөн юм. Тэр үед бид хоёр Н О, Д хоёрын мал байгаа юмуу гэж асуухад Н нь ямар нэгэн юм хэлэлгүй ямар ч байсан энэ хоёр бярууг аваад яв гэхээр нь эхнэр бид хоёр өгсөн хоёр бярууг нь нядлаад аваад явсан. Малын гарал үүслийн бичгийг нь Н өөрөө Б сумын мал эмнэлгээс Б гэдэг хүний нэр дээр авч өгсөн. Манайх идшиндээ хэрэглэсэн.... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 104-105 дугаар хуудас/

11.Гэрч Д.М -гийн “..2021 оны 04 сарын 20-ны өдөр Б сумын иргэн миний төрсөн эгчийн том хүүгийн эхнэр Д нь бяруу зарна гэж надруу утсаар ярьсан, тэгээд ямар үнэтэй юм бэ? гэсэн чинь 350,000 мянгад өгнө гэсэн тэгэхээр нь би авна шүү гэтэл за та тэгвэл мөнгийг нь миний дансруу шилжүүлчих гээд Хаан банкны дансаа явуулсан. Би явуулсан дансруу нь тэр өдрөө хоёр бярууны мөнгө 700,000 мянган төгрөг явуулсан, тэгээд дараа нь бяруугаа авна гэж тохирсон. Тэрнээс хойш 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр яг хэдний өдөр гэдийг нь санахгүй байна, Д  нь надруу утсаар яриад дахиад бяруу зарах гэсэн юм бяруунууд маань хотондоо бэлэн байгаа гэсэн, тэгэхээр нь би авна гээд нөхөрлүүгээ утсаар яриад Д рүү 350,000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 04 цагийн үед нөхөр Ц-ын хамт Б сумруу Д -ээс бяруунуудаа авахаар явж 08 цаг 30 минутанд Б сумын төвд очиж Д -тэй уулзаад бяруунуудаа авна гэсэн чинь Д зам зааж өгнө гээд өөрөө суугаад бид хоёртой хамт хөдөө явсан, тэгээд хөдөө гэрт нь очиход түүний нөхөр О ганцаараа байж байсан, тэгээд О, Д нар үхрээ тууж ирнэ гээд мотоцикльтой явсан, нөхөр бид гэрт нь үлдсэн тэгтэл О, Д нар эргэж ирээгүй. Тэгээд нөхөр бид хоёр гэрт нь хүлээж байтал Д -ийн ах болох Н гэх залуу ирсэн, тэгээд бид хоёр ямар ажлаар яваа талаар хэлсэн юм. Тэгтэл Н нь та хоёр тийм авлагатай байгаа юм бол энэ хоёр бярууг аваад яв гээд ямар нэгэн юм хэлэлгүй зүслээд заагаад өгсөн. Бид хоёр уг хоёр бярууг өөрсдийнх нь бяруу юм байгаа биз гэж бодоод нядлаад махыг ачаад явсан. Б сумын төв ороход Н нь хамт явж Баярсайхан гэдэг хүний нэр дээр малын гарал үүслийг бичиг авч өгсөн. Манайх идшиндээ хэрэглэсэн... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 108-109 дугаар хуудас/

12.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022//ШД/17 дугаартай ...14 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг 14,200,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 126-128 дугаар хуудас/з зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор

-шүүгдэгч Х овогт О-ийн О /........./-ын иргэний мэдээлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 148, 153, 170 дугаар хуудас

-шүүгдэгч Б овогт Г-ийн Д /......../-гийн иргэний үнэмлэхний лавлагаа, “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, Б овогт Д-ийн Ц /РД:............./, Б овогт Д-гийн Ц /РД:............./ нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 150, 174, 189-190 дүгээр хуудас/,

-шүүгдэгч Х овогт -ийн Н /................/-ын иргэний үнэмлэхний  лавлагаа, “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 220, 240 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгч О.О, Г.Д, О.Н нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв  гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.О, Г.Д нар нь бүлэглэн Х аймгийн  Б сумын 2 дугаар багийн нутаг “Хөлийн хар чулуут” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө машин механизм буюу улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль ашиглан Ш.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс ташаан дээрээ гурвалжин тамгатай 14 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, түүнд 14,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Н нь шүүгдэгч О.О, Г.Д нарын хулгайлсан 14 тооны үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдсээр байж, Х аймгийн Б сум 3 дугаар багийн хөдөө хэсэг "Оорцог" гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ягаан зүсмийн эр үхрийг өвлийн идшиндээ хэрэглэсэн, мөн Х аймгийн Б сум 3 дугаар багийн хөдөө хэсэг "Оорцог" гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улаан халзан зүсмийн үнээний махыг Б.Э-т 600,000 мянган төгрөгөөр зарж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт  холбогдсон болох нь:

-Хохирогч Ш.Г-ын  “...Би 2021 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд өөрийн мал сүргээс 14 тооны үхэр алдаж, надад 14,200,000  төгрөгний хохирол учирсан. 2 тугалаа буцааж хүлээн авсан. Г.Д, О.Н нар 8,200,000 төгрөгний хохиролд тооцож мал өгсөн. Үлдсэн 5,200,000 төгрөгний хохирлыг О.О төлнө гэсэн боловч төлөөгүй байна. Хохирлоо авчихвал гомдолгүй” гэх мэдүүлэг,

-гэрч В.Э-ын “...Д-ийн зарсан зөв талын ташаан дээрээ гурвалжин тамгатай сэрвээ цагаан улаан халзан зүсмийн эр тугал, мөн адил тамгатай улаан халзан зүсмийн охин тугал одоо манай хашаанд байгаа... гэх мэдүүлэг,

-гэрч Г.У-ийн “...2021 оны 11 дүгээр сарын эхээр сумын иргэн Д гэдэг эмэгтэй нэг үхрийн мах өгсөн. Тухайн үед үхрийнх нь арьс, толгой шийр байгаагүй. Тухайн үед Д-ийн өгсөн махны гарал үүслийн бичиг Д-ийн өөрийнх нь нэр дээр байсан шиг санаж байна. Надад өгөхдөө сувай үнээний мах гэж хэлж өгсөн. Ду-гийн өгсөн үхрийн мах 260 гаран кг татаж байсан, миний санаж байгаагаар 2,100,000 мянган төгрөг болж байсан. Мөнгөө өөрийнхөө дансаар авсан... гэх мэдүүлэг,

            -гэрч А.Г-ийн “...2021 оны 11 дүгээр сард хэдний өдөр гэдгийг нь хэлж мэдэхгүй байна ямар ч байсан амралтын өдөр байсан санагдаж байна. Би Б  сумаас хөдөө гэртээ нөхөр дээрээ очоод байсан юм. Тэгтэл манай нөхрийн хүргэн дүү О нь би идшээ идмээр байна гээд манай үхэрнүүдээс том эвэртэй хөх зүсмийн эр үхэр барьж аваад манай нөхөр Н, О нар төхөөрсөн. Би гэдсийг нь арилгаж өгсөн юм. Манай нөхөр Н, О нарын ажилласан хөх зүсмийн эр үхрийн мах одоо манай хөдөө гэрийн амбаарт байгаа, талыг нь манайх идшиндээ идсэн.... гэх мэдүүлэг,

            -гэрч С.Сгийн “...Гүнсэн овогтой Д нь 1 тооны үхэр Х аймгийн төвд борлуулахаар гэж гарал үүслийн бичиг авсан. Дуламсүрэн өөрийнхөө нэр дээр эрээн нүүртэй, хар зүсмийн буруу чих цуулбар, зөв чих урдаасаа ухам имтэй 1 тооны үхрийн гарал үүслийн бичиг авсан.

...Намайг ажиллаж байх үед буюу 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цаг 21 минутанд тус сумын 3 дугаар багийн иргэн О.Н нь ажил дээр орж ирээд Баярсайханыхаас 2 үхэр гэсэн бичиг аваад гарсан. Тухайн үед О.Н нь Хэнтий аймгийн төвд борлуулахаар гэж гарал үүслийн бичиг авсан. Н нь Ба гэх хүний нэр дээр хар эрээн бяруу, нөгөөх нь улаан эрээн бярууны бичг авсан, им нь буруу чих араасаа догол имтэй 2 тооны үхрийн гарал үүслийн бичиг авсан... гэх мэдүүлэг,

            -гэрч Б.Э-ын “..Би 2021 оны 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Б суманд өөрийн найз Нямбадамын хөдөө гэрт нь ирсэн. ...Н О-оос тэр үхрийг Энхбаатарт өгч болох юм уу гэж асуухад Оргодол тэгээ гэж хэлсэн. Тэгээд би тэр үхрийг өөрийн машиндаа ачаад аваад явсан. ...Би Н-ас улаан халзан үнээг 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Би Оргодолд 2022 оны 02 дугаар сарын сүүлээр 60,000 төгрөг дансанд нь хийсэн тэрнээс өөр мөнгө өгөөгүй... гэх мэдүүлэг,

            -гэрч Я.Ц-ын “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө бяруунуудаа авахаар Аймгийн төвөөс Б сумруу явж 09 цагийн орчимд Б суманд очиж Дуламсүрэнтэй уулзсан. ...Тэр үед бид хоёр Нямбадмаас Оргодол, Дуламсүрэн хоёрын мал байгаа юмуу гэж асуухад Н нь ямар нэгэн юм хэлэлгүй ямар ч байсан энэ хоёр бярууг аваад яв гэхээр нь эхнэр бид хоёр өгсөн хоёр бярууг нь нядлаад аваад явсан. Малын гарал үүслийн бичгийг нь Нямбадам өөрөө Б сумын мал эмнэлгээс Б гэдэг хүний нэр дээр авч өгсөн. Манайх идшиндээ хэрэглэсэн.... гэх мэдүүлэг,

-гэрч Д.М-гийн “..ид хоёр уг хоёр бярууг өөрсдийнх нь бяруу юм байгаа биз гэж бодоод нядлаад махыг ачаад явсан. Б сумын төв ороход Нямбадам нь хамт явж Баярсайхан гэдэг хүний нэр дээр малын гарал үүслийг бичиг авч өгсөн. Манайх идшиндээ хэрэглэсэн... гэх мэдүүлэг болон шүүгдэгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч болон өмгөөлөгч нарын асуултад гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаангүй байдлаар хариулж оролцов.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.О, шүүгдэгч Г.Д нарын  бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж, 14,200,000 төгрөгний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч О.Н-ын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байх тул шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байдал, амар хялбар аргаар орлого олох гэсэн шунахай санаа, тэдний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байна гэж үзэв.   

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Е овогт Ш-гийн Г-д  14,200,000  төгрөгийн хохирол учирсан байх ба тэрээр шүүгдэгч нараас хоёр тооны тугалыг хүлээж авсан, шүүгдэгч Г.Д, шүүгдэгч О.Н нар 8,200,000 төгрөгний хохиролд мал өгч, хохирол барагдуулсан, үлдэх 5,200,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч О.О төлөх ёстой юм. Хохирол төлчихвөл гомдолгүй гэх мэдүүлгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргав.

Иймд шүүгдэгч Х овогт О-ийн О-оос 5,200,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Г-ад олгож, шүүгдэгч Г.Д, О.Н нар нь  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж  шийдвэрлэлээ.   

 

Хоёр.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О. Г.Д, О.Н нарт үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

           Шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад 14,200,000  төгрөгний хохирол учруулсан боловч хохирол нөхөн төлөөгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүйг түүний хувийн байдалд хамааруулан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

           Шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол нөхөн төлсөн байдал, Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон түүний 54 настай эцэг, 4-6 насны хүүхдүүдтэй өрх толгойлсон эх, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг түүний хувийн байдалд хамааруулан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

           Шүүгдэгч О.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол нөхөн төлсөн байдал, Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүйг түүний хувийн байдалд хамааруулан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

           Шүүгдэгч О.О, Г.Д нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй, улаан өнгийн, шүүгдэгч О.О-ын эзэмшлийн “Супер чансаа” маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Д, О.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.О, Г.Д нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч О.Н-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт О-ийн О, шүүгдэгч Б овогт Г-ийн Д нарыг “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” буюу  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт -ийн Н-ыг “Мөнгө угаах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Х овогт О-ийн О-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б овогт Г-ийн Д-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-овогт -ийн Н-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг шүүгдэгч О.Н-д тэнсэнгийн хугацаанд хүлээлгэсүгэй.

           6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч О.Н-д анхааруулсугай.

7.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.Д-н, О.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-оос 5,200,000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Е овогт Ш-ийн Г /РД:........../-д олгосугай.

         9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О, Г.Д нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч О.О -ын эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн “Супер чансаа” маркийн хуучин мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, улсын орлого болгосугай.

         10.Шүүгдэгч О.О, Г.Д нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

11.Шүүгдэгч О.Н-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ