Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

      2022        07        29                                         2022/ШЦТ/52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ж /цахим/

Шүүгдэгч О.Б, О.М, Э.Н нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ж.Ба-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт О-ийн Б,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт О-ийн М, Б овогт Э-ийн Н нарт холбогдох эрүүгийн 223.......... дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор харъяалал тогтоон шилжүүлснийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 19.... оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хаймгийн Х суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Х аймгийн Б  сумын 6 дугаар баг, С- 4-2 тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Яовогт О-ийн Б /РД:000000000000/.

2.Монгол Улсын иргэн, 20.... оны 03 дугаар сарын 24-ний өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж нарын  хамт, Хэнтий аймгийн Х аймгийн Б  сумын 6 дугаар баг, С-4-2 тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Я овогт О-ийн М /РД:000000000/.

3.Монгол Улсын иргэн, 19... оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой,  уул уурхайн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Бо овогт Э-гийн Н /РД:00000000/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Х аймгийн Бсумын 3 дугаар багийн нутаг Түшээтийн энгэр гэх газраас тус сумын малчин Д.-ын эзэмшлийн олон тооны мал буюу 53 тооны бог малыг машин механизм болох 38-67 ХЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4,430,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 21-ний орой Х аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг "Баавайн ар" гэх газраас тус сумын малчин Л.М-ны эзэмшлийн адуун сүргээс хязаалан насны, хамар цагаан, сартай хүрэн зүсмийн 1 тооны адууг хулгайлан О.Б 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Х аймгийн Бсумын 3 дугаар багийн нутаг Бэлчээрийн дэв гэх газраас тус сумын малчин Г.Б-ын эзэмшлийн 56 тооны ишиг, 10 тооны хурга буюу олон тооны малыг машин механизм болох 38-67 ХЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Г.Б-д 2,740,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг Зүүн салхит гэх газраас тус сумын малчин М.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны сартай ухаа зүсмийн шүдлэн үхрийг бэлчээрт нь нядлан иргэн М.Г-т 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Х аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг цагаан чулуут гэх газраас тус сумын харьяат Н.Н-ийн эзэмшлийн хүрэн зүсмийн унжмал дэлтэй охин даагийг нууц далд аргаар хулгайлан Н.Н-т 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Х аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг Улаан бургасны эх гэх газарт байх гэрийнхээ гаднаас тус сумын харьяат Ч.Ч-ийн эзэмшлийн улаан эрээн зүсмийн 1 тооны бярууг хулгайлан Ч.Ч-гт 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.М нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө О.Б-ын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 1 тооны сартай ухаа зүсмийн шүдлэн үхрийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж 38-67 ХЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад шилжүүлсэн,

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мал хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 1 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг авч, хууль бус эх үүсвэрийг нуух замаар тээвэрлэсэн авто машинаас нууцаар арьс толгойг хаяж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр О.Батбаярын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 53 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг авсан, эх үүсвэрийг нь нуун далдалж зөөвөрлөсөн, бусдад зарж борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч О.М, Э.Н нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Эрүүгийн 223....... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Д.-ын “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн төв рүү мал ажиллаад яваад ирэхэд 2 хүү манай хонь тасарсан байна, зарим хонь гэрээс хойшоо 2 км орчим зайд, зарим хонь нь гэрийнхээ гадаа байсан. Гэрийн урдуур жижиг машины мөр байсан гэж хэлсэн юм. Тэгээд хонио тоолоход 53 тооны хонь дутаж байсан. Үүнд: хурга 18, ишигтэй эм ямаа 1, хурганаас дээш насны хонь 33 ширхэг дутсан байсан. Би эм хонио 150,000 төгрөгөөр, эм ямаагаа 130,000 төгрөгөөр, ишгээ 60,000 төгрөгөөр, үлдэгдэл хонио зах зээлийн ханшаар үнэлүүлмээр байна... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 19-21 дүгээр хуудас/

2.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2022//ШД/520 дугаартай ...53 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 4,430,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 50-52 дугаар хуудас/

3.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022//ШД/07 дугаартай ...39-67 ХЭА улсын дугаартай Хюьндай Портер маркийн тээврийн хэрэгслийг 10,400,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 60-62 дугаар хуудас/

4.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2022//ШД/38 дугаартай ...хээр зүсмийн морийг хязаалан морины зах зээлийн үнэлгээг 1,000,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 71-73 дугаар хуудас/

5.Автотээврийн үндэсний төвийн 39-67 дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагаа /1-р хх-ийн 189 дүгээр хуудас/

6.Хохирогч Л.М-ны “...12 дугаар сарын 20-ны өдөр адуугаа хурааж үзэхэд бүгд байсан ба 22-ны өдөр буюу өнөөдөр үзэхэд манай адуунаас хязаалан насны хамар цагаан сартай хүрэн, чойндон хүрээтэй чандмань тамгатай адуу байхгүй болсон байсан. Би адуугаа 1,000,000 төгрөгөөр үнэлж байна.. гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 198-200 дугаар хуудас/

7.Гэрч Б.Д-ийн “...Би Д аймаг руу яваад 12 дугаар сарын      22-ны өдөр 16 цагийн үед ирэхэд ах М манай сартай хүрэн хязаалан адуу байхгүй байна маргааш явж хайхаас гэж байсан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 203 дугаар хуудас/

8.Яллагдагч Э.Н-ийн “...Би тухайн үед 1 тооны адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй болохоор зарж байгаа юм чинь О.Б өөрөө гарал үүслийн гэрчилгээг нь авч өгнө байх гэж бодож байсан. Тэгээд л О-т гарал үүсэл болон бичиг баримтыг нь бүрдүүлж өгнө гээд хэлчихсэн юм. Тэрнээс 1 тооны адууны гарал үүслийн гэрчилгээг би бүрдүүлж өгөх гэсэн юм биш... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 210 дугаар хуудас/

9.Гэрч С.О-ын “..Би Х аймгийн Х сумын 2 дугаар баг Б 6-26 тоотод эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг ба Аймгийн Ихэр наран клонкид түгээгч ажилтай юм. Манай клонкийн түгээгч нар cap сараар Б сумруу ээлжилж явдаг юм. Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирсэн ба Улаанбаатар хотод байдаг манай ахын том охин Б идэшний адуу олоод өгөөч гэхээр нь би шонхор захаас авснаас энэ сумаас гайгүй хямдхан адуу олоод өгий гээд сурсан юм. Тэгээд клонкоос бинзен авч байгаа хүмүүсээс идэшний зарах адуу мэдэж байгаарай өртөг мөнгийг нь өгөөд авна гэж хэлж байсан юм. Би суман дээр байдаг Н-аас маргааш хотруу унаа гарах гэж байна идэшний адуу олдох нуу гэхэд 12 дугаар сарын 22-ны өглөө 10 цагийн үед Н клонк дээр ирээд махаа аваа бичиг баримтыг нь бүрдүүлж өгнөө гэхээр нь хот явах гэж байсан Төгсөө ахын гражид буулгачих гээд явуулсан. Дараа нь би Төгсөө ахтай очиж уулзахад бичиг баримтыг нь үдээс хойш бүрдүүлж өгье гээд явсан, харин би Н-д бичгээ бүрдүүлж  өгчихөөд мөнгөө аваарай гэж хэлсэн.. гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 215 дугаар хуудас/

10.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2022//ШД/517 дугаартай ...1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 1,200,000 төгрөг төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 231-233 дугаар хуудас/

11.Хохирогч Г.Б-ын “...Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бог малаа тоолоход 878 тооных байсан юм. Дараа нь дүү Б-ийн хониноос хурга ишгээ ялгаж авах гээд тоолоход 56 ишиг 10 хурга дутсан байсан. Тэгээд 3,4 хоногийн дараа ойр хавийнхаа айлуудын хонинд үзэхэд олоогүй, урьд өмнө нь манай малыг малладаг байсан Б-нд ирэхэд дүү М нь байсан юм, эгч нь хурга ишгээ алдчаад танай хонинд байна уу гэхэд үгүй гээд очиж харъя гэхэд 5 ишиг байгаа гэж хэлэхээр нь очиход 5 ишиг байсан ба бусад нь яасан юм гэхэд мэдэхгүй ирсэн нь л энэ байна гэсэн ба шинээр зөв талын чих онь болон 2 чих мухар, болон ухам ганзага 3 төрлийн им хийсэн байсан, тэгэхээр нь яагаад имнэсэн юм бэ гэхэд би мэдэхгүй ахаас асуу гэж хэлсэн, тэгээд байж байтал манай нутгийн З энд 1 эм ямаатай 10 хэдэн ишиг ирээд байна гэж хэлэхээр очиж үзэхэд мөн Б-ын 5 ишигтэй адилхан им хийсэн болохоор нь Б-тай уулзаад манай алдсан ишиг хурганууд танайхаас гарсангүй, чи манай малыг сайн мэдэж байгаа гэхэд үгүй гээд байхаар нь цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд гэртээ хариад байж байтал 2,3 хоногийн дараа Батбаяр манайд ирээд эгчээ уучлаарай ёстой муухай юм боллоо гээд буруугаа мэдэж байгаа бол яахав болоодоо гэхэд надад 25 ишиг 10 хурга 7 ямаа өгч миний хохирлыг барагдуулсан юм... гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 7 дугаар хуудас/

12.Гэрч М.-ийн “...2021 оны 09 сарын сүүлээр намайг гэртээ ганцаараа байж байхад манай нутгийн Б ах, М 2 манайд волейболл тоглохоор ирсэн. Тэгээд Б ах урагшаа машины сэлбэгэнд явлаа гээд М-ыг буулгачихаад урагшаа яваад өгсөн. Мөнхбаяр бид хоёр гадаа болейбол тоглоод үлдсэн. Тэгээд удалгүй байж байхад 20 цагийн үед Б ах урд зүгээс хэсэг ишиг тугал гээд манай хашаанд хашчихсан. Юун мал вэ гэхэд хүнээс худалдаж авсан ямаа байгаа юм гэж... гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 11 дүгээр хуудас/

13.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2022//ШД/517 дугаартай ...алдагдсан 56 тооны ишиг, 10 тооны хурганы зах зээлийн үнэлгээг 2,740,000 төгрөг төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /2-р хх-ийн 24-26 дугаар хуудас/

14.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 73-75 дугаар хуудас/

15.Хохирогч М.Г-ын “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн орчимд үхрээ услахаар худаг дээр очоод үхрээ усалж байх үедээ тоолоход 40 тооны үхэр тоологдсон. Тэгэхээр нь үхрээ зүсээр нь бүртгээд үзэхэд сартай /халзан/ ухаа зүсмийн 3 настай охин үхэр минь дутсан байхаар нь худаг болон саравчнаасаа ертөнцийн зүгээр зүүн урд зүгрүү буугаад жалганд орсон чинь алга болсон байсан сартай ухаа зүсмийн 3 настай охин үхрийг минь ажиллаад  толгой болон арьсыг нь орхичихсон мөн гэдсийг нь цэвэрлээд аваад явчихсан байсан. Тэгэхээр нь ойр орчмоор нь үзэхэд жалганы хойд дээд хэсэгт нэг машины мөр байсныг нь үзсэн чинь ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт эсвэл баруунаас зүүн зүгт чиглэлтэй явсан бололтой гэмээр машины мөр байсан... гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 54-55 дугаар хуудас/

16.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2022//ШД/515 дугаартай ...алдагдсан 1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 700,000 төгрөг төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /2-р хх-ийн 83-85 дугаар хуудас/

17.Хохирогч Н.Н-ийн “..Би малын А данс байхгүй, харин манай нөхөр М-ын Ггэдэг хүн дээр А данс байгаа. Энэ алдагдсан унжмал дэлтэй, хүрэн зүсмийн охин даага нь М.Г-ын А дансанд бүртгэлтэй байдаг. Гэхдээ бид 2 албан ёсны гэр бүл учир захиран зарцуулах эрх нь адил тэгш учир би энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа юм. Учир нь манай нөхөр хөдөө мал дээрээ малаа маллаж амьдардаг учир нааш цааш явах боломжгүй учир намайг энэ хэрэгт хохирогчоор оролцоороо гэж явуулсан. Иймд би хохирогчоор оролцож байгаа юм...Манай унжмал дэлтэй, хүрэн зүсмийн охин даагыг хулгайлсан хүмүүс нь манайд учирсан 700,000 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулсан байгаа... гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 140-142 дугаар хуудас/

18.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2022//ШД/516 дугаартай ...алдагдсан 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 700,000 төгрөг төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /2-р хх-ийн 156-158 дугаар хуудас/

19.Хохирогч Ч.Ч-ийн “..30 гаруй үнээ тугалаад зарим тугал үхээд хааяадаа үхрээ тоолдог байсан ба хамгийн сүүлд малчин З-д хүлээлгэж өгөхдөө 11 сарын 24-ний өдөр тоолоход 29 тугалтай 84 тооны үхэр байсан ба нийтдээ 113 байсан. Манай үхэрнүүд баруун хойшоо Б-ын гүү рүү их очдог тийшээ их бэлчдэг байсан. ... гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 178-179 дүгээр хуудас/

20.Гэрч А.З-ны “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чинхуягийн мал дээр ирж мал маллахаар ирсэн. Үхэрнүүд хүлээж авахад 113 тооны үхэр байсан. Манайх үхэртээ байнга явдаг ба 12 сарын 03-наас 05-ны хооронд улаан эрээн алга болсон байсан.. гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 183-184 дүгээр хуудас/

21.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2022//ШД/518 дугаартай ...алдагдсан 1 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг 800,000 төгрөг төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /2-р хх-ийн 197-199 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Х аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг Түшээтийн энгэр гэх газраас тус сумын малчин Д.-ын эзэмшлийн олон тооны мал буюу 53 тооны бог малыг машин механизм болох 38-67 ХЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4,430,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 21-ний орой Х аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг "Баавайн ар" гэх газраас тус сумын малчин Л.М-ны эзэмшлийн адуун сүргээс хязаалан насны, хамар цагаан, сартай хүрэн зүсмийн 1 тооны адууг хулгайлан О.Б-т 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Х аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг Бэлчээрийн дэв гэх газраас тус сумын малчин Г.Б-ын эзэмшлийн 56 тооны ишиг, 10 тооны хурга буюу олон тооны малыг машин механизм болох 38-67 ХЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Г.Б-д 2,740,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой Х аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг Зүүн салхит гэх газраас тус сумын малчин М.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны сартай ухаа зүсмийн шүдлэн үхрийг бэлчээрт нь нядлан иргэн М.Г-т 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Х аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг цагаан чулуут гэх газраас тус сумын харьяат Н.Н-ийн эзэмшлийн хүрэн зүсмийн унжмал дэлтэй охин даагийг нууц далд аргаар хулгайлан Н.Н-т 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Х аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг Улаан бургасны эх гэх газарт байх гэрийнхээ гаднаас тус сумын харьяат Ч.Ч-ийн эзэмшлийн улаан эрээн зүсмийн 1 тооны бярууг хулгайлан Ч.Ч-т 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч О.М нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө О.Ба-ын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 1 тооны сартай ухаа зүсмийн шүдлэн үхрийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж 38-67 ХЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад шилжүүлсэн,

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мал хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 1 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг авч, хууль бус эх үүсвэрийг нуух замаар тээвэрлэсэн авто машинаас нууцаар арьс толгойг хаяж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр О.Б-ын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 53 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг авсан, эх үүсвэрийг нь нуун далдалж зөөвөрлөсөн, бусдад зарж борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч О.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан, шүүгдэгч О.М, Э.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх бөгөөд нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч нарыг  дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байдал, амар хялбар аргаар орлого олох гэсэн шунахай санаа, тэдний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байна гэж үзэв.  

Гэмт хэргийн улмаас хохирогч  Д.Э-т 4,430,000 төгрөгийн, хохирогч Л.М-д 1,200,000 төгрөгийн, хохирогч Л.Б-д 2,740,000 төгрөгийн, хохирогч М.Г-т 1,040,000 төгрөгийн, хохирогч Н.Н-т 700,000 төгрөгийн, хохирогч Ч.Ч-т 800,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Ба, О.М, Э.Н нарын үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.

           Шүүгдэгч О.Б, О.М, Э.Н нар нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Прокурорын газарт “...үйлдсэн хэрэг, зүйл ангиа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.

           Хэнтий аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаартай тогтоолоор шүүгдэгч нарын хүсэлтийг хангаж шийдвэрлэн Э.Н, О.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 2 сард нэг удаа буюу нийт 12 удаа хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх саналыг,

           харин О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 39-67 ХЭА улсын дугаартай Хьюндэй Портер маркийн автомашин, 1 тооны хээр зүсмийн хязаалан насны морийг хураан авч улсын орлого болгох саналыг гаргахад яллагдагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. /2-р хх-ийн 241-243 дугаар хуудас/

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчид учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Б-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих, шүүгдэгч О.М, Э.Н нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, түүний эзэмшлийн 39-67 ХЭА улсын дугаартай “Хьюндэй Портер” маркийн тээврийн хэрэгсэл, нэг тооны хээр зүсмийн хязаалан насны морийг битүүмжилсэн Прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:        

 

1.Шүүгдэгч Я овогт О-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан  “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан”, шүүгдэгч Я овогт О-ийн М, шүүгдэгч Бовогт Э-ийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Я овогт О-ийн Б-т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я овогт О-ийн М, Б овогт Э-ийн Н нарт 2 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я овогт О-ийн Б-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 2 сард 1 удаа буюу нийт 12 удаа хамрагдах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгч О.М, Э.Н нарт хүлээлгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнхбаяр, Э.Нямдаваа нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч О.Мөнхбаяр, Э.Нямдаваа нарт анхааруулсугай.

7.Шүүгдэгч О.Б, О.М, Э.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, түүний эзэмшлийн 39-67 ХЭА улсын дугаартай “Хьюндэй Портер” машин болон нэг тооны морь зэргийг битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, улсын орлого болгосугай.

9.Шүүгдэгч О.Б-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

10.Шүүгдэгч О.М, Э.Н нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ