Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          ******* аймгийн Мандал сум дахь сум ын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул,

Улсын яллагч Г.*******,

Шүүгдэгч С.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Мандал сум дахь сум ын прокурорын газрын хяналтын прокурор Г.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 20 оны дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч 20 оны дугаар сарын 2-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, настай, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын дугаар баг, дугаар хэсэг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,

-******* аймаг дахь сум ын 2 дугаар шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн № 0 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа , хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МБ78*********************/

 

Шүүгдэгч С.******* нь 20 оны дүгээр сарын 09-ний өдөр ******* аймаг ******* сумын дугаар багт байрлах өөрийн гэрийн хашаанд түлээний хөрөөдөж байхдаа хоорондын таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.ын толгойн тус газарт оор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С. өгсөн ..... 20 оны дүгээр сарын 09-ний өдөр 09 цагийн орчим Ц., хоёр нэг шил архи барьчихсан манай гэрт орж ирсэн. Би хөрөөдүүлнэ гээд яхьчихсан байсан чинь тэр хоёрын араас хүрээд ирсэн. гэрээс гарч ирээд байшингийн үүдний орчим шээчихээд буцаад орсон. Удалгүй дахин гарч ирээд миний хөрөөдүүлсэн ноос аваад жолоодож ирсэн портерийн тэвшин дээр шидэхээр нь би чи боль л доо цалин мөнгөтэй хүн байж өөрөө оо ав л даа гэхэд амандаа үглээд буцаад орсон. Буцаж гарч ирээд дахин аваад портер дээр шидэхээр нь би уурандаа аваад толгойн тус газарт нь цохисон. толгойгоо бариад доош суусан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би *******эгийн гэрээс гараад *******эд түлээний зарах уу гэхэд түлээний зарна гэхээр нь хоёр гурав хоногоос цалин буухаар мөнгийг нь өгөөд түлээний худалдаж авъя гэхэд ******* бэлэн мөнгөөр зарна гэсэн. Тэгээд *******эгээр даруулаад хөрөөдөж байсан. Би хөрөөдөж байсан ноос нэг тайрдас аваад машины тэвш рүү шидсэн. Тэгсэн *******э хөрөөдөж байсан оороо миний толгойн тус газарт цохиход нь би ухаан алдсан. Нэг сэрсэн би өөрийн хүү гэрт сэрээд цусаар бөөлжөөд байсан. Би хүүгээсээ хэн намайг хүргэж ирсэн юм бэ гэхэд ах таныг хүргэж өгсөн гэж хэлсэн...... Тэгээд тухайн эмнэлэгт 20 оны дүгээр сарын 29-ний өдөр давтан хагалгаанд ороод биеийн байдал муу байна гээд намайг 20 оны дүгээр сарын 0-нд Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явуулсан. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 20 оны 02 дугаар сарын -ний өдөр дахин хагалгаанд ороод 20 оны 02 дугаар сарын 0-ны өдөр гэмтэл согог судлалын төвөөс гарсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.... Би *******эгээс хохирлын мөнгөө авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 09, 7 дугаар хуудас/

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Намайг гэртээ байж байхад өдөр цагийн орчим гаднаас ах манай аав ыг түшээд манай гэрт оруулж өгөхдөө танай аав чинь гадаа шал согтуу явж байна гэж хэлээд гараад явсан. Тэгээд аавыг шалан дээр хэвтүүлээд унтуулсан. Тэгсэн манай аав хэсэг хугацааны дараа бөөлжлөө гэж хэлж сэрээд цусаар 2- удаа бөөлжөөд буцаад унтаад өгсөн. Тэгээд орой цагийн орчим манай аав толгой өвдөөд байна гэж хэлээд байсан. Тэр өдөр манайд хоноод маргааш өдөр нь би аавыг гэрт нь хүргэж өгсөн. Манай аав хэд хоног толгой өвдөөд байна гэж хэлээд гэрээрээ эмчилгээ хийлгээд толгой барьдаг хүнээр толгойгооо бариулаад зүгээр болохгүй байхаар нь 20 оны дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд манай аав ыг тархиндаа гэмтэл авсан байна гээд яаралтай хагалгаанд орсон. Тэгээд 20 оны дүгээр сарын 29-ний өдөр давтан тархины хагалгаанд орсон гэх мэдүүлэг /Хх-н 47 дугаар хуудас/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тэгээд шууд гараад *******э бид хоёр хөрөөдөх гээд ны шат зэргийг бэлдээд байж байтал гарч ирээд *******эд хандаж манайх гал алдах гээд байна жоохон өгчих гэтэл *******э чи цалин мөнгөтэй хүн байж өөрөө оо худалдаад аваач, миний жоохон ноос авах гээд байх юм гэтэл нь сүртэй юм үхлээ юу пизда чинь гээд буцаад гэр лүү нь орсон. Тэгээд *******э бид хоёр хөрөөдөөд дуусах гээд байж байтал гарч ирээд хөрөөдчихсөн байсан ны тайрдаснуудаас нэгийг шүүрч аваад миний портерын тэвш рүү шидхийг нь би тэвш түчигнэж дуугарахаар нь харсан. Тухайн үед *******э хөрөөдөж байсан ны нөгөө захаас барьсан байсан. Би яг хөрөөдөж дуусаад хөрөөгөө унтраагаад эргээд хартал газар уначихсан, *******э гартаа тайрдас барьчихсан зогсож байсан. Тэгээд юу болчихвоо гэтэл *******э надад мөр лүү нь цохих гэж байсан чинь өөрөө тонгойчихлоо гэж хэлсэн. Би ыг босгоод зүгээр үү гэтэл зүгээр гэхээр нь *******э бид хоёр ыг ын хүү Алдарын гэрт хүргэж өгсөн. Ийм л зүйл болсон юм гэх мэдүүлэг /Хх-н 49 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 20 оны 02 дугаар сарын 28-ны өдөр № 47 ..... Дүгнэлт:

.Ц.ын биед зүүн талын чамархайн доод хэсгээс дээш зүүн чамархай, зүүн зулай болон коронал заадсыг дайрч гавлын орой хэсэг хүрсэн хугарал, зүүн титэм заадаснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархай хэсгийн эпидурал зайд хавдар төст үүсгэвэр, зүүн чамархайн хэсэгт тархины эдийн няцрал, зулайн орой хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хавдар төст үүсгэвэрийг онош тодруулж дээрх гэмтэлд нөлөөлсөн эсэхийг тогтоох шаардлагатай.

. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ..2, ..-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 74 дүгээр хуудас/

Шүүгдэгч С. иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 02 дугаар хуудас/

Шүүгдэгч С. оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 0 дугаар хуудас/

С.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар ******* аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 08 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.******* нь 20 оны дүгээр сарын 09-ний өдөр ******* аймаг ******* сумын дугаар багт байрлах өөрийн гэрийн хашаанд түлээний хөрөөдөж байхдаа хоорондын таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.ын толгойн тус газарт оор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч С. хохирогч Ц.ын толгойн тус газарт оор цохисон үйлдэл нь цалин мөнгөтэй байж өөрөө оо авсангүй хүний ноос авлаа гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх бөгөөд хохирогч Ц.ын биед зүүн талын чамархайн доод хэсгээс дээш зүүн чамархай, зүүн зулай болон коронал заадсыг дайрч гавлын орой хэсэг хүрсэн хугарал, зүүн титэм заадаснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархай хэсгийн эпидурал зайд хавдар төст үүсгэвэр, зүүн чамархайн хэсэгт тархины эдийн няцрал, зулайн орой хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэн прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн дэх хэсэгт.... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ..... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С. үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа шүүгдэгчийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гарган прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ болох 0000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 0000000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, ад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 0 жилийн хугацаанд буюу 6 хувааж сард 277,777.8 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх, хохирогч Ц. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч Ц. нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэргийн улмаас С. эзэмшлийн ******* аймаг ******* сумын дугаар баг, ын задгайд байрлах гэр бүлийн зориулалттай байшинг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, дад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 6. дүгээр зүйлийн дахь хэсгийн ., .2, ., .4, 6. дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2., 2.4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 6.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

. Шүүгдэгч овогт Сэлэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан С.Сэлэнгийг 0000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 0000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

            . Эрүүгийн хуулийн ерөнхий . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.******* нь 0000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 0 жилийн хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            . Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, дад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Энэ хэргийн улмаас С. эзэмшлийн ******* аймаг ******* сумын дугаар баг, ын задгайд байрлах гэр бүлийн зориулалттай байшинг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

            7. Хохирогч Ц. нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.