| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/0634/И |
| Дугаар | 346 |
| Огноо | 2018-05-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 346
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Шыбарайгыр овогт Тасболатын Мейрамгүлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Ботахара сарик овогт Өмиртайн Жаннатид холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Мейрамгүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагч Ө.Жаннати, орчуулагч Ж.Ахмарал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Бахытбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ө.Жаннатигаас гэрлэлтээ цуцлуулж, гурван хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээр нь тэжээн тэтгүүлэх, гэр бүлийн дундын хөрөнгөөс гэр бүлийн хэрэгцээнд авсан 500 м2 газар, 2 өрөө өвлийн сууц, амбаарын хамт тус тус авахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Т.Мейрамгүл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Ө.Жаннатитай 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэрлэж 9 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, №26 тоот гэрчилгээтэй болсон. Гэр бүл болсноос хойш бид хоёрын дундаас хүү Ж.Арманбек-2010.06.30, хүү Ж.Асанали-2012.10.06, охин Ж.Айару-2015.09.28-ны өдөр тус тус төрсөн бөгөөд одоо эрүүл саруул өсч хүмүүжиж байна. Ө.Жаннати нь сүүлийн 2 жилд гэр орондоо байнга хэрүүл өдөж улмаар миний болон хүүхдүүдийн эрх чөлөөнд халдаж жижгээр танхайрч гэр бүлийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулан биднийг зовоодог болсон. Нөхөр маань Цагдаагийн байгууллагад удаа дараа очиж арга хэмжээнд орж байсан. Түүнээс гадна намайг хардаж сэрдэж чи намайг алах гэсэн оролдлого хийж байна гэж гүтгэдэг. Гэрлэлтээ цуцлуулах талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй бөгөөд заавал гэрлэлтээ цуцлуулъя гэж дайрч байна. Би ч гэсэн өмнө нь хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч нарт очиход гэрлэлтээ цуцлуулах тухай зөвлөхөд миний бие хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож өргөдөл бичиж өгөөгүй юм. Гэтэл Ө.Жаннати өөрөө гэрлэлтээ цуцлуулах талаар санал гаргасан. Миний бие уг саналыг хүлээн авч, түүнээс гадна бид хоёр нэг гэрт амьдарч байгаа боловч ямар ч дотно харилцаа байхгүй болсон. Байнга хэрүүл, хардалт маргаантай байгаа тул цаашид дотно биш, хамт амьдрах боломжгүй болсныг би баталж байна. Гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа шалтгаан маань хариуцагч хор хийсэн хоол өглөө гэж хэлдэг. Мөн надад гар хүрдэг. Иймд Ө.Жаннати бид хоёрын гэрлэлтийг цуцалж хүү болох Ж.Арманбек, Ж.Асанали, охин болох Ж.Айару нарыг эх болох Т.Мейрамгүл миний асрамжид үлдээж, Ө.Жаннатигаас гурван хүүхдэд маань хүүхдийн тэтгэмж тогтоолгож өгнө үү.
Мөн гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө болох 0,5 га гэр бүлийн хэрэгцээний өмчилж авсан газар, 2 өрөө өвлийн сууц, амбаараас гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгөхийг хүсье. Харин хуваарьт хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Ө.Жаннати шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр Т.Мейрамгүл нь гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ө.Жаннати би цаашид гэр бүлийн гишүүдтэй хамт амьдрах, гурван хүүхдийг өнчрүүлэхгүй байх, хүүхдүүдийн хувь заяаны үүднээс эхнэр Т.Мейрамгүлтэй эвлэрэх хүсэлтэй байна. Би эхнэр хүүхдүүдээ ямар нэгэн юмнаас дутааж байгаагүй, байнга асуусан мөнгө төгрөгийг өгч байгаа.
Одоо би хөдөө Толбо суманд мал маллаж байгаа, ихэнх үед би хөдөө байдаг эхнэр, хүүхдээд Өлгийд хүүхдүүд сургуульд суралцаж амьдарч ирсэн. Би эхнэртэй хайртай болохоор хэд хэдэн удаа хардсан, амьдрахын эрхээр тус тусдаа амьдарч байгаа болохоор хардах нөхцөл гарч байгаа. Цаашид эхнэр хүүхдүүдтэй хамт амьдрах хүсэлттэй, эрүүл мэнд маань болохгүй байгаа тул эвлэрүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ. Би энэ газрын 2014 онд 1200000 төгрөгөөр худалдан авч, байшинг 10500000 төгрөгөөр барьсан. Байшингийн дотор нь өөрийн 6 сая гаруй төгрөгийн эд хөрөнгө байгаа. Эхнэрийн талаас инжинд нэг ор өгсөн. Уг орыг Казахстан улс руу нүүхэд худалдсан. Нэхэмжлэгчийн сая хэлсэн намайг зодсон, хоолонд хор хийсэн гэж хэлсэн гэсэн бүх асуудал худлаа. 140 ямаанаас авдаг ноос ноолуурыг худалдаж олсон хэдэн төгрөгөө хүүхэд гэр бүлдээ зарцуулж байна. Би архи ууж, тамхи татаж байгаагүй. Бага наснаас архи тамхинаас холуур байна гэсэн бодлыг баримталж ирсэн. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй. Эхнэр хүүхдүүдтэй эвтэй найртай амьдарч байна учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Энэ хүн болохоороо заримдаа оройтож ирдэг. Би та бол энэ гэрийн эзэгтэй, хүүхдүүдийн хажууд байж асран хамгаалах үүрэгтэй. Битгий оройтой ирээрэй гэж хэлдэг. Тэр зодсон асуудал худлаа. Хүүхдийн асрамжийн хувьд миний хажууд, нүдний өмнө байвал би чадах чинээгээрээ хүүхдүүдээ тэжээн тэтгэнэ. Харин тусдаа амьдарна, сална гэж байгааг дэмжихгүй байна. Нэхэмжлэгч миний өгсөн мөнгийг хаана юунд үрсэн нь мэдэгддэггүй. Нэг харахад бүх мөнгийг үрсэн байдаг. Сүүлийн жилүүдэд түүнийг дагаж явж хүүхдүүдийн хувцас хунарыг авч өгдөг болсон. Би хүүхдүүдээ өгөхгүй. Хамт амьдарна гэвэл хүүхдүүдээ тэжээн тэтгэнэ гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Мейрамгүл нь хариуцагч Ө.Жаннатигаас гэрлэлтээ цуцлуулж,, гурван хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээр нь тэжээн тэтгүүлэх, гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ноогдох хувь гаргуулах, мөн гэр бүлийн дундын эд хөрөнгө болох гэр бүлийн хэрэгцээний өмчилж авсан 0,5 га газар, 2 өрөө өвлийн сууц, амбаарын хамт авахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гэрлэлт цуцлуулах, гурван хүүхдийг өөрийн асрамжид авах, эцгээр нь тэжээн тэтгүүлэх, гэр бүлийн дундын хөрөнгөөс гэр бүлийн хэрэгцээнд авсан 500 м2 газар, 2 өрөө өвлийн сууц, амбаарын хамт авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулахгүй гэж маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
1. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
-Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Т.Мейрамгүл, хариуцагч Ө.Жаннати нар 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдөр гэрлэж, 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хууль ёсны эхнэр нөхөр болсон нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр олгосон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Шүүхээс гэрлэгчид нэхэмжлэгч Т.Мейрамгүл, хариуцагч Ө.Жаннати нарт Баян-Өлгий аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШЗ2018/00383 дугаартай шүүгчийн захирамжаар гурван сарын хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авч, эвлэрүүлэх арга хэмжээ авч, Баян-Өлгий аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлсэн боловч энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй болох нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 21 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Мөн гэрлэгч Т.Мейрамгүл, Ө.Жаннати нар нь гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж нэхэмжлэгч Т.Мейрамгүл хариуцагч Ө.Жаннатигаас гэрлэлт цуцлахаар нэхэмжлэл гаргаж улмаар тэд эвлэрээгүй болох нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №27 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр, мөн шүүхээс гэрлэгч нарт гурван сарын хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч тэд эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэхээр хэн нэгэн санаачилга гаргаагүй, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагааны тэмдэглэлээр цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх хамтран амьдрах боломж муутай үр дүн гарахгүй гэсэн үндэслэлээр тус тус дуусгавар болсон ба энэ хугацаандаа тусдаа амьдарсан байдал зэргийг харгалзан мөн Гэр бүлийн тухай хуулийн 14.3-д “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж заасныг тус тус үндэслэж гэрлэгч нэхэмжлэгч Т.Мейрамгүл, хариуцагч Ө.Жаннати нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ би хүндээр өвчилсөн тул гэрлэлтээ цуцлуулахгүй, эхнэр маань хүүхдүүдтэй хамт надтай амьдарна гэвэл би эд хөрөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Гэтэл гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно” гэж заасан хэдий боловч хариуцагч Ө.Жаннати нь нэхэмжлэгчээс шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргахаас өмнө тэд хууль ёсны эхнэр нөхөр болсон үед буюу 2009 оноос эхэлж бие нь өвдөж эмчид үзүүлж эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан амбулаторийн эмчлүүлэгсдийн картаар нотлогдож байгаа ба мөн тэрээр одоо архаг нойргүйдэх сэтгэцийн өвчтэй боловч өөрийн хийж буй үйлдлийн учир холбогдлыг зөв ойлгож, мэдэж, өөрийгөө зөв удирдаж чадах чадвартай болох нь 2018 оны 01-р сарын 11-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын №01 дугаартай магадалгаагаар нотлогдож байгаа тул хариуцагчийг хүндээр өвчилсөн гэж үзэх боломжгүй болно.
2. Хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:
Гэрлэгчид Т.Мейрамгүл, Ө.Жаннати нар 2009 онд гэр бүл болж, тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүү Ж.Арманбек, 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү Ж.Асанали, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр охин Ж.Айару нар төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар, тэд одоо эсэн мэнд бойжиж байгаа нь Мейрим Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтоор, Ж.Арманбек одоо Өлгий сумын 4-р бүрэн дунд сургуульд 2 дугаар ангид суралцаж байгаа нь тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт болон зохигчдын тайлбараар нотлогдож байгаа ба Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн гурван хүүхдийг өөрийн асрамжид авах шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй байгаа боловч, зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхойлж чадаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох,... асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан ба гэрлэгчдийн хүүхэд Ж.Арманбек, Ж.Асанали, Ж.Айару нар нь одоо эсэн мэнд бойжиж эхийн асрамжид өсөн торниж байгаа байдал болон тэд одоо бага насны хүүхэд мөн гэрлэгч нар гэр бүл болсноос хойш нэхэмжлэгч Т.Мейрамгүл нь хүүхдүүдийн хамт Өлгийд амьдарч байсан байх ба энэхүү хугацаандаа хариуцагч Ө.Жаннати хөдөө эцэг, эхтэй хамт малд байдаг ба хүүхдүүдтэйгээ хамт байх хугацаа нь бага зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Ж.Арманбек, Ж.Асанали, Ж.Айару нарыг эх нь Т.Мейрамгүлийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан тул эцэг болох Ө.Жаннати нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
3. Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Т.Мейрамгүл нь гэр бүлийн дундын хөрөнгөөс 500 м2 газар болон 2 өрөө амбаартай өвлийн сууцыг хүүхдүүдэд болон өөрт нь гаргуулахыг хүссэн шаардлагаа гаргажээ.
Гэрлэгчид 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хууль ёсны эхнэр, нөхөр болсноос хойш гэр бүлийн хэрэгцээний 500 м.кв газар, 2 өрөө амбаартай өвлийн сууцтай, гал тогооны шкаф, зуух яндан, хөлдөөгч / орос/, мотоцикль /орос/, телевиз кабелийн хамт, түүрдэг тэрэг, зууны блок амбаар зэрэг гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 07 дугаар сарын 24-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Г-0213005488 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрлэгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчийн гэрлэгч нарын гэр бүлийн дундын эд хөрөнгийн үнэлгээ болон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Т.Баатарын №01 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлалтай, 2 өрөө амбаарын хамт блокоор барьсан байшин /байшин 8х4, амбаар 4х2 хэмжээтэй шалгүй/ буюу 3.500.000 төгрөг, Өлгий сумын 3 дугаар багт байршилтай 500 метр квадрат талбайтай гэр бүлийн зориулалттай газар буюу 2.500.000 төгрөг, гал тогооны шкаф буюу 150.000 төгрөг, зуух яндан буюу 70.000 төгрөг, хөлдөөгч /орос/ буюу 450000 төгрөг, мотоцикль /орос/ буюу 500.000 төгрөг, телевиз кабелийн хамт ком буюу 250.000 төгрөг, түрдэг тэрэг буюу 100.000 төгрөг, зуны блок амбаар буюу 500.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг гэр бүлийн 5 /таван/ гишүүнд тус тус тэнцүү хуваахад нэг хүнд 1.604.000 төгрөг ноогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Т.Мейрамгүл, Ж.Арманбек, Ж.Асанали, Ж.Айару нарт нийт 6416000 төгрөгийн эд хөрөнгө ноогдож байна.
Гэтэл нэхэмжлэгчээс гэр бүлийн дундын хөрөнгөөс зөвхөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлалтай, 2 өрөө амбаарын хамт блокоор барьсан байшин / байшин 8х4, амбаар 4х2 хэмжээтэй шалгүй / буюу 3.500.000 төгрөг, Өлгий сумын 3 дугаар багт байршилтай 500 метр квадрат талбайтай гэр бүлийн зориулалттай газар буюу 2.500.000 төгрөг бүгд 6.000.000 төгрөгийн эд хөрөнгийг авахыг хүссэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэрлэгч нарын дундын хөрөнгөөс нэхэмжлэгчид үлдээсэн 500 метр квадрат талбайтай гэр бүлийн зориулалттай газар дээр баригдсан зууны блок амбаарыг газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох тул уг амбаарыг нэхэмжлэгчид үлдээж нэхэмжлэгчээс амбаарын үнийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлээ.
Хавтаст хэрэгт авагдсан Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчийн гэрлэгч нарын гэр бүлийн дундын эд хөрөнгийн үнэлгээ болон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Т.Баатарын №01 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэн гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гал тогооны шкаф буюу 150.000 төгрөг, зуух яндан буюу 70.000 төгрөг, хөлдөөгч /орос/ буюу 450.000 төгрөг, мотоцикль /орос/ буюу 500.000 төгрөг, телевиз кабелийн хамт ком буюу 250.000 төгрөг, түрдэг тэрэг буюу 100.000 төгрөг бүгд 1.520.000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Ө.Жаннатид үлдээж, хариуцагч Ө.Жаннатигаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлалтай, 2 өрөө амбаарын хамт блокоор барьсан байшин /байшин 8х4, амбаар 4х2 хэмжээтэй шалгүй/ буюу 3.500.000 төгрөг, Өлгий сумын 3 дугаар багт байршилтай 500 метр квадрат талбайтай гэр бүлийн зориулалтай газар буюу 2.500.000 төгрөг, зуны блокоор барьсан амбаар буюу 500.000 төгрөг бүгд 6.500.000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Мейрамгүл, Ж.Арманбек, Ж.Айрау, Ж.Асанали нарт олгож, нэхэмжлэгчээс зуны блок амбаарын үнэ болох 500.000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, гэрлэгч нар хуваарьт хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.Мейрамгүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Жаннатигаас 181150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Ө.Ж, Ш овогт Т.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Ж.А, 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Ж.Ас, 2015 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр төрсөн охин Ж.А нарыг эх нь Т.М-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Ж.А, 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Ж.А, 2015 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр төрсөн охин Ж.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ө.Ж-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.1, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар гал тогооны шкаф буюу 150.000 төгрөг, зуух яндан буюу 70000 төгрөг, хөлдөөгч орос буюу 450000 төгрөг, мотоцикль орос буюу 500.000 төгрөг, телевизийн кабелийн хамт ком буюу 250000 төгрөг, түрдэг тэрэг буюу 100.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хариуцагч Ө.Жаннатид үлдээж, хариуцагч Ө.Жаннатигаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-р багт байрлалтай 2 өрөө бүхий блокоор барьсан байшин буюу 3.500.000 төгрөг, 500 м.кв газар буюу 2.500.000 төгрөг, зуны блок амбаар буюу 500.000 төгрөгийн эд хөрөнгө зэрэг / нийт 6.500.000 төгрөг/ эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Т.М, Ж.А, Ж А, Ж.А нарт олгож, нэхэмжлэгчээс зуны блок амбаарын үнэ болох 500.000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, хуваарьт хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид 181150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А. Л