Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 307

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч О.Гончигдорж нарыг оролцуулан,

Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирбатын Гончигдоржид холбогдох 201619000388 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн Хонхорын хэсэгт оршин суух, улсаас авсан улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Очирбатын Гончигдорж /РД:НЙ85021219/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч О.Гончигдорж нь 2016 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр баг Хонхорын хэсэгт оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Хишигжаргалыг үл ялих зүйлээр шалтаглан баруун шуун тус газарт хутгаар хоёр удаа хатгаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан мөн оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө тус сумын төвд гудамжинд шөнө зодож зүүн хацарт нь цус хуралт гэмтэл тус тус учруулан тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Гончигдорж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 05 дугаар сарын 18-ны шөнө Г.Хишигжаргал согтуу байсан унт гэхээр унтахгүй утсаар яриад, мессэж бичээд байсан. Тэр өдөр манайх ямаа гаргасан байсан. Ширээн дээр мах идсэн хутга байсан хутгаар Хишигжаргалыг айлгах гэсэн. Хэд хоногийн дараа нь Солонго гэх хүүхэнтэй бааранд согтуу байсан. Тэгээд зугтаагаад байхаар нь араас нь нэг хөшиглөсөн. Ажлынхаа газар хоносон байсан” гэв.

 

Хохирогч Г.Хишигжаргал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “....Манай нөхөр надтай танилцахдаа л архи ууж, тамхи татдаг байсан. Гадуур яваад найз нөхөдтэйгээ архи ууж ирдэг байсанэнэ үедээ бол надад агсан согтуу тавьдаггүй согтоод унтаад өгдөг байсан. Би өөрөө ажилд орсоноосоо хойш манай хүүхдүүд том болж сургуульд орж мөнгө хэрэгтэй болсон учир би нөхөртөө хандаж чи ажил хийж мөнгө төгрөг олох хэрэгтэй байна гэж хэлдэг байсан үүнээс болж архи уусан үедээ нөхөр маань надад хандаж чи намайг дарамталж ад үзлээ би зайлаад өгнө гэх зэргээр агсардаг байсан. Энэ маргаан маань сүүлдээ даамжирч манай нөхөр согтуудаа надад уурлаад хутга бариад ирэхээр нь би хутгатай гарнаас нь бариад хутгыг нь тавиулах гэж байгаад гарлуугаа хутгалчихсан юм. Манай нөхөр ер нь архи уусан үедээ мэдрэлээ алдчихдаг юу болж байгаагаа мэддэггүй хүн юм. 2016 оны 05 сарын дундуур миний гарыг хутгаар зүсээд цагдаад өргөдөл өгүүлээд шалгуулж байсан юм энэ хугацаандаа бид хэсэг хугацаанд тусдаа байж байгаад нэг өдөр би ажлынхаа хоёр хүүхэнтэй ажлаа тараад караокед сууж байтал манай нөхөр над руу утсаар залгаад хаана байна хоёулаа гэртээ харъя гээд эрүүл залгахаар нь би байгаа газраа хэлээд манай нөхөр хүрч ирээд бид хоёр гэрлүүгээ хамт явж байгаад намайг архи уулаа гэснээс болж бид хоёр маргалдаад манай нөхөр миний хацарлуу гараараа нэг удаа цохиод миний хацар хөхөрсөн. Ингээд би ажлын байрлуугаа явж ажлын өрөөндөө хоносон. Манай нөхөр согтуудаа гар хүрч байгаа тохиолдолд нь 2016 оны 05 дугаар сард миний гарыг хутгаар зүссэн тохиолдол юм. Харин эрүүлдээ бол манай хоёр дахь хүүг төрсөнөөс хойш ойр зуурын гэр бүлийн маргаанаас болж намайг гараараа цохиж авах, хөл рүү өшиглөх зэргээр гар хүрдэг байсан. Надад нэхэмжлэх зүйл алга байна. Би энэ хүнээс гэр бүлээ салгуулж тусдаа амьдармаар байна. Өөр гомдол санал байхгүй гэжээ. /хх-14 тал/  

 

Гэрч Ж.Оюунцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 06 сарын 17-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын “Хурд төв” зоогийн газар ажил дээрээ байж байхад Г.Хишигжаргал надруу яриад “Л.Солонго бид хоёр явж байна. Нэг цаг танай караокед дуулах гэсэн юм. Бид хоёр өөрсдөө нэг шил архи аваад явж байна” гэхээр нь би зөвшөөрсөн юм. Оройн 21 цаг өнгөрч байхад Л.Солонго, Г.Хишигжаргал хоёр орж ирээд 2 давхарын кароакед ороод дуулаад авчирсан нэг шил архиа уугаад шөнийн 00 цагийн орчим манайхаас гараад явсан юм. Манай ажил дээр
Г.Хишигжаргалыг хэн нэгэн хүн зодож, цохисон асуудал байхгүй. Манайхаас гарч явсаны дараа юу болосон талаар би мэдэхгүй байна. Тухайн үед тэр хоёр бага зэргийн согтолттой байсан. Тухайн үед О.Гончигдорж манай ажил дээр орж ирээгүй. О.Гончигдорж бол байнга архи уугаад явж байдаг ба өөрийн эхнэрээ зодож цохидог талаар би надад мэдэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-16/,

 

Гэрч Л.Солонго мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...гэртээ байж байхад Г.Хишигжаргал манайд ирээд “Нэг шил архи би авсан юм. Хоёулаа кароаке ороод нэг цаг дуулаад ууя гэхээр нь би түүнтэй “Хурд төв” гэх кароаке руу оройон 21 цагийн орчим ороод Г.Хишигжаргалын авсан 1 шил архийг уугаад шөнө 23 цаг ийн орчим тус газраас гарсан. Тэгэхэд тус газрын үүдэнд Г.Хишигжаргалын нөхөр О.Гончигдорж ганцаараа эрүүл зогсож байсан. Тэгээд Г.Хишигжаргал, О.Гончигдорж хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би гэр бүлийн маргаанд ороод яахав гээд гэр рүүгээ явсан. Г.Хишигжаргал тус газар байхдаа нөхөртэйгөө утсаар энд байна гээд яриад байсан ба тэрээр надад нөхөртөө зодуулж байсан, тусдаа амьдарч байснаа ярьж байсан. Тэгэхээр нь би “чи одоо гэртээ харихын хооронд нөхрөө дуудаж яах гээд байгаа юм бэ гэж  хэлсэн ба бид хоёрыг гарахад нөхөр нь гадаа ганцаараа нилээд уурласан зогсож байсан. Бид хоёр бага зэргийн согтолттой байсан. ...” гэжээ. /хх-17/,

 

Гэрч Б.Мөнхзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Г.Хишигжаргалыг  нөхөр О.Гончигдорж нь зоддог. Нилээд хэд хэдэн удаа зодуулж ирж байсан. Тухай бүр нь өөрөөс нь асуухаар О.Гончигдоржтой муудалцсан. О.Гончигдорж согтуу ирж байсан гэж хэлдэг Сүүлдээ санаан зовоод нуугаад юм мөргөчисөн гэж хэлж байсан. Миний мэдэхээр 2015 оны зун сэрээгээр далан дээрээ зоолгуулаад салчихсан тусдаа амьдарч байсан. Би өөрт нь цагдаад хэлээд шалгуулаачээ, тэгээд наад нөхрөөсөө сал гэж хэлж байсан. Цагаан сараар ажлынхаа хамт олонг гэртээ оруулж цай уулгасан. Тэгсэн чинь гаднаас О.Гончигдорж орж ирээд эхнэрийгээ гичий минь үхсэнээ айл хэсээд байгаа юм бэ? Хариач гэж байсан. Эхнэртээ дээрэлхүү хамт олныхон өмнө тийм араншин гаргаж байгаа хүн гэртээ хариад тэрнээс илүү ааш араншин гаргадаг байх гэж бодож байна. Архи уучихаараа сэтгэцд нь нөлөөлдөг юм шиг байгаа байна лээ. Согтуудаа хоолны зааланд өмдөө тайлаад босоогоороо шээж байсан. Бас өөрөөсөө 20-иод насаар эгч хүнтэй явалддаг гэж хүмүүсээс сонссон...” гэжээ. /хх-20/

 

Гэрч Х.Дорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “.....Г.Хишигжаргалтай би ажил дээр тааралдахад нүд нь хөхөрчихсөн нэг биш удаа ирж байсан. Тэгээд өөрөө ажлынхандаа тайлбарлахаар зарим нэгэд нь юм мөргөчихсөн гэж хэлдэг гэсэн. Тэгээд би чи олон дахин ингэж зодуулаад явж байхаар хуулийн байгууллагад ханд гэж зөвлөлгөө өгсөн. Г.Хишигжаргалын нөхөр О.Гончигдоржийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд багийн засаг дарга,хэсгийн төлөөлөгчийн хамтарсан багаар судалгаанд аваад О.Гончигдоржид архи уугаагүй эрүүл байхад нь зөвлөгөө өгч байсан. Эхнэр Г.Хишигжаргал хэлэхдээ нөхөр маань архи уугаад ирэхдээ үл ялиг зүүлээр шалтгаалж хэрүүл хийдэг. Тэгээд зодож цохьдог. Г.Хишигжаргал нь ямар нэгэн шалтгаанаар хааяа ажилдаа ирдэггүй. Тэгээд нэг ирэхдээ нүүр ам нь хөхөрчихсөн байдаг...” гэжээ. /хх-21-22/,

 

Гэрч С.Буян мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Г.Хишигжаргал ажилдаа ирэхдээ нөхөр урьд шөнө архи ууж ирээд намайг зодсон гэж 2-3 удаа хэлж байсан. Тухайн үед нь сонсоод өнгөрөөж байсан. Хааяа юм мөргөчихлөө гэж хэлж байсан. Г.Хишигжаргал хэлэхдээ нөхөр маань архи уугаад ирэхдээ үл ялиг зүйлээр шалтгаалж хэрүүл хийдэг. Тэгээд зодож цохьдог гэсэн. Г.Хишигжаргал нь ямар нэгэн шалтгаанаар хааяа ажилдаа ирдэггүй. Тэгээд нэг ирэхдээ нүүр ам нь хөхөрчихсөн байдаг. Хамгийн сүүлд хутгалсан гэж сонсож байсан... гэжээ. /хх-23-24/                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Гэрч Д.Алтан-Онц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Б.Мөнхзул эгч бид хоёр Г.Хишигжаргалтай гэр рүү нь явж байтал О.Гончигдорж нь гудамжинд тааралдаад шууд үсдээд зодсон. Бид хоёр арай чүү салгаж байсан. Ер нь бол О.Гончигдорж нь архи ууж  гэртээ ирэх болгондоо эхнэрийгээ үл ялих зүйлээр шалтгаалж / яасан орой ирдэг юм / зодож цохиж хэрүүл маргаан үүсгэдэг. Г.Хишигжаргал нь надад хэлж байхдаа архи уусаны маргааш өглөө нь эрүүл болчихоод учиргүй уурлаад зоддог гэсэн. Тэгээд гэрийнхээ эд юмсыг зөөж тавьж архинд тавьж архи уудаг. 2016 оны 05 сарын 10-аар ямаа гаргаж идсэн гэсэн. Тэрнээс хойш махыг нь зөөж зарж архи уугаад одоо хоолны махгүй болчихсон гэсэн. Нэг удаа лав баривчилуулж байсан. Цагдаа дуудахаар О.Гончигдорж зугтаачихдаг гэсэн. Г.Хишигжаргалд их дээрэлхүү, орилсон, зандарсан, ааштай хүн байна лээ. Би нэг удаа Г.Хишигжаргалаас болж маргалдахад над руу шууд чулуу аваад шидэж байсан...” гэжээ. /ХХ-ийн 25-26-р хуудас/,

 

Гэрч О.Дорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...О.Гончигдорж Г.Хишигжаргал нар 2007 онд нэг гэрт орж гэрлэн сууж 2008 онд хүү, 2009 онд хүү төрсөн дундаасаа хоёр хүүхэдтэй, хоёулаа О.Гончигдоржийн хүүхдүүд байгаа юм. Энэ хоёрын хэрүүлийн шалтгаан нь ерөнхийдөө архи уусан гэдгээс болж байдаг гэр зуурын хоол ундаа хий энээ тэрнээс л болж гэр бүлийн хэрүүл нь болж байна гэж би өөртөө дүгнэж байгаа. Хардалт энэ тэр байгаагүй болов уу гэж бодох юм. О.Гончигдорж архи ууна, архинд дуртай хүн архинаас гаргах гэж спирал тавиулж байсан. О.Гончигдорж  Төв аймагт хонох айл байхгүй, унааны мөнгө байхгүй тэгээд мөрдөн байцаалтанд очиж чадаагүй хэд хоносондоо айгаад ирж чадахгүй байна гэж би бодож байна. Эгч Батмөнх нь О.Гончигдоржийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд ирж О.Гончигдоржтой уулзаж авч ирэх гэсэн боловч эгчээсээ бас зугтаачихсан миний бодож байгаагаар О.Гончигдорж нь туйлын их аймхай хүн юм болов уу...” гэх мэдүүлэг /хх-65-66/,

 

Гэрч О.Батмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...О.Гончигдорж, Г.Хишигжаргал нартай хамт 2008-2013 он хүртэл нэг хашаанд тус тусдаа гэртээ амьдарч байасан энэ үед энэ хоёр хоорондоо таарамж харилцаа муутай хэрэлдээд О.Гончигдорж гэрээсээ гараад явчихаар нь авгай нь араас нь хөөцөлдөөд л байдаг. 2016 оны 08 дугаар сарын 13-14-ний шилжих шөнө би Төв аймгийн Борнуур сум орж О.Гончигдоржийг байцаагчийн дуудсанаар авч ирэхээр очих үед О.Гончигдорж Борнуурт гэртээ Г.Хишигжаргалын хамт байж байсан. Г.Хишигжаргал сүүлийн үед архи уугаад байх болсон юм шиг байна лээ тэгээд л О.Гончигдорж нь уурлаад хэрүүл гараад байдаг бололтой байдаг. Г.Хишигжаргал нөхөртөө хоёр үг л хэлдэг юм эргүү ажилгүй новш энэ үгийг л байнга хэлдэг. 2015 оны намар О.Гончигдорж манай гэрт нэг өдөр ороод ирсэн эгчээ би Г.Хишигжаргалтай хамт амьдарч чадахгүй байна та нар миний амьдралыг мэдэхгүй байна би ажилд ормоор байна гээд ирж сар гаран манай гэрт байсан энэ хугацаанд Г.Хишигжаргал өдөр шөнө өглөө оройгүй утсаар залгаж дуудсан тэгээд сүүлдээ Г.Хишигжаргал хоёр хүүхдээ дагуулаад манай гэрт ирээд О.Гончигдорж тэд нар Борнуур луу буцсан. О.Гончигдорж түргэн ууртай тэгээд тэр уур нь тэр дороо гарчихдаг багаасаа л ийм байсан юу болж байгаагаа ил гаргаж хэлж чадахгүй дотогшоо зантай жоохон гомдохоороо гадуур яваад өгчихдөг. О.Гончигдорж уг нь их ажилсаг үхэр малаа өөрөө саана мал ахуйгаа малладаг байсан ...” гэжээ. /хх-68-69/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7074 тоот шинжээчийн: "...Г.Хишигжаргалын биед баруун гарын шуу, зүүн гарын 5 дугаар хурууны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-29/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8786 тоот шинжээчийн: “...Г.Хишигжаргалын биед зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хх-32/,

 

Бусад баримт сэлт

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

- эд мөрийн баримтаар тооцож, хураан авах тогтоол, гар зураг, гэрэл зураг /хх-11-12, 12-ын ар тал/,

        -шүүгдэгч О.Гончигдоржийн ял шийтгэх хуудсыг шалгахад “Үгүй” гэх лавлагаа /хх-53/,

          - шүүгдэгч О.Гончигдоржийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр /хх-50/, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-52/,

- захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-56-57/,

- Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 333 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол /хх-58/,

- Г.Хишигжаргалын биед үзлэг хийсэн тэмдэглэл ... “Гантөмөрийн Хишигжаргал, 37 настай, 168 м орчим өндөртэй эмэгтэй байх ба гадуур өмссөн ханцуйтай цамц болон нимгэн цамц, гадуур өмссөн нимгэн өмд, нимгэн богино өмд, дотуур өмссөн өмдийг өөрөөр нь тайлуулан харахад Г.Хишигжаргалын биеийн ил харагдах хэсэг болон нүүр гаранд ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байхгүй байв. Г.Хишигжаргалын зүүн талын

 

 

 

 

далны дунд хэсэгт 2,5 см хэмжээтэй доороос дээш чиглэсэн 4 эгнэсэн дугуй сорви байв...” /хх-73/, фото зураг /хх-74/ зэргийг шинжлэн судлав.

 

   Шүүгдэгч  О.Гончигдорж  нь өөрийн эхнэр Г.Хишигжаргалыг хэвшмэл шинжтэйгээр  байнга зодож агсан тавьж, тарчлаах  шинжтэй үйлдэл хийдэг бөгөөд Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр баг Хонхорын хэсэгт оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Хишигжаргалыг үл  ялих зүйлээр шалтаглан  баруун шуун тус газарт  хутгаар хоёр удаа хатгаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан мөн оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө тус сумын төвд гудамжинд  шөнө зодож зүүн хацарт нь цус хуралт гэмтэл тус тус учруулан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Г.Хишигжаргалын “..Энэ маргаан маань сүүлдээ даамжирч манай нөрөх согтуудаа надад уурлаад хутга бариад ирэхэд нь би хутгатай гарнаас нь бариад хутгыг нь тавиулах гэж байгаад гарлуугаа хатгуулчихсан юм. Манай нөхөр ер нь архи уусан үедээ мэдэрлээ алдчихдаг  юу болж байгаагаа  мэддэггүй хүн юм. 2015 оны 05 сарын дундуур миний гарыг хутгаар зүсээд цагдаад өргөдөг өгүүлээд шалгуулж байсан юм энэ хугацаандаа бид хэсэг тусдаа байж байгаад нэг өдөр би ажлынхаа хоёр хүүхэнтэй ажлаа тараад кароакед сууж байтал манай нөхөр над руу утсаар залгаад хаана байна хоёулаа гэртээ харъя гээд эрүүл залгахаар нь би байгаа газраа хэлээд манай нөхөр хүрч ирээд бид хоёр гэрлүүгээ хамт явж байгаад намайг  архи уулаа гэснээс болж бид хоёр маргалдаад манай нөхөр миний хацар луу гараараа нэг удаа цохиод миний хацар хөхөрсөн.  Ингээд би ажлын байрлуугаа явж ажлынхаа өрөөнд хоносон...” гэх мэдүүлэг /хх-14/, гэрч Ж.Оюунцэцэгийн “...Би 2016 оны 06 сарын 17-ны өдөр  Манай ажил дээр Г.Хишигжаргалыг хэн нэгэн хүн зодож, цохисон асуудал байхгүй.  Манайхаас гарч явсаны дараа юу болосон талаар би мэдэхгүй байна.  Тухайн үед тэр хоёр бага зэргийн согтолттой байсан. Тухайн үед О.Гончигдорж манай ажил дээр орж ирээгүй.  О.Гончигдорж бол байнга архи уугаад явж байдаг ба өөрийн эхнэрээ зодож цохидог талаар  би надад мэдэх  зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-16/, гэрч Л.Солонгын “..Тэгэхэд  тус  газрын үүдэнд Г.Хишигжаргалын  нөхөр О.Гончигдорж  ганцаараа эрүүл зогсож  байсан. Тэгээд Г.Хишигжаргал,  О.Гончигдорж хоёр  хоорондоо хэрэлдээд  байхаар нь би гэр бүлийн маргаанд ороод яахав гээд гэр рүүгээ  явсан....” гэх мэдүүлэг /хх-17/, гэрч  Б.Мөнхзулын “...Миний мэдэхээр 2015 оны зун сэрээгээр далан дээрээ зоолгуулаад салчихсан тусдаа амьдарч байсан. Би өөрт нь цагдаад  хэлээд шалгуулаачээ, тэгээд наад нөхрөөсөө сал  гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч  Х.Доржийн “...Эхнэр Г.Хишигжаргал хэлэхдээ нөхөр маань архи уугаад ирэхдээ үл ялиг зүүлээр шалтгаалж хэрүүл хийдэг. Тэгээд зодож цохьдог. Г.Хишигжаргал нь ямар нэгэн шалтгаанаар  хааяа ажилдаа ирдэггүй. Тэгээд  нэг  ирэхдээ нүүр ам нь хөхөрчихсөн байдаг....” гэх мэдүүлэг /хх-21-22/, гэрч С.Буянгийн “...Г.Хишигжаргал хэлэхдээ нөхөр  маань архи уугаад ирэхдээ үл ялиг  зүйлээр шалтгаалж  хэрүүл  хийдэг. Тэгээд зодож цохьдог  гэсэн. Г.Хишигжаргал  нь ямар нэгэн шалтгаанаар хааяа ажилдаа ирдэггүй. Тэгээд нэг ирэхдээ нүүр ам нь хөхөрчихсөн байдаг.  Хамгийн  сүүлд  хутгалсан гэж  сонсож байсан...” гэх  мэдүүлэг  /хх-23-24/, гэрч С.Алтан-Онцын “...Б.Мөнхзул эгч бид хоёр  Г.Хишигжаргалтай гэр рүү нь явж байтал О.Гончигдорж нь гудамжинд  тааралдаад  шууд  үсдээд  зодсон.  Бид хоёр арай чүү салгаж байсан. Ер нь бол О.Гончигдорж нь архи ууж  гэртээ ирэх болгондоо эхнэрийгээ үл ялих зүйлээр шалтгаалж / яасан орой ирдэг  юм / зодож цохиж хэрүүл маргаан үүсгэдэг.  Г.Хишигжаргал нь надад хэлж байхдаа архи уусаны маргааш өглөө нь эрүүл болчихоод  учиргүй уурлаад зоддог гэсэн....” гэх мэдүүлэг /хх-25-26/,  гэрч О.Доржийн “... Энэ хоёрын хэрүүлийн шалтгаан нь ерөнхийдөө архи уусан гэдгээс болж байдаг гэр зуурын хоол ундаа хий энээ тэрнээс л болж гэр бүлийн хэрүүл нь болж байна гэж би өөртөө дүгнэж байгаа. Хардалт энэ тэр байгаагүй болов уу гэж бодох юм. О.Гончигдорж архи ууна, архинд дуртай хүн архинаас гаргах гэж спирал тавиулж байсан...” гэх мэдүүлэг /хх-65-66/,  гэрч О.Батмөнхийн “...Г.Хишигжаргал  сүүлийн үед архи уугаад байх болсон юм шиг байна лээ тэгээд л   О.Гончигдорж нь  уурлаад  хэрүүл гараад  байдаг бололтой  байдаг. Г.Хишигжаргал нөхөртөө хоёр үг л хэлдэг юм эргүү ажилгүй новш энэ үгийг л байнга хэлдэг. 2015 оны намар О.Гончигдорж манай гэрт нэг өдөр ороод ирсэн эгчээ  би

Г.Хишигжаргалтай хамт амьдарч чадахгүй байна та нар миний амьдралыг мэдэхгүй байна би ажилд ормоор байна гээд ирж сар гаран манай гэрт байсан энэ хугацаанд Г.Хишигжаргал өдөр шөнө өглөө оройгүй утсаар залгаж дуудсан тэгээд сүүлдээ Г.Хишигжаргал хоёр хүүхдээ дагуулаад манай гэрт ирээд О.Гончигдорж тэд нар Борнуур луу буцсан...” гэх мэдүүлэг /хх-68-69/ мөн шүүгдэгч О.Гончигдоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Гончигдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт  заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч О.Гончигдоржийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

Шүүгдэгч О.Гончигдоржид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал гаргаагүй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.        

 

Хохирлын талаар:

Хохирогч Г.Хишигжаргал нь шүүгдэгч О.Гончигдоржоос нэхэмжилсэн зүйлгүй, хохирол гомдолгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

  

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,

         - эд мөрийн баримтаар хураагдан ирсэн О.Гончигдоржийн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэж байсан шар өнгийн, модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

- эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, О.Гончигдорж нь энэ хэрэгт 12 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

         Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Очирбатын Гончигдоржийг бусдыг тарчлаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гончигдоржийг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Гончигдоржид оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар О.Гончигдоржид оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Гончигдоржид хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

        

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд ялтан О.Гончигдоржид захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 7. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, ялтан О.Гончигдорж нь 12 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн, модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн комисст даалгасугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан О.Гончигдоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА