Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            аймгийн ******* сум сум ын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Д.*******

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймаг ******* сум сум ын прокурорын газрын хяналтын прокурор Д.*******аас Эрүүгийн хуулийн ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 07 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч 0 оны 08 дугаар сарын 0-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, , , ам бүл , эхнэр, хүүхдийн хамт амьдрах, аймаг ******* сумын дугаар баг, - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ -ын ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ9*********************/

 

           Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 07 дугаар сарын 0-ноос 0-нд шилжих шөнийн үүрийн 0 цагийн орчимд аймаг ******* сумын дугаар баг, ******* дүгээр байрны гадаа П. хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүнийг - удаа цохиж түлхэж унагаснаас зүүн гарын шуу яс хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн …. ... 0 оны 07 дугаар сарын 0-ноос 0-нд шилжих шөнө 0 цагийн үед над руу залгасан. Би хойно айлд байна гэж хэлэхэд за одоо очлоо гээд төмөр замын урдаас намайг тосч аваад бид хоёр тэдний гэрт очсон. Гэрт нь ороход эхнэр хүүхэд нь унтаж байсан болохоор бид хоёр жижиг өрөөнд нь орж литр Соёрхол нэртэй архины тал үлдсэн байсныг нь хувааж уусан. гийн эхнэр нь босч ирээд бид хоёртой хамт сууж юм ярьж байгаад хувааж уусан. Юм ярьж сууж байхдаа эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би явлаа гээд гэрээс нь гарсан. Тэгсэн миний араас гарч ирээд лифтэн дотор над руу агсраад бид хоёр хоорондоо маргалдсан. Орцноос гараад би явахад намайг элдвээр хэлж доромжлоод байхаар нь чи юу болчихоод ингээд байгаа юм бэ гэхэд намайг дуудахаар нь очтол намайг барьж аваад мөргөөд хоолой боогоод цохихоор нь би зөрүүлээд мангастаад түлхсэн чинь намайг цохихоор нь би зөрүүлж удаа цохиод түлхчихээд явсан. намайг түлхэхэд газар унасан. Гар нь хугарсан гэдгийг би тэр үед мэдээгүй. Ийм юм болсонд маш их харамсаж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 0 оны 07 дугаар сарын 0-ноос 0-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад найз ******* надтай утсаар холбогдож найзыгаа ирээд авчих боломж байна уу найз нь архи ууцан замын хойно айлд байна гэж хэлэхээр нь би эхнэр хүүхдээ унтуулаад замын хойшоо гарч *******ыг аваад манай гэрт очсон. Гэрт *******ын хамтаар нэг шил архи уусан. Тухайн үед эхнэр архи уугаагүй бид хоёртой юм яриад сууж байсан. Өглөө гэгээ ороод 0 цаг 0 минутын үед найз *******ыг гаргаж өгөх гээд лифтэн дотор буух явцдаа *******тай бага зэрэг үл ойлголцож маргалдсан. Тэгээд байрны гадаа ******* намайг цохисны улмаас би унахдаа боржуур дээр гарны шуу хэсгээр унаж гар хугарсан гэмтэл авсан..... Бид хоёр нэг газарт ажилладаг найзууд тул найзаасаа нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н ******* дүгээр хуудас/

Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... , ******* хоёр 0 цаг өнгөрч байхад гэрээс гараад явсан. Би тухайн үед *******ыг гаргаж өгчихөөд ороод ирэх байх гэж бодсон чинь байрны гадаа хоорондоо зодолдоод манай нөхрийг доороо оруулцан дээрээс нь цохиод байсан. Би тухайн үед болиоч гэж зөндөө хэлсэн боловч болихгүй зодолдож байгаад байрны арагшаа ороод надад харагдахгүй болсон. Би тухайн үед орж ирэх байх гээд хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ унтуулах гэж байгаад унтсан байсан гэх мэдүүлэг /Хх-н дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 0 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн № ...... Дүгнэлт:

.П.гийн биед зүүн гарын шуу ясны хэсэгт мушгирсан зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдсон.

. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ..-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

. Учирсан гэмтэл нь мушгих, цохиход үүсэх боломжтой.

6. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 6-7 дугаар хуудас/

Г.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 9 дүгээр хуудас/

Г.*******ын байнга оршин суух хаягийн лавлагаа /Хх-н дугаар хуудас/

Хохирогч П.гийн аймаг ******* сум сум ын прокурорын газарт гаргасан эмчилгээний төлбөрт 0000 төгрөгийг авсан, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх хүсэлт /Хх-н  дугаар хуудас/

Яллагдагч Г.*******ын аймаг ******* сум сум ын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 07 дугаар сарын 0-ноос 0-нд шилжих шөнийн үүрийн 0 цагийн орчимд аймаг ******* сумын дугаар баг, ******* дүгээр байрны гадаа П. хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүнийг - удаа цохиж түлхэж унагаснаас зүүн гарын шуу яс хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.*******ын хохирогч П.гийн зүүн гарын шуу ясыг гэмтээсэн үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт .... “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн хэсэгт ..... “Энэ хуулийн ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн   хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан ******* нэгжтэй тэнцэх хэмжээ буюу *******000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилтай байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг сарын хугацаанд хувааж сард 70000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч П. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн хэсэг, 6. дүгээр зүйлийн хэсгийн ., ., ., . дэх хэсэг, 6. дүгээр зүйлийн 8 хэсэг, 6. дугаар зүйлийн , дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн хэсгийн ., ., ., . дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн хэсэг, 6.8 дугаар зүйлийн , дэх хэсэг, 6.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            .Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            . Эрүүгийн хуулийн ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******ыг ******* нэгжтэй тэнцэх хэмжээ буюу *******000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Г.******* нь *******000 төгрөгийн торгох ялыг сарын хугацаанд хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн хэсэгт зааснаар Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            . Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.