Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

      2022        08        24                                             2022/ШЦТ/67

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч К овогт Б-ийн Э-т холбогдох 224000000046 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19... оны 05 дугаар сарын 06-ны өдөр Т аймгийн А суманд  төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казак, бурэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Т аймгийн А сумын 2 дугаар багт оршин суух, улсаас аван гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, К овогт Б-ийн Э. /РД:НД90050672/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед Х аймгийн Д сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Догоон” нэртэй дэлгүүрт хамтран амьдарч байсан гэх Г.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний зүүн талын нүд рүү нэг удаа цохиж, үсдэж шалан дээгүүр чирч байх үедээ зүүн талын нүд рүү нь өшиглөж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Б.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн 224......... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Г.Э-ийн “...Би Х аймгийн Д сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Догоон" хүнсний дэлгүүр дээр байх үед 2022 оны 07 дугаар сарын 25-ны 17 цагийн үед миний хуучин хамтран амьдарч байсан Б.Е орж ирсэн. Гаднаас орж ирээд хүүхдээ авч явна гэхэд миний охин цуг явахгүй гээд лангууны араар орсон чинь миний зүүн талын нүдрүү нэг удаа цохиод авсан. Тэгж цохисон чинь Догоон" хүнсний дэлгүүрийн худалдагч З.О бид хоёрын голоор ороод салгах гээд түлхсэн чинь буцаж ирээд намайг үсдээд шалан дээгүүр чирсэн. Намайг шалан дээгүүр үсдээд чирж байх үедээ миний зүүн талын нүдрүү өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөсөн гэдгийг нь мэдэхгүй байна. Би тэр үед тонгойчихсон байсан...Доод талын хиймэл шүдний хажуу талын хоёр шүд хөдөлчихсөн. Ар нуруу зулгарсан. Толгой дотроо хавагнасан. Баруун гар хавдсан. Өөр гэмтэл шарх байхгүй...Би энэ хүнтэй 2017 оноос хамтран амьдарч байгаад 2022 оны 02 дугаар сард салсан. Энэ хүн уг нь Төв аймагт байдаг юм. Хааяа хүүхэдтэйгээ уулзахаар ирдэг юм. Бид хоёр гэр бүлээ батлуулж байгаагүй. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, одоо 3 настай. Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээг нь авхуулмаар байна. Би хугарсан үүдэн шүдээ 2013 онд хийлгэж байсан. Одоо хиймэл шүд дахин хийлгэнэ, хөдөлсөн шүдэндээ эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээнд зарцуулсан мөнгөнүүдийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг, /хх-ийн 5-6 дугаар хуудас/

2.Гэрч З.Оын ..Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Догоон” хүнсний дэлгүүрт худалдагчийн ажлаа хийж байх үед надтай хамт манай үйлчлэгч Г.Э, охин С нар хамт байсан. Дэлгүүрт байх үед гаднаас Г.Э-йн хуучин нөхөр Б гэдэг хүн орж ирсэн. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Бек гаднаас согтуу орж ирээд Г.Э дээр очоод охиноо авч явна гээд байсан. Энхзаяа охиноо өгч явуулахгүй гээд цээж рүү нь түлхсэн. Бек уурлаад толгой руу нь баруун гараараа 3-4 удаа цохиход газар унасан, үсдэж татаад дээрээс нь дэвсээд би голоор нь орсон. Ахиад нэг удаа өшиглөсөн. Тэр үед гаднаас Д орж ирээд бид хоёр салгаад цааш нь түлхээд байсан чинь ахиж дайраад түлхэж унагаад үсдээд газраар дөрвөн хөллүүлээд чирсэн. Чирэхээр нь Д бид хоёр салгасан. Ахиж нэг өшиглөөд гараад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8 дугаар хуудас /

3.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн:

-Г.Э-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун бугалга, баруун шууны гадна доод хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай хэсэг болон зүүн мөрний ар хэсгүүдийн зулгаралт, доод үүдэн баруун 2-р шүд, доод үүдэн зүүн 1-р шүднүүдийн сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

-Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас /

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

4.Хохирогч Г.Э-гийн дахин өгсөн: “...надад учирсан гэмтэл шарханд эмчилгээ хийлгэх мөнгө өгвөл гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

5.Шүүгдэгч Б.Э-ийн хувийн байдлын талаар гэрч З.Х-ын “...Жоохон байхаас нь мэднэ. ...Зан аашийн хувьд хүүхэд байхдаа бидний үгнээс гардаггүй л байсан. Ах хүмүүсийг их хүндэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

6.Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 42 дугаар хуудас/,

7.Шүүгдэгч Б.Э-ийн “Иргэний үнэмлэхний лавлагаа” /хх-ийн 47 дугаар хуудас/,

8.Төв аймгийн Архуст сумын Нарст багийн Засаг даргын “ам бүл 2, ээжийн хамт амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/,

9.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар /хх-ийн 54-55 дугаар хуудас/

10.Хохирогч Г.Э-гийн гомдолгүй гэх тодорхойлолт, хохирогчид 3,000,000 төгрөг шилжүүлсэн талаархи ХААН банкны “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримт, ХААН банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /хх-ийн 59-61 дүгээр хуудас/

11.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн “Хохирогч Г.Э-д 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг шилжүүлсэн” баримт зэрэг болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед Х аймгийн Д сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Догоон” нэртэй дэлгүүрт хамтран амьдарч байсан гэх Г.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний зүүн талын нүд рүү нэг удаа цохиж, үсдэж шалан дээгүүр чирч байх үедээ зүүн талын нүд рүү нь өшиглөж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Э-ийгХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн болон түүний хувийн зан байдал, шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол зэрэг  шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б овогт Г-ын Э /РД:.........-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун бугалга, баруун шууны гадна доод хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай хэсэг болон зүүн мөрний ар хэсгүүдийн зулгаралт, доод үүдэн баруун 2-р шүд, доод үүдэн зүүн 1-р шүднүүдийн сулрал бүхий гэмтлүүд учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний биед учруулсан эрүүл мэндийн хохирлын зардлыг Б.Эркенбек нь хохиролгүй болгож, барагдуулж өгсөн. Эмчилгээний зардал дээр маргаангүй, надаас уучлалт гуйсан...” гэж мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Э-ээс хохирогч Г.Э-д 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 /гурван сая/ төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, нийт 4 сая төгрөг  төлсөн баримт хэрэгт авагджээ.

Иймд хохирогчийн “...хохиролгүй болгосон, маргаангүй” гэх мэдүүлгүүдийг үндэслэн  шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-ийн  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

Шүүх шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн  шинж чанар, хохирогчид  учирсан хохиролд 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

Энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд 3 хувааж төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Эркенбект урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шаргал өнгийн “SAHPR” гэсэн бичиглэлтэй флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал  хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:        

 

1.Шүүгдэгч К овогт Б-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К овогт Б-ийн Э-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд гурав хувааж төлөхөөр тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Шүүгдэгч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн 2240000000046 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг шаргал өнгийн “SAHPR” гэсэн бичиглэлтэй флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7.Шүүгдэгч Б.Э-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ