Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 418

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ..............................тоотод оршин суух, ******* овогт Л.О /РД:...................................ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, ............................... тоотод оршин суух, ******* овогт Д.Т /РД:....................../-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.О нь 2006 онд Д.Т тэй танилцаж улмаар гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2008 онд 02 сарын 10-нд хүү Т.Ө төрсөн. Одоо хүү Т.Ө нь 10 настай бөгөөд Л.О ын асрамжид өсөж байна. Л.О нь түр хугацаагаар Швед улсын Стокхольм хотод ажиллаж амьдарч байна. Д.Т , Л.О нар нь хоорондоо таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон бөгөөд тусдаа амьдраад 8 жилийг өнгөрүүлсэн. Д.Т , Л.О нарын дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж тэтгэлгийн ямар нэгэн маргаан байхгүй болно. Иймд Д.Т , Л.О нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н миний бие хариуцагч Д.Т гийн хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэгч Л.О нь Швед улсад ажиллаж амьдардаг. Д.Т гээс тусдаа амьдраад олон жил болсон. Эргэж амьдрах боломжгүй, эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н миний бие 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “DHB” ХХК-д холбогдох О.Н  итгэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдох С.Б нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох тул тус шүүхэд болох Л.О ын нэхэмжлэлтэй Д.Т д холбогдох шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул намайг эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбатаа: “Би Л.О аас гэрлэлтээс цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар БНХАУ-д удаан хугацаагаар эмчлүүлэх тул тус шүүх хуралд оролцож амжихгүй бөгөөд эд хөрөнгийн маргаан байхгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Д.Т д холбогдуулж гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Л.О , хариуцагч Д.Т нар гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь  2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар,  гэрлэгчдийн дундаас 2008 онд 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Т.Ө төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Н.Н ад олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо НОВА өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, Т.Ө ийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гадаад паспортын хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Л.О , хариуцагч Д.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар Л.О , Д.Т нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Чулуунчимэгт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Т улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР