| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2022/0084/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/89 |
| Огноо | 2022-08-10 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Ч.Батзориг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Ч.Батзориг нарт холбогдох 2232001110099 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-50 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баасанхүүгийн Батзориг. /РД:МЗ87102011/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Орхонтуул суманд 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-6 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Мончиг овогт Цэвээний Отгонтуяа. /РД:МК81082016/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Батсүмбэр суманд 1972 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-51 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхамжавын Тогтохсүрэн. /РД:МЗ72040368/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1997 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-50 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Чинбатын Батзориг. /РД:МЗ97032818/
Шүүгдэгч Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Б.Батзориг нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Муу түлээт гэх газраас Монгол улсын ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү гэх байгалийн ургамлыг 11.1 килограммыг түүж байгаль экологид 1253190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батзоригийн өгсөн ...... 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Муу түлээт гэх газраас Ч.Батзориг, Л.Тогтохсүрэн, Ц.Отгонтуяа нарын хамт дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүж байхад Гүрбадам гэх байцаагч ирж баригдсан. Нийт 11 кг түүсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Отгонтуяагийн өгсөн ..... 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Муу түлээт гэх газраас Л.Тогтохсүрэн, Б.Батзориг, Ч.Батзориг нарын хамт дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүсэн. Бид дөрөв нийлээд 11 кг түүсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Тогтохсүрэнгийн өгсөн ..... 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Муу түлээт гэх газраас Ц.Отгонтуяа, Б.Батзориг, Ч.Батзориг нарын хамт дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүсэн. Бид дөрөв нийлээд 11 кг түүсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Батзоригийн өгсөн ...... 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн нарын хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Муу түлээт гэх газраас дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүсэн. Нийт 11 кг түүсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч Э.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Мандал сумын иргэн Л.Тогтохсүрэн, Ч.Батзориг, Б.Батзориг, Ц.Отгонтуяа нар нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр муу түлээт гэх газраас Монгол улсын ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү гэх байгалийн нийт 11.1 кг ургамал түүсэн байгаа. Уг үйлдлийн улмаас байгаль экологид учруулсан бодит хохирол болох 1253190 төгрөгийг буруутай хүмүүсээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 34 дүгээр хуудас/
Гэрч Ю.Гүрбадамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн . . ... Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Муу түлээт гэх газар очиж шалгахад Мандал сумын 3 дугаар багийн иргэн Б.Батзориг, Ч.Батзориг, Л.Тогтохсүрэн, Ц.Отгонтуяа нар нь зохих зөвшөөрөлгүйгээр дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндэс түүж байсан. Тухайн үед эдгээр хүмүүс нь нийтдээ 11.1 кг түүсэн байсан тул эдгээр хүмүүсийн түүсэн ургамлын үндэс, ашигласан 4 ширхэг царил төмөр багаж зэргийг хураан авч захиргаан дээр авчирсан. ... Нойтон байсан гэх мэдүүлэг /Хх-н 45 дугаар хуудас/
Гэрч Д.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Л.Тогтохсүрэн надтай уулзаад дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндэсаваад ирвэл зараад өгч чадах уу гэж асуухаар нь за тэгье авдаг хүмүүс байдаг юм аа холбогдоод борлуулаад өгье гэж хэлсэн. Би 20 орчим жилийн өмнө уг өвсийг түүж Дарханы бирж дээр хүнд зарж байсан юм. Тэгээд нэг удаа Дархан орохдоо нөгөө хүнтэйгээ уулзахаар бирж дээр очсон чинь нөгөө Хуягаа гэх хүн маань хэрэг хийгээд шоронд орсон байсан гэх мэдүүлэг /Хх-н 47 дугаар хуудас/
Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02/121 дугаартай дүгнэлт......
1.Шинжээчид ирүүлсэн 80 гр дээж нь бүгд дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricate /Turcz./ Schischk./ зүйл ургамлын үндэс болохыг тодорхойлж байна.
2. Дэрэвгэр жиргэрүү нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар ховор ургамлын жагсаалтанд орсон.
3. Дэрэвгэр жиргэрүү нь 2013 онд Монгол улсын улаан номонд ховор статусаар бүртгэгдсэн ургамал юм.
4. Нойтон үндсийг тасалгааны нөхцөлд 7 хоног хатаахад жингийнхээ 47 хувйг алддаг.
5. Үндсийг сүүдэр газар, ус чийг ордоггүй, шороо тоосгүй нөхцөлд хатааж /гараар хугалахад нугарахааргүй болтол /, даавуу эсвэл тааран шуудайнд /цаасан хайрцаг/ савлаж хадгална. Дээжинд ирүүлсэн үндэс шороо ихтэй тул цэвэр усаар угааж хатаах нь зүйтэй. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь хөгцөрч муудсан тул цаашид ямар нэгэн байдлаар хэрэглэх боломжгүй.
6. Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь эм, эмчилгээний ач холбогдолтой.
7. Үндсийг дорнын анагаах ухаанд хатгалгаа туссан үед халуун болон толгойн өвчин намдаах, хөлөргөх, үений өрөвсөл, саа, мэдрүүл өвдөхүй, үргэжилсэн буюу даамай халуурахуй, чичрэхүй зэрэгт хэрэглэдэг гэх /Хх-н 50-51 дүгээр худас/
Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № 2022/18 дугаартай дүгнэлт ..... Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А-677 дугаар тушаалаар нэн ховор, ховор, элбэг “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг” тогтоож өгсөн. Дээрх тушаалд Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate Schischk нь ховор ургамлын төрөлд багтсан бөгөөд 1 кг хуурай жингийн үнэлгээ нь 217100 төгрөг, 1 кг нойтон жингийн үнэлгээ нь 112900 төгрөг гэж заасан байна. Уг үнэлгээгээр дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate Schischk түүж бэлтгэсэн гэх 11.1 кг нойтон ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход 11.1 кг х 112900 төгрөг = 1253190 төгрөг. Дээрх ургамлыг түүж бэлтгэснээр экологид учирсан хохирол нь 1253190 төгрөг байна гэх /Хх-н 56 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № 18/04-328/01 дугаартай хохирол тооцох тухай акт ...... 1.11 килограмм 100 грамм дэрэвгэр жиргэрүү нойтон ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1253190 төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалт ургамлын аймаг учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 1253190 х 5 = 6265950 төгрөгийн хохирол ургамлын аймагт учирсан байна гэх /Хх-н 58 дугаар хуудас/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 19-24 дүгээр хуудас/
4 ширхэг төмөр багаж, 11.1 кг ургамлын үндсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 28-29 дүгээр хуудас/
Шүүгдэгч Л.Тогтохсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 101 дүгээр хуудас/
Л.Тогтохсүрэн нь ам бүл 6, Баянсуудлын 2-51 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 103 дугаар хуудас/
Л.Тогтохсүрэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 106 дугаар хуудас /
Шүүгдэгч Б.Батзоригийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 109 дүгээр хуудас/
Б.Батзориг нь ам бүл 6, Баянсуудлын 2-50 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 112 дугаар хуудас/
Б.Батзориг нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 117 дугаар хуудас
Шүүгдэгч Ц.Отгонтуяагийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 120 дугаар хуудас/
Ц.Отгонтуяа нь ам бүл 8, Баянсуудлын 2-6 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 121 дүгээр хуудас/
Ц.Отгонтуяа нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 127 дугаар хуудас
Ч.Батзориг нь ам бүл 1, Баянсуудлын 2-50 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 132 дугаар хуудас/
Ч.Батзориг нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 140 дүгээр хуудас/
Байгаль экологид учирсан хохиролд 1300000 төгрөгийг төлсөн баримт /Хх-н 154 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Б.Батзориг нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Муу түлээт гэх газраас Монгол улсын ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү гэх байгалийн ургамлыг 11.1 килограммыг түүж байгаль экологид 1253190 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Б.Батзориг нарын зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж 1253190 төгрөгийн хохирол байгаль экологид учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт ..... “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” .. гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...... “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” .....гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.... гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас байгаль экологи түүний нөөцөд 1253190 төгрөгийн хохирол учирсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Б.Батзориг нар нь учирсан хохиролд 1300000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 154 дүгээр талд авагдсан мөнгө тушаасан баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Б.Батзориг нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, тэнссэн хугацаанд хуульд заасан үүрэг хүлээлгэх, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх, албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Байгаль орчны хяналтын тасгийн няравт хүлээлгэн өгсөн гэх үндэс ухах зориулалттай 4 ширхэг төмөр багаж, 11.1 килограмм дэрэвгэр жиргэрүү гэх нэртэй ховор ургамлын үндэс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Б.Батзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Баасанхүүгийн Батзориг, Мончиг овогт Цэвээний Отгонтуяа, Боржигон овогт Лхамжавын Тогтохсүрэн, Чонос овогт Чинбатын Батзориг нарыг Эрхүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Ч.Батзориг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 01 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу зохих зөвшөөрөлгүйгээр ургамал түүхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үндэс ухах зориулалттай 4 ширхэг төмөр багаж, 11.1 килограмм дэрэвгэр жиргэрүү гэх нэртэй ховор ургамлын үндэс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Ч.Батзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Ч.Батзориг нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Ч.Батзориг нарыг тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах аладлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Батзориг, Ц.Отгонтуяа, Л.Тогтохсүрэн, Ч.Батзориг нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН