Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 320

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын прокурор Г.Энхбат,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Шатархүү, А.Норовдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Шатархүү, А.Норовдорж нарт холбогдох эрүүгийн 201619000407 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р баг, Чандманийн 3-18 тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Их тугчин овогт Ганбаатарын Шатархүү /РД:НМ84090217/ гэв.

Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дундговьв аймгийн Дэрэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засвар анги мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1-р баг, 7-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 89 шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Огнууд овогт Ариунжаргалын Норовдорж /РД:ЗЕ91050210/ гэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Шатархүү, А.Норовдорж нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 11 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ойгон нуур энерги” ХХК-ийн үтрэмээс 10/04 кв-ын станцын трансформатарыг хулгайлж бусдад 2.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь

Шүүгдэгч А.Норовдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 11 сард үдээс хойш гэртээ байсан чинь Шатархүү ах ирээд ахтайгаа хамт очоод ачилцаад өгөөч гэхээр нь би хамт очсон байгаа хулгайн эд зүйл гэдгийг нь би мэдээгүй гэв.

Шүүгдэгч Г.Шатархүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 11 сарын дундуур цастай өдөр байсан Норовдоржтой хамт очиж трансматерыг машинтай очиж авсан гэв.

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Хохирогч Т.Ариунзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Жинтүү толгой” гэх газарт газар тариалангийн зориулалттай үтрэмтэй ба 2015 оны 11 сард тус газраас эд зүйл хулгайд алдагдсан. Гэтэл Ч.Пүрэв гэх хүний караокений гадна манайхаас алга болсон бетонон шон зоолттой, цахилгааны сиб кабель утас караоке руу татсан байсан. Тэгээд энэ талаар Ариунбаяр гэх хүнээс асуухад тэрээр “Пүрэв” танай компаниас авлагатай гээд авсан шүү дээ” гэж хэлсэн ба тэгээд би эдгээр зүйлийг Пүрэвийг авсан гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би Ч.Пүрэвт гомдолтой байна. Харин Г.Шатархүү, А.Норовдорж хоёр миний трансформаторыг хулгайлсан байсан ба миний хохирлыг барагдуулна гэсэн болохоор надад тэр хоёрт холбогдуулан гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

Гэрч Ү.Баярцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .. Манай нөхөр Г.Шатархүү 1984 оны 09 сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн ба эцэг эхээс дөрөвүүлээ айлын том, доороо 3 дүүтэй. Цэргийн алба хаагаагүй ба архи ууж, тамхи татдаггүй, гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг хүн байгаа юм. Зан байдлын хувьд төлөв даруу, хүнд тусархүү хүн байгаа юм. Би түүнийг хулгайн хэрэгт холбогдсон талаар саяхан цагдаагийн байгууллагад шалгагдаад ирэхээр нь мэдсэн ба Г.Шатархүү нь урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэх мэдүүлэг /хх-22 тал/,                                                                                                                                                                                                                               

Гэрч Г.Ганчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .. Би 2015 оны 11 сарнын дундуур гэртээ өөрийн нөхөр А.Норовдоржийн хамт амарч байхад манай төрсөн ах Шатархүү гэрт ирээд “Ийшээ юманд явчихаад ирье” гэж хэлээд Норовдоржийг аваад явсан юм. Тухайн үед Шатархүү ах өөрийн портер маркийн 60-34 ТӨВ улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэгээд нилээд орой нэг трансформатортоай ирсэн ба би юу юм бэ гэхэд Норовдорж “Шатархүү ахынх байгаа юм” гэж хэлсэн. 2016 оны 6 сарын эхээр манай гэр шатаад тус трансформатор шатсан байгаа. Бид нар одоо тэнд байхгүй өөр газар амьдарч байгаа ба трансформатор тэндээ байгаа байх гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч Ц.Нармандах мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  Би 2016 оны 06 сарын 05-аас 06-нд шилжих шөнө  “Төв аймгийн Жаргалант  сумын төвд айлын байшин шатсан” гэх дуудлага, мэдээллийн дагуу Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг 7-9 тоотод 2016 оны 06 сарын 06-ны орой очиж хэргийн газрын үзлэг хийхэд 4х6 хэмжээтэй байшин шатсан байсан ба уг байшингийн баруун талын үүд орчимын хэсэгт байрлах шатсан эд зүйлийн дотор трансформаторын шатсан үлдэгдэл шил байсан. Тухайн газар юу байсан талаар асууж тодруулахад А.Норовдорж гэх гэрийн эзэн залуу трансформатор байсан гэх ба тус трансформаторыг хаана байгаа талаар асууж тодруулахад өөр газар тавьсан гэсэн болохоор нь би шинжээч Доржданзанг явуулж тус трансформаторын зургийг нь авч материалд хавсаргасан байгаа ... гэх мэдүүлэг /хх-29 тал/,

Гэрч Д.Доржданзан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  Би 2016 оны 06 сарын 05-аас 06-нд шилжих шөнө  “Төв аймгийн Жаргалант  сумын төвд айлын байшин шатсан” гэх дуудлага, мэдээллийн дагуу Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг 7-9 тоотод 2016 оны 06 сарын 06-ны өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Нармандахын хамт очиж хэргийн газрын үзлэг хийхэд 4х6 хэмжээтэй байшин галд шатсан байсан. Уг байшингийн баруун талын үүд хэсэгт байрлах шатсан эд зүйлийн дотор трансформаторын шатсан үлдэгдэл шил байсан. Тухайн газар юу байсан талаар мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Нармандах Норовдорж гэх гэрийн эзэн  залуугаас асуухад трансформатор байсан гэх ба тус трансформаторыг хаана байгаа талаар асууж тодруулахад өөр газар тавьсан гэсэн болохоор нь би Норовдоржийг дагуулж явахад тус трансформатор гэрийнх нь баруун хойд талд байрлах хуучин тахианы үүр байсан гэх газар тус трансформатор байсан. Тэгээд би  трансформаторыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Тухайн үед Норвдорж тус трансформатарыг өөрийн хүргэн ах Шатархүүгийн трансформатор гэж ахмад Ц.Нармандах бид хоёрт хэлж байсан ... гэх мэдүүлэг /хх-30 тал/,

БУСАД БАРИМТ

- Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-2 тал/,

- гомдол мэдээлллийг харъялалын дагуу шилжүүлэх тогтоол /хх-4 тал/,

- 2016 оны сарын 17-ны өдрийн Г.Авир мөрдөн байцаагчийн даалгавар /хх-36 тал/,

- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-38 тал/,

- хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-39 тал/,

- битүүмжилсэн эд зүйлийн гэрэл зураг /хх-40-41 тал/

- эд зүйлийн үнэлгээ /хх-43 тал/,

- эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-44 тал /,

- тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ /хх-45 тал /,

- Төв аймгийн Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-64 тал/,

- загдал 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-65 тал/, 

- Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх-66 тал/,

- эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-68-69 тал /,

- тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-71-72 тал/,

- Мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 10-ны өдрийн 170 дугаартай даалгавар /хх- 79 тал/,

- Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 89 шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-82 тал/,

- Хохирогч Т.Ариунзоригийн “хохирол бүрэн барагдсан” гэх хүсэлт /хх-87 тал/

- шүүгдэгч Г.Шатархүүг 2016 оны 06 сарын 16-ны өдөр сэжигтнээр /хх-53-54 тал/, 2016 оны 06 сарын 28-ны өдөр яллагдагчаар /хх-56 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

- шүүгдэгч А.Норовдоржийг 2016 оны 06 сарын 16-ны өдөр сэжигтнээр /хх-58 тал/, 2016 оны 06 сарын 28-ны өдөр яллагдагчаар /хх-59 ар, 60 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

- Г.Шатархүүгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-75 тал/,

- А.Норовдоржийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 89 шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ял шийтгүүлсэн” гэх лавлагаа /хх-78 тал/,

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Шатархүү, А.Норовдорж нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 11 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ойгон нуур энерги” ХХК-ийн үтрэмээс 10/04 кв-ын станцын трансформатарыг хулгайлж бусдад 2.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Шатархүүгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Ариунзориг, гэрч Ү.Баярцэцэг, Г.Ганчимэг, Ц.Нармандах, Д.Доржданзан нарын мэдүүлсэн мэдүүлэг,  эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Шатархүү, А.Норовдорж нарыг гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Норовдорж нь Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 89 шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ял шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байдал нь арилсан байна.

Шүүгдэгч Г.Шатархүү, А.Норовдорж нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, хохирогч нь гомдол санал гаргаагүй байдал, зэрэг хувийн байдлыг харгалзан Г.Шатархүү, А.Норовдорж нарын эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулан, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч А.Норовдорж нар нь хулгайн эд зүйл гэж мэдээгүй, хулгайн гэмт хэрэг үйлдээгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч А.Норовдорж нь шүүгдэгч Г.Шатархүүтэй хулгай хийх талаар урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон буюу энэ хэрэгт бүлэглэн гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл “Ойгон нуур энерги” ХХК-ийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг оройн цагаар машин механизм ашиглан, өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй атлаа  бусдын өмч болох трансформатарыг нуун далдлах хэлбэрээр хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшлийн байшинд аваачиж 6 сар гаруйн хугацаанд нуун далдсан үйлдэл нь энэ хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болж байна.

Хохирлын талаар

Хохирогч Т.Ариунзориг нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохиролын асуудал байхгүй байна.

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Мөрдөн байцаагчийн “32 инчийн LCD маркийн телевиз, цагаан өнгийн угаалгын машин”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Г.Шатархүүд, мөн өдрийн “цагаан өнгийн ВSВ маркийн хөргөгч” битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч А.Норовдоржид тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Шатархүүгийн эзэмшлийн 60-34 ТӨВ улсын дугаартай “Х.Портер” маркийн тээврийн хэрэгслийг, №00606143 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Шатархүү, А.Норовдорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Их тугчин овогт Ганбаатарын Шатархүү, Огнууд овогт Ариунжаргалын Норовдорж нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шатархүү, А.Норовдорж нарын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Шатархүү, А.Норовдорж нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Шатархүү, А.Норовдорж нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Шатархүү, А.Норовдорж нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Шатархүү, А.Норовдорж нар нь тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, ялтан Г.Шатархүү, А.Норовдорж нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Г.Шатархүүгийн “32 инчийн LCD маркийн телевиз /1 ширхэг/, цагаан өнгийн угаалгын машин /1 ширхэг/”-ыг мөн өдрийн Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн А.Норовдоржийн эзэмшлийн “цагаан өнгийн ВSВ маркийн хөргөгч /1 ширхэг/”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

   9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Шатархүүгийн эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 60-34 ТӨВ улсын дугаартай “Х.Портер” маркийн тээврийн хэрэгслийг, №00606143 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгасугай.

          10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Шатархүү, А.Норовдорж нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Шатархүү, А.Норовдорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА