| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2022/0085/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/95 |
| Огноо | 2022-08-31 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Н.Батжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Батжаргалд холбогдох 2232001100100 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1998 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 4, өвөө, эмээ, эхнэрийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянбулгийн 1-5 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямдоржийн Батжаргал. /РД:МЗ98032211/
Шүүгдэгч Н.Батжаргал нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Нурамт гэх газраас Монгол улсын ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү гэх байгалийн ургамлын үндэс 7.630 килограммыг түүж байгаль экологид 861427 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батжаргалын өгсөн ...... 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нурамт гэх газраас дэрэвгэр жиргэрүү гэх хориотой ургамлыг 7.630 килограммыг түүж бэлтгэсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний зүүн хөл үе мөчний өвчтэй тул уг үндсийг хатааж өвчиндөө хэрэглэх гэж байсан юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч О.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Мандал сумын иргэн Н.Батжаргал гэгч нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Нурамт гэх газраас Монгол улсын ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү гэх байгалийн нийт 7.630 кг ургамал түүсэн байгаа. Уг үйлдлийн улмаас байгаль экологид учруулсан бодит хохирол болох 861427 төгрөгийг буруутай хүмүүсээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/
Гэрч Р.Хөхөөгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн . . ... Манай зээ хүү Н.Батжаргал онош нь тогтоогдохгүй зүүн хөлний нарийсал буюу хаталт явагддаг өвчтэй юмаа. Эмч нар бол хоёр төрлийн онош хэлдэг. Нэг нь шөрмөс, нөгөө нь захын мэдрэлийн судас гэмтэлтэй гэж оношлоод байдаг юм. Би 2021 онд дэрэвгэр жирэвгэр гэдэг ургамлыг хүнээс бага хэмжээгээр авч зээ хүүдээ нэг сар гаран уулгасан. Түүнээс хойш хөлнийх нь нарийсалт зогссон юм шиг санагдаад байсан. Тэгээд энэ жил дуудлага худалдаагаар худалдаж авсан хүн надад 1 ширхгийг өгсөн тэрнийг нь би батжаргалд өгөөд ийм ургамал байдаг юм байна миний хүү өөрөө очиж түүгээд хатаагаад буцалгаж хэрэглэ гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 25 дугаар хуудас/
Гэрч Н.Намсрайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Зүүнхараа төв зар дээр зарим нэг хүмүүс муухай юмаа ойртоод очихоор амарч зугаалж байгаа юм шиг болоод холдоод явахаар өвс түүгээд байна энэ хүмүүс дээр арга хэмжээ авах хууль хяналтын байгууллага байна уу гэсэн мэдээлэл байршуулсан байсны дагуу дэслэгч Батзориг, Д.Баясгалан бид гурав уг мэдээллийг очиж шалгасан. Биднийг Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Нурамт гэх газар ирэхэд сонота-6 маркийн 84-55 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Н.Батжаргал гэх залуу ганцаараа ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг түүж байсныг саатуулсан гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/
Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/112 дугаартай дүгнэлт......
1.Шинжээчид ирүүлсэн 130 гр дээж нь бүгд дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricate /Turcz./ Schischk./ зүйл ургамлын үндэс болохыг тодорхойлж байна.
2. Дэрэвгэр жиргэрүү нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар ховор ургамлын жагсаалтанд орсон.
3. Дэрэвгэр жиргэрүү нь 2013 онд Монгол улсын улаан номонд ховор статусаар бүртгэгдсэн ургамал юм.
4. Нойтон үндсийг тасалгааны нөхцөлд 7 хоног хатаахад жингийнхээ 47 хувйг алддаг.
5. Үндсийг сүүдэр газар, ус чийг ордоггүй, шороо тоосгүй нөхцөлд хатааж /гараар хугалахад нугарахааргүй болтол /, даавуу эсвэл тааран шуудайнд /цаасан хайрцаг/ савлаж хадгална. Дээжинд ирүүлсэн үндэс шороо ихтэй тул цэвэр усаар угааж хатаах нь зүйтэй. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь хөгцөрч муудсан тул цаашид ямар нэгэн байдлаар хэрэглэх боломжгүй.
6. Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь эм, эмчилгээний ач холбогдолтой.
7. Үндсийг дорнын анагаах ухаанд хатгалгаа туссан үед халуун болон толгойн өвчин намдаах, хөлөргөх, үений өрөвсөл, саа, мэдрүүл өвдөхүй, үргэжилсэн буюу даамай халуурахуй, чичрэхүй зэрэгт хэрэглэдэг гэх /Хх-н 35-36 дугаар худас/
Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № 2022/17 дугаартай дүгнэлт ..... Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А-677 дугаар тушаалаар нэн ховор, ховор, элбэг “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг” тогтоож өгсөн. Дээрх тушаалд Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate Schischk нь ховор ургамлын төрөлд багтсан бөгөөд 1 кг хуурай жингийн үнэлгээ нь 217100 төгрөг, 1 кг нойтон жингийн үнэлгээ нь 112900 төгрөг гэж заасан байна. Уг үнэлгээгээр дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate Schischk түүж бэлтгэсэн гэх 7.630 кг нойтон ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход 7.630 кг х 112900 төгрөг = 861427 төгрөг. Дээрх ургамлыг түүж бэлтгэснээр экологид учирсан хохирол нь 861427 төгрөг байна гэх /Хх-н 42 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № 18/04-328/02 дугаартай хохирол тооцох тухай акт ...... 7 килограмм 630 грамм дэрэвгэр жиргэрүү нойтон ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 861427 төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалт ургамлын аймаг учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 861427 х 5 = 4307135 төгрөгийн хохирол ургамлын аймагт учирсан байна гэх /Хх-н 44 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-05 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.Батжаргалын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 56 дугаар хуудас/
Н.Батжаргал нь ам бүл 4, Баянбулгийн 1-5 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 60 дугаар хуудас/
Н.Батжаргал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 62 дугаар хуудас /
Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Байгаль экологид учирсан хохиролд 861500 төгрөгийг төлсөн баримт зэрэг болно.
Шүүгдэгч Н.Батжаргал нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Нурамт гэх газраас Монгол улсын ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү гэх байгалийн ургамлын үндэс 7.630 килограммыг түүж байгаль экологид 861427 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Н.Батжаргалын зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж 861427 төгрөгийн хохирол байгаль экологид учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт ..... “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” .. гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...... “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” .....гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.... гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас байгаль экологи түүний нөөцөд 861427 төгрөгийн хохирол учирсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Н.Батжаргал нь учирсан хохиролд 861500 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн мөнгө тушаасан баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Батжаргал нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Батжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, тэнссэн хугацаанд хуульд заасан үүрэг хүлээлгэх, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх, албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үндэс ухах зориулалттай 1 ширхэг төмөр багаж, 7.630 килограмм дэрэвгэр жиргэрүү гэх нэртэй ховор ургамлын үндэс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Н.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН