Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч М.Гансувд,

-шүүгдэгч З.Төрөө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Загдаагийн Төрөөд холбогдох Эрүүгийн 201619000473 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, эрэгтэй 49 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Загдаагийн Төрөө, /РД:ДМ64032211/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч З.Төрөө нь Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 5 дугаар багт 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой тус багийн иргэн малчин А.Мөнхтүвшинг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Төрөө шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 6 сарын 21-ний өдөр бороотой байсан юм. Тэгтэл манай хониноос морьтой хүн тасдаад туугаад явчихсан. Маргаан бол тэрнээс болсон хохирогч өөрөө морьноос унасан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн гэв.

Хохирогч А.Мөнхтүвшин хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 5 дугаар багийн нутаг Тээлийн гол Жимстэй ам гэх газар манай хонь гэрээс урагшаа 3-4 км зайд зусдаг. З.Төрөөгийн хоньтой нийлсэн байсан. Би хонийг ялгаж өөрийнхөө хонийг гэр рүүгээ туугаад гэрийн зүүн урд зүгт орхиод гэр рүүгээ ороод удаагүй байхад бараан зүсмийн морь унасан хүн манай хонийг гэр рүүгээ туугаад өөрийнхөө хоньтой нийлүүлсэн байсан, намайг очиход чи муу хулгайч хонь тасдаж хөөгөөд модонд уяж хулгай хийх гэж байна уу гэхээр би амьдралдаа хулгай хийж үзээгүй, намайг заамдаж морин дээрээсээ миний нүд рүү гараараа нэг удаа цохиж тонгойход морьноос татан унагааж миний цээж, нүүрэн хэсэг рүү гараараа дахин 2 удаа цохиж хамраас цус гаран доош суухад толгой цээж рүү хөлөөрөө өшиглөж чамайг энд алахад хэн олох юм, муу хулгайч минь гээд зодож миний биед гэмтэл учруулсан. Би морьноос унаж чирэгдээгүй З.Төрөө нь намайг морьноос татаж унагаасан. Тухайн үед намайг зодож байхад манай дунд хүү М.Гантулга харсан байсан, шинжээч эмчийн дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй. Тухайн өдөр бороотой, уулын орой хэсгээр манантай байсан ба С.Ариунбаяр бид хоёр цугтаа хонь хариулсан манай хонины тал буюу хоёр зуу орчим нь тасраад З.Төрөөгийн гэрийн арын уул оройд очиж З.Төрөөгийн хоньтой нийлсэн байхаар би очиж хонио ялгаж аваад гэр рүүгээ туугаад явсан З.Төрөө нь гэрийнхээ гадна хараад зогсож байсан, хонио ялгалцаагүй, З.Төрөөгийн хоньноос хурга, ишигтэй 10 орчим хонь ямаа үлдсэн байсныг нь тухайн үед анзаараагүй, би орой болохгүй бол гэрт нь очиж хэлж тууж аваачиж өгье гэж бодож байсан, тэгтэл З.Төрөө сүүлд ирээд манай хонийг бүгдийг тууж гэрийн хойно байсан, хоньтойгоо нийлүүлсэн байсан. З.Төрөө бид хоёрын дунд өс хонзон өр авлага байхгүй, зүс таних хүн мэнд устай л явдаг, надад Цээл суманд ах, дүү, хамаатан садан байхгүй, би хүний 400 орчим малыг сарын 300.000 төгрөгөөр малалдаг. Би З.Төрөөд маш их гомдолтой байна, намайг ядарсан болохоор дээрэлхэж байгаа юм байлгүй дээ хүн зодчихоод зодоогүй гээд худал ярьж хүнийг хулгайчаар нь дуудаад байгаа юм би Улаанбаатар хот, Төв аймаг явж эмнэлэгт үзүүлсэн зардал болох 400.000 төгрөгийг З.Төрөөгөөс нэхэмжилмээр байна. З.Төрөө нь урд нь Цээл сумын малчин Дэржээгийн эхнэрийн толгойг банзаар цохиж эмчилгээг хийж өгсөн өөрийн малчин Лхагвапүрэвийг өвөлжингөө малаа малалуулчихаад хавар мөнгө төгрөгийг өгөлгүй зодоод явуулсан гэж хүмүүс ярьж байлаа угаасаа хувь хүн дээрэлхүү харьцаа муутай танхай гэсэн. Баруун нүд хөндүүр, хамрын ясны баруун хажуу яс хугарсны улмаас хамраас байнга цус гардаг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Гэрч Б.Энэбиш хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 21-ний орой С.Ариунбаярын гэрт байхад манай дунд хүү М.Гантулга манай хонийг нэг морьтой хүн гэрийн зүүн талаас туугаад урагшаа хоёр хамар давуулан хоньтойгоо нийлүүлэн аавыг наанаас очиход морьноос нь татаж унагааж зодоод байх шиг байсан гэсээр орж ирсэн би юу болоод байгаа юм наанаас очъё гээд гэрээс гарах гэтэл манай нөхөр хонио туугаад гарч ирж байхаар буцаад гэр орж хүлээгээд сууж байхад А.Мөнхтүвшин хамраас цус гарсан, баруун нүд хөхөрч хавдсан байхаар юу болсон талаар асуугаад З.Төрөө хонь хулгай хийх гэлээ гэж зодсон гэсэн тухайн биед толгой эргээд унах гээд байна гэхээр сумын эмч дуудан үзүүлэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж хоносон. Өдөр нь манай хонь тасраад З.Төрөөгийн хонинд нийлэхээр манай нөхөр тэнд ялгаад гэр рүүгээ туугаад ирсэн. Гэхдээ З.Төрөөгийн хурга, ишиг нийлсэн арав гаран мал үлдсэн байсан тэрийг орой очиж хэлье гэж байхад хүн зодож танхайрсан манай нөхрийн хонинд унадаг морь үргэж булгиад байдаггүй номхон жил гаран тэжээл унаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Гэрч М.Гантулга хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 17 цагийн үед би гэрийн зүүн урд талын мод руу галын түлээнд явсан. Тэгэхэд манай хонийг баруун морьтой хүн туугаад аав хонь туусан хүний араас морьтой явсан намайг харахад манай аавыг бараан морьтой хүн морьноос нь татаж унагаан зодоод байхаар би гэр рүү ах Ганзорийг дуудахаар ирсэн болов ах байхгүй байсан манай баруун талд байх С.Ариунбаярын гэрт очиход ээж Б.Энэбиш Ариунбаяр ах байсан би харсан зүйлийн талаар хэлээд удалгүй байхад аав А.Мөнхтүвшин баруун нүд хөхөрч хавдсан хамраас нь цус гарсан. З.Төрөө зодчихлоо гээд ирсэн яахаараа хүн зодож танхайрдаг юм гээд явж уулзах гэтэл аав, ээж явуулаагүй орой аавын бие өвдөөд сумын эмнэлэг явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

Гэрч С.Ариунбаяр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр А.Мөнхтүвшин бид хоёр гэрийн зүүн талын ууланд хонио хариулсан тэр өдөр бороотой манантай өдөр байсан тул Мөнхтүвшин хонио ялгахаар явсан орой 17 цаг 30 минутын үед гэртээ Б.Энэбиш манай хүүхдүүд байхад М.Гантулга манай хонийг урагшаа морьтой хүн туугаад явлаа аав араас нь очиход аавыг морьноос нь татаж унагааж зодоод байх шиг байна гэсээр орж ирсэн удалгүй А.Мөнхтүвшиний хамраас цус гарч баруун нүд хөхөрч хавдсан З.Төрөө нь хонь нийлүүлж хулгай хийх гэлээ гэж зодлоо гэсээр орж ирсэн орой нь сумын эмнэлэг явсан А.Мөнхтүвшингийн алаг морь жил гаран тэжээж хонинд унаж байгаа номхон морь хүн үргэж бусгааж унагаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №310 тоот дүгнэлт:

  1. А.Мөнхтүвшиний биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны баруун хажуу хананы хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхи цус хуралт, дээд зовхи хаван хавдартай, баруун шилбэ урд хэсэгт 2 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

         -шүүгдэгч З.Төрөө нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-38/,

 

-шүүгдэгч З.Төрөөг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-30/, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-36/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч З.Төрөө нь Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 5 дугаар багт 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой тус багийн иргэн малчин А.Мөнхтүвшинг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Б.Энэбишийн... манай дунд хүү М.Гантулга манай хонийг нэг морьтой хүн гэрийн зүүн талаас туугаад урагшаа хоёр хамар давуулан хоньтойгоо нийлүүлэн аавыг наанаас очиход морьноос нь татаж унагааж зодоод байх шиг байсан гэсээр орж ирсэн би юу болоод байгаа юм наанаас очъё гээд гэрээс гарах гэтэл манай нөхөр хонио туугаад гарч ирж байхаар буцаад гэр орж хүлээгээд сууж байхад А.Мөнхтүвшин хамраас цус гарсан, баруун нүд хөхөрч хавдсан байхаар юу болсон талаар асуугаад З.Төрөө хонь хулгай хийх гэлээ гэж зодсон гэсэн тухайн биед толгой эргээд унах гээд байна гэхээр сумын эмч дуудан үзүүлэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж хоносон...гэх мэдүүлэг, гэрч М.Гантулгын... С.Ариунбаярын гэрт очиход ээж Б.Энэбиш Ариунбаяр ах байсан би харсан зүйлийн талаар хэлээд удалгүй байхад аав А.Мөнхтүвшин баруун нүд хөхөрч хавдсан хамраас нь цус гарсан. З.Төрөө зодчихлоо гээд ирсэн яахаараа хүн зодож танхайрдаг юм гээд явж уулзах гэтэл аав, ээж явуулаагүй орой аавын бие өвдөөд сумын эмнэлэг явсан...гэх мэдүүлэг, гэрч С.Ариунбаярын....М.Гантулга манай хонийг урагшаа морьтой хүн туугаад явлаа аав араас нь очиход аавыг морьноос нь татаж унагааж зодоод байх шиг байна гэсээр орж ирсэн удалгүй А.Мөнхтүвшиний хамраас цус гарч баруун нүд хөхөрч хавдсан З.Төрөө нь хонь нийлүүлж хулгай хийх гэлээ гэж зодлоо гэсээр орж ирсэн орой нь сумын эмнэлэг явсан...гэх мэдүүлэг, шинжээчий. 310 тоот дүгнэлт, шүүгдэгч З.Төрөөгийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Төрөөг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно“ гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч А.Мөнхтүвшинтэй, шүүгдэгч З.Төрөө нь сайн дураараа эвлэрсэн байх тул З.Төрөөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч З.Төрөө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Загдаагийн Төрөөг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Мөнхтүвшинтэй, шүүгдэгч З.Төрөө нь сайн дураараа эвлэрсэн байх тул З.Төрөөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. З.Төрөө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. З.Төрөөд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Төрөөд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА