Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Нэхэмжлэгч Н.М

Хариуцагч Т.Б нарыг оролцуулан нэхэмжлэгч Н.М ын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Н.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.М  нь нөхөр Т.Б 2004 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2007 оны 10 сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 09 сарын 23-ны өдөр охин Б.А төрсөн. Т.Б нь охиноо төрснөөс хойш сар ч хүрээгүй байхад үл ялих зүйлээр шалтаглаж надтай маргалдаж, надад гар хүрснээс болж бид салсан бөгөөд энэ хугацаанд охинтойгоо уулзаагүй, ямар нэгэн мөнгө төгрөгийн тусламж үзүүлж байгаагүй. Бид тусдаа амьдраад 10 жил болж байна. Бид тус тусын амьдралтай болсон бөгөөд би А.З гэх хүнтэй хамтран амьдарч 2016 онд хүү З.Т, 2018 онд З.Э нарыг төрүүлсэн. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.А өөрийн асрамжид авч, эцэг Т.Б хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид эвлэрүүлэн зуучлалаар дахин ороод эвлэрэх боломжгүй. Би гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ шүүхэд 2017 оны 12 сард өгч байсан. Хариуцагч Т.Б нь ирэхгүй байсны улмаас тухайн үед хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Иймд хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Б нь эхнэр Н.М тай 2004 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2007 оны 10 сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 09 сарын 23-ны өдөр охин Б.А төрсөн. 2007 оны 10 сараас хойш тусдаа амьдарч байна. Бид тусдаа амьдраад 10 жил болж байна. Бид тус тусын амьдралтай болсон бөгөөд би өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон байгаа. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.А эх Н.М ын асрамжид үлдээж өгнө үү. Би хүүхдийн тэтгэлэг төлнө. Гэрлэлт цуцлуулах асуудлыг хурдан шийдвэрлэж өгнө үү. Учир нь би Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд амьдардаг. Олон удаа Бор-Өндөр суманд хүрэлцэн ирэхэд хүндрэлтэй байна. Бид эвлэрүүлэн зуучлалаар дахин ороод эвлэрэх боломжгүй гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Н.М  нь хариуцагч Т.Б гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.М  нь Миний бие хариуцагчийн оршин суугаа хаяг болох Сүхбаатар аймагт очиж энэ асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй байна. Учир нь миний бие 4 сартай, 2 настай, 10 настай бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг тул өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болногэж заасан байх тул нэхэмжлэгч Н.М ын нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.М ын гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.М  нь хариуцагч Т.Б 2004 онд танилцаж, гэр бүл болж, 2007 оны 10 сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байгаад 2007 оны 10 сар хүртэл хамтран амьдарч байсан нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зохигчид нь хамтран амьдрах хугацаандаа 2007 оны 09 сарын 23-ны өдөр охин Б.А төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.М , хариуцагч Т.Б нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, Т.Б нь эхнэр Н.М ыг зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, гэрлэгчид нь 2007 оны 10 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачилгыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байна.

Зохигчид нь 2017 оны 12 сард тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч талууд эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүйгээр дуусгавар болсон байна.

Гэрлэгчид нь цаашид эвлэрэх боломжгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах бодит нөхцөл тогтоогдохгүй байна.

Зохигчид нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, Т.Б нь эхнэр Н.М ыг зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, 2007 оны 10 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэргийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцож болно гэж заасан байна.

Гэрлэгчид нь 2007 оны 09 сарын 23-ны өдөр төрсөн охин Б.А төрсөн эх Н.М ын асрамжид үлдээх талаар тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд өгсөн санал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, нэхэмжлэгчийн хүсэлт зэргийг харгалзан үзээд охин Б.А эх Н.М ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийг үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.А 11нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээртэтгэлгийг сар тутам эцэг Т.Б гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.М  нь охин Б.А-тай нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Н.М, хариуцагч Т.Б нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Н.М ын хариуцагч Т.Б гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.М  хариуцагч Т.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар 2007 оны 09 сарын 23-ны өдөр төрсөн охин Б.А эх Н.М ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 09 сарын 23-ны өдөр төрсөн охин Б.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг  Т.Б-өөс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү охин Б.А-ийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.М д даалгасугай.

6.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.М ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 99806 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Т.Б улсын тэмдэгтийн хураамж 99806 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.М д олгосугай.

9.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

11.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                     М.ЭНХМАНДАХ