| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2018/00341/И |
| Дугаар | 375 |
| Огноо | 2018-09-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 375
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, ..................
тоотод оршин суух *******
овогт Ч.Н /РД:.................../
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6-р баг
............................. тоотод оршин суух
******* овогт Н.Б
/РД:...................../
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н , хариуцагч Н.Б , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б тэй 2000 онд танилцаж дотносон, 2003 оны 02 сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2008 онд амьдралын хатуу хөтүүг хамтдаа даван туулж чадалгүй хоёр тийш болж охин Б.Т ын хамт миний бие Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршин суухаар, нөхөр Н.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдран суухаар явцгаасан. Иймээс 2008 оноос хойшхи 10 жилийн турш тус тусын амьдралтай болцгоосон. Ямар нэг эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн талаар гомдол байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Хоёр тийшээ болоод тусдаа амьдраад удаан хугацаа өнгөрч би өөрөө хүнтэй суугаад, хоёр хүүхэдтэй болсон. Тиймээс уг нэхэмжлэлийг гаргасан. Хүүхдийн тэтгэлэг, дундын өмч, эд хөрөнгийн тал дээр маргах маргаан байхгүйгэв.
Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Ч.Н ээс эд хөрөнгө нэхэмжлэх зүйл байхгүй учраас бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тусдаа амьдралтай. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Н , Н.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, Б.Т ын төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймаг “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Б.Т ыг асуусан тэмдэглэл, Н.Б ийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Н.Б эс гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлдэг.
Ч.Н , Н.Б нар нь 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбараар нотлогдож байна.
Шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа хийхийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид даалгасан боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь шүүхээс өгсөн эвлэрэх хугацаанд эвлэрээгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт Ч.Н , ******* овогт Н.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
3.Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б эс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ