Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 93

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч: Н.Ундрах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,

Иргэдийн төлөөлөгч: Б.Ууганцэцэг,

Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох 201616000159 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2016 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө хохирогч У.*******г хутгалж түүний биед цээжний зүүн өмнө хэсгийн хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээн амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бид нар наашаа автобусаар гарсан. Наашаа явж байгаад бүгд архи ууцгаасан. Манай нэг Баатар гээд дүү хоёулаа ханиндаа автобусаа унаад явья гээд та автобусны жолооч юм чинь гэж хэлсэн. ******* суман дээр очоод хоолонд орох гээд хоолоо захиалчихаад болоогүй байна гэхээр нь буцаж гараад автобусанд ороод тамхиа авах гээд сууж байтал араас ******* орж ирээд над руу дайраад тэгээд бид хоёр зууралдаад байж байтал гэнэт ******* хаанаасаа гараад ирсэн юм Сурмаа ахаа намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд би юу яриад байгаа юм бэ гээд шархаа дарж байсан гарыг нь авч үзсэн. Бид нар сандраад цагдаа дууд гээд өөрийнхөө утсыг өгсөн. Тэгээд тухайн үед автобусны гэрэл асахтай зэрэгцээд би хутгыг өөрийнхөө цүнхэнд хийгээд цоожилсон, тэгээд *******г сугадаад автобуснаас гарсан. Тэгээд сандраад зогсож байхад нэг залуу ирээд ундааны жижиг савтай ус өгсөн. Нөгөөтөхөөс нь нэг том балгасан чинь архи байсан. Би энэ чинь архи байна шүү дээ гээд буцаагаад өгөхөд зүгээрээ уучих гэсэн. Тухайн үед би нэлээн сандарчихсан байсан учраас би тэр архинаас уусан. Тэгээд удалгүй хоёр цагдаа ирсэн. Би ахынх нь цүнхэнд хутга байгаа гээд гаргаад үзүүлэх гэтэл цүнхэнд хутга байгаагүй. Жолооч хүү Хишигээ ах таны цүнхнээс чинь таны хутгыг аваад явсан гэж хэлсэн. Тэгээд хаана байсан хутга вэ гэхэд гадаа чулуун дор даруулаад байж байсан гэж хэлсэн. Тэгээд л наашаа ирээд байж байна. Би л *******г хутгалсан байж таараад байгаа юм. Би хутгалсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү.

Хохирогч У.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би Өмнөговь аймгийн Гурвантус сумын “*******” ХХК-ийн Хүрэн шандын уурхайд ээлжийн ахлах буюу уулын мастерын ажил хийдэг. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай ажил түр хугацаагаар зогссон. Ажилчид 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр пааз автобус болон фургон машинтай ойролцоогоор 37-38 орчим хүн Улаанбаатар хот руу 16 цагийн үед хөдөлсөн. Би фургон машинтай явсан. Баяндалай суманд автобусаа гүйцэж ирэхэд дугуй нь хагарчихсан гээд нөхөж байсан. Тэгэхэд автобусанд байсан хүмүүсийн ихэнх нь архи уучихсан ерөнхийдөө их согтчихсон байдалтай явж байсан. Аймгийн төв дээр ирээд автобусныхаа жолооч руу ярьсан чинь дөнгөж Баяндалай сумаас гарч байна гэж хэлсэн. Тэгээд бид нарыг хариуцаж явсан Баатар гэж залуу чи ер нь автобусыг ирэхээр нь дотор нь суугаад хариуцаад яв тэгэхгүй бол наадуул чинь архи уучихсан байн байн зогсоод мөд явахгүй байна гэж хэлсэн. Тэгээд автобусыг Өмнөговь аймгийн төвд ирэх хүртэл нь хүлээж байгаад 00-01 цагийн үед ирэхээр нь би автобусанд орж суугаад явсан. Тэгээд автобусанд ороход хүмүүсийн хоорондын харьцаа нь сонин болчихсон нэг юм ярьвал тэрийгээ дуугүй бай гэх мэтээр хэрүүл маргаан хийх гээд байсан. Тэр хэрүүл маргаан хийх гээд байсан хүмүүс нь ерөнхийдаөө ******* болон *******,

******* нар байсан. ...Тэгээд хэрүүл намжаад байж байтал ******* ах хүмүүсээс тамхи байна уу гэж асуугаад байхаар нь би тамхи гаргаж ******* ахад өгсөн. Тэр үед ******* *******ыг чи наад хоёр залуугаа бид хоёрлуу турхираад өөрөө ард нь чимээгүй суулаа гэх утгатай зүйл хэлсэн. Тэгэхэд ******* ёстой тийм зүйл байхгүй. Би энэ урд жолоочийг хараад явж байна гэх утгатай зүйл хэлсэн. Тэгсэн ******* нь ******* ахыг чи хүнээс тамхи гуйдаг арчаагүй гэх утгатай зүйл бас ярьж доромжилсон. Тэгсэн чинь ******* би чамайг бодвол татах тамхитайгаа явдаг хүн шүү биед байсан тамхи дуусчихлаа тэгээд тамхи асуусан юм. Цүнхэнд тамхи минь байгаа гэж хэлж байсан. Тэгээд ер нь хэрүүл намжсан. Тэгээд би хэсэг хугацаанд унтсан байсан. Миний хажууд сууж явсан залуу намайг сэрээгээд ******* суман дээр ирчихлээ бууж хоол идэх үү гэж асуусан. Тэгэхээр нь би үгүй үгүй надад бэлэн мөнгө байхгүй гээд сандал дээрээ хажуугаараа хэвтээд унтаад өгсөн. Би автобусны зүүн талдаа урдаасаа 3 дахь хавьцаа сандал дээр унтаж байсан. Тэгээд нойрон дунд ямар ч байсан автобусруу нэг хүн орж ирээд миний хажуугаар хойшоо явсан. Тэгээд байж байтал араас нь ******* орж ирээд чи муу одоо залуучуудыг турхираад яаж байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* би зүгээр явж байсан шүү чи тэгээд яах юм гээд хэрэлдээд эхэлсэн. Би дуугаар нь *******, ******* хоёрыг байна гэдгийг бол мэдсэн. Тэгээд хэрэлдээд чанга чанга дуугараад босоод ирсэн чинь автобусны хамгийн ард байдаг урт сандалны дунд хойшоо налаад уначихсан. ******* наад талд нь *******ыг барьчихсан хоорондоо зууралдчихсан байж байсан. Тэгэхээр нь босож очоод би *******гийн ардаас нь буюу мөрнөөс нь хоёр гараараа татсан. Тэгээд *******г татаж өөрийнхөө нөгөө талд гаргаад боль гэж хэлээд түлхсэн. Тэгээд эргээд хартал ******* миний зүүн хөхний дээхэн тал руу нэг цохиод зүүн гарын бугалган дээр бас дахиад нэг цохих шиг болсон. Тэгэхээр нь би яагаад намайг цохиод байгаа юм бэ гэж хэлсэн чинь ******* больсон. Тэгээд эргээд хартал гаднаас ганц нэг хүн орж ирсэн. Хэн орж ирснийг сайн мэдэхгүй байна. Тэгээд автобуснаас гарсан чинь ******* араас гарч ирээд ахын дүү зүгээр үү гэж асуусан. Тэгэхээр нь би зүгээр зүгээр гэж хэлсэн чинь амьсгалахад их сонин болоод эхэлсэн. Тэгээд цээжрүүгээ гараа хийгээд гараа гаргаад ирсэн чинь цус болчихсон байсан. Тэгээд би *******д хутгалуулчихсан гэдгээ мэдсэн. Тэгээд сумын цагдаа эмнэлэг дуудаад аймгийн төв дээр ирээд тэгээд орой нь Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ асуудал маш хурдан болсон. ******* л намайг хутгалсан. ******* намайг хутгалах ямар нэг шалтгаан байгаагүй. Бид хоёр хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. ******* андуураад *******г хутгалах гэж байгаад л намайг хутгалчихсан болов уу гэж бодож байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Гэрч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын 02-ны үүрээр 04 цагийн үед гуанзны тогооч Алдарцэцэг дуудлага өгсөн. Тэр манайд явуулын жолооч нар хоорондоо хэрэлдэж байгаад нэг нэгнийгээ хутгалчих шиг боллоо хурдан хүрээд ир гэж дуудлага өгөхөөр нь сумын төвийн баруун урд талд Билэг худалдааны төв гээд цайны газрын үүдэнд ирэхэд хутгалуулсан гэх хүнийг хутгалсан гэх

хүн нь эмнэлэг рүү аваад явлаа гэж байсан. ...Автобустай хүмүүсийг олоод эмнэлэг дээр ирээд хамт явсан хүмүүсээс юу болсон талаар асуухад хүн хутгалсан ******* гэх хүн нь архи уучихсан би аархаж байгаад дүүгээ хутгалчихлаа миний буруу би элдэв янзын худлаа хэлэхгүй миний буруу гэж хэлээд байсан тэгэхээр нь уг хүнийг согтуурал хэмждэг багажаар хэмжихэд 1.02 хувийн согтолттой гарч байсан. Хутгалуулсан гэх хүнийг бас согтуурал хэмждэг багажаар хэмжиж үзэхэд 0.54 хувийн согтолттой байсан. ...тэр хүн хугалсан гэх хутгыг дуудлагаар очоод Билэг цайны газрын зүүн өмнө талд байхад нь олж авсан тэр хутга нь эвхдэг нэг талдаа халбага сэрээтэй, нэг талдаа улаан өнгийн бариултай жижиг хутга байсан би тухайн үед хутгыг байсан газарт нь зураг авсан байгаа би тэр зургыг нь угаалгаж өгнө” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

          Гэрч М.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тэгээд ******* суманд 03 цагийн үед орсон. Тэгээд замын хажууд байх цайны газар очиж зогссон. Хүмүүс автобуснаас бууцгаасан. Би тэгээд буусан. Тэгтэл Сайханаа ах гуанзанд гэж залууг өшиглөөд авсан. нь автобусанд маргалдаж байхад Хишигээгийн талд ороод хэрүүл маргаанд оролцоод байсан хүн байгаа юм. Тэгээд , Сайханаа хоёрыг салгаад гаргаад явуулсан. Тэгтэл автобус руу Сайханаа, *******, ******* гурав цувраад орсон. Тэгэхээр нь бас зодоон нүдээн болох вий гэж бодоод араас нь автобус руу ортол ******* ах автобусны хамгийн хойд талын урт суудал дээр суучихсан байсан. ******* ах ******* ахыг заамдчихсан ална шүү муу пизда минь жаахан хүүхдүүдийн дунд яс хаяад байгаарай гэх зүйл ярьж байсан. ******* ах бас зөрүүлээд заамдчихсан яасан юм пизда минь гээд хэрэлдээд байсан. Ард нь Сайханаа ах оччихсон байсан. Тэгээд би ороод салгасан. Тэгсэн чинь Сайханаа ах автобусны урд очоод суучихсан. ******* суудал дээрээ суусан хэвээрээ байсан. Би ******* ахын урд талд зогсчихсон. Хүн явдаг коридорт нь ******* ах зогсож байсан. ******* ах ******* ахыг ална шүү гээд байсан. Тэгтэл ******* ах би ер нь яачихсан юм гээд цүнхнийхээ хажуу талаас нэг тонгорог шиг хутга бариад боссон. Тэгэхээр нь би ******* ахын хажуугаар Сурмаа ах тонгорогтой байна гэж хэлээд зугтаагаад автобуснаас буусан. Тэгтэл *******гийн дуу гарах шиг болсон. ******* болиочээ Сурмаа ах гэх шиг болсон. Би автобусанд *******г хараагүй. Тэнд нэг сандал дээр нь унтаж байсан байх. Харанхуй байсан болохоор мэдэгдээгүй. Би гадаа гараад байж байтал ******* намайг хутгалчихлаа ш дээ гээд цээжнийхээ зүүн хэсгийг дараад автобуснаас гараад ирсэн. Тэгээд харсан чинь цус гарч байсан. Тэгээд цагдаа эмч дуудсан. Би түргэнд автобустайгаа хүргэж өгсөн. 20 гаруй хүн явж байсан. Бүгд манай компаний ажилчид байгаа юм. Гэхдээ хутга шөвөг болж байхад бүгд автобусанд байхгүй буучихсан хоолонд ороод байж байсан. Хутгалж байхыг нь би бол хараагүй. ******* ах хутга барьчихсан байсан. ******* ах хутгалсан байх. ******* ах ******* ахруу дайрах шиг болсон. Тэгээд тэнд ойр ******* байж байгаад босоод салгах гээд дундуур нь ороод хутгалуулчихсан байх гэж би бодоод байгаа юм. Бусдаар хэрүүл маргаанд ******* оролцоогүй. Өөрөө боль ингэ тэг л гэж байсан байх. Ахлаад авч явж байсан хүн нь байгаа

юм. *******гийн нэг гарнаас нь цус гарч байсан. Цээжнийхээ зүүн хэсгийг гараараа дарчихсан байсан. Тэгээд гараа аваад үзүүлсэн чинь гар нь цус болчихсон байсан. ...*******г хутгалуулчихлаа гээд автобуснаас гараад явсан хойно ******* хутга хаанаас авсан юм гэхээр нь би ******* ахыг хутга цүнхнийхээ хавиас авч байсныг харсан учраас цүнхнээсээ авсан гэж яриад ******* ахтай буцаад автобусанд орсон. Тэгээд *******ын цүнхрүү очсон. Тэгсэн чинь хутга нь цүнхэн дотор нь байсан. Цүнхнийх нь ам онгорхой дээр нь хутга нь ил харагдаж байсан. Хутга нь эвхэгдсэн байсан. Тэгсэн чинь ******* ах ханцуйгаараа жийрэглээд хутга нь энэ байна гэж хэлээд автобуснаас гаргаад хаячихсан юм. Тэгээд сүүлд цагдаа ирээд эмнэлэг дээр очсон хойно хутга нь хаана байгаа тухай яригдаад тэгээд гаргаад хаяж байсан талаар цагдаад хэлээд очсон чинь уг хутга чулуу тойруулан тавьчихсан байсан. Энд хутга нь байгаа гэдгийг мэдэгдүүлэх санаатай тавьсан байсан байх. Хэн тавьсан талаар мэдэхгүй байна. Автобуснаас тэнд үлдсэн хүмүүс тэгсэн байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

        Гэрч Л.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тэгж яваад Цогт-овоо сум орсон. Тэгээд хоолонд орцгооно гээд хүмүүс бууцгаасан. Тэгэхээр нь би *******д хоёулаа сүүлд нь бууя наадуул чинь уучихсан хоёулаа ч бас ганц нэг татчихсан. Одоо буувал янз бүрийн зүйл болж магадгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоцроод сүүлд буугаад цайны газарлуу орсон. Надаас ******* түрүүлж орсон. Тэгээд ыг сандалтай нь жийсэн юм уу өшиглөөд унагаасан юм уу мэдэхгүй унагаасан сураг байсан би бол тэрийг хараагүй. Тэгээд цайны газар ямар нэг зүйл болоогүй. ******* бид хоёр салаад автобусруу орсон. Тэгсэн чинь ******* автобусанд ороод хамгийн арын суудал дээр сууж байсан. Цүнхээ өвөр дээрээ тавьчихсан байсан. Тэгээд би очоод уурласан *******д, би чи ер нь бацаануудыг турхирчихаад өөрөө энд орж ирээд суучихсан ч байх шиг гадаа бөөн зодоон болох гээд байна гэж хэлсэн чинь чи юу гээд байгаа юм гээд намайг заамдаад бариад авахаар нь би бас заамдсан. Тэгтэл араас ******* намайг салгаад боль боль гээд байж байтал автобусны жолооч орж ирж байсан. Тэгэж байгаад гэнэт автобусны жолооч наадах чинь гартаа хутга барьчихсан явж байна ш дээ гэж хэлсэн. Дөнгөж тэгэж хэлэхэд нь хамгийн урд талын суудал дээгүүр би даваад унасан. Хэн түлхсэн юм мэдэхгүй араас нэг нь түлхсэн. Тэгээд уначихаад босоод ирсэн чинь ******* наадах чинь намайг хутгалчихлаа ш дээ гээд эвхэрчихсэн байсан. Тэгсэн чинь ******* ******* чинь Билгүүнийг хутгалчихлаа ш дээ пизда чинь гэж хэлж байсан. Тэгээд эмнэлэг цагдаа болсон. Автабусны зүүн талын урдаасаа хоёр дахь суудал дээр дээшээ хараад унтаж байсан юм. Яаж босож ирээд яаж байгаад хутгалуулсан талаар бол мэдэхгүй байна. Би *******гийн хэвтэж байсан суудлын урд талын суудлыг даваад унасан. Миний бодлоор бол ******* унтаж байгаад гэнэт босож ирээд миний урдуур ороод хутгалуулчихсан юм болов уу гэж бодоод байгаа юм. ******* нь намайг хутгалах гэж байгаад гэнэт урдуур нь босоод ороод ирсэн хүнийг хутгалчихсан юм болов уу гэж бодож байна. Гэхдээ мэдэхгүй байна. Миний мэдэхийн тийм үйлдэл гаргаагүй хутга барьчихсан байна гэж жолоочийг хэлэхэд миний араас нэг нь түлхээд авсан. Би автобусны сандал

даваад унасан. Тэгээд босоод ирэхэд ******* хутгалуулчихсан байсан. *******, ******* хоёр автобусанд хэрүүл маргаан хийгээгүй, урд нь мөн миний мэдэхийн хэрүүл маргаан хийж байгаагүй.  ...Билгүүнийг хутгалуулчихлаа гэхээр нь бид нар Билгүүнийг аваад автобуснаас бүгдээрээ гарсан. Тэгээд би хутга нь хаана байна ******* хутгаа яасан юм гэж *******гээс асуусан. Тэгтэл ******* хутгаа цүнхнээсээ авч байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* бид хоёр *******ын цүнхэн дээр нь яваад очсон чинь цүнх нь онгорхой цүнхэн дээрээ тавьчихсан байсан. Тэгэхээр нь би ханцуйгаараа жийрэглээд хутга нь энэ байна шүү гэж хэлээд газар хаячихсан юм. Гадаа байсан хүмүүс бүгдээрээ харсан байх. Хүн хутгалчихаад байхад хутга нь олдохгүй байвал болохгүй гэж бодоод хутгыг нь хайж олж гаргаж ирсэн юм. Цүнхэн дээрээ тавьчихсан байсан. Хэзээ цүнхэн дээрээ хутгаа тавьсан талаар огт мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-31-р хуудас/,

            Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгээ:”...2016 оны 07  дугаар сарын 01-ний өдөр Гурвантэс сумын “*******” ХХКомпаниас ажилдын нэг автобус, нэг фургон машин гарсан би фургон машин хөдөлсөн. ...Цогт-овоо суманд цайны газар ирээд хоол идээд араас ирсэн хүмүүс нь цайны газар орж ирээд *******, Жанбалдорж хоёр хэрэлдээд байсан *******, ******* хоёр бас хэрэлдээд тэд нарыг салгаад *******, ******* хоёр автобус руу явуулсан Жанбалдорж, ******* хоёрыг цайны газар оруулсан хоолыг нь идүүлээд гараад ирсэн чинь *******г ******* хутгалчихлаа гэсэн *******г автобусанд суулгаад эмнэлэг явуулсан цагдаа ирээд фургон машин, автобусыг шалгаад хоорондоо хэрүүл маргаан хийсэн хүмүүсийг авч үлдээд үлдсэн хүмүүсийг би хариуцаж цагдаад хүргэж өгч эмнэлэг орж эмчтэй уулзаад *******г аймаг авч явах шаардлагатай байна гэж хэлээд бид нар аймагт ирсэн. *******, ******* хоёр хэрүүл маргаан хийгээгүй. *******г *******гээс асуусан чинь автобусанд унтаж байна гэж хэлсэн. *******, ******* хоёр хоорндоо хэрүүл маргаан хийгээд мууддалцаад байсан. ...*******, ******* хоёрыг ******* салгах гэж дундуур нь ороод хутгалуулсан юм билээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн өдөр Өмнөговь аймаг дахь ажил дуусаад бүх жолооч нар автобусаар хотруу буцсан. Тэгээд замдаа архи уусан ба Өмнөговь аймгийн ******* суманд хоол идэхээр түр зогссон. Тэгтэл дорж, Хишигжаргал нар архи уучихаад агсам тавиад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг загинаад болиулсан. Тэгээд автобусандаа ортол ******* хар цүнх ухаад сууж байхаар нь ******* дээр очоод “чи болиулахын оронд улам хүүхдүүдийг улам турхирлаа гээд барилцаж аваад нэг нэгнээ боогоод байхаар нь би салгасан. Би маргалдаж зодоон хийгээгүй. доржийг агсан тавилаа гэж загнаад нэг удаа хөшиглөсөн. С.******* нь улаан иштэй тонгорогоор хутгалсан. Яагаад хутгалсныг нь мэдэхгүй байна. Би автобусны хаалга талд хойноосоо гурав дахь сандалны хажууд зогсож байсан. Билгүүн миний эсрэг талын урд сандал дээр унтаж байсан.

******* автобусны мотор дээр хажуу тийшээ хараад сууж байсан. ******* миний хажууд зогсож байсан. Би архи уусан байсан. Тэгэхдээ бараг согтоогүй байсан. ******* уусан эсэхийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг гэсэн /хх-ийн 34-36-р хуудас/,

            Шүүгдэгч С.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай ажил түр хугацаагаар зогсоод Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 14 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хот руу явцгаасан. *******тэй хамт ээлжлээд автобусаа бариад явчих, та автобус барьж байсан юм чинь гэж хэлсэн байсан юм. Тэгээд эхлээд ******* барьж яваад тэгээд овоотын цэргийн ангиас 10 орчим километр яваад дугуй хагарсан. Тэгээд дугуйгаа сольж тавьчихаад цаашаа явахдаа би жолоодоод Баяндалай сум хүртэл барьж явсан. Тэгээд Баяндалай суман дээр хагарсан дугуйгаа нөхөж аваад дахиад хөдлөөд явсан. Автобусыг Баяндалайгаас ******* бариад явсан. Автобусанд байгаа хүмүүс Овоотоос явахдаа архи уугаад эхэлсэн. Надад архи ирж байсан би огт архи уугаагүй. Манай нэг фургон машин явж байсан тэндээс ******* орж ирж суусан. ...Тэгээд ******* сум ортол хэрүүл хийгээд байсан. ******* сумын цайны газар дээр зогсоод бид нар хоолонд орох гээд цайны газар орсон чинь *******, доржийг сандалтай өшиглөөд унагаасан. Тэгээд салгаад гарсан чинь ******* *******гийн араас нь боосон. Тэгээд тэнд байсан хэд тэд нарыг салгасан. Би тамхи авахаар автобус руу орсон. Тэгээд хамгийн арын урт сандал дээр очоод цүнхнээсээ тамхиа гаргаж ирсэн. Тэгээд гялгар уут нь онгойхгүй байхаар нь би цүнхнээсээ би улаан хүрэн өнгийн халбага, сэрээтэй эвхдэг тонгорго хутга байсан.  Түүний хутгыг нь гаргаж ирээд гялгар уутыг нь урж онгойлгосон. Тэгээд онгойлгочихоод зүүн гар талдаа хутгаа тавиад тамхиа онгойлгоод татах гэж байтал гаднаас *******, ******* хоёр гаднаас орж ирсэн. Тэгээд орж ирээд гэрэл тусгаад намайг харангуутаа энэ муу хөгшин төгцөг дандаа хүн матаж байдаг юм гээд надруу дайрсан. Энэ хоёр нилээн согтуу байсан Тэгээд би та хоёртой зууралдаад байх юм байхгүй. Би тэгэж маттаг ч хүн биш гэж хэлсэн. Төд удалгүй ******* намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Би хэдийдээ яаж байгаад хутгалсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан ******* хутгалуулчихсан байсан. ******* ч хаанаас гараад ирсэн юм мэдэхгүй байна. Тэгээд би худлаа байлгүйдээ гээд цээжээ дарсан гарыг нь авсан чинь гар нь цус болчихсон байсан. Тэгсэн чинь ******* намайг чи хүн хоёр удаа хутгалчихлаа гэж хэлсэн. Би ээ халаг ээ халаг гээд толгойгоо шаагаад харсан чинь заалны гэрэл ассан. Тэгтэл хутга Билгүүнээгийн ар талд хоёр алхамын зайтай харагдсан Тэгэхээр нь би тэр хутгыг аваад энэ хутганаас болсон лайтай хар хутга энэ эд мөрийн баримт гээд би цүнхрүүгээ хийсэн. Тэгээд би *******г сугадаад бид нар автобуснаас гараад цагдаа дуудаарай гээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд бид нарыг автобусанд суулгаад эмнэлгийн гадаа очсон. Тэгээд би нөгөө цагдаад нь хутга энд байгаа гээд цүнхээ үзүүлээд хамаг зүйлээ ухаж үзээд хутгаа олоогүй. Тэгээд ах нь энд гавлуулаад байж байя би л хутгалчихсан юм шиг байна та нар яваад үзээд ир гэж хэлээд явуулсан. Тэгээд цагдаа яваад тэр хавиас газраас оллоо гээд миний хутгыг аваад ороод ирсэн. Тэгээд яахаараа хутга цүнхнээс гарчихсан юм бол гэсэн чинь ******* таны цүнхнээс ******* хутгыг чинь авч байсан ш дээ гэж хэлсэн. ******* ямар учраас хутга авсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед хийж байсан үйлдлээ огт санахгүй байна. Тэр үед согтуу бас байгаагүй. *******, ******* хоёр орж ирээд уур их хүргэсэн. Согтуурлын зэрэг шалгахад 1 бүхэл л гэх шиг болсон. Тэр хэрэг болсон хойно цагдаа ирэхээс өмнө би чичрээд зогсож байтал хэнийг нь мэдэхгүй байна. Нэг нь ирээд та тайвшир гээд цэвэр усны савтай архи өгсөн. Түүнийг нь уучихсан. Би анх уухдаа ус гэж бодож уусан. Тэгээд архи байна ш дээ гэсэн чинь харин тиймээ уугаад тайвшираатах гэж хэлсэн. Тэгээд үлдсэнийг нь уучихсан. Үүнээс өмнө би бол огт архи уугаагүй байсан. Урд нь *******тай хэрүүл маргаан хийж байгаагүй. Өс хонзонгийн зүйл байхгүй. Тэр өдөр мөн хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63, 65-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №391 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэнд: *******гийн биед цээжний зүүн өмнө хэсгийн хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас цээжний арьсан доор хий хуралдалт, зүүн хөндийд хий болон цус хуралдалт үүсч хүндэрсэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 53-р хуудас/,

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

          Эд зүйл хурааж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10-р хуудас/,

          Эд зүйл хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р хуудас/,

         Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14-р хуудас/,

          У.*******гийн өвчний түүх /хх-ийн 39-52-р хуудас/,

           Хохирлын баримтууд /хх-ийн 82-84-р хуудас/,

           Хохирол төлсөн баримт /хх-ийн 85-р хуудас/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-р хуудас/

           Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 102-105-р хуудас/ зэрэг баримтууд болно.

             Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2016 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө хохирогч У.*******г хутгалж түүний биед цээжний зүүн өмнө хэсгийн хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээн амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            Хохирогч У.*******гийн: ...Тэгээд хэрүүл намжаад байж байтал ******* ах хүмүүсээс тамхи байна уу гэж асуугаад байхаар нь би тамхи гаргаж ******* ахад өгсөн. Тэр үед ******* *******ыг чи наад хоёр залуугаа бид хоёрлуу турхираад өөрөө ард нь чимээгүй суулаа гэх утгатай зүйл хэлсэн. Тэгэхэд ******* ёстой тийм зүйл байхгүй. Би энэ урд жолоочийг хараад явж байна гэх утгатай зүйл хэлсэн. Тэгсэн ******* нь ******* ахыг чи хүнээс тамхи гуйдаг арчаагүй гэх утгатай зүйл бас ярьж доромжилсон. Тэгсэн чинь ******* би чамайг бодвол татах тамхитайгаа явдаг хүн шүү биед байсан тамхи дуусчихлаа тэгээд тамхи асуусан юм. Цүнхэнд тамхи минь байгаа гэж хэлж байсан. Тэгээд ер нь хэрүүл намжсан. Тэгээд би хэсэг хугацаанд унтсан байсан. Миний хажууд сууж явсан залуу намайг сэрээгээд ******* суман дээр ирчихлээ бууж хоол идэх үү гэж асуусан. Тэгэхээр нь би үгүй үгүй надад бэлэн мөнгө байхгүй гээд сандал дээрээ хажуугаараа хэвтээд унтаад өгсөн. Би автобусны зүүн талдаа урдаасаа 3 дахь хавьцаа сандал дээр унтаж байсан. Тэгээд нойрон дунд ямар ч байсан автобусруу нэг хүн орж ирээд миний хажуугаар хойшоо явсан. Тэгээд байж байтал араас нь ******* орж ирээд чи муу одоо залуучуудыг турхираад яаж байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* би зүгээр явж байсан шүү чи тэгээд яах юм гээд хэрэлдээд эхэлсэн. Би дуугаар нь *******, ******* хоёрыг байна гэдгийг бол мэдсэн. Тэгээд хэрэлдээд чанга чанга дуугараад босоод ирсэн чинь автобусны хамгийн ард байдаг урт сандалны дунд хойшоо налаад уначихсан. ******* наад талд нь *******ыг барьчихсан хоорондоо зууралдчихсан байж байсан. Тэгэхээр нь босож очоод би *******гийн ардаас нь буюу мөрнөөс нь хоёр гараараа татсан. Тэгээд *******г татаж өөрийнхөө нөгөө талд гаргаад боль гэж хэлээд түлхсэн. Тэгээд эргээд хартал ******* миний зүүн хөхний дээхэн тал руу нэг цохиод зүүн гарын бугалган дээр бас дахиад нэг цохих шиг болсон. Тэгэхээр нь би яагаад намайг цохиод байгаа юм бэ гэж хэлсэн чинь ******* больсон. Тэгээд эргээд хартал гаднаас ганц нэг хүн орж ирсэн. Хэн орж ирснийг сайн мэдэхгүй байна. Тэгээд автобуснаас гарсан чинь ******* араас гарч ирээд ахын дүү зүгээр үү гэж асуусан. Тэгэхээр нь би зүгээр зүгээр гэж хэлсэн чинь амьсгалахад их сонин болоод эхэлсэн. Тэгээд цээжрүүгээ гараа хийгээд гараа гаргаад ирсэн чинь цус болчихсон байсан. Тэгээд би *******д хутгалуулчихсан гэдгээ мэдсэн... ******* л намайг хутгалсан. ******* намайг хутгалах ямар нэг шалтгаан байгаагүй. Бид хоёр хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. ******* андуураад *******г хутгалах гэж байгаад л намайг хутгалчихсан болов уу гэж бодож байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

         Гэрч Д.*******ийн: ”...2016 оны 07 дугаар сарын 02-ны үүрээр 04 цагийн үед гуанзны тогооч Алдарцэцэг дуудлага өгсөн. Тэр манайд явуулын жолооч нар хоорондоо хэрэлдэж байгаад нэг нэгнийгээ хутгалчих шиг боллоо хурдан хүрээд ир гэж дуудлага өгөхөөр нь сумын төвийн баруун урд талд Билэг худалдааны төв гээд цайны газрын үүдэнд ирэхэд хутгалуулсан гэх хүнийг хутгалсан гэх хүн нь эмнэлэг рүү аваад явлаа гэж

байсан. ...Автобустай хүмүүсийг олоод эмнэлэг дээр ирээд хамт явсан хүмүүсээс юу болсон талаар асуухад хүн хутгалсан ******* гэх хүн нь архи уучихсан би аархаж байгаад дүүгээ хутгалчихлаа миний буруу би элдэв янзын худлаа хэлэхгүй миний буруу гэж хэлээд байсан тэгэхээр нь уг хүнийг согтуурал хэмждэг багажаар хэмжихэд 1.02 хувийн согтолттой гарч байсан. Хутгалуулсан гэх хүнийг бас согтуурал хэмждэг багажаар хэмжиж үзэхэд 0.54 хувийн согтолттой байсан. ...тэр хүн хугалсан гэх хутгыг дуудлагаар очоод Билэг цайны газрын зүүн өмнө талд байхад нь олж авсан тэр хутга нь эвхдэг нэг талдаа халбага сэрээтэй, нэг талдаа улаан өнгийн бариултай жижиг хутга байсан би тухайн үед хутгыг байсан газарт нь зураг авсан байгаа би тэр зургыг нь угаалгаж өгнө” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

          Гэрч М.*******гийн: ...******* ах автобусны хамгийн хойд талын урт суудал дээр суучихсан байсан. ******* ах ******* ахыг заамдчихсан ална шүү муу пизда минь жаахан хүүхдүүдийн дунд яс хаяад байгаарай гэх зүйл ярьж байсан. ******* ах бас зөрүүлээд заамдчихсан яасан юм пизда минь гээд хэрэлдээд байсан. Ард нь Сайханаа ах оччихсон байсан. Тэгээд би ороод салгасан. Тэгсэн чинь Сайханаа ах автобусны урд очоод суучихсан. ******* суудал дээрээ суусан хэвээрээ байсан. Би ******* ахын урд талд зогсчихсон. Хүн явдаг коридорт нь ******* ах зогсож байсан. ******* ах ******* ахыг ална шүү гээд байсан. Тэгтэл ******* ах би ер нь яачихсан юм гээд цүнхнийхээ хажуу талаас нэг тонгорог шиг хутга бариад боссон. Тэгэхээр нь би ******* ахын хажуугаар Сурмаа ах тонгорогтой байна гэж хэлээд зугтаагаад автобуснаас буусан. Тэгтэл *******гийн дуу гарах шиг болсон. ******* болиочээ Сурмаа ах гэх шиг болсон. Би автобусанд *******г хараагүй. Тэнд нэг сандал дээр нь унтаж байсан байх. Харанхуй байсан болохоор мэдэгдээгүй. Би гадаа гараад байж байтал ******* намайг хутгалчихлаа ш дээ гээд цээжнийхээ зүүн хэсгийг дараад автобуснаас гараад ирсэн. Тэгээд харсан чинь цус гарч байсан. Тэгээд цагдаа эмч дуудсан. Би түргэнд автобустайгаа хүргэж өгсөн. 20 гаруй хүн явж байсан. Бүгд манай компаний ажилчид байгаа юм. Гэхдээ хутга шөвөг болж байхад бүгд автобусанд байхгүй буучихсан хоолонд ороод байж байсан. Хутгалж байхыг нь би бол хараагүй. ******* ах хутга барьчихсан байсан. ******* ах хутгалсан байх. ******* ах ******* ахруу дайрах шиг болсон. Тэгээд тэнд ойр ******* байж байгаад босоод салгах гээд дундуур нь ороод хутгалуулчихсан байх гэж би бодоод байгаа юм. Бусдаар хэрүүл маргаанд ******* оролцоогүй. Өөрөө боль ингэ тэг л гэж байсан байх. Ахлаад авч явж байсан хүн нь байгаа юм. *******гийн нэг гарнаас нь цус гарч байсан. Цээжнийхээ зүүн хэсгийг гараараа дарчихсан байсан. Тэгээд гараа аваад үзүүлсэн чинь гар нь цус болчихсон байсан. ...*******г хутгалуулчихлаа гээд автобуснаас гараад явсан хойно ******* хутга хаанаас авсан юм гэхээр нь би ******* ахыг хутга цүнхнийхээ хавиас авч байсныг харсан учраас цүнхнээсээ авсан гэж яриад ******* ахтай буцаад автобусанд орсон. Тэгээд *******ын цүнхрүү очсон. Тэгсэн чинь хутга нь цүнхэн дотор нь байсан. Цүнхнийх нь ам онгорхой дээр нь хутга нь ил харагдаж байсан. Хутга нь эвхэгдсэн байсан. Тэгсэн чинь ******* ах ханцуйгаараа жийрэглээд хутга нь энэ байна гэж хэлээд автобуснаас гаргаад хаячихсан юм. Тэгээд сүүлд цагдаа ирээд эмнэлэг дээр очсон хойно хутга нь хаана байгаа тухай яригдаад тэгээд гаргаад хаяж байсан талаар цагдаад хэлээд очсон чинь уг хутга чулуу тойруулан тавьчихсан байсан. Энд хутга нь байгаа гэдгийг мэдэгдүүлэх санаатай тавьсан байсан байх. Хэн тавьсан талаар мэдэхгүй байна. Автобуснаас тэнд үлдсэн хүмүүс тэгсэн байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

        Гэрч Л.*******гийн: ”... ******* бид хоёр салаад автобусруу орсон. Тэгсэн чинь ******* автобусанд ороод хамгийн арын суудал дээр сууж байсан. Цүнхээ өвөр дээрээ тавьчихсан байсан. Тэгээд би очоод уурласан *******д, чи ер нь бацаануудыг турхирчихаад өөрөө энд орж ирээд суучихсан ч байх шиг гадаа бөөн зодоон болох гээд байна гэж хэлсэн чинь чи юу гээд байгаа юм гээд намайг заамдаад бариад авахаар нь би бас заамдсан. Тэгтэл араас ******* намайг салгаад боль боль гээд байж байтал автобусны жолооч орж ирж байсан. Тэгэж байгаад гэнэт автобусны жолооч наадах чинь гартаа хутга барьчихсан явж байна ш дээ гэж хэлсэн. Дөнгөж тэгэж хэлэхэд нь хамгийн урд талын суудал дээгүүр би даваад унасан. Хэн түлхсэн юм мэдэхгүй араас нэг нь түлхсэн. Тэгээд уначихаад босоод ирсэн чинь ******* наадах чинь намайг хутгалчихлаа ш дээ гээд эвхэрчихсэн байсан. Тэгсэн чинь ******* ******* чинь Билгүүнийг хутгалчихлаа ш дээ пизда чинь гэж хэлж байсан. Тэгээд эмнэлэг цагдаа болсон. Автабусны зүүн талын урдаасаа хоёр дахь суудал дээр дээшээ хараад унтаж байсан юм. Яаж босож ирээд яаж байгаад хутгалуулсан талаар бол мэдэхгүй байна. Би *******гийн хэвтэж байсан суудлын урд талын суудлыг даваад унасан. Миний бодлоор бол ******* унтаж байгаад гэнэт босож ирээд миний урдуур ороод хутгалуулчихсан юм болов уу гэж бодоод байгаа юм. ******* нь намайг хутгалах гэж байгаад гэнэт урдуур нь босоод ороод ирсэн хүнийг хутгалчихсан юм болов уу гэж бодож байна. Гэхдээ мэдэхгүй байна. Миний мэдэхийн тийм үйлдэл гаргаагүй хутга барьчихсан байна гэж жолоочийг хэлэхэд миний араас нэг нь түлхээд авсан. Би автобусны сандал даваад унасан. Тэгээд босоод ирэхэд ******* хутгалуулчихсан байсан. *******, ******* хоёр автобусанд хэрүүл маргаан хийгээгүй, урд нь мөн миний мэдэхийн хэрүүл маргаан хийж байгаагүй.  ...Билгүүнийг хутгалуулчихлаа гэхээр нь бид нар Билгүүнийг аваад автобуснаас бүгдээрээ гарсан. Тэгээд би хутга нь хаана байна ******* хутгаа яасан юм гэж *******гээс асуусан. Тэгтэл ******* хутгаа цүнхнээсээ авч байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* бид хоёр *******ын цүнхэн дээр нь яваад очсон чинь цүнх нь онгорхой цүнхэн дээрээ тавьчихсан байсан. Тэгэхээр нь би ханцуйгаараа жийрэглээд хутга нь энэ байна шүү гэж хэлээд газар хаячихсан юм. Гадаа байсан хүмүүс бүгдээрээ харсан байх. Хүн хутгалчихаад байхад хутга нь олдохгүй байвал болохгүй гэж бодоод хутгыг нь хайж олж гаргаж ирсэн юм. Цүнхэн дээрээ тавьчихсан байсан. Хэзээ цүнхэн дээрээ хутгаа тавьсан талаар огт мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-31-р хуудас/,

            Гэрч Д.ын: ...2016 оны 07  дугаар сарын 01-ний өдөр Гурвантэс сумын “*******” ХХКомпаниас ажилдын нэг автобус, нэг фургон машин гарсан би фургон

машин хөдөлсөн. ...Цогт-овоо суманд цайны газар ирээд хоол идээд араас ирсэн хүмүүс нь цайны газар орж ирээд *******, дорж хоёр хэрэлдээд байсан *******, ******* хоёр бас хэрэлдээд тэд нарыг салгаад *******, ******* хоёр автобус руу явуулсан дорж, ******* хоёрыг цайны газар оруулсан хоолыг нь идүүлээд гараад ирсэн чинь *******г ******* хутгалчихлаа гэсэн *******г автобусанд суулгаад эмнэлэг явуулсан цагдаа ирээд фургон машин, автобусыг шалгаад хоорондоо хэрүүл маргаан хийсэн хүмүүсийг авч үлдээд үлдсэн хүмүүсийг би хариуцаж цагдаад хүргэж өгч эмнэлэг орж эмчтэй уулзаад *******г аймаг авч явах шаардлагатай байна гэж хэлээд бид нар аймагт ирсэн. *******, ******* хоёр хэрүүл маргаан хийгээгүй. *******г *******гээс асуусан чинь автобусанд унтаж байна гэж хэлсэн. *******, ******* хоёр хоорндоо хэрүүл маргаан хийгээд муудалцаад байсан. ...*******, ******* хоёрыг ******* салгах гэж дундуур нь ороод хутгалуулсан юм билээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

           Гэрч Б.*******ын: ”...Тухайн өдөр Өмнөговь аймаг дахь ажил дуусаад бүх жолооч нар автобусаар хотруу буцсан. Тэгээд замдаа архи уусан ба Өмнөговь аймгийн ******* суманд хоол идэхээр түр зогссон. Тэгтэл дорж, Хишигжаргал нар архи уучихаад агсам тавиад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг загинаад болиулсан. Тэгээд автобусандаа ортол ******* хар цүнх ухаад сууж байхаар нь ******* дээр очоод “чи болиулахын оронд улам хүүхдүүдийг улам турхирлаа гээд барилцаж аваад нэг нэгнээ боогоод байхаар нь би салгасан. Би маргалдаж зодоон хийгээгүй. доржийг агсан тавилаа гэж загнаад нэг удаа хөшиглөсөн. С.******* нь улаан иштэй тонгорогоор хутгалсан. Яагаад хутгалсныг нь мэдэхгүй байна. Би автобусны хаалга талд хойноосоо гурав дахь сандалны хажууд зогсож байсан. Билгүүн миний эсрэг талын урд сандал дээр унтаж байсан. ******* автобусны мотор дээр хажуу тийшээ хараад сууж байсан. ******* миний хажууд зогсож байсан. Би архи уусан байсан. Тэгэхдээ бараг согтоогүй байсан. ******* уусан эсэхийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг гэсэн /хх-ийн 34-36-р хуудас/,

            Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай ажил түр хугацаагаар зогсоод Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 14 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хот руу явцгаасан. *******тэй хамт ээлжлээд автобусаа бариад явчих, та автобус барьж байсан юм чинь гэж хэлсэн байсан юм. ...Манай нэг фургон машин явж байсан тэндээс ******* орж ирж суусан. ...Тэгээд ******* сум ортол хэрүүл хийгээд байсан. ******* сумын цайны газар дээр зогсоод бид нар хоолонд орох гээд цайны газар орсон чинь *******, доржийг сандалтай өшиглөөд унагаасан. Тэгээд салгаад гарсан чинь ******* *******гийн араас нь боосон. Тэгээд тэнд байсан хэд тэд нарыг салгасан. Би тамхи авахаар автобус руу орсон. Тэгээд хамгийн арын урт сандал дээр очоод цүнхнээсээ тамхиа гаргаж ирсэн. Тэгээд гялгар уут нь онгойхгүй байхаар нь би цүнхнээсээ би улаан хүрэн өнгийн халбага, сэрээтэй эвхдэг тонгорго хутга байсан.  Түүний хутгыг нь гаргаж ирээд гялгар уутыг нь урж онгойлгосон. Тэгээд онгойлгочихоод зүүн гар талдаа хутгаа тавиад тамхиа онгойлгоод татах гэж байтал гаднаас *******, ******* хоёр гаднаас орж ирсэн. Тэгээд орж ирээд гэрэл тусгаад намайг харангуутаа энэ муу хөгшин төгцөг дандаа хүн матаж байдаг юм гээд надруу дайрсан. Энэ хоёр нилээн согтуу байсан Тэгээд би та хоёртой зууралдаад байх юм байхгүй. Би тэгж матдаг ч хүн биш гэж хэлсэн. Төд удалгүй ******* намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Би хэдийдээ яаж байгаад хутгалсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан ******* хутгалуулчихсан байсан. ******* ч хаанаас гараад ирсэн юм мэдэхгүй байна. Тэгээд би худлаа байлгүйдээ гээд цээжээ дарсан гарыг нь авсан чинь гар нь цус болчихсон байсан. Тэгсэн чинь ******* намайг чи хүн хоёр удаа хутгалчихлаа гэж хэлсэн. ...Урд нь *******тай хэрүүл маргаан хийж байгаагүй. Өс хонзонгийн зүйл байхгүй. Тэр өдөр мөн хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63, 65-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №391 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэнд: *******гийн биед цээжний зүүн өмнө хэсгийн хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас цээжний арьсан доор хий хуралдалт, зүүн хөндийд хий болон цус хуралдалт үүсч хүндэрсэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 53-р хуудас/,

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

          Эд зүйл хурааж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10-р хуудас/,

          Эд зүйл хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р хуудас/,

         Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14-р хуудас/,

          У.*******гийн өвчний түүх /хх-ийн 39-52-р хуудас/,

           Хохирлын баримтууд /хх-ийн 82-84-р хуудас/,

           Хохирол төлсөн баримт /хх-ийн 85-р хуудас/, баримт зэрэг нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

          Шүүгдэгч С.******* нь 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар дээрх хугацаанд буюу тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

        Хохирогч У.******* энэ гэмт хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авч 1.784.220 төгрөгний эмчилгээ хийлгэсэн талаархи хохирлын баримтаа хавтаст хэргийн материалд /хх-ийн 81-84-р хуудас/ гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч С.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлсөн болох нь хэрэгт авагдсан 1.800.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/ болон хохирогч У.*******гийн “...Би *******аас хохирлын мөнгө нэхэмжилж авсан бөгөөд одоо *******д ямар нэгэн гомдол саналгүй болсон” гэсэн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.*******ыг хохирогч У.*******д хохирол төлбөрт 1.800.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

        Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 5.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

        Шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байгаа боловч шүүгдэгч С.*******ыг хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа  үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Түүнчлэн шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.   

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар улаан хүрэн өнгийн иштэй эвхдэг хутга 1 ширхэг хураагдаж ирсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг хутгыг устгах нь зүйтэй.

        Шүүгдэгч С.*******ын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн

 290.3  дахь хэсэг, мөн хуулийн 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг

 удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн ын *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1  дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.*******т 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч С.*******ын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн иштэй эвхдэг хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т урьд авсан бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч С.*******т шүүх хуралдаанаас цагдан хорих таслан сэргийлэх авсугай.

        7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногт давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА

                         ШҮҮГЧИД                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ

                                          З.ТӨМӨРХҮҮ