Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1090

 

 

 

 

 

 

 

 

 

      2022             09             06                                                        

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: М.Эрдэнэзаяа /томилолтоор/,   

шүүгдэгч: Ө.Б, түүний өмгөөлөгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ө.Б-д холбогдох эрүүгийн 000000000000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Ө-ын Б  /РД:0000000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ****** аймгийн *******суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо “****"-ын 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 240 цаг нийтэд тустай ажил хийх ял,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийх ял тус тус шийтгүүлсэн,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Ө.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юуникорн” дэлгүүрийн гадна хохирогч А.Х-гийн өмчлөлийн 1.900.000 үнэ бүхий "Ай фоне 11 про макс” загварын гар утсыг,

2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2” гэж нэрлэгддэг автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне икс” загварын гар утсыг,

2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын явган хүний зам дээр хохирогч М.Э-ийн өмчлөлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне 8” загварын гар утсыг,        

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Г-ийн өмчлөлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий “редми нөүт 9” загварын гар утсыг,

2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Би Бош” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч Ж.Х-гийн  өмчлөлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий “редми нөүт 9” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ө.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юуникорн” дэлгүүрийн гадна хохирогч А.Х-гийн өмчлөлийн 1.900.000 үнэ бүхий "Ай фоне 11 про макс” загварын гар утсыг,

2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2” гэж нэрлэгддэг автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне икс” загварын гар утсыг,

2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын явган хүний зам дээр хохирогч М.Э-ийн өмчлөлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне 8” загварын гар утсыг,                                    

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Г-ийн өмчлөлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий “редми нөүт 9” загварын гар утсыг,

2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Би Бош” хүнсний дэлгүүрт хохирогч Ж.Х-гийн  өмчлөлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий “редми нөүт 9” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-1. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юуникорн" дэлгүүрийн гадна хохирогч А.Х-гийн өмчлөлийн 1.900.000 үнэ бүхий “Ай фоне 11 про макс” загварын гар утас хулгайд алдагдсан хэргийн талаарх нотлох баримтууд:

-Насанд хүрээгүй хохирогч А.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 цаг 44 минутад хичээл тараад найз Маралмаагийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны-2 автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун тал байрлах “Юуникорн” нэртэй дэлгүүр орж үйлчлүүлээд баруун 4 зам орж автобусанд суухаар алхсан. Модны 2-ын голын замын гэрлэн дохио дээр зогсож байгаад ээжрүүгээ залгах гээд гар утсаа халааснаасаа авах гэхэд алга болсон байсан. Миний алдсан гэх гар утас “Ай фоне 11 про макс” загварын хар ногоон өнгөтэй, цагаан өнгийн кейстэй гар утас байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 10-12-р хуудас/,

-“Дамно" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БГ1-21-540 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Айфоне 11 про макс загварын гар утас 1.900.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 31-32-р хуудас/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 25-28-р/,

-2. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2” гэж нэрлэгддэг автобусны буудлын орчим насанд хүрэзгүй хохирогч Б.С-ийн өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне икс” загварын гар утас хулгайд алдагдсан хэргийн талаарх нотлох баримтууд:

-Насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сентозагийн автобусны буудлаас уруудаад модны хоёрын автобусны буудал руу чиглэж алхаж байхдаа өөрийн халааснаасаа Ай фоне икс загварын гар утсаа алдсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 65-67-р хуудас/,

-“Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БГ1-21-541 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Айфоне икс” загварын гар утас 800.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  77-78/,

-3. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын явган хүний зам дээр хохирогч М.Э-ийн өмчлөлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне 8” загварын гар утас хулгайд алдагдсан хэргийн талаарх нотлох баримтууд:

 -насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 30 минутын үед хичээл тараад найзтайгаа гэртээ харих гээд явах үедээ гар утасныхаа датаг хаагаад халаасандаа хийгээд 10 дутаар хорооллын хойд талын автобусны буудлаас урагш зам хөндлөн гарах гэж байх үедээ гар утсаа авах гэхэд байхгүй, халааснаасаа айфоне 8 загварын гар утсаа алдсан байсан. Тэгэхээр нь би найзынхаа гар утаснаас өөрийн гар утас руу залгахад 2 удаа дуудаад хүн авахгүй байж байгаад 3 дахь удаагийн залгалтанд холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 178-179-р хуудас/,

-Дамно" ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НЦУГ-22-40 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Айфоне 8 загварын гар утас 400.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 182-183-р хуудас/,

-4. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хохорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Г-ийн өмчлөлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий редми нөүт 9” загварын гар утас хулгайд алдагдсан хэргийн талаарх нотлох баримтууд:

-Хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн дугаар хороо Баялаг говь ХХК буюу ажлаасаа гараад 11 дүгээр хороолол замын эсрэг талын Урьхан нэртэй цайны газар үдийн хоол идээд гар утсаараа тооцоо хийгээд халаасандаа хийж гарсан. Тэгээд ажлын үүдэнд шатаар өгсөх үед хойноос нэг юм хувцас шүргэх шиг болсон. Тухайн үедээ эргээд харсан чинь нэг эрэгтэй хүн буцаад явж байгаа харагдсан тул надтай зөрөөгүй байж яагаад буцаад явж байгаа юм бол гэж бодоод ажил руугаа орсон. Намайг ажил дээрээ ороод гар утсаа гаргах гэхэд байхгүй болохоор нь ажлынхаа хүний гар утсаар залгасан чинь холбогдоогүй..., ... намайг тухайн үед харах үед намхан хар өнгийн аляаск куртиктэй, хар саарал өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн масктай, саарал өнгийн жинсэн өмдтэй бага зэрэг хазганаж явдаг хүн байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 228-229-р хуудас/,

-“Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн СБ1-22-405 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Редми нөүт-9 загварын гар утас 400.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 231-232-р хуудас/,

-5. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “БиБош” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч Ж.Х-гийн  өмчлөлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий “редми нөүт 9” загварын гар утас хулгайд алдагдсан хэргийн талаарх нотлох баримтууд:

-Насанд хүрээгүй хохирогч Ж.Х-гийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг 15 минутад хичээл тарж ангийн хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Ханы материалын эцэст байрлах Бибош хүнсний дэлгүүрт бичгийн цаас худалдаж авахаар орсон. Тэгээд бичгийн цаасаа аваад өөрийн гадуур өмсөж байсан хөх өнгийн куртикний халааснаас өөрийн редми нөэт 9 маркийн гар утсаа гаргаж ирэх гэтэл байхгүй байсан. Тэгээд би гар утас байхгүй байхаар нь уг дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзтэл миний алааснаас саарал өнгийн малгай, хар куртик, хар масктай эрэгтэй хүн гар утас хулгайлж байгаа бичлэг байхаар нь өөрийн ангийн Анужингийн гар утас нь дээр бичлэг хийж цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 87-88-р хуудас/,

-“...Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 651 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...хэрэглэж байсан редми нөүт 9 маркийн гар утас 450.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 93-94-р хуудас/,

-Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /2-рр хавтаст хэргийн 103-105-р хуудас/,

-Шүүгдэгч Ө.Б-хийн яллагдагчаар өгсөн: “...би 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр хороололын Ган төвийн үүдэн шатаар өгсөж байсан үл таних эмэгтэй хүний өмсөж явсан хүрэмний баруун халааснаас redmi neto-9 загварын гар утсыг хулгайлан авсан...” гэж /хавтаст хэргийн 2-р хавтаст хэргийн 55-р хуудас/ мэдүүлж  байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хавтаст хэргийн 4-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 5-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2-р хавтаст хэргийн 6-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 7-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 8-р хуудас/, эд хөөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /2-р хавтаст хэргийн 9-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 21-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хавтаст хэргийн 22-44-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсан 5 удаагийн үргэлжилсэн үйлдэл бүхий хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйлсийн нэр төрөл, шинж байдал, тоо, хохирлын хэр хэмжээ хөдөлбөргүй тогтоогдсон хэмээн шүүх дүгнэлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Ө.Б-ийн үйлдэл нь өмчлөгч нарын дээрх эрхийг зөрчиж, хохирогч нарын эд хөрөнгүүдийг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр далд аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч Ө.Б нь хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан.

Шүүгдэгчийн үйлдлүүд нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ хууль бус болох нь илэрхий атал хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэрэг “санаатай” үйлдсэнд тооцно.    

Мөн түүнчлэн шүүгдэгч Ө.Б-ийн үйлдэл 2021 оны 12 сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн хоорондох хугацаанд 4 удаагийн үйлдэл байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэнд хамаарна.

Иймд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн, шүүгдэгч Ө.Б-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, түүнд холбогдох зүйл, хэсэг, заалтаар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй хэмээн анхан шатны шүүх дүгнэлээ.

1.5. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх бусад тоо хэмжээ, шүүгдэгчийн хариуцах дүн, төлбөр авах хохирогч нарыг хэрэгт авагдсан хохирлын тооцоогоор хэвээр үлдээсэн.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,  510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ө.Б-хөөс нийт 3,950,000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.С-д 800,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Х-нд 1,900,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Э-нд 400,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ж.Х-нд 450,000 төгрөг, хохирогч Ц.Г-гт 400,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Ө.Б 5 удаагийн үйлдлээр хохирогч нарын өмчлөлийн гар утсыг хулгайлж, үргэлжилсэн үйлдлээр нийт 3.950.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл, үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ө.Б-хийн өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд Ө.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Тус хорих ял дээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 60 хоногийг эдлэх ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогч нарт учирсан хохирол болох 3.950.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Б-өөс гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалуулах саналтай. Мөрдөн шалгах ажиллагааны гарсан зардалгүй. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай...” гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Манай Эрүүгийн хууль бол энэрэнгүй ёсны зарчмаар хэрэгждэг. Шүүх хурал Монгол улсын нэрийн өмнөөс явагдаж байгаа. Энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэх ёстой. Нийтэд тустай ажлын хувьд ялаа эдэлсэн эсэх, очсон эсэх нь тодорхой биш байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар би дурдаж хэлье гэж бодож байна. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шийтгүүлсэн бөгөөд энэ үед 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 02-ны үйлдлүүдийг оруулж хурлаа хийсэн бол энэ хүний эрх зүйн байдалд хэрэгтэй байх байсан.  Тухайн үед өөрөө хэлээгүй юм уу, мэдэж байсан байж нэмж шийдвэрлээгүй юм уу, ямар ч байсан энэ асуудал үнэхээр орхигдсон байна. Өмгөөлөгчийн зүгээс ингэж үзэж, эрх зүйн байдлыг нь дордуулсан байна гэж үзэж байгаа юм. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирол дээр мөн маргахгүй байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг прокурор, шүүхэд байхад хохирол төлөх гэж нэлээн хөөцөлдөж явсан. Ямар ч байсан ахтай холбогдож байсан. Ах нь Солонгос улсад байдаг гээд олон оронтой дугаараас залгаж байсан, эргээд тэр дугаар руу нь залгаж холбогдож чадаагүй. Эхнэрийнх нь төрсөн ахтай мөн холбогдоход 14 хоногийн дотор төлнө гэж байсан. Хохирол төлөгдөхгүй байсан асуудал ийм байна, мөн Ө.Б өөрөө цагдан хориотой байсан. Тэгэхээр 5 хоногийн дотор хохирлоо төлөх боломжгүй. Ө.Б-хийн үйлдсэн гэмт хэрэг бол үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн бөгөөд прокурор хүндрүүлэх нөхцөл байдал дурдаагүй. Тэгэхээр 1 жилээс доош хорих ял оногдуулж өгөөч гэж хэлэх байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялын хувьд хийгээгүй байгаа, нэмж нэгтгэх ёстой байх. Хуулийн зарчим бас үйлчлэх ёстой. Прокурорын сонсгосон хорих ялаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү. Эхнэртэйгээ албан ёсны бүртгэл байхгүй. Хүнийг нийгэмшүүлэх зорилготой зарчим байгаа. Эхнэртэйгээ өмнө нь ажлаа хийгээд амьдарч байсан. Хохирлоо нөхөн төлөх нь зайлшгүй байгаа. Иймд прокурорын сонсгосон ялаас доогуур ял оногдуулж өгнө үү. Дэглэмийн хувьд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан прокурорын саналыг дэмжиж байна. Ө.Б нь уг нь юмыг ойлгодог хүн. Эхнэртэйгээ цаашдаа хамтран амьдраад амьдралаа өөд нь татаад явна...” гэв.

 

Шүүгдэгч: “...хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.  

Улсын яллагчаас, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч, өмгөөлөгч хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал, хүсэлт гаргасан.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон дээрх гэмт хэргийн эрүүгийн хариуцлага хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.

Харин шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдлыг харгалзан, түүний болон өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч, 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг  журамлан шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй 480 цаг нийтэд тустай ажил хийх ялыг /8 цагийг нэг хоногоор тооцож буюу 480:8=60 хоног буюу 2 сарыг/ нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоов. 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ө.Б нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 117 хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овогт Ө-тын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Ө.Б-д 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг  журамлан шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй 480 цаг нийтэд тустай ажил хийх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ийн цагдан хоригдсон 117 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-хөөс нийт 3,950,000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.-нэд 800,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Х-нд 1,900,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Э-нд 400,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ж.Х-нд 450,000 төгрөг, хохирогч Ц.Г-гт 400,000 төгрөгийг тус тус  олгосугай.

 

          8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА