| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2018/0068/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 75
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгч: М.******* /өөрийгөө өмгөөлсөн/,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.*******т холбогдох эрүүгийн 1828000000052 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.******* нь 2018 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Г.*******ын виза картыг хулгайлан 19-ний өдрийн 09 цаг 14, 17 минутад 2 удаагийн үйлдлээр 550.000 төгрөг бэлнээр авч, бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.*******т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.******* нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурьдаж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч М.******* нь 2018 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ын 5-04 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Г.*******ын виза картыг хулгайлан 19-ний өдрийн 09 цаг 14, 17 минутад 2 удаагийн үйлдлээр 550.000 төгрөг бэлнээр авч, бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хэлнэ.
Шүүгдэгч М.******* нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “Би *******тай уулзаад тэдний гэр луү явахаар болсон. Тэгээд замдаа ******* дэлгүүр лүү орж архи чихэр жимс аваад картаар тооцоогоо хийгээд би түрийвчиндээ картаа буцааж хийгээд энгэрийнхээ халаасанд хийсэн. Түүнээс хойш түрийвчээ аваагүй. Би *******т Хаан банкны картаа огт өгөөгүй. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би *******т утсаар чи хаа байна гэхэд тэр энд, тэнд явж баина гээд надтай огт уулзалдахгүй байсан. Тэгээд бид нар Цаг уурын өмнө талд уулзахаар болж би очсон. Түүнээс түрийвчээ нэхэхэд эхлээд аваагүй гээд байсан. Тэгэхээр нь би чи АТМ-ын камерт мөнгө авч байгаа нь бичигдсэн байна гэж хэлэхэд тэр найзад нь мөнгөний хэрэг гарсан. Аавд эмчилгээний мөнгө байхгүй болохоор чиний данснаас 2 удаа авахдаа 550.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд тэр дараа мөнгийг чинь өгнө гэж хэлээд байсан. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө *******ынд сэрэхэд бид хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 05 дугаар хуудас/,
Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* ирээд шартаж үхлээ гэж хэлсэн. Тэгээд айлд нэг шил архи хувааж уусан тэгсэн. Тэр ******* бид хоёрыг манай гэрт очъё гэж хэлсэн. Тэгээд бид нар тэдний гэр лүү явсан замдаа дэлгүүр лүү орж архи, ундаа, чихэр, жимс аваад гэрт нь очсон. Тэгээд хоол хийж өгсөн. Авч очсон архийг хувааж ууцгаагаад би согтчихсон. Шөнө намайг унтаж байхад ******* намайг дуудаад гэрт чинь хүргэж өгье гэж хэлэхээр нь хамтдаа явсан. Тэгсэн ээж нь машинтайгаа яваад намайг нэгдүгээр сургуулийн баруун талд буулгаад явсан. Mapraaш өглөө нь би ******* руу ярихад ******* утас аваад *******ын түрүүвч нь алга болсон байна гэж хэлсэн. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* бид хоёр уулзаад *******ыг хаана байна гэж хэлэхэд тэр энд байна тэнд байна гээд худлаа хэлээд байсан. Тэгж байгаад Цаг уурын өмнө уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид хэд Цаг Уурын хажууд уулзаад ******* *******аас түрийвчээ авъя гэхэд тэр байхгүй би аваагүй гээд уурлаад байсан. Тэгэхээр нь бид хоёр АТМ-ын камерын бичлэгийг үзүүлээд чи карт түрийвч авсан гэж хэлэхэд тэр би аавдаа мөнгийг хэрэглэх гэж мөнгийг авсан дараа өгчихье гэж хэлээд түрийвч картыг *******д өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,
Гэрч З.******* мөрдөн байцаалтын шатан өгсөн: ... “******* одоогоор ажилгүй гэрээр байгаа. Тэр гэртээ ганцаараа хажууд нь аав, ээж нь тусдаа гэрт амьдардаг. ******* ганцаараа байдаг. Эхнэр хүүхэд нь хаана байдгийг мэдэхгүй байна. ******* уг нь таксинд явдаг байсан хаад манайхаар ирж надтай юм ярьдаг байсан. ******* архи уух нь уудаг гэхдээ архи уучихаараа иймээ тиймээ зан гаргаад байдаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
Гэрч М.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Би одоо он, cap, өдрийг нь санахгүй мартсан байна. Би тэр өдрийн үдээс өмнө нь айлд очих гэж яваад Хийдийн 3-3 тоотын гадаа *******, *******, ******* нартай уулзахад тэр гурав шартаад байна гээд байхаар нь би гэртээ дагуулж очоод нэг шил архи гаргаж өгөөд хамт уусан. Би тэр архинаас тэгж их уугаагүй. Тэгээд тэр хэд манай гэрээс гараад явсан. Тэр гураваас архи үнэртэж байсан болохоос согтуу байгаагүй. ******* гэдэг залуу нь түрийвч байхгүй байна хаана хийсэн юм бол гэж хэлээд хоорондоо яриад байсан. Харин ******* болохоор яасан юм бол гэж хэлж байсан өөр зүйл ч нээх яриагүй. Тэр гар утсаа цэнэглээд хэрэв картнаас мөнгө гарсан бол утсанд мэдээлэл ирнэ гэж хэлээд утсаа нээхэд утсанд нь картнаас нь мөнгө гарсан талаар мэдээлэл ирсэн байна гээд тэр хэд камер шүүж үзэх юм болоод гарцгаасан” гэх мэдүүлэг /ххийн 12 дугаар хуудас/
Яллагдагч М.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр намайг ******* намайг утсаар дуудсан. Тэгэхээр нь би түүний байгаа газарт нь хүрээд очсон. Тэгээд манайх руу яваад нэг шил архи ууж хоноод маргааш нь гарцгаасан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэр шөнө ******* надад түрийвчээ надад хадгалуулсан. Тэгээд нөгөөдөр нь цаг уурын гадаа хүрч ирээд бичиг баримт өгөө гэснээр би ээжийн хамтаар очиж түрийвчийг өгсөн тийм л юм болсон. ******* манайд ирээд бид хоёр баахан ярьж байгаад нэлээд орой унтсан. Тэгэхдээ тэр надад түрийвчээ өгсөн. Тухайн үед Бажуухай байсан. Тэгээд шөнө нь Бажуухай ээж бид хоёроор хүргүүлсэн. Бид хоёр өглөө нь босоод шууд яваад ******* дэлгүүрийн гадаа байхад *******тэй таараад тэдний гэрт очоод нэг шил архи хувааж уугаад тэгээд гарцгаасан. Тэндээс гараад бүгдээрээ салсан. Би мөнгийг нь авсан болохоор санаа зовоод өгөөгүй. Би *******ын түрийвчинд нь байсан Хаан банкны картнаас Хийдийн баруун талд байдаг Петровисын ар талын Хаан банкны АТМ-ээс эхэлж 300.000 төгрөг аваад дараа нь дахиад 250.000 төгрөг авсан. Надад мөнгөний хэрэг гараад байсан болохоор мөнгө авсан. Тэгээд дараа нь буюу маргааш нь Цаг Уурын гадаа уулзахдаа надад мөнгөний хэрэг гараад байсан болохоор мөнгийг авсан гэж хэлээд хоорондоо тохирсон. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манайд очихоос өмнө ******* дэлгүүрээс орж юм авахдаа тэр картаараа юм авсан. Тэгэхэд би нууц дугаарыг нь мэдсэн. Тэр өөрөө картанд мөнгө байгаа гэж хэлж байсан. 80.000 төгрөгөөр эхнэрийн ээмгийг Гандирас худалдааны төвийн ар талын ломбарднаас аваад үлдсэн мөнгийг гэрт л алга болгосон. Би буруугаа хүлээж байна. Тэр хүнийг ямар ч байсан гомдолгүй болгоно . Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн болхоор одоо надад дахиж нэмж хасаад хэлээд байх зүйл байхгүй. Би бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн. Би мөнгөө олоод төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 16-18 дугаар хуудас/
Шүүгдэгч М.******* өөрийгөө өмгөөлж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа... “240 цаг нийтэд тустай ажил хийлгэх гэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ар гэрийн байдлыг хараад бодоход надад хэцүү байна. Ээж маань юмнаас унаад бие нь муу байнга асаргаатай хүний гараар, өөрөө бие засаж чадахгүй байгаа. Өөр шийтгэл оногдуулж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй болно. Учир нь:
Шүүгдэгч М.*******т холбогдох 1828000000052 дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт ******* аймгийн ******* сумын ы 4 дүгээр багийн Засаг дарга Б.Түвшинжаргалын “М.******* нь ы 4-6 тоотод ам бүл 3-уул оршин суудаг нь үнэн болно” /хх-ийн 26 дугаар хуудас/ гэх тодорхойлолт авагдсан бөгөөд түүний ар гэрийн байдал буюу ээж нь байнгын асаргаанд байдаг гэх талаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаа гаргаж өгөөгүй, мөн гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх” үүргийг хүлээлгэж, үүргээ зөрчвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хууль танилцуулж баталгаа гаргуулан мэдүүлэг авсан гэрч Б.*******ы “...ээж нь машинтайгаа яваад намайг нэгдүгээр сургуулийн баруун талд буулгаад явсан” /хх-ийн 09 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээр шүүгдэгч М.*******ын ээж байнгын асаргаатай байдаг гэсэн нь үгүйсгэгдэж байх тул шүүх хүлээн авах үндсэлгүй гэж шүүх үзлээ. ******* аймгийн Прокурорын газрын 2018.03.29-ний өдрийн 64 дүгээр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокрорын тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/ Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/ Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” 2018.03.20-ны өдөр /хх-ийн 21 дүгээр хуудас/ Эвлэрлийн гэрээ 2018.03.26-ны өдөр /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч М.******* нь хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлджээ. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******д 550.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч М.*******, хохирогч Г.******* нар нь хоорондоо “Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ” 2018.03.26-ны өдөр байгуулж 550.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх тул шүүгдэгч М.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх нь зүйтэй. Шүүгдэгч М.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн 1828000000052 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолснотлох баримтуудыг: ******* аймгийн ******* сумын ы 4 дүгээр багийн Засаг дарга Б.Түвшинжаргалын “М.******* нь ы 4-6 тоотод ам бүл 3-уул оршин суудаг нь үнэн болно” /хх-ийн 26 дугаар хуудас/ ХХК-ний гүйцэтгэх захирал И.ийн “М.*******ын ажил байдлын талаархи тодорхойлолт” /хх-ийн 27 дугаар хуудас/ Шүүгдэгч М.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн үйлдэлд ******* аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.*******ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаазардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овгийн ын *******ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ