| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2018/0093/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 107
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Хохирогчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,
Хохирогч: Т.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,
Шүүгдэгч: О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овгийнын *******д холбогдох 1828000000074 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, гэх газар оршин суух, ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ Шүүгдэгч О.******* нь 2018 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газарт Т.*******тай маргалдан түүний зүүн мөрөнд хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манайд 2 хүн ирж ямаа самнаж байсан. Орой ноолуур өгөх гээд ******* явсан. Ноолуураа өгчихөөд хүрээд ирсэн. Тэрийгээ хүргэчихээд буцаад ир гэсэн. Тавуулаа тоглосон. Намайг залиллаа гээд байхаар нь зуухны ард байсан хутгыг санаандгүй далайсан чинь хутгалчихсан.” гэв.
Хохирогч Т.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “..2018 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед би эхнэр хүүхэд болон хадам ээж, дүү нарын хамт бөөнөөрөө очсон. Тэндээс мотоциклийн араа тайлж аваад буцаад машиндаа 2 суугаад явах гэж байсан чинь ******* гэрээсээ гарч ирээд намайг дуудаад би машинаасаа буугаад очтол манай гэрт ямаа самнах гээд 2 хүн ирчихсэн байгаа тоглоё гээд байна чи наад хүмүүсээ буулгачихаад эргээд хүрээд ир гэж хэлсэн. Би үнэн яриад байгаа юм уу гээд асуусан чинь “Чи өөрөө ороод асуу” гэж хэлэхээр нь ороод асуусан чинь “Тиймээ чи эргээд эртхэн хүрээд ирээрэй, жаахан тоглоё” гэж хэлсэн. Би гэрийнхнийгээ гэрт аваачиж буулгачихаад эргээд 22 цагийн үед эхнэрийн дүүтэй хамт тэр айлдаа буцаж ирээд хөзөр тоглосон. ******* нилээд уучихсан согтуу байсан. Бид нар таван гар сууж тоглосон. Тоглоод шөнийн 01 цаг болж байхад ******* зальтаад тоглож чадахгүй байхаар нь “За би одоо явлаа” гээд боссон чинь ******* босч ирээд чи муу ойрд овоо байгаа шүү гээд зальдсан байсан, ёр нь яадаг юм гэж хэлээд над руу дайрсан. *******ий эхнэр болон хөзөр тоглож байсан нэг ах *******ийг хорьсон. ******* чи тийм л овоо юм бол хоёулаа гарчихъя гэж хэлэхээр нь би “за тэгье” гэж хэлээд гутлаа өмсөөд эргэтэл “Чи муу яасан овоо гардаг хулгайч вэ” гэж хэлээд хутгаар далны зүүн дээд хэсэгт хутгаар шаачихсан байсан. Тухайн үед би мэдээгүй. Цохих шиг л болсон чинь хутгалчихсан байсан. Би юм хэлээгүй тэр чигтээ машинаа асаагаад хамт ирсэн *******г дагуулаад шууд сум руу явсан. Тухайн үед цус нилээн гарсан. Эмнэлэг цагдаад мэдэгдсэн байсан. Миний зүүн талын далан дээр 1 удаа хутгалсан. Өөр ямар нэгэн зодож цохьсон үйлдэл бол гаргаагүй. Эхнэр нь чи хүн хутгалчихлаа шүү дээ гээд уйлаад байсан. ******* ганцаараа архи уугаад нилээн согтсон байсан. Би архи уугаагүй ер нь архи уудаггүй. Хамт тоглож байсан 2 ах бол уугаагүй эрүүл байсан. Урд өмнө нь ямар нэгэн маргалдаж зодолдож байсан асуудал байхгүй. ******* манай хадам талын хамаатан байгаа юм. Эмчилгээний төлбөр болон ойр зуурын эмний мөнгө төгрөг өгчихвөл санал гомдол байхгүй. Өөрөө над руу огт ярихгүй байгаа юм. Үүнд нь жаахан гомдоод байгаа юм. Бусдаар бол заавал шорон оронд явуулаад байх сонирхол алга л байна...” гэжээ. /хх-20-21/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 05 дугаар сарын 08-ны орой харанхуй болж байхад манайд *******, *******, ******* эгч гурвуул мотоциклийн сэлбэг авахаар ирсэн. Тэр гурав мотоциклийн сэлбэгээ аваад явсан. Удалгүй *******, ******* хоёр буцаад ирсэн. *******, *******, , , ******* нар муушиг тоглоцгоож байсан. ******* *******г “Чи зальдаад байна” гээд байсан. ******* “Би зальдаагүй” гээд тэр хоёр хэрэлдээд сүүлдээ зодолдох шахаж байснаа ******* гаръя гэсэн чинь ******* нь тэгье гээд гарах гэж байтал ******* зуухны ард газар тавиатай байсан хутгыг аваад *******ы зүүн мөрний ар хэсэгт хутгалсан. ******* чигээрээ гараад хөдөө гэрээрээ ороод сум руу эмнэлэг рүү явсан. Бид нар араас нь сум руу явсан. ******* нь манай нөхөр байгаа юм. ******* нь манай нөхрийн эгчийнх нь хүүхдийнх нь нөхөр байгаа юм. *******ий согтолт гайгүй байсан. Өдөр үлдсэн тал 0.5 граммын архинаас ямаа самнах үеэр уусан. Орой 0.75 граммын Ерөөл архины талыг нь уусан. Би битгий архи уугаад бай гэсэн чинь юм хэлэхгүй л уугаад байсан. Тэр хоёр хөзөр тоглож байгаад зальдлаа гээд ******* хэлсэн тэгээд л маргалдсан. Хоорондоо зодолдох гээд байхаар нь болиулаад хориод байсан чинь ******* нь *******г гаръя гадаа гарч зодолдъё гээд гарах гэтэл манай нөхөр ******* *******ыг хутгалсан. Хүрэн иштэй хутгаар зүүн мөрнийх нь ар хэсэгт хутгалсан. Уг хутга манай ахуйн хэрэглээнд хэрэглэдэг хутга байгаа юм. Бүгд гэрт байсан, хүүе гэхийн зуур хутга аваад *******ыг гарах гэж байхад нь ******* хутгалсан. ******* хөдөө байдаг гэртээ хааяа ирэхээрээ тоглоё гээд л хүрээд ирдэг байсан. Тухайн үед ******* тогтлох санааг гаргасан. *******д ямар нэг гэмтэл учраагүй зүгээр байгаа...” гэжээ. /хх-27-28/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн үед сумаас хойш 18 километрт байх ******* гэрт очиж ямаа самнах ажлаад очоод өдөржингөө ямаа самнаад орой 19 цагийн үед Сумын төв рүү ******* эхнэр *******, бид дөрөв машинаар ирж ноолуураа тушаагаад хөдөө буцаад явцгаасан. Очоод хоол хийж идчихээд байж байтал *******, ******* нар ирсэн. Бид нар хөзөр тоглосон. Хөзөр тоглож байгаад дуусч байсан чинь *******, ******* хоёр хөзөрнөөс болж маргалдсан, зодоон цохион юу ч болоогүй. ******* *******ийг чи газар байсан хөзөр харлаа гээд маргалдсан. Тарцгаах гэж байсан чинь ******* *******ыг зуухны хойно байсан хутга шүүрч аваад зүүн мөрний ар хэсэгт нь хутгалсан. ******* чигээрээ гараад явсан. ******* л 3 архи уусан халамцуухан байсан, бусад нь уугаагүй. Мөнгийг танина, *******ыг танихгүй. *******ий согтолтын хэмжээ гайгүй л байх шиг байсан. Гайгүй харагдаж байсан. 0.75 граммын шилтэй дундуур болсон архи гаргаж ирээд ганцаараа уугаад байсан. *******д архи уух шалтгаан байгаагүй байх гэж бодож байгаа, ямаа самнаад ядарсан байлгүй, тэгээд л 100 грамм татъя гэж бодсон байлгүй. Тэр хоёр хөзөрнөөс болж маргалдсан, сүртэй юм болоогүй. Зодолдсон зүйл байхгүй, ******* л газар байсан хөзрийг үзсэн. Тэгсэн ******* *******ийг чи газар байсан хөзөр харлаа гээд маргалдсан. ******* *******ы зүүн мөрний ар хэсэгт нь хутгалсан. Ямар хутга байсныг нь хараагүй. Бүгд гэрт байсан. ******* гарах гээд зогсож байсан чинь гэнэт л хутга барьж аваад хутгалсан. Уг нь ******* гэрийн хойд талд тоглож байсан газраа сууж байснаа гэнэт босоод зуухны ар талд байсан хутгыг шүүрч аваад л хутгалсан. Хөзөр тоглоё гэж санаачилсан хүн байхгүй, бүгд л хоол идчихээд унтах гэж байснаа хөзөр тоглоцгооё гээд тоглоцгоосон. Зүүн мөрний ар хэсэгт нь хутгалсан. Өөр зодолдсон зүйл байхгүй. *******д ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэжээ. /хх-29-30/,
Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн үед сумаас хойш 18 километрт байх *******ий гэрт очиж ямаа самнасан. Өдөржин ямаа самнаад орой 19 цагийн үед сумын төв рүү ******* эхнэр *******, бид дөрөв машинаар ирж ноолуураа тушаагаад хөдөө буцаад явцгаасан. Очоод хоол хийж идчихээд байж байтал *******, ******* нар ирсэн. Бид хэд хөзөр тоглосон. Хөзөр тоглож байгаад дуусч байхад ******* ******* хоёр хөзөрнөөс болж маргалдсан. Зодоон цохион юу ч болоогүй, ******* *******ийг газарт байсан хөзөр харлаа гээд маргалдаад зодолдох гээд босоод ирцгээсэн. Би салгасан. ******* нь явлаа гээд гэрийн үүд рүү очсон чинь ******* зуухны ар талд газарт байсан хутгыг шүүрч аваад *******ы мөрний ар хэсэгт хутгалсан. Эхлээд би гадуур хувцасыг нь урчихлаа гэж бодсон чинь хутга нь цустай харагдахаар нь *******өөс хутгыг нь булааж аваад зүүн талын хоолны шүүгээний доогуур хийсэн. *******, ******* хоёр гэрээс хурдан гараад явахаар нь араас нь *******ийг хурдан оч гээд гаргасан чинь яваад өгсөн байсан. Бид нар араас нь сум руу явцгаасан. ******* орой сум ороод ноолуураа тушаачихаад дэлгүүрээс нэг шил архи авч явсан. Тэр архины талыг хөзөр тоглож байхдаа уусан. Бид нар уугаагүй. *******ий согтолт гайгүй байсан. Архи уух шалтгаан байгаагүй, урьд өдөр нь уусан байсан юм шиг байна лээ. Ямаа самнаад ядарсан байлгүй, 100 грамм татъя гэж бодсон байлгүй. *******ы зүүн мөрний ар хэсэгт нь хутгалсан, өөр зодолдсон зүйл байхгүй...” гэжээ. /хх-31-32/,
Гэрчмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 05 дугаар сарын 08-наас 09-нийг шилжих шөнө 01 цагийн үед ******* нь зүүн гарын мөр хэсэгтээ хүнд хутгалуулсан гэсэн шархтай, хөдөөнөөс 20 километрт байх газраас ирсэн гээд нилээд их хэмжээний цус гарсан, цус нь бүлэгнэсэн байдалтай ухаан санаа эрүүл ирсэн. Хөзөр тоглож байгаад хүнд хутгалуулсан гэсэн. Хутгалсан хүний нэрийг нь мэдэхгүй байна. Хутгалсан хүний эхнэрийнх нь нэр ньгэж байсан. Хөзөр тоглож байгаад явлаа гээд босоод хувцасаа өмсөх хооронд хутгалсан гэж ярьсан. Тухайн үед *******ы биеийн байдал анх ирэхдээ даралт нь 100-60-тай, их хэмжээний цус алдаллтай, ухаан санаа хэвийн ирсэн. Зүрхний үйл ажиллагаа дэмжих тариа, өвдөлт намдаах тариа, цус тогтоох тариа зэргийг хийгээд дөрвөн оёдол тавьж цус тогтоох арга хэмжээ авсан. Маргааш өдөр нь цус шүүрээд байна гээд 1 оёдол нэмж тавьсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. *******ы шарх урт нь 3 см орчим, гүн нь 2.7 см, толгойн зүүн гарын мөрний дээд хэсэгт дөрвөн оёдол тавьсан. *******ыг хутгалсан гэхгэж хүний нөхөр эмнэлэгт ирээгүй...” гэжээ. /хх-33/,
Шүүгдэгч О.*******ий мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Манайх ******* сумын ******* гэх газар нутагладаг. 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед Т.*******, *******, ******* эгч тэр гурав машинтай ирээд надаас мотоциклийн хөтлөгч араа авах гээд ирсэн. *******ыг мотоциклийг сэлбэгээ аваад яваха гэхэд нь би очоод “Хөзөр тоглох уу” гэж хэлсэн чинь за бид хоёр ээжийг буулгачихаад ирье гээд яваад удалгүй хүрээд ирсэн. Тухайн үед манайд а ах, ах хоёр ямаа самнаж байсан. Тэгээд бид нар тавуулаа суугаад муушиг тоглосон. Тоглоод цаг орой болсон байсан. Тоглоом дуусах гэж байхад би тоглоом өнжөөд гарт байсан хөзрөө газарт хаяад газарт байсан хөзрийг санаандгүй харсан чинь ******* чи газарт 4 байсан хөзрийг харлаа, зальдлаа гээд хэлсэн. Түүнээс болоод бид хоёр маргалдсан. *******, ******* хоёр явлаа гээд боссоноо намайг гараад үзчих үү гээд байсан. Би гэрийн хойно газар тавиатай байсан хутгыг шүүрч аваад айлгах гээд ******* руу далайсан чинь зүүн мөрний ар хэсэг дал хавьд нь хутгалсан. Тэр хоёр чигээрээ гэрээс гараад гэрлүүгээ явсан. Гэрээрээ ороод сум руу эмнэлэг явсан. Бид нар араас нь сум руу явсан. Өдөр нь сумаас Тамгын газрын хүмүүс ирж мал авсан юм. Тэд нар ирэхдээ 0.5 граммын Ерөөл архи авчирч өгсөн. Тэр архийг задлаад уусан хүн байгаагүй. Тал архи үлдсэн байсныг би ямаа самнах зуураа ганцаараа уугаад дуусгасан. Ямаа самнаж дуусаад орой эрт ноолуураа сумын төв рүү зарж борлуулах гээд өөрийнхөө машинаар яваад ноолуураа өгчихөөд буцахдаа дэлгүүрээс 0.75 граммын Ерөөл архи авсан. Тэр архины талыг нь хөзөр тоглож байхдаа ганцаараа уусан. ******* архи уугаагүй. Би *******ыг айлгах гэж байгаад хутгалсан. Бид хоёр барилцаж авсан, зодолдсон зүйл байхгүй...” гэжээ. /хх-43-44/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-9/, Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-10/, Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12/, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-16/, ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 269 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: “.Т.*******ы биед зүүн мөрний ар дээд хэсэг дэх зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-35/, Яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-40/, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарийн талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-47-54/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55-56/, Шүүгдэгч О.*******ий иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх59/, ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх61/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-62,69/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-63-68,70-72/, Эмчийн тодорхойлолт /хх-96/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, шинжилгээний хуудсууд /хх-97-99/, Хохирогч Т.*******ы эмчилгээний болон бусад зардлын баримтууд /хх-100- 107/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл: 5 Шүүгдэгч О.******* нь 2018 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газарт Т.*******тай маргалдан түүний зүүн мөрөнд хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ******* аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүгдэгч О.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.******* нь хохирогч Т.*******тай хөзөр тоголж байхдаа залиллаа гэх шалтгааны улмаас маргалдан хохирогчийг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.*******ы “...******* чи тийм л овоо юм бол хоёулаа гарчихъя гэж хэлэхээр нь би “за тэгье” гэж хэлээд гутлаа өмсөөд эргэтэл “Чи муу яасан овоо гардаг хулгайч вэ” гэж хэлээд хутгаар далны зүүн дээд хэсэгт хутгаар шаачихсан байсан. Тухайн үед би мэдээгүй. Цохих шиг л болсон чинь хутгалчихсан байсан. Тухайн үед цус нилээн гарсан. Миний зүүн талын далан дээр 1 удаа хутгалсан. Эхнэр нь чи хүн хутгалчихлаа шүү дээ гээд уйлаад байсан. ******* ганцаараа архи уугаад нилээн согтсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-20-21/,
гэрч Б.*******ын “...*******, *******г “Чи зальдаад байна” гээд байсан. ******* “Би зальдаагүй” гээд тэр хоёр хэрэлдээд сүүлдээ зодолдох шахаж байснаа ******* гаръя гэсэн чинь ******* нь тэгье гээд гарах гэж байтал ******* зуухны ард газар тавиатай байсан хутгыг аваад *******ы зүүн мөрний ар хэсэгт хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-27-28/, гэрч “...*******, ******* хоёр хөзөрнөөс болж маргалдсан, зодоон цохион юу ч болоогүй. ******* *******ийг чи газар байсан хөзөр харлаа гээд маргалдсан. Тарцгаах гэж байсан чинь ******* *******ыг зуухны хойно байсан хутга шүүрч аваад зүүн мөрний ар хэсэгт нь хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-29-30/, гэрч Н.ын “...Зодоон цохион юу ч болоогүй, ******* *******ийг газарт байсан хөзөр харлаа гээд маргалдаад зодолдох гээд босоод ирцгээсэн. Би салгасан. ******* нь явлаа гээд гэрийн үүд рүү очсон чинь ******* зуухны ар талд газарт байсан хутгыг шүүрч аваад *******ы мөрний ар хэсэгт хутгалсан. Эхлээд би гадуур хувцасыг нь урчихлаа гэж бодсон чинь хутга нь цустай харагдахаар нь *******өөс хутгыг нь булааж аваад зүүн талын хоолны шүүгээний доогуур хийсэн. *******ы зүүн мөрний ар хэсэгт нь хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
гэрч“...2018 оны 05 дугаар сарын 08-наас 09-нийг шилжих шөнө 01 цагийн үед ******* нь зүүн гарын мөр хэсэгтээ хүнд хутгалуулсан гэсэн шархтай, хөдөөнөөс 20 километрт байх газраас ирсэн гээд нилээд их хэмжээний цус гарсан, цус нь бүлэгнэсэн байдалтай ухаан санаа эрүүл ирсэн. Хөзөр тоглож байгаад хүнд хутгалуулсан гэсэн. Хутгалсан хүний эхнэрийнх нь нэр ньгэж байсан. Хөзөр тоглож байгаад явлаа гээд босоод хувцасаа өмсөх хооронд хутгалсан гэж ярьсан. Тухайн үед *******ы биеийн байдал анх ирэхдээ даралт нь 100-60-тай, их хэмжээний цус алдаллтай, ухаан санаа хэвийн ирсэн. Зүрхний үйл ажиллагаа дэмжих тариа, өвдөлт намдаах тариа, цус тогтоох тариа зэргийг хийгээд дөрвөн оёдол тавьж цус тогтоох арга хэмжээ авсан. Маргааш өдөр нь цус шүүрээд байна гээд 1 оёдол нэмж тавьсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. *******ы шарх урт нь 3 см орчим, гүн нь 2.7 см, толгойн зүүн гарын мөрний дээд хэсэгт дөрвөн оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-33/, шүүгдэгч О.*******ий “...бид хоёр маргалдсан. *******, ******* хоёр явлаа гээд боссоноо намайг гараад үзчих үү гээд байсан. Би гэрийн хойно газар тавиатай байсан хутгыг шүүрч аваад айлгах гээд ******* руу далайсан чинь зүүн мөрний ар хэсэг дал хавьд нь хутгалсан. Би *******ыг айлгах гэж байгаад хутгалсан. Бид хоёр барилцаж авсан, зодолдсон зүйл байхгүй...” гэсэн 6 мэдүүлэг /хх-43-44/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн бие эрх чөлөөнд халдахдаа зэвсэг буюу хутга хэрэглэж хөнгөн хохирол учруулсан нь ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Т.*******ы биед зүүн мөрний ар дээд хэсэг дэх зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн 269 дүгээр шинжээч эмчийн дүгнэлт /хх-35/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч О.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-55-56/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв. Иймд шүүх шүүгдэгч О.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Улсын яллагч шүүгдэгч О.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх уг санал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч О.******* нь мал маллаж амьдардаг бөгөөд цалин, орлого, орлого олох боломж нь тогтмол тодорхой биш байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 200.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ. Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдюэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ. Хохирогч Т.******* нь шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардалд нийт 4.142.000 төгрөгийг жагсаалт гарган /хх-100/ нэхэмжилсэн. Уг нэхэмжилсэн 4.142.000 төгрөгийн хохирол төлбөрөөс нотлох баримт хавсаргаж ирүүлсэн хохирол /хх-102-106/ 1.966.120 төгрөг болох ба үүнээс нотлох баримтын шаардлага хангасан дараах эмчилгээний зардлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд: “” ХХК-иас эм, тан, оношилгоо, бариа хийлгэсэн 88.000 төгрөг, “Бүжин Гоо” ХХК-ийн нойрны бичлэг хийлгэсэн 60.000 төгрөг, “Сувдбаяр” фарм ХХК-ийн эмийн сангаас эм, тариа авсан 3.000 төгрөг, мөн 4.800 төгрөг, 40.300 төгрөг, нийт 48.100 төгрөг, “Мөнхийн Рашаан” эмийн сангаас авсан эм, тариа авсан 10.200 төгрөг, “Хонхондой” эмийн сангаас авсан эм, тариа 63.600 төгрөг, “Хулан” эмийн сангаас авсан эм, тариа 10.200 төгрөг, “Петростар” ХХК-ийн шатахуун авсан 106.020 төгрөг, “Өнө буян хурах” төвд био энергийн бариа хийлгэсэн 240.000 төгрөг, нийт 626.120 төгрөгийн эмчилгээний зардал болно. Харин нотлох баримтын шаардлага хангаагүй болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй дараах зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Үүнд: Дашдаржаалан хийдийн 1752 дугаартай, огноо нь эргэлзээ төрүүлэхүйц, мөнгөн дүн засвартай 460.000 төгрөгийн бариа засал оношилгооны баримт /хх-102/, мөн Боржигоны Оточ сэтгэцийн эмнэлгийн 880.000 төгрөгийн орлогын баримт /хх-104/ хэн гэх хүний эмчилгээний зардлыг хэн хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, нийт 1.340.000 төгрөгийн эмчилгээний зардал зэрэг болно.
Шүүгдэгч О.******* нь хохирогч Т.*******д 1.034.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүх хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дээрх байдлаар үнэлж шүүгдэгчээс 626.120 төгрөгийн эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгч нь хохирогчид нотлох баримтгүйгээр 1.034.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж шийдвэрлэлээ.
Шүүх хохирогч Т.*******ы нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй бусад зардлыг хэлэлцэхгүй орхисон тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийнын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн бариултай хутгыг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******өөс гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний төлбөрт 626.120 /зургаан зуун хорин зургаан мянга нэг зуун хорь/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, хохирогч Т.*******д олгосугай.
7. Шүүгдэгч О.******* нь хохирогч Т.*******д хохирол төлбөрт 1.034.000 /нэг 8 сая гучин дөрвөн мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.*******ы нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй 1.340.000 /нэг сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ