Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 97

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч:  Н.Ундрах,

Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******д холбогдох 201616000165 ******* нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч Д.******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* баг ******* ******* *******од 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1 сартай ******* овогтой *******ийг унтаж байхдаа болгоомжгүй байдлаар бүтээж амь насыг нь хохироож бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ”...******* нь манай эхнэр. Бид хоёр гэр бүл болоод 6 жил болж байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёрын дундаас хоёр хүүхэд төрөөд сая нэгийг нь алдсан. Би Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14******* зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

        Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...*******гийн нөхөр нь тухайн үед ажилдаа явчихсан эзгүй байсан. Намайг ажил дээр байж байтал нөхөр утасдаад *******гийн хүүхэд сонин болчихлоо би чамайг очоод авъя гэсэн. Тэгээд гэрт очтол түргэн ирчихсэн байсан, түргэний эмчээс яагаад ийм юм болчихвоо, аврах боломж байна уу гэж асуухад 40 минутын өмнө нас барсан байна. Юунаас болсныг мэдэхгүй байна. Тархи толгойноос болж харвалт таталт өгсөн байж болзошгүй үнэхээр мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ******* нь нөхөртэйгөө 5-6 жилийн өмнө суусан. Түүнээс хойш хамт амьдардаг. Хоорондоо их таарамжтай байдаг. Анхны хүүхэд нь одоо 5 настай анхны хүүхдээ төрүүлэхдээ бас өөрөө төрөх боломжгүй гээд кесар хийлгэж төрж байсан юм. ...5 жилийн дараа уг бага хүүхэд нь төрсөн хоёулаа хүсэж төлөвлөж гаргасан хүүхэд нь байсан. Төрөхдөө жаахан хүндрэлтэй төрсөн.

Бүтэлттэй төрсөн гэж байсан. Төрснөөсөө хойш хүүхдийн бие гайгүй байсан. Сүүлийн хэдэн өдөр жаахан уйлагнаад байсан. Шарлалт нь арилахгүй байгаад уйлагнаад үзүүлсэн. Шарлага хийлгэсэн гэсэн. Сүүл хөхүүлж байгаа гэж ярьж байсан. Манай дүү ******* нь хүүхэддээ их хайртай хүн тэр бага хүүхдээ ямар нэг байдлаар санаатай амь насыг нь хохироох хүн бол биш. Хүүхэддээ их хайртай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

        Гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 08 цаг 47 минутанд ******* ******* *******од *******ын нярай татчихлаа гэх дуудлага ирсэн. Ээж нь гэж хүн өглөө босохдоо хөхөрчихсөн сонин болчихсон байсан тэгээд түргэн дуудлаа гэж хэлсэн. Очоод үзэхэд нярай нь бүх бие хөхөрсөн зүрхний цохилтгүй, амьсгалгүй, ам ангайж хөшсөн, амнаас бага зэргийн цус гарсан, зүүн талын хацар хоёр урууланд бага хэмжээний цус наалдаж хатсан, хэл хазаагүй, бие доод мөчнөөсөө эхэлж хөрсөн, хоёр гарыг хөдөлгөхөд бага зэргийн хөшилттэй байсан. Тэгээд зүрхний иллэг хийсэн боловч амьсгал зүрх судас сэргээгүй. Тэгээд би хүүхэд чинь нас барчихсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

       Гэрч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай хашаанд эхнэрийн төрсөн дүү ******* нь нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг юм. Тэгээд ******* нь 2016 оны 05 дугаар сард хүүтэй болсон. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхнэрээсээ түрүүлээд ээлжнээс буугаад гэртээ очоод орондоо хэвтэж байсан. Эхнэр ажилтай гээд үлдчихсэн байсан юм. Тэгтэл гэнэт гаднаас ******* хүүхэд сонин болчихсон байна гээд орилоод ороод ирсэн. Тэгэхээр нь би *******тэй хамт гэрлүү нь орсон. Тэгтэл гэрийн зүүн талд байх орон дээр *******гийн 1 сартай
хүү нь амьсгалахгүй хөдөлгөөнгүй бие нь бага зэрэг хөрчихсөн байдалтай байсан.
Тэгэхээр нь би түргэн тусламж дуудаж мэдэгдсэн. Тэгээд түргэн иртэл би гадаа
гараад байж байсан. Тэгээд түргэн дуудчихаад би энэ тухай эхнэртээ хэл хүргээд
очиж эхнэрээ аваад ирсэн. Тэгэхэд түргэн ирчихсэн хөдөлгөж болохгүй нас
барчихсан байна гэсэн. Тухайн үед *******гийн нөхөр нь Оюутолгой руу ажилдаа явчихсан байсан. Хоорондоо их таарамжтай байдаг юм. Ямар нэг хэрүүл маргаан хийгээд байсан зүйл байхгүй. Хүүхэдтэй болсон гээд хоёулаа их баяртай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

          Шинжээч эмч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Талийгаач Э.******* нь механик амьсгал бүтэлтээр нас барсан. Механик бүтэлт гэдэг нь хүний амьсгалын замд ямар нэгэн гадны үйлчилэл нөлөөлж бүтэхийг хэлнэ. Нярайг шарлага хийлгэснээс болж түүний үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач Э.*******ийн толгойн ар дээд хэсэгт үүссэн улаан өнгийн толбо нь зулгаралт биш, харин энэ улаан өнгийн зүйл нь хүүхэд өөрөө хэвтэж байгаад юманд холгогдсон, эсвэл халуунаас болж үүсдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

         Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтан шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2 хоёр хүүхэдтэй юм. Сая бага нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн юм. Тэгээд өчигдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр том хүүхэд болох 4 настай охинтойгоо болон 1 сартай хүүтэйгээ гэртээ гурвуулаа хоносон юм. Нөхөр Оюутолгойд ажилдаа явчихсан эзгүй байсан юм. Тэгээд охин түрүүлээд гэрийн баруун хойд талд газар ганцаараа унтсан. Би 1 сартай хүүгээ өвөртлөөд гэрийн зүүн талд байх орон дээр унтсан. Би хамгийн сүүлд хүүгээ угжаад дараа нь өөрөө хөхүүлж дуусаад баруун талдаа тавиад аманд нь сүүл хөхүүлж орхиод 00 цагийн үед унтсан. Тэгээд нам унтсан байсан. Шөнө би сэрээгүй. Өглөө 07 цаг өнгөрөөгөөд сэрсэн. Сэрээд харсан чинь хүүгийн царай хөхөрчихсөн байсан. Тэгээд би сэгсэрээд нөгөө гэрлүү гүйсэн. Нөгөө гэрт манай төрсөн эгчийн нөхөр ******* хоёр хүүхэдтэйгээ хамт байж байсан. Тэгээд би хүүхэд сонин болчихлоо түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд түргэний эмч ирээд үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Би ер нь сүүл хөхүүлээд унтуулчихдаг юм. Өглөө босоход сүүл байгаагүй. Сүүл нь хаана байгааг мэдэхгүй байна. ...толгойн орой хэсэгт эргүүлэг хавьд нэг улаан толбо байсан би анзаараагүй мэнгэ байна гэж бодоод өнгөрсөн байсан. Гэтэл өчигдөр анзаарсан чинь толгойн ар талд улаан улаан өнгөтэй зулгарчихсан юм шиг толбо 2-3 ширхэг байсан. Эгц дээш нь харуулж унтуулсан. Хоёр хоногийн өмнөөс ер нь уйлагнаад унтаж чадахгүй сонин болоод байсан. Мөөмөө эрж амаа ангайхдаа болон хөхөж байхдаа салиагаа залгисан хүүхэд шиг буюу цэр тээглээд байгаа юм шиг цээж нь хэржигнээд байсан. Үзүүлээгүй. Хувийн эмнэлэгт үзүүлье гэж бодож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32, 34-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 0******* сарын 14-ний өдрийн №48 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэнд: Талийгаачийн цогцсонд гэмтэл тогтоогдсонгүй. Үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь амьсгал бүтэлтээр нас баржээ. /хх-ийн 22-р хуудас/,

  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-08-р хуудас/,

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-13-р хуудас/,

        Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 40-р хуудас/,

        Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/,   

Хохирогч Б.*******ын хохирол төлбөргүй талаарх тайлбар /хх-ийн 90-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* баг ******* ******* *******од 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1 сартай Э.*******ийг унтаж байхдаа болгоомжгүй байдлаар бүтээж амь насыг нь хохироож бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.*******ын”...******* нь манай эхнэр. Бид хоёр гэр бүл болоод 6 жил болж байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёрын дундаас хоёр хүүхэд төрөөд сая нэгийг нь алдсан. Би Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14******* зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч Б.гийн: ”...*******гийн нөхөр нь тухайн үед ажилдаа явчихсан эзгүй байсан. Намайг ажил дээр байж байтал нөхөр утасдаад *******гийн хүүхэд сонин болчихлоо би чамайг очоод авъя гэсэн. Тэгээд гэрт очтол түргэн ирчихсэн байсан, түргэний эмчээс яагаад ийм юм болчихвоо, аврах боломж байна уу гэж асуухад 40 минутын өмнө нас барсан байна. Юунаас болсныг мэдэхгүй байна. Тархи толгойноос болж харвалт таталт өгсөн байж болзошгүй үнэхээр мэдэхгүй байна гэж хэлсэн. ...Манай дүү ******* нь хүүхэддээ их хайртай хүн тэр бага хүүхдээ ямар нэг байдлаар санаатай амь насыг нь хохироох хүн бол биш. Хүүхэддээ их хайртай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, гэрч Н.ын: ...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 08 цаг 47 минутанд ******* ******* *******од *******ын нярай татчихлаа гэх дуудлага ирсэн. Ээж нь гэж хүн өглөө босохдоо хөхөрчихсөн сонин болчихсон байсан тэгээд түргэн дуудлаа гэж хэлсэн. Очоод үзэхэд нярай нь бүх бие хөхөрсөн зүрхний цохилтгүй, амьсгалгүй, ам ангайж хөшсөн, амнаас бага зэргийн цус гарсан, зүүн талын хацар хоёр урууланд бага хэмжээний цус наалдаж хатсан, хэл хазаагүй, бие доод мөчнөөсөө эхэлж хөрсөн, хоёр гарыг хөдөлгөхөд бага зэргийн хөшилттэй байсан. Тэгээд зүрхний иллэг хийсэн боловч амьсгал зүрх судас сэргээгүй. Тэгээд би хүүхэд чинь нас барчихсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, гэрч Г.*******ын: ...Манай хашаанд эхнэрийн төрсөн дүү ******* нь нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг юм. Тэгээд ******* нь 2016 оны 05 дугаар сард хүүтэй болсон. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхнэрээсээ түрүүлээд ээлжнээс буугаад гэртээ очоод орондоо хэвтэж байсан. ...гэнэт гаднаас ******* хүүхэд сонин болчихсон байна гээд орилоод ороод ирсэн. Тэгэхээр нь би *******тэй хамт гэрлүү нь орсон. Тэгтэл гэрийн зүүн талд байх орон дээр *******гийн 1 сартай хүү нь амьсгалахгүй хөдөлгөөнгүй бие нь бага зэрэг хөрчихсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би түргэн тусламж дуудаж мэдэгдсэн. Тэгээд түргэн иртэл би гадаа гараад байж байсан. Тэгээд түргэн дуудчихаад би энэ тухай эхнэртээ хэл хүргээд очиж эхнэрээ аваад ирсэн. Тэгэхэд түргэн ирчихсэн хөдөлгөж болохгүй нас барчихсан байна гэсэн. Тухайн үед *******гийн нөхөр нь Оюутолгой руу ажилдаа явчихсан байсан. Хоорондоо их таарамжтай байдаг юм. Ямар нэг хэрүүл маргаан хийгээд байсан зүйл байхгүй. Хүүхэдтэй болсон гээд хоёулаа их баяртай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, шинжээч эмч Б.гийн: ...Талийгаач Э.******* нь механик амьсгал бүтэлтээр нас барсан. Механик бүтэлт гэдэг нь хүний амьсгалын замд ямар нэгэн гадны үйлчилэл нөлөөлж бүтэхийг хэлнэ. Нярайг шарлага хийлгэснээс болж түүний үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач Э.*******ийн толгойн ар дээд хэсэгт үүссэн улаан өнгийн толбо нь зулгаралт биш, харин энэ улаан өнгийн зүйл нь хүүхэд өөрөө хэвтэж байгаад юманд холгогдсон, эсвэл халуунаас болж үүсдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 0******* сарын 14-ний өдрийн №48 дугаартай шинжээч эмчийн: Талийгаачийн цогцсонд гэмтэл тогтоогдсонгүй. Үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь амьсгал бүтэлтээр нас баржээ. /хх-ийн 22-р хуудас/ гэсэн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-08-р хуудас/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-13-р хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******г бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

         Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

   Хохирогч Б.******* нь шүүхэд “...Эхнэр Д.*******д ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй болно” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Д.*******г хохирогч Б.*******од төлөх төлбөр хохиролгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөр хохиролгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

         Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1******* зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгч Д.*******г анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч Д.*******гийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Д.*******гийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Д.*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА