| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2018/00455/И |
| Дугаар | 138/ШШ2018/00687 |
| Огноо | 2018-08-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 138/ШШ2018/00687
2018 08 21 138/ШШ2018/00687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалж шүүх хуралдааны Б танхимд явуулж
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг өөрийн байранд байрлах, Адуунчулуун Хувьцаат компанийн /цаашид ХК гэх/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг өөрийн байранд байрлах, Найнги хязгаарлагдмал хариуцлагатай компанид / цаашид ХХК гэх/ холбогдох
Адуунчулуун ХКомпани, Найнги ХХКомпаниудын хооронд байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот Адуунчулуун нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөрт тооцуулж гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах, Адуунчулуун ХКомпани 2018 оны 04 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй
Гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохирол 25 387 978 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 04 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баттулга, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаяр, түүний өмгөөлөгч Ж.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Адуунчулуун ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Адуунчлуун ХК болон Найнги ХХК-уудын хооронд 2017 оны 06 сарын 28-ны өдөр 01 тоот Адуунчулуун нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ-г талууд байгуулан 2018 оны 1 дүгээр улирал хүртэл хэвийн ажилласан. Нэхэмжлэгч гэрээний 1.3 дахь хэсгээр үүрэг хүлээсэн бөгөөд дээрх гэрээний үүргийг цаг тухай бүрт нь бид хангалттай биелүүлж ирсэн. Гэрээний талуудын харилцан хүлээх үүргийг гэрээний 2.5 заалтад тодорхойлохдоо Газрыг зориулалтын бусаар ашиглаж зөрчил гарвал хохирлын дүнг буруутай тал хариуцна, Ашиглаж буй газрыг бусдад шилжүүлж барьцаалахгүй байх үүргийг газар эзэмшигч буюу хариуцагч тал хүлээсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.5, 2.6 дахь заалтуудыг ноцтой зөрчиж гэрээний бус аргаар нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж нүүрс олборлолтын хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байгаа нь хариуцагч гэрээний үүргээ зөрчиж байгааг нотолж байна. Нэхэмжлэгч нь гэрээний 3 дугаар заалтаар төлбөр тооцоо хийх үүргээ хугацаанд нь гэрээнд заасан хэмжээгээр зохих ёсоор биелүүлж ирсэн ба түүнийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан санхүү бүртгэлийн баримтуудаар нотолж байна. Гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр 2017 оны газрын түрээсийн төлбөрт 152 023 365 төгрөг 52 мөнгийг хариуцагч талд гэрээний дагуу шилжүүлсэн. Гэрээний хугацааг гэрээний 5.1 дэх хэсгээр 1 жил байхаар талууд харилцан тохиролцсон боловч гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч тал ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нь манай компанийн олох байсан үр ашгийг эрс дордуулж хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Гэрээний 5.2 дахь заалтаар энэхүү гэрээний үйлчлэх хил хязгаар, ашиглалтын талбайн хэмжээг тодорхой буюу зөвхөн 1364/А талбайд үйлчлэхээр заасан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан талбайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлаа гүйцэтгэж байхад хариуцагч нь гэрээнд заасан талбайд нэхэмжлэгчийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж байгаа нь хариуцагч гэрээний үүргээ зориуд санаатай зөрчсөн болохыг нотолж байна. Гэрээний 5.4 дэх хэсэгт Гэрээнд заасан үүрэг биелэгдээгүй буюу биелэгдэх боломжгүй болсон тохиолдолд талууд хэлэлцэн гэрээг өөрчлөх эсвэл цуцалж болно гэж заасан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар манай компани нь гэрээний 1.3, 2. 3.4 дахь хэсгүүдэд заасан үүргээ бүрэн биелүүлж хариуцагчийн өмнө хүлээсэн үүрэг болох борлуулалтын 2.5 хувийн төлбөр төлөх, шаардлагатай уулын ажлын мэдээллийг танилцуулах үүргээ бүрэн биелүүлж ирсэн тул гэрээний үүрэг зөрчигдсөн талаарх ямар нэгэн нөхцөл байдал үүсээгүй, нөгөө талаас хөрс хуулалт хийгдсэн 1364/А талбайд нүүрс олборлолт хийх бүрэн боломжтой байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч саад тотгор учруулахгүй нөхцөлд хэвийн ажиллаж, нүүрсээ олборлож зах зээлд борлуулахад ямар нэгэн саад хүндрэлгүй байгаа нь нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг тодорхой нотолж байна. Найнги ХХКомпани нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1364/А талбайд нэвтрүүлэхгүй байгаагаас манай компани 2018 оны 04 сард захиалгын дагуу ДБЭХС ТӨХК-д 43 000 тонн нүүрс нийлүүлж 727.7 сая төгрөгийн борлуулалтын орлого олох боломжийг алдаж байна. Найнги ХХК дээрх гэрээг зөрчсөн үйлдэл нь зөвхөн Найнги ХХК болон Адуунчулуун ХХК-ийн хооронд зөрчилтэй харилцаа төдий биш ДБЭХС ХК үйл ажиллагаанд саад учруулж байна. Иймд хариуцагч Найнги ХХК 01 тоот Адуунчулуун нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ-ний үүрэг биелүүлэхийг даалгах, Найнги ХХК-иас Адуунчулуун ХК-ний 2018 оны 04 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Найнги ХХКомпани нь тус компанитай байгуулласан гэрээнээс татгалзсан тохиолдолд санлаа Иргэний хуулийн 204.1-д зааснаар хүргүүлж санал гаргаагүй тал нь хугацаа заах ёстой байсан. Энэ шаардлагыг хангаагүй. Манай компанид албан бичгээр мэдэгдсэн гэж байгаа боловч энэ албан бичиг манайд ирээгүй. Өөрсдөө нотлох баримтаар гаргаагүй байна. Тус компаний үйл ажиллагааг зогсоосноос станцын өмнө хүлээсэн үүргээ тасалдахад хүрээд байсан учир бид МАК-тай ашиггүй гэрээ байгуулж станцад нийлүүлэх нүүрсээ нийлүүлсэн байгаа. Энэ хоёр компаний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг түрээсийн гэрээ гэж байна. Хамтран ажиллах гэрээ мөн. Найнги ХХКомпани нь ТУЗ-ийн хуралдаанд гаргасан саналдаа борлуулалтын төлбөрөө 5 хувь болгох, компаний удирдлагыг авах санлаа хэрэгжүүлж чадаагүй учир гэрээнээс татгалзах асуудал тавьсан байдаг. Энэ бол хоёр компаний хоорондоо ярилцаад шийдвэрлэчих асуудал юм. Гэтэл удирдлагууд хоорондоо тохиролцоогүй талаар удаа дараагийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Адуунчулуун нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах №01 тоот гэрээний 1.3 дахь хэсэгт Адуунчулуун ХК буюу Б талын үүргийг тодорхойлсон байх ба сөрөг нэхэмжлэлд хариуцагч Б тал гэрээний 1.3 дахь хэсгийн аль хэсгийг зөрчсөнөөс компанид нь хэдий хэмжээний хохирол учирсан талаар үндэслэл бүхий нотолгоонд суурилсан шаардлага гаргаагүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг дурдахдаа Адуунчулуун ХК-ны гэрээний аль нөхцөлийг зөрчсөн, мөн Найнги ХХК аас Адуунчулуун ХК-д ямар үүрэг хүлээлгээд тухайн үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг хэзээ, ямар хэлбэрээр Б тал болох Адуунчулуун ХК-д өгснөө нотлох баримтаар нотлоогүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Найнги ХХК-ны зүгээс гэрээнээс татгалзах талаар Адуунчулуун ХК-д Иргэний хуулийн 204.1 дэх хэсэгт зааснаар огт мэдэгдээгүй бөгөөд 204.2-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал буюу Адуунчулуун ХК гаргах хууль зүйн үндэслэлтэй юм. Нэгэнт Найнги ХХК гэрээнээс татгалзах тухай мэдэгдээгүй, татгалзах хугацааг хуульд зааснаар мэдэгдээгүй Адуунчулуун ХК-д мэдэгдээгүй тул татгалзлын талаар хуулийн үндэслэлээр гэрэээнээс үүссэн хохирол гэж нэхэмжлэх эрхгүй. Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.2.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг цуцалсан тохиолдолд гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бий болж гэж илт төөрөгдөн тайлбарлажээ. Гэтэл гэрээний 5.4 дэх хэсэгт гэрээнд заасан үүрэг бүрэн биелэгдээгүй буюу биелэгдэх боломжгүй болсон тохиолдолд талууд хэлэлцэн гэрээг өөрчлөх, эсвэл цуцалж болно гэж тодорхой заажээ. Гэрээний хүсэл зориг болсон 1364/А талбайгаас нүүрс олборлох, мөн зохих хувийг Найнги ХХК-д төлөх нөхцөл Найнги ХХК нүүрсний олборлолтыг үндэслэлгүйгээр санаатай тасалдуулахаас өмнө хэвийн хэрэгжиж байсан. Түүнээс гэрээ биелэгдэх боломжгүй буюу олборлох нүүрсгүй болсон Адуунчулуун ХК гэрээний үүргээ биелүүлэх санхүүгийн чадавхигүй болсон эсвэл төрийн зүгээс холбогдох эрхүүдийг цуцалсан зэрэг нөхцөл байдал огт үүсээгүй тул гэрээний үүрэг хэвийн биелэгдэх одоо ч бүрэн боломжтой хэвээр байна. Нөгөө талаар гэрээний 5.4-т зааснаар гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн, гэрээг цуцлах талаар гэрээний зохицуулалтын дагуу Найнги ХХК-ны зүгээс Адуунчулуун ХК-тай хэлэлцсэн зүйл огт байхгүй байгаа нь Найнги ХХК гэрээний 5.4 дэх хэсгийг зөрчиж гэрээний нөхцөлд тусгагдаагүй эрхийг дангаар эдлэж гэрээг цуцлах талаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.
Адуунчулуун ХК нь нүүрсийг сорчлон авах уулын ажлын хувьд боломж байхгүй бөгөөд нүүрсийг ахуйн болон үйлдвэрлэлийн горимд ашиглах шаардлагад нийцүүлэн олборлолтыг 2004 оноос хойш бид хийж ирсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн асуудал огт үүсэж байгаагүй. Уурхайн ТЭЗҮ болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ХХ-13-02 тоот дүгнэлтийн 7 дугаар заалтад хаягдлыг 4.6 хувь, бохирдол 2.9 хувь байхаар тооцсон бөгөөд нийт 7.5 хувьтай тэнцэх хаягдал, бохирдол байх техник, эдийн засгийн боломжтой. ТЭЗҮ дүгнэлтийн хэмжээнээс хэтрүүлсэн хаягдал, бохирдлыг гаргаж байгаагүй тул сорчлон авсан зүйл байхгүй, ХК-ний ТУЗ-ийн гишүүдээр ажиллаж байсан тул сөрөг нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэнэ. 2355.1 тонн хаягдал хэтрүүлсэн гэж сөрөг нэхэмжлэлд дурджээ. Дээрх хаягдлын хэмжээг тогтоосон ажлын хэсэгт уулын мэргэжилтэй ажилтан хоёр байгаа ба дүгнэлтээр тогтоосон хаягдал нь зөвхөн 2017 оны хаягдал гэж тооцох боломжгүй ба өмнөх онуудын нийт нүүрс цэвэрлэгээний хаягдлын талбай дээрх шавартай нүүрсийг тооцсон. Сөрөг нэхэмжлэлд 2355.1 тонны 70 хувийг цэвэр нүүрс гэж үзвэл 1648.57 тонн нүүрс хаягдсан гэж тойм төдий үндэслэл гаргасан байх ба хавтаст хэрэгт 1648.57 тонн нүүрс хаягдал гэж тогтоогдсон нотлох баримт огт байхгүй байна. Гэрч маркшеэйдэр Даваанямын мэдүүлгээр дээрх тооцоолол нь үгүйсгэгддэг ба нүүрс цэвэрлэгээний хаягдлын талбайгаас дүгнэлт гаргаснаас хойш 3700 гаруй тонн нүүрсийг дахин цэвэрлэж борлуулсан талаар мэдүүлсэн байна. Адуунчулуун ХК-ний зүгээс жилийн уулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлан, ашиглалтын тайланг гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан загварын дагуу төрийн захиргааны байгууллагад шилжүүлсэн бөгөөд батлах эрх нь Адуунчулуун ХК-д биш ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдах учир төлөвлөгөөг батлуулаагүй гэж Адуунчулуун ХК-ийг буруутгах үндэслэл байхгүй Найнги ХХК хуулиар өөрт нь олгосон үүргийг бусад этгээдээс шаардах нь зохимжгүй юм. Сөрөг нэхэмжлэлд дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, 47.3.1, 47.5, 48.6.1, 48.6.2, 48.6.3 дахь заалтуудаа өөрөө эргэж нэг харах нь зүйтэй хэлбэрээр өөрийнхөө эрх ашгийг дордуулсан, үүргээ бусдад тохох нь зүйд нийцэхгүй Адуунчулуун ХК хамтран ажиллах гэрээний дагуу дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү төлбөрийг Найнги ХХК-д төлж бусад татвар хураамжаа хуулийн дагуу төлж байгаа. Тиймээс үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад Адуунчулуун ХК нь 2017 оны тайлант хугацаанд орд газар ашиглахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй түүний улмаас гэрээг цуцлах зайлшгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлийг дурдсан нь тодорхойгүй байна гэв.
Хариуцагч Найнги ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл: Найнги ХХК нь 1364/А тусгай зөвшөөрөлтэй нүүрсний ордын газрыг 1998 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд Адуунчулуун ХК-тай 2004 оноос хойш уг орд газар дээр хамтран ажиллах гэрээг байгуулж ажилласаар ирсэн билээ. 2017 оны 06 сарын 28-ны өдөр №01 тоот хамтран ажиллах гэрээг хариуцагчтай шинэчлэн байгуулсан. Адуунчулуун ХК нь 2017 оны тайлант хугацаанд орд газар ашиглахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүний улмаас манай компанид хохирол учруулсан тул хамтран ажиллах гэрээг цуцлуулах зайлшгүй шаардлага бий болсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардлах эрхтэй, 480 дугаар зүйлийн 480.2-т гэрээнд өөрөө заагаагүй бол хамтран ажиллах гэрээг цуцалсан тохиолдолд дуусгавар болно гэж зааснаар гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бий болж байгаа юм. Найнги ХХК нь гэрээний 1.2-т заасан үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагчийн гэрээний дагуу үүргээ биелүүлэх нөхцөл боломжийг хангалттай бүрдүүлж өгсөн. Гэтэл Адуунчулуун ХК нь хамтран ажиллах гэрээний 1.3.2 дахь заалтаа зөрчиж Найнги ХХК-д хохирол учруулсан нь Адуунчулуун ХК-ний захирлын 2018 оны 02 сарын 12-ны А/11 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр батлагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах эрхийг эдэлж үүргийг хүлээнэ, 27.1.1 тухайн уурхайн эдэлбэрт оршин байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу ашиглах. 35.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно гэсэн байх ба дээр дурдсан ажлын хэсгийн дүгнэлтэд 2017 оны эцэст маркшеэйдэр инженерийн хийсэн хэмжилтээр 67436.4 тонн нүүрс хаягдалд оруулсан, уг хаягдлаас 164/А тусгай зөвшөөрөлтэй талбайд хийсэн ТЭЗҮ-ээр хаягдлыг нийт олборлосон нүүрсний хэмжээнээс 4.6 хувь байхаар тооцож тогтосон байдгаар тооцож үзвэл нүүрсний баруун жигүүрийн шавартай нүүрсний цэвэрлэгээнд хаягдсан 41595 тонн ногоон шаврыг хасан 25841.4 тонн нүүрс хаягдалд тооцсон гэсэн байна. Уг хаягдал нь хаягдалд тооцох зөвшөөрөгдөх хэмжээ буюу 4.6 хувиас 0.4 хувиар хэтэрсэн буюу 2 355.1 тонн хаягдал хэтрүүлэн хаясан. Уг хаягдлын 70 хувийг цэвэр нүүрс байсан гэж үзвэл 1648.57 тонн цэвэр нүүрсийг хаяж зах зээлд борлуулах 25 387 978 төгрөгийг /1 тонн нүүрсийг иргэдэд олгодог үнээр буюу 15400 төгрөгөөр тооцсон/ бодит хохирлыг Найнги ХХК-д учруулжээ. Мөн гэрээний 1.3 дугаар зүйлийн 1.3.1.14-т заасан жилийн уулын ажлын төлөвлөгөө гүйцэтгэлийн тайланг гаргах, ашиглалтын үйл ажиллагааны тайланг батлуулах, 1.3.4-т Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, 47.3.1, 47.5, 48.6.1, 48.6.2, 48.6.3 ...гэх заалтуудыг бүрэн биелүүлж ажиллах гэх заалтыг ноцтой зөрчсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлж батлуулах үүрэгтэй гэж заасан. Бидний хооронд байгуулсан гэрээний дагуу энэхүү үүргийг Адуунчулуун ХК-д оногдуулсан байхад хугацаандаа батлуулаагүйгээс Найнги ХХК өнөөдөр үйл ажиллагаа явуулахад саад учирсаар байна. Тиймээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 25 387 978 төгрөгийг Адуунчулуун ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Ганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Адуунчулуун ХК болон Найнги ХХК-иуд Адуунчулуун нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрөлтэй талбайд 2004 оноос хойш хамтран ажиллаж ирсэн. Адуунчулуун ХК-ний 2017 оны жилийн эцсийн тайланд ордыг ашиглах ТЭЗҮ-д заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн их хэмжээний нүүрсийг хаясан зөрчил гарсан талаар тусгагдсан. Тухайн үед энэ талаар Адуунчулуун ХК-ны захирал Б.Шатарт хэлж анхааруулж байсан боловч дорвитой арга хэмжээ авахгүй байсан. Аргагүй эрхэнд 2018 оны 01 сарын 23-нд Найнги ХХК-д учруулж байгаа хохирлыг зогсоох, гэрээ цуцлагдах болсныг албан бичгээр мэдэгдсэн. Гэрээ цуцлагдсанаар Адуунчулуун ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж энэ зөрчлийн талаар холбогдох арга хэмжээг авч ТУЗ-д эргэж мэдэгдэх 04 тоот тогтоолыг 2018 оны 02 сарын 08-ны өдөр гарсан. Гэрээ цуцлах мэдэгдлийг авсны дараа өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч захирал Б.Шатар нь 2018 оны 02 сарын 12-ны өдөр Нүүрс цэвэрлэгээнээс хаягдсан нүүрсний хэмжээг нарийвчлан тогтоох, учирсан хохирлын хэмжээг тодорхойлох, холбогдох ажил хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцох тухай тодорхой саналуудыг бэлдэж танилцуулахыг даалгасан ажлын хэсэг томилсон А11 тоот захирлын тушаалыг гаргасан. Улмаар ажлын хэсэг ажилласан бөгөөд ажлын хэсгийг газар дээр нь шалгалт явуулж байх үед хүртэл зөрчил гарч ямар ч хяналтгүйгээр цэвэр нүүрсийг хаяж байсан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан боловч уг актын талаар ТУЗ болон Найнги ХХК-д эргэж мэдэгдээгүй нуун дарагдуулж өнгөрөөсөн. Мөн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад Газрыг зориулалтын бусаар ашиглаж зөрчил гарвал хохирлын дүнг буруутай тал хариуцна гэсэн байх ба газарт үр ашигтай орборлолт явуулах ёстой Адуунчулуун ХК-ний гаргасан үйлдэлд илүү хамаарах заалт юм. Адуунчулуун ХК-ны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэл 25 387 978 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Адуунчулуун ХКомпани нь Найнги ХХКомпанид холбогдох Адуунчулуун ХКомпани болон Найнги ХХКомпаниудын хооронд байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот Адуунчулууны нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөрт тооцуулж гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах, 2018 оны 04 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй
Гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохирол 25 387 978 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд хандан гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Адуунчулуун ХКомпани, Найнги ХХКомпани харилцан тохиролцон 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 01 тоот Адуунчулууны нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах тухай гэрээ байгуулан гэрээний хугацааг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар гэрээнд заажээ.
Найнги ХХКомпани нь Адуунчулуу гэх нэртэй газарт оршин 74 гектар талбай бүхий уурхайн талбайг хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмалыг ашиглахаар 1364/А дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл-ийг 30 жилийн хугацаатайгаар авсан болох нь тогтоогдож байна.
Дээрх гэрээнд заасны дагуу 1364/А дугаартай ашигт малтмал ашиглах Адуунчулуу гэх газрын нүүрсийг АдуунчулуунХКомпани нь олдворлож худалдан борлуулсан орлогоос гэрээний 3.1-д заасны дагуу Тусгай зөвшөөрлийн талбай ашигласны төлбөр нь худалдсан эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтгээгдэхүүний борлуулалтын үнийн 2.5 хувьтай тэнцүү байна гэсний дагуу сар бүр төлбөр төлдөг байжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран ажиллах тухай гэрээ байгуулласан, хариуцагч тал нь гэрээнээс татгалзах талаар урьдчилан мэдэгдсэн, Адуунчулуун ХКомпани нь удаа дараа арга хэмжээ авсан, хамтран ажиллах гэрээний заалтыг зөрчсөн гэж, нэхэмжлэгч тал албан ёсоор гэрээнээс татгалзаж байгаа талаар мэдэгдээгүй, албан тоот манай байгууллагад өгөөгүй, гэрээнээс татгалзсан саналыг хүлээн авсан тал хугацаа заах ёстой байтал хугацаа заах боломж олгохгүйгээр манай үйл ажиллагаанд саад учруулсан гэж тус тус тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран ажиллах гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж тодорхой төлбөр төлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээгээр ....ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, мөн 476.3-т хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд...зүйлийг тусгана,
476.3.5 ашиг, алдагдлыг хуваарилах журам,
476.3:8 ...дундын эд хөрөнгийг хуваарилах журам зэргийг тусгахаар заасаныг гэрээнд тусгаагүй байна.
Харин Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Түрээсийн гэрээгээ түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийн тус тус хүлээнэ гэж заасан үзвэл:
Адуунчулуун ХКомпани нь Найнги ХХКомпаний ашиглалтын газар дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулсны үр дүнд ашиг олж түүнээсээ тодорхой хувийг хариуцагчид шилжүүлдэг байсан нь тогтоогдож байна.
Тэдний байгуулласан хамтран ажиллах гэрээний 1.1-д заасан НайнгиХХК-ний эзэмшил 1364/А тусгай зөвшөөрлийн талбайн нүүрсний нөөцөд тулгуулан ... Адуунчулуун ХКомпани техник, тоноглол хүн хүчээр олдборлолт борлуулалтын үнийн 2.5 хувьтай тэнцүү хэмжээний төлбөр төлж байгаа нь түрээсийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн гэрээний 1.1-д заасан НайнгиХХК-ний эзэмшил 1364/А тусгай зөвшөөрлийн талбайн нүүрсний нөөцөд тулгуулан ... Адуунчулуун ХКомпани техник, тоноглол хүн хүчээр олдборлолт явуулах-аар тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж байгаа нь Адуунчулуун ХКомпанид тусгай зөвшөөрөл шилжүүлэгдсэн бөгөөд тухайн талбайгаас хэдий хэмжээний ашиг, үр шим олж авснаас үл хамаарч уг газрыг ашигласаны төлөө Найнги ХХКомпанид борлуулалтын үнийн 2.5 хувьтай тэнцүү хэмжээний төлбөр төлж байгаа нь хамтран ажиллах гэрээний төрөлд хамаарахгүй байгаа бөгөөд түрээсийн гэрээг тодорхойлж байна.
Иймд түрээсийн гэрээг бичгээр байгуулах ба үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр хуульчилжээ.
Адуунчулуун ХК, НайнгиХХК хооронд байгуулсан гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгэгдээгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Нэхэмжлэгч Адуунчулуун ХКомпани нь 2018 оны 04 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ДБЭХС ХК-тай байгуулласан гэрээний үүргээ зөрчихгүй тул МАК-тай ашиггүй гэрээ байгуулан 2018 оны 4 сарын нүүрс нийлүүлэлтээ биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд тус компани энэ хугацаанд нүүрс олдворлолтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан байна. Иймээс нэхэмжлэгчийн 2018 оны 4 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
НайнгиХХКомпани нь Адуунчулуун ХКомпанид холбогдуулан гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохирол 25 387 978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Найнги ХХКомпаний төлөөлөгч: Адуунчулуун ХКомпани нь 2017 оны нүүрс олдборлолт хийх хугацаандаа цэвэр нүүрс их хэмжээгээр хаягдал болгож хая байсан. Энэ талаар удаа дараа компаний удирдлагад мэдэгдэж 2018 оны 1 дугаар сарын 23-ны өдөр албан тоот явуулж тус компани 2018 оны 2 сарын 8-ны өдөр уг асуудлаар ТУЗөвлөл хуралдан шийдвэр гарган уг хаягдал нүүрсээс цэвэр нүүрс хэдий хэмжээгээр хаягдсан талаар дүгнэлт санал гаргаж байсан. Энэ асуудлаар удаа дараа хуралдаж байсан бөгөөд тус компани хувьд цэвэр нүүрс хаяж байгааг хүлээж тодорхой ажил зохиож байсан боловч үр дүн хүрээгүй манай компани 4 сарын 1-ний өдөр үйл ажиллагааг зогсож гэрээгээс татгалзах хүсэлтээ тавьсан байсан учир энэ ажиллагаанд хүрсэн. Хамтран ажиллах гэрээгээ биелүүлээгүй хохирол учируулсан нийт 1648,57 тонн цэвэр нүүрсийг хаягдалд хаясныг тухайн үед иргэдэд борлуулдаг нүүрсний үнээр тооцож 25 387 978 төгрөг гаргуулна гэж
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мэргэжилийн байгууллагаар дүгнэлт гаргаагүй, энэ талаар нотлох баримтаар нотлоогүй, жишиг үнэлгээг хэрэгт байхгүй, багцаалдсан байдлаар нэхэмжлэл гаргасан байна гэж тус тус тайлбарлаж маргадаг.
Найнги ХХКомпани нь цэвэр нүүрс хаягдал тооцсон талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй, нэг тонн нүүрсний үнэлгээг хэрэгт гаргаж ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 25 387 978 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй байна.
Иймд Адуунчулуун ХКомпаний нэхэмжлэлтэй Найнги ХХКомпанид холбогдох Адуунчулуун ХКомпани болон Найнги ХХКомпаниудын хооронд байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот Адуунчулуун нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөрт тооцуулж гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах, 2018 оны 04 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, Найнги ХХКомпаний Адуунчулуун ХКомпаниас Гэрээний үүргийг зөрчснөөс учирсан хохирол 25 387 978 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Адуунчулуун ХКомпаний төлсөн 3796500 төгрөг, Найнги ХХКомпанийн төлсөн 284900 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдсэн болно.
Mонгол Улсын иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115,2,3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг баримтлан Адуунчулуун ХКомпаний нэхэмжлэлтэй Найнги ХХКомпанид холбогдох Адуунчулуун ХКомпани болон Найнги ХХКомпаниудын хооронд байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот Адуунчулуун нүүрсний ордын 1364/А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөрт тооцуулж гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах, 2018 оны 04 сард олох байсан борлуулалтын орлого 727 700 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, Найнги ХХКомпаний Адуунчулуун ХКомпаниас Гэрээний үүргийг зөрчснөөс учирсан хохирол 25 387 978 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Адуунчулуун ХКомпаний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 3796500 төгрөг, Найнги ХХКомпанийн улсын тэмдэгтийн хурааамжинд урьдчилан төлсөн 284900 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээр төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА