| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2018/00414/И |
| Дугаар | 138/ШШ2018/00719 |
| Огноо | 2018-09-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2018/00719
*******018 0******* 06 138/ШШ*******018/0071*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа лж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг *******-******* тоотод оршин суух, ажилгүй, ЖГ6*******111471 регистрийн дугаартай, овогт ийн ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг 61 дүгээр байр ******* тоотод оршин суух, ******* аймгийн ажилтай, ЕП6*******040*******15 регистрийн дугаартай, ны овогт гийн т холбогдох
Азарган адууны үнэ 3000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг *******018 оны 4 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А., хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн тулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: т *******014 оны 4-5 сарын орчим Орос, баргын эрлийз хурдны угшилтай эр даага эхэлж уяуулаад дараа нь худалдах зорилготой өгсөн. миний даагыг авчируулсан хойноо бага насандаа гүйхгүй нь томрохдоо гүйнэ гэнэ гээд уяхгүй байхад нь би удаа дараа буцаагаад явуул гэдэг байсан. Сүүлд нь *******017 оны 7 сард наадмаар манай сумаас аймгийн наадамд модьд уралдуулахаар хүмүүс очно түүгээр явуулчих гэхэд Чиний үрээг засаж хөнгөлөөд морь болгочихсон гэж хэлсэн. Миний азарган үрээ бол цэвэр барга цустай, Оросын тоомсогны угшилтай хурдны удамтай адуу юм. Эцэг тал нь тоомсог, эх тал нь барга цустай. Би т эр даага бэлэглээгүй, уралдуулаад хурдалбал 1 000 000 төгрөг авахаар, хэрэв хурдалахгүй бол буцааж авахаар тохиролцож өгсөн. Би ер нь морь зарахдаа ийм байдлаар зардаг. Би т эр даагаа өгсний дараа түүнээс аккумльятор, масло зэргийг авч мөнгөндөө тооцно гэж бодож байсан. Миний эр даагыг морь болгоод намайг асар их хохироож байгаа тул азарган адууны үнээр үнэлж 3 000 000 төгрөг нэхэмжилж байна. Ер нь миний уг адууны ах, дүүгээр нь нэг л хүн уралдуулаад зөндөө медаль авч аймгийн алдарт уяач болсон байгаа. Миний даагыг хурдны удамтай гэдгийг олон хүн гэрчилнэ. Тэдгээрийн тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид хоёр 1*******73 оноос хойш танил, дунд сургуульд хамт сурч байсан. нь надад хонгор зүсмийн даага өгөхөд нь би түүнийг бэлэг гэж ойлгож хүлээж авсан. Миний хамаатны залуу надад нэг адуу бэлэглэхэд нь түүнтэй хамт ачиж авчруулж малчныдаа аваачиж тавьсан. Би өөрөө уяач биш, урьд өмнө нь морьж уяж байгаагүй, ажлын шаардлагаар сүүлийн хэдэн жил наадмын морьны комисст ажиллаж байгаа. Надад морь уях мэдлэг чадвар, зав чөлөө огт байхгүй, би өөрөө морь уях сонирхол ч байхгүй. Гэхдээ найз нөхдөөс өгсөн цөөн тооны адуу бий. Энэ морийг тэжээж цөөн тооны морьдын сунгаанд давихуулахад хурдлах шинж ажиглагдаагүй, миний танил морь уядаг хүмүүс хурдлахгүй гэж хэлдэг байсан. Ингээд нэгэнт хурдлахгүй учир *******016 онд өөрийн адуу гэж ойлгоод хөнгөлсөн. Би энэ адуунаас ямар нэгэн ашиг хонжоо олоогүй, хэрэв хурдан байсан бол гүү тавьж төлийг нь авах гэх мэт боломж байсан, тэгээгүй учир хөнгөлж морь болгосон. Гэтэл гэнэт утасдаад мөнгө нэхэхээр нь бэлэг биш байсан юм байна гэдгийг ойлгож морио ав, би чамаас адуу өгөөч гэж гуйгаагүй, авах шаардлага байхгүй гэсэн. энэ морийг өөрөө сургуулийн ойгоор уралдуулаад хамгийн сүүлд орж байсан гэж хэлж байсан. Энэ адууг Орос, Барга адууны эрлийз гэж ойлгохгүй байна. Жирийн Монгол адуу. Одоо ч надад байгаа, би авчраад морийг нь өгч болно. ын надаас нэхэж байгаа азарган адууны үнэ 3 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Би одоо ч гэсэн морийг нь мориор нь өгч болно. Цаашид тэжээл, арчилгааны зардлыг хариуцахгүй гэдгээ хэлье гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А. нь хариуцагч Н.т холбогдуулан Азарган адууны үнээр үнэлж 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Нэхэмжлэгч А. *******014 оны 4-өөс 5 сарын орчим т Орос, баргын эрлийз хурдны угшилтай эр даагаа эхэлж уяуулаад дараа нь худалдах зорилгоор өгсөн. Даагаа хурдалбал 1 000 000 төгрөг өгөөрэй гэж тохирсон, бэлэглээгүй. Миний хурдны угшилтай даагыг хөнгөлсөн учир азарган адууны үнээр үнэлж 3 000 000 төгрөг нэхэмжилж байна... гэж,
Хариуцагч Н. бид хоёр нэг ангид суралцаж байсан. надад өгсөн эр даагыг бэлэглэсэн гэж ойлгосон. Би түүнээс даага худалдаж авах шаардлагагүй. Даагаа уясан уу гэж асуудаг байсан. ыг ийм санаатайгаар надаас асууж байна гэж мэдээгүй. ад адууг нь буцааж өгнө. Мөнгө өгөхгүй... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгч А. нь өөрийн даагыг худалдсан, хариуцагч Н. нь уг даагыг бэлэглэсэн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль нь өөрсдийн тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Иргэний хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-д заасны дагуу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдагч нь ...биет доголдолгүй...бараа бэлтгэн нийлүүлэх.. үүргийг тус тус хүлээнэ гэж худалдах худалдан авах гэрээний талаар хуульд тодорхойлсноос үзвэл тэдний хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна.
Харин зохигчдын хооронд бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч Н. нь нэхэмжлэгч А.ын даагыг өөрийн өмчлөлд байлган тодорхой хугацаанд ашигласан гэж үзэх боломжтой бөгөөд Иргэний хуулийн 34******* дугаар зүйлийн 34*******.3-т зааснаар Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ... өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэсний дагуу нэхэмжлэгч А.ад дааганы үнэ төлөх үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч А. нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн тодорхойлолт болон гэрэл зураг нь хуульд заасан шаардлага хангаж ирүүлээгүй учир үнэлэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгч А. нь энэ хугацаанд өгсөн дааганыхаа талаар хариуцагч Н.тэй холбоотой байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасарсан гэж үзэж болно.
Нэхэмжлэгч А. нь азарган адууны үнээр үнэлж 3 000 000 төгрөг нэхэмжилсэн нь бодит үнэд нийцээгүй, адуугаа өсгөж тооцож байгаагаа нотолж чадаагүй байх тул Хэрлэн сумын Засаг даргын тамгын үнэлгээний комиссын үнэлгээний дагуу 1 000 000 төгрөгийг хариуцагч Н.өөс гаргуулж нэхэмжлэгч А.ад олгож нэхэмжлэлийн шаардлагаас ******* 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6******* *******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.өөс *******8 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.ад олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 33******* дүгээр зүйлийн 33*******.1, 34******* дугаар зүйлийн 34*******.3-д заасныг баримтлан хариуцагч Н.өөс 1 000 000 / нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.ад олгож нэхэмжлэлийн шаардлагаас ******* 000 000 / хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 6******* *******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.өөс *******8 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.*******, 11*******.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 11*******.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 11*******.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА
.