Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа

Улсын яллагч:  Н.Ундрах

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа

Хохирогч: Х.*******

Шүүгдэгч: Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох 201616000178 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч Ц.******* нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас ******* сум явах засмал замын 9 дэх километрт ******* улсын дугаартай Тоёото витз маркийн машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч 4 настай С.*******ын амь насыг хохироосон, Х.******* Э.******* нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ           

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”...Энэ бүх болсон зүйл миний анхаарал болгоомжгүйгээс болсон миний буруу. Хөнгөн ял оноож өгнө үү.

          Хохирогч Х.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манайхан ******* гэж дууддаг байсан болохоор ******* гэдгийг мэдэхгүй ******* гээд хэлсэн байх. Талийгаач нас барахад би Сэврэй суманд байж байгаад талийгаачийг нас барлаа гэж дуулсан дараа аймаг руу ирсэн. Талийгаачийн аав нь гадаадад ажилтай байгаа намайг хохирогчийн төлөөлөгчөөр оролц гэсэн болохоор би ирээд байгаа юм. Би тэр үед байхгүй байсан ирсэн дараа юу болсон талаар асуухад манай ээж ******* машинаа жолоодож яваад машин гүйцэж түрүүлэх үед өмнөөс нь машин ирсэн сандарч машиныхаа рулийг дарж байгаад унасан гэсэн. Би хамт байгаагүй болохоор нарийн асуудлыг мэдэхгүй байна. Манай ээж жолоодож явсан болохоор хэндээ гомдоно гэхэв санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

           Хохирогч Э.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Машин гүйцэж түрүүлэхэд өмнөөс машин гарч ирээд хажууд сууж байсан эгч рулийг нь дараад хэд гуйвагнаад замын хажуу руу ойчсон. Осол болсон дараа хот руу явж эмнэлэгт хэвтээд эгмээ хадуулчихаад саяхан ирсэн. Булган-Эрдэнийн нурууны завсарын зөөлөн эд бүлтэрсэн гэмтэлтэй хотод эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Миний эгэм хугарсныг хотод Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж эгмээ хадуулсан. Эмнэлгийн ор хоногийн 300000 төгрөг, эгэм хадуулахад 1500000 төгрөг, эндээс хот руу явахдаа онгоцоор явсан зардал 70000 төгрөг, ирэхдээ ахын машинд 110000 төгрөгөөр түлш хийж ирсэн эдгээр нийлээд 1980000 төгрөгний хохирол учирсан. ******* гэж эмээ 500000 төгрөг өгсөн байгаа энийг хасаад 1480000 төгрөгний хохирол төлүүлж авна Би баримтаа гаргаж өгсөн. Хохирол төлөгдвөл гомдолгүй. ...Нэхэмжилсэн 1.480.000 төгрөгийн хохирол ******* эмээ төлсөн байгаа. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Санал гомдол байхгүй. Одоо бие зүгээр болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Хохирогч Х.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед ээж, манай бага дүүгийн хүүхэд талийгаач ******* бид 3 хөдөө дүүгийнхээ гэрлүү явахаар болсон. Тэгээд ээж өөрийнхөө машиныг жолоодоод би хажуу өмнө талын суудалд суугаад, тапийгаач хүүхдийг арын суудалд суулгаад явсан. Явах болоход хөдөө байдаг дүүгийнхээс ойролцоо байдаг айлын хүмүүс 2 хүүхэд аваад ирээч гэж дамжуулж хэлсэн байсныг Солонго дэлгүүрийн хойд талд зогсож хүлээж байгаад суулгаад морь барианы засмал замаар баруун хойд зүгт аймгаас гараад 10 км явж байсан өмнө машин явж байсныг ээж гүйцэж түрүүлэх үү гэхээр нь дохиогоо өгөөд хажуугаар нь гардаг юм гэсэн дохио өгөөд хажуугаар нь гарахад өмнөөс хурдтай машин ирж байхаар нь баруун гар талруугаа дар гээд би рульнээс нь барилцаад баруун гар талын өөрийнхөө урсгал руу ороход өмнөөс ирж байсан машин зөрсөн, ээжийг тормозоо гишгэ, хүчээ сааруул гэтэл ээж тормозоо гишгэх гээд хаазаа гишгэсэн байх хүчээ нэмээд зүүн гар тал руу засмал замын хажуу руу ойчлоо гэдгийг мэдсэн. Нэг мэдсэн машин 4-н дугуйн дээрээ хөрвөөгөөд зогссон байдалтай байсан. Машинд ээж, ард байсан ******* бид 3 байсан. Талийгаач хүүхэд цонхоор шидэгдээд тархинаас нь цус гарсан газар харагдсан. Ард байсан эмэгтэй хүүхэд дараа нь талийгаач хүүхдийн хажууд газар байсан. Би гараа харсан хугараад эргэсэн байхаар нь ээж бууж болж байна уу гэхэд болж байна гэсэн, хүүхэд аваад яваарай гэсэн хойноос нэг машин ирээд зогсоход нь ээж талийгаач хүүхдийг аваад машинд суугаад явсан. Тэгээд ээжийг явсан дараа би машинаас буусан. Эмнэлэгт ирээд 2 хүүхэд бид 3-т өвчин намдаах тариа хийгээд эмнэлэгт авчирсан талийгаач хүүхдийг нас барсан гэж хэлсэн. ...50- 60 км цагийн хурдтай явж байсан байх ээж хурдтай явж чаддаггүй юм. ...гүйцэж түрүүлэх үед эсрэг урсгалаас ирж байсан машиныг хараагүйгээс болоод сандралд ороод осол болох болсон гэж үзэж байна. ...Ээж сандрахаар нь рулийг нь зөв дарж өгсөн. Сандарсан хүн тормоз гишгэх гэж байгаад хаазаа гишгэсэн болов уу гэж үзэж байгаа. ...Зүүн гарын шууны 2 яс хугарсан дунд хурууны 1-р үеэр яс нь бяцарсан байсныг тайруулсан гаранд л гэмтэл учирсан байсан. ...Манай ээж жолоо барьж явсан болохоор санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

Гэрч Х.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...уг автомашин нь буюу ******* улсын дугаартай Тоёота витз маркийн автомашины бичиг баримт миний нэр дээр байдаг боловч би уг машиныг төрсөн ээж Ц.*******д өгчихсөн юм. Би өөрөө Сүхбаатар аймагт байдаг учраас машиныхаа бичиг баримтыг шилжүүлж амжаагүй юм. Би ээжид уг машиныг 2015 оны 05 дугаар сард өгчихсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч Э.Булган-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ах ******* 2-уул аймаг дээрээс хөдөө явахаар болсон аав ирж авна гэж байсан хөдөө байдаг саахалт айлын эмээ машинтайгаа явна гэсэн сураг гараад хамт явахаар болоод Солонго дэлгүүрийн гаднаас машинд суухад машиныг эмээ барьсан хажууд нь эмэгтэй суусан арын суудалд жаахан охин нар байсан. ******* ах бид 2 арын суудалд суугаад аймгаас морь барианы замаар явж байсан нөгөө эмээ жаахан хурдтай явахаар нь настай хүн байж хурдтай явж байна гэж бодоод явж байсан. Өмнө машин явж байсан эмээ хажуу эгчээс яаж гүйцэж түрүүлдэг юм бэ гэж асуухад наад дохиогоо өгөөд гүйцэж түрүүлдэг юм гэж зааж хэлсэн эмээ дохиондоо анхаарлаа өгөөд урдаа явсан машины хажуугаар гарах үед өмнөөс машин гараад ирсэн рулиэ хажуу тийш нь дараад хаазан дээрээ гишгээд очиж байгаа нь мэдэгдээд тэрнээс хойш юу болсоныг мэдээгүй нэг мэдсэн гадаа хэвтэж байсан. Миний зүрх өвдсөн байсан болохоор их айсан учраас гадаа хэвтэж байхдаа сэрээд хашгирахаар зүгээр болж байгаа юм шиг байж байснаа дахиад ухаан балартаад нэг сэргэсэн эмнэлэгт хэвтэж байсан. ...Эмчилгээнд гарсан зардлын баримтаар гаргаж өгсөн 861000 төгрөгний зардлын тооцоо гаргаж өгсөн .******* эмээ эмчилгээ хийлгэж байхад 500000 төгрөг өгсөн саяхан 361000 төгрөг өгөөд хохирол барагдуулсан ...Одоо тэр эмээгээс нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41-р хуудас/,

Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 7-р сарын 30-ны өдөр хөдөө гэрлүү очих гээд явах болсон. Би машинаа жолоодоод охин *******, бага охин *******ын хүүхэд *******, хөдөө гэрийн саахалт айлын 2 хүүхэд зэргийг аваад аймгаас гарсан. Саахалт айлын 2 хүүхдийг аваад ирээч охины аав нь хэлсэн байсныг нэлээн хүлээж байгаад авч явсан байсан. Аймгаас гараад ******* сумруу явдаг засмал замаар морь бариа өнгөрөөд явж байсан миний өмнө машин явж байгаад өмнө тулахаар нь гүйцэж түрүүлэх гээд сигналь өгөөд хажуугаар нь гарах гэсэн өмнөөс хурдтай машин ирж байгаа харагдсан би сандраад машиныхаа рулийг 2 тийш нь дараад замын хажууруу уналаа гэдгээ мэдсэн нэг мэдсэн машин ойчоод машин дугуйн дээрээ боссон байсан тэгсэн талийгаач хүүхдийг надад өгсөн нэг машин ирээд зогссоныг би машинд талийгаач хүүхдийг аваад эмнэлэг дээр ирсэн. Эмч хүүхэд аваад орсон өнгөрсөн байна гэх шиг болсон. Намайг цаашаа бай тариа хийлгэ гээд тариа хийсэн даралт өндөр болсон байсан. Араас машинтай хамт явсан хэд ирж бүгдээрээ эмнэлэгт хэвтээд миний бие гайгүй болохоор би эмнэлгээс түрүүлж гарсан. ******* хотод эмчлүүлж байгаа, хамт явсан эрэгтэй хүүхэд хотод эгэмээ хадуулаад ирсэн гэсэн. Нөгөө эмэгтэй хүүхэд нь одоо хотод эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн. Би барьж байсан. Би жолооч болоод машин төвд жолоодож байгаагүй хөдөө машин барьж явдаг байсан. Би урагшгүйдээ машин онхолдуулсан. Миний жолооны рулийг сандраад буруу дарах үед ******* хажууд сууж байгаад зөв болгож дарсан. Би тэр үед тоормос гишгэх ухаан байгаагүй байх гишгэсэн бол машин зогсох байсан байх ******* руль булаацалдаж байгаад унагасан зүйл байхгүй. ******* миний хажуу талд суугаад арын суудалд талийгаач охин, хамт явсан эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд байсан. Би 55-60 км цагийн хурднаас хэтэрдэггүй явдаг тэр хэмжээндээ явж байсан. Үзэгдэх орчин тэр үед хэвийн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаартай дүгнэлтэнд:“ Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр дээрхи оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 48-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №471 дугаартай дүгнэлтэнд:“...Э.*******ын биед зүүн эгэмний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.гэжээ /хх-ийн 50-р хуудас//,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №480 дугаартай дүгнэлтэнд“...Х.*******ын биед зүүн шуу ясны хугарал, зүүн 3 дугаар хурууны 1 дүгээр үений тайрагдал, 2 дугаар хурууны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 5%-р алдагдуулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэжээ /хх-ийн 54-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №21 дүгээр дүгнэлт:...Жолооч Ц.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үөд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь буруутай байна. Зорчигч Х.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Жолооч Ц.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн байна. Тоёота Витз маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.*******гийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна  /хх-ийн 52-р хуудас/,

Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-10-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-19-р хуудас/,

Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 20-23-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-27-р хуудас/,

Хохирогч Э.*******ын эмчилгээний баримт /хх-ийн 33, 42-43-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.******* нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас ******* сум явах засмал замын 9 дэх километрт ******* улсын дугаартай Тоёото витз маркийн машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч 4 настай С.*******ын амь насыг хохироосон, Х.******* Э.******* нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Х.*******ын: ...Талийгаач нас барахад би Сэврэй суманд байж байгаад талийгаачийг нас барлаа гэж дуулсан дараа аймаг руу ирсэн. Талийгаачийн аав нь гадаадад ажилтай байгаа намайг хохирогчийн төлөөлөгчөөр оролц гэсэн болохоор би ирээд байгаа юм. Би тэр үед байхгүй байсан ирсэн дараа юу болсон талаар асуухад манай ээж ******* машинаа жолоодож яваад машин гүйцэж түрүүлэх үед өмнөөс нь машин ирсэн сандарч машиныхаа рулийг дарж байгаад унасан гэсэн. ...Манай ээж жолоодож явсан болохоор хэндээ гомдоно гэхэв санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Хохирогч Э.*******ын:  ...Машин гүйцэж түрүүлэхэд өмнөөс машин гарч ирээд хажууд сууж байсан эгч рулийг нь дараад хэд гуйвагнаад замын хажуу руу ойчсон. Осол болсон дараа хот руу явж эмнэлэгт хэвтээд эгмээ хадуулчихаад саяхан ирсэн. ...Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Санал гомдол байхгүй. Одоо бие зүгээр болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Хохирогч Х.*******ын:”...2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед ээж, манай бага дүүгийн хүүхэд талийгаач ******* бид 3 хөдөө дүүгийнхээ гэрлүү явахаар болсон. Тэгээд ээж өөрийнхөө машиныг жолоодоод би хажуу өмнө талын суудалд суугаад, тапийгаач хүүхдийг арын суудалд суулгаад явсан. Явах болоход хөдөө байдаг дүүгийнхээс ойролцоо байдаг айлын хүмүүс 2 хүүхэд аваад ирээч гэж дамжуулж хэлсэн байсныг Солонго дэлгүүрийн хойд талд зогсож хүлээж байгаад суулгаад морь барианы засмал замаар баруун хойд зүгт аймгаас гараад 10 км явж байсан өмнө машин явж байсныг ээж гүйцэж түрүүлэх үү гэхээр нь дохиогоо өгөөд хажуугаар нь гардаг юм гэсэн дохио өгөөд хажуугаар нь гарахад өмнөөс хурдтай машин ирж байхаар нь баруун гар талруугаа дар гээд би рульнээс нь барилцаад баруун гар талын өөрийнхөө урсгал руу ороход өмнөөс ирж байсан машин зөрсөн, ээжийг тормозоо гишгэ, хүчээ сааруул гэтэл ээж тормозоо гишгэх гээд хаазаа гишгэсэн байх хүчээ нэмээд зүүн гар тал руу засмал замын хажуу руу ойчлоо гэдгийг мэдсэн. Нэг мэдсэн машин 4-н дугуйн дээрээ хөрвөөгөөд зогссон байдалтай байсан. Машинд ээж, ард байсан ******* бид 3 байсан. Талийгаач хүүхэд цонхоор шидэгдээд тархинаас нь цус гарсан газар харагдсан. Ард байсан эмэгтэй хүүхэд дараа нь талийгаач хүүхдийн хажууд газар байсан. Би гараа харсан хугараад эргэсэн байхаар нь ээж бууж болж байна уу гэхэд болж байна гэсэн, хүүхэд аваад яваарай гэсэн хойноос нэг машин ирээд зогсоход нь ээж талийгаач хүүхдийг аваад машинд суугаад явсан. Тэгээд ээжийг явсан дараа би машинаас буусан. Эмнэлэгт ирээд 2 хүүхэд бид 3-т өвчин намдаах тариа хийгээд эмнэлэгт авчирсан талийгаач хүүхдийг нас барсан гэж хэлсэн. ...50- 60 км цагийн хурдтай явж байсан байх ээж хурдтай явж чаддаггүй юм. ...гүйцэж түрүүлэх үед эсрэг урсгалаас ирж байсан машиныг хараагүйгээс болоод сандралд ороод осол болох болсон гэж үзэж байна. ...Ээж сандрахаар нь рулийг нь зөв дарж өгсөн. Сандарсан хүн тормоз гишгэх гэж байгаад хаазаа гишгэсэн болов уу гэж үзэж байгаа. ...Зүүн гарын шууны 2 яс хугарсан дунд хурууны 1-р үеэр яс нь бяцарсан байсныг тайруулсан гаранд л гэмтэл учирсан байсан. ...Манай ээж жолоо барьж явсан болохоор санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

Гэрч Э.Булган-Эрдэний: ”...2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ах ******* 2-уул аймаг дээрээс хөдөө явахаар болсон аав ирж авна гэж байсан хөдөө байдаг саахалт айлын эмээ машинтайгаа явна гэсэн сураг гараад хамт явахаар болоод Солонго дэлгүүрийн гаднаас машинд суухад машиныг эмээ барьсан хажууд нь эмэгтэй суусан арын суудалд жаахан охин нар байсан. ******* ах бид 2 арын суудалд суугаад аймгаас морь барианы замаар явж байсан нөгөө эмээ жаахан хурдтай явахаар нь настай хүн байж хурдтай явж байна гэж бодоод явж байсан. Өмнө машин явж байсан эмээ хажуу эгчээс яаж гүйцэж түрүүлдэг юм бэ гэж асуухад наад дохиогоо өгөөд гүйцэж түрүүлдэг юм гэж зааж хэлсэн эмээ дохиондоо анхаарлаа өгөөд урдаа явсан машины хажуугаар гарах үед өмнөөс машин гараад ирсэн рулиэ хажуу тийш нь дараад хаазан дээрээ гишгээд очиж байгаа нь мэдэгдээд тэрнээс хойш юу болсоныг мэдээгүй нэг мэдсэн гадаа хэвтэж байсан. Миний зүрх өвдсөн байсан болохоор их айсан учраас гадаа хэвтэж байхдаа сэрээд хашгирахаар зүгээр болж байгаа юм шиг байж байснаа дахиад ухаан балартаад нэг сэргэсэн эмнэлэгт хэвтэж байсан. ...Эмчилгээнд гарсан зардлын баримтаар гаргаж өгсөн 861000 төгрөгний зардлын тооцоо гаргаж өгсөн .******* эмээ эмчилгээ хийлгэж байхад 500000 төгрөг өгсөн саяхан 361000 төгрөг өгөөд хохирол барагдуулсан ...Одоо тэр эмээгээс нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41-р хуудас/, шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 7-р сарын 30-ны өдөр хөдөө гэрлүү очих гээд явах болсон. Би машинаа жолоодоод охин *******, бага охин *******ын хүүхэд *******, хөдөө гэрийн саахалт айлын 2 хүүхэд зэргийг аваад аймгаас гарсан. Саахалт айлын 2 хүүхдийг аваад ирээч охины аав нь хэлсэн байсныг нэлээн хүлээж байгаад авч явсан байсан. Аймгаас гараад ******* сумруу явдаг засмал замаар морь бариа өнгөрөөд явж байсан миний өмнө машин явж байгаад өмнө тулахаар нь гүйцэж түрүүлэх гээд сигналь өгөөд хажуугаар нь гарах гэсэн өмнөөс хурдтай машин ирж байгаа харагдсан би сандраад машиныхаа рулийг 2 тийш нь дараад замын хажууруу уналаа гэдгээ мэдсэн нэг мэдсэн машин ойчоод машин дугуйн дээрээ боссон байсан тэгсэн талийгаач хүүхдийг надад өгсөн нэг машин ирээд зогссоныг би машинд талийгаач хүүхдийг аваад эмнэлэг дээр ирсэн. Эмч хүүхэд аваад орсон өнгөрсөн байна гэх шиг болсон. Намайг цаашаа бай тариа хийлгэ гээд тариа хийсэн даралт өндөр болсон байсан. Араас машинтай хамт явсан хэд ирж бүгдээрээ эмнэлэгт хэвтээд миний бие гайгүй болохоор би эмнэлгээс түрүүлж гарсан. ******* хотод эмчлүүлж байгаа, хамт явсан эрэгтэй хүүхэд хотод эгэмээ хадуулаад ирсэн гэсэн. Нөгөө эмэгтэй хүүхэд нь одоо хотод эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн. Би барьж байсан. Би жолооч болоод машин төвд жолоодож байгаагүй хөдөө машин барьж явдаг байсан. Би урагшгүйдээ машин онхолдуулсан. Миний жолооны рулийг сандраад буруу дарах үед ******* хажууд сууж байгаад зөв болгож дарсан. Би тэр үед тоормос гишгэх ухаан байгаагүй байх гишгэсэн бол машин зогсох байсан байх ******* руль булаацалдаж байгаад унагасан зүйл байхгүй. ******* миний хажуу талд суугаад арын суудалд талийгаач охин, хамт явсан эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд байсан. Би 55-60 км цагийн хурднаас хэтэрдэггүй явдаг тэр хэмжээндээ явж байсан. Үзэгдэх орчин тэр үед хэвийн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаартай дүгнэлтэнд:“ Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр дээрхи оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 48-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №471 дугаартай дүгнэлтэнд:“...Э.*******ын биед зүүн эгэмний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.гэжээ /хх-ийн 50-р хуудас//, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №480 дугаартай дүгнэлтэнд“...Х.*******ын биед зүүн шуу ясны хугарал, зүүн 3 дугаар хурууны 1 дүгээр үений тайрагдал, 2 дугаар хурууны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 5%-р алдагдуулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх-ийн 54-р хуудас/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №21 дүгээр дүгнэлт:...Жолооч Ц.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үөд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь буруутай байна. Зорчигч Х.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Жолооч Ц.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн байна. Тоёота Витз маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.*******гийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна  /хх-ийн 52-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05-р хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-10-р хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-19-р хуудас/, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 20-23-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-27-р хуудас/, Хохирогч Э.*******ын эмчилгээний баримт /хх-ийн 33, 42-43-р хуудас/, Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05-р хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-10-р хуудас/,  Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүэлэлт /хх-ийн 11-19-р хуудас/,  Замын цагдаагийн газрын Зам тээврйин осол дээр тогтоосон акт /хх-ийн 20-23-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-27-р хуудас/, Хохирогч Э.*******ын эмчилгээний баримт /хх-ийн 33, 42-43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр гэм буруутай үйлдэл нь хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.*******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Х.*******ын: “Манай ээж жолоодож явсан болохоор хэндээ гомдоно гэхэв санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Х.*******ын “...Манай ээж жолоо барьж явсан болохоор санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.*******ын “Миний баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлыг ******* эмээ төлсөн байгаа. Одоо нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй. Бие зүгээр болсон” гэсэн мэдүүлэгүүдээр тус тус тогтоогдож байна.

         Шүүгдэгч Ц.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

           Шүүгдэгч Ц.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгч Ц.*******г анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хугацааны дотор хасч, эд мөрийн баримтаар хураагдсан №974457 дугаартай В ангиллын Ц.*******гийн жолооны үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Дархан овгийн Цэндийн *******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч Ц.*******д 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №974457 дугаартай В ангиллын Ц.*******гын жолооны үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь  Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Ц.*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар  хянан харгалзахаар тогтоосугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА