Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 57

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч Б.*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Нармандах,

Шүүгдэгч, Ж.*******, Я.******* /хохирогч, иргэний нэхэмжлэгч/,

Шүүгдэгч Д.*******, Э.*******,

Шүүгдэгч Ж.*******ийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, Г.Сүхээ,

Шүүгдэгч Я.*******ы өмгөөлөгч Э.Наранцацрал,

Шүүгдэгч Э.*******, Д.******* нарын өмгөөлөгч Б.Энхбат,

Гэрч Х.*******, О.*******,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овгийн ын *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт овгийн ийн *******, ******* овгийн ын *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овгийн ын ******* нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1928000000166 тоот 3 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 30 настай, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ажиллаж байсан, ам бүл 5, тоотод оршин суудаг, гэмт хэрэг үйлдэх үедээ хамт ажиллаж амьдарч байсан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 744 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овгийн ын *******, 

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 29 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, тоотод оршин суух хаягтай боловч одоогоор тоотод оршин суудаг, гэмт хэрэг үйлдэх үедээ ажиллаж, амьдарч байсан, ял шийтгэлгүй, овгийн ийн *******, 

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, ажиллаж, амьдарч байсан, ял шийтгэлгүй, овгийн ын *******,

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 29 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ажиллаж байсан, ам бүл 4, тоотод оршин суудаг, гэмт хэрэг үйлдэх үедээ ажилчдын байранд ажиллаж, амьдарч байсан, ял шийтгэлгүй, ******* овгийн ын *******, 

/Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ж.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн сумын төвд байрлах ХХК-ийн ажилчдын амрах байранд бусадтай маргалдах явцдаа 28 настай, эрэгтэй Л.Ган-Эрдэнийн нуруун тус газарт нь хутгалж, амь насыг хохироосон гэмт хэргийг,

Мөн шүүгдэгч Э.*******тай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн сумын төвд байрлах ХХК-ийн ажилчдын амрах байранд хохирогч Я.*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Мөн шүүгдэгч Д.*******тэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн сумын төвд байрлах ХХК-ийн ажилчдын амрах байранд хохирогч Б.Гантулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.******* шүүгдэгч Ж.*******тэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн, сумын төвд байрлах ХХК-ийн ажилчдын амрах байранд хохирогч Б.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.******* нь шүүгдэгч  Ж.*******тэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймаг, сумын төвд байрлах ХХК-ийн ажилчдын амрах байранд хохирогч Я.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Я.******* 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймаг, сумын төвд байрлах ХХК-ийн ажилчдын амрах байранд хохирогч Ж.*******ийн зүүн гар болон толгой хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.*******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Өглөө ажилдаа гараад орой 20 цагийн үед хоолонд орж дуусаад *******, ******* хоёртой би амрах байранд яваад орсон. Амрах байранд *******, , *******, 4 байсан. Би амьдралдаа анх удаа төрсөн өдрөө тэмдэглэж үзэж байгаа. Бид нарыг орж ирэхэд хөгжил тавьчихсан төрсөн өдрийн дуу дуулаад угтсан. Тэгээд би хувцсаа солиод байж байхад талийгаач намайг ширээнд суу гэсэн. , *******, талийгаач нар надад 1 шил архи, 1 жүүстэй төрсөн өдрийн мэнд хүргэе гэж өгсөн. Би тэр архийг нь аваад ширээн дээр тавьсан. шилтэй архийг задлаад нөгөө амрах байранд байгаа хүмүүсээ дуудчих гэж хэлсэн. Тэгээд *******ийг явуулж 4 хүн орж ирсэн. Тэгээд бид нар архи ууж эхэлсэн. , 2 байхгүй байсан учраас би залгаж дуудсан. гаднаас хайрцагтай юм орж ирсэн. Тэр хайрцагтай зүйлийг надад ажлын чинь хамт олноос өгч байгаа юм гэсэн. Түүнд 2 шил архи, ундаа чипс байсан. Талийгаач бид 2 дотно найзууд байсан. Удалгүй ороод ирсэн. ыг хэзээ гарч явсаныг нь би мэдээгүй.  Гаднаас орж ирэхдээ 3 шил архи аваад ирсэн байсан. Бид нар тэр 3 шил архийг ууж эхэлсэн. Тухайн үед болсон зүйлийн талаар талийгаачийн ар гэрээс уучлалт гуйх боломж байгаагүй би цагдан хориотой байсан. Ар гэрээ ч нь уучлалт гуйж байна талийгаачийн амь насыг би санаатайгаар хохироогоогүй. Намайг уучлаарай. Талийгаач миний сайн найз байсан. Тухайн үед бид нар ууж идээд байж байсан. Би гараад бие засаад эргэхэд өөдөөс гараад ирсэн. надад ******* *******ы эхнэр хоёр үнсэлцээд зогсож байна гэж хэлсэн. Тэгтэл ******* нэлээн согтуу гарч ирэхээр амрах байранд хүргэж өгчхөөд буцахад ******* хоёр зогсож байсан. , ******* хоёрыг би орж байгаа гэж хэлчхээд ******* дээр очоод би хавсраад унагаасан. Би хүний гэр бүлд хоёрдогч этгээд байхыг тэвчдэггүй. Миний эхнэр намайг өөр хүнтэй болоод хаяад явчихсан учраас. *******д ийм зүйл тохиолдох вий гэж тухайн үедээ бодсон. Тэгээд би амрах байр руу орсон. Би нэлээн согтсон байсан. Нэг мэдэхэд ******* намайг хорьж байсан. Би Гантулгыг цохиж байсан. Тэгээд харахад ******* эхнэр рүүгээ аяга таваг шидээд байсан. Эхнэр нь орон дээр сууж байсан. Би *******ыг очоод бариад авсан чинь эхнэр нь миний ардуур гүйгээд гарсан. ******* миний нүүр лүү цохихоор нь би зөрүүлээд мөргөчихсөн. Тэгсэн ******* намайг дарж миний хоолойг боогоод байсан. Би удаа дараа намайг тавьчих би үхлээ, ухаан алдах гээд байна гэж хэлж байсан. ******* намайг түлхээд орхиход би нэг хүнтэй мөргөлдсөн. Тэгэхэд *******аа чи эмэгтэй хүн цохичихлоо гэж нэг нь хэлсэн. Тэгээд харахад газар уначихсан байсан. Би Болор-Эрдэнийг босгох гээд байж байхад ******* гаднаас мод бариад ороод ирсэн. *******ыг намайг модоор цохих гэж байна гээд би ширээн дээр байсан хутгыг аваад орон дээр гүйгээд гарсан. Тэгтэл ******* модоороо намайг хэд хэдэн удаа цохисон. Эхлээд цохиход нь би гараараа хаасан учраас миний гар их өвдсөн. Тэгэхэд нэг хүн намайг тэврээд авсан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрээд харахад талийгаач миний хажууд цус алдсан хэвтэж байсан. ******* миний хажууд цус алдаад байна гээд зогсож байсан. Би цус алдаж байгаа газар нь дараад эмч дуудаарай гэж *******т хэлсэн.  ******* бас зогсож байхаар нь эмч дуудаарай хурдлаарай гэж хэлээд явуулсан. Талийгаачийг өргөөд аваад явах гэхэд миний гар дийлэхгүй байсан. Цус гарч байсан газар нь би дараад байсан. Тэгээд эмч нар орж ирж талийгаачийг аваад явсан. Сая юу болчхов гэж би *******ээс асуусан тэгэхэд ******* чамайг модоор цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь сая яасан бэ цус алдаад байсан юу болсон бэ гэж асуусан. Тэгэхэд зүгээрээ зүгээр гэхээр нь би маш их тайвширсан. Ган-Эрдэнийн талаар хэн ч надад хэлээгүй. Орой нь 2 цагдаа орж ирээд миний найз миний дарга Ган-Эрдэнийг өнгөрчихсөн гэж надад хэлсэн. Чиний барж байсан хутганд өртөж нас барсан гэж хэлсэн. Би юу болсныг мэдээгүй. Дараа нь надаас байцаалт авсан. Үнэхээр итгэж чадаагүй. Би *******ыг элэг бүтэн амьдралтай байгаасай гэж хүсээд тэгж хэлсэн. ******* яагаад намайг модоор цохисныг мэдэхгүй байна. Талийгаач надтай үнэхээр сайн найзууд байсан. Би найзынхаа аминд хүрсэндээ маш их харамсаж, гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Я.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019.11.18-нд *******ийн төрсөн өдөр болсон. Орой ажил тараад эхнэртэйгээ амрах гээд орондоо ороод байж байхад төрсөн өдөр болж байна шүү дээ гээд ******* дуудсан. Тэгээд босоод бид хэд идэж ууцгаагаад нэлээн муудсан. Гаднаас архи пивонууд ээлж дараалан орж ирж байсан. Би тэсэлгүй унтсан. Энэ хэд үргэлжлүүлээд ууж, идэцгээсэн. Тэгээд гэнэт дуу чимээ гараад байхаар нь сэрээд харсан. Зарим нь хоорондоо юм ярьсан сууж байсан. Зарим нь хоорондоо хэрэлдээд байсан. Тэд нарыг юу ярьж байгааг нь сонсчихоод гараад эхнэрийгээ ор гэж хэлсэн. Тэгээд би эхнэртээ эд нар юу ярьцгаагаад байгаа юм гэж хэлсэн. Яагаад эд нар чамайг *******тай үнсэлцэж байсан гэж яриад байгаа юм гээд эхнэр рүүгээ би дайрсан. Улмаар би эхнэр рүүгээ аяга авч шидсэн. Миний шидсэн аяга оноогүй. Тэгтэл ******* над дээр хүрч ирээд нэг юм хэлээд байсан. Тэгж байснаа ******* намайг мөргөсөн. Би тэгэхээр нь *******ийг хүзүүгээр нь боогоод дарсан. Тэгж байж байгаад *******ийг цааш нь түлхээд би хаалгаар гарсан. Буцаад орж ирэхэд ******* орон дээр гарчихсан гартаа хутгатай “ойртсон хүнийг нь ална шүү” гээд орилоод байж байсан. өмнө нь өвдөглөөд суучихсан “одоо болио” гээд байж байсан. Би модоороо *******ийн хутгыг нь тавиулах гэж цохисон. ******* намайг чирээд гарсан. Удалгүй буцаад орж ирэхэд талийгаач орон дээр түрүүлгээ хараад хэвтэж байсан. Би эмч цагдаа дуудаарай гээд цаашаа гараад гүйсэн. Удалгүй эмч нар орж ирсэн. Би талийгаачийг өргөлцөөд машин руу хийсэн. Эмнэлэг дээр очоод чамд үнсэлцсэн талаар хэн хэлсэн юм бэ гэхэд Болороо хэлсэн гэсэн. Болороогоос асуухад ******* хэлсэн гэж хэлсэн. Өглөө гарч ирэхэд танай инженер өнгөрчихсөн байна гэж хэлсэн.

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний дүү Л. Лхагдоржийн отгон хүү болон Дорнод аймагт төрсөн. Чойбалсан сумын ерөнхий боловсролын сургуулийг 2013 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Шинжлэх ухаан технологийн их сургуулийг барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн. Барилгын инженер залуу байсан. Өмнөговь аймгийн суманд эмнэлгийн шинэ барилгын ажил хийх явцдаа амь насаа алдсан. Сэтгэл зүйн хувьд бид нарт маш хүнд цохилт болсон. Миний дүү Монгол орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж явсан хүн байлаа. Тухайн байгууллагын захирал 2019.11.19-ний өглөө над руу утсаар амь насаа алдсан талаар мэдэгдсэн. Ар гэрийнхэн аав, ээж сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байна. Шүүх хуралд оролцоно гэж байсан боловч эцэг эхийн маань биеийн байдал хүнд учраас ирж чадаагүй. Ингээд 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүх хуралд ирж оролцож байгаа. Сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй байгаа. Харин буяны ажилд зарцуулсан мөнгийг нэхэмжилсэн. Ар гэрийнхнийх нь зүгээс маш их гомдолтой байгаагаа хэлмээр байна.. Буяны ажилд 16.552.504 төгрөг зарцуулж нэхэмжилж байгаа. Одоогоор 8.270.000  төгрөг авсан байгаа. Өөр хэлэх зүйлгүй гэв.   

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Надад хөнгөн хохирол учирсан байгаа. Надад Ж.******* гэмтэл учруулсан. Тухайн өдөр бид нар ажлаасаа тараад байж байсан. Мөн Ж.*******ийн төрсөн өдөр болж тэмдэглэж байсан. Намайг очиход бүгд ирцгээсэн байсан. Бид нэлээн идэж ууцгаасан. Тухайн үед би гадаа тамхи татаад байж байхад гарч ирээд тамхилах уу? гэсэн. Тэгээд байж байхад хаалгаар нэг хүн гараад явсан нь ******* байсан. Тэгээд тамхиа татаж дуусахад ******* хажуугаар гараад явсан. Удалгүй ******* над дээр ирээд үгийн зөрүүгүй хавсарч унагасан. Тэгээд би байр луу орсон. Ардаас ******* орж ирээд намайг дараад унагасан. Миний хоолойг боосон. Намайг боож байх явцдаа ******* чи яагаад айл гэр үймүүлж байгаа юм гэж хэлж байсан. ******* намайг зодож байхад миний далнаас нэг нь хазсан. Тэгээд би хазуулчхаад би пудволкоо тайлсан. Удалгүй Ганбаа ах салгахад *******, ******* 2 зогсож байсан. Би тэр үед гараад зугтсан гэв.

Хохирогч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Я.******* гаднаас мод барьж орж ирээд миний гар болон толгойд гэмтэл учруулсан. Я.******* эм тариа, эмчилгээний зардлыг төлсөн байгаа. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэв.

Хохирогч Я.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний биед *******, ******* 2 хүндэвтэр гэмтэл учруулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Гэрч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр бид нар төрсөн өдөр тэмдэглэж ууцгаасан байсан. Тухайн үед миний санаж байгаагаар ******* Алансүхийг цохиж байсан. ******* цаашаа хараад зогсож байсан. Талийгаачийг хаана байсныг анзаараагүй. *******аас сүүлд өөрөөс нь сонсоход бид хоёр миний байрлаж байсан байр руу явсан гэсэн. Тухайн үед болсон зарим нэг зүйлээ санахгүй байгаа. Нэг ухаан ороход ******* талийгаачийг цус алдаад байна гэж орилж байсан. Тэр үед нь би ухаан орж түргэн дуудах арга хэмжээ авсан. Дэмбэрэлсүрэн бид 2 талийгаачийг сугадаж түргэний машин руу оруулсан. Ер нь бол намайг гаднаас орж ирэхэд хоорондоо маргалдаад зодолдож байсан. Би дундуур нь орж салгасан. Бид нарт ажлын байрны дотоод журам гэж байдаг. Талийгаач инженер ер нь бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг журам зааврыг өгдөг байсан. Тухайн үед ажлын цаг дууссан байсан. Гэмт хэрэг гарсан цагийг бол сайн санахгүй байна. Шөнө дунд болж байсан. Зарим зүйлээ би сайн санахгүй байна. Ухаан санаа орж гараад байсан.

Гэрч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 сарын 18-наас 19-нд шилжих шөнө *******ийн төрсөн өдөр болсон. Тухайн өдөр ******* руу ******* ******* хоёр дайрч ноцолдож байхыг харсан. Эргээд харахад талийгаач *******ийг дараад хэвтэж байсан. *******ыг талийгаач Ган-Эрдэнийг цохичихлоо гэж би тухайн үед бодоод холдуулсан. Удалгүй ******* талийгаач Ган-Эрдэнийг цус алдаад байна гэж хэлээд би цусыг нь тогтоох гэж оролдсон. Эмч дуудсан. Би талийгаачийг ******* цохичихлоо гэж бодоод холдуулсан. ******* *******ийг цохиж байхыг хараагүй. Тухайн үед талийгаачийг цус алдаж байгаа талаар ******* хэлэхэд анзаарч хараад гараараа дарсан. ******* надад эмч дууд гэсэн хамгийн эхэнд орж ирэхэд нь эмч дууд гэж би хэлсэн. Зарим зүйлийг би сайн санахгүй байна.

Иргэдийн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн дүгнэлтдээ: 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн сумын төвд байрлах ХХК-ийн ажилчдын амрах байранд гэрч, шүүгдэгч, хохирогч нар төрсөн өдөр тэмдэглэж, архидан согтуурсны улмаас 1 хүний амь нас хохирсон байна. Шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар мэдүүлж байна. Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч нар гэм буруутай байна. Шүүгдэгч Ж.*******ийн хувьд 3 хүүхэдтэй өрх толгойлсон ар гэрийн байдлыг харгалзан хариуцлага оногдуулж өгнө үү гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач ийн  1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. Миний хамгийн бага дүү байгаа юм. Манай талийгаач дүү маань Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2009 онд төгссөн. 2013 онд Шинжлэх ухааны их сургуулийг “Барилга бүтэц эдлэлийн инженер” мэргэжлээр суралцаж төгссөн. Төгсөөд хувийн компаниудаар ажиллаж байсан энэ ажиллаж байх хугацаандаа Монгол улсын бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байсан инженер хүн байсан. Их олон том бүтээн байгуулалтад оролцож удирдаж явсан хүн байгаа юм. Хамгийн сүүлд Өмнөговь аймгийн сумын төвд баригдаж буй сум дундын эмнэлгийн барилгыг барьж байгаад бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан байна. Хэргийн талаар бол мэдэхгүй байна. Надад талийгаачийг нас барсан тухай 2019 оны 11-р сарын 19-ний өглөө компаний захирал над руу утсаар мэдэгдсэн” гэжээ. /1-р хх-166-167/,

Хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “******* гэнэт өөдөөс гараад ирсэн. Тэгээд ******* үгийн зөрөөгүй намайг хавсарч үнагаасан. Би өө яаж байгаа юм бэ гэж хэлчхээд *******тэй янз бүрийн зүйл болоогүй шууд хаалгаар байшин руу яваад орсон. Тэгсэн чинь өөдөөс Мөөгий гараад ирсэн. /Өмнө нь байшингийн баруун урдуур тойроод явсан эмэгтэй Мөөгий биш Болороо байсан юм билээ/ Тэгээд би ороод хойд талын орон дээр суусан. Тэгсэн чинь гаднаас ******* орж ирээд ширээний баруун талд миний хажууд байсан сандал дээр сууж байгаад дахиад гэнэт үгийн зөрөөгүй багалзуурдаад орон дээр дарсан. Тэгээд надад чи яахаараа айлын эхнэртэй үнсэлцээд зогсож байдаг юм гэж хэлсэн. Би тэгж хэлэхээр нь өөрийнхөө эхнэр Болороотой хардаад байгаа юм байна гэж ойлгосон. Тэр ч утгаараа би юу яриад байгаа юм бэ би юу гэж тэгдэг юм гэж хэлээд арай гэж гарыг нь тавиулаад босоод үүдний зүүн талд байх хувцасны өлгүүрийн дэргэд очсон. /Би тухайн үедээ *******ийг айлын эхнэртэй үнсэлцсэн гэхээр нь Болороотой үнсэлцсэн гэж намайг хий худлаа хардаж байна гэж ойлгож байсан чинь тай үнсэлцэж байсан гэх яриа намайг орж ирэхээс өмнө тэнд болсон байсан юм билээ. Үүнийг би сүүлд нь мэдсэн./ Гэтэл гэнэт ******* яаж байгаа юм бэ Жавхаа гэж орилоод аяга аваад хаалга руу шидчихсэн. Тэгсэн чинь гүйгээд гараад явчихсан. Өлзий ах намайг чамайг алнаа гэхээр нь би өлгүүрийн дэргэд байж байхдаа “Юу гэж тэгж байдаг юм бэ юу яриад байгаа юм бэ Өлзий ахаа” гэж хэлсэн. Тэгээд ******* над руу дайраад тэгэхээр нь би доошоо суугаад өөрийгөө хамгаалаад *******тэй зууралдсан энэ үед *******өө гаднаас орж ирээд над руу бас шууд дайраад чи яагаад айл гэр үймүүлээд байгаа юм бэ гээд нуруу хавьд гараараа цохисон. Би болохоор “би юу гэж тэгж байдаг юм бэ” гэж хэлээд толгойгоо хоёр гараараа хамгаалаад доошоо суусан. Тэгэхэд дээрээс хэн нь мэдэхгүй хэд хэд цохисон би *******, *******өө хоёрыг юм болов уу гэж бодсон. *******ийг хүмүүс салгах гээд татаад ******* надтай зууралдаад байж байхдаа миний зүүн далны доод хавьд хазчихсан. Тэгээд арай гэж салаад харсан чинь *******, Мөөгий хоёр салгасан бололтой байж байсан. Над руу ойртож ирэх гээд байсан *******, *******өө хоёроос хамгаалаад байсан. Цаана нь ******* бас зогсож байсан. Өөр над руу хүн дайрч байсныг бол би анзаарч хараагүй. Тэгсэн чинь ******* цаашаа очоод шууд эхнэр Болороогоо мөргөөд газар унагаасан. Энэ хооронд би газар хэвтэж байсан куртикээ аваад гарсан” гэжээ. /1-р хх-170-171/,

Шүүгдэгч Ж.*******ийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “...би *******т за за болилоо гэж хэлээд эргээд харсан чинь ******* эхнэр лүүгээ аяга таваг шидэж байсан. Тэгэхээр нь би ******* дээр явж очоод эмэгтэй хүн рүү дайрч байхынхаа оронд дүү гээд байгаа хүнтэйгээ учраа олооч гэж хэлсэн чинь ******* миний нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би өөдөөс нь *******ыг мөргөчихсөн юм. Тэгээд ******* намайг зуурч аваад миний хоолойг боогоод байсан. Тэгээд гараас нь салах гэж их оролдсон. Би үхлээ шүү дээ гэж *******д хэлсэн боловч тавихгүй байсан. Тэгээд би гараас нь арай гэж салаад эргээд харсан чинь ******* ******* хоёр хувцасны өлгүүрийн дэргэд зодолдож байсан. ******* голоор нь ороод салгаж байсан. Тэгэхэд тэнд бас ******* ах ороод ирчихсэн та нар юу хийгээд байгаа юм болиоч наа хэдээ салга гээд надад хэлж байсан. Тэгээд байж байтал ******* гаднаас мод барьчихсан ороод ирсэн. Тэгээд би ширээн дээр байсан хар өнгийн иштэй хутгыг аваад орон дээр гараад тэнд бужигнаад байсан хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ болгож болиулах санаатай одоо болих юм биш үү гэж хашгирсан. Тэгсэн чинь ******* над руу модоо барьж ирээд цохих гэхээр нь би өөрийгөө зүсвэл айгаад цохихоо больчих байх гэж бодоод би өөрийнхөө цээжин хэсгийг хутгаар 1-2 удаа зүссэн. Тэгсэн чинь ******* шууд миний толгой руу модоор цохисон. Тэгсэн чинь миний нүүр рүү цус урсаад ирсэн. Тэгэхэд ******* намайг модоор цохисоор байсан. Хэд хэдэн даа цохисон. Тэгэх хооронд нэг хүн над руу гүйгээд ирсэн. Би хэн гэдгийг сайн таньж харж чадаагүй. Миний нүр рүү цус урсаад байсан. Тэр гүйгээд ирсэн хүн намайг тэврээд авсан. Тэгэхээр нь би нуруу руу нь гараараа цохисон. Тэгээд нэг мэдсэн чинь эмэгтэй хүн зүгээр хашгирсан би тэгж орилохыг сонссон. /Тэрнээс өмнө *******ыг чи одоо боль гэж бас хэлж байсан юм байна./ Тэгэхэд би орон дээр уначихсан байсан. Би орон дээр өндийгөөд босоод ирсэн чинь намайг налаад унаад ирсэн. Тэгэхэд ******* хажууд ирчихсэн цус алдаад байна гэж орилохоор нь харсан чинь Ган-Эрдэнийн нуруунаас нь цус гарчихсан байсан...” гэжээ. /1-р хх-173-175/,

Шүүгдэгч Я.*******ы мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “...Тэр үед болохоор Гантулгыг үүдний тэнд *******, ******* хоёр цохиж зодож байх шиг байсан. *******ийг өмөөрөх хүн *******, ******* хоёроос өөр хүн байхгүй. Тэгээд ******* над руу хүрч ирээд эхнэр чинь *******тай үнсэлцэж байна гээд намайг мөргөчихсөн. Тэгэхээр нь би *******ийн хүзүүгээр нь “уургалаад доошоо дартал миний толгой руу ******* гараараа 2-3 удаа цохиж авахаар би *******ийг цааш нь түлхчихээд доошоо тонгойгоод гараад явсан. Тэгээд гадаа гараад хэсэг хугацаа өнгөрөөгөөд буцаад байр руу орсон. Орохдоо би үүдэнд хэвтэж байсан шар өнгөтэй шалны \граниз\ нарийн урт модыг бариад орсон чинь ******* миний орны толгой хэсэгт гараад зогсчихсон баруун гартаа хутга барьчихсан “ойртсон хүнийг нь ална шүү” гээд орилоод зогсож байсан. Тэгэхэд талийгаач мөн тэр орон дээр гараад *******ийн өмнө өвдөглөөд суучихсан “*******ийг болио боль” гээд хориглоод байж байсан. Тэгэхээр нь би шууд очоод *******ийг модоороо цохиход эхлээд ******* зүүн гараараа хаахад нь би гар руу нь цохисон. Тэгээд гараа доошлуулахад нь толгой руу нь модоор цохисон... ******* намайг мөргөөд авсан. Тэр уурандаа л барилцаж аваад тэгээд гарчихаад буцаад ороход үүдэнд шар өнгийн 80 орчим см урттай мод байхаар нь үүнийг аваад орсон. Тэгэхэд харин ******* орон дээр гараад зогсчихсон хутга гартаа барьчихсан байсан. Түүнийг хараад би шууд модоороо хэд хэдэн удаа цохисон. Ямар ч байсан толгой руу нь болон гар руу нь цохиж байснаа бол мэдэж...” гэжээ. /1-р хх-179-180/,

Гэрч О.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...******* Гантулгыг зодох гээд дайрсан чинь *******, Хүрлээ, ******* нар зэрэгцээд ******* руу дайрцгаасан. *******ийг эхнэр нь салгах гэсэн чинь ******* эхнэрээ мөргөөд урд талын орны урдуур унагаачихсан. ухаан алдсан бололтой босож ирэхгүй байсан. Харин өрөөний ертөнцийн зүгээр зүүн хойд талын буланд Гантулгыг Хүрлээ, ******* нар цохиж зодсон. Яг хэн хэн нь хаана хаана нь цохисон талаар нарийн мэдэхгүй байна. Энд тэнд пижигнээд л явчихсан. Тэгээд би дундуур нь орж салгах гэсэн чинь *******, Хүрлээ хоёрын нэг нь намайг түлхээд газар унагасан. Тэгээд намайг босож ирэх хооронд талийгаач , *******ийн дээрээс дараад урд талын орон дээр хэвтчихсэн харагдсан. Тэр үед ******* гаднаас шар өнгийн 60-70 орчим сантиметр урттай шалны хүрээ мод барьж орж ирээд талийгаач , ******* хоёрын аль нэгнийг цохих шиг болсон. Би Ган-Эрдэнийг яг хэнийг нь цохисон талаар онож хараагүй боловч би *******ыг Ган-Эрдэнийг цохичихлоо гэж ойлгоод тэр үедээ *******д чи хүн цохичихлоо шүү дээ гэж хэлээд холдуулсан. Тэгсэн чинь удаагүй ******* цус алдаад байна гэж хэлсэн. Тэгээд намайг харсан чинь түрүүлгээ хараад орон дээр хэвтчихсэн. Харин ******* хажуу талд нь хөндлөнгөөрөө хэвтчихсэн баруун далны орчимд гараараа дарчихсан Ган-Эрдэнийн баруун дал орчимоос цус гарч байсан. Тэгээд би *******ыг хадаастай модоор цохичихлоо гэж бодоод *******д чи хүн цохичихлоо шүү дээ яаж байгаа юм гэж хэлээд эс гарч байгаа цусыг тогтоохоор хоёр гараараа дарсан...” гэжээ. /1-р хх-181-182/,

Гэрч Х.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...гаднаас пижигнээд *******, ******* 2 зодолдоод эхэлсэн. Тэгээд би очоод яах гээд байгаа юм гээд өрөөний хувцас өлгөдөг хэсгийн хажууд Гантулгыг дараад дээр нь суугаад боль чи гэж хэлээд салгасан. Тэр үед гаднаас орж ирээд манай найз ийн ар талд сууж байхад нь Өлзий луу аяга авч шидээд чи муу нэгдэх нь биш шүү хоёр дахь нь болж байна гэсэн утгатай зүйл хэлээд уурлаад Өлзий гараад явсан. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан балартаад орж гараад байж байтал Өлзий өрөөн дотор баруун урд талд байх орон дээр *******ийг нарийхан дөрвөлжин модоор цохиод байж байсан яг хаана нь цохьсон талаар сайн хараагүй. Тэгээд би тэр дээр очиж салгаад Өлзийг аваад гадаа гараад эргэж орж ирээд байж байтал  хэсэг хугацаанд юу болсныг мэдэлгүй байж байтал ******* цус алдаад байна гээд Мөөгийд хэлэхээр нь Мөөгийтэй хамт гараад гал тогооноос бүлээн ус авчраад уулгасан. Талийгаач миний санаж байгаагаар орон дээр доошоо хараад хэвтчихсэн байсан....” гэжээ. /1-р хх-199-200/,

Гэрч Я.*******ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гэнэт пижигнээд явчихсан. Тэгээд *******тай үнсэлцэж байсан гэх яриа гарсан тэгээд уурандаа эхнэр лүүгээ аяга авч шидсэн. Тэгсэн чинь ******* ирээд надад юм хэлээд авсан. Тэгээд ******* намайг мөргөчихсөн. Тэгэхээр нь би *******ийн хүзүүгээр нь уургалаад доошоо дарсан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад салсан. Тэр үед болохоор Гантулгыг үүдний тэнд *******өө, ******* хоёр цохиж байх шиг байсан. *******ийг өмөөрөх хүн *******өө, ******* хоёроос өөр хүн байхгүй. Тэгээд би Гантулгыг салгах санаатай очиход араас ******* цохиод авсан. Би ч доошоо тонгойгоод гараад явсан. Тэгээд гадаа гараад хэсэг хугацаа өнгөрөөгөөд буцаад байр руу орсон. Орохдоо үүдэнд хэвтэж байсан шар шалны өнгөтэй нарийн урт модыг бариад орсон чинь ******* миний орны толгой хэсэгт гараад зогсчихсон хутга барьчихсан ойртсон хүнийг нь ална шүү гэчихсэн зогсож байсан. Талийгаач мөн уг орон дээр гараад *******ийн өмнө өвдөглөөд суучихсан *******ийг болио боль гээд хориглоод байж байсан. Тэгэхээр нь би шууд очоод *******ийг модоор цохиход эхлээд ******* зүүн гараараа хаахад нь би гар руу нь цохисон. Тэгээд гараа доошлуулахад нь толгой руу нь модоор цохисон...” гэжээ. /1-р хх-202-203/,

Гэрч О. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11-р сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн үед намайг Өмнөговь аймаг сумын төвд гэртээ амарч байхад манай ээлжийн сувилагч над руу утсаар залгаад “хүн гэмтсэн байна яаралтай эмнэлгийн машин дээр очоорой” гэж хэлсэн. Би тэгээд гэрээсээ гараад эмнэлэг рүү явж байхад шинэ баригдаж байгаа эмнэлгийн баруун талд нь манай эмнэлгийн машин зогсож байхаар нь би хүрээд очиход манай эмнэлгийн хуучин байрнаас манай жолооч , эмч нар нь хоёр хүнтэй хамт байрнаас нэг эрэгтэй хүнийг өргөж гарч ирээд эмнэлгийн машинд оруулсан. Тэгээд бид нар хүнээ аваад шууд эмнэлэгт тээвэрлэн авч ирж яаралтай тусламжийн өрөөнд авч ирээд орон дээр хэвтүүлээд би тэр эрэгтэй залуугийн биеийг нь үзэхэд “өвчтөн маш хүнд байдалтай, ямар нэгэн хариу урвал байхгүй, зүрхний авиа маш бүдэг, уушгины амьсгаа маш бүдэг, артерийн даралт мэдэгдэхгүй, судасны лугшилт сул" байсан. Тэгээд яаралтай тусламжийн эмчилгээг хийж эхлүүлж, зүрхний массаж хийхэд тэр залуугийн баруун ард далны доод шархнаас цус гарсан. Шархыг цэгцэлж 2 оёж шархыг хаасан. Өвчтөний биеийн байдал улам хүндэрч судсанд тариа хийх гэхэд захын судас хагарч, судас нь олдохгүй байсан. Тэгээд өвчтөнд зүрхний хүчидлээр \дефибриллятор\ цохиулж зүрхний оройн булчинд шууд 2 удаагийн хатгалтаар адреналинаар тариа тарьсан. Тэгээд цус авч цусны бүлэг тодорхойлж донороос ижил бүлгийн цус сэлбэсэн. Тэгээд өвчтөн эмчилгээнд үр дүнгүй болж биеийн байдал хүндэрч нас барсан...” гэжээ. /1-р хх-207-208/,

Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08-р сарын 18-нд Өмнөговь аймаг сумын төвд гэртээ амарч байхад шөнө 02 цагийн үед манай жолооч над руу залгаад манай барилга барьж байгаа хүнийг яаралтай үзүүлэх гэсэн юм гээд манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд бид хоёр явж эмнэлгийн хуучин байранд байрлаж байгаа ажилчдын байранд очиход цаад талын өрөөний эд зүйл эмх замбараагүй тэнд байсан ор, гудас хөнжил нь цус болчихсон, шал нь мөн цустай халтар болчихсон байдалтай байсан. Тэгээд өрөөний урд талын орон дээр талийгаач хажуу тийшээ харсан хэвтэж байсан хажууд нь нэг залуу цус гараад байгаа юм цусыг тогтоож байна гэж ар нурууны далны хавьд нь гараараа дарсан байдалтай байсан. Тэгээд би тэр эрэгтэй залуугийн биеийг нь үзэхэд “өвчтөн маш хүнд байдалтай, ямар нэгэн хариу урвал байхгүй, зүрхний авиа маш бүдэг, уушгины амьсгаа маш бүдэг, артерийн даралт мэдэгдэхгүй, судасны лугшилт сул” их хэмжээний цус алдалттай байсан тул яаралтай тусламж үзүүлэхээр шууд эмнэлгийн хүлээн авах руу тээвэрлэсэн. Тэгэхэд их эмч ирээд эмнэлэг рүү хамт аваад явсан. Тэгээд талийгаачид яаралтай тусламжийн эмчилгээг эхлүүлж, зүрхний массаж хийхэд талийгаачийн баруун ард далны доод шархнаас цус гарч байхаар нь мэс заслын эмч тэр шарх дээр нь оёдол хийсэн. Бид нар хажуугаар нь шаардагдах арга хэмжээг \хүчил төрөгч өгсөн, дусал, тариа хийсэн\ бүрэн авч эмчилж байсан. Мөн цус авч цусны бүлэг тодорхойлж донороос ижил бүлгийн цус сэлбэсэн. Өвчтөний биеийн байдал улам хүндэрч судсанд тариа хийх гэхэд захын судас хагарч, судас нь олдохгүй байсан. Тэгээд өвчтөнд зүрхний хүчидлээр \дефибриллятор\ цохиулж зүрхний оройн булчинд шууд 2 удаагийн хатгалтаар адреналинаар тариа тарьсан. Тэгээд өвчтөн эмчилгээнд үр дүнгүй болж биеийн байдал хүндэрч нас барсан...” гэжээ. /1-р хх-209-210/,

Гэрч Ж. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ж.******* нь 1990.11.18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 5 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ нэг эгчтэй доороо 2 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. Манай дүү Ж.******* нь бүх шатны боловсролын байгууллагад сурсан. Дээд сургуульд л сурч байгаагүй. Цэцэрлэг сургууль гээд бүгдээр нь явж төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Сургуульд байхдаа бол сурлага сайтай физик, хими, математикдаа сайн олимпиадад байнга оролцдог тийм хүүхэд байсан. Тэгээд 2010 онд Зүүн баянгийн цэрэгт 1 жил яваад 2011 онд халагдаж байсан. Зүүн баянд түрүүч цолтой байсан. Их л биеэ дааж явдаг. Цэрэгт явж ирээд ажил төрөл хийж хөдөө орон нутгаар асуудалгүй явдаг байсан. Ээждээ тус нэмэр болдог тийм хүн байгаа юм. Хүнтэй тийм амархан муудалцаад байдаг хүн бол биш. Зөв харьцаатай. Ажил хийхэд ажлын гүйцэтгэл сайн. Хүмүүс ч ажил хийлгэх их дуртай байдаг байсан. Гарын ур дүй сайтай хүн байгаа юм. Тэгээд 2011 онд халагдаж ирээд 2013 онд хүнтэй сууж 3 охинтой болсон. /6 настай, 3 настай 7 сартай охидуудтай/ Гэр бүлийн асуудалтай байж байгаад эхнэр нь хаяад явсан. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. 3 охин нь манай ээж дээр байж байгаад сая *******ийн эхнэр нь ирээд том 2 охиноо аваад яваад өгсөн байсан. Одоо бага охин нь манай ээж дээр байдаг...” гэжээ. /1-р хх-227-228/,

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай хүү Ж.******* нь 1990.11.18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүн хараагийн төмөр заМNн төрөх тасагт өглөө 06 цаг 10 минутанд төрсөн. Миний 2 хүүхэд болж мэндэлсэн. Ж.******* нь доороо 2 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. Бага насаа Зүүн хараагийн Үнэгт өртөө буюу Түнхэл тосгонд өнгөрөөсөн. Цэцэрлэгт явж байгаад 1997 билүү 1998 онд Түнхэл, тосгондоо 1-р ангид элсэн орсон. Тэгээд 1999 онд манай нөхөр бид нарыг хаяад салаад явчихсан юм. Үүнээс болоод ар гэрийн хүнд байдлаас болоод араггүй эрхэнд хүүхдүүдтэйгээ хамт буюу том охин болон Ж.*******, тэгээд дунд охиныхоо хамт модны үйлдвэрт үртэс зөөх гэх мэт ажил хийдэг байсан. Тэгээд сүүлдээ бүр амьдрал хэцүү болоод 4 хүүхдээ асрамжийн газарт өгсөн. Тэгээд асрамжийн газарт 3 сар хиртэй хугацаанд байлгасан. Тэгээд нэг очсон чинь охидууд бөөстчихсөн их зутруу байсан. Тэгэхээр нь би буцаагаад өөр дээрээ хүүхдүүдээ авсан. Тэгээд буцаагаад Түнхэл тосгондоо хүүхдүүдээ сургуульд оруулсан. Тэгээд тэр жилийнхээ буюу 2000 оны /жилээ андуурч магадгүй/ зуны амралтаар Ж.******* нь надад хэлэхгүйгээр дүүдээ аавыгаа олоод ирье гэж хэлээд Улаанбаатар хот яваад өгсөн байсан. Тэгээд араар нь сураглаад байсан чинь аавынхаа эгчийнд оччихсон байсан. Тэгээд би ажил төрөл ихтэй наашаа цаашаа явах зардлын мөнгө байхгүй байсан учраас 10 гариу хоног болоод очиж авч байсан юм. Тэр эгчийнх нь болохоор архи дарс уудаг хог түүдэг, хүүхдүүд нь траншейнаар явдаг тийм айл байдаг байсан юм. Тэнд хэд хоног болохдоо манай хүүхдийн зан аашинд нь өөрчлөлт орсон юм болов уу гэж боддог болсон. Гэхдээ зан аашинд нь тийм айхтар ноцтой зүйл мэдэгдээгүй ч гэсэн гараа эсгэдэг гэх мэт үйлдэл гардаг болсон байсан....” гэжээ. /1-р хх-229-230/,

Гэрч Э.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2010 онд цэрэгт алба хааж байх үеэс эхэлж найзалсан. Одоо бол холбоо бариагүй удаж байна. Цэрэгт байхдаа зан ааш сайхантай аливаа зүйлийг эвээр шийддэг байсан янз бүрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, төлөв даруу бусдыг манлайлах, удирдах чадвартай сэргэлэн залуу байсан. Жишээ нь хоорондоо жижиг зүйлээс болоод маргалдахад үг яриагаараа буруу зөвийг нь хэлж ойлгуулдаг байсан. Хүнтэй муудалцаад байдаггүй зан харилцааны хувьд эелдэг хүнийг ойлгодог, хэлсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг байсан.....” гэжээ. /1-р хх-231/,

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Сүхээнээ айлын 2 дахь хүүхэд ээж , эгч 3 дүү нь хотод амьдардаг. Сүхээнээ МСҮТ-ийн дотуур байранд амьдардаг байсан. Сүхээнээ 2007 онд сургуулиа төгсөөд хот руу ажил хийхээр явсан “Вива Сити”-ийн барилга дээр ажиллаж байсныг нь санаж байна. Би Дархандаа сурч үлдсэн тэгээд 2010, 2011 онд Улаанбаатар хотод Нарны хороололд хамт ажилласан үеэс эхлэн гэр бүлийг нь сайн мэддэг болоод гэр орноор нь орж гардаг болсон. Одоо бол нэг нэгнийхээ гэр бүлийг сайн мэддэг. Сүхээгийнх гэрээрээ барилгын заслын ажил хийдэг ээж , хойд аав нь болох ах, эгч , дүү Алгирмаа бүгдээрээ заслын ажил хамт хийдэг хүмүүс байсан. 2013 оноос байх сайн санахгүй байна “Хил хамгаалах ерөнхий газарт” харуулын ажил хийдэг байсан жил орчим хийгээд гарсан. 2013 онд Урнаа гэх бүсгүйтэй гэр бүл болж анхны хүүхэд нь гарсан одоо 3 охинтой. 2016 онд хамгийн сүүлд Зүүнхараад Сүхээтэй хамт ажилласан. 2005 оноос эхэлж 14 жил найзалж байна. Багадаа их хүний эв олдог сэргэлэн, хөдөлгөөнтэй их шооч хүүхэд байсан, хүнтэй муудсан ч энд тэнд нь гарч байгаад инээлгэдэг юмны арга олдог хүүхэд байсан. Ажилд сайн юМNг хурдан хийдэг хөдөлгөөнтэй байдаг байсан...” гэжээ. /1-р хх-232-233/,

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...цагдан хорих байранд хоригдож байгаа хүмүүсийн биеийн байдалд 14 хоног тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Мөн хоригдогчийн өөрийн хүсэлтээр болон нэн шаардлагатай тохиолдолд цаг харгалзахгүй авч үздэг. Ж.*******ийн хувьд болохоор анх ирэхэд нь буюу 2019.11.21-ний өдөр болон 2019.12.09, 2019.12.11, 2019.12.24, 2020.01.06-ны өдөр тус тус эрүүл мэндийн үзлэг хийсэн. Цээжин дээгүүр нь зулгарсан нарийн шархнууд байсан. Өөрөө анх ирэхдээ толгой өвдөнө алхаж явахад толгой эргэнэ дотор муухайрна гэсэн зовиуртай байсан. Мөн зүүн талын гараа өвдөөд байгаа талаар хэлж байсан. Гэхдээ ил харагдах гэтэл байгаагүй. Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2019.11.21-ний өдөр гэмтлийн эмчид үзүүлж толгой нь компьютер томографийн зураг авхуулсан. Тэгээд үзсэн гэмтлийн эмч нь надад хэлэхдээ тийм их ноцтой гэмтэл бол байхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд эмчилгээ бичиж өгсөн. Түүний дагуу эмчилгээ хийсэн. Дараа нь 2019.12.24-ний өдөр гар өвдөөд байна гэхээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмчид үзүүлж зүүн гарын рентген зураг авхуулахад зүүн гарын шууны яс бага зэрэг цууралттай зөрүүгүй эдгэсэн байна. Дотроосоо эмийн эмчилгээ хийх шаардлагатай гээд 3 эм бичиж өгсөн...” гэжээ. /1-р хх-234-235/,

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.*******ийн биед толгойн оройн хуйханд 9 см урт, мэс заслын 7 оёдолтой, цус  алдалттай, зүсэгдсэн шархтай, нүүрний хэсэгт 4 жижиг шархтай, хүзүү ба доод эрүүний зүүн талд зулгаралттай, хоёр мөрний гадна дээд болон арын хэсэгт хавдаж хөхөрсөн, олон жижиг зулгаралттай, баруун тохойн гадна хэсэгт хоёр шархтай, зүүн бугалгын арын дээд хэсэг, зүүн гарын тохойн ард улаан өнгийн зулгарсан шарх, баруун далны доод хэсэг, нурууны арын зүүн хэсэгт зулгаралт үүссэн гэмтлүүдтэй байна. Зүүн гарын шууны арын дээд хэсэгт хавдсан, олон жижиг (хуучин) зурагдалт, зулгаралттай байв. Цээжний урд талын арьсанд дээр дурьдсан урт богино 5 хэсэг зурагдалт үүссэн гэмтэлтэй байна. Цээж хэвлийн урд 8 хэсэг цайвар өнгийн зураасан сорвитой, мөн 7 хэсэг ягаандуу бор өнгийн сорвитой байв. Зүүн гарын шууны гадна болон дотор талд ягаан өнгийн олон гүвдрүүт сорви, зүүн гарын шууны дотор талд цайвар өнгийн бүдэг 10 сорви тогтоогдлоо. Ж.*******ийн толгойн оройн хуйханд үүссэн шарх цээжний урд талын арьсанд үүссэн зурагдлууд зүүн гарын шуунд үүссэн зурагдалт, нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зүүн гарт үүссэн ягаан болон цайвар өнгийн хөндлөн сорвинууд, цээжний урд талд үүссэн цайвар өнгийн сорвиуд нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Нүүрний хэсэгт үүссэн 4 жижиг шарх, хүзүү ба доод эрүүний зүүн талд зулгаралт, хоёр мөрний хэсэгт хавдаж хөхөрсөн, хэсэг хэсэг газарт зулгаралт, баруун тохойн гадна хэсэг дэх хоёр шарх, зүүн бугалга, тохойнд үүссэн зулгаралт, шарх, баруун далны доод хэсэг, нурууны арын зүүн хэсэгт үүссэн зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ж.*******ийн  биед илэрсэн гэмтлүүдийн толгойн орой, нүүрний хэсэг, 2 тохойнд үүссэн шарх, хүзүү ба доод эрүүний зүүн тал, хоёр мөрний хэсэгт үүссэн хавдаж хөхөрсөн гэмтэл, зулгаралт, зүүн бугалгын арын дээд хэсэг, баруун далны доод хэсэг, нурууны арын хэсэгт үүссэн зулгаралт зэрэг гэмтэл нь тухайн хэргийн болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн гарын шуунд үүссэн олон жижиг (хуучин) зурагдалт, ягаан ба цайвар өнгийн олон сорви, цээж хэвлийн урд илэрсэн 8 хэсэг цайвар өнгийн зураасан сорвиуд нь хуучин буюу 28 хоногоос өмнөх хугацаанд үүссэн байна. Эдгээр олон сорвийг тус бүрт нь үүссэн хугацааг сар, жилээр тогтоох боломжгүй. Ж.*******ийн биед илэрсэн гэмтлүүд нь түүний цаашдын байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ж.*******ийн биед илэрсэн гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөр нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. /1-р хх-238-239/,

2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.*******ийн биед нэмэлт эмнэлгийн баримтаар зүүн гарын шууны цацраг ясны дээд хэсгийн дотор талд ясны зөрөөгүй цууралт үссэн гэмтэлтэй байна. Энэ цууралт үүссэн гэмтэл нь бороо үүсээгүй байгаагаас үзэхэд тухайн хэргийн болсон 2019 оны 11 дүгээр сарын 19-ний үед үүссэн байх боломжгүй, түүнээс хойш үүссэн байх боломжтой Ж.*******ийн зүүн гарын шууны цацраг яс цуурсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.3.1-д зааснаар цаашид биеийн эрүүл мэндэд удаан хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээчийн урьд нь гаргасан гэмтлүүдийн дүгнэлт хэвээрээ байна. 2019 оны 12 дугаар сарын 24-нд оношлогдсон Ж.*******ийн зүүн гарын шууны цацраг яс цуурсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /1-р хх-250/,

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Гантулгын биед хоёр мөрний дээд хэсэг, зүүн далны доод хэсэг, хэвлийн баруун доод хэсэг, баруун гарын бугалгын урд хэсгүүдэд арьс зөөлөн эдэд хөхөрсөн, зулгарсан, зүүн далны голд дугуй хэлбэрийн зулгаралт, зүүн ташааны дээд хэсэгт зурагдалт үүссэн гэмтэлтэй байна. Б.Гантулгын биед учирсан гэмтлүүдийн хоёр мөр, хэвлийн баруун хэсэг, зүүн далны хэсгүүдэд үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлээр, зүүн далны голд дугуй хэлбэртэй үүссэн гэмтэл нь хүний шүдний хазалтаар, зүүн ташааны дээд хэсэгт үүссэн гэмтэл нь үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.Гантулгын биед учирсан гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.Гантулгын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөр нөхцөл байдал илрээгүй гэжээ. /2-р хх-32/,

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 703 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Я.*******ы биед 2 хөмсөг болон хамрын дунд хэсэг, зүүн чихний доод хэсэг, хоёр далны дунд хэсэг, хэвлийн хоёр хажуу, баруун гарын шууны гадна хэсэг, баруун хөлийн шилбэний урд дээд хэсгүудэд олон тооны хөхрөлт, зулгаралт үүссэн гэмтэлтэй байна. Я.*******ы биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Я.*******ы биед учирсан гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Я.*******ы биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөр нөхцөл байдал илрээгүй гэжээ. /2-р хх-26/,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5771 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн будагчтай мод дээрээс 6 ширхэг гарын мөр, хар, хуванцар бариултай хутга дээрээс 1 ширхэг гарын мөрийг илрүүлж гэрэл зураг, тунгалаг наалтуузаар бэхжүүлэв. Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн будагчтай мод дээрээс илрүүлж бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөр, хар, хуванцар бариултай хутга дээрээс илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр нь гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Харьцуулах загвараар ирүүлсэн Л., Ж.*******, Д., Э.*******, Д.*******, Х.*******, Б.*******, С., Т., О.*******, Д., Я.*******, Г., Б., П. нарын гарын хээний дардас нь гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн будагчтай мод, хар хуванцар бариултай хутга дээрээс илрүүлж бэхжүүлсэн гарын мөр нь гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй тул гарын хээний ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Л., Ж.*******, Д., Э.*******, Д.*******, Х.*******, Б.*******, С., Т., О.*******, Д., Я.*******, Г., Б., П. нарын гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн овогтой *******ийн гэх гарын хээний дардас нь гарын хээний санд МN000210025792 дугаараар овогтой ******* нэрээр, Даариймаа овогтой ийн гэх гарын хээний дардас нь гарын хээний санд МN000120004739 дугаараар Даариймаа овогтой нэрээр, МN000110023877 дугаараар Даариймаа овогтой нэрээр, МN000210006097 дугаараар Даариймаа овогтой нэрээр, овогтой *******ын гэх гарын хээний дардас нь гарын хээний санд МN003320005061 дугаараар овогтой ******* нэрээр, Хишигжаргал овогтой *******ын гэх гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд МN000110023357 дугаараар Хишигжаргал овогтой ******* гэсэн нэрээр, Төмөр овогтой ын гэх гарын хээний дардас нь гарын хээний санд МN0000СХД04160 дугаараар, МN00011014316 дугаараар Төмөр овогтой нэрээр, МN000110019277 дугаараар Төмөр овогтой нэрээр тус тус бүртгэгдсэн байна гэжээ. /2-р хх-42-43/,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Өмнөговь аймгийн БОЭТ-ийн сэтгэцийн дүгнэлтэд: Шинжлүүлэгч Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч Ж.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Ж.******* нь хэрэг хариуцах чадвартай гэжээ. /2-р хх-89-92/,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5770 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Л.Ган-Эрдэний өмсөж байсан гэх хар саарал өнгийн футболкны урд талын хэсэгт 41 мм, 175мм, ар талын хэсэгт 20мм, Э.*******ын гэх хөх өнгийн өмдний урд талын хэсэгт 497мм, ар талын хэсэгт 10мм, 321 мм, Б.ын гэх бор өнгийн майкны ар талын хэсэгт 165мм, Б.Гантулгын гэх хөх саарал өнгийн өмдний урд талын хэсэгт 170мм тус тус хэмжээтэй гэмтлүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Л.Ган-Эрдэний өмсөж байсан гэх хар саарал өнгийн футболконд үүссэн 41 мм, 175мм хэмжээтэй гэмтлүүд болон Э.*******ын гэх хөх өнгийн өмд, Б.ын гэх хар өнгийн майк, Б.Гантулгын гэх хөх саарал өнгийн өмд зэрэгт үүссэн дээрх гэмтлүүд нь татагдан чангаагдах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн урагдалт, ханзралтууд, талийгаач Л.Ган-Эрдэний өмсөж байсан гэх хар саарал өнгийн футболкны ар талын хэсэгт үүссэн 20мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн зүсэгдэлт байна. Шинжилж буй дээрх зүсэгдэлт нь харьцуулах загвараар ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байж болно гэжээ. /2-р хх-95-97/,

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6553 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Га.-Эрдэнэ, яллагдагч Ж.*******, гэрч Я.*******, Х.*******, Д., Б., Д. нарын гэх цус АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна. *******, Т. нарын гэх цус нь Анти-А ийлдэстэй наалдац өгсөн тул АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна. Г.гийн гэх цус нь анти-В ийлдэстэй наалдац өгсөн тул АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна. Д.*******, С., П., Б.******* нарын гэх цус нь АВО системээр АВ /IV/ бүлгийн харъяалалтай хүний цус байна гэжээ. /2-р хх-103/,

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6552 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Лхагвасүрэн сум 19/ХI” гэж хаягласан цусанд 1,9 промилли спирт илэрсэн. “Ж.*******", “С., Д.*******, Т., П., *******, Г., Б., Я.*******, Б.Гантуяа, Д., Х.*******, Д." гэж хаягласан /13ш/ цусанд спирт илрээгүй. Цусан дахь 1,9 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. /2-р хх-104/,

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Л.Ган-Эрдэнийн цогцосны биеийн цээжний баруун ар талд цээжний хөндийн ханыг нэвтэрсэн, үргэлжлэн баруун уушгинд 6 см гүн зүсэгдсэн шарх, уушигны эдийн цусны олон судсуудын тасралт үүссэн. Духны 2 тал, зүүн хөмсөг, баруун хацар, баруун мөрний урд тал, цээж хэвлийн 2 хажуу тал, бүсэлхийн баруун хэсэг, 2 гарын тохой, зүүн гар, зүүн өвдөгний хэсгүүдэд үүссэн зулгаралт, шалбаралттай. Баруун гарын шууны хэсэгт шарх үүссэн, баруун гарын сарвууны ар, зүүн гарын шууны дунд хэсэгт зурагдалт үүссэн гэмтлүүдтэй байна. Эдгээр гэмтлүүдийн цээжний баруун ар талд цээжний хөндийн ханыг нэвтэрч, үргэлжлэн уушгины эдийг зүсэж, уушгины цусны олон судсуудын тасалсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр буюу шинжилгээнд хүргүүлсэн хутгаар үүссэн байх боломжтой. Духны 2 тал, зүүн хөмсөг, баруун хацар, баруун мөрний урд тал, цээж хэвлийн 2 хажуу тал, бүсэлхийн баруун хэсэг, 2 гарын тохой, зүүн гар, зүүн өвдөгний хэсгүүдэд үүссэн зулгаралт, шалбаралт нь мохоо зүйлээр үүссэн байх боломжтой. Баруун гарын шууны хэсэгт үүссэн шарх, баруун гарын сарвууны ар, зүүн гарын шууны дунд хэсэгт үүссэн зурагдалт нь үзүүртэй зүйлээр үүссэн байх боломжтой. Талийгаач Л. нь уушгины шархны дотуур цус алдалт, цочмог цус багадалтын шок (үхэдхийн уналт)-н шалтгаанаар нас барсан байна. Талийгаачийн биед олон гэмтэл байна. Тэдгээр гэмтлийн духны 2 тал, зүүн хөмсөг, баруун хацар, баруун мөрний урд тал, цээж хэвлийн 2 хажуу тал, бүсэлхийн баруун хэсэг, 2 гарын тохой, зүүн гар, зүүн өвдөгний хэсгүүдэд үүссэн зулгаралт, шалбаралт, баруун гарын шууны хэсэгт үүссэн шарх, баруун гарын сарвууны ар, зүүн гарын шууны дунд хэсэгт үүссэн зурагдалт зэрэг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Л.Ган-Эрдэнийн цусанд 1.9 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусан дахь 1.9 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Өөр нөхцөл байдал: Шинжилгээгээр талийгаачийн биед урьд нь болон тухайн үед түүнийг үхэлд хүргэхээр ямар нэгэн хүнд өвчингүй байсан байна. Мөн шинжилгээгээр талийгаач нь цээжний араас үүссэн шархыг авснаас хойш 1-2 цагийн хугацаанд амьд байх боломжтой. Уушгинаас алдаж байсан цус алдалт нь олон нарийн судаснаас даамжрах байдлаар гарч байсан (гэнэт бөөн цус алдаагүй) нөгөө талаар зүүн уушги бүтэн амьсгалтай байсан. Баруун уушги ажиллахгүй байсан ч гэсэн нэг уушги хүний амьсгалын хэрэгцээг бүрэн хангах чадвартай. Иймд хохирогч нь эхний 10-20 минутын хугацаанд болон түүнээс ч илүү хугацаанд тодорхой үйлдэл хийгээд байх боломжтой гэжээ. /2-р хх-108-110/,

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлтэд: Уушгины шарх авсан талийгаач Л.Ган-Эрдэнийн амийг аврах боломжгүй байсан байна. Эмнэлгийн байгууллага талийгаачид шаардлагатай эмчилгээний тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж чадсан байна. Гэвч Л.д учирсан гэмтэл нь аль ч шатлалын эмнэлэгт амь насыг аврах боломжгүй байсан байна. Талийгаач Л.Ган-Эрдэнийн уушгины гэмтлээс алдаж байсан цус алдалтыг хэдий хугацаанд юүлэгдэж дуусахыг нарийн хугацаагаар тодорхойлох боломжгүй. сумын сум дундын эмнэлэгт 2019.11.19-ний 02 цаг 15 минутанд Л. ирэх үедээ биеийн байдал маш хүнд цус алдалтын шокийн байдалд орсон байсан байна гэжээ. /2-р хх-126/,

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6564 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Э.*******ын гэх ногоон өнгийн цамц, цэнхэр өнгийн дотортой өмд, Д.*******ий гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, Ж.*******ийн гэх цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн бэлтгэлийн өмд, бор өнгийн ноосон оймс, ягаан өнгийн табочка, цагаан өнгийн футболка, Б.Гантулгын гэх саарал өнгийн ажлын өмд, Б.ын гэх хар өнгийн майк, О.*******ийн гэх хар өнгийн өмд, Я.*******ы гэх саарал өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, ногоон өнгийн футболка, Д.ийн гэх хар өнгийн хилэн цамц, Л.Ган-Эрдэнийн саарал өнгийн футболка, хар өнгийн бариултай ажлын хэсгийн урт нь 13 см, нийт урт нь 24 см хутга, цагаан өнгийн ууттай цус мэт зүйл №1, 2, 3, шар өнгийн хулдаасны хэсэг №1, 2, 3 зэрэгт цус илэрч байна. Шаргал өнгийн бариултай ажлын хэсгийн урт нь 10 см, нийт урт нь 19 см хутга, 86 см урттай шар мод зэрэгт цус илрээгүй. Илэрсэн цус нь хүний цус байна. Э.*******ын гэх ногоон өнгийн цамц, цэнхэр өнгийн дотортой өмдөнд илэрсэн цус нь Э.*******ын буюу түүний өөрийнх нь цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Д.*******ий гэх цэнхэр өнгийн жинсэн өмдөнд илэрсэн цус нь шинжилгээнд ирүүлсэн хүмүүсийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. Ж.*******ийн гэх цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн бэлтгэлийн өмд, бор өнгийн ноосон оймс, ягаан өнгийн табочка, цагаан өнгийн футболканд илэрсэн цус нь Л.Ган-Эрдэнийн гэх цус нь ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Б.Гантулгын гэх саарал өнгийн ажлын өмдөнд илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Б.ын гэх хар өнгийн майканд илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Я.*******ы гэх саарал өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, ногоон өнгийн футболканд илэрсэн цус нь Л.Ган-Эрдэнийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Д.ийн гэх хар өнгийн хилэн цамцанд илэрсэн цус нь Ж.*******ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Л.Ган-Эрдэнийн саарал өнгийн футболканд илэрсэн цус нь Л.Ган-Эрдэнийн буюу түүний өөрийнх нь цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хар өнгийн бариултай ажлын хэсгийн урт нь 13 см, нийт урт нь 24 см хутганд илэрсэн цус нь Л.Ган-Эрдэнийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Цагаан өнгийн ууттай цус мэт зүйл №1, 2, 3-д илэрсэн цус нь Ж.*******ийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шар өнгийн хулдаасны хэсэг №1, 2, 3-т илэрсэн нь Л.Ган-Эрдэнийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна  гэжээ. /2-р хх-131-135/,

Шүүгдэгч Ж.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-207/,

Шүүгдэгч Я.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-208/,

Нийслэлийн Сонгонохайрхан дүүргийн 36 дугаар хорооны тодорхойлолт /2-р хх-213/,

Шинэ их Холдолт ХХК-ийн тодорхойлолт /2-р хх-214/,

Шүүгдэгч Ж.*******ийн мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /2-р хх-218/,

Шүүгдэгч Ж.*******ийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /2-р хх-219/,

Шүүгдэгч Ж.*******ийн гадаад паспортын хуулбар /2-р хх-220/,

Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /2-р хх-221-223/,

Сурагчийн хувийн хэрэг /2-р хх-225-231/,

Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /2-р хх-234-242/,

Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-245/

Иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-246/,

Дархан-Уул аймгийн Полетехникийн коллежийн тодорхойлолтын хуулбар /2-р хх-247/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн тодорхойлолт /2-р хх-248/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /3-р хх-1/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /3-р хх-2/,

Жолоочийн үнэмлэхийн хуулбар /3-р хх-3/,

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /3-р хх-4-5/,

Сурагчийн хувийн хэрэг /3-р хх-6-11/,

Сурагчийн хувийн хэрэг /3-р хх-12-13/,

Оршин суугаа хаягын тодорхойлолт /3-р хх-16/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /3-р хх-17/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /3-р хх-18/

Сурагчийн хувийн хэргийн хуулбар /3-р хх-19-23/

Ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх-24-33/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлтэй холбоотой баримт /3-р хх-36-67, 70-73/

Шүүгдэгч Ж.*******ийн нэхэмжлэлтэй холбоотой баримт /3-р хх-77/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-95/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-96/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-97/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-98/

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 744 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3-р хх-101-103/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхэд өгсөн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.*******, Д.*******, Э.*******, Я.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх  дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.*******, Я.*******, Э.*******, Д.******* нарын гэмт үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд  хохирсон байх тул хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.*******, Я.*******, Э.*******, Д.******* нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн, шүүгдэгч Ж.*******, Я.*******, Э.*******, Д.******* нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг гэж шүүх үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүн бүр амьд явах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан ба хүний хамгийн үнэ цэнтэй чухал эрхийн нэг нь амьд явах эрх юм.

 Монгол улсын үндсэн хуульд амьд явах эрхийг баталгаажуулж, энэ эрхийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан. Өөрөөр хэлбэл хүний амьд явах эрхэд халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар амьд явах эрхийг хамгаалах хууль зүйн арга хэмжээ авсан. 

Шүүгдэгч Ж.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн сумын төвд байрлах ХХК-ийн ажилчдын амрах байранд бусадтай маргалдах явцдаа Л.Ган-Эрдэнийн нуруун тус газарт нь хутгалж амь насыг хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ийн “...Өмнөговь аймгийн сумын төвд эмнэлгийн барилга барьж байгаад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг  /хх-1-166-167/, гэрч О.*******ийн “... *******ийн цээжин дээрээс дараад урд талын орон дээр хэвтсэн харагдсан...тэгсэн удаагүй ******* цус алдаад байна гэж хэлсэн. ******* Ган-Эрдэнийн баруун дал орчим гараараа дарсан байсан...” гэх мэдүүлэг  /хх-1-181-183/, гэрч Я.*******ы “...******* миний орны толгой хэсэгт гараад зогсчихсон гартаа хутга бариад ойртсон хүнийг ална шүү гэж хэлсэн...Талийгаач уг орон дээр гараад *******ийн өмнө өвдөглөөд суучихсан, *******ийг болио боль гээд хориглоод байж байсан. Би *******ийг модоор цохиод зүүн гараараа хаахад би гар руу нь цохисон...тэгээд буцаад орсон чинь талийгаач орон дээр өвдөглөөд сууж байсан газраа урагшаа сунаад түрүүлгээ хараад хэвтсэн байсан...” гэх мэдүүлэг  /хх-1-202-203/, гэрч Д.ийн “...******* өрөөний зүүн талд зассан байсан орон дээр гарч зогсоод чимээгүй байгаарай ална шүү гэж хашгираад байсан...тэгээд байж байтал тогооч Мөөгий, ******* нар талийгаачийн хажуу өрөөний урд талын орон дээр баруун зүгт хараад суучихсан талийгаач хажууд нь хэвтэж байсан...намайг Мөөгий эгч эмч дуудаарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг  /хх-1-205-206/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-15-72/, эд мөрийн баримтаар шинжлэн судалсан хар өнгийн иштэй хутга, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-111-122/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай дүгнэлт /2-р хх-108-110/, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлт  /2-р хх-126/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5770 дугаартай “...талийгаач Л.Ган-Эрдэнийн өмсөж байсан гэх хар саарал өнгийн фудболкны ар талын хэсэгт үүссэн 20 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн зүсэгдэлт байна...” гэх дүгнэлт /хх-2-95-97/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож  байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох ба “зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж хуульд тайлбарласан.

Шүүгдэгч Ж.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга нь гэмт хэрэг үйлдэгдэх үед ахуйн зориулалтаар ашиглаж ширээн дээр байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Тус хутгаар бусдын амь нас хохирсноор хүйтэн зэвсэгт хамаарна.

Шүүгдэгч Ж.*******ийн дээрх үйлдлийн улмаас талийгаач Л.Ган-Эрдэнийн амь насыг аврах боломжгүй, учрах үедээ амь насанд аюултай, амь тэнссэн хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-108-110/, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-126/, яаралтай тусламжийн хуудас 29 “биеийн байдал ухаангүй, цус алдсан маш хүнд, уушги маш бүдэг сонсогдоно” /хх-124/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

Шүүгдэгч Ж.******* шүүх хуралдаанд “би өөрийгөө *******аас хамгаалах зорилгоор хутга барьсан...талийгаачийг хутгалах санаа зорилго байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.*******ийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Ж.******* тухайн хэргийн нөхцөлд хутга барьсан боловч талийгаач Л.Ган-Эрдэнийн амь насыг хохироох ямар нэгэн санаа зорилго байгаагүй, шүүгдэгч Я.*******ы мод барьж өөрт ойртсон үйлдлээс өөрийгөө хамгаалах гэж оролдсон нь болгоомжгүй байдлаар талийгаачийг хутгалж амь насыг нь хохироосон... гэж үзэх үндэслэлтэй гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгч Ж.*******ийн үйлдлийг хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзсэн.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан.

Шүүгдэгч Ж.******* нь Өмнөговь аймгийн сумын төвд байрлах ХХК-ийн ажилчдын амрах байранд бусадтай маргалдах явцдаа ширээн дээр байсан хар өнгийн иштэй хутгыг авч “ойртсон хүмүүсийг ална шүү гэж хашгиран” энэ үйлдлийг хориглох гэсэн Л.Ган-Эрдэнийн нуруун тус газар нь хутгалсан үйлдлээ хууль бус шинжтэй байсныг ухамсарлах боломжтой байсан хэдий ч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Өмнөговь аймгийн БОЭТ-ийн сэтгэцийн: Шинжлүүлэгч Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч Ж.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Ж.******* нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлтээр /2-р хх-89-92/ тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдсэн гэмт хэргийн тухайд:

2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн сумын төвд байрлах ХХК-ийн ажилчдын амрах байранд согтуугаар шүүгдэгч Ж.*******, шүүгдэгч Э.******* нар нь бүлэглэн хохирогч Я.*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол,  мөн газар, хугацаанд шүүгдэгч Ж.*******, шүүгдэгч Д.******* нар нь бүлэглэн хохирогч Б.Гантулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Я.*******ы “...*******ийн төрсөн өдөр гээд ширээ засаад бууж жигнээд хажуугаар нь салат хийгээд идээ чихэр тавьсан...гаднаас *******, *******, *******, талийгаач нар нь бөөнөөрөө орж ирсэн...манай эхнэр *******тай юм яриад сууж байсан... гэнэт өрөөн дотор хүмүүс пижигнээд явсан. Тэгтэл манай эхнэрийг *******тай үнсэлцэж байсан гэх яриа гарахаар нь би уурлаад орон дээрээсээ босож ирээд эхнэр рүүгээ аяга шидсэн. Шидсэн аяга оноогүй...Тэгээд ******* над руу ирээд эхнэр чинь *******тай үнсэлцэж байна гээд намайг мөргөчихсөн. Тэгээд би *******ийг хүзүүгээр нь уургалаад доошоо дартал миний толгой руу ******* 2-3 удаа цохиж авахаар нь би *******ийг түлхээд гараад явсан...миний биед *******, ******* хоёр хөнгөн гэмтэл учруулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг  /хх-1-179-180/, хохирогч Б.Гантулгын “...******* үгийн зөрүүгүй газарт хавсарч унагаасан...сандал дээр сууж байхад дахиад гэнэт үгийн зөрүүгүй багалзуурдаад орон дээр дарсан...******* над руу дайрахаар нь би доошоо суугаад өөрийгөө хамгаалаад *******тэй зууралдсан. *******өө  гаднаас орж ирээд над руу бас шууд дайраад чи яагаад айл гэр үймүүлээд байгаа юм бэ гээд нуруу хавьд гараараа цохисон...дээрээс бас хэн нь мэдэхгүй хэд хэдэн удаа цохисон. *******, ******* нар миний биед халдсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-1-170-171/, гэрч О.*******ийн “...******* Гантулгыг зодох гээд дайрсан чинь *******, Хүрлээ, ******* нар зэрэгцээд ******* руу дайрцгаасан. ******* ямар ч байсан Гантулгыг хэд хэдэн удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг  /хх-1-181-184/, гэрч Х.*******ын “...*******, ******* хоёр зодолдоод эхэлсэн. Гантулгыг дараад боль гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлэг  /хх-1-198-200/, шүүгдэгч Ж.*******, Д.*******, Э.******* нарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-2-189, 199-200/, 186-187, 194/,  2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн “...Б.Гантулгын биед учирсан гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.Гантулгын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2-р хх-32/, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 703 дугаартай шинжээчийн “...Я.*******ы биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой...“Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2-р хх-26/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож  байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж Эрүүгийн хуульд тодорхойлсон.

Шүүгдэгч Ж.******* хохирогч Б.Гантулгын бие эрх чөлөөнд нь  халдсан үйлдэл хийж байхад шүүгдэгч Д.******* мөн хохирогчийн бие эрх чөлөөнд халдан зодсон,

Мөн шүүгдэгч Ж.******* хохирогч Я.*******тай “эхнэр чинь *******тай үнсэлцэж байна” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдан зууралдаж байхад нь шүүгдэгч Э.******* хохирогчийн толгойн тус газарт 2-3 удаа цохиж зодсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Ж.*******, шүүгдэгч Д.******* нарыг санаа зорилго, үйлдлээрээ  нэгдэж хохирогч Б.Гантулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Ж.*******, Э.******* нарыг мөн санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж хохирогч Я.*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан байх тул гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.******* 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймаг, сумын төвд байрлах ХХК-ийн ажилчдын амрах байранд хохирогч Ж.*******ийн зүүн гар болон толгой хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.*******ийн “...******* эхнэр рүүгээ аяга аваад шидэж байсан. Тэгэхээр нь би ******* дээр явж очоод эмэгтэй хүн рүү дайрч байхын оронд дүү гээд юмтайгаа учраа олооч гэж хэлсэн чинь ******* миний нүүр рүү цохиод авсан. Би *******ыг мөргөсөн...******* миний хоолойг боосон...тэгээд би арай гэж гарнаас нь салаад байж байтал ******* гаднаас мод барьчихсан ороод ирсэн. Тэгээд  би ширээн дээр байсан хар өнгийн иштэй хутгыг аваад орон дээр гараад тэнд байсан бужигнаад байсан  хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ болгож болиулах санаатай одоо болих юм биш үү гэж хашгирсан...тэгсэн чинь ******* шууд миний толгой руу модоор цохисон...миний нүүр рүү цус урсаад ороод ирсэн. Намайг ******* хэд хэдэн удаа модоор цохисон...толгойдоо 7 оёдол тавиулсан...миний зүүн гарын шуу хавдсан...зүүн мөрний хажууд хөхөрчихсөн байсан. Бас баруун мөрний хажууд хөхөрчихсөн байсан. Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн бүх гэмтлийг ******* л учруулсан. Модоор цохиж учруулсан. Эмчилгээний зардалд 260.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-1-174-175/, гэрч О.*******ийн “...******* гаднаас 60-70 см орчим урттай мод барьж орж ирээд талийгаач , ******* хоёрын аль нэгийг цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-1-182/, гэрч Х.*******ын “...Өлзий өрөөн дотор баруун урд талд байх орон дээр *******ийг нарийхан дөрвөлжин модоор цохиод байж байсан. Зодоон болох үед ******* нь *******ийг модоор цохиж байхыг харсан...” гэх мэдүүлэг  /хх-1-199, 201/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 691 дугаартай дүгнэлт /хх-1-238-239/, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мод, өвчний түүх /1-р хх-240-244/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1-р хх-248/, рентген зураг /хх-249/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.*******ы өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд: Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэргийн улмаас Ж.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэхээр байна. Энэ талаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Харин 2019 оны 12 дугаар сарын 30-ны 53 дугаартай шинжээчийн дүгнэлт гэмт хэрэг гарснаас хойш тодорхой хугацааны дараа гарсан байдаг. Мөн шүүгдэгч Ж.******* нь тухайн хэргийн нөхцөлд “Байшинд хутга барьсан хүн байна” гэж хүн хашгирсныг сонсоод хутгыг нь тавиулах зорилгоор мод барьж орсон байх тул гарцаагүй байдлын улмаас ийм үйлдэл хийсэн байна гэх санал дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Я.******* нь хохирогч Ж.*******ийн зүүн гар руу нь модоор цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг,  мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1-тЭнэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.гэж заасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Я.******* нь хохирогч Ж.*******эд мөргүүлсэндээ хариу үзүүлэхээр гаднаас мод барьж хэрэг орж ирсэн бөгөөд тухайн цаг хугацаанд шүүгдэгч Ж.******* баруун гартаа хутга барьж байсан хэдий ч хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд халдахаар довтолсон үйлдэл үзүүлээгүй  байхад хохирогч Ж.*******ийн зүүн гар болон толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд хохирол учруулсныг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Я.*******ы үйлдлийн улмаас хохирогч Ж.*******ийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн “ Ж.*******ийн биед толгойн оройн хуйханд 9 см урт, мэс заслын 7 оёдолтой, цус  алдалттай, зүсэгдсэн шархтай, нүүрний хэсэгт 4 жижиг шархтай, хүзүү ба доод эрүүний зүүн талд зулгаралттай, хоёр мөрний гадна дээд болон арын хэсэгт хавдаж хөхөрсөн, олон жижиг зулгаралттай, баруун тохойн гадна хэсэгт хоёр шархтай, зүүн бугалгын арын дээд хэсэг, зүүн гарын тохойн ард улаан өнгийн зулгарсан шарх, баруун далны доод хэсэг, нурууны арын зүүн хэсэгт зулгаралт үүссэн гэмтлүүдтэй байна...Ж.*******ийн толгойн оройн хуйханд үүссэн шарх цээжний урд талын арьсанд үүссэн зурагдлууд зүүн гарын шуунд үүссэн зурагдалт нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зүүн гарт үүссэн ягаан болон цайвар өнгийн хөндлөн сорвинууд, цээжний урд талд үүссэн цайвар өнгийн сорвиуд нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Нүүрний хэсэгт үүссэн 4 жижиг шарх, хүзүү ба доод эрүүний зүүн талд зулгаралт, хоёр мөрний хэсэгт хавдаж хөхөрсөн, хэсэг хэсэг газарт зулгаралт, баруун тохойн гадна хэсэг дэх хоёр шарх, зүүн бугалга, тохойнд үүссэн зулгаралт, шарх, баруун далны доод хэсэг, нурууны арын зүүн хэсэгт үүссэн зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ж.*******ийн  биед илэрсэн гэмтлүүдийн толгойн орой, нүүрний хэсэг, 2 тохойнд үүссэн шарх, хүзүү ба доод эрүүний зүүн тал, хоёр мөрний хэсэгт үүссэн хавдаж хөхөрсөн гэмтэл, зулгаралт, зүүн бугалганы арын дээд хэсэг, баруун далны доод хэсэг, нурууны арын хэсэгт үүссэн зулгаралт зэрэг гэмтэл нь тухайн хэргийн болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн гарын шуунд үүссэн олон жижиг (хуучин) зурагдалт, ягаан ба цайвар өнгийн олон сорви, цээж хэвлийн урд илэрсэн 8 хэсэг цайвар өнгийн зураасан сорвиуд нь хуучин буюу 28 хоногоос өмнөх хугацаанд үүссэн байна. Эдгээр олон сорвийг тус бүрт нь үүссэн хугацааг сар, жилээр тогтоох боломжгүй. Ж.*******ийн биед илэрсэн гэмтлүүд нь түүний цаашдын байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ж.*******ийн биед илэрсэн гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөр нөхцөл байдал илрээгүй болно гэсэн дүгнэлт /1-р хх-238-239/,

2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн “ Ж.*******ийн биед нэмэлт эмнэлгийн баримтаар зүүн гарын шууны цацраг ясны дээд хэсгийн дотор талд ясны зөрөөгүй цууралт үссэн гэмтэлтэй байна. Энэ цууралт үүссэн гэмтэл нь бороо үүсээгүй байгаагаас үзэхэд тухайн хэргийн болсон 2019 оны 11 дүгээр сарын 19-ний үед үүссэн байх боломжгүй, түүнээс хойш үүссэн байх боломжтой Ж.*******ийн зүүн гарын шууны цацраг яс цуурсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.3.1-д зааснаар цаашид биеийн эрүүл мэндэд удаан хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээчийн урьд нь гаргасан гэмтлүүдийн дүгнэлт хэвээрээ байна. 2019 оны 12 дугаар сарын 24-нд оношлогдсон Ж.*******ийн зүүн гарын шууны цацраг яс цуурсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /1-р хх-250/ гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.******* нь тухайн хэргийн нөхцөлд хохирогч Ж.*******эд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Я.*******ы өмгөөлөгч Э.Наранцацралын гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 Хохирогч Ж.******* 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цагдан хорих байранд анх ирэхдээ цагдан хорих байрны эмчид зүүн гар өвдөх зовиур шаналгаагаа хэлж байсан. Цагдан хорих байранд байх хугацаандаа гэмтэл авсан байх боломжгүй, хараа хяналттай байсан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эмч Б.ийн “...******* анх цагдан хорих байранд ирэхдээ зүүн талын гар өвдөөд байна гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гар өвдөөд байна гэхээр нь Бүсийн оношилгоо эмчилгээний төд рентген зураг авхуулсан. ******* хэрэг болсон өдөр гар руугаа модоор цохиулсан гэж ярьж байсан...цагдан хорих байранд байхдаа гэмтэл авах боломжгүй хараа хяналтан доор байдаг..” гэх мэдүүлэг /хх-1-234-235/, гэрч Б.Оюунболдын “...*******ийн рентген зургийг харахад цууралттай байсан. Мөн рентгений эмч цууралттай гэсэн байсан. Бороолох хугацаа бол хүний биеийн онцлогоос шалтгаална. Нарийн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг  /хх-237/ зэргээр тогтоогдож байна.

Иймд хохирогч Ж.*******ийн биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт 53 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь шүүгдэгч Э.*******ыг стандарт хэмжил зүйн газрын 00268 гэрчилгээний дугаартай согтуурал шалгах /драгер/ багажаар хэмжихэд 1.51 хувийн согтолттой гэх мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх146/, 

Шүүгдэгч Д.*******ийг стандарт хэмжил зүйн газрын 00268 гэрчилгээний дугаартай согтуурал шалгах /драгер/ багажаар хэмжихэд 0.40 хувийн согтолттой гэх мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх148/, 

Шүүгдэгч Я.******* гэгчийг стандарт хэмжил зүйн газрын 00268 гэрчилгээний дугаартай согтуурал шалгах /драгер/ багажаар хэмжихэд 0.45 хувийн согтолттой гэх мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-150/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-154,155/, гэрч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Ж.******* нь гэмтлийн улмаас эмнэлгийн байгууллагад хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн нөхцөл байдлын улмаас согтуурлыг шалгаагүй хэдий ч хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлээг, мөн шүүгдэгч Ж.*******ийн “ миний төрсөн өдөр болоод бид ширээ засаж архи, пиво уусан согтуу байсан...” гэх мэдүүлгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд:

Шүүгдэгч Ж.******* 30 настай, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ХХК-д гэрээт ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 39-79 тоотод оршин суудаг, цэргийн алба хаасан, гэмт хэрэг үйлдэх үедээ Өмнөговь аймаг сумын төвд ХХК-ийн ажилчдын байранд эхнэрийн хамт ажиллаж амьдарч байсан, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 744 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-207/, Нийслэлийн Сонгонохайрхан дүүргийн 36 дугаар хорооны тодорхойлолт /2-р хх-213/, Шинэ их Холдолт ХХК-ийн тодорхойлолт /2-р хх-214/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /2-р хх-218/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /2-р хх-219/, гадаад паспортын хуулбар /2-р хх-220/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /2-р хх-221-223/, сурагчийн хувийн хэрэг /2-р хх-225-231/, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /2-р хх-234-242/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-98/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 744 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3-р хх-101-103/-аар,

Шүүгдэгч Д.******* нь 29 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ХХК-нд барилгын туслахаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Орхон аймаг, Жаргалант сум, 2 дугаар баг, Жаргалант бранк гудамж, 17-2 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр баг, Энхтайваны 64 тоотод оршин суудаг, гэмт хэрэг үйлдэх үедээ Өмнөговь аймаг сумын төвд ХХК-ийн ажилчдын байранд ажиллаж, амьдарч байсан, ял шийтгэлгүй болох нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-245/, Иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-246/, Дархан-Уул аймгийн Полетехникийн коллежийн тодорхойлолтын хуулбар /2-р хх-247/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн тодорхойлолт /2-р хх-248/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-97/ -аар,

Шүүгдэгч Я.******* нь 34 настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ХХК-нд гэрээт ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, ээж, дүүгийн хамтаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 11-197 тоотод оршин суудаг, гэмт хэрэг үйлдэх үедээ Өмнөговь аймаг сумын төвд ХХК-ийн ажилчдын байранд ажиллаж, амьдарч байсан, ял шийтгэлгүй болох нь шүүгдэгч Я.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-208/, оршин суугаа хаягын тодорхойлолт /3-р хх-16/, иргэний үнэмлэхийн хуулбар /3-р хх-17/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /3-р хх-18/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /3-р хх-19-23/, ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх-24-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-98/-аар,

Шүүгдэгч Э.******* нь 29 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ХХК-нд гэрээт ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймаг, Мандал сум, 2 дугаар баг, Спиртийн гудамжны 8-217 тоотод оршин суудаг, гэмт хэрэг үйлдэх үедээ Өмнөговь аймаг сумын төвд ХХК-ийн ажилчдын байранд ажиллаж, амьдарч байсан, ял шийтгэлгүй болох нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /3-р хх-2/, Жолоочийн үнэмлэхийн хуулбар /3-р хх-3/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /3-р хх-4-5/, Сурагчийн хувийн хэрэг /3-р хх-6-11/, Сурагчийн хувийн хэрэг /3-р хх-12-13/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-95/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд:  Өмнөговь аймгийн сумын төвд эмнэлгийн барилга барихаар ХХК-ийн ажилчид ажиллаж байсан ба 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүгдэгч Ж.*******ийн төрсөн өдрийн баяр тохиолдож тус компаний  ажилчид төрсөн өдрийн баярын ширээ бэлдэж согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж,  Я.*******ы эхнэр Г.г Б.*******тай үнсэлцэж байхыг харсан гэх ярианаас үүдэн эмх замбараагүй байдал бий болж харилцан зодолдон 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Ж.*******, Я.*******, Э.*******, Д.******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийн тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.

Тус гэмт  хэргийн улмаас Л.Ган-Эрдэнийн амь нас хохирсон хор уршиг арилах боломжгүй байдал бий болсон.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардал, замын зардал, авах ёстой байсан цалин хөлс, зочид буудлын төлбөр зэрэг нийт 16.552.504 төгрөгийг нэхэмжлэлийг 3-р хавтаст хэргийн  36-67 талд авагдсан нотлох баримт мөн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.*******ээс нэхэмжилсэн. /3-р хх-36-67, 70-73/

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол хор уршгийн хэмжээг 16.552.504 төгрөгөөр тогтоож шүүгдэгч Ж.*******ээс 8.282.504 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******од олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч Ж.******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******од оршуулгын зардалд нийт 8.270.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ийн мэдүүлэг, шүүгдэгч Ж.*******ийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 

Хохирогч Б.*******  шүүгдэгч Ж.*******, Д.******* нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Я.******* нь Ж.*******, Э.******* нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Ж.******* нь шүүгдэгч Я.*******аас эмчилгээтэй холбоотой хохиролд 260.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Я.******* нь 260.000 төгрөгийг хохирогч Ж.*******эд төлж барагдуулсан болох нь тус шүүхэд ирүүлсэн хохирол төлбөр барагдуулсан талаарх баримт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Я.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ж.******* нь би энэ гэмт хэргийн улмаас ял аваад явах бол цаашид 3 хүүхэддээ Я.*******аас тэтгэлэг гаргуулж авна гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн боловч шүүх хуралдаанд Ж.******* нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбар мэдүүлгийг өгсөн тул шүүх шийдвэрлэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.   

Иймд шүүгдэгч Ж.*******ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.*******ийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.*******ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Я.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг тус тус  хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлуудыг харгалзан шүүгдэгч Ж.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Я.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3,  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Ж.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоног хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  9 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.*******ийн нийт эдлэх ялыг 9 жил 1 сар 10 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

 Шүүгдэгч Ж.*******ийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, бага насны 3 хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг байсан зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.*******эд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон  нийт 148 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.*******, Я.*******, Э.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Д.*******д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Я.*******д оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Э.*******ад оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******, Я.*******, Э.******* нар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн  хар өнгийн иштэй хутга, шаргал өнгийн иштэй хутга, 85 см орчим шар өнгийн мод, цус мэт зүйлээр бохирлогдсон хулдаасны тасархай 3 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ханын хуссан будаг шохойтой /6,7,8 гэж дугаарласан/ хэсэг, талийгаач Л.Ган-Эрдэнийн өмсөж байсан гэх цус мэт зүйлээр бохирлогдсон хар саарал өнгийн футболк, яллагдагч Ж.*******ийн тухайн үед өмсөж байсан гэх цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн биеийн тамирын өмд, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хүрэн бор өнгийн оймс, ягаан өнгийн таавчиг, цагаан саарал өнгийн футболк, О.*******ийн хар өнгийн ноосон өмд, Д.*******ий жинсэн өмд, Д.ийн хар өнгийн цамц, Э.*******ын цэнхэр өмд, ногоон өнгийн цамц, Б.ын майк, Б.Гантулгын саарал өнгийн өмд, Я.*******ы саарал өмд,  ногоон өнгийн футболк, цэнхэр өнгийн цамцийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, цогцосны гадна үзлэг, хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг  тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэв.  

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******, Я.*******, Э.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.*******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.*******, Д.*******, *******, Я.******* нарыг хүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн хохирол, хүндэвтэр хохирол учруулсан гэж бичсэн боловч улсын яллагч шүүгдэгч Ж.*******, Д.*******, ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж, мөн шүүгдэгч Я.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж гэм буруугийн дүгнэлт гаргасан тул шүүх шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэж дүгнэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Санаатай гэж дүгнэснээр шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн ын *******ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овгийн ын *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч овгийн ийн *******ийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овгийн ын *******ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Я.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 40  /дөч/ хоног буюу 1 сар 10 хоног /нэг сар арав хоног/ хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.*******ийн нийт эдлэх ялыг 9  /ес/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийн цагдан хоригдсон 148 /нэг зуун дөчин найм/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

  6. Шүүгдэгч Я.*******д оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч  Д.*******д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Э.*******ад оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд тус тус төлж барагдуулахаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******, Д.*******, Э.******* нар тус тус оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

8. Хохирогч Б.******* шүүгдэгч Ж.*******, Д.******* нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Я.******* шүүгдэгч Ж.*******, Э.******* нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Я.******* хохирогч Ж.*******эд эмчилгээний зардалд 260.000 / хоёр зуун жаран мянга/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 8.282.504 /найман сая хоёр зуун наян хоёр мянга таван зуун дөрөв/  төгрөгийг гаргуулан  Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо 27-138 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ухаанууд овогт ийн ******* /регистрийн дугаар ЖМ87080992/-д олгосугай.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга, шаргал өнгийн иштэй хутга, 85 см орчим шар өнгийн мод, цус мэт зүйлээр бохирлогдсон хулдаасны тасархай 3 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ханын хуссан будаг шохойтой /6,7,8 гэж дугаарласан/ хэсэг, талийгаач Л.Ган-Эрдэнийн өмсөж байсан гэх цус мэт зүйлээр бохирлогдсон хар саарал өнгийн футболк, яллагдагч Ж.*******ийн тухайн үед өмсөж байсан гэх цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн биеийн тамирын өмд, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хүрэн бор өнгийн оймс, ягаан өнгийн таавчиг, цагаан саарал өнгийн футболк, О.*******ийн хар өнгийн ноосон өмд, Д.*******ий жинсэн өмд, Д.ийн хар өнгийн цамц, Э.*******ын цэнхэр өмд, ногоон өнгийн цамц, Б.ын майк, Б.Гантулгын саарал өнгийн өмд, Я.*******ы саарал өмд,  ногоон өнгийн футболк, цэнхэр өнгийн цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, цогцосны гадна үзлэг, хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг  тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

12. Шүүгдэгч Д.*******, Я.*******, Э.******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

13.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******, Я.*******, Э.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.*******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.*******, Я.*******, Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхийг тус тус  мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Т.ДЭЛГЭРМАА

                     ШҮҮГЧИД                                              П.ПАГМА

                                                                                                     Э.ОЮУН-ЭРДЭНЭ