Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 447

 

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б  нар нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн галчаар эхний 5 сард илүү цагаар ажилласан 350 цагийн нэмэгдүүлсэн хөлс 2189,35х1,5х350=1149400 /нэг сая нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг Дундговь аймгийн Ц  газраас гаргуулан 2018 оны 06 сарын 30-ны дотор нэхэмжлэгч Д.Б-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42100 төгрөгийг 50 хувиар бууруулж, хариуцагчаас 21050 төгрөг, улсын орлогоос 21050 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

            ШҮҮГЧ                        Л.Х