Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 448

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

 биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би ‘’М ’’ ХХК-ий нэхэмжлэлтэй, М.О-д холбогдох 376697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ‘’М ’’ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22030812 тоот гэрээ байгуулан 95839881 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ‘’Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ’’ байгуулан Huawei Y5-2 /black/-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир  нийт 376697 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.О  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 05 сарын 04-ний өдөр Мобикомын 5007065056 тоот дансанд 376700 төгрөгийг төлж хохиролгүй болгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ‘’М ’’ ХХК нь 376697 төгрөгийг хариуцагч М.О-с гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.О  нь нэхэмжлэлийн шаардлага болох 376697 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон  хариуцагчийн тайлбар, ХААН банкны 2018 оны 05 сарын 04-ний өдрийн орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч М.О  нь Аймгийн Татварын хэлтсийн дансанд 11000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байх тул улсын орлогоос 5024 төгрөгийг гаргуулж хариуцагч М.О-т, 11951 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч ‘’М ’’ ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.’ ‘’М ’’ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч М.О-т холбогдох 376697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11951 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын орлогоос 5024 төгрөгийг гаргуулж хариуцагч М.О-т, 11951 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ‘’М ’’ ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

            ШҮҮГЧ                        Л.ХИШИГДЭЛГЭР