Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 449

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би ‘’М ’’ ХХК-ий нэхэмжлэлтэй, Г.А-т холбогдох 842080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ‘’М ’’ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40774890 тоот гэрээ байгуулан 94999252 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ‘’Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ’’ байгуулан Samsung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир  нийт 842080 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х  шүүхэд гаргасан тайлбартаа: ...40774890 гэрээний дугаартай 94999252 дугаарын эзэмшигч Г.А  нь 842080 төгрөгийг тус компанид бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ‘’М ’’ ХХК нь 842080 төгрөгийг хариуцагч Г.А-с гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох 842080 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, ХААН банкны 2018 оны 05 сарын 15-ны өдрийн орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Г.А  нь Аймгийн Татварын хэлтсийн дансанд 24760 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын орлогоос 12380 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.А-д, 24760 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч ’’М’’ ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.’’М ’’ ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч Г.А-д холбогдох 842080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24760 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын орлогоос 12380 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.А-д, 24760 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч ’’М ’’ ХХК-д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                        Л.ХИШИГДЭЛГЭР