Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 112

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Г.Мөнхбат, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: А.Амгалан,

Иргэдийн төлөөлөгч: Ө.*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.*******,

Гэрч: Э.*******, Ц.*******,

Шүүгдэгч: Б.*******,

Өмгөөлөгч: Ц.Баярмаа,      

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******ад холбогдох 2028000000048 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тэжээл бэлчээр судлалын мэргэжилтэй, ам бүл 5, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ийн *******,

Шүүгдэгч ******* овогтой ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21-22 цагийн орчимд тоотод 29 настай, эрэгтэй Ж.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр, толгой хэсэгт өшиглөн, толгой орчимд сандлаар цохиж амь насыг нь санаатай хохироон, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.*******ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эрдэнэт хүний амь нас хохирсонд би маш их харамсаж, гэмшиж байна. Мотороо засуулах гээд таньдаг засварын газартаа очоод багажийг нь ашиглах гээд “*******” авто засвар дээр очсон. Тэнд очиход *******, *******, талийгаач 3 танихгүй хүний машин дотор пиво уугаад сууж байсан. Би тэр хэдтэй мэнд мэдчихээд засвар руугаа орж мотороо засчихаад буцаад гэр рүүгээ очиж мөнгө авч колонкоос бензин авч мотороо ажиллаж байгаа эсэхийг шалгаж үзчихээд тоотод очоод байж байхад ******* над руу залгасан. Тэгэхэд бид нар маргааш өглөө явахаар боллоо, манай хамт явах нэг хүн ирээгүй байна. Тэр хүнд хайгч байгаа гэж хэлсэн чинь чи хаана байгаан гэж асуухаар нь гэртээ байна гэхэд одоо очиж явъя гэж хэлсэн. Намайг ирж авахад нэг танихгүй залуу, *******, *******, талийгаач ирж авсан. Бид хэд буцаад “*******” засвар дээр очсон. Би 1 пиво уугаад сууж байхад талийгаачийн машин нь засагдаж дуусаад, бид нар *******ын гэрт очиж хоол хийж идье гэж ярьж тохирсон. ******* гэртээ машинаа тавъя гээд *******, , талийгаач бид 4 яваад *******ын машиныг тавиад, эргээд талийгаачийн машинтай дэлгүүр орж ногоо авсан. Дэлгүүр орох хооронд талийгаач архи уучихсан нэлээн согтуу байсан учир талийгаач хурдтай ширүүн давхиад байхаар нь машинтайгаа юм мөргөчих байх гээд би машиныг нь унаад явж байгаад Өнөр бүл дэлгүүрийн гэрлэн дохион дээр гэсэн улсын дугаартай Гранд марк 2 маркийн машинтай шүргэлцээд, тэндээ машины эзэнтэй ярьж тохироод машиныг нь засуулж өгөхөөр болсон. Тухайн үед бид нарыг шүргэлцсэн машины жолоочтой юм ярилцаад байж байхад хажууд 2 цагдаа ирсэн. Хоорондоо тохиролцож байна гэж хэлэхэд за за гээд яваад өгсөн. Бид нар маргааш нь машиныг нь засуулахаар болсон. Тэр үед *******, ******* 2 ирсэн. Бид нар талийгаачийн машиныг *******ын гэрийн гадаа тавиад *******ын гэрт хоол идэх гэж байснаа ******* манайх хоол хийчихсэн, манай гэрт очиж хоол идье гээд *******ын гэр рүү *******, , *******, *******, талийгаач бид 6 явсан. Гэрт нь очиход ******* хотоос авч очсон гээд 0.75 граммын Ерөөл архи, 2.5 литрийн пиво гэртээ авсан байсан. Тэрийг нь уугаад, хоол идээд юм ярилцаад сууж байхад машин засуулах гэсэн юм гээд гээд Гранд марк 2 маркийн машинтай залууг дуудаад сэлбэгийн мөнгө ямар үнэтэй байдаг талаар судалсан. эхнэртэйгээ явж байгаа буцлаа гээд явахад нь *******, хоёр хамт явсан. Бид 4 үлдээд архи, пивоо нэлээн ууж согтсон. Тэр хооронд талийгаач аав руугаа би хүн дайраад алчихлаа гэж утсаар ярихад нь бид нар утсыг нь булаагаад авсан. Тэгэхэд төд удалгүй аав нь залгаад аавтайгаа ярихдаа би хүн дайраад алчихсан гээд байхаар нь чи яах гэж тэгж байдаг юм гээд ******* утсыг нь 2 удаа булааж авсан. Би чи яах гэж ууж идчихээд эцэг, эхийнхээ санааг зовоож байдаг юм гэж хэлэхэд над руу дайраад чи миний дууг хорьдог хэн юм, би хэнтэй ярих нь чамд хамаагүй, би эцэг, эхтэйгээ ярьж байна. Намайг жоохон байхад аав маань архи уугаад яаж зовоож байсныг та нар мэдэхгүй шүү дээ, би одоо эцэг, эхийгээ зовооно гэхээр нь би яах гэж тэгдэг юм боль гэж болиулхад өөдөөс уурлахаар нь яах юм бэ хөгшөөн чиний буруу гэхэд чи дандаа миний дууг хорьдог, чи миний машиныг мөргүүлсэн би өөрийнхөө машиныг чамаас мөнгө гаргуулахгүй өөрөө машинаа засуулчихна гэхээр нь үгүй, би мөргөсөн учир би засуулж өгнө гээд бид хоёр тухайн үед маргалдаад өнгөрсөн. Төд удалгүй бие засах гээд гараад явсан.  ******* бид хоёр суугаад үлдсэн чинь гадаа хүн уйлаад, утсаар яриад байх шиг болохоор нь дахиад эцэг, эхтэйгээ янз бүрийн юм яриад байгаа юм болов уу гээд араас нь гараад очсон. Тухайн үед хэнтэй ярьсныг нь мэдээгүй. Уйлаад утсаар яриад байхаар нь би утсыг нь булаагаад авсан. Чи болиоч, ууж, идчихээд яах гэж ар гэрийнхнийхээ санааг зовоож байдаг юм гэсэн чинь намайг цохисон. Бид хоёр нэг нэгнийгээ гурав дөрвөн удаа цохилцсон. Тэрнээс өмнө эхнэртэйгээ утсаар ярьж байхад нь би эхнэртэй нь манай найз согтсон байна, одоо уухаа болилоо гэж утсаар ярьчихаад хоёулаа гэр рүү орсон. Дахиад чи миний машиныг мөргүүлчихээд засуулж өгч чадахгүй, арчаагүй мөнгө төгрөг ч байхгүй ядарсан гэж хэлсэн. Би уурандаа тэсэхгүй сандал аваад шидчихсэн. Би тэр үеийг сайн санахгүй байгаа, согтчихсон байсан. Нэг мэдэхэд *******ын гэрт оччихсон *******тай муудалцаад сууж байхад нь би ерөөсөө явлаа найз нь харьж амарлаа гээд гэрээс нь гараад алхаж байхад ******* ирээд, намайг гэрт хүргэж өгсөн гэж хэлсэн, би сайн санахгүй байгаа. гээд манай хуурай дүү байдаг. Нэг сэрэхэд машинд хамт сууж байсан. За за ах нь тамхиа дуусчихаад орж унтлаа гээд гэр рүүгээ ороод унтсан. Өглөө 07 цаг 10 минут болж байхад миний утас дуугарсан. *******, ******* хоёр талийгаачийг өнгөрсөн байна гэж хэлсэн. Юу яриад байгаа юм бэ? яасан гэж өнгөрсөн юм бэ? гэхэд бид нар ч гэсэн мэдээгүй байна, чи гараад ир, хурдал гэсэн. Би гарч очоод тухайн үед өнгөрсөн байгаа гэдэгт нь итгээгүй. *******ын гэрт очиход баахан цагдаа ирчихсэн, гэрийнх нь үүдээр баахан хүмүүс байсан. Би яасан үнэн юм уу тоглоод байгаа юм уу гэж хэлсэн. Би *******ын гэр рүү очих гэсэн чинь ******* ингэсэн гээд шууд цагдаагийн машинд суулгаад эрүүлжүүлэх рүү явсан. Надад найзынхаа амь насыг хохирооё гэсэн санаа байгаагүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би сая төрсөн хүүхдийнх нь гэрчилгээний хуулбарыг авч ирсэн. Банкинд зээлтэй байсан гэдгийг саяхан мэдээд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үндсэн зээл болох 2.400.000 төгрөгийг нь төлөөд, хүү буюу дараа төлөгдөх 1.600.000 гаруй төгрөг гээд нийт 4.021.000 төгрөгийг нэхэмжлэх талаар шүүхэд өмнө ирэхдээ хавтаст хэрэгт хавсаргасан. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тодорхой болсон байх. Би хэргийн материалтай нь танилцсан. Би гомдол саналтай гээд байх зүйл байхгүй, гомдолтой гэж хэллээ гээд тэр хүн босоод ирэхгүй.

Гэрч Э.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 1 шил архи, 1 пиво нэлээн хэд хоногийн өмнө хотоос гэрт авч ирээд тавьчихсан байсан. ******* залгаад Баруунсайханд явж байна гэж хэлсэн. Би гэрт хоол хийж байсан. Хэнтэй явж байсныг нь мэдээгүй ирж хоол ид гэж хэлсэн. Төд удалгүй над руу залгаад машинтай шүргэлцчихлээ гэж хэлэхээр нь би очсон. Намайг очиход шүргүүлсэн машины хүнтэйгээ тохироод талийгаачийн бичиг баримтыг нь өгөөд учраа олцгоосон байсан. ******* бид хоёр явсан. , *******, *******, талийгаач нар *******ын гэр рүү явсан. Гэр рүү явж байсан чинь над руу залгаад талийгаачийн машиныг тавьчихаад хамт явъя гээд би очиж авсан. Манай гэрт ирээд хоол унд идээд хайрцагтай юм талийгаач бариад машинд суусан нь лаазтай 9 пиво байсан. Би 1 пиво гаргаж өгснийг уусан. Би өөрөө бол уусан гэхдээ согтсон зүйл байгаагүй. Талийгаач пиво эхэлж гаргасан, би архи пиво гаргаагүй.  Архи, пиво уугаад дуусахад би гэрт 1 пиво, 1 шил архи байсныг гаргасан. Ууцгаая гээд маргалдаан болоод байсан. Гэхдээ болъё гэж яриад байхаар нь пиво гаргаж задалсан. Ер нь Баруунсайханд машин шүргэчихлээ гээд засаж өгнө, засуулахгүй гээд маргалдаад байсан. Манай гэрт ирээд эхлээд гайгүй байсан. Бүгдээрээ утаснаасаа Гранд марк 2 маркийн машины сэлбэг хайсан. Энэ хэд хоол идэж байх хоорондоо машины сэлбэг сурцгаасан. Талийгаач утсаар яриад хашхираад байсан. Боль гэж хэлцгээсэн. Маргаж уурлаад байсан зүйл байхгүй. Би яг хажууд нь сууж байсан болохоор миний найз боль гэж хэлсэн. ******* талийгаачийг 2 удаа өшиглөснийг би харсан.  Нэгийг нь оносон эсэхийг хараагүй. Эхлээд муудалцаад байхаар нь би боль гээд *******ыг аваад гарсан чинь талийгаач араас зууралдаад байсан. Гурвуулаа гарсан чинь талийгаач цохих гэхэд хоёулаа давхралдаад унасан. Би дунд нь очоод *******ыг татаж аваад боль гэж хэлсэн. Тэр хооронд босохдоо талийгаачийн толгой руу нь өшиглөсөн. Ойчихдоо талийгаач дор нь ороод ойчсон. ******* дээр нь байсан учир би татаад босгосон.  Харанхуй бүрий болчихсон байсан. Дээшээ харж ойчсон байж байгаад талийгаач хажуугаараа босож ирсэн. Тэр үед өшиглөсөн. Талийгаач гэрт орж ирээд маргаан өдөөд байсан. Би энэ хоёроос салаагүй. Төлнө гээд маргалдаж эхлэхдээ талийгаач хашхираад байсан учир ******* очиж цохиж авсан байх.  Би хараагүй, Чи намайг цохилоо гэж хоорондоо маргалдаад байсан учир би болиулсан. ******* манай гэрт 21 цаг өнгөрөөгөөд эхнэртэйгээ ундаа бариад ирсэн. Бид нар гэрт байж байсан. ******* орж ирээд удаагүй, би гэрээ цоожлоод гараад явсан. Би *******ыг боль гээд цээж рүү нь эрчимтэйгээр нэг түлхсэн байдаг. Талийгаачтай бусдаар маргалдсан зүйл байхгүй.

Гэрч Ц.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид нар хоол идэх гээд 17 цагийн үед очсон байх. Талийгаач хоол иднэ гэж аяганд хийлгээд идсэн эсэхийг мэдээгүй. ******* согтууруулах ундааны зүйл уугаагүй, талийгаач, би, , ******* бид 4 ганц ганц пиво уусан байсан. Би *******ын гэрээс 20 цагийн үед явсан. Би өглөө эрт хөдөө явах ажилтай байсан. Талийгаачид халдаагүй ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Намайг явах үед ямар байсныг мэдэхгүй байна. Гэрт ширээ тойроод сууцгааж байсан. Намайг явах хугацаанд маргалдсан зүйл болоогүй.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Б.*******, Ж.******* нар нь маргасны улмаас хоорондоо зодолдож улмаар Ж.*******гийн амь нас эрсэдсэн байна. Б.*******ыг гэм буруутай гэж дүгнэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би талийгаачийн төрсөн аав нь байгаа юм. Талийгаач манай хамгийн том хүү байгаа юм. Талийгаач доороо 4 дүүтэй. Жуухтай ургийн ******* овогтой *******. 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. Талийгаач бүрэн бус дунд боловсролтой. 8 дугаар анги төгсөөд Төв аймагт цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд БНСУ-д 3 жил ажиллаж байгаад ирсэн. Талийгаач Солонгос улсаас ирээд машин авч хувиараа тээвэрт явдаг байсан. Талийгаач тусдаа гараагүй байсан. Аав, ээж, дүү нарын хамтаар тоотод оршин суудаг байсан. Саяхан нэг найз охинтой болсон байсан. Найз охиныг нь гэдэг Улаанбаатар хотын хүүхэд байгаа юм. Тэр охин одоо 7 сартай жирэмсэн юм байна лээ. Хүүхдээ харж чадсангүй дээ миний хүү. Талийгаач жил орчмын өмнөөс эхлэн аймгийн чиглэлд хувийн машинаар хүн тээвэрт явдаг болсон. Манай хүү хот хооронд явна, тэгээд зав муутай сүүлийн үед найз охинтой болчихсон найз охиныхоороо голдуу байгаад байсан. Хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар сарын 09, 10-ны үед нэг ирээд гарсан. Түүнээс хойш гэрээ рээ ирээгүй байсан. Талийгаач нас бардгийн өмнө орой буюу 2020 оны 03 дугаар сарын 21-ний 19 цаг өнгөрч байхад над руу залгаж ярьсан. Би тухайн үед нь автобусанд явж байсан учраас нэг их зүйл яриагүй. Би автобусанд явж байна дараа яръя чиний наад дуу муу чинь яачихсан юм бэ гэж хэлээд утсаа салгасан. Угаасаа автобусанд явсан учраас юу ярьж байгаа нь сонсогдохгүй ч байсан. Тэгсэн над руу дахин нэг залгахаар нь би утсаа салгачихсан. Тухайн орой намайг тэгээд гадуур явж байхад ээжтэйгээ бас утсаар ярьсан гэсэн юу ярьсныг нь бол мэдээгүй. 2020 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 40 минутын үед манай хүүгийн найз ******* над руу залгасан. Тэгээд утсаа авсан чинь та сэтгэлээ бариарай гээд байсан. Тэгж байгаад миний хүүг өнгөрчихсөн гэж хэлсэн. Тэгээд тэр үгийг сонсоод цаашаа юу ярьсан эсэхээ санахгүй байна. Бараг утсаа салгасан байх. Тэгээд жаал тайвширч байгаад ах, дүү садандаа хэл хүргээд гадуур гараад алтан хайрцгийг нь нээлгээд орой 18 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос аймгийн чиглэлд гарсан. Бусдаар ямар асуудал болсон талаар тодорхой мэдэж байгаа зүйл байхгүй байна... Сүүлийн үед нуруу жаахан өвдсөн гээд лент наасан нэг явж байсан. Өөрөөр өвдөж байсан болон хууч өвчтэй зүйл байхгүй. Эмнэлгийн байгууллагаар явж байсан зүйл байхгүй... 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс талийгаачийн 49 хоног дуустал хугацаанд буяны ном уншуулахад нийт 1.171.000 төгрөгийн зардал гарсан. аймгаас Улаанбаатар хот руу шарил ачихад зарцуулсан бензин шатахууны зардалд 390.070 төгрөг, улсын дугаартай тээврийн хэрэгслийг аймгаас Улаанбаатар хот руу авч явахад зарцуулсан шатахуунд 100.500 төгрөг, хүүгийн машиныг журмын хашаанд оруулсан болон автомашины эвдрэл гэмтлийн үнэлгээнд 158.000 төгрөг, улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээний мөнгө 575.000 төгрөг, талийгаачийн буяны ажилд 14.602.573 төгрөгийн буюу нийт 16.997.143 төгрөгийн зардал гарсан. Дээр нь талийгаач ээжийнхээ нэр дээр уг улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авсан юм. Тэгээд талийгаач хүү минь хот хооронд яваад машиныхаа зээлийг буюу сард 440.000 төгрөг төлж байсан. Нас барснаас хойш буюу 2020 оны 03 дугаар сараас хойш 2021 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн төлбөрт 4.840.000 төгрөгийн үлдэгдэл гарч байгаа. Ингээд уг зээлийг төлж барагдуулмаар байна. Нийт 21.837.143 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эдгээр нэхэмжилж байгаа зүйлүүдийн баримтыг бүгдийг гаргаж өгье. *******ын ар гэрээс талийгаачийн 49 хоногт нь гээд 1.000.000 төгрөг өгсөн. Мөн машины эвдрэл хохирлын мөнгө гэж 645.000 төгрөг төлсөн байгаа. Тэгэхээр үүнийг нэхэмжилсэн мөнгөн дүнгээс буюу 21.837.143 төгрөгөөс 1.645.000 хасаад би яг одоо 20.192.143 төгрөгийг нэхэмжилж байна. Хүний амь юм чинь гомдолгүй гэх юу байхав. Гомдолтой байгаа. Би бол бодит гарсан зардлаас илүү зүйл нэхэмжлээгүй. /1-р хх-ийн 95-96, 97-98-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би талийгаач Ж.*******ийг өмнө нь таньдаг байж байгаад 2019 оны 11 дүгээр сараас нэг гэрт орж хамтран амьдарч байсан. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бидний дундаас охин маань 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Манай нөхөр Ж.******* нь Улаанбаатар хот хооронд хувиараа хүн тээврийн авто машин жолоодож байсан. Тэгээд хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотоос аймгийн төв Даланзадгад сум руу явсан. Тэгээд 22-ны өглөө нас барсан талаар мэдсэн. 21-ний орой 19 цагийн үед утсаар ярьсан. Талийгаач ******* гэдэг найзтайгаа уулзаад байж байна гэж байсан. Бид хоёр ойр зуур юм ярьж байгаад найз ******* нь хөдөөнөөс ирсэн байна гэхээр нь би тэр хүнтэй нь бас ярьж байгаад хөдөөнөөс ирсэн гэх зэрэг зүйл яриад утсаа тасалсан. Манай талийгаач 2019 оны эхээс эхэлж хүн тээвэрт явж эхэлсэн. Тэр үеэс эхэлж ******* гэдэг хүнтэй найзалж эхэлсэн. ******* нь бас хот хооронд хүн тээвэрт явдаг юм. Би *******тай Улаанбаатар хотод ирсэн байх үед нь таарч уулзаж байсан. Сүүлийн хэдэн сар ******* нь хот хооронд явахгүй хөдөө байж байгаад тэр орой таарсан гэсэн. Тэд нар энгийн найзууд, тийм дотно биш байсан байх. Би охиноо насанд хүртэл нь гэм буруутай этгээдээс тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байгаа. Одоогоор мөнгөн дүнг тооцож гаргасан баримт байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгөх байх гэж бодож байна. /хх-ийн 101-102-р хуудас/

Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Би хоолоо хийж дуусаад байж байтал ******* залгаад Өнөрбүлийн урд гэрлэн дохион дэр машинтай мөргөлдчихлөө хүрээд ирэх боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би за гэж хэлээд явсан. Явж байх замд ******* явган явж таарсан. Тэгээд *******ыг аваад Өнөрбүлийн урд гэрлэн дохиотой уулзвар дээр очсон. Тэгсэн чинь тэнд талийгаачийн Тоёота Альпард маркийн 84-75 улсын дугаартай машинтай, хот хооронд явдаг талийгаач ******* болон *******, *******, нар байж байсан. Мөн мөргүүлсэн цагаан өнгийн Тоёота Гранд марк-2 маркийн автомашин зогсож байсан. Тэр хэд уг Гранд марк-2 маркийн машины эзэнтэй нь ярилцаж тохиролцоод хохиролгүй болгож өгөхөөр ярилцчихсан байсан. Тэгж осол гаргахад талийгаачийн машиныг ******* барьж явсан гэж байсан. Тэгээд Гранд марк-2 маркийн машины урд гуперийг талийгаач машиндаа аваад *******ынх руу явсан. Би *******ыг аваад гэр рүүгээ явсан. ******* бид хоёрыг гэр рүү очиж байхад ******* руу ******* залгаад бид хоёрыг хаана байгааг асуугаад бид нарыг *******ынхаас авчих гэж хэлсэн байсан. Тэгээд би гэр рүүгээ орж амжаагүй буцаж эргээд *******ынд очсон. *******ынд *******, *******, , талийгаач нар түрүүлээд оччихсон байж байсан. Гэрт нь *******ын эхнэр нь байж байсан. Тэгээд тэнд талийгаачийн нөгөө шүргэлцсэн машиныг нь орхиод *******ын эхнэрээс бусад нь бүгд манай машинд суугаад манайх руу хоол идэхээр явсан. Тэгээд гэрт 18 цагийн үед ирээд би өөрсдөө аягаа аваад аягалаад идээрэй гэж хэлсэн. Манай хэд хэн нь том аяга авна тэр нь их  хоол иднэ гэж хөхрөлдөөд аяга авцгаагаад хоол унд хийгээд идэж ууцгаасан. Тэгээд хоол идчихээд *******, ******* /*******ыг бид нар гэж дууддаг юм/ талийгаач нар ийш тийшээ залгаад Гранд марк-2-ын сэлбэг сураглаад байсан. Тэр Гранд марк-2-ийн гупер нь хагарч зүүн талын кирлон нь жаахан хонхойчихсон байсан. Тэгээд талийгаач надад машинд хайрцагтай юм байгаа аваад ир гэж надад хэлсэн. Тэгээд би машиндаа очиж үзсэн чинь хойд суудлын голын гишгүүр дээр хайрцагтай 8-9 ширхэг лаазтай пиво байсан. *******ынхаас тэр хэд суухдаа л миний машинд тавьчихсан байсан юм билээ би тэрийг нь мэдээгүй байсан. Тэгээд тэр пивонуудыг оруулаад бүгдээрээ хувааж уусан. Тэнд *******, *******, *******, , талийгаач бид 6 байсан. Тэгээд бид нар бүгдээрээ найз нөхдүүд энд тэнд зугаалж барьсан ч хамтдаа нийлж явдаг найзууд учраас би хотоос авсан нөгөө архийг нь эхлээд гаргаад задалсан. Тэгээд би *******ыг тойруулчих гэж хэлсэн чинь ******* үгүй гэсэн. Тэгэхээр нь би өөрөө тойруулаад өгсөн. Тэгж архи ууж байхад талийгаач гарч бие засчихаад орж ирсэн. ОРж ирэхдээ аав архи уугаад байна гэнэ ээ гэж хэлээд аав руугаа утсаар залгаад яриад байсан. Аавыгаа та битгий архи уугаад бай таныг архи уухаар миний ажил бүтдэггүй, та бие муутай ээжийг хаяж гараад архи уугаад байх юм гэж хашхирсан уурласан байдалтай ярьсан. ******* машиныхаа 4 амартизаторыг солиулахаар засварт машинаа өгчихсөн байсан. Түүнийгээ явж авмаар байна орой болчихлоо гэх яриа болсон. Тэгээд гэж мөн хот хооронд явдаг залууг талийгаач залгаж дуудсан. гоор ер нь *******ыг машинд нь хүргүүлэх гэж дуудсан байсан. Тэгээд ирээд 20-30 минут болсон байх. г ирчихсэн сууж байхад талийгаач гэнэт энэ мууг хашраанаа гэж хэлээд аав руугаа залгаад би хүн амьны хэрэг хийчихлээ хүн дайрчихлаа цагдаа дээр байна осол гарчихсан гэх зүйл яриад пизда минь гэх зүйл яриад байсан. Тэгэхээр нь тэнд байсан би хэд болиоч яаж яриад байгаа юм, муу ёртой юм гэж хэлсэн. Тэгсэн чинь талийгаач та нарт хамаагүй би өөрөө мэдэж байна гээд байсан. Тэгээд *******тай бас маргалдаад байсан. ******* машиныг нь унаж яваад өдөр нь тэр машин мөргөсөн юм билээ тэгээд түүнийг нь ******* би засаад өгчихнө гээд талийгаач болохоор би чамаар янзлуулахгүй гээд маргалдаад байсан. Тэгээд бид нар бас л боль гээд болиулсан. Тэгээд *******, , гурав ялаа гээд 20 цагийн үед явсан. Тэгээд ******* талийгаач ******* бид 4 үлдсэн. Тэгээд талийгаач гэрийн гадаа гарчихсан хүнтэй утсаар яриад байсан. Нилээн удаан ярьсан. Бараг 20-30 минут лав болсон байсан. Тэгээд утсаар ярихдаа уурлаад хашхираад байхаар нь би гараад чи одоо наад утсаа боль /миний үгэнд талийгаач их ордог юм/ хэнтэй яриад байгаа юм гээд утсыг нь аваад ярьсан чинь талийгаачийн ээж нь байсан. Тэгээд би ээжид нь бид нар одоо ингээд амарлаа бид нар дахиж нэмж уухгүй гэж хэлсэн. Талийгаач энд аймагт ирэхээрээ *******ынхаар манайхаар ирдэг байсан. Тэгээд би талийгаачийг дагуулаад гэр рүү орсон. Тэгсэн чинь *******, талийгаач хоёр дахиад л хэрэлдээд унасан. ******* талийгаачийг чи ээж, аавтайгаа ингэж ярьж болохгүй шүү дээ гэхээр нь талийгаач чамд хамаагүй гээд л байсан. Тэгэхэд ямар нэг зодоон болоогүй. Тэгээд жаахан байж байгаад ******* утсаар яриад гарсан. Эргэж орж ирэх нь үү гэсэн чинь тэр чигтээ яваад өгсөн байсан. Би тэгээд зүүн орон дээр хэвтээд хүнтэй ярих гээд утсаа оролдоод байж байсан чинь гэнэт пир пар гэд явсан. Тэгээд харсан чинь гэрийн баруун талд байх шкаф, зурагт хоёрын дунд ******* хана талд нь талийгаач *******ын бүсэлхийгээр нь тэвэрчихсэн байж байсан. Талийгаач *******ыг ална гээд ******* нь амжих уу гээд байж байсан. Тэгэхэд нэг нэгнийгээ цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Би босож очоод боль гээд салгасан. Тэгээд би ******* руу яриад энэ хоёр зодолдоод байна гэж хэлсэн чинь ******* за за би яваад очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрт ******* ирэх гэж байна явъя гарцгаая гэж хэлсэн. Гарахдаа тэр хоёр түрүүлээд гарсан. Би араас нь гэрийн гэрэл унтраагаад гарах гэхэд тэр хоёр гадаа дахиад зодолдоод байгаа бололтой пижигнээд явчихсан. Тэгэхээр нь гарсан чинь манай гэрийн үүдний пингийн хажууд гадаа зууралдаад талийгаач доор нь ******* дээр нь давхралдаад унасан. Тэгээд би очоод *******ыг татаад босгочин чинь ******* талийгаачийг 2 удаа өшиглөсөн. Эхнийх нь оносон эсэхийг мэдэхгүй байна. Дараагийн өшиглөлт нь талийгаачийн толгойнд оносон. Тэгээд би *******ыг түлхээд болиулаад холдуулсан. Талийгаач газраас босоод ирсэн. ******* за за одоо болъё гэж хэлсэн. Талийгаач ч за за явцгаая гээд тэр хоёр гайгүй л болох шиг болсон. Тэгсэн чинь ******* хүрээд ирсэн. Тэгээд бид нар гэр рүү орсон. ******* мөн гэр рүү орсон. ******* эхнэр тэйгээ хамт ирсэн. /Би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/. гэрт хальт орж ирчихээд гарсан. Тэгээд байж байтал нөгөө хоёр буюу *******, талийгаач хоёр дахиад маргалдаад унасан. ******* бид хоёр тэр хоёрыг хооронд нь зодолдуулахгүй дунд нь зогсоод *******тай машин тэрэгнийх нь талаар яриад байж байтал ******* гэрийн хойморт дунд хэсэгт байх ширээний баруун талд зогсож байгаад ширээний ард талд байсан хуванцар ягаан өнгөтэй 1 ширхэг сандлыг аваад ширээний зүүн талд сууж байсан талийгаач руу шидсэн. Тэр сандал нь талийгаачийн толгойг оноод газар унасан. Талийгаач тэгэхэд яа толгой цохьчихлоо гэж дуугарч байгаа сонсогдсон. Би болохоор сандал шидэхийг нь харчихаад шууд *******ыг түлхээд гэрээс гаргасан. Тэгээд боль яах гээд байгаа юм гэж хэлээд гэр рүү орсон. ******* цаашаагаа яваад *******ын машинд суусан. Тэгээд гэрт ороод очсон чинь ******* гэр рүү явъя гэж хэлсэн. Тэгсэн чинь талийгаач юм яриагүй чимээгүй малгайгаа аваад мөн гэрээс гарсан. Тэгээд би өөрийнхөө машинд суугаад харин *******, *******, , талийгаач 4 *******ын машинаар *******ын гэр рүү явсан. Би араас нь дагаад явсан. Тэгээд *******ын хашаанд машинтайгаа бүгдээрээ орж зогссон. Хамгийн түрүүнд гэр рүүгээ орсон. Би араас нь гэр рүү нь орсон. н надад цай хийгээд өгч байх үед гаднаас ******* орж ирсэн. ******* орж ирэхдээ ёох бүтэхгүй юм байна гулгаагаад байх юм гэх утгатай зүйл яриад орж ирсэн. Тэгээд араас ******* орж ирсэн. Тэр үед над руу манай нэг найз залгаад Гурвансайханд хүрээд ир гээд байсан. Тэгээд ******* тамхи татлаа гал байна уу гэж асуугаад гэрээс гараад явсан. хоол хийж байсан. Би тэгэхээр нь *******т намайг Гурвансайханд хүргээд өг гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* тэгье тэгье ******* ч явах гээд байх шиг байна *******ыг мөн хүргээд өгье гэж хэлээд ******* бид хоёр гарч ирсэн. Тэгээд *******ын машинд суухад арын суудал дээр талийгаач хэвтэж байсан. Би унтчихсан юм байна гэж ойлгосон. Тэгээд хашаанаас машинтайгаа гарсан чинь ******* доошоо ганцаараа алхаж байсан. Тэгээд ******* дээр очоод *******ыг машинд суулгаад тэгээд Зүүнсайханы Хүрмэн дэлгүүрийн ард талын хашаанд буулгасан. Тэгчихээд Отгонбар, талийгаач бид гурав Гурвансайханд байх найз Алтанбаганынд очсон. Би буугаад найз Алтанбаганын гэрт орсон чинь бас нэг хүнтэй байж байсан. Тэр нь хажуу айлынх нь бололтой хүн байсан. Тэр хүн манай эхнэрийн ажил нь тарчихсан байна ажлаас авч ирэх гэсэн юм унаатай явж байна уу гэхээр нь би хүний унаатай явж байна гэсэн. Тэгэхээр нь би ******* руу залгаад миний найз энэ хүнтэй төв ороод ирээч гэж хэлсэн. Тэгээд ******* Алтанбаганынд байсан хүнийг аваад төв рүү явсан. Талийгаач энэ үед ******* машинд л унтаад явсан. Би тай юм яриад байж байтал ******* тэр хэд төв орчихоод буцаад ирсэн. Тэгэхээр нь би зөрж суугаад *******ынд очсон. Энэ хугацаанд талийгаач машины голын эгнээний суудал дээр доошоо хараад яг л хэвээрээ хэвтэж л байсан. Тэгж явж байхад талийгаач хурхираад унтаад байсан. Тэгээд *******ынд очоод би тэнд хоол идсэн. Талийгаач сэрж бууж ирээгүй. Тэгээд хоол идчихээд *******аар гэр рүүгээ хүргүүлсэн. Талийгаач ард нь байж л байсан. Намайг гэрт ирэхэд 23 цаг өнгөрч байсан байх. Би тэгээд унтаад өгсөн. Тэгээд өглөө 06 цаг болж байхад залгаад *******г нэг л сонин байна эмнэлэг дуудчихлаа чи хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад алхаж байтал ******* намайг ирж авсан. *******д ******* хэлсэн байсан юм шиг байгаа юм. *******, ******* хоёр Номгон явах гэж байсан юм. Тэгээд очсон чинь ******* эмч ирээд үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэж байсан. Надтай зэрэгцээд цагдаа нар бас тэнд очиж байсан... Пижигнээд явчихаар нь харсан чинь зууралдчихсан зогсож байсан. Намайг хараагүй байхад л хэд хэд цохилцоод авсан байх гэж бодож байна. *******ын баруун нүднийх нь доор жаахан улаан эрээн болчихсон байсан... Дээрээс нь дэвссэн байдалтай бол биш доороос нь дээш чиглэлтэй өлгөж өшиглөсөн. Өшиглөхөөс өмнө талийгаач газарт биеийнхээ баруун талаараа унасан байсан. Тэгээд дээшээ өндийх үед нь талийгаачийн толгойн баруун хавьд нь өшиглөсөн. Сүүлийн тэр өшиглөхийг би яг харсан. Тэгэхэд талийгаач ямар нэг зүйл хэлээгүй. Алнаа гээд л орилоод босоод ирсэн. Тэгээд би болиулаад салгасан.” /хх-ийн 109-112-р хуудас/

 Гэрч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хот Даланзадгад сумын хооронд улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүн тээвэрт 2019 оны хавраас эхлэн одоог хүртэл явж байна. Намайг 20250 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байхад хот хооронд явдаг ******* нь 88057082 дугаарын утаснаас над руу залгаад “*******” авто засварын газарт хүрээд ир гэхээр нь яваад очсон. Тэгээд намайг ******* дээр очоод байж байтал удалгүй талийгаач ******* гаднаас орж ирээд машиндаа засвар хийлгэсэн. Үүний дараа бид гурав “*******” засвар дээр машинаа янзлаад байж байтал талийгаач ******* нь хот хооронд явдаг гэх залууг дуудаад бид дөрөв миний машиныг хашаанд хүргэж тавиад талийгаач ******* машинаа унаад Даланзадгад сумын Хан-Уулын 13 дугаар гудамжнаас *******ыг авахаар очсон. Тухайн үед машинд би, талийгаач *******, *******, бид нар *******ын гэр рүү явж байх замдаа машинтай мөргөлдөж тухайн жолоочтой жолоо барьж явсан ******* тохиролцсон. Энэ үед би *******, ******* нарыг дуудаж удалгүй тэр хоёр ирээд талийгаачийн машиныг *******ын гэрийн хашаанд тавиад *******ын гэр рүү 17 цагийн үед бүгд очсон. Тэгээд *******ын гэрт очоод хоол хийсэн байхаар нь бид нар идээд талийгаач хоолоо идээгүй. Тэгээд гэрийн эзэн ******* Улаанбаатар хотоос 0,75 литрийн “Ерөөл” архи 1 шил, 2 литрийн Нийслэл пиво 1 ширхэг, талийгаачийн машины хойно байсан 8 ширхэг лаазтай пивыг бид ууж дуусгаад , ******* нар хүн дуудаад байна гэж хэлээд 19 цагийн үед *******ын гэрээс гараад явсан. Харин *******ын гэрт талийгаач *******, ******* бид 4 үлдээд архи, пиво дуусаагүй байхаар нь тэрнээс нь ууж байгаад 20 цагийн үед би гэр рүүгээ явсан. Тухайн үед талийгаач ******* нь аавтайгаа утсаар яриад “Та харих болоогүй юу, би энд хүн дайрчихаад байна” гэж маргалдаад байхаар нь бид нар чи яах гэж ингэж муу ёрлодог юм бэ гэхэд тэр хүнийг ингэж айлгаж байгаад гэрт нь хариулах гэж байгаа юм гэж хэлсэн. Дараа нь ээж рүүгээ яриад тэр пизда чинь архи уугаад яваад байх юм, тэгэхээр миний ажил бүтэхгүй байна гэж хэлээд дараа нь аавынхаа найз руу залгаж “Дахиад аавыг уруу татсан бол нисэхэд очиж байгаад алаад булна шүү” гэж аавынхаа найзтай хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би удалгүй 20 цагийн үед *******ын гэрээс гараад явсан. *******ын гэрт талийгаач *******, *******, ******* гурав үлдсэн. Тэгээд би маргааш өглөө нь хөдөө явах гээд *******ын гэрт очиход *******г *******ын гэрт нас барсныг мэдэж ******* бид хоёр түргэн дуудсан. /хх-ийн 115-116-р хуудас/

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед босоод гэрээс гарахад талийгаач ирээд манай хашаанд ирчихсэн машиндаа унтаж байсан. Тэгээд би буцаж гэрт орж ирээд хэвтэж байхад талийгаач гэрт ороод ирсэн. Тэгээд бид хоёр 09 цаг 40 минутын үед гэрээс гарсан. Би *******аас захиасаа авахаар гарсан, талийгаач болохоор дайвраа тараах гээд гарсан. Тэгээд би *******тай уулзаж машины сэлбэгээ аваад “*******” засварын газарт очиж машинаа оролдуулсан. Засвар дээр байж байхад талийгаач 14 цагийн үед дайвраа тараачихлаа гээд хүрээд ирсэн. Засварын газарт машинаа оруулаад амартизатор сольсон, мөн миний хуучин өндөрлөгөөг машиндаа тавиулсан. Тэгээд байж байхад над руу чад бичээд тоотод байна эндээс ирээд аваатах гэж бичсэн байсан. Бид нар *******, , талийгаач бид 4 гарч яваад аг очиж авсан. Тэгээд эргэж засварын газрын гадаа ирээд би буугаад үлдсэн, та хэд явж бай би машиндаа юм хийлгэчихээд яваад очно гэж хэлсэн. Тэр хэдийг би гэр рүү явуулсан. Гэрт очоод сайхан хоол хийлгэж идээд байж бай гэж хэлсэн. Тэгээд байж байхад ******* залгаад бид нар Өнөрбүлийн уулзвар дээр машинтай мөргөлдчихсөн байна, хүрээд ир гэж хэлсэн. Би засварын газраас гараад зам руу гарсан чинь ******* явж таараад би *******ын машинд суугаад Өнөрбүлийн уулзвар дээр бид хоёр хамт очсон. Бид хоёрыг хүрээд очиход тэд нар тохиролцсон байсан. Тэгээд бид нар *******ын гэр рүү явцгаасан. *******ын гэрт , *******, , талийгаач ******* бид нар очсон. *******ын гэрт очиход 18 цаг өнгөрч байсан байх. Тэгээд *******ынд очиход цуйван хийсэн байсан, түүнийг нь идсэн. Тэгсэн ******* Ерөөл нэртэй 0,75 граммын архи, хэдэн пиво, Нийслэл нэртэй 2,5 л пиво 1 ширхэг зэргийг гаргаж ирсэн. Тэгээд тэрийгээ задлаад ******* архи тойруулж байхад би явлаа гээд г дуудсан. Тэр үед талийгаач аавтайгаа яриад би хүн мөргөөд алчихлаа та архи уухаар миний ажил үйлс бүтэхгүй байна, надад хэцүү байна гэж хэлсэн. Тэгсэн удаагүй талийгаачийн аав над руу залгаад наад хүүхэд чинь юу болоод байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй хүрч ирээд нэг их удаагүй явъя гэсэн.  19 цаг өнгөрч байхад гоор бид хоёр засварын газарт хүргүүлсэн. Машин засвараас гарах болоогүй байсан. Тэгээд хүлээж байхад яваад өгсөн байсан. Тэгээд 21 цаг болж байхад засвараас машинаа аваад гарах үед ******* над руу залгаад , ******* нар муудалцаад байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд Солонго дэлгүүр орж хэрчсэн гурил 5 ширхэг, 2 хар эссэ, ногоон эссэ 1 ширхэг, 1 түмний кола зэргийг аваад гэртээ очсон. Тэгээд гэрт очиход эхнэр хоол хийх гээд бэлдсэн байсан. Тэгээд би ганцаараа явбал архи уулгаж магадгүй гэж бодоод эхнэрийг аваад *******ын гэр рүү явсан. *******ын гэр байдаг хашаанд ороход *******, , талийгаач гурав гадаа байж байсан. Би гэр рүү ороход тэд нар намайг дагаад гэр рүү орсон. Гэрт ороход гэрийн үүдэнд ягаан сандал хагарчихсан байсан. Гэрт ороод би за явцгаая манайд очиж хоол хийж идье гэхэд ******* энэ хоёр муудалцаад ширээн дээр байсан тавагтай идээ нураасан би түүнийг нь сая түүсэн гэж хэлсэн. Тэгээд яагаад муудалцсан юм бэ гэж асуухад талийгаачийг аав, ээжтэйгээ ёс бусаар харьцаж доромжилсон гэсэн. Тэгсэн , ******* хоёр чи яах гэж ингэж байдаг юм гэсэн чинь талийгаач эхлээд ******* руу уурласан гэсэн. Тэгсэн ******* гараад яваад өгсөн юм байна лээ. Тэгээд муудалцсан гэж хэлсэн. Тэр үед талийгаач чи найзыгаа ингэж болохгүй шүү дээ би бас эр хүн шүү дээ гэх мэтийн үг хэлээд байсан. Тэгсэн чинь би чамаас зөндөө уучлал гуйгаа биз дээ би чамд цохиулах ёстой юм уу гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* та хоёр муу шээс яах гэж ингэж байдаг юм бэ? та хоёр айлд байгаа шүү гэж хэлсэн. Би г дагуулж гараад гадаа тамхилсан. Тамхиа татаж дуусгаад шууд машинд суугаад явцгаасан. Миний машинд хажуу суудал дээр манай эхнэр суугаад миний арын суудалд талийгаач эхнэрийн арын суудалд суугаад явсан. ******* өөрийн машинтайгаа явсан. Тэгээд манай хашаанд ******* түрүүлж орсон, би араас нь машинаа оруулсан.  Манай эхнэр гэрийн хаалгаа онгойлгоод орсон, араас нь ******* орсон. Би , талийгаач хоёрыг бууя гэсэн чинь тэр хоёр буухгүй хоорондоо муудалцаад байсан. Тэгээд би г гэр рүү оръё гэсээр байгаад г аваад гэр рүү орсон. Талийгаачийг гэр рүү оръё гэсэн чинь орохгүй би унтлаа гэсэн. Тэгээд би тай хамт гэрт ороход ******* цай ууж байсан. д манай эхнэр цай хийж өгсөн. Тэгж байхад *******, хоёр юунаас болсон мэдэхгүй хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн чинь би явж амарлаа гээд гэрээс гарсан. Тэгэхээр нь би *******ыг явъя би чамайг хүргэж өгөнгөө г хүргээд өгчихье гэсэн. Тэгээд *******ыг урд суудалд суулгаад хашаанаас гарахад доошоо алхаж байсан. г машинд суулгаад явсан. г Зүүнсайханд хашаанд нь орж буулгаж өгөөд *******ыг Гурвансайханы 3-20 тоотод хүргэж өгөхөөр явсан. Тэгээд очиход хоёр залуу гараад ирсэн. ******* тэр хүнтэй уулзаж байгаад түр байж бай одоо нэг хүн гараад ирнэ манай найз байгаа юм, тэрийг хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд байж байхад нэг залуу гарч ирсэн. Тэр залуу суугаад Эрдэнэс-Оюу дэлгүүр орж эхнэрээ аваадахъя гэсэн. Тэгээд дэлгүүр дээр очиход 22 цаг өнгөрч байсан. Дэлгүүрийн гадаа очиход нөгөө залуу дэлгүүр рүү ороод эргээд 2 эмэгтэй дагуулаад гараад ирсэн. Тэгээд Гурвансайханд хүргүүлье гэсэн. Тэгээд тэр эгчийг Гурвансайханд хүргэж өгсөн. Нөгөө залууг эхнэрийн хамтаар Гурвансайханы 3-20 тоотод буусан. Тухайн үед талийгаач арын суудалд ганцаараа унтаад явсан. Тэгээд явж байхад ******* залгаад найз нь цуг явъя гэсэн. Тэгээд би эргэж очоод *******ыг аваад гэрт ирсэн. Гэрт ирээд ******* бид хоёр гэрт орсон талийгаач машинд унтаад үлдсэн. Бид хоёр гэрт ороод хоол идсэн. ******* хоолоо идэж дуусаагүй зүүрмэглээд байхаар нь би хүргээд өгье гээд *******ыг авад гарсан. Тэгээд гэр рүү нь явж байхад ******* таксины зогсоол дээр бууя гэсэн. Тэгээд би *******ыг таксины зогсоол дээр буулгачихад буцаад явж байхад талийгаач сэрээд бөөлжье гэсэн. Тэгэхээр нь замын эсрэг талд байсан зогсоол руу хуучин Хаан гэр гэж байсан баарны зогсоол руу шахаж зогсоод би хаалга нээж өгөхөд талийгаач тонгойж байгаад бөөлжсөн. Тэгээд бөөлжөөд болчихлоо гэхээр нь би хаалгаа хаагаад хөдөлсөн. Тэгээд хашаанд орж зогсоод бууя хөгшөөн гэсэн чинь би буухгүй энд унтлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүү ороод хувцсаа тайлаад орондоо ороод дуу сонсох гээд чихэвч зүүх үед гадаа чимээ гарсан. Тэгсэн эхнэр гар чийдэн аваад гарсан. Тэгээд хаалга нээхэд талийгаач гэрт ороод ирсэн. Хаалга даваад л урд хулдаасан дээр талийгаач хэвтээд өгсөн. Эхнэр араас нь ороод ирсэн. Тэгээд эхнэр дээшээ гарч хэвт гэхэд талийгаач үгүй гэж хэлсэн. Тэгээд би унтаад өгсөн. Би унтаж байгаад 03 цагийн үед сэрэхэд талийгаач яраглаад хурхираад байсан. Би эргээд унтаад өгсөн. Унтаж байхад ******* залгасан утсаа авахад 05 цаг 10 минут болж байсан. Тэгсэн ******* Номгоны алт руу явъя гэж хэлсэн. Тэгээд за за явъя чи хүрээд ир босоод юм бэлдээд байж байя гэсэн. Тэгээд би босоод хувцсаа өмсөөд эхнэрийг сэрээгээд хөнжил пүүгээ хаана байна гэж асуухад пинд байгаа гэхээр нь пингээс орж хөнжил пүүгээгээ авчихаад байж байхад ******* хүрээд ирсэн. Тэгээд би бэлдсэн юм аа аваад явах гээд гарсан. *******тай уулзаад нээрээ өчигдөр хийсэн хоол байгаа шүү дээ хоёулаа идчихээд явах уу аваад явах уу гэсэн. Тэгсэн ******* аваад явчихъя гэсэн. Тэгээд би гэрт ороод эхнэрийг хоолоо торонд хийгээд өгчих гэсэн. Тэгээд эхнэр босоод хоол бэлдсэн, тэр үед эхнэр талийгаачийг сонин болчихсон байна чи үздээ гэхээр нь би хөөе сэрээрэй гэхэд сэрэхгүй байсан. Хамар дээр нь хуруугаа тавьж үзсэн чинь амьсгалахгүй байсан. Зүрхийг нь чагнасан чинь юм сонсогдохгүй байсан. Тэгээд зүрхэн дээр нь иллэг хийсэн. *******ыг чи үздээ хөгшөөн гэсэн чинь ******* гүрээний судас дээр нь дарж үзээд байхгүй байна шүү дээ гэсэн. Тэгээд би түргэн дуудсан түргэнийг би 05 цаг 55 минутад дуудлага өгсөн. Тэгээд түргэн 06 цаг 17 минутад ирсэн. Тэгээд түргэний эмч ирээд талийгаачийг чагнаж үзээд байхгүй байна гэсэн. Тэгээд нүдийг нь хараад нас барсан байна гэж хэлсэн. Түргэний эмч миний утсаар цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө ирсэн. Цагдаа нар ирээд хамгаалалтанд авсан... Би *******тай гэрт очсон дараагаар би тай гарч тамхилсан. Тэгэхэд талийгаач ******* аав, ээжтэйгээ ингэж харьцаж болохгүй шүү дээ гэж хэлсэн.  ******* руу дайрсан гэсэн. Тэгсэн ******* яваад өгсөн чинь над руу дайрсан гэж хэлсэн. Тэгээд намайг цохиж авсан гэж хэлэхээр нь харсан чинь нүдний хэсэгт шалбарсан харагдаж байсан. Бид нар манайх руу явсан. /хх-ийн 119-121-р хуудас/

Гэрч О. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач Ж.******* 2020 оны 03 дугаар сарын 21-ний өглөөгүүр хотоос хүн тээвэрлэж ирсэн. Би өдөр 11 цагаас 12 цагийн хооронд төв рүү өөрийн машинтайгаа орж ирэхэд талийгаач ирчихсэн Очир худалдааны төвийн гадна талд зогсож байсан. Тэгээд би талийгаачтай уулзаж мэнд мэдчихээд би салаад явсан. Тэгээд би Зүүнсайханд байх эгчийн гэрт очиж хашаа янзалж байгаад 16 цаг өнгөрч байхад ******* авто засварын газар дээр очиход тэнд *******, *******, талийгаач ******* нар машин оролдож байсан. Тэгээд би гэр рүүгээ ганцаараа яваад машинаа тавьсан. Миний араас , *******, талийгаач ******* нар талийгаачийн машинаар ирсэн. Би талийгаачийн машинд суугаад явсан. Манайхаас гараад засмал замаар явж байгаад Өнөрбүл дэлгүүрийн урд уулзвар дээр машинтай шүргэлцсэн. Тэр уулзвар дээр нилээд удсан. Тэгж байгаад нөгөө шүргэлцсэн хүнтэйгээ талийгаач тохиролцсон. Тэгээд тэндээс яваад Мастер угаалгын гадаа очиж дахин нөгөө хүнтэйгээ ярилцаж байгаад бид нар *******ын гэр рүү явцгаасан. *******ын гэрт очиход 18 цаг болох гэж байсан. Бид нар *******ын гэрт , *******, *******, талийгаач ******* бид нар очсон. *******ын гэрт очоод хоол идэцгээсэн. Тэгээд байж байхад ******* нэг шил Ерөөл нэртэй 0,75 граммын архи гаргаж ирсэн. ******* задлаад архиа тойруулсан, мөн лаазтай пиво талийгаач машинаасаа авсан байсныг гаргаж ирсэн. Бүгдээрээ нэг лаазтай пиво бариад сууцгаасан, би нэг лаазтай пиво уугаад архинаас нь уухгүй сууж байхад ирсэн. Тэгээд ирээд бид нартай юм яриад сууж байсан. Тэр үед ******* нэг хүнтэй яриад муудалцаад байсан. Тэгээд аав архи уучихсан байна гээд бухимдаад байсан. Тэгсэн чинь хажуунаас нь чи эцэг, эхийгээ ингэж хэлж болохгүй гэж хэлсэн. Мөн бид нар ч эцэг, эхийгээ ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгээд байж байхад гийн эхнэр ирсэн. Тэгээд явахаар болохоор нь би хамт явъя гээд хамт гарсан. ******* мөн хамт явсан. гийн эхнэрээр ******* бид хоёр “*******” засварын газар дээр хүргүүлсэн. Тэнд очиход 19 цаг өнгөрч байсан. “*******” засвар дээр *******ын машин засвараас гарахыг нь хүлээсэн. Тэгээд мөд гарахгүй байхаар нь гараад гэр рүүгээ алхсан. Гэртээ хариад амарсан би гэртээ очиход 20 цаг өнгөрч байсан. Өнөөдөр өглөө буюу 2020 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 06 цаг өнгөрч байхад утсанд дуудлага ирэхээр нь сэрээд утсаа авсан чинь ******* байсан. Тэгээд *******г нас барсан байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд яваад очиход талийгаач гэрт нас барсан байсан. ******* гэрийн гадаа сууж байсан. Цагдаа ирээд хамгаалалтанд авчихсан... Бид дөрвөөс ямар нэг гэмтэж бэртсэн хүн байгаагүй. Мөн нөгөө машины жолооч эхнэртэйгээ явж байсан. Тэр хоёр мөн гэмтэж бэртээгүй. Ер нь хүн гэмтэж бэртэхээр мөргөлдсөн зүйл болоогүй. Хоёр машин хоорондоо хажуу талаараа шүргэлцсэн асуудал гарсан. Тухайн осол болох үед талийгаач ямар нэг гэмтэл толгойдоо аваагүй. Би сайн мэдэж байна. Тэгж хүн гэмтэхээр осол бол болоогүй. Талийгаач осол болсноос хойш ямар нэг гэмтэл авчихлаа энд тэнд өвдөж байна гэх зүйл огт ярьж хэлээгүй. /хх-ийн 122-123, 124-125-р хуудас/

Гэрч И.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач хот хооронд хүн тээвэрт явдаг байсан. 2020 оны 03 дугаар 21-ний өдөр 15-16 цагийн үед манайд *******, буюу *******, тэгээд манай нөхөр 4 манайд ирсэн. Хашаанд байж орж ирээд удаагүй тэд нар бөөнөөрөө явцгаасан. Манай нөхөр явахдаа хоол хийж байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрчсэн гурил захисан. Тэгээд би нөхөр рүүгээ яриад гурилаа нэхээд байсан. Тэгээд нөхөр 20 цагийн үед гурилаа аваад ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд хоёулаа тэр хэдийг очиж авъя тэгээд хоол хийж идүүлье гэсэн. Тэгээд бид хоёр яваад *******ын гэрт ирэхэд *******, , ******* нар гэрийн гадаа юм яриад чанга чанга дуугараад байж байсан. Тэгээд нөхөр бид хоёр гэр рүү орсон чинь араас нөгөө 3 ороод ирсэн. Тэгээд тэр гурав согтуу байсан. ******* их согтуу байсан. Тэгээд юм ярихаараа чанга чанга дуугараад байсан. , ******* хоёр хоорондоо муудалцаад байсан. , *******г чи эцэг, эхтэйгээ ингэж ярьж болохгүй гэж хэлсэн. ******* нь өмнөөс нь хэрэлдээд байсан. Тэгж байхад ******* намайг хоолоо хийсэн үү гэсэн. Тэгэхээр нь би хоол хийгээгүй одоо очиж хийнэ гэж хэлсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө манайх руу явахаар гэрээс гарсан. Тэгээд манай машины арын суудалд , ******* хоёр суугаад манай нөхөр машинаа бариад би хажуу талын суудалд суугаад явцгаасан. ******* ганцаараа машинаа жолоодоод явсан. Тэгээд манай гэрт ирээд ******* гэрт орсон, араас нь орж ирсэн. Тэгээд тэр хоёрт би цай хийж өгсөн, ******* машинд үлдсэн. Тэгээд байж байхад гэр рүү хүргээд өг гэж хэлсэн. г манай нөхөр өөрийн машинаараа *******ын хамтаар явж хүргэж өгсөн. Тэгээд хоол болсон учраас нөхөр рүүгээ залгаад ирж байна уу гэсэн чинь ирж байна гэж хэлээд удаагүй *******, манай нөхөр хоёр хүрээд ирсэн. Тэгээд тэр хоёр ирээд хоол идчихээд ******* мань гэртээ харьж амарлаа гэсэн. Манай хүн *******ыг гэрт нь хүргэж өгчихөөд ирсэн. Бид хоёр гэртээ байж байгаад угаадас асгачихаад эргээд гэр рүү орж явахад гадаа хүний чимээ гарах шиг болохоор нь гэр рүү ороод гар чийдэн аваад гараад ирсэн чинь талийгаач ******* машинаас буугаад ирчихсэн гэрийн зүүн талд хошлонгоос бариад зогсож байсан. Тэгээд би *******г түшээд гэр рүү оруулсан. Гэрт оруулсан чинь гэр рүү ороод босго даваах зуухны өмнө хэвтээд өгсөн. Тэгээд би дээшээ гарч хэвт гэсэн чинь дуугарахгүй хэвтээд байсан. Тухайн үед манай нөхөр гэрийн хойд талд утас оролдоод хэвтэж байсан. Тухайн үед 00 цаг болж байсан байх. Тэгээд орондоо ороод хэвтсэн. Манай нөхөр утсаа оролдож байгаад унтаад өгсөн. Би унтах гэсэн унтаж болохгүй байсан. ******* тэр орж ирсэн газраа л хөрвөөгөөд яраглаад байсан. Тэгээд би босоод гэрийн баруун талд адъяал дэвсэж өгөөд бос миний найз энэ адъяалан дээр гарч хэвт гэсэн чинь миний үгийг сонсож байгаа янз байхгүй байсан. Би цээжээр нь тэврээд адъяал руу дөхүүлсэн. Тухайн үед утасны цаг харсан чинь 2 цаг болж байсан. Би ч нойр хүрээд зурагтаа унтраагаад хэвтсэн чинь ******* аймар чангаар хурхираад эхэлсэн. Тэгээд за за ашгүй унтлаа гэж бодоод би унтсан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2020 оны 03 дугаар сарын 22-ны өглөө унтаж байхад манай нөхөр чихэн дээр нэг хүнтэй утсаар яриад байсан. Намайг дуудаад хайр нь хөдөө явах ажилтай болсон хайрынхаа юмыг бэлдээтэх гэсэн. Тэгээд би босоход 05 цаг өнгөрч байсан. Тэгээд би гал тогооны шкафнаас аяга аваад эргэсэн чинь талийгаачийн царай нь нэг сонин болчихсон байсан. Тэгээд нөхрийн найз ******* гаднаас орж ирсэн. Тэгээд би нөхөр, ******* хоёрт ******* нэг сонин болчихсон байна та хоёр наад хүнээ үзээч гэсэн чинь манай нөхөр талийгаач дээр очоод гараа раа амьсгалж байгаа эсэхийг нь шалгасан чинь амьсгаа мэдэгдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр 103-руу залгаад манай найз ухаан алдчихсан байх шиг байна гэж дуудлага өгсөн. 103, 20 минутын дараагаар ирсэн. Эмч талийгаачийг чагнуураар чагначихаад нүдийг нь нэг үзчихээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн байх утсаараа яриад байсан. Тэгж байгаад хүрж болохгүй шүү 2 хүүхдээ өөр газар аваач гэж хэлсэн. Би босоод 2 хүүхдээ босгоод аав, ээжийн гэрт хүргэж өгсөн. /хх-ийн 126-127-р хуудас/

Гэрч З. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ өөрийнхөө 38-32 ӨМЭ улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр Ё.гийн хамт Солонго дэлгүүрээс доошоо баруунаас зүүн тийшээ чиглэлтэй явж байгаад Өнөрбүлийн урд талын уулзвар дээр ногоон гэрлээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийх үед хойно явж байсан машин уулзвар дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийж миний машины зүүн урд хэсгийг мөргөөд урагшаа жаахан яваад зогссон. Тэгээд би машинаасаа буусан. Миний машиныг мөргөсөн машин нь улсын дугаартай Тоёота Альпард маркийн цагаан өнгөтэй машин байсан. Тэр машинаас жолоочтойгоо нийлээд 3 хүн бууж ирсэн. Бид нарын буруу уучлаарай хохирол мөнгийг чинь барагдуулна, машиныг чинь янзлуулаад өгнө гэж хэлээд миний машины гуперийг машиндаа хийгээд тэнд 5-6 орчим минут болсон. Тэр машиныг ******* гэж хүн нь жолоодож явсан гэж ярьж байсан. Би бол яг мэдэхгүй байна. Бид нар хоорондоо тохиролцоод салсан. Машинаа би гэртээ аваачиж тавьчихаад буцаж утсаар холбогдоод уг машины гэрчилгээг нь барьцаа болгож авсан. Тэд нар маргааш хот руу сэлбэгийг чинь захиж авч ирүүлнэ гэж хэлж байсан. Тэгээд маргааш өглөө нь ******* болон машины эзнийх нь утас руу нь холбогдох гээд залгасан чинь холбогдохгүй байсан. Би гадуур явж хайгаад Альпард зогсдог Номин говийн урд талд байх зогсоол дээр очоод *******тай уулзах гэсэн юм, хаана байгаа талаар мэдэх зүйл байна уу гэсэн чинь тэнд байсан хүмүүс нэг асуудал болоод ******* нь мөрдөнд орсон гэх утгатай зүйл ярьсан. Тэгээд цагдаа дээр ирсэн чинь ******* нь хоригдсон гэж байсан... *******ын ар гэрийнхэн нь надад 500.000 төгрөг өгсөн. Найз нөхөд нь янзлуулаад өгнө гэж хэлсэн. Тэд нар янзлуулаад өгчих байх гэж бодож байна. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо гомдол санал байхгүй. /хх-ийн 128-129-р хуудас/

Гэрч З. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ******* нь манай ангийн хүүхдийн эгчийнх нь нөхөр байсан гэдэг утгаар нь 2008 оноос хойш таньдаг болсон. ******* надаар өмнө нь нэг бөгж хийлгүүлнэ гэж ярьж байсан. Би болохоор гэрээ рээ алт мөнгөний дархан хийдэг юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орой 22 цагийн үед болов уу цагийн нарийн мэдэхгүй байна. Би ******* руу яриад бөгжнийхөө хэмжээг өгөөдөх ямар бөгж хийлгэх юм гэж асуусан чинь би яваад очъё гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд удаагүй гэрт ******* ганцаараа ороод ирсэн. Би гэртээ ганцаараа байсан. Би *******аас хэнтэй явж байгаа юм гэж асуусан чинь нэг найзтайгаа явж байна гэж хэлсэн. Хэн гэдэг найзтайгаа явж байгаагаа хэлээгүй. Тэгээд бид хоёр бөгжнийхөө талаар яриад байж байтал манай хойд хашааны Боогий гэх залуу ороод ирсэн. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Боогийн манай гадаа машин ирэхээр нь л орж ирсэн юм шиг байгаа юм. Тэгээд орж ирээд эхнэрээ ажил дээрээс нь авч ирэх гэсэн юм, хамт яваад өгөөч гэж гуйж орж ирсэн. Би *******т хэлсэн чинь ******* гадаа машинд байгаа хүндээ хэлээд Боогий тэр *******ын найзынх нь машинтай эхнэрээ авахаар явсан. ******* надтай үлдсэн. Тэгээд тэд нарыг буцаад ирэхээр нь ******* суугаад явсан. /хх-ийн 130-131-р хуудас/

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед талийгаач Чимэдээ над руу залгаад *******ын гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. 18 цаг 30 минутанд Онцгойн зүүн талд байх *******ын гэрт өөрийн машинтайгаа эхнэр 2 хүүхдийн хамт очсон. *******ын гэрт орохдоо би ганцаараа орсон. Эхнэр хүүхдээ машиндаа үлдээгээд *******ын гэрт орохдоо би ганцаараа орсон. Эхнэр хүүхдээ машиндаа үлдээгээд *******ын гэрт ороход *******, *******, талийгаач Чимэдээ, Азаа нар бүгд согтуу архи уугаад байж байсан. Тэгээд тэд нартай хот хооронд явдаг талаараа ярилцаад сууж байхад гаднаас /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ халамцуу эрүүл орж ирсэн. Тэгээд тэд нар нийлээд пиво уугаад үлдсэн. Намайг эхнэр хүүхэд явъя гэж гаднаас дуудсан болохоор би 19 цагийн үед *******ын гэрээс гарах гэсэн чинь *******, 2 засварын газар хүргээд өгөөч гээд надтай хамт гэрээс гарсан. *******ын гэрт талийгаач Чимэдээ, *******, *******, нар үлдсэн. Намайг тэр хоёрыг хүргэж өгөх гээд хамт гарах үед ******* үнэртүүлсэн, эрүүл байсан. Тэгээд би 3-р сургуулийн баруун урд талд байх хойшоо харсан авто засварын газар *******, хоёрыг хүргэж өгөөд эхнэр хүүхэдтэйгээ гэртээ харьсан. Хэрэлдэж зодолдсон зүйл байгаагүй. /хх-ийн 134-р хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “Эрдэнэ Оюу” дэлгүүрт ажилладаг юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажлаа 23 цагийн үед ажил тарсан. Тэгээд би нөхөр рүүгээ залгаад ирээд аваадах гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр нэг Альпард машинтай ирсэн. Өнгийг нь мэдэхгүй байна. Тэгээд би хамт ажилладаг гэж эгчтэй дэлгүүрээ цоожлоод гараад ирсэн. Манай нөхөр машинаас нь буугаад дэлгүүрийн галыг түлэхээр орчихсон. Байсан. Тэгээд эгч бид хоёр уг машины баруун талын заалны хаалгыг онгойлгосон чинь дунд суудал дээр согтуу хүн цаашаа хараад унтаж байсан. Хүнийг цаашаа болчих гэж хэлсэн чинь ер юм хэлээгүй. Огт хөдлөөгүй харин ийн уун гээд дуугараад байсан. Тэгэхээр нь би за яах юм би урд суудал дээр суучихъя гээд жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Харин арагшаа ороод нөгөө сандал дээр хэвтэж хүнийг жаахан шахаад ирмэгдээд суусан. Тэгээд галаа түлчихээд удаагүй гарч ирээд хойно ороод суусан. Манай нөхөр бараг зогсоогоороо явсан байх. Тэр суудал дээр хэвтэж байсан хүн нь хоёр суудал дамналдаад хэвтчихсэн байсан. Хөл нь хүртэл сандал дээр байсан. Тэгээд эхлээд эгчийг гэрт нь буюу манайхаас дээшээ хашааных нь гадаа буулгасан. Би хаягийг нь сайн мэдэхгүй байна. Дараа нь намайг гэрт буулгасан. Харин манай нөхөр машинд суугаад Алтанбаганых руу явсан. Тэгээд удалгүй гэртээ хүрээд ирсэн... Нүүр царайг нь хараагүй. Анх хаалга онгойлгоход цаашаа харчихсан байсан учраас харж чадаагүй. Жолооч нь бол огт архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин тэр машины ард хэвтэж байсан хүн согтуу байх шиг байсан. Архи машинаас үнэртэж байсан. /хх-ийн 139-140-р хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тоотод оршин суудаг. Манай эхнэр “Эрдэнэ Оюу” дэлгүүрт ажилладаг. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эхнэр ажлаасаа тарах гээд би очиж авах хэрэг гарсан. гэж манай урд хашаанд байдаг залуу машинтай урчаас түүнийг гуйж явахаар 23 цагийн орчимд гэрт нь очсон. Тэгсэн чинь гэртээ Ууганаа гэж зүс таних залуутай хамт байж байсан. Би д би хамт яваад эхнэрийг аваад ирье гэж гуйсан чинь юм хийгээд завгүй байсан. / алт мөнгөний дархан хийдэг юм/. Тэгтэл Ууганаа гадаа машин байгаа би яриад хэлчихье чи хамт явчихаад ирэхгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад очиход саарал өнгийн Альпард маркийн машин зогсож байсан. Тэгээд би жолоочийн эсрэг талын буюу зүүн урд талын хаалгыг онгойлгоод жолоочтой нь уулзаад сая Ууганаа ярьсан уу гэсэн чинь хаашаа яах гэж байгаа юм гэхээр нь би дэлгүүр орж хүн авч ирэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн чинь за тэгье тэгье гэж хэлээд би жолоочийн хажуу талын урд суудал дээр суугаад “” дэлгүүр рүү явсан. Эхнэрийн дэлгүүр дээр очоод би буугаад дэлгүүр орсон. Тэгээд эхнэрийг бас хамт ажилладаг нэг эгчтэй хамт дагуулаад гарч ирсэн. Манай эхнэр хамт ажилладаг хүнтэйгээ надаас түрүүлж гараад эхнэр жолоочийн хажууд нөгөө эгч ард тал руу нь ороод суучихсан байсан. Тэгээд би баруун талын заалны хаалгаар ороход Альпард машины голын суудал дээр нэг залуу хэвтэж байсан. Тэр хүний толгой зүүн тийшээ харсан байрлалтай байсан. Би яг хөлөн талаас нь орж очсон. Нөгөө эхнэрийн ажлын эгч надаас түрүүлж ороод нөгөө хүний бүсэлхий хавийн урд сандлын ирмэг дээр суучихсан байсан. Би ороод суух гэсэн зайгүй болсон байсан учраас нөгөө хэвтэж байсан хүний хөлийг түлхээд ах жаахан цаашилчих гэж хэлсэн чинь нөгөө хэвтэж байсан хүн хөлөө цаашаа бага зэрэг татсан. Тэгэхээр нь хөлний хавьд гарсан бага зэрэг зайн дээр ирмэгдэж суугаад явсан. Тэгээд Гурвансайханд нөгөө эгчийг гэрт нь буулгасан. Би хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд Алтанбаганын гадаа очоод зогссон. Эхнэр бид хоёр машинаас буухад Ууганаа Алтанбаганыхаас гараад ирсэн. Ууганаа уг машинд суугаад явсан. Би эхнэртэйгээ гэр рүүгээ харьсан. Ийм л зүйл болсон... *******ын биед ил харагдах гэмтэл шарх байх зүйл харагдаагүй. /хх-ийн 141-142-р хуудас/

Гэрч Ө. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “” дэлгүүрт үйлчлэг хийдэг юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажил 23 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг гэж хүнтэй хамт унаа хүлээсэн. Тэгээд 23 цаг жаахан өнгөрч байхад ын нөхөр нь хажуу талдаа гүйдэг хаалгатай машинтай ирсэн. Би машины марк мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй байна. бид хоёр машинд суух гэхэд машины арын суудал дээр хүн цаашаа харчихсан толгой нь зүүн тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгсэн жолоочийн урд талын суудал дээр сууна гээд уг машины урд суудал дээр суусан. Би уг нь хэвтэж байсан хүний бүсэлхий гуяны орчимд нь жаахан зайнд сандал ирмэгдээд суусан. Харин ын нөхөр хөлний хавьд мөн сандал ирмэгдээд суусан. Манай руу эхэлж яваад намайг буулгасан. Тэд нар тэгээд явсан. Уг хүнийг босгоод бид нарыг суулгах гэж жолооч нь дуудсан боловч нөгөө хүн нь босоогүй явж байхад бол уг хүн наашаа цаашаа хөрвөөгөөд байсан. Харин ямар нэг юм дуугарч яриагүй. Нүүр царайг нь хараагүй. Нөгөө хүн цаашаа харчихсан байсан. Дээр нь машин харанхуй байсан. Жолооч эрүүл байсан. Харин нөгөө хэвтэж байсан хүнээс архи үнэртэж байсан. Тэр жолоочийг би огт танихгүй хүн байсан. Хэвтэж байсан хүнийг ч би бас танихгүй. /хх-ийн 143-р хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний хүү ******* овогтой ******* нь төрөх тасагт ээж, аавын 3 дахь хүү болон мэндэлж ээж, аавыгаа баярлуулж байсан. Дээрээ 2 эгчтэй миний хамгийн бага хүү байгаа юм. Бага насаа эцэг, эхийн гар дээр болон цэцэрлэгээр хүмүүжсэн. 1998 билүү 1999 онд аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэн суралцаж улмаар аймгийн Даланзадгад сумын 1-р сургуулийн 9-10 дугаар ангиа суралцан төгссөн. Тэгээд бусад хүүхдийн адилаар 2009 онд байх Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн сургуульд элсэн орж Бэлчээр тэжээл судлаач мэргэжлээр 4 жил суралцан төгссөн. Тэгээд сургуулиа төгсөөд аймгийн сумын Эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтнаар орж ажилласан. Ажиллах хугацаандаа сайн ажиллаж хамт олныхоо дунд нэр хүнд сайтай ажиллаж байгаад хэдэн онд билээ цомхотголоор өөрийн хүсэлтээр ажлаасаа гараад  хувиараа хот хооронд 1-2 жил хүн тээвэрт явсан. Манай хүү оюутан байхдаа одоо байгаа эхнэр тэйгээ танилцаж 2012 оны 11 сарын 23-нд анхныхаа хүүг төрүүлсэн. Тухайн үед манай хүү эхнэртэйгээ хамт хотод оюутны байр түрээсэлж амьдардаг байсан. Тэгээд 2016 онд дунд хүүгээ суманд төрүүлсэн. Бага охин нь 2019 онд төрсөн. суманд өрх тусгаарлаж 3 хүүхдийн эцэг ханийхаа хамт амьдарч байна. Миний хүү ариун цагаан сэтгэлтэй ханьдаа түшигтэй аав, ээждээ тустай, нутаг усандаа нэр хүндтэй сайн хүү юм. Архи уудаггүй. Хааяа найз нөхөдтэйгөө нийлж ууж байгаад ийм хэрэгт орсон байна. Б.******* нь ерөнхийдөө цайлган цагаан сэтгэлтэй ээж, аавдаа тустай би хүүгээ сайн хүү л гэж гэж хэлнэ. Амьдралын төлөө тууштай зүтгэдэг хүү байгаа юм. Эхнэр нь сумандаа Төрийн банканд эдийн засагч ажилтай хүн байдаг. Гэр орон хань ижилтэй нь сайхан амьдруулчих юмсан гэсэн чин хүсэл байна. Ингээд шоронд явуулчихмааргүй юмсан гэж бодож байна. /Уйлав/ Өөр нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 132-133-р хуудас/

Гэрч З. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би *******тай 1-р ангиасаа хойш нэг ангид сурч байсан. Одоо хүртэл найзалж нөхөрлөж байгаа найз нөхөд байгаа юм. Б.******* нь миний дотнын найз байгаа юм. Даруу төлөв зантай, хүнд их тусархуу хүн байгаа юм. Найз нөхдийн хүрээнд ямар нэг маргаан гарсан тохиолдолд эв эеийг нь олоод өгчихдөг найз нөхдийн дунд манлайлах чадвартай хүн байгаа юм. Манай найз Б.******* нь эхнэр 3 хүүхдийн хамт суманд амьдардаг. Эхнэр нь сумын Төрийн банканд ажилладаг. Б.******* нь хот хооронд хувийн машинтай хүн тээвэрт явдаг байсан. Сүүлийн 2 сар хот хооронд явахаа больчихсон байж байгаа. Том хүү нь 2-р ангид сурдаг. Дундах нь сумын цэцэрлэгт явдаг. Бага нь одоо 1 нас гарантай охин байгаа. /хх-ийн 135-р хуудас/

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б.******* бид хоёр нэг нутгийн хүүхдүүд байгаа юм. Би Б.*******тай 1-9 дүгээр анги хүртлээ нэг сургуульд сурч байсан. Ер нь багийн найз нөхөд байгаа юм. Одоо ч гэсэн найз нөхдийн холбоотой байдаг. Б.******* нь ерөнхийдөө төлөв даруу бусдад тусархуу сэтгэл сайтай тийм л залуу байгаа юм. Хичээл сурлагадаа сайн хүүхэд байсан. Б.******* нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр, хүүхдэдээ халамжтай сайн залуу байгаа юм. аймгийн сумын төвд байшинд амьдардаг. Ерөнхийдөө боломжийн амьдралтай. Эхнэр нь сумын төрийн банканд теллер ажилтай. Б.******* нь өөрөө хот хооронд тээвэрт явдаг байсан. /хх-ийн 136-р хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний нөхөр ******* овогтой ******* нь суманд төрсөн. Манайх ам бүл тавуулаа, 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Би Б.*******тай 2010 оны 10 дугаар сард сургуульд сурч оюутан байхдаа анх танилцаад үерхэж найзалж нөхөрлөж байгаад бид хоёрын дундаас том хүү болох Ө. төрсөн. Тэгээд тэр жилдээ ******* сургуулиа төгссөн байсан. Тэгээд манай нөхөр Б.******* 2013 оны 07 дугаар сард аймгийн сумын Эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтнаар ажилд орсон. Тэгээд би 2014 онд сургуулиа төгсөөд би энд ирж нөхөртэйгөө хамт амьдардаг болсон. Тэгээд би 2014 онд сургуулиа төгсөөд энд ирж нөхөртэйгөө хамт амьдардаг болсон. Тэгээд дунд хүү өдөр төрсөн. Бага хүүхэд өдөр төрсөн. Тэгээд би 2017 онд сумандаа Төрийн банканд ажилд орсон. Манай нөхөр Эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байгаад 2018 оны 02 дугаар сард ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Түүнээс хойш хувийн машинаар хот хооронд хүн тээвэрт явдаг болсон. Тэгээд 1 явахдаа 14 хоног явчихаад, 1 сар шахам амарчихаад нээх их бас явдаггүй байсан. Эзгүйд нь хүүхдүүд нь санаад сүйд болдог байсан. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, тусархуу зантай хүн байгаа юм. Ер нь бол худлаа ярина гэж огт байдаггүй хүн байгаа юм. Надад болсон зүйлээ бүгдийг нь хэлж ярьдаг зөвлөлддөг тийм л хүн байгаа юм. Ер нь бол шударга, хэлье гэсэн зүйлээ хэлчихдэг, үр хүүхэдтэйгээ бол чанга дуугаар харьцаж байгаагүй. Эхнэр хүүхэд, эцэг, эхдээ халамжтай. Манай амьдралыг авч явдаг ганц хүн нь байгаа юм. Архи дарснаас бол холуур байдаг. Тэгж архи ууя гээд байдаг хүн биш. Энэ удаад найз нөхөдтэйгөө дэрвэж ууж идэж яваад ийм хэрэг болсон байна. /хх-ийн 137-138-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №36 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд: а/. Талийгаач Ж.*******гийн бие цогцсонд гавлын ясны суурь, зулай, чамархайн хэсэгт үүсэн шугаман хугарал. Тархины эдийн шахагдалт. Баруун талын чамархай ба зулайн хэсгийн хуйхан дахь цус хуралт, 2 нүдний ухархайн зөөлөн эд, зүүн гарын шууны гадна хэсгийн хөхрөлт, баруун чамархайн булчингийн цус хуралт, хүзүүний хоёр талд зулгарч үүссэн ором, доод эрүүний баруун доод хэсэг, 2 гарт зулгаралт, шалбаралт үүссэн гэмтлүүдтэй байна. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. б/. Талийгаач Ж.*******гийн биед нас баралтанд хүргэх болон нөлөөлөхөөр өвчин, гэмтэлгүй байна. в/. Талийгаач Ж.******* нь тархины хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины цусан хангамжийн хурц дутагдлын шалтгаанаар нас барсан байна. г/. Талийгаач Ж.*******гийн бие цогцсонд үүссэн гавлын ясны дээрхи цууралтын улмаас үүсэн цусан хураа нь гэмтсэн даруйдаа үүсэхгүй, ойролцоогоор 4 цаг хүртэл хугацаанд үүсэх учир талийгаач нь 4 цаг хүртэл хугацаанд амьд байх боломжтой. д/. Талийгаачийн хүзүүний хоёр талд зулгарч үүссэн ором, доод эрүүний баруун доод хэсэг, зүүн гарт үүссэн хөхрөлт, 2 гарт үүссэн зулгаралт, шалбаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Эдгээр зулгаралт шалбаралт нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтлүүд учир “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн баруун өвдөг, зүүн гуяны ард үүссэн гэмтлүүд нь тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой. /хх-ийн 146-147-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд: а. Талийгаач Ж.*******д учирсан гавлын ясны суурь, зулай, чамархайн хэсэгт үүссэн шугаман хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун талын чамархай ба зулайн хэсгийн хуйхан дахь цус хуралт үүссэн гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины эдийн шахагдалт нь тархины хатуу хальсан дээрхи цусан хураанаас болж шахагдсан хүндрэл учир үүнд тусгайд нь гэмтлийн зэрэг тогтоохгүй. б. г. Талийгаач Ж.*******д учирсан гавлын ясны суурь, зулай, чамархайн хэсэгт үүссэн хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл буюу үхэлд хүргэх гэмтэл бөгөөд түүнийг эмчлэх боломжгүй учир эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч гэсэн амь насыг аврах боломжгүй юм. в. д/. Талийгаач Ж.******* нь задлан шинжилгээгээр хэдэн цагийн өмнө нас барсныг нарийн тогтоох боломжгүй. /хх-ийн 149-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №203 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: а. б. Б.*******ын биед баруун нүдний доод зовхи, доод эрүүний баруун доод хэсэгт үүссэн зурагдалт, цээжний баруун урд хэсгийн арьсанд үүссэн олон зулгаралт, баруун нүдний баруун доод хэсэг, баруун мөрний урд талд үүссэн хөхрөлт зэрэг гэмтлүүд учирсан байна. в. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. г. Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь түүний эрүүл мэндийг сарниулахгүй, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. д. Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 151-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №200 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: а. б. Э.*******ын биед хамрын угийн хэсгийн арьсанд жижиг шалбархай үүссэн гэмтэлтэй байна. в. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. г. Э.*******ын биед учирсан гэмтэл нь түүний эрүүл мэндийг сарниулахгүй, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. д. Э.*******ын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулаагүй, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 153-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №202 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: а. б. в. г. д. Ц.*******ын биед гэмтэлгүй байв. /хх-ийн 155-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №201 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: а. б. в. г. д. О.ын биед гэмтэлгүй байв. /хх-ийн 157-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №199 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: а. б. в. г. д. Б.*******ын биед гэмтэлгүй байв. /хх-ийн 159-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цамц, хар саарал өнгийн юүдэнтэй цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр ханзралт гарсан байна. Уг ханзралтууд нь гандаж өнгөө алдаж бохирлогдсон байх тул эдэлгээний явцад гарсан хуучин ханзралт байна. Хаана ямар хэмжээтэй байрлаж байгааг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй. Харьцуулах багаж зэвсэг ирүүлээгүй тул ямар багаж зэвсгээр үүссэнийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гарсан ханзралтын материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 162-169-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1901 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн 1. Талийгаач Ж.******* цус, ходоодны шингэн” гэж хаягласан цус, ходоодны шингэн, “*******” гэж хаягласан цус, “*******” гэж хаягласан цус, “*******” гэж хаягласан цус, “” гэж хаягласан цус, “*******” гэж хаягласан цус бүрээс спиртийн агууламж илрэхгүй байна. /хх-ийн 171-174-р хуудас/

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №164 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ эвдэрсэн эд ангиуд: гэрэл /зүүн урд/, эвдрэлийн зэрэг: их, үнэлгээ: 250.000, тайлбар: солих, эвдэрсэн эд ангиуд: крыло /зүүн урд/, эвдрэлийн зэрэг: дунд, үнэлгээ: 40.000, тайлбар: засах, эвдэрсэн эд ангиуд: буфер урд, эвдрэлийн зэрэг: дунд, үнэлгээ: 45.000, тайлбар: засах, эвдэрсэн эд ангиуд: будах зардал, үнэлгээ: 160.000, тайлбар: ажлын хөлс, эвдэрсэн эд ангиуд: эд анги солих, үнэлгээ: 10.000, тайлбар: ажлын хөлс, Шууд зардлын дүн: үнэлгээ: 505.000, эвдэрсэн эд ангиуд: 200гр будаг, тус-мат, лак, эвдрэлийн зэрэг: өнгө гаргах, үнэлгээ: 40.000, тайлбар: материалын үнэ, эвдэрсэн эд ангиуд: Тэнхлэг шалгуулах, тайлбар: ажлын хөлс, Шууд бус зардлын дүн: үнэлгээ: 40.000, Нийт дүн: 545.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 176-178-р хуудас/

 “Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №167 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ эвдэрсэн эд ангиуд: Хаалга /баруун урд/, эвдрэлийн зэрэг: дунд, үнэлгээ: 45.000, тайлбар: засах, эвдэрсэн эд ангиуд: Крыло /баруун урд/, эвдрэлийн зэрэг: дунд, үнэлгээ: 50.000, тайлбар: засах, эвдэрсэн эд ангиуд: Хажуу /баруун/, эвдрэлийн зэрэг: их, үнэлгээ: 65.000, тайлбар: засах, эвдэрсэн эд ангиуд: Багана /баруун дунд/, эвдрэлийн зэрэг: дунд, үнэлгээ: 65.000, тайлбар: засах, эвдэрсэн эд ангиуд: Будах зардал, үнэлгээ: 280.000, тайлбар: ажлын хөлс, эвдэрсэн эд ангиуд: Эд анги солих, тайлбар: ажлын хөлс, Шууд зардлын дүн: 505.000, эвдэрсэн эд ангиуд: 350гр будаг, тус-мат, лак, эвдрэлийн зэрэг: өнгө гаргах, үнэлгээ: 70.000, тайлбар: материалын үнэ, эвдэрсэн эд ангиуд: Тэнхлэг шалгуулах,  тайлбар: ажлын хөлс, Шууд бус зардлын үнэ: 70.000, Нийт дүн: 575.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 180-182-р хуудас/

аймгийн Бүсийн Оношилгоо Эмнэлгийн Төвийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №13 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтэд: Шинжлүүлэгч Б.******* нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч Б.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Б.******* нь хэрэг хариуцах чадвартай. /хх-ийн 184-186-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1915 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Ж.*******гийн гэх цээж хэсэгтээ “Hilfiger” гэсэн бичигтэй мөр цээжний хэсэг хөх өнгийн доод хэсэг цагаан өнгийн футболк, саарал өнгийн өмд, дээд резин хэсэг calvin clain гэсэн бичигтэй саарал өнгийн дотоож, сэжигтэн Б.*******ын хувцас гэх урдаа цахилгаантай юүдэнтэй саарал өнгийн цамц, хэргийн газраас бэхжүүлсэн гэх “Дундсайхан 7а-13 тоот хашаанаас машины зүүн талд газраас хураан авсан сальфетка” гэж хаягласан улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг сальфетка, улаан хүрэн өнгийн толботой 4 ширхэг марль, “ӨА Даланзадгад НЗ 7-1 тоот хашаа гэрийн урд газраас авсан дээж” гэж хаягласан улаан хүрэн өнгийн толботой марль, “№3 Дундсайхан 7а-13 тоотоос хашаанд байх авсан дээж (цусны) тээврийн хэрэгслийн суудлын доод хэсгээс” гэж хаягласан бүдэг улаан хүрэн өнгийн толботой марль дээрх улаан өнгийн толбонд цус илэрсэн. Бусад хувцас, эд зүйлс дээр цус илрээгүй. 2. Обьектуудад биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. 3. “ӨА Даланзадгад  НЗ 7-1 тоот хашаанд гэрээс авсан тамхины иш 2 ш” гэж хаягласан Esse black гэсэн бичигтэй 2 ширхэг тамхины иш, “№5 Дундсайхан 7а-13 тоот хашаанаас авсан бөөлжис дээж” гэж хаягласан цагаан өнгийн марльд ороосон бөөлжис мэт зүйлд шүлс илэрсэн. 4. Талийгаач Ж.*******, сэжигтэн Б.*******, гэрч Э.*******, Б.*******, О., Ц.******* нарын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 5. Талийгаач Ж.*******гийн гэх цээж хэсэгтээ “Hilfiger” гэсэн бичигтэй мөр цээжний хөх өнгийн доод хэсэг цагаан өнгийн футболк дээрх бүдэг улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц тогтогдоогүй тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. 6. Талийгаач Ж.*******гийн гэх саарал өнгийн өмд, дээд резин хэсэг calvin clain гэсэн бичигтэй саарал өнгийн дотоож дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Ж.*******гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 7. Сэжигтэн Б.*******ын хувцас гэх урдаа цахилгаантай юүдэнтэй саарал өнгийн цамцан дээрх бүдэг улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. 8. “№1 Дундсайхан 7а-13 тоот хашаанаас машины зүүн талд газраас хураан авсан сальфетка” гэж хаягласан улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг сальфетка, улаан хүрэн өнгийн толботой 1 ширхэг марль дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Ж.*******гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 9. “№2 ӨА Даланзадгад НЗ 7-1 тоот хашаа гэрийн урд газраас авсан дээж” гэж хаягласан улаан хүрэн өнгийн толботой марль дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь гэрч Э.*******ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 10. “№3 Дундсайхан 7а-13 тоотоос хашаанд байх авсан дээж (цусны) тээврийн хэрэгслийн суудлын доод хэсгээс” гэж хаягласан бүдэг улаан хүрэн өнгийн толботой марльд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй байх тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. 11. 1 дугаартай Esse black гэсэн бичигтэй тамхины ишэнд илэрсэн шүлсний ДНХ-ийн тогтоц нь гэрч Э.*******ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 12. 2 дугаартай Esse black гэсэн бичигтэй тамхины ишэнд холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн ба сэжигтэн Б.*******, гэрч Э.*******ын нарын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 13. “№5 Дундсайхан 7а-13 тоот хашаанаас авсан бөөлжис дээж” гэж хаягласан цагаан өнгийн марльд ороосон бөөлжис мэт зүйлд илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Ж.*******гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 191-199-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2580 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Ж.*******гийн гэх гарын 10 ширхэг хумсанд арьс, цус болон биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. /хх-ийн 200-201-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2792 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хүний геномын микросателлитын байгаа D3S1358, ТНО1, D21S118 D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн 13 локусын аллелиар Ж.******* нь Ү.гийн биологийн эцэг байх боломжтой байна. Ж.******* нь Ү.гийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.98%-ийн магадлалтай байна. /хх-ийн 207-208-р хуудас/

Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Би 1991 оны 06 дугаар сарын 22-ны өдөр аймгийн суманд төрсөн. Түүнээс хойш одоог хүртэл сумандаа амьдарч байгаа. Би 2014 онд их сургуулиа төгсөөд сумын мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд мэргэжлээрээ 2 жил ажиллаад ажлаасаа гараад Истима маркийн машин авч Улаанбаатар хот руу хүн тээвэрт явдаг болсон. Тэгээд би саяны талийгаач найзтайгаа 2018 онд анх танилцаж байсан. Би 6 сарын өмнөөс хот хоорондын тээвэрт явахаа больчихсон одоо ажилгүй байгаа. Тэгээд гэртээ буюу суманд байж байхад Номгон суманд алт гарсан гэх яриа гараад ээжийн том эгчийнх нь хүүхэд болон хүргэн нартайгаа хамт Номгон сум руу алтанд явахаар ярьж тохирсон. Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед машинтайгаа сумаас Даланзадгад сум руу ганцаараа явж ирсэн. Тэгээд би тоотод байх эгчийндээ очсон. Тэгээд би тэндээс 14 цагийн үед байх тог гаргадаг мотороо засахаар багажийг нь хэрэглэхээр таньдаг засварын газар дээр буюу нэг цэгийн үйлчилгээний төвийн урд байдаг “*******” автозасварын газарт ээжийн эгчийн хүүхэд болон найз /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нартай очсон. Тэгсэн чинь тэнд хот хооронд явдаг урьдын найзууд болох талийгаач ******* болон *******, ******* нар машинаа засуулаад байж байна гэчихсэн нэг танихгүй залуугийн машин дотор пиво уугаад сууцгааж байсан. Тэгээд би тэр хэдтэй уулзаж мэндэлчихээд нөгөө засах гэж байсан мотороо үзэж янзалчихаад асаах гэсэн чинь бензингүй байсан. Тэгэхээр, хоёртойгоо гараад гэрээс очиж мөнгө аваад клонк орж бензин авсан. Тэгээд Хан-Уулд эгчийнд очоод мотороо асуусан. Тэгээд Номгон явах гэсэн чинь хамт явах хүн буюу манай хүргэн ирээгүй байсан. Тэрэнд хайгч гэх мэт зүйлүүд байсан юм. Тэгээд тэрийг хүлээхээр болоод 2020 оны 03 дугаар сарын 22-ны өглөө явахаар болсон. Тэгээд тэр өдрөө явахаа больчихоор нь би ******* руу яриад хаана байгаа талаар асуугаад маргааш явахаар болсон тухайгаа хэлсэн. Тэгсэн чинь ******* намайг хаана байгаа талаар асуусан. Тэгэхээр нь би байгаа газраа хэлсэн чинь очоод авъя гэж хэлээд *******, нэг танихгүй хүний Альпард машинтай *******, ******* нарын хамт дөрвүүлээ ирсэн. Би гарч очоод бид нар “*******” засварын газар дээр очсон. Намайг ирээд авахдаа баахан пивотой ирсэн. Түүнийг нь уг засварын газар дээр уусан. Нэг пиво уугаад дуусахад *******гийн машин засвар хийгдээд дуусаад гарсан. Тэгээд ******* өөрийнхөө машиныг бариад ******* бид хоёр *******ын машинтай *******ынд очихоор явах үед тэнд ирээд бас хамт явсан. ******* гэртээ машинаа үлдээнэ гэж явсан байсан. Тэгээд *******ын машиныг хашаанд нь тавьчихаад *******гийн машинд суугаад *******ынд очиж хоол хийж идэх гээд дэлгүүр осон. Тэндээс төмс сонгино авсан. Дэлгүүрээс гараад *******г архи уучихсан хурдан яваад байна би барьж явъя гээд *******гийн машиныг би бариад явсан. Тэгээд бид хэд *******ынх руу явж байтал ******* ******* руу яриад дуудсан байсан. Тэгээд *******ынд очихоосоо өмнө *******ыг очиж *******ыг авъя гэсэн. *******ынх руу явж байх замд би Өнөрбүл дэлгүүрийн урд талд байдаг гэрэл дохиотой уулзвар дээр Гранд марк-2 маркийн машиныг гүйцэж түрүүлж байгаад уг машинтай мөргөлдсөн. Тэр осол бол миний буруу байсан. Тэгээд буугаад нөгөө мөргөлдсөн машины хүмүүстэй тохиролцоод машиныг нь засаж өгөхөөр болоод тэндээс явсан. Тэр хооронд *******, ******* хоёр ирчихсэн байсан. Бид нар бүгдээрээ *******ынд очсон. Тэнд *******гийн машиныг үлдээгээд тэгээд шууд *******ынд *******ын 74-44 ӨМҮ улсын дугаартай машинаар *******, , *******, *******, ******* бид 6 очсон. Нөгөө ууж дуусгаагүй байсан пиво нь дээрээс ******* хотоос авч ирсэн гээд Ерөөл нэртэй 0,75 литрийн архи болон 2,5  литрийн Нийслэл пиво гаргаж ирсэн. Тэгээд түүнийг уунгаа *******ын хийгээд тавьчихсан байсан хоолыг идсэн. Архи, пивоноос *******, хоёр нээх уугаагүй. Тэр хоёр нэг нэг лааз пиво л уусан байх. Харин *******, *******, ******* бид дөрөв нилээн согтсон. Архи дуусах нилээн дөхөж байхад ирсэн. /Бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна/ г дуудаж ирүүлсэн шалтгаан нь болохоор Гранд марк-2 маркийн машинтай болохоор сэлбэг нь нөгөө мөргөсөн машинтай таарах болов уу гэж дуудсан байсан юм. ирэхдээ нэг том Нийслэл нэртэй том савтай пиво авч ирсэн. Тэгээд архинаас нэг амсчихаад эхнэр, хүүхдүүдтэйгээ явж байна ажилтай гээд явсан. Явахад нь , ******* нар засварын газар байгаа машин дээрээ очно гээд явсан. Тэгээд *******, *******, ******* бид дөрөв уугаад үлдсэн. *******, нарыг байхад ******* аав руугаа утсаар яриад би хүн дайраад алчихлаа гэж хэлэнгүүт нь хажууд нь сууж байсан ******* утсыг нь булаагаад авсан. Тэгээд бид нар *******д яах гэж тэгж худлаа ярьж аав, ээжийнхээ сэтгэл санааг нь зовоодог юм гэсэн чинь ******* та нар мэдэхгүй байна, намайг жаахан байхад аав архи ууж ямар их зовоодог байсан гэж санана би одоо өөрийг нь зовооно гэж хэлсэн. Тэгсэн чинь аав нь буцаагаад залгасан. ******* утсаа аваад дахиж яриад дахиад аавтайгаа ярихдаа хүн дайраад алчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар хажуунаас нь наадах чинь худлаа ярьж байгаа юм гэж хашхираад утсыг нь дахин булааж авсан. Би талийгаач *******д чи яах гэж тэгдэг юм гэсэн чинь талийгаач ******* над руу дайраад чи миний машиныг мөргүүлсэн биздээ гээд би аав, ээж рүү ингэж худлаа ярьж байж чамаар машинаа янзлуулахгүй өөрөө машинаа янзлуулчихна ухааны юм ярьсан. Тэгэхэд нь би талийгаачид би өөрөө мөргөсөн юм чинь машиныг чинь би янзлуулна яах гэж тэгдэг юм гээд бид хоёр маргалдсан. Тэр хэд боль битгий маргалдаад бай гэж хэлсэн. Тиймэрхүү зүйл болж байхад , , ******* нар явсан. Тэр хэдийг явсан дараа ууж сууж байгаад хэсэг хугацааны дараа ******* бие засах гээд гарсан. Тэгээд яг ******* хэзээ нь явсан мэдэхгүй байна. ******* нэг мэдсэн явчихсан байсан. Гэрт ******* бид хоёрыг байж байхад гэрийн гадаа ******* уйлаад утсаар яриад байсан. Тэгэхээр нь би араас нь гарч очсон. Би аав, ээж рүүгээ яриад байх шиг болохоор нь *******д ууж идчихээд яах гэж утсаар гэр орон руугаа ярьж байдаг юм. Сэтгэл санааг нь зовоогоод гэж хэлсэн чинь ******* чамд хамаагүй, чи зүгээр наад машинаа янзлуулж өгөхөө л бод, чи бараг янзлуулж чадахгүй биздээ гээд үгээр идээд байсан. Тэгээд би бас ууж идчихээд хүнтэй маргалдаад янз бүрийн авир гаргаад байдаг болохоор *******гийн утсыг нь булаасан. Тэгсэн чинь намайг эхлээд талийгаач ******* миний нүүр рүү цохьсон. Тэгэхээр нь би тавтиргүй хүн болоод тэр үү зөрүүлээд талийгаачийг цохьсон. Бид хоёр тэгээд нэг нэгнийхээ нүүр рүү 3-4 удаа зөрүүлээд цохилцож зодолдсон. Талийгаач *******тэй ноцолдож байгаад газар унасан. Тухайн үед ******* гэр дотроос гараад ирсэн. ******* намайг боль гээд татаад авсан. Тэр хооронд би талийгаач *******г газар уначихсан байхад нь толгой хавьд нь 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд талийгаач ёоё гэж дуугарсан. ******* намайг гэр рүү оруулсан. Төд удалгүй талийгаач араас орж ирсэн. Би ороод гэрийн зүүн хойморт суусан, талийгаач ******* орж ирээд зуухны ард суусан. Тэгээд талийгаач ******* надад би тэгж хүнд амархан зодуулчихдаг хүн биш шүү би хөнгөхөн хөдөлгөөнтэй хүн шүү чам шиг хүнд зодуулахгүй гээд томроод байсан. Тэгсэн чинь ******* уурлаад чи одоо чимээгүй байж болдоггүй юм уу гээд цээж рүү нь 2 удаа нудраад авсан. Тэр бас л нэмэр болоогүй. Талийгаач намайг машиныг нь барьж яваад осол гаргачихсан гээд өдрөөс хойш л бухимдаад байсан. Тэгээд чи мөнгө төгрөггүй чи янзалж чадахгүй гэх яриа дахиад тэр үед яригдсан. Тэгэхээр нь би сууж байсан хуванцар /пиавар/ сандлыг аваад талийгаач ******* рүү шидсэн. Тэгэхэд тэр миний шидсэн сандал талийгаачийн толгой хавьд нь оносон. Тэр сандал хагараад унасан. Тэгээд нөгөөдөх маань уурлаад босоод ирсэн. Тэгээд хоёр талаас босож ирээд дахиад зодолдсон. Тэгэхэд бол талийгаачийн хаана яаж цохьсон талаараа санахгүй байна. Түүнээс хойш ер нь юу болоод байгааг сайн санахгүй байна. Би нилээн согтсон байсан, нэг мэдсэн чинь *******ын гэрт цай уугаад *******тай хэрэлдчихсэн *******тэй маргалдаж зодолдсон гээд байгаа бололтой яриа ярьчихсан сууж байсан. Би хэзээ ч *******ынд яаж ч ирсэн мэдэхгүй байсан. Би тэр үедээ бодсон. Түрүүнд нь талийгаач *******тэй маргалдсан. Одоо бас *******тай муудалцах нь гэж бодоод би явлаа гэж хэлээд гарсан. Тэгээд гараад алхаж байсан чинь араас ******* машинтайгаа гарч ирж байх шиг байсан. Би *******ын машинд суугаад явсан үгүйг санахгүй байна. Тэрхэн хооронд бас юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь гэж нэг дүүгийн машинд суучихсан тамхи татаад сууж байсан. Тэгээд би тамхиа татаад дуусгачихаад ах нь орж амарлаа гээд гэр рүүгээ буугаад орсон. Манай гэрийн гадаа Хүрмэн дэлгүүрийн үүдэнд байж байсан санагдаж байна. Тэгээд Зүүнсайханд байх хүргэнийдээ орж унтсан. Өглөө 07 цаг 10 минутын үед намайг хүргэний ээж нь гадаа хүн дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд би босоод хувцаслаад байж байсан чинь ******* орж ирээд явъя хурдал гэж хэлсэн. Би гараад очсон чинь *******, ******* хоёр байж байсан. Тэр хоёр *******г нас барчихсан байна гэ хэлсэн. Тэгэхэд нь би итгээгүй. Юу яриад байгаа юм бэ гэсэн чинь үнэн гэж хэлсэн. Бид гурав *******ынд очсон. Тэгсэн чинь *******ын гадаа цагдаагийн машин зогсож байсан. Намайг цагдаа дуудаж байна гэж хэлээд нэг машинд суулгаад шууд ямар нэг хүнтэй уулзуулаагүй энд цагдаа дээр авч ирсэн. Тэгээд үүдэнд ирээд миний согтуурлыг шалгаад 0,50 гэж гарсан байх тэгсэн чинь эрүүлжүүлэхэд хийчих гэж хэлээд тэгээд эрүүлжүүлэхэд оруулсан... Ийм зүйл болсонд их харамсаж байна. Арай ч ийм зүйл болно гэж бодсонгүй. /2-р хх-ийн 47-49-р хуудас/  

Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би өчигдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Миний ярьсан зүйлүүд үнэн зөв учраас дахин ярих шаардлагагүй гэж бодож байна. Болсон зүйлээ би урд хойно л оруулж ярьсан байж магадгүй. Би ер нь санаж байгаа зүйлүүдээ бүгдийг нь ярьчихсан. /2-р хх-ийн 51-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-40-р хуудас/

Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41-57-р хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-67-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 68-71-р хуудас/

Сандланд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72-75-р хуудас/

Төрсний гэрчилгээний хуулбарууд /2-р хх-ийн 62-64-р хуудас/

аймгийн сумын 4-р багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт /2-р хх-ийн 65-р хуудас/

аймаг, сумын багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаартай тодорхойлолт /хх-ийн 248-р хуудас/

аймаг, Даланзадгад сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 171 дугаартай тодорхойлолт /хх-ийн 249-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас //2-р хх-ийн 53-р хуудас/

Шүүх сэтгэцийн дүгнэлт 2020 оны 4-р сарын 22-ны өдөр /1-р ХХ-ийн 184-р хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /2-р хх-ийн 89-119, 140-141-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.*******ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21-22 цагийн орчимд тоотод 29 настай, эрэгтэй Ж.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгой хэсэгт өшиглөн, толгой орчимд сандлаар цохиж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч Э.*******ын: “...Пижигнээд явчихаар нь харсан чинь зууралдчихсан зогсож байсан. Намайг хараагүй байхад л хэд хэд цохилцоод авсан байх гэж бодож байна. *******ын баруун нүднийх нь доор жаахан улаан эрээн болчихсон байсан... Дээрээс нь дэвссэн байдалтай бол биш доороос нь дээш чиглэлтэй өлгөж өшиглөсөн. Өшиглөхөөс өмнө талийгаач газарт биеийнхээ баруун талаараа унасан байсан. Тэгээд дээшээ өндийх үед нь талийгаачийн толгойн баруун хавьд нь өшиглөсөн. Сүүлийн тэр өшиглөхийг би яг харсан. Тэгэхэд талийгаач ямар нэг зүйл хэлээгүй. Алнаа гээд л орилоод босоод ирсэн. Тэгээд би болиулаад салгасан...

 Яллагдагч Б.*******ын “...Намайг эхлээд талийгаач ******* миний нүүр рүү цохьсон. Би зөрүүлээд талийгаачийг цохьсон. Бид хоёр тэгээд нэг нэгнийхээ нүүр рүү 3-4 удаа зөрүүлээд цохилцож зодолдож байгаад талийгаач газар унасан. Тэр үед ******* гэр дотроос гарч ирээд намайг боль гээд татаад авсан. Би талийгаач *******г газар уначихсан байхад нь толгой хавьд нь 2 удаа өшиглөхөд талийгаач ёоё гэж дуугарсан. ******* намайг гэр рүү оруулсан. Төд удалгүй талийгаач араас орж ирсэн. ...Тэгэхээр нь би сууж байсан хуванцар /пиавар/ сандлыг аваад талийгаач ******* рүү шидсэн сандал талийгаачийн толгой хавьд нь оносон. Талийгаач уурлаад босоод хоёр талаас ирээд дахиад зодолдсон...гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан ба тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд гэрч Э.*******, хохирогч Ж.*******, шүүгдэгч Б.******* нар байсан болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд энэхүү гэмт хэргийн хувьд тухайн цаг хугацаанд болсон асуудлыг мэдэх боломжтой, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа цорын ганц хүн бол гэрч Э.******* юм.

Шүүх гэрч Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд үнэн зөв эсэх, удаа дараа өгсөн түүний мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй эсэх, гэрч Э.*******ын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байгаа эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах буюу шүүх хуралдаанд гэрчийг оролцуулах хүсэлтийг хангаж, улмаар гэрчийн  мэдүүлэг авах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгасан ба гэрч Э.*******ын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авсан, гэрчийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, тогтвортой мэдүүлж байх төдийгүй шүүгдэгч Б.*******ын шүүгдэгчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдтэй тохирч байна гэж үзэн, гэрч Э.*******ын бүхий л мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Гэрч Э.*******ын 2020 оны 3-р сарын 22-ны өдрийн мэдүүлэгт: ... Манай гэрийн үүдний пингийн хажууд гадаа зууралдаад талийгаач доор нь ******* дээр нь давхралдаад унасан. Тэгээд би очоод *******ыг татаад босгосон чинь ******* талийгаачийг 2 удаа өшиглөсөн, эхнийх нь оносон эсэхийг мэдэхгүй байна. Дараагийн өшиглөлт нь талийгаачийн толгойд оносон.../1-р хавтаст хэргийн 110-р хуудасны ар тал/ ...Тэгээд байж байтал....нөгөө хоёр буюу ******* талийгаач 2 дахиад маргалдаад унасан...******* гэрийн хойморт дунд хэсэгт байх ширээний баруун талд зогсож байгаад ширээний ар талд байсан хуванцар ягаан өнгөтэй нэг ширхэг сандлыг аваад ширээний зүүн талд сууж байсан талийгаач руу шийдсэн. Тэр сандал нь талийгаачийн толгойг оноод газар унасан. Талийгаач тэгэхэд яа толгой цохьчихлоо гэж дугарч байгаа сонсогдсон.../ХХ-ийн 110-р хуудасны ар тал/ 

Гэрч У.*******ын 2020 оны 3-р сарын 30-ны өдрийн мэдүүлэгт: ...Гэрийн урд байх үүдний пингийн зүүн талд ӨНөрбат талийгаач 2 газар давхралдаад унаж байсан. Талийгаач доор нь унасан. ******* дээр нь унасан. Тэгээд би явж очоод *******ыг татаад босгосон. Тэр хооронд ******* талийгаачийн толгой хэсэгт хоёр өшиглөсөн. Эхнийх нь оносон эсэхийг мэдээгүй хоёр дахь нь ямар ч байсан толгойн тус газарт нь оносон. Тэгэхэд нь талийгаач яая гэж байсан. / 1-р хавтаст хэргийн 113-р хуудасны ар тал/ .... ******* талийгаачтай маргалдаж байгаад гэнэт хуванцар сандал аваад шидсэн.  ...Тэр сандал бас толгойг нь оносон байх. Талийгаач толгой руу оночихлоо гэх зүйл ярьж байсан. Сандал нь лав хагарчихсан байсан. Уг сандал өмнө нь бол бүтэн байсан юм...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 113-р хуудасны ар тал/ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд эдгээр мэдүүлгээ тогтвортойгоор мэдүүлсэн болно.

Гэрч Э.*******ын эдгээр мэдүүлгүүд нь яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн ... Тэгээд би бас ууж идчихээд хүнтэй маргалдаад янз бүрийн авир гаргаад байдаг болохоор *******гийн утсыг нь булаасан. Тэгсэн чинь намайг эхлээд талийгаач ******* миний нүүр рүү цохьсон. Тэгэхээр нь би тавтиргүй хүн болоод тэр үү зөрүүлээд талийгаачийг цохьсон. Бид хоёр тэгээд нэг нэгнийхээ нүүр рүү 3-4 удаа зөрүүлээд цохилцож зодолдсон. Талийгаач *******тэй ноцолдож байгаад газар унасан. Тухайн үед ******* гэр дотроос гараад ирсэн. ******* намайг боль гээд татаад авсан. Тэр хооронд би талийгаач *******г газар уначихсан байхад нь толгой хавьд нь 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд талийгаач ёоё гэж дуугарсан. ******* намайг гэр рүү оруулсан. Төд удалгүй талийгаач араас орж ирсэн. Би ороод гэрийн зүүн хойморт суусан, талийгаач ******* орж ирээд зуухны ард суусан. Тэгээд талийгаач ******* надад би тэгж хүнд амархан зодуулчихдаг хүн биш шүү би хөнгөхөн хөдөлгөөнтэй хүн шүү чам шиг хүнд зодуулахгүй гээд томроод байсан. ...Тэгэхээр нь би сууж байсан хуванцар /пиавар/ сандлыг аваад талийгаач ******* рүү шидсэн. Тэгэхэд тэр миний шидсэн сандал талийгаачийн толгой хавьд нь оносон. Тэр сандал хагараад унасан...гэх мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 48-р хуудасны ар тал/-д авагдсан шүүгдэгчийн мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.*******ын дээрх гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд дараах гэмтэл учирч, улмаар түүнийг үхэлд хүргэсэн болох нь :

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №36 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд: а/. Талийгаач Ж.*******гийн бие цогцсонд гавлын ясны суурь, зулай, чамархайн хэсэгт үүсэн шугаман хугарал. Тархины эдийн шахагдалт. Баруун талын чамархай ба зулайн хэсгийн хуйхан дахь цус хуралт, 2 нүдний ухархайн зөөлөн эд, зүүн гарын шууны гадна хэсгийн хөхрөлт, баруун чамархайн булчингийн цус хуралт, хүзүүний хоёр талд зулгарч үүссэн ором, доод эрүүний баруун доод хэсэг, 2 гарт зулгаралт, шалбаралт үүссэн гэмтлүүдтэй байна. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. б/. Талийгаач Ж.*******гийн биед нас баралтанд хүргэх болон нөлөөлөхөөр өвчин, гэмтэлгүй байна. в/. Талийгаач Ж.******* нь тархины хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины цусан хангамжийн хурц дутагдлын шалтгаанаар нас барсан байна. г/. Талийгаач Ж.*******гийн бие цогцсонд үүссэн гавлын ясны дээрхи цууралтын улмаас үүсэн цусан хураа нь гэмтсэн даруйдаа үүсэхгүй, ойролцоогоор 4 цаг хүртэл хугацаанд үүсэх учир талийгаач нь 4 цаг хүртэл хугацаанд амьд байх боломжтой. д/. Талийгаачийн хүзүүний хоёр талд зулгарч үүссэн ором, доод эрүүний баруун доод хэсэг, зүүн гарт үүссэн хөхрөлт, 2 гарт үүссэн зулгаралт, шалбаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Эдгээр зулгаралт шалбаралт нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтлүүд учир “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн баруун өвдөг, зүүн гуяны ард үүссэн гэмтлүүд нь тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой. /хх-ийн 146-147-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд: а. Талийгаач Ж.*******д учирсан гавлын ясны суурь, зулай, чамархайн хэсэгт үүссэн шугаман хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун талын чамархай ба зулайн хэсгийн хуйхан дахь цус хуралт үүссэн гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины эдийн шахагдалт нь тархины хатуу хальсан дээрхи цусан хураанаас болж шахагдсан хүндрэл учир үүнд тусгайд нь гэмтлийн зэрэг тогтоохгүй. б. г. Талийгаач Ж.*******д учирсан гавлын ясны суурь, зулай, чамархайн хэсэгт үүссэн хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл буюу үхэлд хүргэх гэмтэл бөгөөд түүнийг эмчлэх боломжгүй учир эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч гэсэн амь насыг аврах боломжгүй юм. в. д/. Талийгаач Ж.******* нь задлан шинжилгээгээр хэдэн цагийн өмнө нас барсныг нарийн тогтоох боломжгүй. /хх-ийн 149-р хуудас/ гэснээр тус тус хөдөлбөргүй тогтоогдсон болно.

Түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.******* нас барсан талаарх үйл баримт хэрэгт авагдсан шууд бус дараах нотлох баримтуудаар давхар тогтоогдож байна гэж үзэв.

Үүнд: Гэрч Ц.*******ын “...*******ын гэрт очиход *******г *******ын гэрт нас барсныг мэдэж ******* бид хоёр түргэн дуудсан...”, гэрч Б.******* “...Хамар дээр нь хуруугаа тавьж үзсэн чинь амьсгалахгүй байсан. Зүрхийг нь чагнасан чинь юм сонсогдохгүй байсан. Би түргэн дуудсан түргэнийг би 05 цаг 55 минутад дуудлага өгсөн. Түргэний эмч ирээд талийгаачийг чагнаж үзээд байхгүй байна гээд нүдийг нь хараад нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд түргэний эмч миний утсаар цагдаа дуудсан..., гэрч Б.ын: “...Би сайн мэдэж байна. Тэгж хүн гэмтэхээр осол бол болоогүй. Талийгаач осол болсноос хойш ямар нэг гэмтэл авчихлаа энд тэнд өвдөж байна гэх зүйл огт ярьж хэлээгүй..., гэрч Г.ын “...*******, *******, талийгаач Чимэдээ, Азаа нар бүгд согтуу архи уугаад байж байсан...гэх мэдүүлгүүд болно.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах үндсэн эрхтэй гэж заасан ба Монгол улсын үндсэн хуульд амьд явах эрхийг баталгаажуулж, энэхүү эрхийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан.

Өөрөөр хэлбэл хүний амьд явах эрхэд халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар амьд явах эрхийг хамгаалах хууль зүйн арга хэмжээ авсан. Шүүгдэгч Б.******* нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан ба шүүгдэгч Б.*******, талийгаач Ж.******* нар нь аймгийн Даланзадгад сумын 8-р баг Нанзадын 7-1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Б.******* нь талийгаач Ж.*******гийн  бие эрх чөлөөнд халдан зодох үйлдлээ хүсч үйлдэн, хүний амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдэл хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ...санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* талийгаач Ж.*******г  оршуулахтай холбоотой гарсан зардал болон хохирол хор уршигт  21.837.000 төгрөг, мөн талийгаачийн зээлийн гэрээний 4.021.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгч Б. 2020 оны 04 сарын 27-ны өдөр төрсөн охин Ү.г 18 насанд хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор шүүгдэгч Б.*******аас нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Б.******* нь оршуулгын зардал болон хүний амь нас хохирсон хор уршигт 21.837.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******д төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, төлбөрийн талаарх баримтаар тус тус тогтоогдож байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 089011230025 дугаартай бизнес автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний дагуу 2.400.000 төгрөгийг төлсөн, зээлийн хүүд 1.621.000 төгрөгийг төлөх ёстой ба нийт 4.021.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба энэ талаарх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд үнийн дүн тодорхойгүй, холбогдох нотлох баримт шаардлагатай байх тул нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Б. нь шүүгдэгчээс 2020 оны 04 сарын 27-ны өдөр төрсөн охин Ү.г 18 насанд хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргасан, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2792 дугаартай шинжээчийн дүгнэлтээр охин Ү. нь  талийгаач Ж.*******гийн хүүхэд мөн болох нь тогтоогдсон байна.

Иргэний нэхэмжлэгч Б. нь насанд хүрээгүй буюу бага насны хүүхдийн гэм хорын хохирол буюу тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй байх боловч  тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилж байгаа тохиолдолд холбогдох баримтуудыг бүрдүүлэн хавтаст хэрэгт өгөхөөр хуульд зохицуулагдсан ба энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна. Иймд иргэний нэхэмжлэгч Б. нь мэргэшсэн хуульчаас эрх зүйн туслалцаа авах замаар шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлэн охин Ү.д тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар энэхүү нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* нь банкны зээл гаргуулах тухай нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч Б. нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* хувийн байдлын хувьд: урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /2 дугаар хх-ийн 53-р хуудас/ гэснээр, аймгийн сумын багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаартай тодорхойлолтод: ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг болохыг тодорхойлов.” /2 дугаар хх-ийн 248-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож  байна.

Шүүгдэгч Б.******* нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэцийн дүгнэлт №13 дугаартай 2020 оны 4-р сарын 22-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 12 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн үйлдлийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон байх боломжтой, талийгаач өөрөө шүүгдэгчтэй зууралдаж байхдаа ар дагзаараа газар савж унасан байх магадлалтай байх тул энэ байдлыг харгалзан шүүгдэгчийн үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгч  хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож, энэ талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хууль зүйн үндэслэлтэйгээр нотлох баримтад тулгуурлан тодорхой тайлбарласан болно.

 

Өмгөөлөгчийн удаа дараагийн олон асуултад гэрч Э.******* “дагзаараа унасан байхаа” гэх хариулт өгсөн нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ талаарх үйл баримт тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2, 1.4-д заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан энэхүү гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шийдвэрлэж, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Б.*******ыг  хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлбөрийг барагдуулсан байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Esse нэртэй тамхины иш 2 ширхэг, ягаан өнгийн хагарсан пивор сандал 1 ширхэг, Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шороотой дээж бүхий марль 1 ширхэг, 4 ширхэг сальфетика, цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс буюу машины шалавчин дээрээс бэхжүүлэн авсан 2 ширхэг марль, бөөлжис гэх мэт зүйлийг боож авсан 1 ширхэг марль, талийгаач *******гийн өмсөж явсан хар хөх өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн Hilfinger гэсэн бичигтэй фудволк 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг саарал өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, гарын 10 хурууны хумс, Б.*******аас хураан авсан хар саарал урдуураа цахилгаантай юүдэнтэй цамц 1 ширхэг, үзмэн ягаан өнгийн “Martian gravity 1980” гэсэн бичигтэй фудволк 1 ширхэг, хөх өнгийн өвдөг хэсгээрээ ногоон өнгийн оруулгатай өмд 1 ширхэг, ногоон өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, улаан үдээстэй цагаан өнгийн пүүз 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, талийгаач Ж.*******гийн цогцосны гадна үзлэг, хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг бүхий 2 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.*******ад авсан 5.000.000 /таван сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэнтэй холбогдуулж, шүүхийн барьцаа хөрөнгийн 100110005411 тоот данснаас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулан шүүгдэгч Б.*******ад буцаан олгохыг аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтож, шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******д 21.837.000 /хорин нэгэн сая найман зуун гучин долоон мянга/ төгрөгийн хохирол, хор уршгийн төлбөрт төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. ******* овгийн *******ийн *******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч Б.*******ад авсан 5.000.000 /таван сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэнтэй холбогдуулж, шүүхийн барьцаа хөрөнгийн 100110005411 тоот данснаас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулан шүүгдэгч Б.*******ад буцаан олгохыг аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* нь банкны зээл гаргуулах тухай нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч Б. нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.               

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Esse нэртэй тамхины иш 2 ширхэг, ягаан өнгийн хагарсан пивор сандал 1 ширхэг, Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шороотой дээж бүхий марль 1 ширхэг, 4 ширхэг сальфетика, цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс буюу машины шалавчин дээрээс бэхжүүлэн авсан 2 ширхэг марль, бөөлжис гэх мэт зүйлийг боож авсан 1 ширхэг марль, талийгаач *******гийн өмсөж явсан хар хөх өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн Hilfinger гэсэн бичигтэй фудволк 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг саарал өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, гарын 10 хурууны хумс, Б.*******аас хураан авсан хар саарал урдуураа цахилгаантай юүдэнтэй цамц 1 ширхэг, үзмэн ягаан өнгийн “Martian gravity 1980” гэсэн бичигтэй фудволк 1 ширхэг, хөх өнгийн өвдөг хэсгээрээ ногоон өнгийн оруулгатай өмд 1 ширхэг, ногоон өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, улаан үдээстэй цагаан өнгийн пүүз 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, талийгаач Ж.*******гийн цогцосны гадна үзлэг, хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг бүхий 2 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******д 21.837.000 /хорин нэгэн сая найман зуун гучин долоон мянга/ төгрөгийн хохирол, хор уршгийн төлбөрт төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА

                                      ШҮҮГЧИД                                 Г.МӨНХБАТ

                                                                   Г.БАТМӨНХ